Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2023/00711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, өөрийн байранд байрлах, тоот регистрийн дугаартай, “Дорнод ******* ******* *******” ******* ******* ******* ******* ******* ******* /цаашид гэх/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багт оршин суух,  регистрийн дугаартай,  овогт ийн т холбогдох

2 882 369 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,

Хариуцагч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” нь /утас:, / хариуцагч Б.т холбогдуулан 2 882 369 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ийн  тоотын оршин суугч Б.ээс 2011 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны халаалт, хог тээвэр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 2 882 369 төгрөгийг нэхэмжилж байна.  Тодруулбал, 2011 оны 28 996 төгрөг 79 мөнгө, 2012 оны 102 343 төгрөг 76 мөнгө2013 оны 120 125 төгрөг 40 мөнгө, 2014 оны 145 111 төгрөг 96 мөнгө, 2015 оны 347 778 төгрөг 93 мөнгө, 2016 оны 341 899 төгрөг 25 мөнгө, 2017 оны 358 070 төгрөг 20 мөнгө, 2018 оны 357 522 төгрөг 40 мөнгө, 2019 оны 373 620 төгрөг, 2020 оны 349 019 төгрөг 60 мөнгө, 2022 оны 357 880 төгрөг 71 мөнгө, нийт 2 882 369 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие хорооллын  тоотыг 2021 оны 07 дугаар сараас эхлэн хариуцан авсан боловч эзэн нь олддоггүй байсан. Тухайн үедээ х*******уу талынх нь айлуудаас асуухаар хүнгүй байдаг гэж хэлсэн. Сүүлд түрээслэгчээс нь  утасны дугаарыг нь авч холбогдсон.  

- Б. нь халаалт, хог тээвэр, цэвэр бохир усны суурь хураамжуудыг холбогдох хуулийн дагуу төлөх ёстой. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн  15.1.2-т “цэвэр ус болон хэрэглээнээс гарсан бохир ус зайлуулах талаар гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 15.1.3-т “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” гэж тус тус заасны дагуу хариуцагч төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. Цэвэр болон бохир усны суурь хураамжийн тухайд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн А/27 дугаар тушаалын хавсралт ус хангамжийн үйлчилгээний суурь хураамж тооцох зааврын 2-т “Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, ******* стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ” гэж заасан. Та ус ашиглаагүй байсан ч нийтийн орон сууц цэвэр усанд холбогдсон байранд амьдарч байгаа бол зайлшгүй төлөх ёстой төлбөр юм.

- Мөн хогны суурь хураамж гэж төлбөр дээр гардаг. Найрамдал цэцэрлэгт хүрээлэн гэж шинээр байгуулагдсан орон ******* ******* ******* ******* *******ой нь манай байгууллагатай гэрээтэй *******илладаг бөгөөд орон сууцны байр, хотхон, хорооллуудын хогний мөнгийг гэрээний дагуу татан төвлөрүүлээд төвлөрүүлсэн орлогын 20 хувийг манай байгууллага авдаг. Энэ нь иргэн хүн заавал төлөх ёстой суурь хураамж юм. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хог хаягдлыг тээвэрлэх, санхүүжүүлэх үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”-ын 3.1.4-т орон сууцны айл өрхийн хогны хураамжийг төвлөрүүлэх гэрээг “Дорнод ******* ******* ахуй” нь мөрдөн *******иллах бөгөөд хэрэгжүүлэх боломжгүй айл өрх, өмчлөгч бүр мөрдөх ёстой эрх зүйн шийдвэр гэж заасны дагуу, мөн тус журмын 3.2-т хог хаягдлын үйлчилгээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгууллага, ******* ******* нэгж, иргэдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр, 3.2.6-д хог хаягдлын үйлчилгээний хураамжаа төлдөггүй, төвлөрсөнөөс бусад хог хаягдлаа ил задгай хаядаг, хог хаягдал хаясан айл өрх, ******* ******* нэгж байгууллагад хуулийн дагуу  захиргааны шийтгэл оногдуулахаар тус тус заасан байгаа. Хэрвээ хогны мөнгөө төлөөгүй зориулалтын бус цэгт асгавал холбогдох захиргааны шийтгэл оногдуулдаг. Шийтгэл оногдуулаагүй байгаа ч төлбөрөө төлөх ёстой. Хариуцагчийг төлбөрөө төлөх боломжтой байсан гэж үзэж байна гэв.

 

2. Хариуцагч Б. /утас:/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын 6 дугаар баг, ийн тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2005 оноос хойш бусдад байраа түрээслүүлж байна. Би  түрээслэгч нартайгаа аман гэрээ хийгээд мөнгөө аваад явдаг байсан. Өмнөх байцаагч нар төлбөр төлөгдөөгүй байна гэж хэлээгүй учир түрээслэгч нарыг төлбөрөө төлөөд явж байна гэж ойлгосон. 2022 онд байцаагч надтай холбогдоод “2011 оноос хойш өр төлбөр гарсан байна. Олон удаа гэрээр чинь очсон ч цоожтой байсан тул холбогдож чадсангүй” гэж хэлсэн. Уг нь би түрээслэгч айлууддаа утасны дугаараа үлдээгээд явдаг ч олон айл дамжсан тул хэлээгүй юм шиг байна. Өмнө нь хувийнхаа өмч гэдэг утгаар түрээсэлж байсан боловч ус, тогны мөнгөн дээр хяналт тавьдаг байсан. Сүүлдээ охин маань түрээсэлж байхад би давхар түрээсэлж байгаа айлуудаараа явж төлбөрөө төлж байгаа талаар асуудаг байсан. Миний хувьд ******* ******* ахуй болон холбогдох мэргэжлийн байгууллагаар очиж асууж байгаагүй. Хяналт тавьж байгаагүй нь миний буруу болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч ар гэрийн хувьд мөнгийг бөөнөөр төлөх боломжгүй байна. Цаашид ийм алдаа гаргахгүй төлбөрийг хугацаанд нь төлж байна гэв.

            3. Нэхэмжлэгч талаас төлөөлөгч томилсон тухай 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011-2022 онуудын “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан” зэргийг бичгийн баримтаар өгсөн.

Хариуцагчаас шүүхэд баримт гарг******* өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” нь хариуцагч Б.т холбогдуулан “орон сууцны ашиглалтын төлбөр буюу 2011 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар саруудын халаалт, хог тээвэрлэлтийн төлбөр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 2 882 369 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 648 920 төгрөг 11 мөнгийг ханг*******, 2 233 449 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б.ээс 2011 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны халаалт, хог тээвэр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 2 882 369 төгрөгийг нэхэмжилж байна. ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.3-т заасны дагуу хариуцагч төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. ...Цэвэр болон бохир усны суурь хураамжийн тухайд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн А/27 дугаар тушаалын хавсралт ус хангамжийн үйлчилгээний суурь хураамж тооцох зааврын 2-т “Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, ******* стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ” гэж заасан. Хэрэглэгч ус ашиглаагүй байсан ч нийтийн орон сууц цэвэр усанд холбогдсон байранд амьдарч байгаа бол зайлшгүй төлөх ёстой төлбөр юм. Мөн хогны суурь хураамж гэж төлбөр дээр гардаг. Найрамдал цэцэрлэгт хүрээлэн гэж шинээр байгуулагдсан орон ******* ******* ******* ******* *******ой нь манай байгууллагатай гэрээтэй *******илладаг бөгөөд орон сууцны байр, хотхон, хорооллуудын хогний мөнгийг гэрээний дагуу татан төвлөрүүлээд төвлөрүүлсэн орлогын 20 хувийг манай байгууллага авдаг. Энэ нь иргэн хүн заавал төлөх ёстой суурь хураамж юм... гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Миний бие Хэрлэн сумын 6 дугаар баг, ийн тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2005 оноос хойш бусдад түрээслүүлдэг байсан. Би түрээслэгч нартайгаа аман гэрээ хийгээд хөлсөө авдаг. Өмнөх байцаагч нар төлбөр төлөгдөөгүй байна гэж хэлээгүй учир түрээслэгч нарыг төлбөрөө төлөөд явж байна гэж ойлгосон. 2022 онд байцаагч надтай холбогдоод “2011 оноос хойш өр төлбөр гарсан байна. Олон удаа гэрээр чинь очсон ч цоожтой байсан тул холбогдож чадсангүй” гэж хэлсэн. ...Миний хувьд ******* ******* ахуй болон холбогдох мэргэжлийн байгууллагаар очиж асууж байгаагүй. Хяналт тавьж байгаагүй нь миний буруу болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч ар гэрийн хувьд мөнгийг бөөнөөр төлөх боломжгүй байна... гэв.

 

  4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2011-2022 онуудын “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”, талуудын тайлбараар хариуцагч Хэрлэн сумын 6 дугаар баг, ийн 14 дүгээр байрны 13 тоотын оршин суугч Б. нь 2011 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны халаалт, хог ашиглалтын төлбөр, цэвэр, бохир усны суурь хураамж нийт 2 882 369 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүргийг, мөн Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7-д зааснаар хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Дээрх хуулиудад заасны дагуу нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******”  нь хариуцагч Б.ээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь уг төлбөрүүдийг төлөх үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны ашиглалтын төлбөрийг шаардах эрхээ Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан...үеэс үүснэ гэж тус тус заасан.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байх ба 2020 оны 03 дугаар сар болон түүнээс өмнөх хугацааны ашиглалтын төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “...хариуц******* байсан байцаагч нар нь төлбөрөө төлөх талаар хариуцагчид удаа дараа хэлж байсан...” гэж тайлбарладаг боловч дээрх нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал буюу энэ хугацаанд хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэн өр төлбөрөө төлөх тухай мэдэгдэл хүргүүлж байсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч тал тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гарг******* өгөх үүрэгтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.ээс орон сууцны ашиглалтын төлбөрт 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр нийт 648 920 төгрөг 11 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 233 449 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65 164 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 096 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 20 118 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” -т олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.ээс орон сууцны ашиглалтын төлбөрт нийт 648 920 /зургаан зуун дөчин найман мянга есөн зуун хорь/ төгрөг 11 /арван нэг/ мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” ******* ******* ******* ******* ******* ******* т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 233 449 /хоёр сая хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65 164 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 4 096 төгрөгийг төсвийн орлогоос,  хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 20 118 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Дорнод ******* ******* *******” ******* ******* ******* ******* ******* ******* т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гард******* авахыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ