| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/0089/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/102 |
| Огноо | 2025-12-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогч *******, *******,
Хохирогч нарын өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овгийн ........... холбогдох эрүүгийн 2533000200028 тоот хэргийг 2025 оны 10 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 22-ний өдөр ...... аймгийн ........ суманд төрсөн, .... настай, ........, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, “........” ХХК-д геологи уул уурхайн хэлтэст хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл ...., эхнэр .... хүүхдийн хамт ........ аймгийн ....... сумын ...... ... дүгээр багийн ... дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, ........ овгийн ............ (РД: ...........)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ........ аймгийн ....... сумын ......... .. дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар ...... улсын дугаартай ........ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадын тойрон гарахаас бусад тохиолдолд урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж ........... жолоодож явсан ........., ............ жолоодож явсан .........., .......... жолоодож явсан ......... тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж улмаар .......... тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******, ******* нарын биед хүнд гэмтэл учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ....... аймгийн ........ сумын ........ . дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар ........ улсын дугаартай ....... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ зам тээврийн осол гаргаж *******ын жолоодож явсан .........., *******ын жолоодож явсан ..........., *******ын жолоодож явсан ......... тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж улмаар ......... тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******, ******* нарын биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
1.Хохирогч *******ийн шүүхийн хэлэцүүлэгт өгсөн: 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “.........” ХХК-аас ажлаас буугаад гэр лүүгээ явах замдаа зам тээврийн осолд орсон. Тухайн үед миний бие унтаад явж байсан болохоор болсон үйл явдлын талаар сайн мэдэхгүй байна. Ослын улмаас 7 хавирга, өвчүү хугарч ажилдаа явах боломжгүй болсон. Шүүгдэгч эрүүл мэндийн зардлыг төлсөн. Сэтгэл санааны хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол 3 дугаар зэргээр тогтоогдсон гэх мэдүүлэг,
2.Хохирогч У.Хас-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ээлжээс буугаад зар харж байгаад ........ уулзвараас ......... явах унаанд суугаад явсан. Шөнийн цаг байсан болохоор машинд ороод унтсан. Тэгээд 4 өдөр 5 шөнийн дараа ......... аймгийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Тухайн зам тээврийн ослын талаар ямар ч ой санам байхгүй. Сүүлд хүнээс сонссон.
Эрүүл мэндийн хувьд зүүн доод тархины няцрал, гавлын ясны цуурал, дагз болон духны ар талын цус хуралт, эмнэлгийн зарим хэллэгийн мэдэхгүй тийм гэмтэл бэртэл авсан. Уг явдлаас болж ажилдаа явж чадахгүй удсан. 2 улсын эмнэлэг, нэг хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.
Энэ хугацаанд эмчилгээний зардалд баримтаар 1,701,000 төгрөг, зарим баримт нь олдохгүй байгаа. Хоолонд 132,000 төгрөг, 1 сараас 3 сар хүртэл ажилгүй байсан хугацааны зардалд нэг сарын 5,900,000 төгрөг 3 сарын цалин 17,940,000 төгрөг, шатахууны зардал 232,000 төгрөг, үүн дээр нэмээд сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн зүгээс 15 сая төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Өнгөрсөн 4 сараас гүний уурхайгаас гадаргын ажилд шилжүүлсэн. Үүний цалингийн зөрөөг 9,200,000 төгрөгийг бас нэхэмжилж байна. Нийт 36,100,000 төгрөг нэхэмжилж байгаагаас шүүгдэгч 15 сая төгрөгийг төлж, үлдэгдэл 21,100,000 төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол 2 дугаар зэргээр тогтоогдсон. Энэ үнийн дүн нийт нэхэмжилж буй үнийн дүнд орсон. Газрын гадарга дээр ямар нэгэн нэмэгдэл байхгүй, үндсэн цалингаа авдаг. Харин газрын гүнд ажилласан тохиолдолд хувийн бусын нэмэгдэл 13 хувь, хээрийн нэмэгдэл 13 хувь, илүү цаг 4 цагаар бодож цалин олгогддог. Би ажилдаа эргэн орох хүсэлтээ 3 сар өгөөд 4 сараас ажилдаа орсон. Би газрын гадарга дээр ажиллахад 4,800,000 төгрөгийн цалинг 7 сарын хугацаанд авсан. Өмнө гүнд ажиллаж байхдаа 6,100,000 төгрөгийн цалин авдаг байсан. Цалингийн зөрөө 1,300,000 төгрөг. Үүнийг 7 сардаа үржүүлээд 9,200,000 төгрөг гэж гаргасан. Сэтгэл санаа бол маш их хохиролтой байгаа. Тархины хүнд бэртэл авсан. Энэ гэмтлийн улмаас сүүлд нь ямар эрсдэл гарахыг хэлж мэдэхгүй. Эмч хэлэхдээ энэ гэмтлийн улмаас унаж татах эрсдэл өндөр тул 3-4 жил тасралтгүй эм ууж байж таталт зогсох магадлалтай гэж оношилсон.
Хэрэв тухайн албан тушаалдаа хэвийн ажиллаж байсан бол дээшээ ахин дэвших боломж байсан. Сүүлд ажилд орсон, надаас доогуур мэдлэгтэй хүмүүс дээшээ ахиж дэвшсэн. Сэтгэл санааны хувьд ч гэсэн хохиролтой, гомдолтой байна ******* би эмчилгээний зардалд 1,701,000 төгрөг, хоолонд 132,000 төгрөг, 1 сараас 3 сар хүртэл ажилгүй байсан хугацааны зардалд 3 сарын цалин 17,940,000 төгрөг, шатахууны зардал 232,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 6,930,000 төгрөг, өнгөрсөн 4 сараас гүний уурхайгаас гадаргын ажилд шилжүүлсэн цалингийн зөрүү 9,200,000 төгрөг нийт 36,100,000 төгрөг нэхэмжилж байгаагаас шүүгдэгчийн төлсөн 15 сая төгрөгийг хасаж үлдэгдэл 21,100,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Мөн 21,100,000 төгрөгөөс хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид олгогдох 7,176,000 төгрөгийг хасаж 13,924,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв
3.Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* хотоос найз ......... тус тусын машинтай ******* аймаг руу 22 цаг 30 минутын 20-30 минутын зайтай хөдөлсөн. Ингэхдээ би өөрийн ......... улсын дугаартай тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа түрүүлээд явсан. ******* хотоос гарч байхад цагаан өнгийн сай загварын машинтай дүү та явж байгаа юм уу шөнө юм чинь ханиндаа явъя гээд хамт хөдөлсөн юм. Ингэж байгаад ............. дэлгүүрийн хажууд цагаан өнгийн сай болон би ыг хүлээж байгаад бид 3 хамт хөдөлсөн. Замдаа ын машины чек асаад байсан учир 2 ч удаа зогсож машины унтрааж байгаад хөдөлсөн юм. Тэгээд өглөөний үүрийн 4 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн тосгон өнгөрөөд явж байгаад ын машин дахиад чек ассан тул замаа чөлөөлөөд замын хөвөөн дээр зогссон юм. Би ард нь явж байсан учир зам чөлөөлөөд араас нь зогссон. Тэр үед миний урь цагаан өнгийн сая машинтай дүү дохио өгсөн үү аваар татсан уу мэдэхгүй байна ын машины урд гарч зогсох гэтэл түс тас гээд аваар болсон. Тэр үед цагаан өнгийн сай машины арын бөгсний улаан гэрэл миний машины урд хэсэгт ойртож ирээд араараа мөргөснийг санаж байна. Би буугаад сай загварын машин дээр ирээд та нар зүгээр үү гэхэд зорчигч нар нь ёо ёо гээд байсан. Тэгээд замын эсрэг тал руу унасан байсан приус загварын машин руу очиход чи юу хийчих вэ яаж яваад байгаа юм бэ гэж асуухад би яаж яваад байгаа юм бэ писда минь гээд уурласан. Тэр жолооч маш их согтолттой байсан. Машинаасаа бууж ирээд хөл дээрээ зогсож чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 191-р хуудас),
4.Иргэний нэхэмжлэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* хотоос ******* аймаг руу явах гээд найз тай холбогдоод ........ дээр хүлээж байхаар болоод би араас нь 23 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Ингэхдээ би өөрийн ......... улсын дугаартай тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа гарсан. Ингэж яваад ........ дээрээс нийлээд хамтдаа хөдөлсөн юм. Өглөөний үүрийн 04 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн томгон өнгөрөөд миний машины чек дахиад ассан тул би замаа чөлөөлөөд замын хөвөө рүү зогссон юм. Тэр үед цагаан өнгийн сай загварын машин хажууд ирээд зогссон байх шиг байсан юм. Цагаан өнгийн сай ард хэсэгт мөрдөгдчихсөн ын машин мөргүүлчихсэн, эсрэг талын замын хажуу руу нэг машин онхолдсон байсан. Тэгээд би замын хажуу руу онхолдсон машин руу гүйж очоод жолооч нь гээд нэг залуу ганцаараа байсан бөгөөд, согтуу бууж ирсэн. Би чи яаж байгаа юм бэ согтуу машин бариад энэ олон машин мөргөөд гэхэд нэг үг хэлээд байсныг би сонсоогүй. Тэгээд цагаан өнгийн сай машин орилолдоод байхаар нь очиход нэг ах ёолоод гарч ирсэн. Нэг эмэгтэй уйлчихсан бууж ирсэн. Бас нэг залуу бууж ирсэн. Ингээд урд явсан соната маркийн машины залуу бууж эмнэлэг цагдаа дуудсан (хх-ийн 200-р хуудас),
5.Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Буруутай жолооч болох гэх залуу миний жолоодож явсан ......... улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд шинжээчийн дүгнэлтээр гарсан төлбөрийг бүгдийг төлсөн. Одоо машин ачсан төлбөр нааш цааш явсан унааны зардлын мөнгө нийт 1,050,000 төгрөг нэхэмжилж байгаа.Энэ баримтыг шүүх дээр гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 245-246-р хуудас),
6.Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас ******* 3,224,460 төгрөг, ******* 1,903,413 төгрөг, 257,216 төгрөг, ******* 2,867,447 төгрөг, Ч.Төмөрбаатар 65,096 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Эдгээр мөнгөн дүнг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр нэхэмжилж байна.Эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлсэн хөнгөлөлтийг Төрийн сан банкны дансанд авна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 231-р хуудас),
7.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* аймгаас ******* хотод ирээд нэг хоночхоод маргааш нь буюу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 23 цаг 40 минутын үед ******* хотын хуучин 22-ийн товчооноос байгууллагын ........ улсын дугаартай соната 7 маркийн тээврийн хэрэгсэлд шатахуун хийчхээд хөдөлсөн. Тухайн үед би ганцаараа хөдөлсөн. Тэр үед тай ярихад том тэрэг дээр ээ очиж юм хийчхээд араас чинь хөдөлнө гэж байсан. Ингээд намайг Баруунхараа дээр очиход цайны газрын гадаа зогсож байхад хажуугаар гараад явсан. Тэр үед 3 машин болчихсон. машинтайгаа зогсчихсон арын хоёр машин нь аваар аа татаас зогссон байсан. Тэгээд би урд нь зогсоод юу болов гэхэд машины чек асаад хөлдөөд байх шиг байна. Тэнд 5-10 минут орчим болоод би урд ороод хөдөлсөн. Явж байгаад өнгөрөөд гэрлээрээ дохиод байхаар нь ясан бэ гэхэд чек нь дахиад асчихлаа зогсох уу гэхэд би за за гээд замаа чөлөөлөөд хөвөө хэсэгт зогссон. Миний машины ард ын машин зогсоод бид 2 ын машины урд талын копудыг онгойлгоод зогсож байхад араас нөгөө хоёр машин ирж байгаа нь харагдсан. Тэгээд цагаан сай маркийн ын машины харалдаа ирээд зогсох шиг болсон. Тэр үед бид хоёр машиных нь тогийг салгаад би замын ирмэг хэсэгт зогсож байхад эсрэг урсгалаас нэг машин өнгөрөөд явсны дараа удалгүй нэг машин өнгөрөөд тас пис хийгээд мөргөлдчихсөн. Би 102 луу цагдаа дуудсан. Тэгээд удалгүй оос эмнэлэг ирээд Хөтлийн цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 248-249-р хуудас),
8.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед тай уулзсан. Эхнэр хүүхэд нь эмнэлэгт хэвтчихсэн байсан болохоор хоол цай өгөх гээд холбогдоод уулзсан. Уулзаад тухайн өдөр өө эмнэлэг ороогүй. Өглөө нь өөрөө Төв аймгийн .......... сум руу идэш авахаар явах тул чи өглөө эхнэр хүүхдэд цай хүргээд өгчих гэсэн. Тэгээд бид хоёр уулзаад Терра нэртэй пиво байсан тул бид хоёр тэрийг машин дотор хувааж уучхаад 23 цагийн орчим спорт заалны урд машиныг нь үлдээгээд ........ бар ороод би 2 лааз пиво уугаад 00 цагийн орчим ......... барнаас гараад машинаа спорт заалны гадна үлдээгээд 6 дугаар байрны урдаас би айл руу явсан. ыг манайд очиж унтаад өглөө явчих гэсэн чинь ......... барны чиглэл рүү машиндаа унтана гээд явсан. Өглөө эхнэрт нь цай хүргэж өгөх гээд залгаад осолд орсон талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг, (хх-ийн 250-р хуудас),
9.Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгаас ******* хот орсон юм. - ******* явна гэсэн зарын группт нэг залуу явах байна уу? гэсэн зар тавьсан байхаар нь би зарынх нь доор өөрийнхөө утасны дугаараа тавьсан чинь над руу холбогдоод ........ 22 цагийн автобусаар буусан 13 дугаар хороолол орчхоод ирэхэд 23 цагаас арын автобус ирээд хамт явах хүн ирчих байх гэсэн. Тэгээд би *******аас рүү хүн авч явна гээд зар тавихад нэг ах холбогдоод мөн 23 цагийн автобусаар ирэх хүн байсан. Ингээд би 22 цагт ярьсан залууг авчхаад орой 23 цагт ........ автобус нь ирэхээр нь ......... уулзвар дээр хүлээж зогсоод уулзахад эхний ярьсан залуугийн найз гээд 1 залуу, сүүлд ярьсан ах ирэхдээ 1 эмэгтэй хүнтэй хамт ирсэн.
Тухайн 3 хүн 23 цагийн автобуснаас хамт бууж ирсэн байсан. Ингээд ........ уулзвар дээр зогсож байхдаа зүс таньдаг ахтай тааралдаад замдаа ханьтай явахаар болсон. Ингээд ******* хотоос 23 цаг өнгөрч байхад хөдөлсөн. ....... сум руу ороод ах болон ахын найз гээд нэг приустэй ах араас ирээд 3-лаа ханьтай явахаар болсон. Сүүлд ирсэн машин замдаа тосол нь хөлдөөд чик асаад байна гээд аймаг орохдоо нэг зогсоод, ахиад аймаг өнгөрөөд Монгол зам өнгөрөөд ахиад зогссон. Тэгээд шөнийн 04 цагийн үед тосгон өнгөрөөд 2-ын голд ахиад тосол нь хөлдөөд чик нь асаад байна гээд зогссон...” гэсэн мэдүүлэг, (2-р хх-ийн 3-5-р хуудас),
10.Иргэний хариуцагч ........... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “............. энэ тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* хотоос ......... ББСБ-с зээлээр авч байсан. ......... нэр дээр байдаг боловч миний машин байгаа юм. Энэ машины эцсийн өмчлөгч нь би өөрөө байгаа юм. Бусдад учруулсан хохирол нөхөн төлөх үүргийг ойлгож байгаа, төлж барагдуулна...гэх мэдүүлэг (3-р хх-ийн 6-7-р хуудас)
11.Иргэн ......... гаргасан мэдээллийг ........ аймгийн ....... сумын цагдаагийн хэлтэст 2024 оны 12 сарын 26-ны өдөр гомдол мэдээллийн бүртгэлийн №453/1100-5891/ дугаарт хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 12-р хуудас)
12. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын бүдүүвч зураг, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 14, 15-16, 17-22-р хуудас)
13. 2024 оны 12 дугаар сарын 26-ны “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай” .......... 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 цаг 40 минутад хөндлөнгийн гэрч ........, ....... нарыг байлцуулан 6820 загварын багаж ашиглан шалгахад 1.57 ашиглан шалгахад 1.57% илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. Шалгасан цагдаагийн зохицуулагч дэд ахлагч ............... гэх тэмдэглэл, (хх-ийн 25-р хуудас)
14. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн холбогдох үзүүлэлтүүд (хх-ийн 31-34, 39-41, 44-45, 53-54-р хуудас)
15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 сарын 10-ны өдрийн 184 дугаартай
“... ......... биед цээжний хөндийн битүү гэмтэл, өвчүү яс, хоёр талын олон хавиргануудын хугарал, өвчүү яс, хавиргануудыг бэхлэх мэс заслын дараах байдал, цээжний хөндий дэх хий хуралдалт, цээж, хэвлий, зүүн ташаа, бэлэг эрхтэн, баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна.
Цээжний хөндийн битүү гэмтэл, өвчүү яс, хоёр талын олон хавиргануудын хугарал, өвчүү яс, хавиргануудыг бэхлэх мэс заслын дараах байдал, цээжний хөндий дэх хий хуралдалт нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
Цээж, хэвлий, зүүн ташаа, бэлэг эрхтэн, баруун хөлд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 70-72-р хуудас),
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 сарын 10-ны өдрийн 185 дугаартай
“............. биед духны яснаас зүүн нүдний ухархайн хананууд, этмойд хөндийн хана, суурийн хөндийн дээд хана хамарсан нийлмэл хугарал, тархины эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна.
Духны яснаас зүүн нүдний ухархайн хананууд, этмойд хөндийн хана, суурийн хөндийн дээд хана хамарсан нийлмэл хугарал, тархины эдийн няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.4-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
Нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 82-84-р хуудас),
17. ...........-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2663 дугаартай .......... тоёота приус ....... загварын Автомашин тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирол үнэлгээний тайлан (2-р хх-ийн 106-110-р хуудас),
18. ............-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2661 дугаартай ........... тоёота приус ........ загварын Автомашин техникийн эвдрэл, хохирол үнэлгээний тайлан (2-р хх-ийн 111-114-р хуудас),
19. ...........-ийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 681 дугаартай ......... тоёота сай загварын автомашин техникийн эвдрэл, хохирол үнэлгээний тайлан (2-р хх-ийн 124-133-р хуудас),
20. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 52/05-19 дугаартай ... Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад -Toyota Prius маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Prius маркийн ......... улсын дугаартай автомашины жолооч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Шинжээч Я.Соронзонболд... гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 177-180-р хуудас)
21. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №27 дугаартай
“...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “*******” XII/26 8.56 гэж хаягласан 14358649 дугаартай хуруу шилтэй цуснаас 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.0 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 215-217-р хуудас)
22.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 сарын 13-ны өдрийн №1091 дугаартай
“.............. сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 224-226-р хуудас)
23.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 сарын 13-ны өдрийн №1092 дугаартай
“............. сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 240-242-р хуудас)
24.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2024 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед өөс гарч явсан. Замдаа утсаараа дуу сонсоод явж байхад утас унаад утсаа авах гэж доошоо тонгойгоод дээшээ болоход зам тээврийн осол гаргасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэв.
Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна.
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.3 заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд гэм буруутайд тооцуулах саналтай байна...’’ гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:
“...******* нь 2024 оны 12 сарын 26-ны өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогдсон. Гэм бурууд маргахгүй. нь мөрдөн байцаалтын шатад өөрийн гэм бурууг хүлээж, тодорхой хэмжээний буюу 47,600,000 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна. Хохирогч .......... мөрдөн байцаалтын шатад 2,146,177 төгрөгийг нэхэмжилсэн боловч ямар эмнэлэгт яаж үзүүлсэн талаар баримт хэрэгт байхгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй...” гэв
Эрүүгийн хуулийн 2.1 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж заажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр .......... аймгийн ....... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар ......... улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадын тойрон гарахаас бусад тохиолдолд урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж *******ын жолоодож явсан ............, *******ын жолоодож явсан ............, *******ын жолоодож явсан 69-16 ОРН тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж улмаар ............. тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******, ******* нарын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь
тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хоёр хүний биед хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь “.” загварын ...................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодсон нь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №27 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “*******” XII/26 8.56 гэж хаягласан 14358649 дугаартай хуруу шилтэй цуснаас 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.0 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна (2-р хх-ийн 215-217-р хуудас),
Хохирогч У.Хас-Эрдэнийн биед учирсан духны яснаас зүүн нүдний ухархайн хананууд, этмойд хөндийн хана, суурийн хөндийн дээд хана хамарсан нийлмэл хугарал, тархины эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хүнд гэмтэл,
Хохирогч *******ийн биед учирсан цээжний хөндийн битүү гэмтэл, өвчүү яс, хоёр талын олон хавиргануудын хугарал, өвчүү яс, хавиргануудыг бэхлэх мэс заслын дараах байдал, цээжний хөндий дэх хий хуралдалт, цээж, хэвлий, зүүн ташаа, бэлэг эрхтэн, баруун хөлд цус хуралт хүнд гэмтэл нь тус тус шүүгдэгч Б.Содномжамын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.
Иймд тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хоёр хүний биед хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Прокуророос *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
1 Хохирогч ******* эмчилгээний зардалд 1,701,000 төгрөг, хоолонд 132,000 төгрөг, 1 сараас 3 сар хүртэл ажилгүй байсан хугацааны зардалд 3 сарын цалин 17,940,000 төгрөг, шатахууны зардал 232,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 6,930,000 төгрөг, өнгөрсөн 4 сараас гүний уурхайгаас гадаргын ажилд шилжүүлсэн цалингийн зөрүү 9,200,000 төгрөг нийт 36,100,000 төгрөг нэхэмжилж байгаагаас шүүгдэгчийн төлсөн 15 сая төгрөгийг хасаж үлдэгдэл 21,100,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Мөн 21,100,000 төгрөгөөс хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид олгогдох 7,176,000 төгрөгийг хасаж 13,924,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хохирогч У.Хас-Эрдэнийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн сэтгэцэд учирсан хохирол нөхөн тооцох жишиг аргачлалын хоёрдугаар зэрэглэлээр тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 10,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 6,930,000 төгрөгийн нөхөн төлбөр шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.
2.Хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн сэтгэцэд учирсан хохирол нөхөн тооцох жишиг аргачлалын гуравдугаар зэрэглэлээр тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 11,880,000 төгрөгийн нөхөн төлбөр шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь хохирогч Батгэрэлд 7,000,000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
3.Иргэний нэхэмжлэгч *******, *******, Б. нар шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хохирол төлөгдсөн гэж байгааг дурдах нь зүйтэй. ******* 10,050,000 төгрөг нэхэмжилж нотлох баримт гаргана гэсэн боловч энэ нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1,713,478 төгрөг, эмчилгээнд 432,699 төгрөг нийт 2,146,177 төгрөг нэхэмжилжээ. хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх нотлох баримт, эмчийн эмийн жор зэрэг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй.
4.Эрүүл мэндийн даатгалын сангаас ******* 1,903,413 төгрөг, ******* 2,867,447 төгрөг, 257,216 төгрөг, Ч.Төмөрбаатар 65,096 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан талаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* төлж барагдуулсан байна. (хх-ийн 3-р хх-ийн 141-144 дугаар хуудас)
Шүүгдэгч ******* хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хариуцагч Ж.Даваа шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нэхэмжилж байгаа тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хоёр хүний биед хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд ял шийтгэл оногдуулах, халдаах хуулийн үндэслэлтэй байна гэж дүгнэж дараах дүгнэлтийг шүүхэд оруулж байна.
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна... гэж,
Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг төлж ирсэн. Цаашид гарах төлбөрийг төлөхөө илэрхийлж байна. Нийт хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт 47,600,000 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд 8,317,632 төгрөгийг төлсөн. *******ын хувьд бага насны 2 настай болон 05 сартай хүүхэдтэй, өөрөө “.........” ХХК-д хүнд машин механизмын оператор ажилтай. Тухайн зам тээврийн ослын улмаас өөрийн биед хүнд гэмтэл учирч дэлүүгээ авхуулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3.1-д зааснаар энэ гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэгт хамаардаг. Түүний хувийн байдал, амьдралын байдал, бага насны хүүхэдтэй байдал, гэр бүлийн хүн болох эхнэр ажил төрөл хийдэггүй, хохирол төлбөрийг төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг шүүхэд оруулж байна.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, цаашид гарах төлбөрийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэх хуулийн зохицуулалттай байх тул 2 жилийн хугацаагаар тэнсэх саналыг оруулж байна гэж тус тус мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 01 сарын хугацаагаар хасаж 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******ад мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хохирогч нарт учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх санал шүүхэд гаргаж байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заасан байна.
Гэвч шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлнө гэж байгаа боловч ямар эх үүсвэрээс хэрхэн төлөх талаар шүүхэд нотлох баримт гаргаагүй тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэж хорих ял оногдуулахгүй тэнсэх хуулийн боломжгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэг хийсэн 06 минут 57 секундийн бичлэг бүхий 1 ширхэг CD- г хэрэгт хавсаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1......... овгийн .......... тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаар хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар ...........тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, 01 жил, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг ........ аймгийн ......... сумын нутаг дэвсгэрээр гаргахгүй байхаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******ад мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 13,924,000 төгрөг гаргуулж хохирогч *******д, 11,880,000 төгрөг гаргуулж хохирогч *******д тус тус олгосугай.
5.Иргэний нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэг хийсэн 06 минут 57 секундийн бичлэг бүхий 1 ширхэг CD- г хэрэгт хавсаргасугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА