Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2023/00239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, өөрийн байранд байрлах, тоот регистрийн дугаартай, “Дорнод ******* ******* *******” ******* ******* ******* ******* ******* ******* /цаашид гэх/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, дугаар байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ы д холбогдох

“1 1 215 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” нь /утас:, / хариуцагч Ц.д холбогдуулан 1 1 215 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Хэрлэн сумын 1 дүгээр баг дугаар байрны тоотын оршин суугч Ц. нь 2015 оны 07 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар дуустал хугацааны  халаалт, хог тээвэр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 1 1 215 төгрөгийг нэхэмжилж байна.  Тодруулбал, 2015 оны 159 399 төгрөг 40 мөнгө, 2016 оны 321 345 төгрөг 60 мөнгө, 2017 оны 321 345 төгрөг 60 мөнгө, 2018 оны 321 345 төгрөг 60 мөнгө, 2019 оны 26 778 төгрөг 80 мөнгө, нийт 1 1 215 төгрөгийг төлөөгүй байна.

... Ц. нь халаалт, хог тээвэр, цэвэр бохир усны суурь хураамжуудыг холбогдох хуулийн дагуу төлөх ёстой. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх”, 15.1.13-т  “усны заалтаа тоолуураар тооцож бүрэн төлөх” гэж тус тус заасны дагуу хариуцагч төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. Цэвэр болон бохир усны суурь хураамжийн тухайд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн А/27 дугаар тушаалын хавсралт ус хангамжийн үйлчилгээний суурь хураамж тооцох зааврын 2-т “Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, ******* стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ” гэж заасан. Зааврын 6-д зааснаар хэрэглэгч нь 6 сараас дээш хугацаагаар үйл *******иллагаагаа зогсоох тохиолдолд *******лын 15 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдсэний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрөөс хөнгөлөгдөж болдог. Та ус ашиглаагүй байсан ч тухайн нийтийн орон сууц цэвэр усанд холбогдсон тохиолдолд төлөх ёстой төлбөр юм. ...Хогны суурь хураамжийн тухайд " " -нь манай байгууллагатай гэрээтэй *******илладаг бөгөөд орон сууцны байрууд, хотхон, орон сууцны хорооллуудын хогны мөнгийг гэрээний дагуу татан төвлөрүүлж төвлөрүүлсэн орлогын 20 хувийг авч *******илладаг юм. Хариуцагчийн зүгээс хог хаягдлыг хасуулах талаар өргөдөл гаргасан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч Ц. /утас:/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би ******* ******* ******* нэхэмжлээд байгаа 1 1 215 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 0 000, 0 000 төгрөгөөр боломжоороо төлөлтийг хийгээд явж байсан учир 2015 оны 7 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны зохих төлөлтийг хийсэн гэж үзэж байна. Нийт 400 000 төгрөг төлсөн байгаа. Мөн ******* ******* ахуйгаас тухайн үед нь төлбөрүүдийг сануулж мэдэгдэж байгаагүй байж 7, 8 жилийн дараа бөөнөөр нь нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв. 

3. Нэхэмжлэгч талаас төлөөлөгч томилсон тухай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 597 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015-2019 онуудын “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан” зэргийг бичгийн баримтаар өгсөн.

Хариуцагчаас бичгийн баримт шүүхэд гарг******* өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” нь хариуцагч Ц.д  холбогдуулан “орон сууцны ашиглалтын төлбөр буюу 2015 оны 7 дугаар сараас 2019 оны 01 дүгээр саруудын халаалт, хог тээвэрлэлтийн төлбөр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 1 1 215 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ. 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ц.гээс 2015 оны 07 дугаар сараас 20219 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны халаалт, хог тээвэр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 1 1 215 төгрөгийг нэхэмжилж байна. ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.13-т  заасны дагуу хариуцагч төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. ...Цэвэр болон бохир усны суурь хураамжийн тухайд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн А/27 дугаар тушаалын хавсралт ус хангамжийн үйлчилгээний суурь хураамж тооцох зааврын 2-т “Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, ******* стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ” гэж заасан. Зааврын 6-д зааснаар хэрэглэгч нь 6 сараас дээш хугацаагаар үйл *******иллагаагаа зогсоох тохиолдолд *******лын 15 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдсэний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрөөс хөнгөлөгдөж болдог. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаагүй байна.   ...Хогны суурь хураамжийн тухайд " " -нь манай байгууллагатай гэрээтэй *******илладаг бөгөөд орон сууцны байрууд, хотхон, орон сууцны хорооллуудын хогны мөнгийг гэрээний дагуу татан төвлөрүүлж төвлөрүүлсэн орлогын 20 хувийг авч *******илладаг юм. Хариуцагчийн зүгээс хог хаягдлыг хасуулах талаар гаргасан өргөдөл байхгүй байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Би ******* ******* ******* нэхэмжлээд байгаа 1 1 215 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 0 000, 0 000 төгрөгөөр боломжоороо төлөлтийг хийж байсан учир 2015 оны 7 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сар дуустал хугацааны зохих төлөлтийг хийсэн гэж үзэж байна...

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2015-2019 онуудын “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”, талуудын тайлбараар хариуцагч Хэрлэн сумын 1 дүгээр баг дугаар байрны тоотын оршин суугч Ц. нь 2015 оны 07 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар дуустал хугацааны халаалт, хог тээвэр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 1 1 215 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.  

 

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүргийг, мөн Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг, Хог хаягдлын тухай хуулийн дугаар зүйлийн .2.7-д зааснаар хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээдэг.

  Дээрх хуулиудад заасны дагуу нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******”  нь хариуцагч Ц.гээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь уг төлбөрүүдийг төлөх үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны ашиглалтын төлбөрийг шаардах эрхээ Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан...үеэс үүснэ гэж тус тус заасан.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байх ба 2019 оны 11 дүгээр сар болон түүнээс өмнөх хугацааны ашиглалтын төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “...төлбөрөө төлөх талаар хариуцагчид удаа дараа хэлж байсан, манай байгууллагаас сар бүр иргэдийн гар утсанд төлбөрийн мэдээллийг мессежээр илгээдэг...” гэж тайлбарладаг боловч дээрх нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал буюу энэ хугацаанд хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэн өр төлбөрөө төлөх тухай мэдэгдэл хүргүүлж байсан, мөн шүүхэд нэхэмжлэл гарг******* байсан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч тал тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гарг******* өгөх үүрэгтэй

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ц.гээс орон сууцны ашиглалтын төлбөрт нийт 1 1 215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” ******* ******* ******* ******* ******* ******* газрын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36 871 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, Хог хаягдлын тухай хуулийн дугаар зүйлийн .2.7, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.гээс орон сууцны ашиглалтын төлбөрт нийт 1 1 215 /нэг сая нэг зуун тавин мянга хоёр зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” ******* ******* ******* ******* ******* ******* газрын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” ******* ******* ******* ******* ******* ******* газрын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36 871 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гард******* авахыг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ