| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2017/0202/э |
| Дугаар | 208 |
| Огноо | 2017-08-23 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, шүүгч С.Олзод, шүүгч Н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,
улсын яллагч Г.Мөнхбаяр,
иргэдийн төлөөлөгч С.Байгаль
шүүгдэгч Д.Байгаль, түүний өмгөөлөгч Б.Баасандорж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхжаргал,
гэрч А.Гүнжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Дүгрээгийн Байгальд холбогдох эрүүгийн 201726030118 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 13-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам эхийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 82 дугаар байрны 22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Дүгрээгийн Байгаль /РД:ЧР77021319/
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Байгаль нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АПУ Трейдинг” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр буюу байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж ажиллаж байхдаа шунахайн сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “Хэрлэн” ресторан, “Доргио катеринг”, “Хэрлэн баян” ХХК, “Холстен, бар” /”Агнай” ХХК/, “Lily” ресторан, “Холстен-2”, “Люкс нает” клуб зэрэг харилцагч байгууллагаас захиалаагүй захиалга оруулсан нийт 65.106.580 /жаран таван сая нэг зуун зургаан мянга таван зуун наян төгрөг/ болон захиалагч, “Люкс нает” /”Мөнх тэнгэрийн ивээл”/, “Грейн граф-2” харилцагч байгууллагад 2016 оны 4, 5, 6 дугаар сарын урамшуулалд бэлэн мөнгөөр олгосон 4.176.118 /дөрвөн сая нэг зуун далан зургаан мянга нэг зуун арван найман төгрөг/-ийг хувьдаа завшиж “АПУ Трейдинг” ХХК-д нийт 69.282.698 /жаран есөн сая хоёр зуун наян хоёр мянга зургаан зуун ерэн найман төгрөг/-ийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Байгаль шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн АПУ-ХК-д ажиллах хугацаанаад их хэмжээний хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би топ харилцагч нарт бараа нийлүүлдэг байсан. Харилцагч байгууллагуудынхаа тооцоог дансаар авдаг байсан боловч тухайн үед манай харилцагч нар дансаар шилжүүлэх боломжгүй тул тооцоогоо бэлнээр өгсөн. Манай найз Солонгосоос ирсэн гэхээр нь найзтайгаа уулзаж архи уугаад их хэмжээний мөнгөө алдсан. Тэгээд их хэмжээний мөнгө алдсан гэдгээ гэр бүл болон албан байгууллагадаа хэлээгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай байгууллагад Байгаль тус хугацаанд ажиллах явцдаа нийт 69,282,698 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс шинжээчийн дүгнэлтээр 6.000.000 төгрөгийг төлсөн гэж үзсэн. Одоо 63,282,566 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас манай байгууллагад анх ажилд орохдоо 3,000,000 төгрөгийн барьцаа өгсөн. Мөн ажиллаж байх хугацааны цалин 1.280.133 төгрөг, нийт 4.280.133 төгрөгийг хасаад 59,002,565 төгрөгийн бодит хохирол төлөгдөөгүй байгаа. Мөн тус хэрэгт шинжээчийн дүгнэлтийн зардал 280.000 төгрөгийг “АПУ” ХХК-иас төлсөн. Уг зардлыг Байгалиас нэхэмжилж байна. Иймээс шүүгдэгч Байгалиас манай компани нийт 59,282,564 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхжаргалын: “...Энэ төлбөр болохоор 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд үүссэн бараа захиалсан гэж хуурамч захиалга үйлдээд тэрний дагуу бараа бүтээгдэхүүнийг манай компаниас аваад явсан байгаа энэ газруудтай нь очоод уулзахаар манайх бараа аваагүй гэдгээ хэлсэн. “Мөнх тэнгэрийн ивээл”, “Грийн греп” нэртэй пабад өгөх урамшууллын мөнгийг хувьдаа аваад ашигласан байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 08-09 дүгээр хуудас/
Гэрч Б.Тэмүүлэнгийн: “...Би 2016 оны 08 дугаар сарын үеэр санагдаж байна өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. Би худалдааны төлөөлөгч Байгаль ахын захилгын дагуу Дэнжийн 1000-д байрлах архи, пиво, ундаа худалдан борлуулдаг бөөний төвийн дэлгүүр дээр 8.185.960 төгрөгний архи, пиво хүргэж өгсөн юм. Миний уг бөөний төвд хүргэж өгсөн архи, пивоныхоо мөнгийг авах гэтэл Байгаль ах над руу утасдаад би өөрөө очиж мөнгийг авна, чи наанаа данслаад орхичих гэхээр нь би мөнгийг нь авалгүй хүргэлтээ хийчихээд яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Г.Эрдэнэбулганы: “...Би Байгаль ахтай утсаар ярьж хаягийг аваад Дэнжийн- 1000-ын архи, пиво худалдан борлуулах бөөний төв дээр 6.814.266 төгрөгний үнэ бүхий архи, пивыг нэг удаа аваачиж буулгасан юм. Харин “Lux night ” гэх газарт 1 удаа 8.490.900 төгрөг, дараагийн нэг өдөр нь 6.685.964 төгрөгний тус тус архи пивийг хүргэж өгсөн юм. Миний хүргэж өгсөн гурван хүргэлтийн барааны мөнгийг би уг хоёр газраас нь авах гэтэл Байгаль ах би өөрөө мөнгийг нь авчихна гэхээр нь бараа хүлээлгэж гарын үсэг зуруулж аваад явсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17-18 дугаар хуудас/
Гэрч А.Гүнжидмаагийн: “...2016 оны 08 дугаар сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд манай худалдааны төлөөлөгч ажилтай Байгаль нь 63.282.698 төгрөгний дутагдал гаргаж байгууллагад маш их хэмжээний хохирол учруулсан байхаар нь манай байгууллагын зүгээс цагдаагийн газарт хандаж шалгуулахаар болсон байсан. Сар болгоны эцэст тулгалт хийж тооцоо нийлдэг юм. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Байгаль дээр маш их тооцооны зөрүү гарсан юм. Тэгэхээр нь энэ яагаад ийм их авлага төлөгдөхгүй үлдсэн юм бэ гэж Байгалиас асуутал харилцагч нар мөнгөө өгөхгүй байна, удахгүй мөнгөө хийнэ гэж хэлсэн юм. Манайх угаасаа сар болгон харилцагчийн авлага үлдвэл тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулдаг юм. Энэ зарчмын дагуу миний доор ажилладаг тооцооны нягтлан бодогч нарыгаа Байгаль авлага үүссэн харилцагч нартай тооцоо нийлээд ир гэж явуулсан юм тэгсэн манай нягтлангууд харилцагч байгууллагуудаар яваад ирэхэд Байгаль огт бараа материал аваагүй, ямар нэгэн өглөг байхгүй гэж харилцагч байгууллага хэлж байна гэхээр нь ауидитын шалгалт оруулсан юм. Тэгсэн чинь 63.282.698 төгрөгний мөнгө дутаасан байсан. Ингээд Байгалиас энэ талаар асуухад ямар нэгэн тайлбар хэлээгүй би удахгүй төлнө гэдэг тайлбар хэлдэг байсан юм. Би тухайн үед Байгалиас чи ийм их мөнгийг хүнд өгөөд авч чадахгүй залилуулсан юм уу гэж хүртэл асуухад ямар нэгэн тайлбар хэлээгүй юм. Мөн харилцагч байгууллага нь урамшууллаа авъя гэхэд шалгаж үзтэл урамшуулалыг хуурамчаар хийж харилцагч байгууллага урамшуулалаа авсан юм шиг баримт бүрдүүлсэн байсан. Тэгэхээр нь манай байгууллагаас угаасаа урамшуулал өгөөгүй нь тогтоогдсон учир харилцагчийг гомдолгүй болгож урамшуулалыг нь олгож хохиролгүй болгосон юм. Одоогийн байдлаар манай харилцагч байгууллагаас ямар нэгэн гомдол санал болон нэхэмжилсэн зүйлүүд ирээгүй. Зөвхөн “АПУ трейдинг” ХХК-нд 63.282.698 төгрөгний хохирол учраад байгаа юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 223- дугаар хуудас/
Гэрч Б.Энхболдын: “...2016 оны 08 дугаар сарын үеэр байх өдрийг нь мэдэхгүй байна, манай “АПУ трейдинг” ХХК-ний худалдааны төлөөлөгч Байгалийн захиалгын хуудасны дагуу “Lux night” шөнийн клубд би гурван удаа архи, пиво хүргэлтээр аваачиж өгсөн юм. Би гурван удаа архи хүргэж өгөхөд тухайн газар нь бараа өгөх үед одоо мөнгөгүй байна үдээс хойш ирж тооцоогоо аваарай” гэж хэлэхээр нь тэр үед бид нар бараагаа үлдээх эсэхээ худалдааны төлөөлөгч Байгаль руу залгаж мөнгөө үдээс хойш өгнө гээд байна яах уу, захиалсан архи, пивийг нь үлдээх үү буцаагаад аваад явах уу” гэж асуутал “за наад байгууллагадаа барааг нь өгчихөө, би өөрөө очиж мөнгийг нь авъя” гэж хэлээд миний гурван удаа аваачиж өгсөн барааны мөнгийг Байгаль авсан юм. Би уг “Lux night” шөнийн клубээс гурван удаа хүргэж өгсөн барааны мөнгөө аваагүй юм. Мөн нэмж хэлэхэд энэ гурван удаа хүргэж өгсөн нь нэг өдөр биш өөр өөр өдөр хүргэж байгаа. Би яг хэзээ хэдний өдөр хүргэж өгсөнөө санахгүй байна.
Надад мөнгө төгрөг өгч байгаагүй. Би гурван удаагийн түгээлтээр 19.582.000 төгрөгний архи, пиво хүргэлтээр хүргэж өгсөн байсан. Би энэхүү захиалсан барааны мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй юм гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 228 дугаар хуудас/
Гэрч М.Батбаярын: “...2016 оны 08 дугаар сард би Байгаль ахын захиалгын барааг хүргэх хувиаргүй байсан юм. Гэтэл Байгаль ахынд дор ажилладаг түгээгч нь ээлжийн амралттай байсан болохоор намайг Байгаль худалдааны төлөөлөгчийн захиалгын барааг хүргэх болсон гэдгийг манай албаны дарга үүрэг болгосон юм. Ингээд би 2016 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдөр Байгаль худалдааны төлөөлөгчийн захиалгын барааг хаана хүргэж өгөх вэ” гэж утсаар Байгаль ах руу залгаж асуутал “Lux night” шөнийн клубт хүргэж өгөөрэй, захиалгаар аваачиж байгаа мөнгө төгрөгийг нь дараад нь очоод авчихнаа гэж хэлэхээр тэр газар хүргэж өгсөн юм надад нэг ч төгрөг өгөөгүй. Би 2 удаагийн түгээлтээр 10.460.560 төгрөгний архи, пиво хүргэлтээр хүргэж өгсөн юм. “Lux night” шөнийн клубт хоёр удаа түгээлтээр аваачиж өгсөн архи, пивоны мөнгийг би аваагүй, Байгаль ах мөнгийг авсан байх...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 230 дугаар хуудас/
Гэрч Б.Алтангэрэлийн: “... 2016 оны 08 дугаар сарын 02-ний өдөр санагдаж байна худалдааны төлөөлөгч Байгаль захиалгын хуудасын дагуу түгээлт хийх болсон юм. Ингээд би 6.692.000 төгрөгний үнэ бүхий архи, пивийг хүргэж өгөх вэ гэж асуухад “Lux night” шөнийн клубт аваачиж өг гэж хэлэхээр нь би захиалгын хуудасны дагуу тоо ёсоор хүлээлгэж өгөөд явсан юм. Энэ “Lux night” шөнийн клуб нь тооцоогоо хийхдээ заримдаа дансаар хийчихдэг заримдаа бэлэн мөнгөөр хийчихдэг юм. Тэр өдөр бараа аваачиж өгөхөд дансаар хийнэ гэхээр нь би дараагийн ажлаа үргэлжлүүлээд явсан юм. Худалдааны төлөөлөгч Байгаль ахад “Lux night” шөнийн клуб захиалсан бараагаа дансаар хийнэ гэж байна шүү гэдгийг утсаар өөрт нь хэлж мэдэгдсэн юм. Миний ажил болохоор Байгаль надад мөнгө төгрөг, шан харамж өгөөгүй юм. Энэ бол миний хийх ёстой ажил байгаа юм. Би нэг удаагийн түгээлтээр 6.692.000 төгрөгний архи, пиво хүргэлтээр хүргэж өгсөн юм. Би худалдааны төлөөлөгч Байгалийн хэлсэн газар аваачиж өгсөн болохоос биш "Доргио катеринг” /Нүхт vellage/ энэ мэт газрыг огт мэдэхгүй юм байна... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 232-233 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 026 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дугаар хх-ийн 23-25 дугаар хуудас/,
2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Амгалан ахуй аудит” ХХК-ний 65/16 тоот дүгнэлт /1дугаар хх-ийн 29-32 дугаар хуудас/
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2017 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/
2017 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 133-134 дугаар хуудас/
“АПУ трейдинг” ХХК-ний санхүүгийн баримтууд /1 дүгээр хх-ийн 135-аас 2 дугаар хх-ийн 216 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас/,
-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 77 дугаар хуудас/
-Захиргааны зөрчлийн бүртгэл /1 дүгээр хх-ийн 78-82 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Байгальд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй байна. Учир нь:
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дэх хэсэг заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Байгаль нь Хан-Ууул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АПУ Трейдинг” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр буюу байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “Хэрлэн” ресторан, “Доргио катеринг”, “Хэрлэн баян” ХХК, “Холстен бар” /”Агнай” ХХК/, “Lily” ресторан, “Холстен-2”, “Люкс нает” клуб зэрэг харилцагч байгууллагаас захиалаагүй захиалга оруулсан нийт 65.106.580 /жаран таван сая нэг зуун зургаан мянга таван зуун наян төгрөг/ болон захиалагч, “Люкс нает” /”Мөнх тэнгэрийн ивээл”/, “Грейн граф-2” харилцагч байгууллагад 2016 оны 4, 5, 6 дугаар сарын урамшуулалд бэлэн мөнгөөр олгосон 4.176.118 /дөрвөн сая нэг зуун далан зургаан мянга нэг зуун арван найман төгрөг/-ийг хувьдаа завшиж “АПУ Трейдинг” ХХК-д нийт 69.282.698 /жаран есөн сая хоёр зуун наян хоёр мянга зургаан зуун ерэн найман төгрөг/-ийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхжаргалын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 08-09 дүгээр хуудас/, гэрч Б.Тэмүүлэнгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Г.Эрдэнэбулганы мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч А.Гүнжидмаагийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 223- дугаар хуудас/, гэрч Б.Энхболдын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 228 дугаар хуудас/, гэрч М.Батбаярын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 230 дугаар хуудас/ гэрч Б.Алтангэрэлийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 232-233 дугаар хуудас/
“Амгалан ахуй аудит” ХХК-ний 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 65/16 тоот дүгнэлт: “...Харилцагчаас захиалаагүй захиалга оруулсан 65,106,580,00 /жаран таван сая нэг зуун зургаан мянга таван зуун наян төгрөг/-өөс 6000,000/зургаан сая төгрөг/-ийг кассын орлогын ордероор төлж үлдэгдэл 59,106,580 /тавин есөн сая нэг зуун зургаан мянга таван зуун наян төгрөг/, захиалагч, харилцагчидад 2016 оын 4, 5, 6 дугаар сарын урамшуулалд бэлэн мөнгөөр олгосоноос хүлээлгэж өгч тооцоо дуусгаагүй дүн 4,176,118 /дөрвөн сая нэг зуун далан зургаан мянага нэг зуун арван найман төгрөг/ байна Худалдааны төлөөлөгч Байгалийн компани дахь өр төлбөрийн үлдэгдэл нь 63,282,698 /жаран гурван сая хоёр зуун наян хоёр мянга зургаан зуун ерэн найман төгрөг/ байна..” гэх дүгнэлт, дүгнэлтийн хавсралтууд /1 дүгээр хх-ийн 29-32 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 026 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд
2017 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 133-134 дугаар хуудас/,
“АПУ трейдинг” ХХК-ний санхүүгийн баримтууд /1 дүгээр хх-ийн 135-аас 2 дугаар хх-ийн 216 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Байгаль нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудас талд авагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2017 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
Шүүгдэгч Д.Байгалийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос хуулийн зүйлчлэлийг өөрчлөн ялын дүгнэлт гаргасан хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Байгалийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дугаар зүйлд заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дугаар зүйлд “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг /нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна/ ойлгохоор хуульчилсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Байгальд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Хохирол төлбөрийн хувьд
Шүүгдэгч Д.Байгаль нь гэмт хэргийн улмаас “АПУ трейдинг” ХХК-д 69.282.698 төгрөгийн хохирол учруулснаас 6.000.000 төгрөг төлөгдсөн. Шүүгдэгч Д.Байгаль нь анх ажилд ороход барьцаанд тавигдсан 3.000.000 төгрөг, цалингийн үлдэгдэл 1.280.133 төгрөг, нийт 10.280.133 төгрөгийг “АПУ трейдинг” ХХК-д төлсөн байна.
Шүүгдэгч Д.Байгалиас үлдэгдэл 59.002.565 төгрөгийн хохирол дээр шинжээчийн дүгнэлтийн зардалд 280.000 төгрөгийг нэмж нийт 59.282.565 төгрөгийг гаргуулан “АПУ трейдинг” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “АПУ Трейдинг” ХХК-ний санхүүгийн баримтуудыг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Байгаль нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.