Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 201/МА2019/00019

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Мэргэжлийн хянын газарт

холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 138/ШШ2019/00477 дугаар шийдвэртэй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Мэргэжлийн хянын газарт холбогдох төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу орох байсан орлого 100 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Ш.******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 07 сарын 19ий өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, *******, *******, *******, , , , тэдгээрийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, Ш.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 сард Мэргэжлийн хянын газраас Мак ХХК-ны гомдлоор төлөвлөгөөт бус хян шалгыг ******* ХХК-д хийсэн. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12-04030337 тоот үйл ажиллагааг зогсоох тухай актыг гаргаж ******* ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг зогсоосон. ******* ХХК-ний зүгээс Захиргааны хэргийн шүүхэд уг актыг хууль бус гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр №10 тоот шийдвэр гарсан. Уг шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болсон. ******* ХХК нь 10 сараас борлуул хийж эхэлсэн. 10 сард 54 000 000 төгрөг, 11 сард 118 000 000 төгрөгийн борлуулын орлого олсон. 12 дугаар сарын эхний 6 хоногт 22 000 000 төгрөгийн борлуулын орлого олсон байдаг. Бидний үйл ажиллагааг өвөл хүйтний улиралд буюу ашиг орлого олдог, эрэлт ихтэй үед зогсоосны улмаас борлуулын орлого 100 000 000 төгрөг олох байсан. Үүнийг алдсан. Тэгээд Мэргэжлийн хянын газраас 100 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд хохирол барагдуулах талаар заасан байдаг. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасны дагуу ******* ХХК нь дээрх дурдсан мөнгөн төлбөрийг нэхэмжилсэн байгаа. Захиргааны байгууллага, албан тушаны хууль бус актын улмаас хохирол учирсан, үүссэн хохирол нь захиргааны байгууллагын ажилтны хууль бус шийдвэр үйл ажиллагаа эс үйлдэхүйтэй шууд шгаант холбоотой байх нөхцөлд хохирлыг нэхэмжлэх эрх үүсдэг. Хохиролтой холбоотой маргааныг Захиргааны ерөнхий хуулинд зохицуулсан байх ба уг хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно, 102.2-т Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэсний дагуу ******* ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахдаа хохирлыг хамтад нэхэмжлээгүй. Иргэний журмаар нэхэмжилж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд хохирол барагдуулах тухай зохицуулсан байдаг ба 2002 онд батлагдсан Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-т зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан байна. Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байна. Иргэний хуульд гэм хор арилгуулах талаар заасан байдаг ба 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан байна. Зарчмын хувьд учирсан гэм хорыг хоёр өөр арга зарчмаар арилгаж болдог. Гэм хорыг нөхөн арилгах үүрэг хүлээлгэх үндэслэл болсон үйл явдал болоогүй бол бүрдэх байсан байдлыг бодитойгоор нөхөж бүрдүүлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Мэргэжлийн хянын газрынхан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл өдрүүдийг эгүүлэн бид нарт өгвөл борлуулын орлогоо хийгээд энэ компани хэвийн үйл ажиллагааг явуулах боломжтой. Эсвэл мөнгөн хэлбэрээр нь өгөх боломжтой. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд гэм хорыг арилгуулах тухай байгаа. Үүнд мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байна. Дорнод аймгийн Мэргэжлийн хянын газрынхан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл үйл ажиллагаанаасаа олох ёстой байсан 100 000 000 төгрөгийн борлуулын орлогыг нөхөн төлөх ёстой.

Манай ******* ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр борлуулаа хийж эхэлсэн. 2018 оны 10 сард 23 хоног ажиллан 4 902.88 тонн нүүрс олборлож, 54 508 476 төгрөгийн борлуул, 11 сард 27 хоног ажиллан 10 007.97 тонн нүүрс олборлон 118 691 694 төгрөгийн борлуул, мөн оны 12 сарын 07-ныг хүртэл буюу тус компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл 6 хоног ажиллан 2 015.33 тонн нүүрс олборлон 23 817 706 төгрөгийн борлуулыг тус тус хийсэн. 2018 оны 12 сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэл 26 хоног ажил зогссон. 2018 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан 6 хоногт олборлосон нүүрс болон борлуулын орлогын дундажаар тооцон нэг өдөрт 335.89 тонн нүүрс олборлох байсан. Үүнийг нэг өдөрт ахуйн хэрэглээ буюу иргэнд 210.96 тонн нүүрс, байгууллагад 124.93 тонн нүүрсийг борлуулах байсан гэж үзвэл ажил зогссон 26 өдөрт нийт 8 733.10 тонн нүүрс олборлож, 103 210 059.33 төгрөгийн борлуул хийгдэх байсан. Үүнийг тэгшитгээд нийт 100 000 000 төгрөгийг орох байсан орлого гэж нэхэмжилсэн.

Бид нар олборлосон, борлуулсан, ашигласан бүтээгдэхүүнээ Ашигт ммалын тухай хуульд зааснаар ашигт ммалын нөөц ашигласны төлбөр, тайланг тухай бүрд нь гаргаж өгдөг. 2018 оны тайлангаар улсад ашигт ммалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн байдаг. Олборлосон нүүрсний хэмжээ түүний төлбөрийн тайлан хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа. Мөн Нийгмийн даатгалын санд 10, 11, 12 саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд хавтас хэрэгт авагдсан байгаа. Үүгээр бидний борлуулын орлого үйл ажиллагаа, тайлан баланс бүрэн нотлогдож байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хянын газрын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 07-нд ******* ХХК-д Мэргэжлийн хянын газрын даргын баталсан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12/207 тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хян шалг хийсэн байгаа. Төлөвлөгөөт бус хян шалгыг ******* ХХК-нд уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төлөвлөгөө эрх зүйн баримт бичиг байхгүй байна гэсэн гомдлыг ХХК-иас Мэргэжлийн хянын газарт албан бичгээр нотлох баримтын хамт ирүүлсэн байдаг. Энэ гомдлыг үндэслээд Мэргэжлийн хянын газар шалгаа хийсэн. Нийт 8 байцаагчийн бүрэлдэхүүнтэй хян шалг хийсэн бөгөөд хян шалгаар 31 төрлийн зөрчил илэрсэн. Энэ зөрчлөөс нэн шаардлагатай Байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлийн зөрчлүүд илэрсэн. Энэ зөрчилд Байгаль орчны тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуулиудын холбогдох зауудаар тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох хэмжээний зөрчлүүд байсан учраас Мэргэжлийн хянын улсын ахлах байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 120400337 тоот актаар үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Зогсоох болсон шгаан нь Байгаль орчин үнэлгээний тухай хуулинд тухайн төсөл хэрэгжихээс өмнө байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн байх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байх, геологи уул уурхайн чиглэлээр тухайн орд газрыг ашиглахад техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байх, тухайн 2018 оны уулын ажлын төлөвлөгөө батлагдсан байх гэх мэтчилэн эрх зүйн бичиг баримтууд нь эх хувиараа байхгүй, зарим нэг нь бүр байхгүй гэх мэтчилэн зөрчлүүд байсан учраас Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Төрийн хян шалгын тухай хуулиудыг үндэслээд үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Буцаад сэргээсэн асуудал яригдаж байгаа. Төрийн хян шалгын тухай хуулинд тухайн байгууллагын зөрчил арилсан тохиолдолд буцаагаад үйл ажиллагааг нь сэргээх ёстой. Тухайн үед өвөл байсан. Адуунчулуун ХХК, ******* ХХК гэдэг хоёр компанийн хилийн зааг дээр Адуунчулуун нүүрс олборлоод, олборлосон нүүрсээ Станцад нийлүүлж байгаа. Станц зүүн бүс болон Дорнод аймгийг дулаанаар хангаж байгаа. ******* ХХК-ний үйл ажиллагааг зогсоосон шгаан нь Адуунчулуун ХХК-тай хамаарай. Энэ хоёр компанийн нөөцний асуудлаас болоод тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө нь яаман дээрээ батлагдаагүй. Уулын ажлын төлөвлөгөө байхгүй бол уурхайн үйл ажиллагаа явуулж болохгүй хуулийн затай. Энэ хоёр компаний үйл ажиллагаа хоёулаа зогсоход Станцын нөөц тухайн үед 14 хоногийн нөөцтэй байсан. Тэрнээс багасаад 10 хоногийн нөөцтэй боллоо. Энэнээс доошоо орох юм бол Дорнод аймгийн ард иргэд дулаан болон тогоор хангах үйл ажиллагаа зогсоно гэж үзээд Дорнод аймгийн Онцгой комиссын хуралдаанаас шийдвэр гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний Аймгийн онцгой комиссын шийдвэр гарсан. Энэ аж ахуй нэгжүүдэд тодорхой үүрэг даалгавар өгөөд үйл ажиллагааг сэргээх чиглэлийг Аймгийн Мэргэжлийн хянын газарт Аймгийн онцгой комиссоос үүрэг өгсөн учраас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Мэргэжлийн хянын газраас ******* ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг сэргээсэн байдаг... 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сэргээсэн актаа албан бичгээр хүргүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 15-ны дотор албан шаардлагын хариуг албан бичгээр ирүүлээрэй гэсэн. Ийм чиглэл өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл ******* ХХК нь зөрчлөө арилгаагүй, албан шаардлагын биелэлтийг ирүүлээгүй байна... Манайх үйл ажиллагааг зогсоогоод акт тавьсан байхад ******* ХХК нь зөрчлөө арилгуулна гээд биелэлтийг нь гаргаж ирж байсан. Биелэлт нь ханггүй гээд ******* ХХК-д хариу өгч байсан. Тэгэхлээр энэ байгууллага манайх зөрчилтэй байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд биелэлтээ бидэнд гаргаж өгч байсан. Тэгсэн мөртлөө яагаад тэр хугацааны орлогоо алдсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Харин ч буцаагаад тухайн компанийн уурхайн үйл ажиллагаа хууль бусаар явуулж байгаад нь, байгалийн баялагийг хууль бусаар ашигласан гэдэгт нь арга хэмжээ авч нөхөн төлбөр ногдуулах үндэслэл байгаа.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр манайхыг акт гаргахдаа процессийн алдаа гаргасан байна гэж үзсэн. Манай албан шаардлагыг зөрчил гаргасан нь үндэслэлтэй байна гээд хэвээр нь үлдээсэн. Манайх тус компанийн үйл ажиллагааг сэргээж байна гэдэг нь өмнө гаргасан акт хүчингүй болсон гэсэн үг. Гэтэл Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаа зогсоосон актыг хэзээ хойно, эдний компанийн үйл ажиллагаа сэргээсний дараа буюу 3 сард шийдвэр гаргасан нь өөрөө алдаатай, нэг зүйлийг хоёр талаас нь дүгнэсэн учир дутагдай шийдвэр гарсан. Гэвч бид гомдол гаргах хугацаа хэтрүүлээд гомдлоо гаргаж чадаагүй. Иймд манай байгууллагаас гаргасан ******* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь нэхэмжлэл гаргахдаа нэг компанид учруулсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн байгаа. ******* ХХК нь өөрөө ашигт ммалыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт ммал гэдэг нь өөрөө Үндсэн хуульд зааснаар газрын хэвлийн баялаг, энэ нь ард түмний мэдэлд байдаг төрийн өмч. Төрийн өмчийг ашиглах эрхийг өөрсдөө хүсэлтээ гаргаад авсан байдаг. Тэр нь хууль ёсоор явагдаж байна уу гэдгийг Төр өөрөө хянын байгууллагаараа хянаж байдаг. Төрийн хян гэдэг бол нэг компаний эрх ашгийн төлөө бус нийт хүн ам, ард иргэдийн хүрээлэн буй орчны ирээдүйд гэм хор учруулахаас сэргийлэх ажил. Уул уурхайн гэдэг нь өөрөө газрын баялагийг ашиглах, уул уурхайг эхлүүлэх суурь шаардлага нь юу юм бэ гэхээр Ашигт ммалын тухай хуулинд нийтлэг үүрэг болгон заасан байгаа. Нийтлэг үүрэг гэдэг дотор зайлшгүй тэр уул уурхайн үйл ажиллагааг авч явах мөрдөж явах тэр суурь баримт бичгүүдийг бүрдүүлсэн байх ёстой... Текник эдийн засгийн үндэслэл байхгүй бол тухайн жилийн үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэхгүй байгаа. Энэ бүгд энэ компанид байхгүй байсан учраас энэ үйл ажиллагаа цаашаа явах боломжгүй гэдгийг хуулинд заасан байна. ...Уул уурхайн бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь асар их эрсдэлтэй. Тийм болохоор бид үе үеийн шалгыг өнөөдрийн мөрдөж байгаа дүрэм журмын дагуу хийж байгаа, уурхайн үйл ажиллагаанд эрсдлийг дүгнэхэд 100 хувь эрсдэл үүсэх магадлай гэж удаа дараа гарч байгаа. Тийм учраас Мэргэжлийн хянын газраас үйл ажиллагааг нь зогсоосон. Тэгэхлээр өнөөдөр хувийн өмч юм шиг, газрын хэвлийн баялаг энэ байгууллагын өмч юм шиг, ганц хүний олох орлого юм шиг байдлаар хандсан. Тийм болохоор үнэхээр цаг үеийн шаардлагаар үйл ажиллагааг нь сэргээд 6 сар орлого олох боломжийг олгосон. Гэтэл зөрчлөө засах үйл ажиллагаа нь хэрэгжээгүй байгаа. Гэхдээ зөрчлөө засахын төлөө ажиллаж байгааг үгүйсгэхгүй. ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-д төлөвлөгөөт бус хян шалг хийх явцад тус компанийн тусгай зөвшөөрөлтэй 74 га газар хоёр сумын нутаг дэвсгэрийг хамардаг. Хэрлэн болон Баянтүмэн сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар орон нутагт тусгай зөвшөөрлийг үндэслээд газар ашиглах гэрээ гэрчилгээ авах ёстой байсан. Шалгын хүрээнд Хэрлэн сум болон Баянтүмэн сумаас газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй байсан. Мөн Пүү болон ажилчдын амрах байр 7800 мгазарт Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт газар эзэмших зөвшөөрөлгүй байсан. Бутлуур шигшүүрийн 2 га газар нь зөвшөөрөлтэй байсан. Анхан шатны бичиг баримт болох газрын зөвшөөрөлгүй байсан учраас улсын байцаагчийн албан шаардлагын актанд газрын харилцааны чиглэлээр зауудыг оруулж албан шаардлага хүргүүлж ажилласан байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөвлөгөөт бус хян шалгыг 8 байцаагчтай хамтарч хийсэн байгаа. Шалгын явцад Хэмжил зүйн хянын чиглэлээр зөрчил байсан. Тухайн үед албан шаардлагад зөрчлийг арилгуулах 4 за оруулж өгсөн байгаа. Тэр 4 зааас 3 нь биелсэн гэж үзэж байна. Нэг нь биелэгдээгүй байгаа. ДБЭХС ХК-тай нүүрсээ нийлүүлж байгаа учраас пүү шалгах электрон туухайг гэрээгээр эзэмшиж болно гэдгийг харилцан тохиролцсон байгаа гэсэн. Тэгвэл нотлох баримтаа гаргаж өгөөрэй гэсэн. Би ээлжийн амртай байсан учир тэр бичиг баримтууд надад ирээгүй байна. ******* ХХК-д зөрчил байсан учир хуулийнхаа заын дагуу тухайн компаний үйл ажиллагааг зогсоосон. Миний хувьд зогсоох актанд нэг ч за оруулаагүй, хугацаатай зөрчлөө арилга гэсэн. Уулын олборлолтын үйл ажиллагаа явуулахад макшитрын багаж төхөөрөмж байх ёстой. Миний мэдэхийн ганцхан авто пүү л байгаа. Пүү нь үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа гэж үзэж байна. Цаашид үнэхээр хэвийн ажиллана гэвэл бол бүх бичиг баримтаа бүрдүүлж ажиллах ёстой гэдгийг нэмээд хэлье гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хянын төлөвлөгөөт бус хян шалг хийсэн байгаа. Үүн дээр авто замын хянын чиглэлээр уурхайн болон иргэдийн тээвэрлэлт хийх ердийн хөрсний авто зам ашиглын шаардлага хангахгүй, дэржигнүүр үүссэн, олон салаа зам үүссэн байсан. Үүний үндсэн дээр авто зам эзэмшигчийн маршрутыг баталж эзэмшигчээр тордолтын ажлыг хийх, техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах шаардлагатай. Үүний үндсэн дээр авто замын хянын чиглэлээр 3 за бүхий зөрчил дутагдал илэрсэнийг албан шаардлагаар хүргүүлсэн. Тэмдэг, тэмдэглэгээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачилтын ажлыг хийх гэх мэт мэргэжлийн үндэслэл бүхий зүйл байхгүй байсан. Энэ дээр норм дүрэм болон стандартын шаардлагын дагуу ачилтын ажлыг хийж, мэргэжлийн байгууллага ажиллуулдаг байгаа. Энд гүйцэтгэлийн шалг хийх байсан боловч миний бие ээлжийн амрай байсан болохоор энд гүйцэтгэлийн шалг хийгээгүй байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөвлөгөөт бус хян шалгын чиглэлээр хөдөлмөрийн хян шалгаар 5 зөрчил илэрсэн. Хөдөлмөрийн нөхцлийн шинээр аж ахуй нэгж болон эрсдэл өндөртэй аж ахуй нэгж байгууллага хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар итгэмжлэгдсэн лаборатор бүхий байгууллагаар заавал хийлгэх ёстой гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд заасан байдаг. Үүний дагуу хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийгээгүй байсан. Мөн ******* ХХК нүүрсний уурхайн ажилчдын ахуйн байруудыг шийдээгүй байсан. Шинээр ажилд орж байгаа хүмүүс болон ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй дутагдлууд илэрсэн байсан. Үүн дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар албан шаардлагад 5 заыг тусгуулсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой хянын хуудсаар хян шалгыг хийсэн. ******* ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаатай холбоотой 4 зөрчил байсан. 1. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийгээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ажлын байранд ажилтанд учирч болох эрсдлийг урьдчилан тооцох үнэлгээ хийх ёстой гэсэн бий. Энийг хийгээгүй байна гэсэн зөрчил байсан. 2. Ажлын байранд ажиллаж байгаа, үйлдвэрлэлийн хортой, аюултай нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын сургыг зохион байгуулах ёстой. Энэ сургыг зохион байгуулаагүй байсан. 3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссыг байгууллага дээр байгуулах ёстой. Тухайн байгууллагад аливаа эрсдэл, осол гарсан тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу ослын комисс актыг тогтоож өгөх ёстой. Мэргэжлийн хянын байгууллагаар баталгаажуулж, иргэнд гарсан хохирлыг нийгмийн даатгалын сангаас нөхөн төлүүлдэг. Энэ ослын комисс байгуулагдаагүй байсан. 4.Галын аюулгүй байдлыг хангах дотоод журам гэдэг зүйлийг дагаж мөрдүүлээгүй. Уурхайн нөхцөлд галын аюулгүй байдал гэдэг бол өндөр зэрэглэлээр яригддаг. Энэ журмыг мөрдөж ажиллах ёстой. Энэ журмаа баталж байгууллага дээрээ мөрдүүл гэсэн шаардлагыг албан шаардлагад тусгаж ******* ХХК-д хүргүүлсэн гэв.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 138/ШШ2019/00477 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хянын газарт холбогдох Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол буюу орох байсан орлого 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 000 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК төлөөлөгч *******, Ш.******* нар давж заалдах гомдолдоо: ...шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нүүрсийг ахуйн хэрэглэгчид зөвхөн хүйтний улирал эхлэх үед хэрэглэж эхэлдэг. Хүйтний улирал хэзээнээс эхэлж хэзээ дуусдагийг эрхбиш анхан шатны шүүх мэдэж байгаа гэж найдаж байна. ******* компани 2018 оны 10 сарын 15-наас уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлээд тасргүй 2 сар хэвийн явж байсан, орлого нь тогтмолжсон, ажилчдаа цалинжуулаад явж байсан. Энэ үед үйл ажиллагааг нь зогсоохоор мэдээж ордог байсан орлого нь тасалдсан, орлого нь тасарсан учраас хохирол үүсч эхэлсэн. Буцаагаад 1 сарын дараа үйл ажиллагааг нь зогсоосон актаа хүчингүй болгож сэргээсэн. Үйл ажиллагаа зогссон 1 сарын хугацаанд компанид хохирол учирсан. Компани хуульд заасан үндэслэлээр хохирлоо буруутай этгээдээс нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчдийн тайлбарыг МХГ-т улсын ахлах байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай акт нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон учраас л хохирлоо нэхэмжилж байгаа мэтээр ойлгож, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт - Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Мэргэжлийн хянын газрын улсын ахлах байцаагчийн манай компанийн үйл ажиллагааг зогсоох тухай 2018.12.05-ны өдрийн 12-04003-37 дугаартай акт нь хууль зөрчсөн байна гэдэг нь Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учраас манай компани дээрх хугацаанд орох ёстой байсан орлогоо алдаж хохирсон... гэж тайлбарлажээ. Анхан шатны шүүх ийм байдлаар ойлгосон нь хариуцагчийн гаргасан тайлбарын дагуу /шүүх хуралдааны тэмдэглэл №477 5-р хуудас, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт/ илтэд хариуцагч талд үйлчилсэн гэж үзэхээр байна.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-р хуудсанд Хариуцагч болон түүний төлөөлөгч нар ...манай байгууллагын тус компанийн үйл ажиллагааг зогсоох болсон үндэслэл нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг гэснээс харахад хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэгчид учирсан хохирол болох 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийн талаар огт маргадаггүй. Хариуцагч хохирлын талаар маргадаггүй, түүнийг няцаагаагүй байхад анхан шатны шүүх илэрхий нэг талыг барьж нэхэмжлэгчийн эсрэг хууль бус шийдвэр гаргалаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт : Төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан бол гэм буруутай үйлдэл болон учирсан хохирол хоёрын хооронд шгаант холбоо байгаа эсэхийг тогтооно гэжээ. Нэхэмжлэгчийн үйл ажиллагааг актаар зогсоосон, акт нь хууль бус байсан, үйл ажиллагаа нь шууд эдийн засгийн материаллаг шинжтэй өөрөөр хэлбэл нүүрс борлуулж орлого олдог, түүнийг зогсоохоор орлого нь тасалдаж байгаа нь шууд шгаант холбоотой байгааг тодорхой илэрхийлж байна гэж үзнэ.

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нотлох баримтуудыг хангтай гаргаж өгсөн. Олох ёстой байсан орлогыг тодорхойлоход хангтай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад түүнийг шүүх үнэлсэнгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж байна.

Нэхэмжлэлийн шаардлага бол гарцаагүй хууль ёсных, бодит, шийдвэрлэхэд эргэлзээгүй зохицуултай байхад шүүх илтэд хариуцагч талд үйлчилж, хангтай нотолгоотой байхад эс үйлдэхүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Мөн хариуцагч нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох хохирлын талаар маргаагүй, эсэргүүцээгүй, нэхэмжлэгчийн тайлбарт хариу тайлбар гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42-р зүйлийн 42.4 Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хянын газарт холбогдуулан төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 100,0 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгчид эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хянын газар нь 2018 оны 11 сарын 19-ний өдрөөс 11 сарын 22-ны өдрүүдэд нэхэмжлэгч ******* ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хян шалгыг явуулж, Монгол Улсын мэргэжлийн хянын улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 12-04-003-37 дугаар актаар тус компанийн үйл ажиллагааг нь зогсоох тухай шийдвэр гаргажээ. /1 дэх хх-ийн 54-57 дахь талууд/

Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Мэргэжлийн хянын улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 12-04-003-37 дугаар акт нь Төрийн хян шалгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж, тус актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /1 дэх хх-ийн 4-23 дахь талууд/

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон Мэргэжлийн хянын улсын ахлах байцаагчийн 12-04-003-37 дугаар акт нь хууль зөрчсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул энэхүү үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй болно. Энэхүү хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид 100,0 сая төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй болох нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан зохицуулын агуулгаар тодорхойлогдож байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон хууль зөрчсөн шийдвэрийг хариуцагч тал гаргаагүй бол нэхэмжлэгч тал хохирол болон олох ёстой байсан орлогыг алдахгүй байх боломжтой байсан нь тодорхой бөгөөд төрийн захиргааны байгууллага, албан тушаны шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд энэхүү хууль бус шийдвэрийн улмаас гарсан хохирол болон олох ёстой байсан орлогыг нэхэмжлэгч тал нэхэмжлэх эрхтэй юм.

Хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хянын газрын улсын ахлах байцаагчийн ******* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон акт нь хууль зөрчсөн нь тогтоогдсон гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Харин нэхэмжлэгч ******* ХХК-ийн олох байсан орлогыг 100,0 сая төгрөгөөр тооцон, уг орлогыг нотлогдсон эсэх талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь өмнөх саруудад олж байсан орлогод үндэслэн өөрийн орлогыг тооцож өөрт байгаа холбогдох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ. Гэтэл хариуцагч тал уг баримтыг үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байхад шүүх уг үйл баримтыг нотлогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 138/ШШ2019/00477 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заыг Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Дорнод аймгийн Мэргэжлийн хянын газраас Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол буюу олох ёстой байсан орлого 100,0 сая төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж, 2 дахь заын ... хэвээр үлдээсүгэй. гэснийг ... хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хянын газраас 658 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хянын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ