Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/349

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Зулаа,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,

Хохирогч: *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч: Ц.*******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414006590409 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* / РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 8 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч *******ыг эхнэр болох Г.гаас салж өөртэй нь цуг байх, өөрт нь мөнгө өгөх, *******ыг өөрийн амийг хорлох, өөртэй нь утсаар ярих зэрэг үйлдлүүдийг хийхийг шаардаж улмаар түүнийг болон гэр бүлийн гишүүдийг нь Хятад улсын иргэдээр алуулна, хүргэн болох гэрч Д.Гүндсамбыг машинтай нь хөөж ална, түүнчлэн амьдарч буй орон сууцыг нь нураана, тэгшлүүлнэ гэж утасны дугаар луу нь зурвас илгээх болон цахим зурвасаар үл таних этгээдүүдийн зургийг явуулах, зурвас бичих зэргээр хүч хэрэглэхээр заналхийлсэн. Мөн хохирогч *******ыг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн талаарх зургууд болон түүний бэлэг эрхтний зураг, гэр бүлийн зураг зэргийг гэр бүлийн гишүүд рүү явуулна цаашлаад цахим орчинд тараана гэж сүрдүүлсэн,

Түүнчлэн дээрх хугацаанд хохирогч *******ы хуулиар хамгаалагдсан нууц мэдээлэл болох бэлгийн харьцааны талаарх мэдээлэл, бэлэг эрхтний зураг зэргийг түүний зөвшөөрөлгүйгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болон цахим сүлжээ буюу Баянхонгор аймгийн Нэгдсэн бүлгэм фейсбүүк групп-д дамжуулсан, тайлбар хийж мэдээлсэн гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:......Би урьд мэдүүлэгт болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн, надад урьд мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй, би буруутай үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28-29/,

.....Би 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж, ялагдагчаар мэдүүлгийг өгсөн, тухайн үед сандарсан болохоор тогтоолтойгоо бүрэн танилцаж чадаагүй, зарим зүйлийн талаар ярьж чадаагүй, харин би 2 хоног гэртээ Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон хүмүүсийн өгсөн мэдүүлэгтэй танилцахад надтай фейсбүүкээр найзын хүсэлт хэн нь анх явуулснаа мэдээгүй гэсэн мэдүүлэг өгсөн байна, би энэ талаар сайн мэдэж байгаа. 2022 оны эхээр над руу найзын хүсэлт явуулж чат бичиж эхэлсэн, намайг бас аймаг руу ажилд явлаа гэхэд надаас салъя, гэр бүлтэй гэж хэлээгүй, харин ч намайг санаад байна, үхлээ, чамд нөхөр дэмий байхаа, гайгүй ажил төрөл олоод намайг аваарай гэж чат бичиж байсан, мөн гийн өгсөн мэдүүлэгт 2024 оны 08 дугаар сараас эхлээд ы зургийг фейсбүүкт тавьсан талаар хэлсэн байна, гэтэл би тухайн үед огт ы мэдээллийг тавьсан, би 2024 оны 10 дугаар сарын 20-ноос хойш л гийн зургийг тавьсан, тухайн үед тээврийн товчоон дээр ажилд орох гээд байж байсан. тухайн үед тай хамт аймгийн Мандал сум руу ажилд явахаар тохирсон байсан, намайг байнга хамт ажилд явна гэдэг байсан болохоор ажиллаа төлөвлөсөн байсан, тэгээд ыг хамт ажилдаа явах уу гэхэд би хүнд хүчир ажил хийж чадахгүй явахгүй гэсэн, би тухайн үед ажил төлөвлөчхөөд явахааргүй боллоо, надтай хамт ажилд явна гэж тохирсон байж гэж маргаан үүссэн, тэгээд би ыг ажилд хамт явсангүй гэж бодож л зургийг нь нийтэлсэн нь үнэн. Бас би ы хүүгийнх зургийг нь фейсбүүкт тавиагүй, тухайн үед хувь чатаар хариу бичихгүй байхаар нь эвлүүлж явуулж байсан. Намайг сэтгэлзүйгээр тоглож, өөртөө дасгаж, итгэл найдвар төрүүлсэн, бие биедээ хайртай болж, хамт ажил төрөл хийе, хамт харилцаатай мөртлөө хамт ажил төрөлд явах л бодол байсан. Өөртөө дасгаж эхнэр г мэдэнгүүт өөрөө нэрээ цэвэр авч үлдэх гэж над руу бурууг чихсэн байна. надтай анх удаа 2024 оны 07 сард Бямбаагийн жуулчны баазад уулзаж байсан талаар хэлсэн байна, надтай анх 2023 оны 02 дугаар 03-ны өдөр над руу залгаад чамтай уулзмаар байна гэсэн тухайн үед би Улаанбаатар хотоос УЕП улсын дугаартай хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл авсан байсан, тэгээд манай гэрийн гадаа ирээд уулзаж байсан, тухайн үед хэвийн харилцаатай байсан....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32-33 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би эхнэр, 3 хүүхэд, 1 зээгийн хамт Баянхонгор сумын төвд амьдардаг юм. гэх эмэгтэйг би нэг сумынх буюу Баянлиг сумынх гэдгээр нь анхнаасаа таньдаг байсан юм. Тэгээд тухайн эмэгтэйтэй фейсбүүкийн найзууд болоод миний санаж байгаагаар 3 жил орчим буюу 2022 оноос найзууд болж эхэлсэн. Харин тухайн эмэгтэй бол анх хэн нь эхлэн хүсэлт явуулсныг бол мэдэхгүй байна. Тэгж явсаар 2023 оноос, сарыг нь мэдэхгүй байна, фейсбүүкийн чатаар хоорондоо харилцаж эхлээд, сүүлдээ дотносоод хайртай дуртай дээрээ тулаад хоорондоо чат бичиж явсаар 2024 оны 7 дугаар сарын сүүлээр Бямбаа гэж хүний амралтын газар нэг удаа уулзаж юм ярьж байгаад салсан юм. Тэгээд сүүлд нь дахиад уулзахаар болоод хоорондоо 5-6 удаа уулзсан юм. Тухайн уулзах үед бол бид хоёрын дунд ямар нэгэн дотно харилцаа үүсээгүй. Харин уулзахаасаа өмнө тухайн эмэгтэй надтай фейсбүүкээр чаталж байх хугацаандаа аймаг руу ажил хийхээр явж байгаа гэснээ надад “би чамаас юугаа нуух вэ найз залуутай болоод явж байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд тэр үедээ би тухайн эмэгтэйтэй хоёулаа харилцаагаа болъё, би ч эхнэр, хүүхэдтэй хүн, чи ч найз залуутай болж байгаа юм байна гэж бодоод би фейсбүүк хаягийг нь блоклочихсон юм. Гэтэл нэг мэдэхэд л намайг хэл амаар доромжлоод миний зургийг фейсбүүк цахим орчинд энэ хүнийг таних хүн байна уу, аймгийн зарын группэд мөн энэ хүн ганц бие хүн байгаа юм гээд оруулсан байсан. Тэгээд би фейсбүүк хаягийн блокийг нь гаргасны дараа эргээд юу болсон талаар харилцаад эхлэхэд надад хайртай хоёулаа хамт явж ажил хийе гэхээр нь би зөвшөөрөөгүй ба би сүүлдээ орон дээр хэвтэж байгаа зураг энэ тэрээ чатаар нь явуулсан. Гэтэл намайг дарамтлаад эхэлсэн юм. Тэгэхээр нь би сүүлдээ болъё энэ тэр гэж хэлэхэд сүүлдээ надад байнгын уурладаг болсон. Тэгээд би 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бөмбөгөр сум руу явах ажил гараад явах гэтэл нөгөө эмэгтэй би цуг явна шүү гэхээр нь би зөвшөөрөөд хамт уурхай руу явсан. Тэгээд уурхайд хамт 1 хоноод маргааш нь би анкет бөглөсөн. Гэтэл нөгөө уурхайн хүмүүс уурхай руу хамт хүн дагуулж ирлээ. Танай эхнэр яг мөн үү гээд асуудал үүссэн. Тэгээд хүний нөөц дээр ороод дулаан хувцсаа аваад ир гэсэн чинь намайг гэр бүлийн асуудлаа шийдчихээд эргээд машин тэргээ хамт тавиад манайх машинаараа очиж авна гэхээр нь бид хоёр Бөмбөгөр сум дээр ирээд нэг буудал дээр ирээд байж байтал манай эхнэр над руу утсаар залгаад чи юу болоод яваад байна юун эхнэр дагуулчихсан яваа юм, сая уурхайгаас чинь ярилаа гэж ярьсан. Тэгээд аймаг руу эргээд хамт орж ирсэн ба түүнээс хойш энэ асуудлаа больё гэснээс хойш л миний зургийг янз бүрийн доромжилсон үгээр буюу янхан, чиний аав янхан гэж бичиж хүүхдийн зургийг миний зураг болон эхнэрийн зургийг фейсбүүк групп дээр тавьж оруулсан, мөн миний машины зураг болон Баянлигийн янхан гэх мэтчилэн хэл амаар доромжилж цахим орчинд оруулсан байгаа юм. Тэгээд танай гэр бүл янхан, миний охины зургийг чиний аав янхан гээд орой болохоор л цахим орчинд оруулдаг болсон. Тэгээд намайг чи хайртай гэж хэл, хэлэхгүй бол фейсбүүкт оруулна гээд дарамтлаад эхэлсэн. Сүүлдээ миний фейсбүүкийн найзууд руу явуулсан гэж гэж манай найзуудаас надад хэлсэн. Тэр явуулсан зүйлүүдийг устгачихсан гэж байсан. Тэгээд тэр эмэгтэй сүүлдээ надаас хэдэн төгрөг, би жирэмсэн болсон хүүхдээ авхуулмаар байна, мөнгө өг гээд дарамтлаад эхэлсэн юм. Тэгээд миний зургийг болон гэр бүлийн зураг, хүүхдүүд, эхнэрийн зургийг оруулж хэл амаар доромжилсон мэдээллийг цахим орчинд удаа дараа оруулсанд гомдол гаргаж байгаа юм.  Бид хоёр бол нэг сумын хүмүүс гэдгээр нь анх таньдаг байж байгаад сүүлдээ фейсбүүкийн найзууд болоод хоорондоо харилцаж эхлээд сүүлдээ 5-6 удаа уулзсан. Мөн бид хоёр уулзах үедээ бэлгийн харилцаанд орж байсан зүйл байгаа. Миний бодож байгаагаар надтай уулзахгүй байна, надтай ийшээ тийшээ яахгүй байна, надаас салах гэж байна гэж тэгж л оруулж байгаа байх. Тэрнээс бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Анх надтай танилцахдаа гэж хэлж байсан. Миний фейсбүүк хаяг бол Монголоор гэсэн нэртэй, зураггүй фейсбүүк хаяг байгаа юм. Миний зургийг татаад цахим орчинд оруулаад байхаар нь би зургаа устгачихсан юм. Тухайн мэдээллүүдийг дандаа нууцалсан хаягаас оруулаад байгаа юм. Баянхонгор аймгийн зарын группүүдэд л оруулаад байгаа юм. Би тухайн мэдээллүүдийг устгаад өг гээд устгуулсан болов ч нөгөө эмэгтэй дахиад эргээд нөгөө хэл амаар доромжилсон мэдээллүүдийг оруулаад байгаа юм. Хүүхдүүд болон эхнэрийн зургийг Бөмбөгөр сум руу хамт явж ирснээс хойш буюу 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш оруулаад байгаа юм. Оруулаад хэдэн цаг болгоод устгадаг. Миний зургийг бол уулзахаасаа өмнө тавьж эхэлсэн байсан юм. Тэгээд тухайн үедээ надаас амла гээд ам өчиг аваад хэсэг чимээгүй байснаа эргээд 2024 оны 8 дугаар сараас эхлээд миний зургийг эргээд цахим орчинд оруулаад эхэлсэн юм... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 140-142 /,

...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Болсон бух асуудлыг би өмнө нь ярьсан байгаа. Анх байршуулж эхэлсэн хугацааг би яг нарийн мэдэхгүй байна. 2024 оны 07 дугаар сараас эхэлж байршуулсан байх гэж бодож байна. 2024 оны 10 дугаар сараас хойш бүүр намайг янхан, биеэ үнэлэгч, буудлын янхан гэх зэргээр доромжилсон шинжтэй мэдээллүүдийг оруулсан. Мөн манай эхнэр охины зургийг ашиглаж чиний аав янхан гэх зэргээр мэдээлэл байршуулаад намайг хувь чатаар дарамтлаад, хамаатан садан, хүүхдүүд зэрэг миний ойр орчмын хүмүүс рүү хүртэл янз бүрийн чат явуулаад байсан. Цагдаад хандсанаас хойш бүүр их тавьсан. Тэгснээ 2024 оны шинэ жилээс өмнөхөн би утсаар ярьж гуйж байж болиулсан. Утсаар ярьж тавьсан постуудыг нь устгуулсан. Одоо бол цахимд байршуулах нь гайгүй болсон. Тэгсэн хэр нь хуулийн байгууллага намайг зогсоож, арга хэмжээ авч чадахгүй, хоёулаа хааяа хааяа утсаар ярьж баймаар байна. Тэгвэл би дахиж цахимд мэдээлэл тавихгүй гэж над руу ярьдаг. Одоо хүртэл тэгж ярьж байгаа. ******* надтай л хамт байх гэж ингэж дарамталдаг. Намайг өөртэй нь хамт байсангүй гэж л ингэж дарамталж, заналхийлж байгаа гэсэн. Өөрөө надад тэгж хэлсэн. Надаас нэг хэсэг мөнгө нэхсэн. Би жирэмсэн болчихсон. Би сард 1.000.00 сая төгрөг олдог тэрийгээ авна гэх зэргээр нэг хэсэг мөнгө нэхсэн. Сүүлд Бөмбөгөр суманд очихдоо буудалд орсон мөнгө болох 90.000 төгрөгийг надаас нэхээд байхаар нь би 90.000 төгрөгийг шилжүүлсэн. Бас нэг удаа манай гэрийн гадаа ирээд намайг ална гээд ирэхээр нь 20.000 төгрөг шилжүүлчхээд дараа нь цагдаа ирээд яагаад айлын гадаа очиж асуудал үүсгээд байгаа юм гэхэд нь андуураад мөнгө шилжүүлчихсэн байна лээ тэрийгээ авсан юм гэж хэлсэн байна лээ. Тэгээд манай гудамжны үзүүр дээр ирчихсэн манайхыг хараад л байж байдаг байсан. Би нэг хэсэг ажилдаа явж чадахгүй хэсэг байсан. Бусдаар бол мөнгө төгрөг өгөөгүй тэр хүнд. Би 90.000 төгрөгийг эхнэрийнхээ данснаас шилжүүлж өгсөн. Дансны хуулгаа авч ирж өгнө. Намайг таньдаг хужаа найз нараараа алуулна гэж чат явуулсан. Бас манай Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдийг хүртэл оролцуулдаг. Хэргийн материалд байгаа зурагнуудыг хүүхэд  рүү чинь явуулна, ангийнх нь хүүхдүүдэд тараана, шившиг болгоно гэх зэргээр намайг дарамталсан. Намайг фейсбүүкийг нь блоклосон чинь манай хүүхэд рүү чат бичээд аавынхаа хаягийг өг тэгэхгүй бол би цахимд байршуулна гэж чат явуулсан. Сүүлдээ манай гэр орныг нураалгана, тэгшлүүлнэ. хужаа нар нь бол их мөнгөтэй чамайг алчхаад хуулийн байгууллагыг хахуулдаад гараад ирнэ. Чи үхэх гэж байна уу? үхээд хоноорой, өөрөө үхэхгүй бол би алуулна гэж заналхийлдэг. Бас ойрын хэн нэгнийг чинь бөөгөөр хараалгана. хараалгаж ална гэсэн. Мөн ойр дотны хүмүүсийг чинь хужаагаар хулгайлуулж, тамлуулна гэх зэргээр завсар чөлөөгүй заналхийлж байсан. Тэгээд намайг өөрөө дагана, янз бүрийн хүмүүсээр дагуулаад чамайг хаана, юу хийж байгааг чинь мэдэж байгаа шүү гэж заналхийлээд бас манай хүүхдүүд, ач зээ нарыг ална гэж байнга заналхийлдэг байсан. Нэг удаа манай хүргэний машины дугаарыг над руу явуулаад энэ хүмүүсийг хөөгөөд алдчихлаа гэхээр нь би хүргэний машин гэж хэлээгүй, юун хүмүүс билээ гэтэл танай хүргэн чинь юм биш үү гэж хэлсэн. Би тэгээд энэ хүнд алуулж магадгүй юм байна гэж ойлгосон.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Бид хоёр нэг сумын хүмүүс болохоор фейсбүүкээр найз байсан юм. Нэг хэсэгтээ найзууд гээд явдаг байсан. Сүүлдээ нэг нэгнээ сайн таньдаг болохоор фейсбүүкээр найзууд байж байгаад мессеж, чатаар хоёулаа дотно болсон. Хоёулаа төвөг төвөг хөгшин улсууд, том хүүхдүүдтэй больё гэдэг үүднээс энэ маргаан бий болсон. Олон сар болж байгаа болохоор он сараа сайн мэдэхгүй байна. Би энэ Ц.******* гэдэг хүнд хоёулаа найзууд байя энэ харилцаагаа больё, хайр гэдгээ больё гээд фейсбүүкээр блок хийсэн юм. Тэрнээс болж уурласан юм. 2024 оны 10 дугаар сарын 05-аас хойш намайг ажилд явъя гэж байсан. Би хавар болъё гэж хэлсэн. Би тэгэхээр нь яах юм бэ амлалт өгч чадахгүй, хавар больё гэж хэлсэн. Тэгээд бүр уурлаад намайг фейсбүүк дээр тавьж эхэлсэн. Намайг хужаагаар дайруулна гэж хэлж байсан. Би уг нь ганцхан өөртэй нь зохицоод шийдчихье гээд зөндөө хэлсэн чинь хүүхэд, гэр бүл рүү дайраад, фейсбүүкээр тавиад сүүлдээ мессеж чатаар хувь хүмүүс рүү явуулаад байхаар нь яах ч арга үгүй болоод цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл өгсөн гэв.

5. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....Би Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149/,

6. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:.....******* бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай эхнэр, нөхөр хүмүүс байгаа юм. бид хоёр хамт амьдраад 27 жил болж байна. Бид хоёр 3 хүүхэдтэй, нэг зээгийн хамт амьдарч байна. Би Ц.******* гэх эмэгтэйг бол огт танихгүй. Манай нөхрийн зураг 2024 оны 8, 9 дүгээр сард фейсбүүк цахим орчинд тавигдаад эхэлсэн юм. Тухайн үед манай нөхрийн зургийг энэ хүнийг таньж мэдэх хүн байна уу” гэсэн утгатай яваад эхэлсэн юм. Тухайн үедээ бид нар Гайхаад өнгөрсөн. Гэтэл удалгүй миний зураг болон том охин ийн зургийг хамт тавиад “Баянлиг сумын гийн гэр бүл” гээд оруулсан байсан. Тэгээд манай нөхөр ******* 2024 оны 10 дугаар сарын 04-ний Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэг уурхайд ажилд орохоор яваад 10 дугаар сарын 05-ны өдөр ирсэн юм. Гэтэл над руу 10 дугаар сарын 05-ны өдөр 11, 12 цагийн үед танихгүй дугаар залгаад “та хоёр хаачих ваа” гэхээр нь би тухайн үедээ хүн андуурсан уу яасан гээд лавлаад асуухад “******* гэж хүн эхнэрийн хамт ирээд манай уурхайд анкет бөглөөд эхнэрийгээ хүргэж өгөөд эргээд ирнэ” гээд одоо хүртэл ирээгүй байна” гэхээр нь би тухайн хүнээс лавлаж асуугаад тухайн эмэгтэйтэй хамт явсныг мэдсэн юм. Тэгээд сүүлдээ би Бөмбөгөр сум ороод тэр хоёрын хамт хоносон гэх буудлын хүнтэй нь уулзаад камерын бичлэгийг нь хүртэл харсан юм. Гэтэл манай нөхөр тухайн Ц.******* гэх эмэгтэйтэй 2 жил орчим хугацаанд фейсбүүк чатаар хоорондоо харилцаад сүүлд нь уулзаад явсан юм байна лээ. Эхлээд манай нөхөр надад хэлэхгүй байсан. Тэгээд байж байтал гэнэт нууцалсан дугаараас залгаад “чи зүгээр *******гаас зайл, хэдэн хүүхдээ бодоод хамт байгаа юм байна лээ чи зүгээр зайл” гээд өдөрт хэд хэдэн удаа залгаж ярьсан. Эхлээд учирлаад ярилцаад сүүлдээ маргаан болсон. Сүүлдээ бид утасны рекорд бичээд нөхөртөө хэлтэл “надаас айгаад хэлээгүй гээд надад бүх үнэнээ хэлсэн”. Тэгээд манай нөхөр тухайн эмэгтэйгээс “салъя” энэ тэр гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд утсыг нь ч блоклоод фейсбүүкийг нь ч блоклоод өнгөрсөн юм байна лээ. Гэтэл манай хүү руу “ангийнх нь хүүхэд байна” гээд асуусан гэсэн. Тухайн эмэгтэй манай нөхөрт өөрийгөө гэж танилцуулсан гэсэн. Гэтэл манай нөхөр бүх блокоо гаргаад тухайн эмэгтэйтэй ярьсан чинь манай нөхрийг “фейсбүүк дээр тавина” гээд дарамталсан юм байна лээ. Тэгээд эргээд хоорондоо чат бичээд эхэлсэн юм байна лээ. Гэтэл сүүлийн 2024 оны 10 дугаар сарын 05-наас Бөмбөгөр сум руу явж ирснээс хойш манай нөхрийн зураг, миний зураг, манай хүүхдүүд болох охин , хүү нарын зургийг Баянхонгор аймгийн нэгдсэн бүлгэм гэх зарын группэд байнгын хэл амаар доромжилсон үгтэй зургуудыг оруулж эхэлсэн. Тухайн тавьсан гэх мэдээллүүдийг бүгдийг нь гаргаж өгсөн байгаа. Ингээд сүүлийн үед байнгын стресстэй, миний хувьд ажил төрлөө хийж чадахгүйд хүрээд байгаа юм. Манай нөхөр бол бүх үнэнээ хэлсэн, бэлгийн харилцаанд орсон гэдгээ хүртэл хэлсэн юм. Гэтэл одоо тухайн эмэгтэй хүүхэдтэй гээд жирэмсний тестийн зураг хүртэл оруулаад байгаа юм. Тэр эмэгтэй “би цагдаа дуудсан ч очихгүй би цагдаад том ар талтай, би чамайг тэр хүнээр алуулна” гэж хүртэл хэлж байсан. Мөн тэр эмэгтэй чатаар “амиа хорлолоо” гэж хүртэл тийм зураг явуулсан. Мөн өөрийнхөө хүү”, охиноо болтол хүртэл болж чат бичиж, ярьж байсан зүйл байгаа юм. Бид нарын зүгээс тухайн эмэгтэйг танихгүй, ямар нэгэн өр, авлага, өш хонзонгийн асуудал огт байхгүй. Манай нөхөр л тухайн эмэгтэйтэй чат бичиж явсаар сүүлдээ нууц амраг болсон зүйл л байгаа юм. Тэгээд нэг мэдээллээ нэлээн олон удаа давтан давтан оруулаад байгаа юм. Одоо болохоор Баянлиг сумын нэгдсэн групп дээр хүртэл мэдээлэл оруулаад байгаа юм. Би сүүлдээ нөхрийгөө “салаад яв” гэж хүртэл хэлээд байж байгаа юм. Сүүлдээ хүний нэр төр гэж үгүй болоод байгаа асуудал үүсээд байгаа юм. Манай ажил дээр 3 ч удаа тэр эмэгтэй ирж уулзсан. Манай ажлын газрын гадаа хүртэл цаасан дээр юм бичиж үлдээсэн байгаа юм. Би хуулаад аваад ирсэн, мөн сүүлд тавьсан гэх мэдээллийг мөн гаргаж өгч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна, тухайн эмэгтэйн зүгээс бид нарын мэдээллийг цахим орчинд удаа дараа оруулаад байгаа асуудлыг таслан зогсоож өгнө үү, мөн одоо манай гэр бүлийг салгах хэмжээний асуудал үүсээд байгаа, тухайн эмэгтэйд хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү, надад цаашид гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-173/,

7. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би энэ хоёрын харилцааны талаар огт мэдэхгүй байсан. Би 2024 оны 08 дугаар сараас Баянхонгор аймгийн зарын фейсбүүк группээс харсан. Тэгээд энэ чиний зураг яваад байна гээд манай найз нөхөд, таньдаг хүмүүс, хүүхэд хараад энэ ямар учиртай юм болчхов гээд би нөхрөөсөө асуугаад энэ юу болчхов гээд асуусан. Нэг групп дээр тавигдаад алга болоод байдаг байсан. 10 сар хүртэл тэгж явсан. Манай нөхөр 2024 оны 10 дугаар сарын 05, 06-ны үеэр Бөмбөгөр сумын уурхай руу ажилд явна гэж хэлээд явсан. Тэгсэн энэ хоёр цуг явсан юм байна лээ. Маргааш нь танай нөхөр чинь ирэх болж байна уу гээд утсаар ярьсан. Би юу билээ гээд асуусан чинь Бөмбөгөрийн уурхайгаас залгасан. Ямар уурхай байсныг нь мэдэхгүй байна. Энд анкет бөглөсөн юм тэгсэн эхнэрийгээ дөхүүлж өгнө гээд явсан ирэхгүй байна. Та нөхрийгөө явуулаач гэж залгасан юм. Тэгэхээр нь би цуг яваагүй. Наад хүнээ шууд нааш нь явуулаа би Баянхонгор аймагт байна эргээд яриарай гэж хэлсэн. Тэгээд тэр уурхай руу явснаас хойш миний зургийг, том охины зурагтай фейсбүүк дээр тавиад энэ хүний дугаар байна уу гээд тавьсан байсан. Би хийсэн хэрэгтэй биш, яах гэж миний зургийг тавиад дугаар асуудаг билээ, би чинь олон нийтийн газар ажил хийдэг хүн болохоор миний дугаарыг мэдэхгүй хүн бараг байхгүй гэсэн үүднээс би өөрийнхөө дугаараа нууцлах шаардлага байхгүй учраас би доор ярих юм байвал залгаа гээд дугаараа тавьсан. Манай нөхөр хүртэл миний дугаарыг тавиадах гэсэн чинь тавьсан байсан. Тэгсэн миний дугаар руу нууцалсан дугаараас залгаад шууд над руу чи аас зайл, тай ярья, чамайг биш 4 хүүхдээ бодож наад хүн чинь наана чинь байгаа гэж нэг хүн хашхичаад эхэлсэн. Би ямар хүн байгааг нь ч мэдээгүй. Над руу 4, 5 удаа нууцалсан дугаараас залгаад байнга чи нөхрөө ажилд явуулаач гэж, чам шиг нөхрөө хажуудаа хоргоогоод хэвтэж байдаг хүн байхгүй. Мянга мянган залуу уурхайгаар ажил хийгээд явж байхад чи нөхрийгөө ажилд нь явуулахгүй, хардаж, сэрдэж хоргоолоо гэж хэлсэн. Чи миний амьдралыг заадаг хэн юм бэ гэсэн чинь чи нөхрийгөө ажилд явуул, машиныг нь солиод өгчхөж чадахгүй иш чааваас даа, нөхрийгөө ажилд явуулахгүй тийм их орлого зарлагатай юм бол чи нөхрийнхөө машиныг солиод өгчхөөч гэж хэлсэн. Би тэгэхээр нь тэгэх шаардлага байхгүй, бид хоёр цуг ажилладаг, яагаад хүний амьдрал шүүгээд яваад байгаа юм гэсэн чинь муу нөхөртөө гологдсон авгай минь чи зайлаад өг гээд миний босгосон амьдралаас холдуулах гээд байсан. Би өөрийг нь огт мэдэхгүй байхад загнаад хашхичаад хэдэн хоног болсон. Би бүр айсан. Фейсбүүк групп дээр тавьж байна, ээж нь хүнд алуулчхаж ч магадгүй байна, хүн занал хийлээд гэрээсээ хөөгдөнө гэдэг чинь юу гэсэн үг билээ гэж би тэндээс эхэлж айсан. Над руу залгахдаа нөхрийн чинь хүүхэд надаас гарах гэж байна, чи миний хувьд юу ч биш чи зүгээр зайлаад өг гэж байнга хэлсэн. Манай том охин руу залгаад аавын чинь хүүхэд надаас гарах гэж байна гээд залгаад хүүхэд элдэв янзаар хоргоогоод нөгөө хүүхэд маань цочролд ороод би сандарч дууссан. Би нөхрөөсөө ийм хүн залгаад байна гэж асуусан. Нэг л мэдэхгүй байгаад байгаа юм шиг байж байгаад сүүлдээ надад бүх үнэнээ хэлсэн. Тэндээс би бүх зүйлийг ойлгож эхэлсэн. Тэгээд манай том охиныг аавын зурагтай нь янхан энээ тэр гэж тавьсан. Би сандраад цагдаад хандсан. Өдөр бүр давтаж залгадаг, сүүлдээ бүр ажлаар эргэлддэг болсон. Манай ажлын хүмүүстэй утсаар яриад байна уу хүүхэд нь надаас гарах гэж байгаа, гэдэс томроод байна дээл хийлгэнэ гээд ажлаар байнга явдаг. Гэр оронд ирээд гэрийн хаалга нүдээд гэрт орох гээд яах гээд байгаа нь бүү мэд. Тэрийг бол 10 сараас 12 сар дуустал гэрийн хаалга, хашааны хаалга, ажлын байран дээр байнга эргэлдээтэй байнга намайг мөрдөөстэй. Хүргэн хүүхдийн ажил дээр 2, 3 удаа очсон. Би ажил дээр ирэхэд нь 2, 3 удаа цагдаа дуудаж энэ хүнийг аваач гэж хэлээд цагдаа дуудаад өөрийг нь явуулсан. Том охины зураг, бага хүүгийн зураг зэргийг фейсбүүк дээр өдөр болгон тавьж байсан. Миний ажлыг маш их алдагдуулж дарамталж залгадаг байсан. Цагдаа, шүүхээр яваад чи намайг барахгүй, би том ар талтай, бас захын том босс Эрдэнэбаатар гэдэг хүн байгаа, олон жил цагдаад ажилласан том хүн бий гэж сүрдүүлдэг байсан. Яаж ч байсан би цагдаагаас гараад ирнэ гэж хэлдэг байсан. Тэгээд манай гэр бүл, үр хүүхдүүд рүү маш хурц заналхийлж хятад иргэн дуудаж танайхыг индүүдүүлнэ, урд ажилладаг миний таньдаг хятадууд байгаа, намайг дуудахад ирээд танайхыг арван мянгатаас арчаад өгнө гэж сүрдүүлсэн. Цагдаа нөлөөлөхгүй, тэд нарт байр аваад өгчихнө танайхыг алсан байхад ямар ч асуудал байхгүй гэсэн чат хэрэгт байгаа. Бас үр хүүхэд, ач, зээ нарыг чинь хулгайлуулж тамлуулж зовооно гэж хэлсэн. Би тэр дээр маш их айсан, маш их сандарсан. Хүүхдээ би яаж хамгаалж үлдэх билээ гэж бодож байсан. Хүн тэгж занал хийлээд байхаар худлаа байх гэж бодоход үнэн хэцүү байдаг юм байна лээ. Хүүхэд рүү залгаж сандаргаад, гэрт нэг жирэмсэн хүүхэд байгаад байдаг. Хаалга нүдээд нөгөө хүүхдийг чинь тав тухгүй байлгаад аягүй хүндрэлтэй байсан. Би өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байсан. Би оёдол хийдэг болохоор өдөр болгон хүн захиалга өглөө гэж бодоход тэр хүний юмыг тухайн цаг, өдөрт нь би бэлэн болгож гаргаж өгөх ёстой. Ажил амьдрал хоёроо зохицуулахын тулд энэ хүний дарамтаас болж маш их хэцүү байсан. Хүүхэд сонсоод амиа хорлох элдэв янзын бодол төрчих вий гээд их бодсон. Тэгээд манай 10 жилийн хүүхдийг гэрээс нь гаргуулахааргүй болгоно, эцгийнх нь зургийг ангийнх нь үе тэнгийнх нь өөр бусад хүүхдүүдээр дамжуулж өгнө, нүүр хийх газаргүй болгоно гэж бичээд тэгэхээр нь хүн чинь аймар сандарч айдаг юм байна лээ. Миний хүүхэд дээр энэ хүн тэгээд оччих юм бол тэр хүүхдэд ямар аюул учрах вэ гэдэг нь надад ойлгомжтой байсан. Гэрээсээ гарч чадахгүй болно, найз нөхдөө харж чадахгүй болно гээд надад хүндрэлтэй байсан, миний хүүхдийг тэгээд сүйтгэчих вий гэж их айсан. Фейсбүүк дээр зургуудыг нь аавынх нь зурагтай тавиад элдэв бусын зүйл нүүрэн дээр нь бичээд тавихад надад аймар байсан. Хүргэний ажил дээр удаа дараа очсон. Манай хүргэн үг дуу цөөтэй, захиргаанд ажилладаг юм. Ажлынхаа хүмүүсээс тэр хүн чинь маш их ичиж байгаа юм чинь “ээжээ нөгөө хүн чинь ажил дээр ороод ирлээ” гээд над руу бичдэг. Би чинь сандраад цагдаа руу залгана. Ажил дээр чинь элдэв бусын угаасан зураг гаргаж ирээд шидээд танай хадам аав чинь ийм хүн гээд 2, 3 удаа манай хүргэн дээр очсон байсан. Манай хүргэн рүү эцэг нь шийр алаг бол охин нь шийр алаг байж таараа чи ийм айлын хүргэн байх юм уу гэж мессеж бичиж дунд охин хүргэн хоёрыг үймүүлсэн. Манай ажил, гэрээр байнга эргэлдэг. Ажлаар яваад нөхрийн чинь хүүхэд надаас гарах гэж байна балиар хавдсан, хөөсөн авгай минь гээд цэхэлзээд явдаг. Би тэгсэн ч энэ хүнтэй хэрүүл хийгээгүй 102 дуудаад өгсөн. Чи зайлаач, цаашаа яваач гэж би хэлсэн. Явахгүй, доромжлоод хажуу талын павильон руу ороод нэг юм яриад өөр газар очиж нэг юм яриад ажлаар үймүүлдэг. Манай нөхрийн зургийг фейсбүүк дээр хариуцлагаа хүлээ гээд нэг жирэмсний тестийн зурагтай “би жирэмсэн болсон гэсэн утгатай” зүйл тавиад бүр ажлын хаалга дээр наагаад явсан байсан. Манай ажлын хүр оруулж ирж өгсөн. Би өө яана за эгч дээ өгчих гэж хэлж аваад би хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Чи намайг цагдаад өгсөн ч гэсэн би чамайг насан туршид чинь зовооно. Чи бид хоёрын нэг нь шороонд орж ирж байж дуусна, намайг чинь хачин авгай, чи зовж тарчилж амьдар насаараа гээд заналхийлсэн. Манай нөхөр рүү нэг залгаад байхаар нь чи наад хүн дээ боль гээд хэлчхээч гэсэн чинь “чи муу баруун бүсийн камераас гарахгүй байна. Чамайг баруун бүсийн камераас гарах юм бол 2 машинтай хоёр талаач чинь мөргөөд алчихна, чи муу камераас гарах чадал тэнхээ байхгүй, би зоригтой бүсгүй” гэж хэлсэн. Би тэгэхээр нь за наад хүнтэй чинь хэл амаа ололцохгүй юм байна гээд больсон. Дахиж утсыг нь авахаасаа айж байгаа юм. Өдөр болгон дарамттай байсан. Миний дугаарыг мэдсэнээс хойш 2024 оны 10 сараас 12 сар дуустал маш их дарамттай байсан. Өдөржингөө ажлаар, гэрээр хөөцөлддөг байсан. Бодвол манай нөхрийг байнга л нахилзаад харьцаад байх юм шиг боддог байсан юм шиг байгаа юм. Бага охиныг хувийн чат руу аймар зургууд явуулсан байсан. Охин над руу явуулсан байсан. Би хүүхдүүддээ тайлбарлаад өгсөн байсан, ингэвэл та нар сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай, элдэв бусын юм бодож болохгүй гэсэн үүднээс миний хүүхдүүд яг тухайн үед нь ингэж байна, тэгж байна гээд надад тайлбар өгч байсан. Тэгэхгүй нууцалчих юм бол миний хүүхдүүд ямар ч эрсдэлд орохыг тооцож мэдэхгүй байсан. Миний төрсөн дүү рүү хүртэл тийм элдэв зураг явуулж, танай хүргэн ах гээд баахан юм явуулсан байсан. *******ы ах эгч нар руу мөн явуулсан байсан гэв.

8. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би тухайн Ц.******* гэх эмэгтэйг бол огт танихгүй. ...өнгөрсөн оны 11, 12 дугаар сард нууцалсан дугаараас миний барьж байсан 85448689 гэсэн дугаар луу нэг эмэгтэй хүн залгаад "гийн хүүхэд мөн үү, аавын чинь талаар яриа байна" гээд тухайн үедээ би огт яриагүй, утсаа салгасан. Гэтэл тэр өдрөөс хойш 3 хоног дараалаад нууцалсан дугаараас л залгаад байхаар нь би тухайн эмэгтэйтэй ярьсан. Тэр эмэгтэй "аавын чинь зургийг чинь шуудангаар явуулчихсан байгаа шүү очиж аваарай" гэж хэлээд утсаа тэр эмэгтэй салгасан. Тэгээд дахиад залгаад байхаар нь би уурлаад тэр эмэгтэйтэй ам мурийсан чинь Баянхонгор аймгийн зарын групп дээр "чиний аав янхан, Баянлиг сумын ы гэр бүл" гэж пост оруулаад ээж, бид хоёрын зургийг, мөн аав бид хоёрын зургийг тус тус оруулсан байсан. Мөн миний барьж байсан утасны дугаар луу танай аав тийм ийм гээд хэл амаар доромжилсон аястай мессежнүүдийг бичээд байсан юм. Тэгээд бараг 1 сар орчим залгаад, мессеж бичээд байхаар нь би тухайн утасны дугаарыг бол барихаа больсон юм. Тийм л зүйл болсон юм. Намайг ална гэж заналхийлсэн, сүрдүүлсэн зүйл бол болоогүй, харин хэл амаар бол доромжилсон асуудал бол байгаа. Тухайн үед бичсэн мессежнүүд нь бол байгаа. Тухайн эмэгтэйг утсаар ярьснаас болоод сэтгэл санаа тухайн үедээ тавгүй болчихдог байсан, би тухайн барьж байсан утасны дугаараа барихаа больсон, мөн над руу найзын хүсэлт фейсбүүкээр явуулаад байхаар нь би блок хийж байсан Тухайн мэдээнүүдийг цахим орчинд оруулсан байхад нь би олон удаа харсан, тэгээд админд нь хэлээд устгуулчихдаг байсан юм. Удаа дараа цахим орчинд тухайн мэдээллүүдийг оруулсан, харин оноос хойш бол ямар нэгэн асуудал одоогоор үүсээгүй байгаа юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна надад цаашид гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-153/,

9. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Дамдин бол манай хадам аав байгаа юм. ******* гэх хүнийг танихгүй. Манай ажил дээр 2024 оны өвөл байсан байхаа сар өдрийг нь сайн санадаггүй, нэг цагаан маск зүүчихсэн эмэгтэй манай ажил дээр ирээд надтай уулзах гэж байна гэхээр нь ажлын шугамаар уулзах юм байх гэсэн чинь шал өөр зүйл яриад эхэлсэн. Ер нь бол манай хадам аавтай холбоотой юм ярьсан. Тэр хүн танай хадам аавтай чинь холбоотой гээд танай хадам аав чинь янхан, банзал, гичий гэх мэт хараалын үг хэлээд чи тийм хүний хүргэн юм чинь чи ч гэсэн тийм байж таарна гээд баахан зураг угаалгачихсан байсан. тэрийгээ манай жижүүрийн нүдэн дээр тэр зурагнуудыг гаргаж ирж үзүүлээд надад өгөөд, байгууллагынханд чинь үзүүлнэ гээд байхаар нь манай нярав цагдаа дуудсан. Тэр зураг нь дандаа нэг бэлэг эрхтний зураг байсан. Т эрийгээ танай хадам аавын чинь зураг энэ тэр гэж л хэлсэн тухайн үедээ. Цагдаа дуудсан чинь өөрөө ирэхээс нь өмнө гараад явчихсан. тэр өдрийн маргааш миний утасны дугаарыг яаж мэдсэн юм мэдэхгүй. Над руу 3 өөр дугаараас ээлжилж залгасан. Залгаад хадам аавдаа хэлээрэй хадам аавын чинь зураг хөрөг бүх зүйл нь байгаа танай ажлынханд тараана шүү гээд дарамтлаад байсан. Тухайн үед ажил хийхэд хүртэл хүндрэлтэй байсан. Манайхан бүүр аргаа бараад цагдаад хандсан. Зурагны тухайд бол манай ажил дээр очоод надад үзүүлсэн тэрийгээ өөрөө аваад явчихсан. Мессеж бол бичиж байсан. Мессеж нь болохоор бас л ажил дээр чинь очиж, хадам аавын чинь тухай хэлнэ, танай дарга нар дээр чинь орно гэсэн утгатай мессежүүд байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175 /,

10.  Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 56 дугаартай:...1.Оролцогч *******ын ******* нь мэдрэлийн хувьд эрүүл. Сэтгэцийн хувьд одоогоор сэтгэл түгшилт, айдас, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүйтэх шинжүүд илэрч байна. Эдгээр нь стресс бүхий нөхцөл байдалд үүсч болох хэвийн сэтгэл хөдлөлийн хариу урвал.

2.Одоогоор оролцогч *******ын ******* нь мэдрэлийн хувьд болон сэтгэцийн хувьд эрүүл.

3.Оролцогч *******ын ******* нь 2019 онд сэтгэцийн өөрчлөлтөд орж нойргүйдэл, солиорлын шинж тэмдэг бүхий сэтгэл гутралын хам шинж илэрч байсан гэх өөрийн асуумжтай боловч тухайн үед эмчид үзүүлж байсныг илтгэх эмнэлгийн дэвтэр, эмчийн үзлэг зэрэг баримт байхгүй байна.

4.Оролцогч *******ын ******* нь 2019 онд сэтгэцийн өөрчлөлтөд орж байсан гэх өөрийн асуумжтай боловч тухайн үеийн сэтгэцийн байдлыг илтгэх эмчийн үзлэг, эмнэлгийн дэвтэр байхгүй байна.

5.Оролцогч *******ын *******д одоогоор тухайн хэрэг үйл явдалтай холбоотойгоор сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг эмгэг өөрчлөлт илрээгүй.

6.Оролцогч *******ын ******* нь одоогоор сэтгэц, мэдрэлийн хувьд эрүүл. Тухайн хэрэг явдал болох үед ухамсарт ухаан алдагдаагүй, өөрийн үйлдлийг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай байсан тул хэрэг хариуцах чадвартай.

7.Цаашид оролцогч *******ын ******* нь нойрны хямрал, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд болон зан төрхийн өөрчлөлт илэрсэн тохиолдолд сэтгэцийн эмчид үзүүлж зөвлөгөө авах боломжтой....гэх дүгнэлт /1-р хх-ийн 211-214/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11/,  шүүгдэгч Ц.*******ын Самсунг Галакси А51 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-18/, Баянхонгор аймгийн нэгдсэн бүлгэм цахим сүлжээнд тавигдсан мэдээллүүдийн хуулбар /1-р хх-ийн 21-30/, шүүгдэгч Ц.******* болон хохирогч ******* нарын харилцсан зурвасын хуулбарууд /1-р хх-ийн 31-84/, хохирогч *******гийн Самсунг А34 5Жи загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 85-134/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.      

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 8 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч *******г эхнэр болох Г.гаас салж өөртэй нь цуг байх, өөрт нь мөнгө өгөх, *******д шүүгдэгч нь өөрийн амийг хорлох, өөртэй нь утсаар ярих зэрэг үйлдлүүдийг хийхийг шаардаж улмаар түүнийг болон гэр бүлийн гишүүдийг нь Хятад улсын иргэдээр алуулна, хүргэн болох гэрч Д.Гүндсамбыг машинтай нь хөөж ална, түүнчлэн амьдарч буй орон сууцыг нь нураана, тэгшлүүлнэ гэж утасны дугаар луу нь зурвас илгээх болон цахим зурвасаар үл таних этгээдүүдийн зургийг явуулах, зурвас бичих зэргээр хүч хэрэглэхээр заналхийлсэн. Мөн хохирогч *******г гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн талаарх зургууд болон түүний бэлэг эрхтний зураг, гэр бүлийн зураг зэргийг гэр бүлийн гишүүд рүү явуулна цаашлаад цахим орчинд тараана гэж сүрдүүлсэн,

Түүнчлэн дээрх хугацаанд хохирогч *******гийн хуулиар хамгаалагдсан нууц мэдээлэл болох бэлгийн харьцааны талаарх мэдээлэл, бэлэг эрхтний зураг зэргийг түүний зөвшөөрөлгүйгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болон цахим сүлжээ буюу Баянхонгор аймгийн Нэгдсэн бүлгэм фейсбүүк групп-д дамжуулсан, тайлбар хийж мэдээлсэн гэх үйл баримт болсон байна.

  Уг үйл баримт болсон нь хохирогч *******, *******, гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгчийн зүгээс хохирогч *******, хохирогч *******, , гэрч болон цахим орчинд нийтэлж байсан зураг бичлэгүүд, утсаар ярьсан яриа бүхий СД зэргээр зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******тай 2023 оноос эхлэн  цахим сүлжээгээр танилцаж улмаар 2024 оноос гэр бүлээс гадуурх харилцааг нэг удаа үүсгэсэн гэх бөгөөд цахим сүлжээгээр гэр бүлээс гадуурх харилцааны талаар хоорондоо “бие биеэ санаж байгаа” талаар харилцан бичилцэж байгаад энэ асуудлыг хохирогч *******гийн эхнэр мэдэж уг асуудлаас болж хохирогч ******* нь уг харилцааг дуусгахаар болсон үүдэж түүнийг заналхийлж эхэлсэн нь хохирогч *******гийн өгсөн “...Одоо хүртэл тэгж ярьж байгаа. ******* надтай л хамт байх гэж ингэж дарамталдаг. Намайг өөртэй нь хамт байсангүй гэж л ингэж дарамталж, заналхийлж байгаа гэсэн. Өөрөө надад тэгж хэлсэн. Надаас нэг хэсэг мөнгө нэхсэн. Би жирэмсэн болчихсон. Би сард 1.000.00 сая төгрөг олдог тэрийгээ авна гэх зэргээр нэг хэсэг мөнгө нэхсэн. Сүүлд Бөмбөгөр суманд очихдоо буудалд орсон мөнгө болох 90.000 төгрөгийг надаас нэхээд байхаар нь би 90.000 төгрөгийг шилжүүлсэн. Бас нэг удаа манай гэрийн гадаа ирээд намайг ална гээд ирэхээр нь 20.000 төгрөг шилжүүлчхээд дараа нь цагдаа ирээд яагаад айлын гадаа очиж асуудал үүсгээд байгаа юм гэхэд нь андуураад мөнгө шилжүүлчихсэн байна лээ тэрийгээ авсан юм гэж хэлсэн байна лээ. Тэгээд манай гудамжны үзүүр дээр ирчихсэн манайхыг хараад л байж байдаг байсан. Би нэг хэсэг ажилдаа явж чадахгүй хэсэг байсан. Бусдаар бол мөнгө төгрөг өгөөгүй тэр хүнд. Би 90.000 төгрөгийг эхнэрийнхээ данснаас шилжүүлж өгсөн. Дансны хуулгаа авч ирж өгнө. Намайг таньдаг хужаа найз нараараа алуулна гэж чат явуулсан. Бас манай Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдийг хүртэл оролцуулдаг. Хэргийн материалд байгаа зурагнуудыг хүүхэд  рүү чинь явуулна, ангийнх нь хүүхдүүдэд тараана, шившиг болгоно гэх зэргээр намайг дарамталсан. Намайг фейсбүүкийг нь блоклосон чинь манай хүүхэд рүү чат бичээд аавынхаа хаягийг өг тэгэхгүй бол би цахимд байршуулна гэж чат явуулсан. Сүүлдээ манай гэр орныг нураалгана, тэгшлүүлнэ. хужаа нар нь бол их мөнгөтэй чамайг алчхаад хуулийн байгууллагыг хахуулдаад гараад ирнэ. Чи үхэх гэж байна уу? үхээд хоноорой, өөрөө үхэхгүй бол би алуулна гэж заналхийлдэг. Бас ойрын хэн нэгнийг чинь бөөгөөр хараалгана. хараалгаж ална гэсэн. Мөн ойр дотны хүмүүсийг чинь хужаагаар хулгайлуулж, тамлуулна гэх зэргээр завсар чөлөөгүй заналхийлж байсан. Тэгээд намайг өөрөө дагана, янз бүрийн хүмүүсээр дагуулаад чамайг хаана, юу хийж байгааг чинь мэдэж байгаа шүү гэж заналхийлээд бас манай хүүхдүүд, ач зээ нарыг ална гэж байнга заналхийлдэг байсан. Нэг удаа манай хүргэний машины дугаарыг над руу явуулаад энэ хүмүүсийг хөөгөөд алдчихлаа гэхээр нь би хүргэний машин гэж хэлээгүй, юун хүмүүс билээ гэтэл танай хүргэн чинь юм биш үү гэж хэлсэн. Би тэгээд энэ хүнд алуулж магадгүй юм байна гэж ойлгосон....” гэх мэдүүлэг,

Мөн хохирогч *******гийн эхнэр *******г  хүч хэрэглэхээр заналхийлсэн нь Хохирогч *******гийн өгсөн  “..манай нөхөр ******* 2024 оны 10 дугаар сарын 04-ний Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэг уурхайд ажилд орохоор яваад 10 дугаар сарын 05-ны өдөр ирсэн юм. Гэтэл над руу 10 дугаар сарын 05-ны өдөр 11, 12 цагийн үед танихгүй дугаар залгаад “та хоёр хаачих ваа” гэхээр нь би тухайн үедээ хүн андуурсан уу яасан гээд лавлаад асуухад “******* гэж хүн эхнэрийн хамт ирээд манай уурхайд анкет бөглөөд эхнэрийгээ хүргэж өгөөд эргээд ирнэ” гээд одоо хүртэл ирээгүй байна” гэхээр нь би тухайн хүнээс лавлаж асуугаад тухайн эмэгтэйтэй хамт явсныг мэдсэн юм. Тэгээд сүүлдээ би Бөмбөгөр сум ороод тэр хоёрын хамт хоносон гэх буудлын хүнтэй нь уулзаад камерын бичлэгийг нь хүртэл харсан юм. Гэтэл манай нөхөр тухайн Ц.******* гэх эмэгтэйтэй 2 жил орчим хугацаанд фейсбүүк чатаар хоорондоо харилцаад сүүлд нь уулзаад явсан юм байна лээ. Эхлээд манай нөхөр надад хэлэхгүй байсан. Тэгээд байж байтал гэнэт нууцалсан дугаараас залгаад “чи зүгээр *******гаас зайл, хэдэн хүүхдээ бодоод хамт байгаа юм байна лээ чи зүгээр зайл” гээд өдөрт хэд хэдэн удаа залгаж ярьсан. Эхлээд учирлаад ярилцаад сүүлдээ маргаан болсон. Сүүлдээ бид утасны рекорд бичээд нөхөртөө хэлтэл “надаас айгаад хэлээгүй гээд надад бүх үнэнээ хэлсэн”. Тэгээд манай нөхөр тухайн эмэгтэйгээс “салъя” энэ тэр гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд утсыг нь ч блоклоод фейсбүүкийг нь ч блоклоод өнгөрсөн юм байна лээ. Гэтэл манай хүү руу “ангийнх нь хүүхэд байна” гээд асуусан гэсэн. Тухайн эмэгтэй манай нөхөрт өөрийгөө гэж танилцуулсан гэсэн. Гэтэл манай нөхөр бүх блокоо гаргаад тухайн эмэгтэйтэй ярьсан чинь манай нөхрийг “фейсбүүк дээр тавина” гээд дарамталсан юм байна лээ. Тэгээд эргээд хоорондоо чат бичээд эхэлсэн юм байна лээ. Гэтэл сүүлийн 2024 оны 10 дугаар сарын 05-наас Бөмбөгөр сум руу явж ирснээс хойш манай нөхрийн зураг, миний зураг, манай хүүхдүүд болох охин , хүү нарын зургийг Баянхонгор аймгийн нэгдсэн бүлгэм гэх зарын группэд байнгын хэл амаар доромжилсон үгтэй зургуудыг оруулж эхэлсэн. Тухайн тавьсан гэх мэдээллүүдийг бүгдийг нь гаргаж өгсөн байгаа. Ингээд сүүлийн үед байнгын стресстэй, миний хувьд ажил төрлөө хийж чадахгүйд хүрээд байгаа юм. Манай нөхөр бол бүх үнэнээ хэлсэн, бэлгийн харилцаанд орсон гэдгээ хүртэл хэлсэн юм. Гэтэл одоо тухайн эмэгтэй хүүхэдтэй гээд жирэмсний тестийн зураг хүртэл оруулаад байгаа юм. Тэр эмэгтэй “би цагдаа дуудсан ч очихгүй би цагдаад том ар талтай, би чамайг тэр хүнээр алуулна” гэж хүртэл хэлж байсан. Мөн тэр эмэгтэй чатаар “амиа хорлолоо” гэж хүртэл тийм зураг явуулсан. Мөн өөрийнхөө хүү”, охиноо болтол хүртэл болж чат бичиж, ярьж байсан зүйл байгаа юм...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн “...Тэгсэн миний дугаар руу нууцалсан дугаараас залгаад шууд над руу чи аас зайл, тай ярья, чамайг биш 4 хүүхдээ бодож наад хүн чинь наана чинь байгаа гэж нэг хүн хашхичаад эхэлсэн. Би ямар хүн байгааг нь ч мэдээгүй. Над руу 4, 5 удаа нууцалсан дугаараас залгаад байнга чи нөхрөө ажилд явуулаач гэж, чам шиг нөхрөө хажуудаа хоргоогоод хэвтэж байдаг хүн байхгүй. Мянга мянган залуу уурхайгаар ажил хийгээд явж байхад чи нөхрийгөө ажилд нь явуулахгүй, хардаж, сэрдэж хоргоолоо гэж хэлсэн. Чи миний амьдралыг заадаг хэн юм бэ гэсэн чинь чи нөхрийгөө ажилд явуул, машиныг нь солиод өгчхөж чадахгүй иш чааваас даа, нөхрийгөө ажилд явуулахгүй тийм их орлого зарлагатай юм бол чи нөхрийнхөө машиныг солиод өгчхөөч гэж хэлсэн. Би тэгэхээр нь тэгэх шаардлага байхгүй, бид хоёр цуг ажилладаг, яагаад хүний амьдрал шүүгээд яваад байгаа юм гэсэн чинь муу нөхөртөө гологдсон авгай минь чи зайлаад өг гээд миний босгосон амьдралаас холдуулах гээд байсан. Би өөрийг нь огт мэдэхгүй байхад загнаад хашхичаад хэдэн хоног болсон. Би бүр айсан. Фейсбүүк групп дээр тавьж байна, ээж нь хүнд алуулчхаж ч магадгүй байна, хүн занал хийлээд гэрээсээ хөөгдөнө гэдэг чинь юу гэсэн үг билээ гэж би тэндээс эхэлж айсан. Над руу залгахдаа нөхрийн чинь хүүхэд надаас гарах гэж байна, чи миний хувьд юу ч биш чи зүгээр зайлаад өг гэж байнга хэлсэн. Манай том охин руу залгаад аавын чинь хүүхэд надаас гарах гэж байна гээд залгаад хүүхэд элдэв янзаар хоргоогоод нөгөө хүүхэд маань цочролд ороод би сандарч дууссан. Би нөхрөөсөө ийм хүн залгаад байна гэж асуусан. Нэг л мэдэхгүй байгаад байгаа юм шиг байж байгаад сүүлдээ надад бүх үнэнээ хэлсэн. Тэндээс би бүх зүйлийг ойлгож эхэлсэн. Тэгээд манай том охиныг аавын зурагтай нь янхан энээ тэр гэж тавьсан. Би сандраад цагдаад хандсан. Өдөр бүр давтаж залгадаг, сүүлдээ бүр ажлаар эргэлддэг болсон. Манай ажлын хүмүүстэй утсаар яриад байна уу хүүхэд нь надаас гарах гэж байгаа, гэдэс томроод байна дээл хийлгэнэ гээд ажлаар байнга явдаг. Гэр оронд ирээд гэрийн хаалга нүдээд гэрт орох гээд яах гээд байгаа нь бүү мэд. Тэрийг бол 10 сараас 12 сар дуустал гэрийн хаалга, хашааны хаалга, ажлын байран дээр байнга эргэлдээтэй байнга намайг мөрдөөстэй. Хүргэн хүүхдийн ажил дээр 2, 3 удаа очсон. Би ажил дээр ирэхэд нь 2, 3 удаа цагдаа дуудаж энэ хүнийг аваач гэж хэлээд цагдаа дуудаад өөрийг нь явуулсан. Том охины зураг, бага хүүгийн зураг зэргийг фейсбүүк дээр өдөр болгон тавьж байсан. Миний ажлыг маш их алдагдуулж дарамталж залгадаг байсан. Цагдаа, шүүхээр яваад чи намайг барахгүй, би том ар талтай, бас захын том босс Эрдэнэбаатар гэдэг хүн байгаа, олон жил цагдаад ажилласан том хүн бий гэж сүрдүүлдэг байсан. Яаж ч байсан би цагдаагаас гараад ирнэ гэж хэлдэг байсан. Тэгээд манай гэр бүл, үр хүүхдүүд рүү маш хурц заналхийлж хятад иргэн дуудаж танайхыг индүүдүүлнэ, урд ажилладаг миний таньдаг хятадууд байгаа, намайг дуудахад ирээд танайхыг арван мянгатаас арчаад өгнө гэж сүрдүүлсэн. Цагдаа нөлөөлөхгүй, тэд нарт байр аваад өгчихнө танайхыг алсан байхад ямар ч асуудал байхгүй гэсэн чат хэрэгт байгаа. Бас үр хүүхэд, ач, зээ нарыг чинь хулгайлуулж тамлуулж зовооно гэж хэлсэн. Би тэр дээр маш их айсан, маш их сандарсан. Хүүхдээ би яаж хамгаалж үлдэх билээ гэж бодож байсан. Хүн тэгж занал хийлээд байхаар худлаа байх гэж бодоход үнэн хэцүү байдаг юм байна лээ. Хүүхэд рүү залгаж сандаргаад, гэрт нэг жирэмсэн хүүхэд байгаад байдаг. Хаалга нүдээд нөгөө хүүхдийг чинь тав тухгүй байлгаад аягүй хүндрэлтэй байсан. Би өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байсан. Би оёдол хийдэг болохоор өдөр болгон хүн захиалга өглөө гэж бодоход тэр хүний юмыг тухайн цаг, өдөрт нь би бэлэн болгож гаргаж өгөх ёстой. Ажил амьдрал хоёроо зохицуулахын тулд энэ хүний дарамтаас болж маш их хэцүү байсан. Хүүхэд сонсоод амиа хорлох элдэв янзын бодол төрчих вий гээд их бодсон. ...” гэх мэдүүлэг,

Хохирогч ийн “....Намайг ална гэж заналхийлсэн, сүрдүүлсэн зүйл бол болоогүй, харин хэл амаар бол доромжилсон асуудал бол байгаа. Тухайн үед бичсэн мессежнүүд нь бол байгаа. Тухайн эмэгтэйг утсаар ярьснаас болоод сэтгэл санаа тухайн үедээ тавгүй болчихдог байсан, би тухайн барьж байсан утасны дугаараа барихаа больсон, мөн над руу найзын хүсэлт фейсбүүкээр явуулаад байхаар нь би блок хийж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч “...Тэр хүн танай хадам аавтай чинь холбоотой гээд танай хадам аав чинь янхан, банзал, гичий гэх мэт хараалын үг хэлээд чи тийм хүний хүргэн юм чинь чи ч гэсэн тийм байж таарна гээд баахан зураг угаалгачихсан байсан. тэрийгээ манай жижүүрийн нүдэн дээр тэр зурагнуудыг гаргаж ирж үзүүлээд надад өгөөд, байгууллагынханд чинь үзүүлнэ гээд байхаар нь манай нярав цагдаа дуудсан. Тэр зураг нь дандаа нэг бэлэг эрхтний зураг байсан. Т эрийгээ танай хадам аавын чинь зураг энэ тэр гэж л хэлсэн тухайн үедээ. Цагдаа дуудсан чинь өөрөө ирэхээс нь өмнө гараад явчихсан. тэр өдрийн маргааш миний утасны дугаарыг яаж мэдсэн юм мэдэхгүй. Над руу 3 өөр дугаараас ээлжилж залгасан. Залгаад хадам аавдаа хэлээрэй хадам аавын чинь зураг хөрөг бүх зүйл нь байгаа танай ажлынханд тараана шүү гээд дарамтлаад байсан. Тухайн үед ажил хийхэд хүртэл хүндрэлтэй байсан. Манайхан бүүр аргаа бараад цагдаад хандсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Э.*******, хохирогч ******* нарын хоорондын ярианы бичлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Э.******* нь хохирогч *******г өөртэйгээ гэр бүл болж суух, эсхүл гэр бүлийн гадуурх харилцааг байнга цаашид үргэлжлүүлж байх зорилгоор утсаар ярих, эсхүл түүний эхнэр *******, охин , хүргэн нартай утсаар ярих ажлын газар очих, ажил болон гэрийн гадаа очиж мөрдөх, бусдаар алуулна гэж сүрдүүлсэн үйлдэл нь хохирогч *******г өөртэйгөө гэр бүлээс гадуурх харилцааг үргэлжлүүлэх, хэрэв үргэлжлүүлэхгүй эмзэг мэдээлэл, зураг зэргийг цахим орчинд тарааж бусдаар алуулна гэж сүрдүүлж тодорхой үйлдэл хийхийг хохирогч ******* болон түүний ойр дотны хүн эхнэр ******* охин , хүргэн нараас шаардаж, бусдаар алуулна гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн байна.

Шүүгдэгч Ц.******* нь заналхийлэх үйлдэлдээ хохирогч *******тай харилцаж байсан чат, болон хохирогч *******гийн бэлэг эрхтний зураг зургийг гэр бүл ойр дотны хүн мөн цахим орчинд тарааж тавьсан үйлдлийг бодитой хэрэгжүүлсэн байна.

Заналхийлэх гэм хэрэг нь бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж сүрдүүлсэн үйлдэл, холбогдлыг хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч заналхийлэх гэмт хэргийн шинж хангагдсанд тооцогдох юм.

Шүүгдэгч Ц.******* нь заналхийлэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч *******гийн хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүй цахим сүлжээ ашиглаж задруулсан гэмт хэргийг давхар үйлдсэн байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д заасан “хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг…”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-д заасан "хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг

Мөн хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна.” Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Доор дурдсанаас бусад тохиолдолд хүний эмзэг мэдээллийг цуглуулах боловсруулах, ашиглахыг хориглоно. 9.2.1.энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан, 9.2.2.тухайн хүн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн ажилтан хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, 9.2.3.иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасны дагуу тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гаргаж өгөх.” гэж хуульчилсан байгаагаас дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь хохирогч Т.Даминтай гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэж байхдаа  хүний эмзэг мэдээлэл буюу бэлгийн харьцааны талаарх, болон хоорондын захидал харилцаа, бэлгийн баримжаа илэрхийлэлийн талаарх зураг зэргийг өөрт нь явуулсан өөртөө олж авсан давуу байдлаа ашиглаж хохирогч *******г гэр бүлээс гадуурх харилцааг үргэлжлүүлэх үргэлжлүүлэхгүй бол өөрт болон ойр дотны хүн гэр бүлд нь дарамт заналхийлэл үзүүлж цахим орчинд хохирогч гийн бэлэг эрхтэн болон түүний нүүрний зураг хэсгийг эвлүүлж тараах, гэр бүлийг нь ажил гэрт нь очиж мөрдөх, чатаар дарамтлах, бусад байдлаар зургийг тараах зэргээр хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц болох эмзэг мэдээллийг цахим сүлжээ ашиглаж задруулсан үйлдэл нь хийсэн нь  бусдыг заналхийлэх, хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг давхар үйлдсэн байна.

Бусдыг заналхийлэх, хувь хүний нууцыг задруулах үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой буюу бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж,өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдэл нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц буюу эмзэг мэдээллийг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр  цахим сүлжээ ашиглаж задруулах үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хувь хүний эмзэг мэдээллийг олж мэдсэн хүн уг мэдээллийг цахим сүлжээ ашиглаж задруулах үйлдэл болон бусдыг заналхийлэх үйлдлийг давхар хийж байгаа нь Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн, 13.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Хувь хүний нууцыг задруулах, бусдыг заналхийлэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр олон нийтийн сүлжээгээр мэдээлэх байдлаар тараасан байх, бусдыг заналхийлэх нь заналхийлэл заавал биелсэн байхыг шаардахгүйг ойлгох бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар -д “хүний эрх, нэр төр алдар хүнд, улсын батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журомыг хангах золрилгоор задруулж үл болох төр байгуулллаг хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” түүнчлэн Иргэний болон улс төрийн  эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэдл нь хууль бусаар халдахыг хориглоно…” хэмээн Монгол улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон гэрээ конвенцуудад хувь хүний нууцыг нийтээр хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээ болгон тунхагласаныг ноцтой зөрчиж гэмт хэрэмт үйлдэл хийсэн байна гэж үзлээ.

Мөн уг гэмт хэргийг гарахад хохирогч *******гийн зүй бус үйлдэл буюу Гэрх бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “Эрэгтэй хүн нэг эхнэр….байна.” гэсэн заалтыг зөрчсөн буюу гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж өөрийн эмзэг эрхтний зургийг шүүгдэгч рүү явуулах, мөн өөртэйгээ дотно харилцааг үргэлжлүүлэх талаар чат бичих, шүүгдэгчид цаашид гэр бүл болох талаар ойлголт найдварыг төрүүлэх зэрэг үйлдлээс шалтгаалж уг гэмт хэрэг гарсан бөгөөд дан ганц шүүгдэгч Ц.*******ын хүслээр  хохирогч *******тай гэр бүлээс гадуурх харилцааг хүчээр үүсгэсэн гэж дүгнэж болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.******* нь өөртэйгээ гэр бүлээс гадуурх харилцааг үргэлжлүүлж байхын тулд түүний бусдыг заналхийлэх, эмзэг мэдээллийг задруулж байгаа үйлдэл нь түүнээс хууль эрх зүйг заавал ойлгож мэдсэн байхыг шаардахгүй бөгөөд хувь хүний нууц, эмзэг мэдээллийг задруулж болохгүй, хувь хүн гэр бүлийн эмзэг мэдээлэл хуулиар хамгаалагдсанаас гадна уламжлал ёс суртахуун зэргээр хуульчлагдаагүй байдлаар хамгаалагдсан гэдгийг ухамсар оюундаа ойлгосон  ойлголттой байгаа гэж шүүх үзэж байгаа болно.

Бусдыг заналхийлэх, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг цахим орчноор тараах үйлдэл нь заналхийлэгдсэн, хуулиар хамгаалагдсан нууцаа тараалгасан хохирогч нарт сэтгэл санааны дарамт, болон нийгэмд нэр төр алдар хүнд нь гутаагдсан байдгаараа хор уршиг нь дахин нөхөгдөхгүй хүнд хор уршиг учирсан байдаг бөгөөд цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох талаар хууль тогтоомжыг боловсронгуй болгох нь хууль тогтоох байгууллагын дээд эрх мэдэл бөгөөд урьдчилан сэргийлэх нь  хууль хяналтын байгууллагын гол ажил нь энэ талаар урьдчилан сэргийлэх зорилгоор нийтэд урьдчилан сэргийлэх ажлыг байнга зохион байгуулж байх нь зүйтэй гэж шүүх дүгнэж байна.

Иймд шүүгдэгч Ц.Эрдэнзулыг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1-д заасан бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц барим, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн,

Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр  цахим сүлжээ ашиглаж задруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэлээ.

Шүүгдэгч Ц.******* нь оюун санаа сэтгэхүйн хувьд хэрэг хариуцах чадвартай сэтгэхүйн хувьд эрүүл гэсэн шинжээч эмч нарын дүгнэлт гарсаныг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн “нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар  зүйлийн 1-д зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо. 

Харин шүүх шүүгдэгч Ц.*******д   Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамжны ******* тоотоос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, 2 дугаар багийн төв, 2 дугаар  багийн өрхийн эмнэлэг, мөн 9 дүгээр  багт үйл ажиллагаа явуулах “Миний дэлгүүр” сүлжээ хүнсний дэлгүүр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Их Номгон” дэлгүүр, 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Номин” сүлжээ дэлгүүр Баянхонгор сумын засаг даргын тамгын газар, төв эмийн сан зэрэг газраар зорчих үүргийг хүлээлгэж уг үүрэгт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь энэ хэргийн учир өмгөөлөгч хөлсөлж авсан бөгөөд түүний хөлсөнд 1.500.000 төгрөг талаар уг зардлыг нэхэмжлэх талаар илэрхийлсэн байна.

Шүүх хохирогч *******гийн өмгөөлөгчид төлсөн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан “хохирогч....өмгөөлөгчид төлөх зардал” -д хамаарч байгаа тул шүүгдэгч Ц.*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдлаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч болон хохирогч ******* нарын хоорондын ярианы бичлэг бүхий DVD нэг ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т заасан бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь түүний ойр дотны хүнд  хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн,

Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар нэг / 01 /  жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн нийт  нэг жил хоёр сарын / 01 жил 02 сар / хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамжны ******* тоотоос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, 2 дугаар багийн төв, 2 дугаар  багийн өрхийн эмнэлэг, мөн 9 дүгээр  багт үйл ажиллагаа явуулах “Миний дэлгүүр” сүлжээ хүнсний дэлгүүр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Их Номгон” дэлгүүр, 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Номин” сүлжээ дэлгүүр Баянхонгор сумын засаг даргын тамгын газар, төв эмийн сан зэрэг газраар зорчих үүргийг хүлээлгэж уг үүрэгт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

5. Шүүгдэгч Ц.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны  нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.******* нь  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д 9зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТЦЭНГЭЛ