Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Т.Төмөрсүх, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Урианхай овогт Төмөрбаатарын Төмөрсүхэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010854 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Урианхай овогт Төмөрбаатарын Төмөрсүх, 1987 оны 4 дүгээр сарын 15-ны одөр Улаанбаатарт хотод төрсөн, 30 настай, эрэггэй, халх, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээж нарын хамт Баянгол дүүргийн 3-р хороо, 5-19 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй.

-Урьд 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 341 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

-2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 377 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох ялаар,

-2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн 171 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулиин 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 115 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тогрөгөер горгох ялаар гус тус шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, /РД: ЦЖ87041553/

 

Шүүгдэгч Т.Төмөрсүх нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдэлчин зочид буудлын өргөтгөлийн байранд хохирогч Д.Нарантуяаг үл ялих зүйлээр шалтаглан ус буцалгагчтай ус цацаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан “Нэгдэлчин” зочид буудлын шилэн ширээ, модон ширээ, BSB маркийн зурагтын удирдлага, ус буцалгагч зэргийг эвдэж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.Төмөрсүх нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдэлчин зочид буудлын өргөтгөлийн байранд хохирогч Д.Нарантуяаг үл ялих зүйлээр шалтаглан ус буцалгагчтай ус цацаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан “Нэгдэлчин” зочид буудлын шилэн ширээ, модон ширээ, BSB маркийн зурагтын удирдлага, ус буцалгагч зэргийг эвдэж догшин авирлан танхайрсан болох нь

 

Шүүгдэгч Т.Төмөрсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мэдүүлэг өгнө. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч шууд намайг машинаа машины зогсоолоос гарга гэж утсаар байн байн хэлээд байсан. Маргааш нь машинаа згсоол дээрээ тавих гэтэл чи машинны зогсоолын төлбөрөө өгөөгүй байна машинаа гарга гэж хэлэхээр нь би хохирогчтой маргалдаад хохирогч ууж байсан кофе над руу цацахаар нь би зөрүүлээд хохирогч руу ус цацсан” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Нарантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдэлчин зочид буудлын өргөтгөл байранд нэг жилийн өмнөөс эхлэн ресепшингээр ажиллаж байгаа юм. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 22-ны үдээс өмнө 11 цагийн үед ажил дээрээ байж байтал Төмөрсүх гэдэг 701 тоотод амьдардаг залуу гэрээсээ гарч байгаа бололтой үүдээр гарсан юм. Би тэр үед үүдний ресепшингийн ажлын байран дээрээ байсан. Тэгээд Тэмөрсүх гарч яваад 20 минутын дараа эргэж орж ирээд над руу уурлаад шууд гичий, банзал, янхан гэж хараалын үг хэлсэн. Намайг яасан миний дүү гэж хэлэхийн завдалгүй над руу салаавч гаргаад нүүр рүү нулимсан. Тэгээд гадаа миний машин хөлдчихсөн байна хэн асааж өгөх юм гээд уурлаж эхэлсэн. Тэгээд би аймар айснаа ууж байсан кофегоо Төмөрсүх рүү цацсан. Тэгсэн чинь чи над руу кофе цацаад байхдаа яадаг юм гээд текний ард орж ирээд ус буцалгагчтай ус аваад шууд текний ард цацсан Тэгэхээр нь би хандан чи яаж байгаа юм гэхэд миний машиныг хөлдөөсөн юм чинь гэхээр нь наад асуудлаа захиралд хэл би захирлын хэлсэн үгийг чамд дамжуулсан гэхэд тэр захирал юу гэж байсан ч надад хамаагүй гээд хараалынхаа үгийг хэлээд текин дээр байсан зурагтын удирдлага над руу авч шидсэн. Тэгээд би айсандаа урд талын ресепшин Цэндээ эгч рүү залгаж хамгаалагч дуудсан боловч хамгаалагч ирээгүй. Харин Цэндээ эгч ирсэн. Тэгээд Цэндээ эгчийн ирэх хооронд над руу дахин Төмөрсүх хэл амаараа дайраад текний урд байдаг том цэнхэр өнгийн цомыг авч шидэх гээд дийлээгүй Уурандаа текний урд байсан жижиг 4-н хөлтэй модон бор өнгийн ширээг өшиглөсөн. Тэгтэл текний урд талын шилийг өшиглөөд шилний өнцгийг хагалсан...” гэсэн мэдүүлэг. /хх30-31/,

Гэрч А.Сэлэнгэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 02 сарын 20-нд манай байрны доод давхарт байрлах Нэгдэлчин буудлын ресепшин эгч надад хандаж хэлэхдээ “Манай 3830 гэсэн дугаартай цагаан өнгийн машиныг гадаа хонуулчих гэсэн. Тэгэхээр нь яасан гэж манай машиныг гадаа хонуулах гээд байгаа юм. “...машин гадаа хоновол хөлдчихдөг юм гадаа хонуулахгүй гэж хэлсэн, тэгтэл тэр эгч дахин утсаар залгаад, та нар залуу хүүхдүүд байж гадаа машин тэргээ хонуулчихгүй сонин юм энэ тэр гэж хэлсэн Тэгээд урдаас загнаад байхаар нь үгүй гэдгээ хэлсэн. Учир нь гэвэл уг байрны доод давхарт байх граш нь миний хувийн өмч байгаа юм. Худалдаад авсан гэдгийг мэддэг байж албаар тэр ресепшин эгч тэгж хэлсэн. Ер нь бол би өөрийнхөө граш дээр өөр нэг эгчийн машиныг байрлуулсан байсан. Тэгээд би тэр эгчид машинаа гарга би өөрийнхөө машиныг зогсоол дээрээ тавъя гэхэд машин эвдэрсэн, гэхдээ би зогсоолын мөнгийг Нэгдэлчин буудалд 7 хоногоор төлчихсөн...” гэсэн мэдүүлэг.

Гэрч Ж.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би ажил дээрээ байж байтал манай ресепшин Цэнд-Аюуш манай өрөөнд ирээд намайг дуудсан юм. Өргөтгөлийн байран дээр яваад оч гэсэн юм Тэгээд би юу ч мэдэлгүй өртгөл байран дээр явж очиход байрны үүднээс нэг залуу зөрсөн юм. Тэгээд намайг менежер нь үү гэхээр нь тийм байна гэхэд Намайг шууд хэл үгээрээ хараагаад ална хядна гээд салаавч гаргасан. Тэгэхээр нь би та тайвшир би менежер нь байна аятайхан ярьж хэлээч юу болсон юм гэхэд танай байгууллагыхан тэр чигээрээ шуналтай, та нарыг бүгдийг нь ална гэж гэсэн...Тэр залуутай би гадаа байж байхад Нарантуяа эгч гарч ирээд над руу ус буцалгагчтай ус цацчихлаа миний өвөр дээр асгасан гэсэн. Тэгээд бас байгууллагын ресепшингийн ширээний шилийг хагалсан байсан. Урд талд нь байх ширээний хөл нь хугарчихсан билүү эвдэрчихсэн байсан. Тэгээд зурагтын удирдлага хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч Г.Солонго мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 22-нд буюу манай өргөтгөлийн жижүүрээр ажиллаж байсан. Нарантуяагийн гарч байсан өдөр 701 тоотод оршин суух Сэлэнгээгийн найз залуу нь Нарантуяатай машин гадаа хонуулсан гэдэг асуудлаас болж танхайрч муудалцаад манай байгууллагын жижүүрийн ширээний шилэн нүүрийг нэг өнцөгт хагалсан. Мөн жижүүрийн ширээний урд байсан бичгийн ширээг өшиглөөд хөлийг нь хугалаад давцаныг зурж гэмтээсэн байсан. Мөн ус буцалгагч удирдлага хоёрыг авч шидээд гэмтэзж эвдэлсэн байсан. Текний араар тойрч очоод ус буцалгагч аваад усыг нь цацчихаад нэг булан руу шидэж байна лээ. Тэгээд текин дээр байсан удирдлага аваад хана руу шидэж эвдсэн. Ширээ өшиглөөд текний шилэн нүүрийг нэг талд нь хагалж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №3132 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Д.Нарантуяагийн биед баруун гуяны түлэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх13-14/, бэлэн мөнгө түр хураан авсан тэмдэглэл /хх-15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16/, гэрч А.Сэлэнгийн мэдүүлэг /хх-17/, гэрч Ж.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-18/, гэрч Э.Батмөрөнгийн мэдүүлэг /хх-19/, гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-20/, иргэний нэхэмжлэгч Г.Солонгын мэдүүлэг /хх-26/, хохирогч П.Нарантуяагийн мэдүүлэг /хх-29/, шинжээчийн №3132 дугаартай дүгнэлт /хх-35/, эд зүйлийн үнэлгээ /хх-38/, ял шалгах хуудас, камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Төмөрсүхийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилал, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байгаа тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Т.Төмөрсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Төмөрсүх нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Иргэний нэхэмжлэгч Г.Солонго нь учирсан хохирол болох нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна. Мөн гэмт буруутай этгээд Т.Төмөрсүхээс 185.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Солонгод олгохоор шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Прокуророос Т.Төмөрсүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шинэчлэн найруулсан (2015 оны) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
  2. Урианхай овогт Төмөрбаатарын Төмөрсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Төмөрсүхийг 700 нэгж /700*1.000=700.000 төгрөг/-ээр торгох ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Төмөрсүхэд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлөхийг даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Төмөрсүх нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг сануулсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Төмөрсүхээс 185.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Солонгод олгосугай.
  7. Иргэний нэхэмжлэгч Г.Солонго нь учирсан хохирол болох нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Төмөрсүх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Төмөрсүхэд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР