| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2023/00617/И |
| Дугаар | 138/ШШ2023/00923 |
| Огноо | 2023-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 138/ШШ2023/00923
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол,******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод түр оршин суух, /Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоот/ регистрийн дугаартай, овогт холбогдох,
12 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, Б.Түвшинжаргал
Хариуцагч
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч З. холбогдуулан 12 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Б.Түвшинжаргал нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
нь эхнэрийн хамт засварын ажил хийдэг бөгөөд оффисын засварын ажлаа хийлгэж байсан. Тэгээд аав, ээжийнхээ амьдарч байсан дүгээр байрны тоот 4 өрөө байрыг засуулахаар З.эй ярилцсан. Тэр үед нь 1 өрөө 18 м2 байрыг 1 000 000 төгрөгөөр засварлана гэж ярьж байсан бөгөөд 4 өрөө байрыг 4 000 000 төгрөгөөр засварлана гэсэн. Ингээд засварын ажлын материал татах ажлыг 2021 оны 02 дугаар сараас эхлүүлсэн. нь 2021 оны 02 дугаар сард Улаанбаатар хот руу явж засварын материал татаж ирсэн. Өөрийнх нь хэлсэн үнээр материалын мөнгийг шилжүүлдэг байсан. Мөн түлш шатахууныг нь хийж өгсөн. Хоёр ч удаа явсан. Засварыг 1 сарын дотор хийнэ гэж тохирч 2021 оны 03 дугаар сараас эхэлсэн боловч 05 дугаар сард засварын гол ажлыг дуусгаад, өөр ажилд орчихсон. Манай хаалга, цонхны суулгалт дутуу, гадна пасад, цонх, хаалганы дулаалга, амалгаа хийгдээгүй. Дараа нэг ирээд дор нь хийчихнэ гэсэн. Эдгээр дутуу ажлыг хийлгэх гэж шахаж шаардаагүй, нэг л ухасхийгээд хийчих ажил гээд яриад байсан учир хүлээж байсан. Ажлын хөлсийг 2021 оны 04 дүгээр сараас эхлэн зээл ч гэх юм уу, урьдчилгаанд аваад байдаг байсан. Миний бие 2021 оны 09 дүгээр сард Гурванзагал суманд хадлан хадахаар судалж, анх удаа ийм ажил хийх гэж байгаа болохоор ахыг та цуг яваад талбайг үзээд өгөөч гээд хамт явсан. Тэгээд ажилд зориулж техник машин авах хэрэгтэй болсон. нь тоног төхөөрөмж буюу машин захиалж өгөхөөр болж түнштэйгээ яриад, би банкнаас зээл авч мөнгө шилжүүлсэн. Зээл авах үед Худалдаа хөгжлийн банкны зээлийг хаах болсон тул өмнө нь ахын надаас зээлээр авсан машиныг зарахаар болж уг машиныг нь ******* 000 000 төгрөгөөр зараад******* 000 000 төгрөгийг өгч, 3 000 000 төгрөгийг нь өөрөө аваад үлдсэн. 2023 оны 04 дүгээр сард засварын урьдчилгаанд 1 500 000 төгрөг авсан. Мөн сүүлд 500 000 төгрөг авсан. Машинтай болтлоо унах унаагүй ажил хэцүүдлээ гээд байхаар нь миний дүү болох сул машиныг унаад ирчих гэсэн. Энэ үед 1 100 000 төгрөг зээлүүлсэн. Мөн 300 000 төгрөг, 500 000 төгрөг өгсөн. Ингэж манай байрны дотор засварыг хийсэндээ тооцож 5 500 000 төгрөг авчихсан байгаа. ...Үүнээс хойш 2021 оны 12 дугаар сард нь приус-41 машин авах болоод надаас 11 200 000 төгрөг зээлж авсан. 2022 оны 04 дүгээр сарын 09-нд эмнэлгээр үзүүлж явна, мөнгө зээлээч гээд 1 000 000 төгрөг, 04 дүгээр сарын 10-нд 500 000 төгрөг авсан. Иймд би ээс 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 04 дүгээр сард надаас зээлсэн 12 800 000 төгрөгийг ээс гаргуулахаар нэхэмжилж байна. Уг төлбөр нь засварын ажлаас тусдаа өөрт нь зээлдүүлсэн, машин унаа авахад нь тусалсан мөнгө юм. Засварын ажлаас 6 цонхны амалгаа, болконы наалт дутуу хэвээрээ байгаа. Миний хувьд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр машин авах зориулалтаар 10 200 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 04 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөг зээлдүүлсэнээ нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 03 дугаар сард *******тай 4 өрөө байрны засварын ажлыг хийхээр тохиролцсон. Засварын материал татах хүн байхгүй, та яваад ирээч гэхэд нь Улаанбаатар хот руу хоёр удаа засварын материалд нь явсан. Тэгэхэд түлшний мөнгөнөөс өөр мөнгө өгөөгүй ба би өөрийн зардлаар хоол унд, бусад зардлаа гаргаж явсан. Иймд одоо миний хувьд тэр үеийн тээврийн зардал болон өөрийн хөлс болох 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Засварын ажил ******* хоног үргэлжилсэн. Засварын ажлын урьдчилгаанд 1 500 000 төгрөг өгсөн. Ингээд засварын ажил дуусаж төлбөр тооцоо хийх үед мөнгө байхгүй байна, та машин авах уу гэхэд нь би машингүй байсан болохоор зөвшөөрсөн. Тоёота прима маркийн машиныг 14 000 000 төгрөгт бодож авахаар болсон. Уг машины зөрүү болох 7 000 000 төгрөгийг надаас авахгүй, оффисын засварын хөлснөөс хасуулаарай гэсэн. Энэ машины хаалга нь гэмтэлтэй, амортизатор, дугуй муу ирсэн тул энэ бүхнийг 2 сая гаруй төгрөгөөр засварлуулсан. О.******* яриад байгаа байшингийн гадна цонхны амалгаа янзлах ажил дотор заслын ажилд ороогүй. Гэхдээ би энэ ажлыг нь хийж өгье гэсэн боловч цонхон доор нь мод ургасан байснаас шат тавих аргагүй байсан тул энэ ажлыг хийх нөхцөлгүй байсан. ******* нь энэ модыг тайруулчихаад дуудна гээд өдийг хүртэл дуудаагүй. Ингээд 2021 оны 08 дугаар сарын эхээр ******* над руу Гурванзагал суманд хадлангийн талбай авсан, та надад ажил хийж өгөх үү гэж ярьсан. Би зөвшөөрч тус сум руу 3, 4 удаа явсан. Ингэхдээ бас л зөвхөн бензиний мөнгө өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын дундуур над руу “...ахаа наад машинаа зарах хэрэгтэй байна, гааль дээрээс хадлангийн тоног төхөөрөмж авна” гэж ярьсан. Би зөвшөөрч дахиад Улаанбаатар хот руу явж машиныг нь ******* 000 000 төгрөгөөр зарж, *******д эхлээд******* 600 000 төгрөг, дараа нь 400 000 төгрөг өгсөн. Үлдсэн 2 000 000 төгрөгийг надад өгсөн. Тэгээд хадлангийн тоног төхөөрөмж ч ирэхээ больсон ба ******* захиалсан мөнгөө буцаагаад авчихлаа гэж ярьснаас хойш 12 дугаар сар хүртэл чимээгүй байсан. Би ажилгүй хүлээж ядаад 12 дугаар сард Баяндун суманд нэг сарын хугацаатай засварын ажил хийсэн. 12 дугаар сарын дундуур ******* руу залгаж би ажилгүй чамайг хүлээгээд байна, чи нэг шийдтэй хариу хэл, ажил хийгдэхгүй болсон бол хоёулаа тооцоогоо дуусгая, чи надад өгөх ёстой мөнгөө өгөөд өөрийн авах юмаа ав гэж хэлэхэд ******* та ямар тэвчээргүй юм бэ, сонин юм бэ гэх зэргээр уурласан. Ингээд 12 дугаар сарын 20-нд над руу яриад ахаа мөнгөтэй болчихлоо, танд 10 200 000 төгрөг өгье, үүгээр урьдчилгаа хийгээд машин ав гэж хэлсэн учир би Улаанбаатар хот руу очиж приус-41 маркийн машиныг банк бусаар аваад ирсэн. Энэ хугацаанд ******* надтай уулзах болгондоо би танд өндөр цалин өгнө, хаусс хороолол барина, уурхайд том машин явуулна гэх мэтээр гоё гоё юм ярьж, намайг горьдоох байдалд оруулж удаан хүлээлгэсэн. Ингээд нэг өдөр ******* намайг дуудаж Шинь шинь компанид цемент зөөх ажил байна, үүнийг авахаар болсон, та хариуцаад ажилла гэхээр нь зөвшөөрсөн боловч ажил эхлээгүй. Тэгээд асуухад ахаа ажил авахад хүндрэл гарсан. Ажил хийх компани нэр дээрээ цемент зөөх машинтай байх ёстой гэнэ. Та дүүгийнхээ машиныг над руу шилжүүлж өгөх арга байна уу гэсэн. Би дүүтэйгээ ярихад зөвшөөрсөн учир ******* бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Тэгэхдээ би бензин тосны зардлыг гаргаж явсан. Манай дүү машинаа О.******* нэр дээр шилжүүлэхдээ би үнэтэй зүйлээ нэр дээр нь шилжүүлж байгаа учир хүүгүйгээр 10 000 000 төгрөг зээлүүлчих, би машин эргүүлж өгөх хүртэл хэрэглээд эргүүлж өгнө гэснийг ******* зөвшөөрсөн. Гэвч тэр үед өөрт нь мөнгө байгаагүй учир би *******д 10 000 000 төгрөг зээлүүлсэн. Үүнээс хойш мөн л ажил нь эхлэхгүй хүлээж, цаг хугацаа алдсаар байсан. Миний бие 2021 оны 08 дугаар сарын 01-нээс 2022 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл *******аас шалтгаалж 7 сар ажилгүй байсан. Иймд 7 сар ажилгүй байсан хугацааны 17 500 000 төгрөгийг нэхэмжилнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай итгэмжлэл, *******аас З. зээл өгсөн мөнгөний авлагын тооцоо, О.******* ХААН банк дахь , 54222713 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, мөн түүний Худалдаа хөгжлийн банк дахь 401003700 тоот дансны хуулга, гэрэл зургууд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээний загвар зэрэг баримтыг,
Хариуцагчаас ХААН банк дахь 54110372******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга, ын тоот дансны дэлгэрэнгүй хуулга, ын авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрч ийг шүүх хуралдаанд оролцуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч З. холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 12 800 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 12 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... нь эхнэрийн хамт засварын ажил хийдэг бөгөөд оффисын засварын ажлаа хийлгэж байхдаа танилцсан. Тэгээд дүгээр байрны тоот 4 өрөө байрыг засуулахаар З.эй ярилцсан. Тэр үед нь 1 өрөө байрыг 1 000 000 төгрөгөөр засварлана гэж ярьж байсан бөгөөд 4 өрөө байрыг 4 000 000 төгрөгөөр засварлана гэсэн. ...2021 оны 05 дугаар сард засварын гол ажлыг дуусгаад, өөр ажилд орчихсон. Манай хаалга, цонхны суулгалт дутуу, гадна пасад, цонх, хаалганы дулаалга, амалгаа хийгдээгүй. ...Ажлын хөлсөнд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг өгсөн. ...2021 оны 9 дүгээр сард буюу зээл авах үед Худалдаа хөгжлийн банкны зээлээ хаах болсон тул өмнө нь ахын надаас зээлээр авсан машиныг зарахаар болж уг машиныг нь ******* 000 000 төгрөгөөр зараад******* 000 000 төгрөгийг өгч, 3 000 000 төгрөгийг өөрөө авсан. 10 дугаар сарын 18-ны өдөр 1 100 000 төгрөг зээлдүүлсэн. Манай байрны дотор засварыг хийсэндээ тооцож 5 500 000 төгрөг авчихсан байгаа. ...Үүнээс хойш нь приус-41 маркийн машин худалдан авахаар болоод надаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10 200 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг зээлж авсан. 2022 оны 04 дүгээр сарын 09-нд эмнэлгээр үзүүлж явна, мөнгө зээлээч гээд 1 000 000 төгрөг, 04 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөг тус тус зээлсэн. Иймд би ээс 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 04 дүгээр сард надаас зээлсэн 12 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Уг төлбөр нь засварын ажлын төлбөрөөс гадна өөрт нь зээлдүүлсэн, машин унаа авахад нь тусалсан мөнгө юм… гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие 2021 оны 03 дугаар сард *******тай 4 өрөө байрны засвар хийхээр тохиролцсон. Засварын материал татах хүн байхгүй, та яваад ирээч гэхэд нь Улаанбаатар хот руу хоёр удаа материалд явсан. Тэгэхэд түлшний мөнгөнөөс өөр мөнгө өгөөгүй ба би өөрийн зардлаар хоол унд, бусад зардлаа гаргаж явсан учир тээврийн зардал болон өөрийн хөлс болох 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Засварын ажил ******* хоног үргэлжилсэн. Урьдчилгаанд 1 500 000 төгрөг өгсөн. Ингээд засварын ажил дуусаж төлбөр тооцоо хийх үед мөнгө байхгүй, та машин авах уу гэхэд нь би машингүй байсан болохоор зөвшөөрсөн. Тоёота прима маркийн машиныг 14 000 000 төгрөгт бодож авахаар болсон. Уг машины зөрүү болох 7 000 000 төгрөгийг надаас авахгүй, оффисын засварын хөлснөөс хасуулаарай гэсэн. Энэ машины хаалга нь гэмтэлтэй, амортизатор, дугуй муу ирсэн тул энэ бүхнийг 2 сая гаруй төгрөгөөр засварлуулсан. О.******* яриад байгаа байшингийн гадна цонхны амалгаа янзлах ажил дотор заслын ажилд ороогүй. Гэхдээ би энэ ажлыг нь хийж өгье гэсэн боловч цонхон доор нь мод ургасан байснаас шат тавих аргагүй байсан тул энэ ажлыг хийх нөхцөлгүй байсан. ******* нь энэ модыг тайруулчихаад дуудна гээд өдийг хүртэл дуудаагүй. Ингээд 2021 оны 08 дугаар сарын эхээр ******* над руу Гурванзагал суманд хадлангийн талбай авсан, та надад ажил хийж өгөх үү гэж ярьсан. Би зөвшөөрч тус сум руу 3, 4 удаа явсан. Ингэхдээ бас л зөвхөн бензиний мөнгө өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын дундуур над руу “...ахаа наад машинаа зарах хэрэгтэй байна, гааль дээрээс хадлангийн тоног төхөөрөмж авна” гэж ярьсан. Би зөвшөөрч дахиад Улаанбаатар хот руу явж машиныг нь ******* 000 000 төгрөгөөр зарж, *******д эхлээд******* 600 000 төгрөг, дараа нь 400 000 төгрөг өгсөн. Үлдсэн 2 000 000 төгрөгийг надад өгсөн. Тэгээд хадлангийн тоног төхөөрөмж ч ирэхээ больсон ба ******* захиалсан мөнгөө буцаагаад авчихлаа гэж ярьснаас хойш 12 дугаар сар хүртэл чимээгүй байсан. ...12 дугаар сарын 20-нд над руу яриад ахаа мөнгөтэй болчихлоо, танд 10 200 000 төгрөг өгье, үүгээр урьдчилгаа хийгээд машин ав гэж хэлсэн учир би Улаанбаатар хот руу явж приус-41 маркийн машиныг банк бусаар аваад ирсэн. ...Ингээд нэг өдөр ******* намайг дуудаж Шинь шинь компанид цемент зөөх ажил байна, та хариуцаад ажилла гэхээр нь зөвшөөрсөн боловч ажил эхлээгүй. Тэгээд асуухад ажил авахад хүндрэл гарсан. Ажил хийх компани нэр дээрээ цемент зөөх машинтай байх ёстой гэнэ. Та дүүгийнхээ машиныг над руу шилжүүлж өгөх арга байна уу гэсэн. Би дүүтэйгээ ярихад зөвшөөрсөн учир ******* бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Мөн би бензин тосны зардлыг гаргасан. Манай дүү машинаа О.******* нэр дээр шилжүүлэхдээ “би үнэтэй зүйлээ нэр дээр нь шилжүүлж байгаа учир хүүгүйгээр 10 000 000 төгрөг зээлүүл. Би машинаа авахдаа эргүүлж өгнө” гэснийг ******* зөвшөөрсөн. Гэвч тэр үед өөрт нь мөнгө байгаагүй учир би *******д 10 000 000 төгрөг зээлүүлсэн. Үүнээс хойш мөн л ажил нь эхлэхгүй хүлээж, цаг хугацаа алдсаар байсан. ...Миний бие 2021 оны 08 дугаар сарын 01-нээс 2022 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл *******аас шалтгаалж 7 сар ажилгүй байсан. Иймд 7 сар ажилгүй байсан хугацааны 17 500 000 төгрөгийг нэхэмжилнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч З.эй харилцан ярилцан дүгээр байрны тоот 4 өрөө байрыг засуулахаар тохиролцсон байх бөгөөд нь 2021 оны 3 дугаар сараас эхлэн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
4.2. ******* нь З. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10 200 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөг тус тус шилжүүлжээ.
5. Нэхэмжлэгч ******* нь “...З.эй харилцан ярилцан 4 өрөө орон сууцыг засуулж ажлын хөлсөнд 4 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч нийт 5 500 000 төгрөг төлсөн, ...засварын ажлыг дутуу гүйцэтгэсэн, ...ээс 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 04 дүгээр сард зээлдүүлсэн 12 800 000 төгрөгийг нэхэмжилнэ, уг төлбөр нь засварын ажлын төлбөрөөс гадна өөрт нь зээлдүүлсэн, машин унаа авахад нь тусалсан мөнгө…” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч нь “...засварын ажлын хөлсний урьдчилгаанд 1 500 000 төгрөг өгсөн, бусад өгсөн мөнгө нь О.******* засварын ажлын хөлс болон түүний даалгасан бусад ажлыг гүйцэтгэсэн хөлс юм, би түүнээс мөнгө зээлээгүй...” гэж маргадаг.
Талуудын тайлбар болон гэрч ийн “...би нөхөр ийн хамт О.******* 4 өрөө орон сууцыг засварласан, засварын хөлсийг хэдэн төгрөгөөр тохиролцсоныг мэдэхгүй, ...урьдчилгаа мөнгө 1 500 000 төгрөг өгсөн. Мөн засварын хөлсөндөө машин өгсөн боловч буцаагаад ******* 000 000 төгрөгөөр заруулаад******* 600 000 төгрөгийг өөрөө авсан. ...нөхөр бид хоёр олон сар өөрсдийн ажлаа алдаж ******* ажлыг хийсэн. 10 200 000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн гэж ойлгосон...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд талууд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болох ажлын хөлс, гүйцэтгэсэн ажлын үр дүн, ажлын үр дүнгийн доголдлын талаар тайлбарлаж мэтгэлцдэг.
6. Гэтэл нэхэмжлэгч ******* нь шаардах эрхээ зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан тодорхойлсон байна.
Хариуцагч тал нь нэхэмжлэгч 12 800 000 төгрөг зээлдүүлсэн гэдгээ нотлоогүй, талуудын хооронд зээлийн гэрээ амаар болон бичгээр байгуулагдаагүй гэж мэтгэлцдэг боловч О.******* харилцах данснаас ийн харилцах данс руу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10 200 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.
Хариуцагч нь 12 800 000 төгрөгийг зээлж аваагүй, ажлын хөлсөнд авсан гэх нөхцөл байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтыг үгүйсгэсэн баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Хариуцагчийн шүүхэд гаргасан ын тоот дансны дэлгэрэнгүй хуулга, ын авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Мөн хариуцагч нь тээврийн хөлс болон ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг, *******аас шалтгаалан 7 сар ажилгүй байсан учир 17 500 000 төгрөг тус тус нэхэмжилнэ гэж тайлбарлаж байгаа боловч дээрх шаардлагатай холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.
Иймд нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзлаа нотолж чадаагүй гэж үзлээ. Талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан, зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 12 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 218 150 төгрөгийг гаргуулан *******д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ээс зээлийн гэрээний үүрэгт 12 700 000 /арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 218 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ