Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтлөн,

улсын яллагч Б.Соёлмаа,

шүүгдэгч Б.Батбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Буудайн Батбилэгтэд холбогдох эрүүгийн 1710000930053 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын 14 дүгээр байрны 51 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт Буудайн Батбилэгт /РД: ШЗ78040770/,

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Батбилэгт нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын 14 дүгээр байрны 51 тоотод эхнэр С.Оюунчимэгтэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон, эрүүл мэндэд нь дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу, гуяны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч С.Оюунчимэгийн: “...2017 оны 7 дугаар сарын 2-ны өглөө 9 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 51 тоотод гэртээ нөхөр Батбилэгтэй маргалдсан. Түүнтэй хэсэг маргалдаж байгаад угаалгын өрөө орох гэтэл  нөхөр Батбилэг нь гараараа миний бие рүү түлхэж миний хоолойг багалзуурдаад намайг гэрээс гаргах гээд байсан. Миний нүүр лүү гараараа түлхэж ор луу унагаан миний гар хөл рүү цохиж байгаад больсон. Хананд байсан зураг янзлаад зогсож байтал чамайг яаж ор даадаг юм гээд миний хэвлий орчим 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Анугийн: “...2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр өглөө сэрээд аав ээжид чи миний гэр оронд байж надад том дугарахгүй шүү, энэ миний гэр чиний гэр биш гэж хэлэн дахин аав ээж хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн аав ээжийг гараараа нүүрэн тус газар алгадаж нэг удаа мангасдаж газар унагаасан. Тэгээд ээж цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, 

 

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №8613 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

 

Шүүгдэгч Б.Батбилэгтээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 02-ний өдөр өглөө 09 цагийн үед  Хан-Уул дүүргийн  1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын 14 дүгээр байрны 51 тоотод эхнэр Оюунчимэг, охин Хулан, Ану нарын хамт байсан ба эхнэр бид хоёр  хоорондоо маргалдаж, улмаар уурлаад түүний толгой руу нь нэг удаа гараараа цохьсон.  Тэгсэн Оюунчимэг нь миний цээж орчмоор   нэг удаа өшиглөхөөр нь түлхэж орон дээр унагаасан. Тэгсэн Оюунчимэг Цагдаагийн байгууллагад  хандаж өргөдөл гаргасан.

Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө эхнэр болох Оюунчимэг нь найзуудын хамт гадуур гарч шоудаж ирсэн. Тэгсэн нүүр, дух хамар хэсгээр нь бага зэрэг шалбарсан байсан болохоор нь чи архичин шинжтэй  наад царайгаа хар даа, хэд хоног алга болж ирчихээд гэж түүнд хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гэж бид хоёр маргалдаж эхэлсэн. Мөн Оюунчимэг нь намайг эхэлж хэл амаар доромжилж хөлөөрөө өшиглөхөөр нь уурлаад толгой руу нь гараараа нэг удаа цохьсон. Мөн түлхэж орон дээр унагаасан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй...” /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,

-Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,

-Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 45-55 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Батбилэгт нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын 14 дүгээр байрны 51 тоотод эхнэр С.Оюунчимэгтэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон, эрүүл мэндэд нь дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу, гуяны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Анугийн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №8613 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

  1. Оюунчимэгийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу, зүүн гуяны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

          Прокуророос шүүгдэгч Б.Батбилэгтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Оюунчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчтой эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан  байна.

 

Иймд шүүгдэгч Б.Батбилэгтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Батбилэгт нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.