Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 150/ШШ2023/00130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо,****, 7/1 тоотод байрлах ******* банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум,****тоотод оршин суух ******* овогт *******ийн *******, РД/,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, **** тоотод оршин суух овогт ийн , РД// нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,560,460.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Э.*******, нарийн бичгийн дарга О. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Э.*******, Б. нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,513,460.18 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Э.*******, Б. нар нь 2018 оны 11-р сарын 30-ны өдөр ******* банкны Хөтөл тооцооны төвөөс 140400242115 тоот зээлийн гэрээ байгуулж 16,866,806.44 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1.2%, жилийн 14.4% хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.1, 3.3, 4.1.5, 6.2 дахь заалтуудыг зөрчиж, зээлийн гэрээний хавсралт 1-т заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 87 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж, Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хариуцагч Э.*******, Б. нарт үндсэн зээлийн төлбөр болох 7,345,206.43 / долоон сая гурван зуун дөчин таван мянга хоёр зуун зургаа зууны гучин хоёр / төгрөг, зээлийн хүү 166,279.85 / нэг зуун жаран зургаан мянга хоёр зуун далан ес зууны наян таван /төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,973.90 / нэг мянга есөн зуун далан гурав зууны ерэн / төгрөг, нийт 2,560,460.18 / долоон сая таван зуун арван гурван мянга дөрвөн зуун жар зууны арван найман / төгрөгийг гаргуулж ******* банкийг хохиролгүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагч Э.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Хот тохижилтын газар ажиллаж байгаад “” СӨХ-д ажилд ороод орлогын хэмжээ буурч, бага болсон. Удаа дараа зээлийг хоцроож байсан нь үнэн. 2,560,460.18 төгрөгийг төлнө гэв.  

Хариуцагч Э.*******, Б. нар нь шүүхэд гаргсан хариу тайлбартаа: “...******* банкны нэхэмжилсэн 7,513,460 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Одоогийн байдлаар үүссэн байгаа өр болох 1,142,800 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна. Цаашдаа сар болгон 2-нд тогтмол хугацаанд төлж барагдуулна...” гэжээ.

Нэхэмжлэгч талаас 2009 оны 11 дүгээр сарын 24-ны **дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* банкнаас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 32/362 дугаартай Д.д олгосон итгэмжлэл, 2018 оны 01 дугаар сарын 24-ны өдрийн ***дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ***дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн **дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 140400242115 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ***дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Э.*******гийн ******* банканд хандаж гаргасан хүсэлт, харилцагчийн дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг илүүлсэн. /хх-ийн 2-34/

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,513,460.18 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлана.

Хариуцагч Э.******* нь ажлаа солиод цалин, орлого буурсан шалтгаанаар зээлийг төлж чадаагүй. Удаа дараа зээлийг хоцроож байсан нь үнэн. 2,560,460.18 төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж, хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч тус тус тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2018 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн ******дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, ******* банкнаас 16,866,806.44 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар сарын 1.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна.

Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар хариуцагч нар нь 2023 оны 03 дугаар сараас хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх ба зээлийн гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр  сарын 02-ны өдөр дуусахаар байна.

Мөн нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 06 дугаар сарын 28-ны байдлаар тооцоог гаргаж шаардсан ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх тул хариуцагч нараас үндсэн зээл 1,345,206.43 төгрөг, зээлийн хүү 166,279.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,973.90 төгрөг, нийт 2,560,460.18 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байх ба талууд зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр байдал, эргэн төлөгдөх зээлийн үүргийн гүйцэтгэлийн тооцоололд маргаагүй.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Э.*******, Б. нараас 7,513,460.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

            Хариуцагч Б.т шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдөр мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.*******, Б. нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,560,460.18 төгрөгийг гаргуулан ******* банканд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,165.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 135,165.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА