Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/607

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0381/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням (цахимаар),

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Э.Одончимэг,

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч С.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогтой************** ,******* овогтой************** , овогтой нарт холбогдох эрүүгийн 2318000000454 дугаартай хэргийг аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны -ны өдөр хотод төрсөн, эрэгтэй, настай, дээд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, , хамт, хот, дүүргийн хороо хороолол, - тоотод оршин суух хаягтай,

****** овогтой************** (РД: )

Монгол Улсын иргэн, -ны өдөр хотод төрсөн, эмэгтэй, настай, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , хамт, аймаг, сум, баг, хороолол, байр, оршин суух хаягтай,

****** овогтой************** (РД: )

Монгол Улсын иргэн, -ны өдөр хотод төрсөн, эрэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр хамт, аймаг, сум, баг, хороолол, байр, оршин суух хаягтай,

****** овогтой (РД: )

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч******* ,******* нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

Хохирогч*******ын мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар тал), гэрч мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар тал), гэрч мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар тал), гэрч мэдүүлэг (хх-ийн 30 дугаар тал), гэрч мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар тал), гэрч мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар тал), гэрч мэдүүлэг (хх-ийн 38 дугаар тал), гэрч мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар тал), аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 817 дугаартай дүгнэлт (хх-ийн 50-51 дүгээр тал),*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утасны камерт үзлэг хийсэн тэмдэглэл, аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын-ний өдрийн 0/8 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч ******* , ****** ,******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо “2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч ******* “өмгөөлөгч Д.Оросоо, Ц.Дэлгэрням нарын хамтаар оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргажээ.

Тус шүүхээс 2025 оны сарын 28-ны өдөр шүүх хурлыг товлохдоо өмгөөлөгч, оролцогч нараас шүүх хуралдааны товтой холбоотой санал, хүсэлтийг авсны үндсэн дээр товлосон бөгөөд товлох үед өмгөөлөгчөөс хуралдаан давхцах талаар мэдэгдээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэж заасан.

Мөн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд Ц.Дэлгэрням өмгөөлөгчийн хамтаар оролцож байгааг өмгөөлүүлэх эрхээр хангагдсан байна гэж үзнэ.

Иймд шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 17 цагийн орчим, аймаг, сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын худалдааны төв”-ийн урд*******ыг өшиглөж хохирол учруулсан,

************* нар нь аймгийн намын даргын үүрэг гүйцэтгэгчийг ажлаас нь чөлөөлж, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ажлыг хүлээлцэх, шинээр томилсон шийдвэрийг танилцуулахаар ирсэн намын зохион байгуулалтын газрын дарга ******* нарыг эсэргүүцэж, намын байр руу оруулахгүй, ажил хүлээн авахад саад учруулж, маргаан үүсгэсэн” гэх үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 3 дугаар тал),

- Хохирогч*******ын : “..Тухайн үед би ирсэн хүмүүсийн хэнээс нь ч ажил хүлээлцэх тушаал авахгүй зөвхөн авна дүрмээр явмаар байна. Дүрмийн хороогоор шийдүүлье гэсэн. Гэтэл үүнийг эрс зөвшөөрөхгүй намын байрны гадаа ирээд интернэтээр бичлэг хийж байгаад тушаал унших гэхээр нь би тушаал бичсэн цаасыг нь булааж авах гэсэн боловч би чадаагүй харин хажууд нь байсан манай тухайн тушаалыг булааж авсан. Ингээд хүмүүс хоорондоо зодоон хийх гээд барьцалдаад зууралдаад байхаар нь ирсэн хүмүүст нь хандаж та нар одоо хот руугаа явцгаа, ирэхээр учрыг нь олно бид бас өөрсдөө хотод очих болно гэж хэлэхэд бөөгнөрөлдөж байгаад******* гутлын өсгий хэсгээрээ миний зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа цохисон. Тэр үед Өшиглөчихлөө гэдгийг хэлэхэд би өшиглөөгүй худлаа яриад бай гэж хэлсэн. Энэ үед******* ганцаараа ботинктой бусад нь кет болон пүүзтэй байсан. Мөн энэ үеийг Эрдэнэбилэг бичлэг хийж байсан. Тухайн бичлэг дээр хүртэл******* намайг өшиглөсөн гэдэг нь харагдаж байгаа." гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 21 дүгээр тал),

- Гэрч : “... хотоос ирсэн хүмүүс намын байраа онгойлго гээд хүч түрж орох гээд байхаар нь******* дарга болон бид нар оруулахгүй гээд байж байсан. Ингэхэд******* даргын хажууд би болон бусад хүмүүсийн хамтаар байсан. Тэгээд хотоос ирсэн ажлын хэсгийнхнийг өсгийгөөр*******ын хөл рүү нэг удаа өшиглөсөн өөрөөр цохисон асуудал байхгүй Тар нар ирэхэд бид нар болсон асуудлын талаар хэлсэн гэтэл эмнэлэгт үзүүлээд цагдаад үед******* дарга миний хөл руу өшиглөчихлөө гэж бас хэлсэн, тэр үед дахиад цагдаа очиж гомдлоо гарга гэсний дагуу******* дарга эмнэлэгт үзүүлээд буцаад цагдаад гомдол гаргасан юм.” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 24-25 дүгээр тал),

- Гэрч : “...Тэгтэл хэсэг хугацааны дараа******* гэх залуу хажуудаа 3 хүнтэй хүрээд ирэхээр нь "намын байрны урд сууж байсан хүмүүс та нар худлаа тушаал авч ирлээ зүгээр яваад өг" гэж хэлээд эгч, , , болон намын дарга******* бид нар******* болон*******тай хамт ирсэн 3 хүнийг намын байрнаас холд гэж хэлээд явж байтал******* нь******* даргын урд явж байгаад баруун хөлөөрөө*******ын зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа баруун хөлийнхөө өсгийгөөрөө өшиглөчихсөн юм.” (1 дүгээр хх-ийн 27-28 дугаар тал),

- Гэрч : “Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед намын дарга , , бас миний танихгүй 10 орчим хүмүүсийн хамт бид нар аймгийн намын үүрэг гүйцэтгэж байгаа******* гэж хүнээс намынхаа байр, тамга тэмдгийг хүлээж авах гээд сумын баг Олон улсын худалдааны төвийн хажуу талд байрлах аймгийн намын төв байрны гадна очсон. Очиход******* эгч баахан эгч, эмээ нар гэсэн 14. 15-н хүнтэй намын байрны гадна үүдэн дээр сандал тавьчихсан сууж байсан. Тэгээд бид нарыг очингуут тэр хүмүүс шууд урдаас өндөг шидэж, гурил цацаад, хувцаснаас зуураад ална тална, намын байраа өгөхгүй зайлцгаа гээд маргаан болж баахан орилцгоосон.” (1 дүгээр хх-ийн 30 дугаар тал),

- Гэрч : “Тэгтэл хэсэг хугацааны дараа******* гэх залуу хажуудаа 3 хүнтэй хүрээд ирэхээр нь "намын байрны урд сууж байсан хүмүүс та нар худлаа тушаал авч ирлээ зүгээр яваад өг" гэж хэлээд , , Одноо , , болон намын дарга******* бид нар******* болон*******тай хамт ирсэн 3 хүнийг намын байрнаас холд гэж хэлээд явж байтал******* нь******* даргын урд явж байгаад баруун хөлөөрөө*******ын зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа баруун хөлийнхөө өсгийгөөрөө өшиглөчихсөн юм.” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 32-33 дугаар тал),

- Гэрч : “...Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс намын байраа онгойлго намын байр луу оръё гэхэд бид нар дахиад оруулахгүй гээд үзэж байхад дахиад тэд нар хүч түрж орох гээд байхаар нь******* дарга болон бид нар оруулахгүй гээд байж байсан. Ингээд дахиад бужигнаад маргаан болоод байж байхад*******ыг******* дарга яв гэж хэлээд түлхэхэд******* эргэж шараад явахдаа хөлийнхөө өсгийгөөр******* даргыг өшиглөх шиг болсон. Би******* даргын хажууд байсан болохоор************** даргыг өшиглөж Байгааг би харсан. Ингээд******* өшиглөсний дараа******* дарга хөл руу өшиглөчихлөө гээд орилсон тэгээд хөлийнхөө зүүн талын шилбэний урд хэсгийг үзэхэд улаан хүрэн болж хавдсан байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 35-36 дугаар тал),

- Гэрч : “...Үүний дараа******* ,******* хоёр харуул хийгээд байхаар нь би очиж болиулаад*******т та нар явчихвал энэ маргаан намдах гээд байна" гэдгийг тайлбарлаад зогсож байхад******* дарга "Та нар дуугай яв" гэж хэлээд*******ын баруун мөр рүү 1 удаа түлхэхэд******* нь******* руу эргэж хараад /нуруугаа******* руу харуулсан байсан/ баруун хөлийн өсгийгөөрөө*******ын зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа тийрсэн. Тийрэхэд******* "Намайг өшиглөчихлөө" гэж хэлээд өмдний шуумгаа дээш татахад түүний шилбэний урд хэсэг нь зулгарсан байсан ба удалгүй хавдаад эхэлсэн. Энэ үеийг би гар утсаа цээжин хэсэг дэрээ бариад бичлэг хийгээд байж байсан ба болсон үйл явдлыг хараад зогсож байсан. Ингээд******* нь "Би өшиглөөгүй" гэж хэлээд Олон Улс худалдааны төвийн таксины зогсоол 00.00 руу чиглээд явсан. Энэ үед******* даргын эргэн тойронд байсан хүмүүс бүгд резин ултай гуталтай байсан ба******* нь ганцаараа хар өнгийн хатуу ултай ботинктой байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 38 дугаар тал),

- Гэрч : “...ажлын хэсгийн ахлагч******* , гишүүн , аймгийн намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон миний биеийг тэнд байсан хүмүүс цохисон. Мөн өндөг гэх нялцгай зүйлээр цохисон. Оногдсоноос хойш толгой дүйнгэтэж өвдөж байна. Мөн бөө удганаар хараалгана гэж заналхийлсэн. Тэр үед бид нарыг маш их хөөж тууж байсан. Ингээд цагдаа нар яваад егсний дараа ажлын хэсгийн дарга******* намын дарга тушаалыг унших үед аймгийн намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан******* тухайн тушаалыг булааж авах гэж оролдож булааж авч чадаагүй. Энэ үед аймгийн намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан*******ын гэх эрэгтэй*******аас тухайн тушаалыг булаан авч урж хаясан. Манай нам нь Улсын их хуралд суудалтай учир манай намаас гарч байгаа даргын тушаал шийдвэр төрийн эрх бүхий байгууллагын тушаал шийдвэртэй адилтгаж үздэг. Ингээд тушаал шийдвэр булааж авч урчхаад бид нарыг хөөж тууж эхэлсэн тэр дунд байсан гэдэг эгч миний толгой, хөл, гар луу удаа дараа цохисон. Мөн гараас базаж чимхсэн. Мөн ажлын хэсэгт байсанийг хоолой амыг нь маажиж гарыг нь шалбалсан байсан. Тэнд байсан аймгийн намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүмүүс учир зүггүй хэл амаар доромжилж зодох гэж дайрсан харин аймгийн намын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хүлээлцэх ажлын хэсэг ажил хүлээлцэх ажлыг аль болох эвээр шийдүүлэхийг хичээж, тэвчээртэй ажиллаж байсан." гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 41-42 дугаар тал),

- аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 817 дугаартай “*******ын биед зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (1 дүгээр хх-ийн 50-51 дүгээр тал),

- Хохирогч*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утасны камерт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 7-15 дугаар тал),

- Эд мөрийн баримт болох бичлэг бүхий 2 ширхэг сиди,

- аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын-ний өдрийн 0/8 дугаар “*******ын биед зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний арьсан доорх цус хуралтыг авах мэс ажилбарын дараах байдал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт (2 дугаар хх-ийн 7-15 дугаар тал),

- Яллагдагч ******* ,******* , ****** нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч******* ,******* нарын үйлдлийг 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүх хуралдаанд улсын яллагч: “...шүүгдэгч ******* нь аймаг сумын багт байрлах Олон улсын худалдааны төвийн урд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үүсгэсэн эмх замбараагүй байдал бий болгосон гэх шалтгаанаар өшиглөн зүүн 17 цагийн орчимд*******ыг ажил хүлээн авахад саад учруулж, маргаан шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, яагаад хөнгөн хохирол гэж үзсэн гэхээр өмнөх шинжээчийн дүгнэлт тухайн цаг үед учирсан хохирлын зэргийг хэлдэг. Сүүлийн дүгнэлт нь тухайн цаг үед учирсан хохирлоос үүдэж хүндэвтэр гэмтэл учирсан гэж дүгнэсэн байдаг учир хөнгөн хохирол гэх дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзсэн.

Шүүгдэгч************** нарыг бусадтай бүлэглэн аймаг сумын багт байрлах Олон улсын худалдааны төвийн урд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд түүнийг аймгийн намын даргын үүрэг гүйцэтгэгч ажлаас нь чөлөөлж, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ажлыг хүлээлцэх, шинээр томилсон шийдвэрийг танилцуулахаар ирсэн намын зохион байгуулалтын газрын дарга ******* нарыг эсэргүүцэж, намын байр руу оруулахгүй, ажил хүлээн авахад саад учруулж, маргаан үүсгэсэн, эмх замбараагүй байдал бий болгон нийтийн хэв журмыг зөрчиж, бусдыг өдөөн турхирч эмх замбараагүй байдал бий болгосон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон сиди бичлэгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч******* ,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням: Шүүгдэгч ******* хууль ёсны хэрэгт ашиг сонирхлыг хамгаалж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдээгүйг нотлох, цагаатгах байр суурьтай оролцоно гэдгээ шүүх хуралдаан эхлэхэд дурдсан. Хүн юу тарина түүнийгээ хураадаг түүнтэй адилаар ер нь хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Өмнө нь намын дарга нь юу гэж ч хэлсэн байж болно. Миний үйлчлүүлэгч ******* гуай ч гэсэн энэ талаар огт мэдэхгүй дарга нь ажлаа хүлээлц гээд аймаг руу явуулсан байдаг. Журмын нөхдийн хамт миний үйлчлүүлэгч аймагт хүрэлцэн очсон. Үүнээс 3 хоногийн өмнө хэрэг эрхлэх газрын дарга гэдэг хүнд мэдэгдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Үүнийг ч шүүгдэгч*******ын өөрийнх нь өмгөөлөгч шинжлэн судалж уншиж сонсгосон. Хүчээр намын даргын орон тоог булааж авах гэж байна гэсэн постыг******* оруулсан. Групп чатад зар оруулаад маш их хүмүүс ирсэн талаар өмгөөлөгч нар судлууллаа. Тэгэхээр энэ юу харуулаад байгаа вэ гэхээр бусдыг өдөөн хатгаж, турхирч байгаа юм. Гурил, өндөг хэрэглэсэн байж шүүгдэгч******* би гэртээ авсан юм энийг хэрэглэж болохгүй гээд далд хийчхэж болох байсан. Албаар байлгаж байгаад ерөөсөө түүнийг хэрэглэх боломжийг******* гэдэг эмэгтэй олгосон байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Мөн хавтаст хэргийн 29 дүгээр талийн мэдүүлгийг*******ын өмгөөлөгч судлуулсан. Бид нар тэр хүмүүсийг ирэхийг хүлээгээд намынхаа байранд оруулахгүй гээд хүлээгээд сууж байсан гээд хууль сануулж мэдүүлэг өгсөн эдгээр мэдүүлгүүдээс юу харж байна вэ гэвэл******* гэдэг хүн пост оруулаад, бусдыг цуглуулаад, бүүр намынхаа байранд оруулахгүй гэдэг үүрэг чиглэл өгөөд удирдан зохион байгуулаад олон хүмүүсийн амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад цаашлах юм бол энэ үүрэг олгосон эрх олгосон үүргээс чөлөөлсөн албан ёсны баримт бичгийг нь устгаж гэмтээсэн. Шүүгдэгч******* нь мөн авч устгах ийм оролдлого хийсэн боловч тэр нь бүтээгүй. Нөхөр нь түүний хүсэл зоригийг нь үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн ийм нөхцөл байдал эргэлзээгүйгээр нотлон тогтоогдлоо гэж үзэж байна. Мөн гэдэг хүн хавтаст хэргийн 38 дугаар тал, гэдэг хүн хавтаст хэргийн 42 дугаар талд мэдүүлэг өгсөн байдаг. Юу гэж мэдүүлэг өгсөн бэ гэхээр*******ын хөлд гэмтэл яагаад учирсан юм бэ гэдэг талаар*******д өөрөө түлхсэн гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрөөд мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгчийг зайл, яв, яваад өгөөч чи гэж хэлж байгаа нь маш олон энэ бичлэгт харагдаж байгаа. Тэгээд энэ юуг харуулаад байна гэхээр миний үйлчлүүлэгчийн эрх чөлөөнд нь халджээ. Энэ бүдүүлэг хууль бус үйлдлийг гаргасны улмаас миний үйлчлүүлэгч түлхэгдсэний улмаас тэнцвэрээ алдсантай шалтгаант холбоотой. Тэнцвэрээ алдаад буцаад тэнцвэрээ олохын тулд миний үйлчлүүлэгч хөлийнхөө өсгий хэсгээр******* гэдэг хүний биед гэмтэл учруулсан байна. Түүнээс миний үйлчлүүлэгч ажил үүргээ гүйцэтгэж яваад хөөгдсөн. Хөөгдөөд, түлхэгдээд, өндөг шидүүлээд, гурил шидүүлээд түлхэгдсэний улмаас тэнцвэрээ алдаад тэнцвэрээ олох нь хүний ухамсраас шалтгаалахгүй үйлдэл байдаг.******* гэдэг эмэгтэйн шилбэнд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тухайн цаг хугацаанд үүссэн байна. Энэ хүн түлхээгүй бол миний үйлчлүүлэгч тэнцвэрээ алдаж хөлийнхөө өсгийгөөр хэн нэгэн хүн рүү жийх шаардлага болохгүй байсан. Тэгэхээр шалтгаант холбоог нь аваад үзэхээр миний үйлчлүүлэгчийн хувьд тушаал шийдвэр уншихад саад болоод байна, чи яагаад ажлаа өгөхгүй гээд байгаа юм гэж заамдаж авч байгаад ч юм уу, түлхэж байгаад өшиглөчихсөн үйлдэл бол огт байхгүй. Энэ нь хөдөлшгүй нотлох баримтуудаар тогтоогдож байна гэдгийг шүүх бүрэлдэхүүнийг анхааралдаа авна уу гэж хүсэж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэж заасан. Санаатайгаар учруулах юм бол үүнийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж хохирол, хор уршигт хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэдгийг хууль тогтоогч хуульчилчихсан. Гэтэл миний үйлчлүүлэгч *******ын үйлдэл бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэдэг үйлдлээ ухамсарласан түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршиг зориуд хүргэсэн гэсэн нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлгээр*******ыг танихгүй түүнтэй ямар нэгэн өс хонзон, хувийн таарамжгүй харилцаа огт байхгүй гэдэг нь тогтоогддог.

Хохирогч******* нь нэр бүхий гэрч нарыг зохион байгуулалттайгаар цуглуулж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Түүний дурдсан энэ үйлдлүүд миний үйлчлүүлэгчид холбогдуулсан хэргийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Э.Одончимэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах буюу *******т холбогдох хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Үүнд хохирогч*******д учирсан гэмтлийн зэргийг анх хөнгөн гэж харсан. Хөнгөн гэхдээ шинжээчийн дүгнэлтээс харахад гэмтэл учирсан байдлыг нь хараад дүгнэлт гаргасан байсан. Хэрэг явдал удааширч байх явцад******* дахин нэг дүгнэлт гаргуулъя гэдэг хүсэлтээ гаргасан. Яагаад тухайн үед дахин гаргаагүй юм бэ гэхээр******* зөвхөн Монгол Улсад эмчлүүлээд явж байсан. Хэрэг удаашраад байсан учраас бодит байдлыг тогтоолгоё гээд шүүхэд хүсэлт гаргаад шүүхийн шатад буюу 2024 оны 6 сарын 4-ний өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлтээр*******д учирсан гэмтэл нь бол эрүүл мэндийг сарниулсан хугацаагаараа хүндэвтэр гэмтэл болж тогтоогдсон. Улсын яллагчийн хэлж байгаагаар бичиг баримтад хийсэн асуудал бол байгаа ч гэсэн эрүүл мэндийг сарниулсан хугацаа гэдэг гэмтлийн зэргийг тогтоох нэг шалгуур үзүүлэлт. Тийм учраас дүгнэлт дээр нэмээд хэлэхэд энэ дүгнэлт маань өөрөө дахин дүгнэлт биш нэмэлт дүгнэлт байгаа. Нэмэлт дүгнэлт яаж гардаг вэ гэхээр урьд гаргасан шинжээчийн дүгнэлтийг гаргах явцад мэдэгдэхгүй байсан явдлыг нэмээд гаргачхаж байгаа. Ийм учраас анхны дүгнэлттэйгээ бүхэл цулаараа нэг дүгнэлт юм. Тийм учраас бол энэ бол нотлох баримтын шаардлагыг бүрэн хангана. Шүүгдэгч *******т сонсгосон ялыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэдгээр хүндрүүлж зүйлчлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, үүссэн нөхцөл байдлуудыг харахад бол*******ын зүгээс бэлдсэн зүйл байдаггүй. Харин *******ын зүгээс бэлдсэн байдаг. ******* юу бэлдсэн байдаг вэ гэхээр 12 цагийн орчим цагдаагийн байгууллага дээр очоод манайх намын асуудлаар ингээд очих гэж байна. Тэнд бол эмх замбараагүй байдал бий болно, тэрийг очоод зохицуулаад өгөөч гэдэг албан бичиг өгчихсөн.*******ийн цаасыг тасдаад авсных нь араас хөөж гүйж очоод хэрэлдсэн. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр цагдаа ирж салгаад ******* та л явчих, энэ асуудал нь намжихаар байна гээд салгаад явуулчихсан байхад. Буцаж очоод хэрүүл маргаан хийгээд байгаа асуудал нь*******тай адилхан. Тийм учраас хэрвээ*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т заасан гэм хэрэг гэж үзэж байгаа бол *******ын үйлдлийг ч гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар хүндрүүлэн зүйлчлээд 2 асуудлыг хамтад нь мэтгэлцүүлэх байдал үүсэж байна. Улс төрийн намын тухай хуулийн зүйлд зааснаар 13.9-д намын дүрмээр зохицуулагдах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гээд биччихсэн. Хохирол төлбөрийн тухайд шүүх эрүүгийн хэрэгт гарсан иргэний нэхэмжлэлийг давхар хянан шийдвэрлэнэ. Хохирлын зэрэг хүндэвтэр тогтоолгосон. Манайх сэтгэцэд учирсан гэмтлийн зэргээ тогтоолгоё гэдэг хүсэлтийг гаргах үндэслэл байсан. Гэмтлийн зэрэг хүндэвтэр гарсан. Хохирогчид учирсан сэтгэцийн хохирлыг гаргадаг жишиг 2025 оны 3 дугаар сарыг хүртэл буюу хэрэг шүүхэд ирэх хүртэл цагдаа дээр байгаа хүснэгтээр хохирлоо гаргуулаад авах боломжтой байсан. Хэрэг шүүхийн шатанд явж байх шатад ямар практик гарсан гэхээр Дээд шүүхээс заавал шинжээчийн дүгнэлт гарах, сэтгэцэд учирсан хохирлын зэргийг заавал тогтоох ийм зайлшгүй шаардлага гарсан. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоолгож өгөөч. Үүнийг тогтоолгохгүй бол иргэний нэхэмжлэл шийдэх боломжгүй болоод байна. Иргэний нэхэмжлэл гаргасаар байхад шүүх эрхийг нь хязгаарлаад шийдэхгүй байх юм бол процессын зөрчил үүсэж магадгүй байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч С.Чинбат: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийн талаар хэлэх үг байна. Нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж гэж буруутгаж байна. Эрүүгийн хуулийн 3.7-д бүлэглэн гүйцэтгэх гэмт хэргийг 2 хүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үздэг. Үүний хувьд үгүй гэсэн байр суурьтай. Яагаад гэхээр шүүгдэгч******* өөрөө хэллээ. Би эхнэртээ санаа зовоод очлоо. Тэрнээс биш урьд нь ярилцаад тохирсон гэсэн юм аль ч мэдүүлэгт байхгүй. Бичиг баримт устгасан асуудал бичлэгээр маш тодорхой харагдаж байна.******* хараад ажиглаад зогсоод байгаа, энэ талаар давж заалдах шатны магадлалд шүүгдэгч ******* өмгөөлөгч Дэлгэрням мөн хэлдэг.*******ийн үйлдэл нийтийн эмх замбараагүй байдалд бол оролцоод байгаа зүйл ерөөсөө энэ бичлэг дээр ч харагдахгүй байна. Мөн татан оролцож явж байх хугацаандаа байхдаа өөр төрлийн гэмт хэрэг буюу тэр 23.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг бол хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр тэр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан шиг явдал болсон юм бол цагдаагийн албан хаагчид таслан зогсоогоод зохицуулж байгаа нь харагдаж байна. Бичиг баримт устгасан үйлдэл бичлэг дээр харагдаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, бусдыг өдөөн хатгасан зүйл байхгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

Энэхүү үйл баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч*******ын зүүн шилбэнд өөрийн баруун хөлийн өсгий хэсгээр санаатайгаар өшиглөх үйлдэл хийж гэмтэл учруулсан болох нь эд мөрийн баримт болох “си ди” бичлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Мөн хохирогч*******ын биед зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний арьсан доорх цус хуралтыг авах мэс ажилбарын дараах байдал гэмтлүүд учруулсан болох нь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 817 дугаартай дүгнэлтээр нотлогдоно гэж дүгнэлээ.

Хэдийгээр аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын-ний өдрийн 0/8 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлтээр*******ын биед учирсан хохирлын зэргийг хүндэвтэр хохиролд хамаарна гэсэн хэдий ч шүүх уг дүгнэлтийг үнэлэх боломжгүй байна.

Учир нь Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоор хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225А/513А/85 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 2.7.1-т “шинжилгээ хийлгэх этгээдийн биед оношилгоо, эмчилгээний зорилгоор техникийн хувьд зөв хийгдсэн гардан үйлдэл, мэс ажилбар, мэс засалд хохирлын зэрэг тогтоохгүй” гэж заасан.

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын-ний өдрийн 0/8 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлтэд “...зүүн шилбэний арьсан доорх цус хуралтыг авах мэс ажилбарын дараах байдал гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэсэн байгаа нь дээрх журмын 2.7.1-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 817 дугаартай “*******ын биед зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх анхдагч шинжилгээний дүгнэлт аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын-ний өдрийн 0/8 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлтээр “*******ын биед зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний арьсан доорх цус хуралтыг авах мэс ажилбарын дараах байдал гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэж өөрчлөгдсөн буюу анхдагч шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд дээр нэмэлт шинжилгээний дүгнэлтээр зөвхөн “зүүн шилбэний арьсан доорх цус хуралтыг авах мэс ажилбарын дараах байдал” гэх гэмтэл нэмэгдсэн, үүний улмаас хохирлын зэрэг өөрчлөгдсөн байгааг анхаарч үзэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.” гэж,

5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Иймд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 817 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар тооцож хэргийн зүйлчлэлийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь “тухайн өшиглөх үйлдлийг санаатайгаар хийгээгүй, түлхэгдэх явцад өөрийн санаа зорилгоос үл хамааран үйлдэл хийгдсэн” гэж мэтгэлцсэн боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн си ди бичлэгийг шинжлэн судалж, дүгнэхэд шүүгдэгч нь баруун хөлөө хойш буюу өөрийн түлхэгдэж буй чигээс эсрэг зүгт тийрсэн, улмаар өсгий хэсгээр хохирогчийн биед халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Энэ нь шүүгдэгчийн өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч*******ын биед хөнгөн хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч*******ын биед хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна.

Иймд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв гэж дүгнэн, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн обьектив шинж нь гэмт этгээдүүд бүлэглэн нэг нэгнээ дэмжих өдөөн турхирах, уриалах байдлаар ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр, эсвэл үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэх, айлган сүрдүүлэх, дарамтлах, бусдыг дорд үзэх, дээрэлхэх, бүдүүлэг догшин авирлах, хохирогчид хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх жам ёсны эрхэд халдаж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв журмыг зөрчих зэрэг үйлдлээр илэрдэг.

 

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг илтэд үл хүндэтгэн басамжлах, өөрийн хүч чадлыг бусдад харуулах зорилготой байх бөгөөд энэ нь гэнэт үүссэн шинжтэй, урьдаас төлөвлөөгүй байдаг онцлогтой.

Харин шүүгдэгч ,******* ажил хүлээлцэх асуудлаар ирсэн хүмүүстэй маргалдсан, түүнээс үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч ******* болон бусад хүмүүсийг хөөж, ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 1.1-т “гэмт хэргийн шинжгүй” гэж тус тус заасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ,******* , Д.Батцэнгэл нарт холбогдох эрүүгийн хэргээс******* ,******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

1. Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдаанд Улсын яллагч: “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчилж төлүүлэх” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням: “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч ажил үүргээ биелүүлж явж байгаад энэхүү хэрэг маргаанд холбогдсон. Миний үйлчлүүлэгч маш дөлгөөхөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд харагдсан байх гэж бодож байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 93), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 113) зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.

2. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3-т "Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ. гэж, 230 дугаар зүйлийн 230.2-т "Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана" гэж тус тус заасан.

Хохирогч******* нь баримтаар гаргасан эмчилгээний зардалд 1,606,188 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 7,144,500 төгрөг нийт 8,750,688 төгрөг нэхэмжилсэн.

Шүүхээс хохирогчийн хохирол төлбөртэй холбогдуулан гаргаж өгч, хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан төлбөрийн баримтууд /хх-ийн 137-142/-ыг шинжлэн судлахад "шатахуун авсан" гэх, нийт 5 баримт бүхий 334,475 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Тус шүүхийн 2025 оны дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/597 дугаар захирамжаар хохирогч*******ын гаргасан хүсэлтийг хүлээн авч түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон боловч хохирогч******* нь шинжилгээний байгууллагад хүрэлцэн очоогүй болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 14/9614 дугаар “Шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж байна” гэх албан бичгээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас хохирол төлбөрт 1,271,713 төгрөгийг гаргуулж, хохирогч*******д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 334,475 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хохирогч******* нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгон цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зөв.

3. Бусад асуудал:

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди, хохирогчийн гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчдийн карт, гэрэл зургууд зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан этгээд******* ,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10,.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ,******* ,******* нарт холбогдох эрүүгийн 2318000000454 дугаартай хэргээс******* овогтой************** , овогтой нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож******* ,******* нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч******* овогтой**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 1,271,713 (нэг сая хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун арван гурав) төгрөгийг гаргуулж, хохирогч******* ( аймаг, сум, баг, хороолол, байр, тоотод оршин суух, РД: , утас )-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 334,475 (гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогч******* нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгон цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди, хохирогчийн гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчдийн карт, гэрэл зургууд зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан этгээд******* ,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ