Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 150/2023/00003/И |
Дугаар | 150/ШШ2023/00106 |
Огноо | 2023-02-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 150/ШШ2023/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, * дүгээр хороо, *******н **, ******* телевизийн байр, * давхар, * тоотод байрлах, “*******” ХХК /РД-*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Үйлдвэрийн район, өөрийн байранд байрлах, “*******” ТӨХК /РД:/-д холбогдох
Нүүрсний үнэ 46,600,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..." " ХХК нь Барилга, Уул уурхай, Тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд аймгийн сумын нутагт орших ийн нүүрсний уурхайтай гэрээ байгуулан , , , аймгуудын сумдын уурын зуухнуудын нүүрсийг тээвэрлэсээр ирсэн. Олон нийтийн мэдээллийн сайтад тавигдсан зарын дагуу манай байгууллага нь 2022.02.08-ны өдрийн №08 дугаар "Хамтран ажиллах санал хүргүүлэх тухай" албан бичгийг "*******" ТӨХК-д хүсэлт гаргасан. Уг бичигт ийн нүүрсний уурхайгаас 6000 к.кл дээш чанартай 1 тонн нүүрсийг тээврийн зардал, НӨАТ-ыг оролцуулан газар дээр нь 140,000 /нэг зуун дөчин мянган/ төгрөгөөр авах боломжтойг дурдсан хамтран ажиллах тухай санал хүргүүлсэн. Манай компаниас явуулсан хамтран ажиллах саналын дагуу "*******" ТӨХК-ийн удирдлагууд хэлэлцээд 300-350 тн нүүрс туршилтаар хэрэглэж үзээд чанарын шаардлага хангасан тохиолдолд цаашид хамтран ажиллах талаар саналыг ирүүлсэн. Үүний дагуу манай компани 6-н машин буюу 332,86 тонн нүүрсийг 2022.03.28-ны өдөр нийлүүлсэн бөгөөд нүүрсний чанар байдал нийцэж байгаа болон хүлээн авсан тухай 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр цахим хаягаар захидал ирсэн байдаг. Мөн "*******" ТӨХК нь 2022.04.05-ны өдөр 332, 86 тонн нүүрсийг "Нүүрсний жингийн акт" үйлдэж хүлээн авсан. Манай компанийн зүгээс өөрийн төлөөлөгчөө явуулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа № 03 дугаар нийлсэн актыг харилцан үйлдсэн болно. Өнгөрсөн хугацаанд бид “*******” ТӨХК-ийн удирдлагатай удаа дараа холбогдож хүлээн авч хэрэглэсэн нүүрсний үнийг төлөх талаар санал дэвшүүлсэн боловч тодорхой хариу өгөхгүй биднийг хохироож байна. Манай компани “*******” ТӨХК нь хэрэглэсэн нүүрснийхээ үнийг төлөхгүй байгаа талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүсэлт хүргүүлж ажилласан болно. Иймд үндсэн төлбөр 46,600,400.00 төгрөгийг “*******” ТӨХК-иас гаргуулж өгнө үү...” гэв.
Хариуцагч “*******” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага болох нүүрсний үнэ болох 46,600,400 төгрөгийг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь манай компанийн өмчийн хэлбэр Засгийн газрын 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 123 тоот “*******” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тогтоолоор төрийн өмчит хувьцаат компани болж өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотой манай компанийн зүгээс аливаа бараа ажил үйлчилгээг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлах үүрэгтэй байдаг. “*******” компанитай нүүрс худалдах худалдан авах ямар нэг гэрээ байгуулаагүй. Хувьцаат компани байх үедээ байгуулсан аливаа хэлцэлд “*******” ТӨХК-ийн зүгээс ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “*******” ТӨХК-д холбогдуулан нүүрсний үнэ 46,600,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч “*******” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаартай тогтоолоор компанийн хэлбэр өөрчлөгдсөн. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчиж гэрээ хэлцэл байгуулагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
“*******” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот албан бичгээр “*******” ТӨХК-д хамтран ажиллах гэрээний саналыг хүргүүлсэн байна. /хх-ийн 8 дугаар тал/,
Дээрх гэрээний саналд аймгийн сумын нутагт байрлах ийн нүүрсний уурхайн 6000 к.кл дээш чанартай нүүрсийг 1 тонныг 140,000 төгрөгөөр нийлүүлэх саналыг “*******” ТӨХК-д хүргүүлснийг хүлээн авч, зөвшөөрсөн хариуг “ ” ХХК-д хүргүүлжээ. /хх-ийн 9 дүгээр тал/
2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “*******” ХХК 6 машин буюу 332,86 тонн нүүрсийг “*******” ТӨХК-д нийлүүлсэн үйл баримт нь нүүрсний жингийн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 10,12 дугаар тал/
Зохигчид нийлүүлсэн нүүрсний жин, илчлэгийн хэмжээ болон үнийн дүнд маргаагүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэлээ.
Худалдан авагч тал худалдагч талд хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй тул “*******” ТӨХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэл 46,600,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Компанийн хэлбэр өөрчлөгдөхөөс өмнө талуудын хооронд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 390,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА