| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2023/00904/И |
| Дугаар | 138/ШШ2023/00935 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2023/00935
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын дугаар баг, ******* дугаар байрны тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Дархан овогт *******гийн *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, сумын дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ийн ,
Хариуцагч: Сүхбаатар аймаг, сумын дугаар баг, боомтод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ын нарт холбогдох,
Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хариуцагч Г.
Хариуцагч Ц.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь хариуцагч Г., Ц. нарт холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний аав нь 2008 онд Дорнод аймаг, Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 7Б-20 тоотод хүний гэр бүлийн хэрэгцээний газар өмчилж авсан байна. Хүүхдүүд бидний хувьд ийм газартай гэдгийг мэддэггүй байсан. Аав маань 2014 онд нас барсан. Ээж минь саяхан “нэг газар байх ёстой" гэж хэлэхэд нь хөөцөлдөж, газрын албаар тухайн газрыг заалган, кадастрын зураг зуруулсан чинь бидний өмчлөлийн газар дээр манай зүүн талд газар өмчлөх эрх авсан иргэн гэгч нь хашаа барьж, зүүн талын айлууд дараалан хашаа барьсан байна гэсэн хариу өгсөн. Ингээд бид манай газар дээр хашаа барьсан байна, газраа чөлөөлүүлмээр байна гэхэд “блокоор барьсан хашаа, мөнгийг нь төлөөд ав” гэсэн. Дараа нь “бид хүнээс авсан, явдаг газраараа яв, газрын алба зааж хэмжиж өгсөн” гэх болсон. Бид Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 7Б-20 тоот буюу шинэчилсэн хаягаар тоотод байрлах 00м2 талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч тул бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна.
Газрын байршлыг эхний айл буруу тавьснаас үндэслээд дараа дараагийн айлууд хохирч байна. Уг маргаанд газар давхардсан асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, Ш.******* газар дээр одоогийн байгаагаар Г., Ц. нар хашаагаа барьсан байна. Иймээс газар давхардсан асуудал байхгүй учраас газрыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагч Ц., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд нар хариу тайлбартаа: Уг газрыг 2010 онд гэх эмэгтэйгээс тухайн үедээ үнэтэйгээр буюу 2 00 000 төгрөгөөр худалдаж авсан. Кадастрын зураг, бүх бичиг баримтууд бүрэн байсан. Тийм ч учраас миний нэр дээр шилжүүлсэн. Хашаа барихаасаа өмнө хашааныхаа 4 цэгийг газрын даамал , мөн дагаж очсон хоёр залуугаар тогтоолгосон. Би өөрөө дур мэдэн хашаа бариагүй. Эрх бүхий байгууллагаас асууж газрын мэдээллийг тодорхой болгож байж блокон хашаа бариулсан. Тухайн үед ажлын хөлс материалтайгаа 00 000 төгрөг болсон. Би энэ газар хашаагаа 2017 онд Г. гэдэг хүнд мөнгөний хэрэг гарсан учир 7 00 000 төгрөгөөр худалдсан. Хэрэв энэ асуудал дээр буруутан зайлшгүй шаардлагатай бол Хэрлэн сумын газрын алба л буруутай. Энэ асуудал надад ямар ч хамааралгүй учир хариуцагч биш гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч Г. хариу тайлбартаа: Миний бие 2017 онд ын аас Зангиатын 7Б-21 тоот 4 тал блокон хоосон хашаа, газар худалдан авсан. Гэтэл 2022 онд ******* гэх эмэгтэй “******* өмчлөлийн газар байна” гэж ирсэн. Би эргээд аас асуухад “би газар дээрээ хашаа барихдаа газрын албанаас хүн дуудаж тусгай хэмждэг багажаар нь хэмжүүлж байж хашаагаа барьсан тул тийм байх учиргүй” гэсэн. Тэгээд би газрын албанд өргөдөл гаргаж газраа хэмжүүлэхэд манай газрыг “иргэн ******* газар мөн байна. Зүүн талын газар нь танай газар байна” гэсэн хариу өгсөн. Энэ олон айлын газрын маргаан анхнаасаа Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын буруутай үйлдлээс болсон учир эхлээд миний газрыг олж тогтоож өгсний дараа би газрыг чөлөөлж өгнө. Газрын албанаас миний өмчлөлийн газрыг зааж өгсөн тохиолдолд маргах зүйл байхгүй. Би хөдөө ажилладаг учраас уг хашаагаа хүмүүст түрээслүүлж байсан гэв.
4. Нэхэмжлэгчээс: 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0048 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Ш.******* нас барсны бүртгэлийн лавлагаа, 00002970 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, иргэн болон Ч.*******гийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 1/23 тоот албан бичиг, Газрын даамал ийн 2023 оны 0 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 001 бүртгэлийн дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг (хх 4-11 тал),
Хариуцагч Ц. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, тайлбарыг (хх 31-33 тал) тус тус шүүхэд гаргаж өгсөн болно. Хариуцагч Г. бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь хариуцагч Г., Ц. нарт холбогдуулан “газар албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон.
Шүүх газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.т холбогдох хэсгийг хангаж, хариуцагч Ц.ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний аав нь 2014 онд нас барсан. 2008 онд Дорнод аймаг, Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 7Б-20 тоотод хүний гэр бүлийн хэрэгцээний газар өмчилж авсан байна. ...Газрын албаар тухайн газрыг заалган, кадастрын зураг зуруулсан чинь бидний өмчлөлийн газар дээр манай зүүн талд газар өмчлөх эрх авсан иргэн Ц. гэгч нь хашаа барьж, зүүн талын айлууд дараалан хашаа барьсан байна гэсэн хариу өгсөн. ...Миний ээж Ч.******* Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 7Б-20 тоот буюу шинэчилсэн хаягаар тоотод байрлах 00м2 талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч тул бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна.
3. Хариуцагч Ц., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Уг газрыг 2010 онд гэх эмэгтэйгээс 2 00 000 төгрөгөөр худалдаж авсан. Кадастрын зураг, бүх бичиг баримтууд бүрэн байсан учраас миний нэр дээр шилжүүлсэн. Хашаа барихаасаа өмнө хашааныхаа 4 цэгийг газрын даамал , мөн дагаж очсон хоёр залуугаар тогтоолгосон. Би өөрөө дур мэдэн хашаа бариагүй. Эрх бүхий байгууллагаас асууж газрын мэдээллийг тодорхой болгож байж блокон хашаа бариулсан. Тухайн үед ажлын хөлс материалтайгаа 00 000 төгрөг болсон. Би энэ газар хашаагаа 2017 онд Г. гэдэг хүнд мөнгөний хэрэг гарсан учир 7 00 000 төгрөгөөр худалдсан. Хэрэв энэ асуудал дээр буруутан зайлшгүй шаардлагатай бол Хэрлэн сумын газрын алба л буруутай. Энэ асуудал надад ямар ч хамааралгүй учир хариуцагч биш гэж үзэж байна.
4. Хариуцагч Г. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие 2017 онд ын аас Зангиатын 7Б-21 тоот 4 тал блокон хоосон хашаа, газар худалдан авсан. Гэтэл 2022 онд ******* гэх эмэгтэй “******* өмчлөлийн газар байна” гэж ирсэн. Би эргээд аас асуухад “би газар дээрээ хашаа барихдаа газрын албанаас хүн дуудаж тусгай хэмждэг багажаар нь хэмжүүлж байж хашаагаа барьсан тул тийм байх учиргүй” гэсэн. Тэгээд би газрын албанд өргөдөл гаргаж газраа хэмжүүлэхэд манай газрыг “иргэн ******* газар мөн байна. Зүүн талын газар нь танай газар байна” гэсэн хариу өгсөн. Энэ олон айлын газрын маргаан анхнаасаа Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын буруутай үйлдлээс болсон учир эхлээд миний газрыг олж тогтоож өгсний дараа би газрыг чөлөөлж өгнө.
. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0048 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Ш.******* нас барсны бүртгэлийн лавлагаа, 00002970 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, иргэн болон Ч.*******гийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 1/23 тоот албан бичиг, газрын даамал ийн 2023 оны 0 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт болон талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
.1. Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоот нутаг дэвсгэрт 09110439 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 00 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь , Ч.*******, Т.*******, , , нар болох нь нотлогдож байна.
.2. нь 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан байх бөгөөд түүний эхнэр Ч.******* уг газрыг өвлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 4 дүгээр сарын 18-гы өдөр авсан байна.
.3. Газрын даамалын тодорхойлолтоос үзэхэд Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоот газрын хаяг нь 4 дүгээр баг Зангиатын тоот болж өөрчлөгдсөн байна. Мөн 09110439 нэгж талбарын хувийн хэргийн шинэчлэл нь 210013 болж өөрчлөгджээ.
. Нэхэмжлэгч Ч.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0048 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоот буюу одоогийн хаягаар Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоот нутаг дэвсгэрт байрших 210013 нэгж талбарын дугаартай 00 м.кв газрыг өвлөж авсан байх бөгөөд энэ талаар бусад хууль ёсны өвлөгч нар маргаагүй байна. Иймд Ч.******* нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болно.
Хариуцагч Г. нь 2017 онд Ц.аас Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 7б-21 тоот 4 тал блокон хоосон хашаа, газрыг худалдан авч тус газрын өмчлөгч болсон талаар талууд маргаагүй болно.
Талуудын маргааны зүйл нь Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотын газар дээр уг газрын зүүн талын байршилд газар өмчлөх эрх авсан хариуцагч Ц. нь хашаа барьж, улмаар газрыг хашааны хамт Г.т худалдсан байна. Хариуцагч нар Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотын газар дээр хашаа барьсан гэдгээ мэдээгүй, эрх бүхий байгууллагын ажилтнаар тогтоолгосны дараа хашаагаа барьсан гэж маргадаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэгч Ч.*******гийн өмчлөлийн газар болох Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоот буюу одоогийн хаягаар Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоот нутаг дэвсгэрт байрших 210013 нэгж талбарын дугаартай 00 м.кв газрыг одоо хариуцагч Ц. эзэмшээгүй, хариуцагч Г. эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Ц.ад холбогдуулан гаргасан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хариуцагч Г. нь Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас дээрх нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээдэг бөгөөд хариуцагч Г. нь уг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Г.ыг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдоггүй байх тул нэхэмжлэгч Ч.*******гийн өмчлөлийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоот буюу одоогийн хаягаар Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоот нутаг дэвсгэрт байрших 210013 нэгж талбарын дугаартай 00 м.кв газрыг хариуцагч Г.ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.ад холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 3 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.2, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн өмчлөлийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоот буюу одоогийн хаягаар Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоот нутаг дэвсгэрт байрших 210013 нэгж талбарын дугаартай 00 м.кв газрыг хариуцагч Г.ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.ад холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, дугаар зүйлийн .2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 3 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ