Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
Хэргийн индекс | 150/2023/00163/И |
Дугаар | 150/ШШ2023/00178 |
Огноо | 2023-11-07 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 150/ШШ2023/00178
2023 оны 11 сарын 07 өдөр Дугаар 150/ШШ2023/00178
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ************** дүгээр байр, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ы *******ын (РД:ЗЮ8*******07290*******) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн сум, дэх үйлдвэрийн бүсэд байрлах “” ТӨХК-д холбогдох,
Ажлын байраар хангуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор *******0,6*******,*******50******* төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , “” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ажил үүргээ гүйцэтгэх явцад компанийн удирдлага, өмчийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан "'" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 0******* дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаал гарч намайг албан тушаал бууруулан Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилсон хэдий ч 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг.
Миний бие ажлаас чөлөөлсөн тушаалыг холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн, үндэслэлгүй гэж үзэж Шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох нэхэмжлэлийг гаргасантай холбогдуулан 3 шатны шүүхээр шийдвэрлүүлж өнөөдрийг хүрлээ.
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 001 /ХТ2023/00101 дугаартай тогтоол гарсан бөгөөд тус тогтоолд намайг ажлаас чөлөөлсөн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 0******* дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот тушаалаар томилогдсон Маркетинг, борлуулалтьш хэлтсийн Борлуулалтын ажилтнаар эргүүлэн тогтоолгох асуудлыг нээлттэй орхих нь зүйтэй гэж Шүүх бүрэлдэхүүнээс үзэж дүгнэсэн болно.
Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн Шүүхийн 001/XT2023/00101 дугаартай тогтоол гарсантай холбогдуулан миний бие 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "" ТӨХК-д, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр "" ТӨХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст тус тус хандаж дараах хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.
1.Ажлаас чөлөөлсөн Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 тоот тушаал хүчингүй болсонтой холбогдуулан 2022 оны 0******* дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот тушаалаар томилогдсон Маркетинг, борлуулалтын хэлтсийн Борлуулалтын ажилтны албан тушаалд ажиллах хүсэлтэй байгаа тул ажлын байраар хангаж өгнө үү.
2.2022 оны 0******* дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртлэх хугацааны цалинг ажилласнаар тооцон олгож, эрүү,л мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хийж, баталгаажуулж өгнө үү.
Иймд ажил олгогчийн зүгээс хуулийн хугацаанд хүсэлтийн хариу өгөөгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын байраар хангахгүй байгааг намайг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа тул Борлуулалтын ажилтнаар томилуулж, 2022 оны 0******* дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртлэх ажиллаагүй хугацааны нөхөн төлбөрийг олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хийж, баталгаажуулахыг шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие борлуулалтын ажилтнаар томилуулж, 2022 оны 0******* дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаагүй хугацааны нөхөн төлбөр *******0,6**************,50******* төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Үндэслэл нь миний бие ТӨХК-д ажиллах байхад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл 2022 оны 03 сарын 25-ны өдрийн албан бичиг гарч миний ажил хөдөлмөр эрхлэлтийг хязгаарлаж ажлын байр луу нэвтрүүлээгүй. Ажил үүргээ гүйцэтгэх явцад компанийн удирдлага, өмчийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан "'" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 0******* дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот тушаал гарч намайг албан тушаал бууруулан Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилсон хэдий ч 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг.
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, намайг ажлаас чөлөөлсөн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 0******* дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот тушаалаар томилогдсон борлуулалт логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтнээр ажилд эргүүлэн тогтоолгож ажиллаагүй хугацааны нөхөн төлбөр гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Энэ иргэний хэрэг нь 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.
Улсын дээд шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 101 тогтоолоор *******ыг ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй байна, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг шийдвэрлэ гэж тодорхой тусгасан.
Дараа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйл буюу шинэ ажлын байранд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа өмнөх хөдөлмөрийн гэрээг компанийн дотоод журмыг баримталж цуцалсан нь хууль бус байна гэж Улсын дээд шүүх дүгнэсэн. Энэ тогтоолын 21-р зүйлд 2022 оны 05 сарын 05-ны өдрийн Б229 тоот тушаалын хууль зүйн алдаатай гэж үзсэн гомдол үндэслэлтэй гэж үзэж тухайн тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтанд эргүүлэн тогтоох шаардлага гаргаагүй тул энэ тушаалтай холбоотой шийдвэрлүүлэх асуудлыг нээлттэй орхих нь зүйтэй гэсэн.
Б.******* нь Улсын дээд шүүхийн тогтоолыг хүлээж авсны дараа борлуулалтын ажилтнаар ажилдаа эргэж орох хүсэлтээ гаргасан байдаг. Улсын дээд шүүхийн тогтоолыг авсны дараа хандахад ТӨХК нь 2023 оны 08 сарын 09-ний өдрийн 1021 тоотоор *******ыг ажлын байраар хангахаас татгалзсан. Иймээс ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсан гэж маргаан таслах комисс асуудлыг шийдвэрлэсэн.
Ажилд орох мөн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийлгэхийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна.
Гэхдээ 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б163 тоот тушаалын гүйцэтгэлийг хангахыг даалгах нь зүйтэй гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Мөн нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийлгэх асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эхлээд Б.******* Борлуулалтын албаны даргаар томилогдох нэхэмжлэлийн шаардлага гаргаад явсан. Үүнтэй холбоотой 2 тушаал дээр маргасан. Энэтэй холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 15*******-д зааснаар маргаан таслах комисс, эвлэрүүлэн зуучлах бүх шатаар явж байгаад эцэст нь шүүхэд хандсан.
Хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь Улсын дээд шүүхээр хэлэлцэгдсэн. Нэг хүн 2 ажил дээр томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж болохгүй. Иргэний хуулийн 79-р зүйлд заасан. Хэрэв тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ойлголт байдаг. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. 2023 оны 7 сарын 5-ны өдөр УДШ-ын тогтоол гардаж авч энэ талаар баримтыг шүүхэд өгсөн. 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хандсан. Энэ дундаа маргаан таслах комисс болон үйлдвэрт хандсан. Бид нар эвийн журмаар хамгийн түрүүнд шийдвэрлүүлэхээр хандсан. Миний хувьд урьдчилан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй хөөн хэлэлцэх хугацаандаа байна гэж үзэж байна. Дээрээс нь УДШ-ын тогтоолын 21-р заалтыг яриад байна. Энэ дээр ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй тул гэж байна. Тийм ээ бид нар борлуулалтын ажилтнаар томилуулах шаардлага гаргаагүй байсан тул шүүх та нар үр дагавраа шийдвэрлүүлэх эрх нээлтэй гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчийн хариу тайлбарт эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоогоогүй байх тул бид нар таныг ажилд авах үндэслэл алга гэсэн тайлбар өгсөн. Ийм учраас үүнтэй холбоотой бид нар эрх зүйн үр дагавраа шаардаж байна. ...Энэ нь нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй гэж харж байна гэв.
Хариуцагч ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:
Б.*******ыг албан тушаал буруулсан буюу маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар 2022 оны 0******* сарын 13-ны өдөр тушаал гарсан. Дараа нь гарсан албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг Улсын дээд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өмнө нь ******* нь маркетинг борлуулалтын хэлтсийн ажилтнаар ажиллах хүсэлт сонирхлоо илэрхийлсэн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх боломжтой байсан.
Өнөөдрийг хүртэл, Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй, үргэлжлүүлээд явах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар Борлуулалт логистикийн хэлтсийн борлуулалтын ажилтны сул орон тоо байхгүй. *******ыг ажилд эргүүлэн томилох боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Түрүүн миний хэлсэн хүсэлттэй холбоотой дараагийн тайлбар гарч ирнэ. компани болон ТӨХК нь маргалдагч 2 тал болсон. Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулах түүнтэй холбоотой гарсан Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийг хүчингүй болгох чиглэлээр компанийн хувьцаа эзэмшигч Тулга захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол гаргаад явж байгаа. Зарим хэрэг нь хэрэгсэхгүй болж Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гээд маргаад явж байгаа.
Б.******* хэлэхдээ давхар албан тушаал эрхлэх нь хэн бүхний эрх гэсэн. Гэхдээ энийгээ ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай зөвшилцөх ёстой. Хөдөлмөрийн хууль болон дотоод журмаар давхар ажил эрхлэх тохиолдолд ажил олгогчтой зөвшилцөж харилцан тохиролцож гэрээ байгуулах боломжтой. *******ыг зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж хэлсэн. ТӨХК бүх ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Ээлжийн ажил хийлгэх буюу 12 цаг ажиллуулаад 36, *******8 цаг амраах хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжтой. Гэвч компанитай гэрээтэй ажилладаг бол энэ хүнийг ажилд авах боломжгүй. Маргааны 2 тал болж байгаа тул ашиг сонирхлын асуудал үүснэ. Маргалдагч талын төлөөлөл болж ажилладаг *******ыг авч ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цалин хөлсний асуудал байна. Гэтэл нэхэмжлэгч 8 сарын 2-ны өдөр борлуулалтын ажилтны албан тушаалд ажиллах хүсэлт сонирхлоо илэрхийлсэн. Тэрнээс биш анх ажлаас чөлөөлөгдсөн цагаас эхлэн хөдөлмөрийн хөлсийг олгох боломжгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч 2023 оны 8 сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хэзээ ч энэ албан тушаалд ажиллах хүсэл зоригоо илэрхийлж гомдлын шаардлагыг ажил олгогч болон маргаан таслах комисс, шүүхэд гаргаж байгаагүй. Тодруулбал Улсын дээд шүүхийн тогтоол байна. Үндэслэх хэсэгт *******ыг урд эрхэлж байсан буюу борлуулалтын хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоох үндэслэлгүй тул энэ шаардлагыг болон ажилгүй байсан хугацааны урд авч байсан цалин хөлстэй тэнцэх нийт нийгмийн болон 27,000,000 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангахгүй орхино гэсэн. 2022 оны 5 сарын 5-ны өдрийн Б229 тушаал нь хууль зүйн алдаатай гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзэж тухайн тушаалыг хүчингүй болгов гэсэн. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулагчийн ажилд эгүүлэн тогтоох шаардлага гаргаагүй тул энэ тушаалтай холбоотой асуудлыг нээлттэй орхих нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэсэн. Энэ дүгнэлтээр энэ хүн Маркетинг борлуулалтын хэлтсийн даргаар ажиллах боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн. Үүнээс хойш хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргаад ажилд эргүүлэн орох шаардлага гаргасан. Энд энэ хүний гаргаж байгаа *******0 гаран сая төгрөгийн хангах үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа: ******* 2022 оны ******* сарын 13-ны өдөр хувийн хэвшлээс төрийн өмчид шилжсэн ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 163 тоот тушаалаар борлуулалтын ажилтаар томилогддог. Тухайн үед нэхэмжлэгч борлуулалтын хэлтсийн дарга байсан. Ингээд ******* сарын 13-ны өдөр нэгэнт хувийн хэвшлээс төрийн өмчид шилжиж байгаатай холбогдуулаад бүх ажилчдыг бүгдийг нэг зэрэг халж, нэг зэрэг тушаалаар бүгдийг албан тушаалд томилдог.
Энэ үйл баримт аймгийн Сайн сумын Соёлын ордонд бүх ажилчдыг байлцуулж хийсэн байдаг. Энэ үйл баримт бүгд нийтэд илэрхий гэдэг үүднээс нь хэлж байна. За энэ үед ******* өөрөө байгаагүй. Өөрөө ч байгаагүй гэдэгтэйгээ маргадаггүй. Учир нь өөрөө яагаад байгаагүй вэ гэхээр ******* сарын 13-ны өдөр юу ******* сарын 1*******-өөс өмнө буюу 3 сарын 25-ны өдөр намайг ажил руу оруулахаа больчихсон байсан гэдэг үйл баримтыг ярьдаг. За хэдийгээр тэр хүнийг 3 сарын 25-ны өдөр буюу Төрийн өмчийн зохицуул бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэлийн нэр бүхий албан бичгээр бичгээр нэр бүхий 10 этгээдийг үйлдвэрийн байр луу нэвтрэхийг түр түдгэлзүүлчихсэн байсан хэдий ч энэ үйл баримт ******* сарын 13-ны хүртэл явагдаагүй байдаг. Гагцхүү ******* сарын 1*******-ний өдөр бүх хүмүүсийн ажлыг өөрчлөөд ажилд эргүүлэн томилж байхыг ******* өөрөө мэдэж байсан. Мэдэх үүрэгтэй ч байсан. Тэр 10 хүн арвуулаа л тэнд байх ёстой байсан. Түүнээс ******* байхгүй байсан мөн Энхбайгаль гэж хүн байхгүй байсан. Үүний дараа ******* сарын 13-нд томилогдоод үүнийг өөрөө ******* сарын 20-нд мэдсэн гэдэг. Гэхдээ урьд гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлага нь буюу өөрөөр хэлбэл 2022 оны 6 сард гаргасан нэхэмжлэлийн шаардлагаараа би энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй буюу 2 тушаалыг хоёуланг нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл миний албан тушаалыг бууруулчихлаа гэж байгаа юм. 2022 оны 6 сараас хойш 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр буюу Улсын дээд шүүхийн тогтоолыг гарах хүртэл хугацаанд энэ хүн зөвхөн би борлуулалтын хэлтсийн дарга болъё гэж байсан. ...Бүтцийн өөрчлөлтөөр борлуулалтын хэлтэс чинь маркетинг борлуулалтын хэлтэс болж өөрчлөгдсөн байна. Чиг үүрэг нь өөрчлөгдсөн байна. Гэтэл одоо ерөөсөө одоо бүр ажилгүй болох юм байна гээд эргээд нөгөө борлуулалтынхаа ажилтны ажилд томилогдъё гэж байгаа юм.
Борлуулалтын ажилд нь томилогдъё гэдэг хүсэл зоригоо 8 сарын 2-нд илэрхийлж сумын сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Энэ үеэс ******* борлуулалтын ажилтан болъё гэдэг хүсэл зоригоо илэрхийлж байгаа юм. Түүнээс өмнө огтоосоо нэг удаа ч би борлуулалтын ажилтан болгоё гэж байгаагүй. Тэгэхээр энэ дээр хөөн хэлэлцэх хугацаа ярина. Хөдөлмөрийн тухай хуулиар маргаан таслах комиссоор заавал шийдүүлнэ шийдвэрийг хэзээ мэдсэн бэ мэдсэн цагаас хойш 30 хоногийн дотор гаргана. Энэ хүнд эрх нь нээлттэй байсан. ******* би борлуулалтын хэлтсийн дарга болно гэж байсан бол борлуулагчийн ажлаа хийгээд энэ хугацаандаа борлуулалтын даргын албан тушаал дээрээ би эргэж томилуулъя гэж гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан. Хүсэл зоригоо илэрхийлээгүй учраас цаашид борлуулалтын ажилтнаар ажиллах ямар ч хүсэл зориг байхгүй байсан гэдгийг илэрхийлэгдэнэ.
Учир нь энэ хүн хэдийгээр эрх нь зөрчигдсөн гэж байгаа боловч зөрчигдсөн тэр ажлаа хийгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол маргаан комисст гомдол гаргах эрх нээлттэй байсан. Б163 тоот борлуулалтыг хэлтсийн даргыг борлуулалтын ажилтан ажилтан болгосон энэ тушаалд бүтэн 1 жил 2 сарын дараа буюу 1******* сарын дараа гомдлоо гаргаж байна. Энэ хооронд ямар ч хөөн хэлэлцэх хугацаа ярих боломж байхгүй. Учир нь гэвэл ******* урьд нь Борлуулалтын хэлтсийн дарга больё гэж байсан. Тийм учраас борлуулалтын хэлтсийн ажилтнаар томилогдох хүсэл зоригоо илэрхийлсэн 8 сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол үндэслэлгүй гэж үзэж байгаа учир цаашид гарах үр дагавар яригдахгүй гэж бодож байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ирүүлсэн: аймгийн сум дахь сум дундын шүүх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот шийдвэр, аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03-р сарын 1*******-ны өдөр 208/МА2023/00010 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2013 оны 05-р сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/001101 тоот тогтоол, ийн Хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 0*******-р сарын 06-ны өдрийн Б/119 тоот “Ажилд томилох тухай” тушаал, “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай Б.*******ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, “” ТӨХК-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст Б.*******ын гаргасан хүсэлт, “” ТӨХК-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссийн тэмдэглэл, , “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08-р сарын 09-ны өдрийн 01/1021 тоот “Хүсэлтэд хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
Хариуцагч талаас ирүүлсэн: Хуулийн этгээдийн хуулийн бүртгэлийн гэрчилгээ, “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 0******* дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай “Ажиллагсдыг ажилд томилох” тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын “компанийн дүрэм,журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн батлах тухай” тушаал, “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаал, аймгийн сум дахь Монгол шуудангийн шууданчийн “” ТӨХК-д гаргасан тодорхойлолт, “Монгол шуудан” ХХК-ийн 2023 оны 10-р сарын 02-ны өдрийн *******/292 тоот албан бичиг,борлуулалт маркетингийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ:
Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх 2023 оны 05-р сарын 30-ны өдрийн 01/ХТ202300101 тоот тогтоолоор аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03-р сарын 1*******-ны өдөр 208/МА2023/00010 тоот магадлалын тогтоох хэсгийн 1-р заалт, аймгийн сум дахь сум дундын шүүх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 123.1-1-т тус тус зааснаар “” ТӨХК-д холбогдох Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 27,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхийг даалгахыг хүссэн Б.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05-р сарын 05-ны өдрийн Б/229 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “” ТӨХК-д холбогдуулж ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2022 оны 0*******-р сарын 13-ны өдрийн Б163 тоот тушаалтай холбоотой эрхзүйн үр дагаврыг шийдвэрлүүлж уг тушаалыг биелүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор *******0,6*******,*******50******* төгрөг төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгана гэж тодорхойлов.
Хариуцагч “” ТӨХК нь татгалзлын үндэслэлээ: *******ыг албан тушаал буруулсан буюу маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар 2022 оны 0******* сарын 13-ны өдөр Б/163 дугаартай тушаал гарсан. Дараа нь албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг Улсын дээд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өмнө нь ******* нь маркетинг борлуулалтын хэлтсийн ажилтнаар ажиллах хүсэлт сонирхлоо илэрхийлсэн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх боломжтой байсан.
Өнөөдрийг хүртэл Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй, үргэлжлүүлээд явах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар Борлуулалт логистикийн хэлтсийн борлуулалтын ажилтны сул орон тоо байхгүй. ...Бүтцийн өөрчлөлтөөр маркетинг борлуулалт хэлтэс чинь Борлуулалт логистикийн хэлтэс болж өөрчлөгдсөн байна. Чиг үүрэг нь өөрчлөгдсөн байна. Б163 тоот борлуулалтын хэлтсийн даргыг борлуулалтын ажилтан болгосон энэ тушаал бүтэн 1 жил 2 сарын дараа буюу 1******* сарын дараа гомдлоо гаргаж байна. Энэ хооронд ямар ч хөөн хэлэлцэх хугацаа ярих боломж байхгүй. Учир нь гэвэл ******* урьд нь Борлуулалтын хэлтсийн дарга больё гэж байсан. Тийм учраас борлуулалтын хэлтсийн ажилтнаар томилогдох хүсэл зоригоо илэрхийлэн 8 сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол үндэслэлгүй гэж үзэж байгаа учир цаашид гарах үр дагавар яригдахгүй гэж тодорхойлов.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.******* нь анх ийн “” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн Б/119 дугаартай тушаалаар борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна.( х.х-ийн 56-рт)
Монгол улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12******* дүгээр “ийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын дагуу ХК нь Төрийн өмчит хувьцаат компани болж өөрчлөгдөн, үүнтэй холбогдуулан “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 0******* дүгээр сарын 13-ны өдрийн “Ажиллагсдыг ажилд томилох” тухай Б/163 дугаартай тушаал гарч Б.*******ыг Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилсон байна. /хх-ийн 53-55, 76-79 хуудас /
Нэхэмжлэгч Б.******* нь ажил албан тушаалаас бууруулсан тушаалыг хүлээн авсан ба үүний дараа “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалаар “Б.*******ыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халжээ. ( х.х-ийн 57-рт)
Нэхэмжлэгч Б.******* ажил албан тушаалаас бууруулсан “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 0******* дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай “Ажиллагсдыг ажилд томилох тухай” тушаал (цаашид Б/163 тоот тушаал гэх) 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалуудыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.
Дээрх гомдлыг аймгийн сум дахь сум дундын шүүх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар үйлийн 127.1-т тус тус зааснаар *******ы *******ыг “” ТӨХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ” ТӨХК-аас 19.090.668 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож,
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03-р сарын 1*******-ны өдөр 208/МА2023/00010 тоот магадлалаар аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1,158.2.2, 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч “” ТӨХК-д холбогдох ажлаас өөрчилсөн тушаал хүчингүй болгуулж,ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх 2023 оны 05-р сарын 30-ны өдрийн 01/ХТ202300101 тоот тогтоолоор аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03-р сарын 1*******-ны өдөр 208/МА2023/00010 тоот магадлалын тогтоох хэсгийн 1-р заалт, аймгийн сум дахь сум дундын шүүх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 123.1-1-т тус тус зааснаар “” ТӨХК-д холбогдох Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 27,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхийг даалгахыг хүссэн Б.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05-р сарын 05-ны өдрийн Б/229 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай гэж өөрчилж шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ. (х.х-ийн 27, *******3, 55-рт)
Дээрх үйл баримт Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны хүчин төгөлдөр тогтоолоор нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй бөгөөд энэ талаар талууд маргахгүй байгаа болно.
Нэхэмжлэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар авч ажиллуулах гэснийг Борлуулалт логистикийн хэлтсийн борлуулалтын менежерээр авч ажиллуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 32,300,000 төгрөг нэхэмжилснийг *******0,66*******,169 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа болно.
Хууль зүйн үндэслэл: Хөдөлмөрийн тухай хуулийн 15******* дүгээр зүйлийн 15*******.2-т “хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж,
мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 15******* дүгээр зүйлийн 15*******.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлүүлнэ:
158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгүүлэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж заажээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоол гарсны дараа “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 0******* дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилсон тушаалыг Б.******* хүлээн зөвшөөрч энэ ажилд орох тухайгаа илэрхийлж хүсэлтээ гаргасан боловч Гүйцэтгэх захирал 2023 оны 08-р сарын 09-ны өдрийн 01/1021 тоот албан бичгээр сул орон тоо байхгүй гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлжээ. (х.хийн 3-рт)
Мөн тус компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисс нь шүүхээр шийдэгдсэн асуудлыг хэлэлцэх эрхгүй тул өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн байна. (х.х-ийн 60-рт)
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2023 оны 05-р сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/001101 тоот тогтоолоор “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож энэ тушаалтай холбоотой эрхзүйн үр дагаврыг шийдвэрлүүлэх эсэх асуудлыг нээлттэй орхиж шийдвэрлэсэн тул энэ эрхийн хүрээнд Б.******* шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.******* нь Б/163 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахыг “” ТӨХК-д даалгах хүсэлт шүүхэд гаргаж, энэ тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа талуудын маргааны зүйл болж байна.
Нэхэмжлэгч Б.******* Б/163 тоот тушаалыг хүлээн авсан талаар аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот шийдвэрт: Б.******* нь ... ажлын байр өөрчилсөн албан тушаал бууруулсан тушаал шийдвэр, ******* сарын 13-ны өдөр огноотой, ******* сарын 20-ны өдөр миний мэйл рүү ирсэн гэж тайлбар гаргасан, шүүхийн үзлэгээр “” ТӨХК энэ тушаалыг 2022 оны 05-р сарын 02-ны өдөр цахим хаягаар мэдэгдсэн байдал нотлогджээ.
Б.******* энэ шүүх хурал дээр “******* сарын 20-ны өдөр миний мэйл рүү ирсэн” гэж мөн дээрх байдлаар тайлбар гарсан зэргээс дүгнээд хамгийн сүүлд шүүхийн хийсэн үзлэгээр нотлогдсон 2022 оны 05-р сарын 02-ны өдөр Б/163 тоот тушаалыг мэйлээр Б.******* хүлээн авсан гэж дүгнэлээ. (х.хийн16-рт)
Дээрх Б/163 тоот тушаалын талаарх гомдол бүхий Б.*******ын нэхэмжлэлийг шүүх анх 2022 оны 06-р сарын 13-ны өдөр хүлээн авч 2022 оны 06-р сарын 20-ны өдөр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” **************7 тоот шүүгчийн захирамж гаргаж байсан байна. (х.х-ийн 1*******0-рт)
Б/163 тоот тушаалыг нэхэмжлэгч Б.*******д “” ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цахим хаягаар хүргүүлсэн хугацаанаас 30 хоногийн дотор буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор гомдлоо шүүхэд гаргах ёстой байсан байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15******* дүгээр зүйлийн 15*******.2.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Б/163 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй, хүчин төгөлдөр болсон гэж дүгнэв. Энэ тушаалыг хүчингүй болгосон баримт хэрэгт байхгүй болно.
“” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний дотор гаргасан хүчин төгөлдөр тушаалын биелэлтийг бүрэн хариуцах үүрэгтэй гэж шүүх дүгнэж “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 0******* дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай “Ажиллагсдыг ажилд томилох тухай” тушаалын Б.*******д холбогдох хэсгийн хэрэгжилтийг хангахыг “” ТӨХК-д даалгаж шийдвэрлэв.
Б/163 тоот тушаалаар Б.*******ын томилогдсон Маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтан гэх албан тушаал нь одоо нэршлийн хувьд өөрчлөлт орж Борлуулалт логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн нь Б/163 тоот тушаалыг хэрэгжүүлэхэд саад болохгүй болно.
Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор хувьд
Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсгийн *******.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж,
Мөн хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.2-д “.Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.” гэж тус тус заажээ.
Б/163 тоот тушаалын 3 дахь заалтад “ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх ажлыг нэн даруй зохион байгуулахыг Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга А.Галбаатарт даалгасугай.” гэжээ.
Уг тушаалын 9-р хавсралтаар Б.*******ыг Марктенг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар томилсон байна. ( х.х-ийн 8*******.85-рт)
Дээрх Б/163 тоот тушаалын дагуу “” ТӨХК нь Б.*******той марктенг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтны албан тушаалд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй байна.
“” ТӨХК нь Б.*******той хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин хөлс тохироогүй тул шүүх тохиролцоогүй цалин хөлс тооцоолж нөхөн олговор олгох мөн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах хуулийн үндэслэлгүй тул энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “” ТӨХК-аас 70200 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 1*******-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1 дэх хэсгийн *******2.1.1-д тус тус зааснаар “” ТӨХК-ийн захирлын 2022 оны 0******* дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот “ажиллагсдыг ажилд томилох тухай” тушаалын Б.*******д холбогдох хэсгийг биелүүлэхийг “” ТӨХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор *******0,6*******,*******50******* төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “” ТӨХК-аас 70200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.*******-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1******* хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА