Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2023/00240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, өөрийн байранд байрлах, тоот регистрийн дугаартай, “Дорнод ******* ******* *******” ******* ******* ******* ******* ******* ******* /цаашид гэх/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, дүгээр байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох

“707 970 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,

Хариуцагч Х. /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” нь /утас:996613, / хариуцагч Х.т холбогдуулан 707 970 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Хэрлэн сумын 7 дугаар баг дүгээр байрны тоотын оршин суугч овогтой нь орон сууцны үйлчилгээний төлбөр 2020 оны 01-12 сарын 282 000 төгрөг, 2022 оны 05-12 дугаар сарын 425 970 төгрөг, нийт 707 970 төгрөгийг төлөөгүй байна.  ...Хариуцагч тухайн орон байрыг худалд******* авахдаа өр төлбөртэй эсэхийг өөрөө нягтлах үүрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан. Үүний дагуу өөрөөс нь шалтгаалсан байхад төлбөрийг төлөхгүй гэж байгаад гайх******* байна. Хариуцагчийн төлөх ёстой төлбөр гэж үзэж байна гэв. 

 

   2. Хариуцагч Х. нь /утас:/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие уг байранд 2021 оны 05 сарын 02-ны өдөр орсон. Гэтэл 2020 оны 01-12 сарын орон сууцны дулаан, усны төлбөрийг надаас нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Би 2021 оны 05 сараас хойш амьдарсан хугацааны төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

3. Нэхэмжлэгч талаас төлөөлөгч томилсон тухай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 637 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020-2022 онуудын “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан” зэргийг бичгийн баримтаар өгсөн.

Хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг нотлох баримтаар гарг******* өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

           

1. Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” нь хариуцагч Х.т холбогдуулан “орон сууцны ашиглалтын төлбөр буюу 2020 оны 01-12 сарын 282 000 төгрөг, 2022 оны 05-12 сарын 425 970 төгрөг, нийт 707 970 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ. 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханг******* шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 Хариуцагч Х. нь орон сууцны үйлчилгээний төлбөр 2020 оны 01-12 сарын 282 000 төгрөг, 2022 оны 05-12 дугаар сарын 425 970 төгрөг, нийт 707 970 төгрөгийг төлөөгүй байна. ... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар хариуцагч өөрөө хариуцах төлбөр юм.  

 3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Миний бие уг байранд 2021 оны 05 сарын 02-ны өдөр орсон. Гэтэл 2020 оны 01-12 сарын орон сууцны дулаан, усны төлбөрийг надаас нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2020-2022 онуудын “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.  

- Хариуцагч Хэрлэн сумын 7 дугаар баг дүгээр байрны тоотын оршин суугч Х. нь орон сууцны ашиглалтын төлбөр 2020 оны 01-12 сарын 282 000 төгрөг, 2022 оны 05-12 дугаар сарын 425 970 төгрөг, нийт 707 970 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

- Хариуцагч нь иргэн Д.Батбаяртай 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хэрлэн сумын 7 дугаар баг дүгээр байрны тоот орон сууцыг худалдан авсан байна.

  

5. Хариуцагч Х. нь ...уг орон сууцыг худалдан авч өөрийн эзэмшилд авсан үеэс эхлэн орон сууцны ашиглалтын төлбөрийг хариуцна, түүнээс өмнөх 2020 оны 01-12 сарын төлбөрийг төлөхгүй... гэж маргадаг.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүргийг, мөн Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7-д зааснаар хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээдэг.

  Дээрх хуулиудад заасны дагуу нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******”  нь хариуцагчаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь уг төлбөрүүдийг төлөх үүргийг хүлээнэ.

 

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж заасан.

            Иймд хариуцагч Х. нь уг орон сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй байх тул үр дагаврыг хариуцан арилгах үндэслэлтэй байна.

            Хариуцагчийн иргэн Д.Батбаяртай байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 4.8-д “Худалд******* буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернетийн төлбөр гэх мэт/ болон татвар, хураамжийг худалдагч тал төлөх үүрэгтэй” гэж за*******ээ. Иймд Х. нь дээрх гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг жич гаргах эсэх нь нээлттэй юм.  

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Х.аас орон сууцны ашиглалтын төлбөрт 2020 оны 01-12 сарын 282 000 төгрөг, 2022 оны 05-12 дугаар сарын 425 970 төгрөг, нийт 707 970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” орон ******* ******* ******* ******* ******* т олгох үндэслэлтэй байна.  

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 538 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22 538 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.аас орон сууцны ашиглалтын төлбөрт 2020 оны 01-12 сарын 282 000 төгрөг, 2022 оны 05-12 дугаар сарын 425 970 төгрөг, нийт 707 970 /долоон зуун долоон мянга есөн зуун далан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” орон ******* ******* ******* ******* ******* т олгосугай. 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 538 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас улсын тэмдэгтийн хураамжид 22 538 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” орон ******* ******* ******* ******* ******* т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гард******* авахыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ