Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2023/00237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, өөрийн байранд байрлах, 2726394 тоот регистрийн дугаартай, “Дорнод ******* ******* *******” ******* ******* ******* ******* ******* ******* /цаашид гэх/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, Хатгин овогт Батсүрэнгийн д холбогдох

“928 863 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,

Хариуцагч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” нь /утас:99939325, 88939325/ хариуцагч Б.д холбогдуулан 928 863 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хэрлэн сумын 6 дугаар баг тоотын оршин суугч Б.гээс 2015 оны 02 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны халаалт, хог тээвэр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 928 863 төгрөгийг нэхэмжилж байна.  Тодруулбал, 2015 оны 209 439 төгрөг, 2016 оны 99 206 төгрөг, 2017 оны 192 232 төгрөг, 2018 оны 174 033 төгрөг, 2019 оны 95 898 төгрөг, 2020 оны 81 165 төгрөг, 2021 онд улсаас төлбөрийг чөлөөлсөн, 2022 оны 76 890 төгрөг буюу нийт 928 863 төгрөг төлөөгүй байна. Б.гийнх 2019 оны 02 дугаар сараас гэрээ хийж тоолуур тавиулсан. Тоолуур тавиулахаас өмнө ус задгай хэрэглээгээр тооцогдож өндөр төлбөр гардаг байсан.

... Б. нь халаалт, хог тээвэр, цэвэр бохир усны суурь хураамжуудыг холбогдох хуулийн дагуу төлөх ёстой. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх”, 15.1.13-т  “усны заалтаа тоолуураар тооцож бүрэн төлөх” гэж тус тус заасны дагуу хариуцагч төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. Цэвэр болон бохир усны суурь хураамжийн тухайд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн А/27 дугаар тушаалын хавсралт ус хангамжийн үйлчилгээний суурь хураамж тооцох зааврын 2-т “Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, ******* стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ” гэж заасан. Зааврын 6-д зааснаар хэрэглэгч нь 6 сараас дээш хугацаагаар үйл *******иллагаагаа зогсоох тохиолдолд *******лын 15 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдсэний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрөөс хөнгөлөгдөж болдог. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаагүй байна.  

Хогны суурь хураамжийн тухайд "" -нь манай байгууллагатай гэрээтэй *******илладаг бөгөөд орон сууцны байрууд, хотхон, орон сууцны хорооллуудын хогны мөнгийг гэрээний дагуу татан төвлөрүүлж төвлөрүүлсэн орлогын 20 хувийг авч *******илладаг юм. Хариуцагчийн зүгээс хог хаягдлыг хасуулах талаар өргөдөл гаргасан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч Б. /утас:/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь “Дорнод ******* ******* *******”-ын нэхэмжилсэн 928 863 төгрөгөөс зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөрийг 2015 оноос эхлэн гаргасан байна. 2015 онд ус байгаагүй, оршин суугч нар худаг ашигладаг байсан. Хэрлэн сумын 6 дугаар баг 32 дугаар байр 03 тоот нь ******* ******* ахуйтай 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж тоолуур тавиулсан. Үүнээс өмнө цэвэр ус, цэвэр бохирын шугамгүй, хогны цэг байхгүй байсан. Гэрээ байгуулах хүртэл хугацааны төлбөрийг төлөхгүй. Харин гэрээ байгуулснаас хойш буюу 2019 оны 2 дугаар сараас хойш гарсан төлбөрийг төлнө гэв.

3. Нэхэмжлэгч талаас төлөөлөгч томилсон тухай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 617 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015-2020, 2022 онуудын “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан” зэргийг бичгийн баримтаар өгсөн.

Хариуцагчаас “Дорнод ******* ******* *******” болон орон сууц өмчлөгчдийн хооронд байгуулсан гэрээний эх хувийг нотлох баримтаар гарг******* өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” нь хариуцагч Б.д холбогдуулан “орон сууцны ашиглалтын төлбөр буюу 2015 оны 2 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар, 2022 оны 01-12 дугаар саруудын халаалт, хог тээвэрлэлтийн төлбөр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 928 863 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 248 083 төгрөг 40 мөнгийг ханг*******, 680 779 төгрөг 60 мөнгөний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б.гээс 2015 оны 02 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар, 2022 оны 01-12 дугаар сарыг дуустал хугацааны халаалт, хог тээвэр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 928 863 төгрөгийг нэхэмжилж байна. ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.13-т  заасны дагуу хариуцагч төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. ...Цэвэр болон бохир усны суурь хураамжийн тухайд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн А/27 дугаар тушаалын хавсралт ус хангамжийн үйлчилгээний суурь хураамж тооцох зааврын 2-т “Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, ******* стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ” гэж заасан. Зааврын 6-д зааснаар хэрэглэгч нь 6 сараас дээш хугацаагаар үйл *******иллагаагаа зогсоох тохиолдолд *******лын 15 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдсэний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрөөс хөнгөлөгдөж болдог. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаагүй байна. ...Хогны суурь хураамжийн тухайд "" -нь манай байгууллагатай гэрээтэй *******илладаг бөгөөд орон сууцны байрууд, хотхон, орон сууцны хорооллуудын хогны мөнгийг гэрээний дагуу татан төвлөрүүлж төвлөрүүлсэн орлогын 20 хувийг авч *******илладаг юм. Хариуцагчийн зүгээс хог хаягдлыг хасуулах талаар гаргасан өргөдөл байхгүй байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Хэрлэн сумын 6 дугаар баг 32 дугаар байр 03 тоот нь ******* ******* ахуйтай 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж тоолуур тавиулсан. Үүнээс өмнө цэвэр ус, цэвэр бохирын шугамгүй, хогны цэг байхгүй байсан. Гэрээ байгуулах хүртэл хугацааны төлбөрийг төлөхгүй. Харин гэрээ байгуулснаас хойш буюу 2019 оны 2 дугаар сараас хойш гарсан төлбөрийг төлнө.

  4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2015-2020, 2022 онуудын “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”, “Дорнод ******* ******* *******” болон орон сууц өмчлөгчдийн хооронд байгуулсан гэрээ, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

  - Хариуцагч Хэрлэн сумын 6 дугаар баг 32 дугаар байр 03 тоотын оршин суугч Б. нь 2015 оны 02 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар, 2022 оны 01-12 дугаар сарыг дуустал хугацааны халаалт, хог ашиглалтын төлбөр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 928 863 төгрөгийг төлөөгүй байна.

- Хариуцагч Б. нь “Дорнод ******* ******* *******”-тай 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан нь нотлогдож байна.

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүргийг, мөн Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7-д зааснаар хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээдэг.

  Дээрх хуулиудад заасны дагуу нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” ОНӨААТҮГ нь хариуцагч Б.гээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь уг төлбөрүүдийг төлөх үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны ашиглалтын төлбөрийг шаардах эрхээ Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан...үеэс үүснэ гэж тус тус заасан.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байх ба 2019 оны 11 дүгээр сар болон түүнээс өмнөх хугацааны ашиглалтын төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “...төлбөрөө төлөх талаар хариуцагчид удаа дараа хэлж байсан, манай байгууллагаас сар бүр иргэдийн гар утсанд төлбөрийн мэдээллийг мессежээр илгээдэг...” гэж тайлбарладаг боловч дээрх нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал буюу энэ хугацаанд хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэн өр төлбөрөө төлөх тухай мэдэгдэл хүргүүлж байсан, мөн шүүхэд нэхэмжлэл гарг******* байсан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч тал тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гарг******* өгөх үүрэгтэй.  

Хариуцагч Б. нь “...нэхэмжлэгч байгууллагатай 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан, энэ үеэс эхлэн орон сууцны ашиглалтын төлбөрийг хариуцана” гэж тайлбарладаг тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны диспозитив зарчимыг үндэслэн 2019 оны 2 дугаар сараас хойшхи хугацааны төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.гээс орон сууцны ашиглалтын төлбөрт 2019 оны  02-12 саруудын 90 028 төгрөг 40 мөнгө, 2020 оны 01-12 саруудын 81 165 төгрөг, 2022 оны 01-12 саруудын 76 890 төгрөг, нийт 248 083 төгрөг 40 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 680 779 төгрөг 60 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.           

            6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 272 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжид 8 092 төгрөг 50 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1571 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.гээс орон сууцны ашиглалтын төлбөрт нийт 248 083 /хоёр зуун дөчин найман мянга наян гурав/ төгрөг 40 /дөч/ мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” ******* ******* ******* ******* ******* ******* т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 680 779 төгрөг 60 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай. 

  

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 272 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.гээс  улсын тэмдэгтийн хураамжид 8 092 төгрөг 50 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” ******* ******* ******* ******* ******* ******* т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1 571 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гард******* авахыг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ