Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох нэгтгэсэн 2533000000123 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны .... сарын .....-ний өдөр ....... аймгийн ******* суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........ аймгийн ...... сумын ..... дугаар хэсэг ...... тоотод оршин хаягтай ....... овгийн ....... ........ (РД: ............)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ... дүгээр баг төв хэсэгт оршин суух *******ийн хашаанаас 2025 оны 10 дугаар сарын 05-нд *******ийн  эзэмшлийн Тоёота Приус ,,,,,,,, загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн унаж явах үедээ Сэлэнгэ аймгийн .... сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хажуу руу унаж, бусдын эд хөрөнгөд 3,805,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Яллагдагч ........ нь Сэлэнгэ аймгийн ...... сумын .. дүгээр баг төв хэсэгт оршин суух *******ийн хашаанаас 2025 оны 10 дугаар сарын 05-нд *******ийн  эзэмшлийн Тоёота Приус .... загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн унаж явах үедээ Сэлэнгэ аймгийн .... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хажуу руу унаж, бусдын эд хөрөнгөд 3,805,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн үйл баримт нь:

1.Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ахмадын баяр ******* сумын соёлын төвд зохион байгуулагдсан. Тэгээд би орой нь тараад гэртээ хариад шууд амарсан. Тэгээд маргааш нь би дэлгүүрээс архи согтууруулах ундааны зүйл худалдаж аваад гэртээ ганцаараа ууж байгаад унтаад өгсөн. Тэгээд сэрсэн чинь манай сумын ...... согтуу манай гэрт ороод ирчихсэн ширээн дээр архи тавьчихсан ууж байсан. Тэгээд би согтуу байсан болохоор буцаад унтаад өгсөн...Тэгээд маргааш нь өглөө сэрээд гэрээсээ гарахад миний машин хашаан дотор байхгүй байхаар куртикныхаа хармааг үзэхэд миний машины түлхүүр байхгүй болчихсон байсан. Тэгээд би тэр өдрөө хайгаад олоогүй ба манайд орж ирсэн гэх ........ гэрт очиход ахаа би таны машины түлхүүрийг чинь кармаас чинь аваад ...... руу явж байсан чинь дугуй нь хагарчихсан гэж хэлсэн. Тэгээд би машин дээрээ очсон чинь миний машиныг замын хажуу руу онхолдуулчихсан байсан...Миний алдсан гэх тээврийн хэрэгсэл нь ....... улсын дугаартай хар өнгийн Тoyota Prius-.... маркийн тээврийн хэрэгсэл байсан...Миний алдсан гэх ...... улсын дугаартай хар өнгийн Toyota Prius..... маркийн тээврийн хэрэгсэл нь манай хүргэн хүү Галаагийн нэр дээр бүртгэлтэй байдаг тээврийн хэрэгсэл юм аа...Миний хулгайд алдагдсан гэх тээврийн хэрэгсэл нь 2012 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд монгол улсад орж ирсэн ба би 2022 онд ******* хотоос 16.000.000 сая төгрөгөөр худалдаж авч байсан ба тухайн үедээ би орон нутгийн харьяатай болохоор ******* хотод байдаг хүргэн ,,,,,,,,, нэр дээр авч байсан юм аа...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-27-р хуудас),

2.Гэрч :............ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай багийн нутагт дүүгийндээ амьдарч байгаа. Сүүлд 2024 онд шүүхээр ороод ял шийтгэл эдлээд гарч ирсэн гэж сонссон. Манай *******ы унаган хүн. Архины хамааралтай...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас),

3.”........” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд

“............ улсын дугаартай Тоёота Приус ...... маркийн  тээврийн хэрэгслийн үнэ 14.500.000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт ,(хх-н 12-14-рхуудас)

4.”............” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №794 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд  ......... улсын дугаартай Тоёота Приус...... маркийн  тээврийн хэрэгслийн хохирол 3.805.000 төгрөг байна гэсэн тайлан (хх-ийн 21-23-р хуудас )

5.Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *******ийн ахынд архи ууж байгаад машиныг нь унаад явсан. *******ы шүүр ороод дэлгүүр орох гэтэл дэлгүүр нь хаалттай байсан тул Сэлэнгэ аймгийн ....... сум руу явж байх замдаа зам тээврийн осол гарган замын хажуу тал руу орсон. Тухайн үед машины урд дугуй хагарсан, бусад эд зүйлс эвдэрсэн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай  байна гэж дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагч: 

“...Шүүхээс шүүгдэгч .............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан.

Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал, үйлдлийн арга, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай байна.

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан түүний оршин суугаа газар буюу Сэлэнгэ аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна...” гэж

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ....... дүгээр баг төв хэсэгт оршин суух *******ийн хашаанаас 2025 оны 10 дугаар сарын 05-нд *******ийн  эзэмшлийн Тоёота Приус 30 загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг

Мөн . улсын д........угаартай тээврийн хэрэгслийн унаж явах үедээ Сэлэнгэ аймгийн ..... сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хажуу руу унаж, бусдын эд хөрөнгөд 3,805,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн буюу Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэлээ.

Прокуророос  шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

 Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэсэн болно.

 Иргэний нэхэмжлэлийн хувьд:

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 2,980,000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгож шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******д шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ы нийт эдлэх  зорчих эрхийг хязгаарлах ялыг 08 сарын хугацаагаар тогтоож, хязгаарлалтын бүсийн Сэлэнгэ аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг тус тус дурдаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

            1..................... авто тээврийн хэрэгслийн завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.  

            2.Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял тус тус оногдуулсугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ы нийт эдлэх  зорчих эрхийг хязгаарлах ялыг 08 сарын хугацаагаар тогтоож, хязгаарлалтын бүсийн Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 2,980,000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай.

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө  гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА