Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 148/ШШ2023/00520

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 148/ШШ2023/00520

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Буурагчин Жаргалантын тохой гудамж, 46 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******-Эрдэнэ /*******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг гэх ******* ******* ******* ХХК-нд холбогдох

3,800,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн даргад ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* тэнгэр хараа ХХК нь Ерөө суманд зам ангийн ажил үйлчилгээ явуулдаг. Б.*******-Эрдэнэ миний бие тус компанид хамгаалагчаар 2022 оны 11 сарын 10-нд орж ажилласан юм. Энэ хугацаанд гэрээний дагуу тус компанийн 1 сарын цалин 950,000 төгрөгний цалин өгдөг. 2022 оны 11 сарын 10-наас 2023 оны 01 сарын 01 хүртэл цалин бодож өгсөн.

Түүнээс 2023 оны 2, 3, 4 ,5-р сар хүртэл цалин өгөөгүй. Мөн одоо ч гэсэн цалингаа авч чадахгүй ажиллаж байна. Иймд ******* тэнгэр хараа ХХК захирал оос 3,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч тухайн ******* тэнгэр хараа ХХК буюу захирал оос гаргуулж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч ******* тэнгэр хараа ХХК нь шүүхэд өгсөн тайлбар болон хүсэлтдээ:

... Манай компани нь 2008 онд гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулан татвар хураамж төлөн олон арван хүнийг ажлын байраар хангаж ирсэн билээ. Тус компанийн эзэмшлийн Чулууг бутлан ангилах үйлдвэр сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрладаг юм. Ерөө сумын иргэн Б.*******-Эрдэнэ гэх хүн цалингийн талаар тус шүүхэд гомдол гаргасан материалтай танилцлаа. Манай компани нь уг үйлдвэрийг харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөлтэй Абмади ХХК-тай 2022 оны 11 сарын 07-ны өдөр 22/12/07 тоот дугаартай гэрээ байгуулж тухайн объектыг харуул хамгаалалтын үйлчилгээ авч хамтран ажиллаж ирсэн билээ.

Иймд энэ Б.*******-Эрдэнэ гэх хүн нь манай компанийн ажилтан биш бөгөөд тухайн хүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүйг энэхүү албан бичгээр мэдэгдэж байна. Харин манай компанийн төлөвлөгөөт дотоод шалгалт 2023 оны 12 дугаар сарын 17-нд мөн 2023 оны 01 сард тус үйлдвэр дээр очиход Абмади ХХК-ийн гэрээт ажилтан болох Б.*******-Эрдэнэ гэх хүн ажлын байран дээрээ байхгүй тус машин тоног төхөөрөмжийн сэлбэг хулгайд алдсан үйлдвэрийн цахилгааны 4 чил бүхий 300 метр кабель утас хулгайд алдсан байсан бөгөөд бид бүхэн Ерөө сумын Цагдаагийн газарт гомдол гаргасан болно. Энэ Б.*******-Эрдэнэ гэх хүний буруутай хайхрамжгүй үйлдлээс болж Абмади ХХК нь одоог хүртэл цалин санхүүжилтээ манай компаниас авч чадахгүй байгаа. Манай компанийн шаардлага бол хулгайд алдсан зүйлээ олж өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Хохирол барагдсан тохиолдолд санхүүжилт хийхэд бэлэн байгаа болно гэж удаа дараа мэдэгдсэн юм. Бид бүхэн иргэн Б.*******-Эрдэнэ гэх хүн ******* аймгийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг гардан авахын тулд ******* аймаг явахад гарсан шатахууны зардал болох 200,000 төгрөгийг тухайн иргэнээс гаргаж өгнө үү. Энэхүү 200,000 төгрөгийг манай компани нь Монгол Улсынхаа гэрэлт ирээдүй болсон хүүхэд хамгааллын байгууллагад хандив өргөх болно. Цаашид аливаа зүйлд үнэнч шударга байж эх орныхоо сайн сайхан бүхний төлөө хүн бүр хичээн ажиллах хэрэгтэй... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******-Эрдэнэ нь хариуцагч ******* ******* хараа ХХК -д холбогдуулан 3.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.*******-Эрдэнэ нь харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэний төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр 3,800,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... манай үйлчлүүлэгч анх 950,000 төгрөгийн цалин хөлс сард авахаар тохирч ажилд орсон байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна ... гэх тайлбар гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Хэрэгт авагдсан баримтыг судалж үзвэл: ******* ******* хараа ХХК нь АБМАДИ ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 07ы өдөр №22/12/07 дугаар Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ-г байгуулж,******* аймгийн Сүхбаатар, Мандал суманд байрлах шатахуун түгээх станц, Ерөө суманд байрлах тоног төхөөрөмжийн хамгаалалт объектод харуул хамгаалалтын үйлчилгээ авах, объектыг гэмт халдлагаас хамгаалах, талбайд мөрдөх дүрэм журмыг мөрдүүлэх, учирч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэрээнд заасан нөхцлөөр харуул хамгаалалтын үзүүлэх, үйлчилгээний нэг сарын төлбөрийг нэг хамгаалагчийн сарын гэрээний төлбөр 1,650,000 төгрөг, нийт 5 хамгаалагчийн нэг сарын төлбөр 8,250,000 төгрөг байхаар, үүнээс нэг хамгаалагч Ерөө суманд байрлах тоног төхөөрөмжийн объектыг байнга байрлан хариуцаж ажиллан, үүрэг гүйцэтгүүлэхээр тохиролцжээ. /хавтаст хэргийн 22 хуудас/

Энэхүү гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ-ний зохицуулалтад нийцсэн. Гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

Хэдийгээр хариуцагч ... Б.*******-Эрдэнэ нь манай компаний ажилтан биш гэж маргасан ч энэхүү татгалзал нь түүний шүүхэд өгсөн ... манай компанийн төлөвлөгөөт дотоод шалгалт 2023 оны 12 дугаар сарын 17-нд мөн 2023 оны 01 сард тус үйлдвэр дээр очиход Абмади ХХК-ийн гэрээт ажилтан болох Б.*******-Эрдэнэ гэх хүн ажлын байран дээрээ байхгүй тус машин тоног төхөөрөмжийн сэлбэг хулгайд алдсан үйлдвэрийн цахилгааны 4 чил бүхий 300 метр кабель утас хулгайд алдсан байсан ажлаа дуусгаагүй явсан ... гэх тайлбараар няцаагдаж байна.

Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Б.*******-Эрдэнэ нь машин тоног төхөөрөмжийн сэлбэг хулгайд алдсан үйлдвэрийн цахилгааны 4 чил бүхий 300 метр кабель утас хулгайд алдсан байсан бөгөөд бид бүхэн Ерөө сумын Цагдаагийн газарт гомдол гаргасан. Энэ хүний буруутай хайхрамжгүй үйлдлээс болж Абмади ХХК нь одоог хүртэл цалин санхүүжилтээ манай компаниас авч чадахгүй байгаа гэж маргаж байгаа ч энэхүү баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийн дээрх татгалзал нь үндэслэлгүй байна.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасны дагуу ******* ******* хараа ХХК нь хөлсийг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан дээрх ******* ******* хараа ХХК болон АБМАДИ ХХК-нарын хооронд хийгдсэн 2022 оны 11 дүгээр сарын 07ы өдөр №22/12/07 дугаар Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ, гэрч В.Хосбаярын ... Б.*******-Эрдэний цалинг ******* тэнгэр хараа ХХК-ний захирал гэрээгээр Идэрзориг өгөх ёстой.Гэрээнд тэгж заасан байгаа... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэг хамгаалагчийн сарын гэрээний төлбөр 1,650,000 төгрөг байх боловч нэхэмжлэгч сарын цалинг 950000 төгрөгөөр тохиролцсон гэж нэхэмжлэлд дурьсан байгаа ч баримтаар тогтоогдохгүй байгаа тул тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний жишгээр буюу 2,3,4,5 сарын ажлын хөлсийг сарын 550000 төгрөгөөр тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч ******* ******* хараа ХХК-аас 2,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******-Эрдэнэд олгож, үлдэх 1,600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчдод шүүх хуралдааны товыг 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн байх ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүдэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, хариуцагч шүүх хуралдаанд оролцохгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна... гэх хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч тэдний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... бид бүхэн иргэн Б.*******-Эрдэнэ гэх хүн ******* аймгийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг гардан авахын тулд ******* аймаг явахад гарсан шатахууны зардал болох 200.000 төгрөгийг тухайн иргэнээс гаргаж өгнө үү... гэж дурьдсан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар ******* ******* хараа ХХК-иас 2,200,000 /хоёр сая хоёр зуу/ мянган төгрөгийг гаргуулж Б.*******-Эрдэнэд олгож, үлдэх 1,600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас ........ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******-Эрдэнэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ