Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2023/00649

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалан, шүүх хуралдааны Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 5, ******* *******ны төв байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 7 дугаар баг, 52 дугаар байрны 28 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

            Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо ******* тоотод оршин суух,  регистрийн дугаартай, овогт  нарт холбогдох

 зээлийн гэрээний үүрэгт 18 230 853 төгрөг 93 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг  2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч

  Хариуцагч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******, Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 230 853 төгрөг 93 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.*******, Д. нар нь 2022 оны 04 сарын 11-ний өдөр ******* *******тай ЗГ 4705132003 дугаартай зээлийн гэрээ байгуулан 21 430 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээл авснаас хойш 2022 оны 05-10 дугаар саруудын төлөлтөө хийгээд, 11 дүгээр сараас хойш огт төлөлт хийгээгүй. Ингээд 120 хоногоос дээш хугацаагаар төлөлт хийгээгүй бол шүүхэд өгнө гэсэн зарчмынхаа дагуу нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2023 оны 04 сарын 23-нд үндсэн зээлдэгч болох Б.******* 5 219 000 төгрөгийг *******инд төлсөн. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нар нь 13 428 593 төгрөг 05 мөнгөний зээлийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 13 428 593 төгрөг 05 мөнгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн үлдэх хэсгээс татгалзаж байна гэв.  

 

2. Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 04 сард ******* *******наас зээл авч, найзуудтайгаа нийлж дөрвөн улирлын зориулалттай амралтын газар байгуулсан. Анх нээгдээд хүмүүст танигдаагүй, өвөл ажиллаагүй учир зээлээ төлөх боломжгүйд хүрсэн. Одоо үйл ажиллагаа маань жигдрээд явж байна. Тиймээс миний хувьд хугацаа хэтэрсэн зээл, хуримтлагдсан хүү болох 5 219 000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ******* *******инд төлсөн. Үлдсэн зээлийг цаашид графикийн дагуу төлөөд явахад болно гэсэн. Д.ы хувьд энэ зээл дээр хамтран зээлдэгчээр орсон. Гэхдээ үлдэгдэл зээлээ би өөрөө хариуцан төлнө гэсэн боловч *******наас “хамтран зээлдэгчийг хасах боломжгүй” гэсэн хариу өгсөн гэв.

 

3. Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.*******тэй хамт 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ******* *******наас 21 430 000 төгрөгийн зээл авч хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Тус зээлийг Б.******* нь өөрийн хувийн бизнест ашигласан. Миний бие тус мөнгөн дүнгээс авч хэрэглээгүй. 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа учир тус зээлийг төлөхгүй гэжээ. 

4. Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эрх олгох тухай ******* *******ны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай тушаал, итгэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ4705132003 дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.   Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй болно.

                                           ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******, Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 230 853 төгрөг 93 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.   

Шүүх “******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс 13 428 593 төгрөг 05 мөнгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 802 260 төгрөг 88 мөнгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

2. Нэхэмжлэгч нь “...Б.*******, Д. нартай байгуулсан зээлийн гэрээ дагуу зээлийн үлдэгдэл төлбөр 13 428 593 төгрөг 05 мөнгийг нэхэмжилнэ...” гэж шаардах эрхээ тодорхойлсон.   

3. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Д. “...дээрх зээлийг Б.******* хувийн бизнесдээ ашигласан, би зээлээс хэрэглээгүй учир төлөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ4705132003 дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

- Зохигчдын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь 5 219 000 төгрөгийг төлжээ.

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 

Хариуцагч Б.*******, Д. нар нь ******* *******ны Дорнод салбартай 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ4705132003 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулан 21 430 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд талуудын хооронд *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хуулийн хүчин төгөлдөр гэрээ  байгуулагджээ. Энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 18 230 853 төгрөг 93 мөнгө нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зээлийн зарим хэсгийг төлсөн гэсэн үндэслэлээр 4 802 260 төгрөг 88 мөнгийг нэхэмжлэхээс татгалзан 13 428 593 төгрөг 05 мөнгийг нэхэмжилсэн байна.

Хариуцагч Б.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Д. төлөхөөс татгалзсан.

 Харин нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээх тул зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараар хамтран төлүүлнэ гэж маргадаг.

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ4705132003 дугаартай зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр ******* *******ны Дорнод салбар, зээлдэгчээр Б.*******, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д. нар гэрээний нөхцлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна.

 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу “******* *******” ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.*******, Д. нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.*******, Д. нараас зээлийн гэрээний үүрэгт 13 428 593 төгрөг 05 мөнгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 802 260 төгрөг 88 мөнгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.260 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 104 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 112 547 төгрөгийг гаргуулан “******* *******” ХХК-д  олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******өөс зээлийн гэрээний үүрэгт 6 714 296 /зургаан сая долоон зуун арван дөрвөн мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөг 75 /далан тав/ мөнгө, хариуцагч Д.аас 6 714 296 /зургаан сая долоон зуун арван дөрвөн мянга хочр зуун ерэн зургаа/ төгрөг 75 /далан тав/ мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  “******* *******” ХХК-д  олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.260 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 104 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 112 547 төгрөгийг гаргуулан “******* *******” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ