Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0384

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0384

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Эрдэнэчимэг, шүүгч Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О ХХК /РД:/

Хариуцагч: Сга нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, Д.М, Ш.А, хариуцагч Нрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Ж.А, хариуцагч Сгын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Г.З, иргэдийн төлөөлөгч Ч.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. О ХХК тус шүүхэд хандан Сгад холбогдуулан Сгын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Нт холбогдуулан тус газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/ дугаартай Хүсэлт уламжлах тухай захиргааны актын О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж маргасан.

1.2. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны өмнө Нрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/ дугаартай Хүсэлт уламжлах тухай захиргааны актын О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч О ХХК-д анх Сгын 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 117 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28963 м.кв газрыг Ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж,[1] Сгын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжаар тус газрын зориулалтыг Ой хамгаалах, нөхөн сэргээх, зуслангийн зориулалтаар гэж өөрчилж[2], тус дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар Аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар Зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, дугаартай аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.[3]

2.2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Арга хэмжээ авах тухай 02-03/3819 дугаартай ...Нийслэлийн ногоон бүсийн ойн санд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн Засаг дарга нарын газар эзэмшүүлэн олгосон нэгж талбар бүрийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж, хариу мэдэгдэх агуулга бүхий албан бичгийг Ннд хүргүүлсэн.[4]

2.3. Нраас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Хүсэлт уламжлах тухай 03/ дугаартай ...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд байрлах гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийг О ХХК-д Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг зөрчин олгосноос ойн сан бүхий газрын байгаль орчинд хохирол учруулж байгаа тул газрын зөвшөөрлийг цуцлах... агуулга бүхий албан бичгийг Н, Сгад тус тус хүргүүлсэн байна.[5]

2.4. Нны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02-06/4521 дүгээр албан бичгээр О******* ХХК-д 2017 оны А/422 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль, Ойн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул газар эзэмших эрхийг цуцалж, арга хэмжээ авах тухай мэдэгдсэн.[6]

2.5. Улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Арга хэмжээ авах тухай 02-02/2089 дүгээр албан бичгээр ...Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авч, түүгээрээ хариу хүргүүлэх талаар Сгад мэдэгдсэн.[7]

2.6. Сны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14/1303 дугаар албан бичгээр О******* ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдэл хүргүүлсэн.[8]

2.7. Сгын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/ дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар О******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар Аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжийн холбогдох заалтыг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.[9]

2.8. О******* ХХК нь дээрх захиргааны актыг эс зөвшөөрч, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргасныг[10] Н*******рын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/4573 дугаар албан бичгээр ...ойн сан бүхий газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад инженерийн дэд бүтцийн барилга байгууламж барих, ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан...тул газрын эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй... гэх хариуг өгчээ.[11]

2.9. Нэхэмжлэгч талаас Сгын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 11 дэх жилдээ эзэмшиж байгаа учир эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох 5 жилийн хугацаа өнгөрсөн, ...усны болон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоосон зүйл байхгүй, Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдоогүй, хууль болон гэрээнд заасан зөрчил гаргаагүй,...торлог шилжүүлэн суурилуулсан зөрчилдөө нөхөн төлбөр төлсөн ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.10. Хариуцагчийн зүгээс ... холбогдох төрийн захиргааны байгууллагаас хууль зөрчиж олгосон захиргааны актыг хүчингүй болгох талаар удаа дараа хүсэлт ирүүлсэн, Ойн тухай хуулийг зөрчөөд газар олгосон байгааг эрх бүхий байгууллагууд Засаг даргад мэдэгдсэн... Засаг дарга өөрийн хууль бус захиргааны актыг хүчингүй болгох эрх хэмжээний хүрээнд тухайн газар нь ойн сан бүхий газар, усны хамгаалалтын бүстэй давхцалтай учраас дүүргийн Засаг даргын 2017 оны А/422 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон, ...сонсох ажиллагаа хийхээр мэдэгдэл хүргүүлэхэд тайлбар саналаа гаргаагүй... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага Сгын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн үндэслэлийг нь танилцуулъя. Нэгдүгээрт нь юуны түрүүнд хэлэхэд А/ дугаартай маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй. Хэвлэл мэдээллийн байгууллага Зариг.мн сайтаас анх нэхэмжлэгч тал мэдээлэл авсан. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуулбарыг нь авъя гэж өөрсдөө очиж аваад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Гомдлыг хүлээн аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компанийн тухайд тухайн газрыг 2012 оноос хойш зуслангийн зориулалтаар эзэмшиж эхэлсэн. 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш. Энэ хугацаанаас хойш нийтдээ 2021 он нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 9 жилийн хугацаанд бараг 10 жилийн хугацаанд эзэмшилдээ байлгаж зуслангийн зориулалтаар ашиглаж ирсэн. Маргаан бүхий захиргааны актад дурдахдаа Н******* болон Нийслэлийн байгаль орчны газар, Н******* гэсэн 3 газраас танай газрыг цуцалсан гэсэн ийм албан бичиг ирүүлсэн. Ингээд үзэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий, анхнаасаа танайд олгох ёсгүй газрыг олгосон байна, тийм учраас цуцлах ёстой байна, хууль зөрчиж олгосон байна гэдэг. Мөн Газрын тухай хуулийг танай компанийн зүгээс ноцтой зөрчсөн байна гэсэн ийм агуулгаар захиргааны актыг гаргаж нэхэмжлэгч компанийн 2012 оноос хойш эзэмшиж ирсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтад байрлах 28963 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй, нийтийн ашиг сонирхолд нөлөөлсөн, хууль эсвэл захиргааны хэм хэмжээний актаар хүчингүй болгохоор заасан тохиолдолд 5 жилийн хугацааныхаа дотор хүчингүй болгох эрхтэй. Гэтэл 2012 оноос хойш зуслангийн зориулалтаар эзэмшсэн учраас энэ хуулийн хугацаа өнгөрсөн. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 48.2-ыг үндэслэсэн явдал нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Мөн Газрын тухай хуулийн 4.1.5-д зааснаар хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалах, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа бодитоор явагдаагүй. Зуслангийн зориулалтаар эзэмшиж зуслангийн байшин барьсан. Ингэж эзэмшсэнээрээ бусдын эрх ашиг, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулаагүй. Ийм бодит байдал байхгүй байхад үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан гэж үзэж байна. Мөн Ойн тухай хууль болон Усны тухай хуульд заасан хамгаалалтын бүс, усны хангамжийн эрүүл ахуйн бүс тэр тусмаа рашааны хамгаалалтын бүсийг зөрчсөн байна гэсэн асуудал тавьдаг. Гэвч тухайн газарт нь рашаан, усны эрүүл ахуйн хамгаалалтын бүс, ойн хамгаалалтын бүсүүд тогтоосон зүйл байхгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдлийг гаргаагүй. Тийм ч учраас 2020 онд QR код бүхий газрын гэрчилгээг дахин олгож шинээр гэрээгээ байгуулсан. Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.6 дахь хэсэг, 29.1.10 дахь хэсэгт заасан ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээ хэрэгжүүлэхээс бусад зориулалттай барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах гэж заасныг зөрчсөн гэдэг агуулгаар цуцалж байх боловч 2012 оны Н******* 25 дугаар тогтоолоор тухайн бүсийг буюу Хандгайтыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлнэ гэдэг ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Үүний дагуу хуулиар, тухайн эрх бүхий байгууллагын шийдвэрээр зуслангаар эзэмшүүлж болно гэж байсан учраас 2012 онд бол анх газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Тийм учраас маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн болоод бодит байдалд үндэслэгдээгүй. Ийм учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэж байна. 3 байгууллагаас ирүүлсэн албан бичгүүдийн тухайд тус бүрд нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд захиргааны акт байж магадгүй юм гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасан. Ингэхэд бол Н******* болон Н*******т холбогдох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхээс энэ бол захиргааны акт биш байна гэсэн дүгнэлт хийгээд захирамж гарсан байдаг. Нийслэлийн байгаль орчны газрын тухайд сая хэлсэнчлэн давж заалдах шатны шүүх дээр энэ бол захиргааны акт биш гэдэг асуудлыг тайлбараа ирүүлсэн учраас эдгээр Нийслэлийн төрийн захиргааны 3 байгууллагаас бичиг өгөөд зүгээр газраа эзэмшээд явж байсан компанийн газрын гэрчилгээг цуцлах үндэслэл болох ёсгүй гэж үзэж байгаа юм. Мөн тухайн газар дээр зуслангийн зориулалтаар ашиглахдаа О******* компанийн зүгээс 3 тэрбум 57 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иймд маргаан бүхий захиргааны акт болох Сгын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/ дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий захиргааны акт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа. Газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож байгаа бол энд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл л яригдана. Гэтэл хариуцагч гаргаж байгаа шийдвэр дээрээ Газрын тухай хуулийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 буюу агуулга дээр хууль бусаар эзэмшиж авсан гэх агуулгууд дурдагдаад байгаа юм. Ойн тухай хуулийг зөрчиж эзэмшүүлсэн, Усны тухай хууль, рашааныг бүс гэх агуулгууд. Гэтэл акт гарахад бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий байх ёстой. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг л барина гэсэн үг. Өмнө олгосон шийдвэрийг хүчингүй болгох агуулга бол биш. 40 дүгээр зүйлийг хэрхэн яаж хэрэглэсэн бэ гэдэг агуулгаар яръя. Тэрний өмнө тухайн газар маань өөрөө Ойн тухай хуульд хамаарах уу, үгүй юу гэдэг асуудал байна. Тухайн харилцаан дээр илүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэнэ. Ойн гэдэг бол ойн тухай хуулиар зааснаар хэнд ч эзэмшүүлээгүй нийтээр ашигладаг ойн бүс талбайг хэлнэ. Гэтэл тэнд тодорхой этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг өгч газар эзэмших эрхийн гэрээ байгуулчихсан учраас энэ бол бусдын эзэмшлийн газар. Бусдын эзэмшлийн газар дотор Ойн тухай хууль үйлчлэх биш, Газрын тухай хуулийн харилцаа үйлчлээд явна. Энэ бол эрх зүйн харилцааны хамгийн үндсэн зарчим. Тийм учраас энэ харилцаанд газар өмчлөгчийг буюу төрийг төлөөлж Сга Газрын тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлэх эрхийг 2012 онд өгсөн. Үүнээс хойш хүчингүй болгох хүртэл 9 жил эзэмшиж явсан. Газрын тухай хуулийн 3.1.1 дээр газар гэж юу юм бэ гэдэг тодорхойлолт нь байгаа. Газар гэдэг юу юм бэ гэвэл газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг газар гэнэ. 3.1.3 дээр газар эзэмших эрх гэж юуг хэлээд байна гэхлээр газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. О компани тухайн талбай дээрээ тодорхой хэмжээний ургамал бүхий, бүрхэвч бүхий газрыг эзэмших эрхийг гэрээнд заасан зориулалт буюу зуслангийн зориулалтаар нь эзэмшиж байсан. Эзэмшиж байсан газрыг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ гэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгоно. Маргаан бүхий захиргааны акт дээр Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасныг давхар хийсэн байгаа. Гэтэл 40.1.1 нь дотроо 2 агуулгатай, 40.1.2 нь мөн тусдаа агуулгатай. Тэгэхээр үндсэндээ бол 40.1.1, 40.1.2-ыг давхар хэрэглэж байна гэдэг бол О буюу газар эзэмшигч компанийг 3 зөрчил гаргасан гэсэн утгаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох шийдвэр гаргаж байна. Нэгдүгээрт Газрын тухай хуулийн 40.1.1 бол газар эзэмшигч нь эзэмшил газраа Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасан. Газрын тухай хууль тогтоомжийг зөрчинө гэдэг нь юу вэ гэвэл Газрын тухай хууль дээр 2.1 дэх хэсэгт газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээр дээр нийцүүлж гаргасан хууль тогтоомжуудаас бүрдэнэ зааглаж өгсөн. Харин 2.2 дээр газрын хэвлий, ой ус, хийн мандал, агаар ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах хамгаалахтай холбоотой харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна. Өөрөөр хэлбэл 2.2 эдгээр харилцаа газрын тухай хууль тогтоомжийн нэг хэсэг юм шүү гэсэн утгатай. Ингээд Газрын тухай хуульд заасан газрын тухай хууль тогтоомж зөрчсөн ямар зөрчил гаргасан юм бэ гэдэг дээр ноцтой зөрчил юм уу, эсвэл удаа дараа зөрчсөн юм уу гэдэг асуудал яригдана. Ноцтой зөрчил дээр Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын нэгэн хэсэг дээр удаа дараа гэдэг бол 40.1.2 болон 40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр Газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг хэлнэ. Тэгэхээр энэ дээр яг ямар ямар тохиолдолд 2 буюу түүнээс дээш удаа Газрын тухай хуулийн болон газрын гэрээнд заасан үүргээ зөрчсөн юм бэ гэдэг талаар бодит нөхцөлийг тогтоосон маргаан бүхий захиргааны акт болон түүнийг шийдвэрлэхтэй холбоотой цуглуулсан баримтууд байхгүй. Газрын тухай хууль тогтоомжийг болон газрын гэрээг ноцтой зөрчсөн гэж юуг хэлэх вэ гэдэг Улсын Дээд шүүхийн тайлбар дээр газар эзэмшүүлэх гэрээний талууд энэ гэрээний нөхцөл болзлыг ноцтой зөрчсөн гэдэг зүйлийг харилцан тогтоож гэрээнд заана гэсэн зохицуулалттай байгаа. Талуудын хооронд байгуулагдсан 3 газар эзэмших эрхийн гэрээ байгаа. Энэ гэрээнүүд дээр газрын эзэмших гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн гэж юуг тооцох юм бэ гэдэг талаар агуулга тусгагдаагүй. Тийм учраас энд бол Улсын Дээд шүүхийн дээрх тайлбараас үзэхэд ноцтой зөрчсөн зөрчил гэж тогтоох үндэслэл боломж алга. Мөн Газрын тухай хуулийн 40.1.2-ыг нэрлэн зааж гэрчилгээг хүчингүй болгосон. 40.1.2 бол газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж байгаа юм. Нэгдүгээрт дээрх нөхцөлүүд байх нь байна. Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалах, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд гэдэг нөхцөлүүд нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байна. Эрх бүхий байгууллага гэж юу юм бэ гэдгийг аваад үзэхээр Газрын тухай хуулийн 58.1 дэх хэсэгт газар өмчлөгч буюу төр нь газар эзэмших үйл ажиллагаанд хяналт тавихдаа газрын хянан баталгаа хийх байдлаар хяналт тавина гэж заачихсан. Газрын хууль тогтоомжийг биелэлтэд хяналт тавих гэдэг бүлэг дээр 58.1 дээр заасан. Энэ хянан баталгаа буюу газар эзэмшлийн байдал дээр хяналт тавихад нь 58.4 дэх мэргэжлийн байгууллага үүрэг гүйцэтгэнэ. Мэргэжлийн байгууллага гэж хэн юм бэ? Мөн Улсын дээд шүүхийн дурдсан Газрын тухай хуулийг тайлбарласан 15 дугаар тогтоол дээр аваад үзэхэд мэргэжлийн байгууллага гэдэг нь бол Газрын тухай хуулийн 19.1.3-т зааснаар эрх авсан мэргэжлийн байгууллагыг хэлнэ гэж заасан. Газрын тухай хуулийн 19.1.3-т юу гэж заасан бэ гэхлээр газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах, тэдгээрийн ажиллах журам, зааврыг төрийн захиргааны төв байгууллага батална, хэрэгжүүлнэ гэж заасан. Төрийн захиргааны төв байгууллага бол газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар байгаа. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191 дүгээр тоот тушаалаар батлагдсан Газар зохион байгуулалт газрын кадастрын мэргэжлийн байгууллагад эрх олгох журам гээд энэ журмын хавсралтын багана 3 дээр газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагад олгоно гээд тэр байгууллагад тавигдах шаардлагуудыг өгсөн байгаа юм. Тэгэхээр мөн Геодези зураг зүйн газрын албан сайт дээр энэ газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх эрх бүхий байгууллагуудын нэрсийн жагсаалтууд байгаа. Энэ нь бол тухайн зөвшөөрлийг зохих журмын дагуу авчихсан хувийн мэргэжлийн байгууллагууд байгаа юм. Гэтэл хавтаст хэрэг дотор энэ шийдвэрийг гаргаж байх үед болон түүнээс хойш энэ талаар мэргэжлийн байгууллагын буюу тухайн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын газрын хянан баталгааны талаар дүгнэсэн дүгнэлт байхгүй. Нэгдүгээрт дүгнэлт байхгүй учраас газар хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшаар ашигласан гэдэг агуулга эрх бүхий байгууллагаар тогтоогдоогүй гэсэн үг. Тэгэхээр Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т үндсэндээ бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа юм. Иймээс хариуцагч байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тус шийдвэр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг шууд зөрччихсөн. Тэгээд ингэж зөрчиж шийдвэр гаргах болсон үндсэн шалтгаан нь түрүүн Д.М өмгөөлөгч хэллээ. Захиргааны ерөнхий хуульд зааснаар энэ хариуцагч захиргааны байгууллага нөхцөл байдлыг тогтоох, сонсох, мэдэгдэх сонгох боломжийг алийг нь ч хэрэгжүүлээгүй. Нийслэлийн газрын алба бол хариуцагч байгууллагад чиг үүрэг, даалгавар өгөх байгууллага биш. Нийслэлийн байгаль орчны газар мөн тийм эрх бүхий байгууллага биш. Хүсэлт саналын шинжтэй албан бичгүүдийг үндэслээд л шийдвэрээ гаргачихсан. Энэ хүсэлт саналын шинжтэй албан бичгүүд, мэдэгдлүүд ирж болно. Тэрнийх нь дагуу шийдвэрүүд гаргаад, тэр хүсэлт саналууд дээр байгаа нөхцөл байдал байна уу гэдгийг тогтоох гэж байгаа бол энэ дээр сонсох болон мэдэгдэх ажиллагаануудыг хийгээд нөхцөл байдлыг тогтоосон, Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдсөн байх ёстой байсан. Хариуцагч байгууллага хариу тайлбар дээрээ энэ нөхцөлүүд нь Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын улсын ахлах байцаагчийн шийтгэлийн хуудсаар бол тогтоогдчихсон гэж тайлбарлаад байгаа юм. Тэгэхээр би өмнө дурдсанаар Ойн тухай хууль зөрчсөн гэдэг бол 40.1.1-д хамаарахгүй. Мөн Ойн тухай хуулийг зөрчсөн гэдэг тэр Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан нь Газрын тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллага биш. Мөн Ойн тухай хуульд зааснаар шийтгэл хүлээгээд түүнийгээ биелүүлсэн. Газраа эзэмшиж ашиглах явцдаа 2020 онд байгуулсан хүчин төгөлдөр хамгийн сүүлд байгаа газрын гэрээний 4.16-д газрынхаа далаас илүүгүй хувьд нь барилга байгууламж барих эрхийг олгочихсон байгаа. Тэгээд энэ эрхийнхээ дагуу барилга байгууламж барихтай холбогдуулаад зайлшгүй тэнд байсан торлогийг зөөн шилжүүлэх үйл ажиллагаа хийгдсэн. Энэ дээр нь улсын байцаагч торлогийг шилжүүлж суурилуулсан зөрчил дээр нь Ойн тухай хуулийн 29.1.10-д заасныг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр 3 сая төгрөгийн шийтгэл, зөөн шилжүүлсэн торлог нь зах зээл эдийн засгийн үнэлгээгээр тооцогдох 2,989,481 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлсэн. Ингээд тухайн үйлдэлдээ шийтгэлээ хүлээсэн, мөн нөгөө талд зөөн шилжүүлсэн торлогийнхоо нийгэм эдийн засгийн экологийн үнэлгээний нөхөн төлбөрийг нь төлөөд улсыг буюу ойн санг тухайн хэмжээгээр нь хохиролгүй болгочихсон. Тийм учраас аливаа нэг зөрчил болон үйлдэл дээр хариуцлагыг давхардуулж оногдуулахгүй. Энэ бол үндсэн зарчим байх ёстой. Энэ зарчмын хүрээнд нэгдүгээрт шийтгэлээ хүлээсэн нөхцөл дээр нь тухайн байгууллагыг дахиж шийтгэж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь Ойн тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл байхгүй юм. Тийм учраас хариуцагч байгууллагын маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү... гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...А/ захиргааны актын агуулга талаас нь маш дэлгэрэнгүй тайлбарлалаа. Хэлбэрийн хувьд ганц санаа хэлэхэд хэрвээ газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа тохиолдолд газар эзэмших үүргээ биелүүлсэн эсэхийг нарийн тогтоох шаардлагатай. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол захирамж гаргана л гэж байгаа юм. 40.1-д нь сая ямар ямар үндэслэл байх юм бэ гэдэг талаар Ө.Э өмгөөлөгч хангалттай дурдсан. Тэгэхээр үүрэг талаас нь юу юм бэ гэдгийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан 6 үүрэг, энэ бол хуульд заасан үүрэг. Газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрээний 4 дүгээр зүйлд нийтдээ 20 үүргийг гэрээгээр олгочихсон байж байгаа. Тэгэхээр бидний маргаад байгаа 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжид энэ үүргийн биелэлт хангагдсан юм уу, зөрчсөн юм уу, үгүй юм уу гэдэг талаар ерөөсөө дурдагдаагүй. Яагаад ингэж үзэх вэ гэхээр сая Газрын тухай хуулийн 40.2-т заасан, 40.1-д заасан үндэслэл байна уу үгүй юу гэдгийг шалган тогтоохыг Газрын тухай хуулиар тогтоож өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн мөн 40 дүгээр зүйл дээр захиргааны актыг бичгээр гаргах гэдэг тусгай шаардлага, захиргааны актын бичгээр гаргахдаа ерөнхий хуулийн 40.2-т заасны дагуу бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна гээд 40.3-т нь актын хууль зүйн үндэслэлийг заана, 40.4-т нь тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж байгаа. Тэгэхээр бид энэ 40.4-д заасан бодит нөхцөл байдал гэдгийг юугаар ойлгох юм бэ гэхээр 40.1-д заасан үндэслэл тогтоогдсон уу, үгүй юу гэдгийг ойлгоно. Гэтэл бодит нөхцөл байдал буюу захирамжлах хэсгийн 1 дээр нь нөгөө 3 газраас ирсэн бичгийг дурдаад бичгээр тогтоогдож байгаа учраас хүчингүй болгох үндэслэл бүрдсэн учраас эрхийг дуусгавар болгосугай гэдэг байдлаар акт гарсан. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа санаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл болоод Захиргааны ерөнхий хуулийн 40-д заасан шаардлага хэлбэрийн хувьд ч гэсэн Засаг даргын А/ гэдэг захирамжаар хангагдахгүй байгаа учраас энэ хүчингүй болгох зайлшгүй шаардлага байна гэсэн санааг нэмж хэлье.. гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дүүргийн Засаг даргын 2021 оны А/ дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Үүн дээр нэлээн хэдэн агуулгыг ярьж байна. Нэгдүгээрт сонсох ажиллагаа хийгээгүй гэж байна. Дүүргийн газар зохион байгуулалтын албаны О******* ХХК-д Ойн тухай хууль зөрчсөн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг мэдэгдээд хариу тайлбар 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ирүүлэхийг 21-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 14/03-дугаар албан бичгийг тухайн байгууллагад хүргүүлсэн байж байгаа.Хоёрдугаарт тухайн дугаар захирамж маань Газрын тухай хуулиар гэрчилгээ хүчингүй болгож байгаа асуудал болохоос биш өөр хуулийг Ойн тухай хууль ч юм уу ашиглахгүй, ашиглах ёсгүй гээд нэхэмжлэгч тал маргаж байна л даа. Тэгэхээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйл дээр нэг заалт байгаа. Энэ дээр юу гэж заасан бэ гэхээр 2.1 дээр газрын тухай хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль тэдэнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ. 3.1.1-д нь газар гэж газрын гадарга, түүний хөрс, ой, ус ургамал бүхий ойн зайн давхаргыг хэлнэ гэх хуулийн зохицуулалт байдаг. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалтаас ингээд харах юм бол газрын асуудлыг ганцхан Газрын тухай хуулиар зохицуулдаггүй юм байна. Тухайн газар дээр байж байгаа ой, ус, ургамал, бусад байгаль орчин тэр бүх зүйл өөрөө Газрын тухай багц хууль болоод хэрэглэгдээд явж байгаа юм байна гэдэг агуулгаар энэ хуулийн заалт хэрэглэгддэг. Бид дугаар захирамжийг гаргахдаа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн 29.2, 29.3 гэдэг заалтыг үндэслэл болгож дугаар захирамжийг гаргасан байж байдаг. Тэгэхээр 29.3 нь хэрвээ тухайн захиргааны акт нь хүчин төгөлдөр бус захиргааны акт юм уу, эсвэл хууль тогтоомж зөрчиж гарсан захиргааны акт байх юм бол Засаг дарга өөрөө эсвэл түүний дээд шатны захиргааны байгууллага түүнийг хүчингүй болгоно гэсэн агуулгаар хуучин хуульд байсан. Дээрээс нь Газрын тухай хуулийн 61.1 дээр төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтан өөрийн шийдвэр эс үйлдэхүйгээрээ Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага албан тушаалтан тухайн шийдвэрээ хүчингүй болгоно гэсэн ийм агуулга байж байгаа. Тэгвэл Газрын тухай хууль тогтоомжид Ойн тухай хууль орох юм байна, Усны тухай хууль орох юм байна. Тэгвэл 2012 онд батлагдсан Ойн тухай хууль дээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ямар тохиолдолд ойн сан бүхий газрыг эзэмшүүлж болох вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн байж байдаг. Ойн сан бүхий газар ямар үйл ажиллагаа явуулахыг хориглох вэ гэдгийг бас мөн тодорхой заагаад өгчихсөн байж байдаг. Тэгвэл Ойн тухай хуулийн дээрх хуулийн зүйл заалтуудаар заасан хориглолтын арга хэмжээ бүхий заалтыг хэрэглэхгүйгээр тухайн байгууллага ойн сан бүхий газар олгочихжээ гэдэг зүйлийг энэ эрх бүхий байгууллагууд Засаг даргад мэдэгдээд байгаа юм. Энэ хариуцагчийн тайлбар дээр байгаа Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг байна, Байгаль орчны газрын албан бичиг байна. Тэгэхээр энэ бүх бичиг дээр ерөнхийдөө юуг хэлээд байгаа юм гэхээр та нарт хориглосон агуулга бүхий газар дүүргийн Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлээд газар олгосон байна. Тийм учраас өөрт хуулийн хүрээнд олгогдсон үүргийнхээ дагуу та нар үүргээ биелүүлээд энэ захирамжаа хүчингүй болгооч гэдэг агуулгыг энд гаргаж ирээд байгаа юм. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга энэ захирамжийг гаргах нэг үндэслэл болсон. Хоёр дахь үндэслэл нь нэхэмжлэгч талаас хэлээд байна л даа. Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр бид гурван сая гаруй төгрөгийг торгосон. Тэр ойн сан бүхий газар ямар нэгэн байдлаар хохирол учруулсан зүйлээ бид нар хүлээсэн. Нэгэнт өнгөрсөн асуудал учраас энэ асуудлыг энэ захирамжид хамаатуулах боломжгүй юм гэж яриад байна л даа. Тэгэхээр энэ чинь өөрөө юуг хэлээд байгаа юм бэ гэхээр тухайн ойн сан бүхий газар хийж болохгүй зүйлийг, хуулиар хориглосон зүйлийг хийчихсэн байна гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөд энийгээ төлчихсөн байж байгаа. Дээрээс нь О*******ийн 2021 оны шинжээчийн дүгнэлтээр бол энэ маш тодорхой гараад байдаг. Өөрөөр хэлэх юм бол тухайн газар дээр 667000, 354000 төгрөгийн хохирол учирчихсан. Энэ талбай дээр 2 мод байгалийн жам ёсоороо унаагүй, хүний буруутай үйл ажиллагаануудаас тухайн газрыг ухаж төнхсөнөөс үүдэж үндсээрээ газар булгалж унасан. О******* ХХК-ийн эзэмшлийн талаар Монгол Улсын ойн сан бүртгэлтэй ойн санд хамаарч байгаа гэдгийг ингээд шинжээчийн дүгнэлтээр тодорхойлчихсон. Дээрээс нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн байгаль орчны газар болон Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн албан бичигт тухайн газар нь ойн сан бүхий газар байна гэдгийг тодорхойлчихсон байж байгаа юм. Мөн дээрээс нь энэ Нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 24-ний 01/ 3237-дугаар албан бичгээр тухайн газар нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай байна гэдгийг тодорхойлчихсон байж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол хэдийгээр 2019 оноос хойш Сгад мэргэжлийн байгууллагууд удаа дараа мэдэгдээд дээрээс нь Сүхбаатар дүүргийн Газрын албанаас мэдэгдэх хуудсыг өгөөд байхад эд нар өөрснөө хариу тайлбараа ирүүлээгүй юм. Ийм учраас бид Захиргааны ерөнхий хуульд заасныхаа дагуу нэгэнт Ойн тухай хууль болон бусад хуулиар байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн гэдэг нь тогтоогдчихоод байхад өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийнхөө гаргасан хууль бус шийдвэрийг л хүчингүй болгож байгаа ийм л захиргааны акт юм...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт дээр Н*******ны даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны Ойн сан бүхий газар байрлаж байгаа иргэн, аж ахуй нэгжийн жагсаалтад манай байгууллага ороогүй гэж ярьж байна. Энэ жагсаалт нь бүх тооцоо судалгааг хийсэн эцсийн жагсаалт биш. Энэ жагсаалт жил болгон өөрчлөгдөөд, солигдоод, нэмэгдээд, хасагдаад явж байдаг. Энэ жагсаалтад байхгүй учраас бид ойн сан бүхий газар үйл ажиллагаагаа явуулах эрхтэй гэдэг тайлбарын эрх зүйн үндэс байхгүй. Хоёрдугаарт дүүргийн Засаг дарга, түүний агентлаг хэрвээ очоод ойн сан, усан сан гэдгийг тогтоогоод, зөрчил гэдгийг тогтоосон бол бид хүлээн зөвшөөрөх гээд байна гэсэн зүйл хэлж байна. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллагын тогтолцоо гэдэг юм чинь өөрөө маш тодорхой шүү дээ. Өөрөөр хэлбэл гол ус, урсац мөрөнтэй холбоотой үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг дүгнэх юм. Ойтой холбоотой асуудлыг Байгаль орчны газар дүгнэх юм. Мэргэжлийн хяналтын байгууллага тухайн хууль тогтоомжоор олгосон чиг үүргийнхээ хүрээнд зөрчлийг нь шалган шийдвэрлээд дүгнэх юм. Экологийн цагдаагийн газар нь тухайн байгаль хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгээд дүгнэх юм гэдэг чиг үүргээрээ бүгээрээ байж асуудал. Дүүргийн Засаг даргын дэргэд эдгээр чиг үүрэг бүхий байгууллагууд байдаггүй. Энэ чиг үүрэг бүхий байгууллагыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэг агентлаг бүгдээрээ хэрэгжүүлэх юм гээ хууль дээр байгаа. Тэр агентлагуудаас өөрсдийн ажлыг хийгээд, энэ чинь болохгүй байна шүү Сга та ийм ийм зүйлийг зөрчсөн байна шүү гэдгийг албан бичгээр удаа дараа ирүүлээд, харин таны эрх хэмжээгээ хэтрүүлээд хууль бус шийдвэр гаргаснаа та өөрөө хүчингүй болгох эрх зүйн үндэс хуульд байж байгаа учир энийгээ та хүчингүй болго гэдэг агуулгаар бичгүүд ирээд, тухайн хуульд байгаа эрх үүргээ хэрэгжүүлээд дүүргийн Засаг дарга захирамжийг гаргасан. Дээрээс нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 24-ний 01/3237 дугаар албан бичгээр тухайн газар нь Хандгайт голын энгийн хамгаалалтын бүсэд байна гэдгийг тогтоосон. У*******раас рашааны хамгаалалтын бүсэд хамаарахгүй гэсэн байна. Рашаан, ус хоёр чинь ондоо зүйл. Дээрээс нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын хавтаст хэрэгт авагдсан зурагт Ойн бүс, тусгай хамгаалалтын газрын кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.Э*******гийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн жижиг дүгнэлт бий. Үүн дээр тухайн газар нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай байна, Хандгайт голын энгийн хамгаалалтын бүсэд орж байна гэдгийг тодорхойлоод өгчихсөн. Байгаль орчны газраас хавтаст хэрэгт авагдсан материал дээр ойн сан бүхий газар гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Ийм учраас бид нэгдүгээрт хууль зөрчөөд олгосон юм байна, тэр олгосон газраа хуульд заасны дагуу захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн захирамжийг гаргасан юм байна. Хоёрдугаарт хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна гэдгийг эдгээр байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдож байна. Тийм учраас дугаар захирамж маань өөрөө дүүргийн Засаг даргын өөрт нь олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хуульд үндэслэсэн. Монгол Улсад хууль дээдлэх ёс үйлчилдэг. Газрын асуудал нь Ойн тухай хуулиар зохицуулагдаагүй гэдэг үндэслэлээр энэ захирамжийг хүчингүй болгоно гэдэг угаасаа утгагүй асуудал. Ойн тухай хууль бол Газрын тухай хуультай холбоотой, хамааралтай, Газрын тухай хуулийн дагалдах хууль байдаг. Дээрээс нь нэхэмжлэгч талаас бид модыг устгаагүй юм гэж байна. Тэгвэл ой гэдэг дотор нь Ойн тухай хуульд "ой" гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг хэлдэг. Тэгэхээр Ойн тухай хуулийг зөрчөөд үйл ажиллагаа явуулсан гэдэг нь хууль дээр тодорхой байж байгаа. Дээрээс нь нэхэмжлэгч тал бид 27 суурь ухсан, 27 байшин барих гэж байгаа юм, манай компанийн захирал өнөр өтгөн гээд байгаа. Энэ нь ямар ч үндэслэлгүй. Тухайн 27 суурь нь сая зургийг судлуулахад бетонон суурь байсан. Тэр нь бүр газрын хэвлий рүү тодорхой хэмжээнд доошоо суусан. Гэтэл энийг ойн сан бүхий газар ямар нэгэн байдлаар хохирол учруулахгүй, бид нэг давхар модон байшин барина гэдэг байдлаар хариулт өгч байгаа нь ичмээр зүйл юм. Бид Ойн тухай хуулиар байгаль хамгаалах гээд хамгаалах хүрж, жоотуугаа 27 бетонон суурьтай том байшин дотор хадгалах, хамгаалах гээд байгаа гэж яриад байгаа. Энэ бол байж болохгүй. Аж ахуйн зориулалтаар гэдэг нь ямар ч тэнэг хүн харахад харагдаж байгаа. Үнэхээр 2012 оноос хойш О******* гээд компани ой хамгаалаад, нөхөн сэргээгээд явсан бол тухайн Нутгийн захиргааны байгууллагад жил болгон тайлан өгдөг байх ёстой. Тайлан өгч баталгаажуулдаг байх ёстой. Тэр үүргээ биелүүлсэн зүйл хэргийн материалд байдаггүй. Энэ байгууллага өөрөө бид нөхөн сэргээгээд байна, мод бутыг тарьж байна гэж ярьдаг. 8 жил мод бут ургасан байна, энэ нь үзлэгээр тогтоогдож байна гэдэг. Гэтэл 8 жилийн өмнө хэн тэр модыг тэнд тарьсан юм, байгалийн журмаараа 8 жил үрээ хаяад ургаж байгаа ч юм бил үү? Тэр баримтууд байдаггүй. Тэгээд тухайн зулзаган модтой хэсгийг бид тарьсан юм, нөхөн сэргээсэн гэж хэлж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй. Ийм утгаар Сгын 2021 оны захирамж хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3.5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.Б дүгнэлтдээ: Сая мэтгэлцээнээс сонсоход Засаг даргын захирамж нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж дүгнэж байна. Нэхэмжлэгчийн зөв гэж үзэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Маргаж буй Сгын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/ дугаартай захирамжаар О ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дүүргийн Засаг даргын 2017 оны А/422 дугаар захирамжийн О ХХК-д холбогдох 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 4 дүгээр 4.1.5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.15 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж,зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно гээд, мөн зүйлийн 48.2.1 дэх заалтад хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, 48.2.2 дахь заалтад бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж тус тус зохицуулжээ.

3. Хуулийн дээрх зохицуулалтууд нь захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөлийг тогтоосон бөгөөд дүүргийн Засаг даргын захирамжийг өөрөө хүчингүй болгох үндэслэл нь тухайн захиргааны акт хууль тогтоомжид нийцээгүй байх, хуулиар түүнийг хүчингүй болгохоор заасан үндэслэл нь тодорхой буюу тогтоогдсон байхыг ойлгохоор байна.

4. Харин Газрын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална гээд, 4.1.5 дахь заалтад хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: гээд, 6.2.4 дэх заалтад ойн сан бүхий газар гэж, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гээд, мөн зүйлийн 40.1.1 дэх заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;, 40.1.2 дахь заалтад газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; гэж тус тус заасан.

5. Ойн тухайн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн санг дор дурдсанаар ангилна: гээд, мөн зүйлийн 5.1.1 дэх заалтад хамгаалалтын бүсийн ой; гэж, 5.2 дахь хэсэгт Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна гэж, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: гээд, 29.1.10 дахь заалтад ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах гэж, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.15 дахь хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.14-т заасан рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм зөрчихийг хориглоно гэж тус тус зохицуулсан байна.

6. О ХХК-д анх Сгын 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 117 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28963 м.кв газрыг Ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж,[12] Сгын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжаар тус газрын зориулалтыг Ой хамгаалах, нөхөн сэргээх, зуслангийн зориулалтаар гэж өөрчилж[13], тус дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар Аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар Зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, дугаартай аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байдаг.[14]

7. Шүүхээс хийсэн газрын үзлэгээр маргаан бүхий газар нь ойгоор хүрээлэгдсэн, ойн цоорхой бүхий талбайд байрладаг[15] бөгөөд ойн хамгаалалтын бүсэд хамаардаг гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06/341 дүгээр албан бичгээр ирүүлсэн ойн сан бүхий давхцалтай бөгөөд Ойн тухай хуулийн 5.1.1-д заасан хамгаалалтын бүсийн ойд хамаарч байна... гэх утга бүхий албан бичиг болон ойн мэдээллийн сангаас гаргасан байршлын зурган мэдээллээр тогтоогдож байна.[16]

8. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан нэгж талбар нь ойн сан бүхий газартай давхцалтай нь тогтоогдож буй энэ тохиолдолд Сгын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар захирамжаар О ХХК-д зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг захиргааны актыг дүүргийн Засаг дарга өөрөө хүчингүй болгох хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзнэ.

9. Тодруулбал, дээрх хуулийн хэм хэмжээ нь хамгаалалтын бүсийн ойд явуулж болох үйл ажиллагааг нэрлэн заасан, эдгээрээс бусад аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон байх бөгөөд хуулийн этгээдэд зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь Ойн тухай хуулийн зохицуулалтад нийцээгүй бөгөөд ийнхүү эзэмшүүлэх зориулалтыг хуулиар зөвшөөрөөгүй тохиолдолд захиргааны байгууллага төрд хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогдох тухай хууль дээдлэх эрх зүйн зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

10. Түүнчлэн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/3654 дүгээр Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр[17] Сгын 2017 оны А/422 дугаар захирамжаар олгосон ******* дүгээр нэгж талбарын дугаартай зуслангийн зориулалттай газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 25 дугаар тогтоолоор баталсан Зуслангийн ерөнхий төлөвлөгөөний хил хязгаарт хамрагдаагүй байна... гэснээс үзэхэд тухайн газар нь зуслангийн зориулалтаар олгох бүсэд хамаарахгүй байх тул энэ агуулгаараа хуульд нийцээгүй болох нь мөн тогтоогдож байна.

11. Сгын 2017 оны А/422 дугаар захирамжийн 2 дахь заалтаар мөн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжийн О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон бөгөөд энэ тохиолдолд өмнөх захиргааны актын эрх зүйн үйлчлэл сэргэхгүй, мөн Ой хамгаалах, нөхөн сэргээх, зуслангийн зориулалт-тай байсныг зөвхөн зуслангийн зориулалт-тай болгосон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс маргаж буй ... захиргааны актыг гаргаснаас хойш 5 жил өнгөрсний дараа хүчингүй болгосон нь хууль бус ... гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй бөгөөд 2017 онд гарсан захиргааны актыг 2021 онд хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:, 48.2.1 дэх заалтад хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;, 48.3 дахь хэсэгт Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно. гэж заасан зохицуулалтад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

12. Шүүх дээр дурдсан үндэслэлээр энэхүү шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт заасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үйл баримтаар тогтоогдсон, бодит нөхцөлд тохирсон байна гэж дүгнэсэн бөгөөд үлдэх хэсэг буюу Газрын тухай хуулийн зарим заалт, Усны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл үгүйсгэгдэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

13. Тухайлбал, У*******раас шүүхэд ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 04/1346 дугаар албан бичгээр[18] нэхэмжлэгчийн эзэмшиж байсан нэгж талбар нь рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүстэй давхцалгүй, ус, рашааны мэдээллийн санд бүртгэлгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн зүгээс ...тухайн газар нь усны хамгаалалтын бүстэй давхцалтай учир хүчингүй болгох үндэслэл болсон... гэх тайлбарыг хүлээж авах боломжгүйн дээр Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.15 дахь хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.14-т заасан рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм зөрчихийг хориглоно гэж заасныг О ХХК зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.

14. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.9 дэх заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан " удаа дараа " гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино. гэж тайлбарлажээ.

15. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон маргаан бүхий актын хувийн хэргээс үзэхэд хууль болон гэрээний аль нөхцөлийг нэхэмжлэгч ямар байдлаар удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзсэн нь тодорхой бус байх тул нэхэмжлэгчийг ийнхүү буруутгасан нь үндэслэлгүй байна.

16. Захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа О ХХК-д зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж үзэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж,зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасныг үндэслэл болгосон тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

17. Тодруулбал, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар Аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар Зуслангийн зориулалт-аар эзэмшүүлсэн шийдвэрийг хуульд нийцээгүй гэх үндэслэлээр тухайн захиргааны актыг хүчингүй болгож байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гээд, мөн зүйлийн 40.1.1 дэх заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;, 40.1.2 дахь заалтад газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; гэх газар эзэмшигчид хамаарах зохицуулалт нь захиргааны актын үндэслэлд хамааралгүй гэж үзнэ.

18. Шүүхээс хийсэн газрын үзлэгээр маргаан бүхий газарт ...барилгын суурийн ажил хийгдсэн, 27 суурийн газар шорооны ажил төлөвлөсөн боловч барьсан нь 14 байгаа гэх зэрэг үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон[19], нэхэмжлэгчийн зүгээс ...тухайн газрыг ойн сан бүхий газарт хамааралгүй учраас зуслан болон ой хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулахаар барилга байгууламж барихаар ажиллаж байсан... гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

19. Хэдийгээр нэхэмжлэгч О ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалт, Усны тухай хууль тогтоомжид заасан зөрчил гаргасан үйл баримт тогтоогдохгүй байх боловч Сгын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар Аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Ойн тухай хуулийн зохицуулалтад нийцээгүй байх тул тухайн захиргааны актыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

20. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 5.1.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 29.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, 48.2.1 дэх заалт, 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан О ХХК-ийн гаргасан Сгын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Нрын 2021 оны 03/ дугаар Хүсэлт уламжлах тухай албан бичгийн О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нт холбогдуулан маргасан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдсан болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

 

 

 

 

 

[1] Хэргийн 3-р хавтасны /цаашид 3Хх гэх/ 76 дахь тал

[2] 3Хх 74-75 дахь тал

[3] 3Хх 1-3 дахь тал

[4] Хэргийн 2-р хавтасны /цаашид 2Хх гэх/ 9 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтасны /цаашид 1Хх гэх/ 158-159 дэх тал

[6] 1Хх 188 дахь тал

[7] 2Хх 12 дахь тал

[8] 1Хх 85 дахь тал

[9] 1Хх 80 дахь тал

[10] 1Хх 142-146 дахь тал

[11] 1Хх 147 дахь тал

[12] 3Хх 76 дахь тал

[13] 3Хх 74-75 дахь тал

[14] 3Хх 1-3 дахь тал

[15] 3Хх 48-62, Хэргийн 4-р хавтасны /цаашид 4Хх гэх/ 97-102 дахь тал

[16] 4Хх 44-45 дахь тал

[17] 4Хх 106 дахь тал

[18] 4Хх 47 дахь тал

[19] 4Хх 97-102 дахь тал