Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ш.Оюундарь,

Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам,

Шүүгдэгч: Г.*******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр / цахим / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Оюундариас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000442  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.*******  нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Цахирын эрүү” гэх газарт хохирогч *******тай үл ялихгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг заамдаж, эрүү хэсэгт гараараа цохиж, хохирогч *******ын эрүүл мэндэд баруун доод үүдэн 1 дүгээр шүдний булгарал, зүүн доод үүдэн 1, 2 дугаар шүдний 3 дугаар зэргийн сулрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа. Хохирогчийн хохирлыг төлсөн зүйл байхгүй байгаа. Хохирогч нотлох баримтаа гаргаж өгсөн тохиолдолд уг хохирлыг барагдуулна. Гэм буруугаа ухаарч ойлгож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны  09 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Хоолтын гарамын хойд талд байдаг Цахирын эрүү гэх газар нядалгааны 900 орчим ямааг хариулаад байж байтал Гох буюу мотоциклтой ирээд мэнд усаа солилцоод тэр хар ямааг яагаад аваад явчихсан юм гэхээр нь юун хар ямаа гэсэн чинь эм буруутай мал хулгайлаад аваад явчихдаг болсон юм уу, хулгайч энэ тэр гээд хэл амаар доромжлоод намайг заамдаад байсан. Тэгээд тэнд байсан байсан , гэдэг манай хоёр найз салгасан. Тэгсэн чинь дахиж намайг заамдаж байгаад заамдсан чигтээ миний доод шүд руу цохисон чинь миний доод талын нэг шүд уначихсан. Бас нэг шүд хөдөлсөн. Тэгээд , хоёр салгаад Гох яваад өгсөн. Тэгээд байж байтал манай хадам аав, эхнэр хүрээд ирсэн. Тэр ямаа ямар учиртай гэвэл манай найз н хар ямаа Гохын хонинд орчихсон байхаар нь ямаагаа таниад авчихсан чинь над руу тэгж дайраад байсан. Тухайн үед миний хүзүү улайсан, доод нэг шүд унаж, нэг шүд хөдөлсөн. Өөр гэмтэл байхгүй. Унасан шүдээ төлүүлмээр байна.....гэх мэдүүлэг / хх-ийн 05 /,

 ..... Миний үүд хэсгийн 1   шүд хөдөлж, 1 шүд унасан. Дараа нь 1 хөдөлсөн байсан шүд нь унасан, нийтдээ 2 ширхэг үүдэн шүд унасан. Би эмнэлгийн байгууллагад үзүүлсэн болон хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Улаанбаатар хотын шүдний эмнэлгээс асуухад 1 ширхэг үүдэн шүд нь 2,700,000 төгрөг болно гэж байсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би тухайн унасан 2 шүдээ янзлуулна зүгээр байхад нүүр хэсэгт цохиж миний 2 шүдийг унагасан....гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн…...Тухайн өдөр 15 цагийн үед Цахирын хөндий гэх газар бид хоёр мотоциклтой хонь хариулаад явж байсан. Тэгээд явж байтал ирсэн. Тэгээд бид гурав уулзаад байж байтал Гох ах ирсэн. Тэгээд бид гурваас энэ ямааг хэн хариулж байгаа юм гэхэд өвөлжөө рүү чинь явуулсан юм алга, гийн хонийг дарчихаад хонио дараад явж байна гэсэн. Тэгсэн чинь Гох ах чи малаа урагшаа гаргаж хариул, өвөлжөө рүү явуулаад байна гээд маргалдаад эхэлсэн. Тэгээд Гох ах мотоциклоосоо бууж ирээд г заамдаад авсан ба Гох ах г заамдчихсан боогоод зууралдаад байсан. Тэгээд Тэгээд бид хоёр тэр хоёрыг нэг нутгийн хүмүүс байж яах гэж нэгэнтэйгээ муудалцаж байдаг юм гээд салгасан. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд байж байтал Гох ах чи ер нь яах гээд байгаа юм, чамайг ална гээд дахиад чи дахиад тай дахиад барилдаад авсан. Тэгсэн чинь шүд унагачихлаа гэхээр нь хартал гийн амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд тэр хоёр гайгүй болоод бид нар салцгаагаад явсан. ...Өмнө нь бол зүгээр байсан. Гох ахтай барьцалдаж байхад нь шүд нь уначихлаа гээд ам нь цус болчихсон байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн…...Тухайн өдөр би Баян-Овоо сумын төв орчхоод гэртээ ирсэн чинь , хоёр гийн хариулж байгаа ямаа руу нэг мотоциклоор сундлаад явчихсан байсан. Тэгээд би гэртээ эхнэр хүүхдээ буулгачхаад хонь руугаа явсан чинь , хоёр танай хонийг эргүүлчихсэн гээд явж байсан. Тэгээд бид гурав уулзаад байж байтал Гох ирсэн. Тэгээд ирээд тай ямаагаа голоос урагшаа гарга, өвөлжөөний бэлд битгий хариулаад бай гэсэн. Тэгээд Гох мотоциклоосоо буугаад ирсэн. ч босоод ирсэн. Тэгээд тэр барьцалдаад нэгнийгээ боогоод байхаар бид хоёр дундуур нь ороод салгасан. Тэгээд салчихсан байж байгаад хэрэлдээд байсан. Тэгээд тэр хоёр дахиад барилцаад авсан. Тэгээд бид хоёр салгасан чинь миний шүд уначихлаа гэсэн. Тэгсэн чинь гийн буйлнаас нь цус гарчихсан байсан. ...Шүд уначихлаа гэхээр нь харсан чинь доод буйлнаас нь цус гарчихсан харагдсан. Тэрнээс өмнө цус болсон харагдаагүй.......гэх мэдүүлэг /хх-ийн 13 /,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Тухайн өдөр би аав ээж хоёртойгоо Баян-Овоо сумын төв орчхоод аймаг руу буцаж байгаад хөдөө гэрээрээ очсон. Тэгээд гэртээ очтол манай нөхөр байхгүй байсан. Тэгээд би н эхнэрээс манай нөхөр хааччихсан юм гэтэл ямаагаа эргүүлж яваа гэсэн. Тэгээд би урдаас нь явтал манай нөхөр урдаас хүрээд ирсэн. Тэгээд манай нөхөр Гохтой барьцалдаж аваад гэхээр нь би яасан юм гэсэн чинь ирчхээд хулгайч гээд байхаар нь хэрэлдээд барьцалдаад авсан. Тэгээд намайг заамдчихаад гараараа миний ам руу нударч байгаад шүд унагаачихлаа гэсэн. Тэгэхээр нь харсан чинь амных нь завж нь цус болчихсон доод нэг шүд нь уначихсан байсан. Тэгэхээр би зургийг нь авсан. Тэгээд гэртээ ирсэн чинь манай аав наад нөхөр чинь яахаараа хүн зоддог юм гээд Гох руу залгасан чинь манай аавтай утсаар яриад хэрэлдээд байх шиг байсан. 2025 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр уулзсан. Тухайн үед шүд нь зүгээр байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 15 /,

7.  Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охин , эхнэрийн хамт Баян-Овоо сумын төв орчхоод аймаг руу буцах замдаа хүргэн ын хөдөө байдаг гэрт очтол манай хүргэний шүднээс нь цус гарчихсан, доод нэг шүд нь байхгүй байсан. Тэгэхээр нь би яасан юм гэсэн чинь Гохтой барилцаж аваад Гох шүд унагачихлаа гэсэн. Тэгэхээр нь би охиныхоо утаснаас Гохын дугаарыг аваад залгаад чи яахаараа хүүхэд зоддог юм, чи удаа дараа зодож байна, би чамайг ханддаг газар нь хандана гэсэн чинь би очиж чадахгүй, мал дээрээ байна, ыг өөрөө ирж уулз гэж хэл гэсэн чинь цаанаас нь эхнэр нь утсыг нь аваад чи юу гээд олон юм яриад байгаа юм, өөрөө л хүний урдаас арвалзаж байж зодуулаа биз, хохино гэхээр нь чи юу гээд олон юм яриад байгаа юм чамтай би юм яриагүй наад хүн зодсон хүнтэй чинь юм ярьж байна би ханддаг газар нь хандана. Та нар яахаараа хүний өмчинд халдаж малыг нь бэлчээрт явуулдаггүй юм гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. ..2025 оны 09 дүгээр сарын 16-ны үеэр би хотоос ирээд ирсэн өдрөө хүргэнтэйгээ уулзсан. Тухайн үед шүд нь зүгээр байсан. ...Надад өөр нэмж ярих зүйл гэвэл 2018 онд манай хүргэнийг хөдөө гэртээ аав ээжтэйгээ байхад нь согтуу ирээд утасны цаанаас том, том юм яриад байдаг гээд заамдаж бариад агсам согтуу тавьж байсан гэсэн. Бас 2021 онд гол дээр малаас болж муудалцаад барьж авч байсан гэсэн. Малаа өвөлжөөний зүг гаргалаа гэж манай хүргэний шүдийг цохиж унагасан байна. Манай хүргэн хөдөө ганцаараа байдаг болохоор би санаа зовоод амь насыг нь бодоод цагдаад хандаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 623 дугаартай шинжээчийн:.... 1.*******ын биед баруун доод үүдэн 1 дүгээр шүдний булгарал, зүүн доод үүдэн 1, 2 дугаар шүдний 3 дугаар зэргийн сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.

5.Учирсан гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....гэх дүгнэлт /хх-ийн 23-24/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.*******  нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Цахирын эрүү” гэх газарт хохирогч *******тай үл ялихгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг заамдаж, эрүү хэсэгт гараараа цохиж, хохирогч *******ын эрүүл мэндэд баруун доод үүдэн 1 дүгээр шүдний булгарал, зүүн доод үүдэн 1, 2 дугаар шүдний 3 дугаар зэргийн сулрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан үйлдэлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь  хохирогч *******, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 623 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд хохирогч ******* шүүгдэгч Г.******* нар нь  хувийн таарамжгүй харилцаа, малын бэлчээрээс болж маргалдаж улмаар шүүгдэгч Г.******* нь хохирогчийг  цохисны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нотлох баримт гаргаж эмчилгээний зардал нэхэмжлээгүй учир түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, хохирол нэхэмжлээгүй зэрэг байдлыг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг зургаан зуун / 600 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянга / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан зуун / 600 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянга / 600.000 / төгрөгөөр торгох ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ