Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2023/00238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, өөрийн байранд байрлах, 2726394 тоот регистрийн дугаартай, “Дорнод ******* ******* *******” ******* ******* ******* ******* ******* ******* /цаашид гэх/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ийн тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох

“1 376 755 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,

Хариуцагч  Ш.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” нь /утас:, / хариуцагч Ш.д холбогдуулан 1 376 755 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Хэрлэн сумын 6 дугаар баг ийн тоотын оршин суугч Ш.гаас 2015 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны халаалт, хог тээвэр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 1 376 755 төгрөгийг нэхэмжилж байна.  Тодруулбал, 2015 оны 62 217 төгрөг 80 мөнгө, 2016 оны 137 760 төгрөг, 2017 оны 244 422 төгрөг 60 мөнгө, 2018 оны 564 410 төгрөг 40 мөнгө, 2019 оны 114 354 төгрөг 20 мөнгө, 2020 оны 77 040 төгрөг, 2021 онд улсаас төлбөрийг чөлөөлсөн, 2022 оны 176 550 төгрөг буюу нийт 1 376 755 төгрөгийг төлөөгүй байна.

... Ш. нь халаалт, хог тээвэр, цэвэр бохир усны суурь хураамжуудыг холбогдох хуулийн дагуу төлөх ёстой. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх”, 15.1.13-т  “усны заалтаа тоолуураар тооцож бүрэн төлөх” гэж тус тус заасны дагуу хариуцагч төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. Цэвэр болон бохир усны суурь хураамжийн тухайд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн А/27 дугаар тушаалын хавсралт ус хангамжийн үйлчилгээний суурь хураамж тооцох зааврын 2-т “Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, ******* стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ” гэж заасан. Зааврын 6-д зааснаар хэрэглэгч нь 6 сараас дээш хугацаагаар үйл *******иллагаагаа зогсоох тохиолдолд *******лын 15 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдсэний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрөөс хөнгөлөгдөж болдог. Та ус ашиглаагүй байсан ч тухайн нийтийн орон сууц цэвэр усанд холбогдсон тохиолдолд төлөх ёстой төлбөр юм. ...Мөн хариуцагч уг байрыг 2022 онд худалд******* авсан талаар хариу тайлбартаа дурддаг. Тухайн орон байрыг худалд******* авахдаа өр төлбөртэй эсэхийг өөрөө нягтлах үүрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан. Иймд хариуцагчийн төлөх ёстой төлбөр гэж үзэж байна гэв.

2. Хариуцагч Ш. /утас:/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын 6 дугаар баг ийн тоотод оршин суудаг. Энэ байрыг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр худалд******* авсан. Намайг авах хүртэл энэ байр 2014 оноос хойш байнга бусдад түрээслэгддэг байсан. Цахилгаан, дулааны төлбөргүй байсан. Гэтэл ******* ******* ахуйд 2015 оноос хойшхи хугацааны усны төлбөр 1 376 755 төгрөгийн *******ой байсан байна. Би энэ байрыг гэх залуугаас худалд******* авсан. Худалдах худалдан авах гэрээ хийгээгүй. Учир нь энэ байрны эзэн гадаадад байдаг гээд надад дансаа явуулж би мөнгийг нь шилжүүлсэн. Миний хувьд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи усны төлбөр тооцоог төлнө. Үүнээс өмнөх төлбөрийг төлөх боломж надад байхгүй. Би *******илгүй, зүрх судасны өвчтэй эмнэлэг, эмч нарын хяналтад байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн 5, 9-р ангийн 2 хүүтэйгээ амьдардаг. Группийн 400 000 төгрөгөөр амьдардаг тул миний амьдралын боломжийг харгалзан шийдэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч талаас төлөөлөгч томилсон тухай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 605 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015-2020, 2022 онуудын “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан” зэргийг бичгийн баримтаар өгсөн.

Хариуцагчаас шүүхэд баримт ирүүлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” нь хариуцагч Ш.д холбогдуулан “орон сууцны ашиглалтын төлбөр буюу 2015 оны 07 дугаар сараас 2020 оны 12 сар, 2022 оны 01-12 саруудын халаалт, хог тээвэрлэлтийн төлбөр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 1 376 755 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 260 010 төгрөгийг ханг*******, 1 116 745 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ш.гаас 2015 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны халаалт, хог тээвэр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 1 376 755 төгрөгийг нэхэмжилж байна. ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.13-т заасны дагуу хариуцагч төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. ...Цэвэр болон бохир усны суурь хураамжийн тухайд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн А/27 дугаар тушаалын хавсралт ус хангамжийн үйлчилгээний суурь хураамж тооцох зааврын 2-т “Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, ******* стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ” гэж заасан. Зааврын 6-д зааснаар хэрэглэгч нь 6 сараас дээш хугацаагаар үйл *******иллагаагаа зогсоох тохиолдолд *******лын 15 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдсэний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрөөс хөнгөлөгдөж болдог.

...Мөн хариуцагч уг байрыг 2022 онд худалд******* авсан талаар хариу тайлбартаа дурддаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцах ёстой. Иймд хариуцагчийн төлөх ёстой төлбөр гэж үзэж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Энэ байрыг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гэж хүнээс худалд******* авсан. Намайг авах хүртэл энэ байр 2014 оноос хойш байнга бусдад түрээслэгддэг байсан. Цахилгаан, дулааны төлбөргүй байсан. Гэтэл ******* ******* ахуйд 2015 оноос хойшхи хугацааны усны төлбөр 1 376 755 төгрөгийн *******ой байсан байна. ...Миний хувьд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш усны төлбөр тооцоог төлнө. Үүнээс өмнөх төлбөрийг төлөх боломж надад байхгүй. Би *******илгүй, зүрх судасны өвчтэй эмнэлэг, эмч нарын хяналтад байдаг. Группийн 400 000 төгрөгөөр амьдардаг тул миний амьдралын боломжийг харгалзан шийдэж өгнө үү.

  4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2015-2020, 2022 онуудын “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”, талуудын тайлбараар хариуцагч Хэрлэн сумын 6 дугаар баг ийн 16 дугаар байр 07 тоотын оршин суугч Ш. нь 2015 оны 07 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар, 2022 оны 01-12 дугаар сарыг дуустал хугацааны халаалт, хог ашиглалтын төлбөр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 1 376 755 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүргийг, мөн Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7-д зааснаар хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээдэг.

  Дээрх хуулиудад заасны дагуу нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******”  нь хариуцагч Ш.гаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь уг төлбөрүүдийг төлөх үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны ашиглалтын төлбөрийг шаардах эрхээ Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан...үеэс үүснэ гэж тус тус заасан.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байх ба 2019 оны 11 сар болон түүнээс өмнөх хугацааны ашиглалтын төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “...төлбөрөө төлөх талаар хариуцагчид удаа дараа хэлж байсан, манай байгууллагаас сар бүр иргэдийн гар утсанд төлбөрийн мэдээллийг мессежээр илгээдэг...” гэж тайлбарладаг боловч дээрх нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал буюу энэ хугацаанд хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэн өр төлбөрөө төлөх тухай мэдэгдэл хүргүүлж байсан, мөн шүүхэд нэхэмжлэл гарг******* байсан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч тал тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гарг******* өгөх үүрэгтэй.  

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ш.гаас орон сууцны ашиглалтын төлбөрт 2019 оны  12 сарын 6 420 төгрөг, 2020 оны 01-12 саруудын 77040 төгрөг, 2022 оны 01-12 саруудын 176 550 төгрөг, нийт 260 010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 116 745 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.          

  6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 033 төгрөгөөс 36 978 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвөөс илүү төлсөн 3 055 төгрөгийг, мөн хариуцагчаас 260 010 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 8 450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ш.гаас орон сууцны ашиглалтын төлбөрт нийт 260 010 /хоёр зуун жаран мянга арван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” орон ******* ******* ******* ******* ******* т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  1 116 745  /нэг сая нэг зуун арван зургаан мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай. 

  

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 033 төгрөгөөс 36 978 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвөөс илүү төлсөн 3 055 төгрөгийг, хариуцагч Ш.гаас улсын тэмдэгтийн хураамжид 8450 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” орон ******* ******* ******* ******* ******* т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гард******* авахыг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ