Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/381

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Э.Хилчинбаатар

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хилчинбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 25201770393 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын -ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* ******* *******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймаг, сумын дугаар баг, ын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* ******* овогт *******ын *******. /РД: *******/

Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ******* /РД: *******/ нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Лемонс” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус караокены үүдний хэсэгт тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь халдаж, ууж байсан пивоны шилээрээ толгой тус газарт нь 2-3 удаа цохиж, биед нь дагзанд шарх, хоёр талын ухархайн ханын хугарал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий гэмтэл, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа зөвшөөрч байгаа” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 03 дугаар сарын 06-ны орой 2000 цагийн орчим найз ын хамт сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Лемонс караокед орж үйлчилүүлсэн. Тухайн үед бид хоёр нийтийн зааланд нь сууж хоёр хоёр пиво уугаад дуу дуулж байхад ын танил дүү нар таараад тус караокены кабинд сууж байгаа ороод ирээч гээд байхаар нь бид хоёр хамт орж суусан юм. Ингээд хэсэг сууж байгаад би тамхи татахаар гарсан бөгөөд тухайн үед Лемонс караокены үүдэнд буриад малгайтай залуу надаас гал гуйхаар нь би гал байхгүй гээд өгөөгүй юм. Тэгсэн чинь нөгөөх буриад малгайтай залуу өөрийгөө хаанахын буриад гэнэ үү, нэг юм хэлээд буриадаар юм яриад байхаар нь би сайн ойлгоогүй. Тэгээд би буриад малгайтай залуутай маргаад зогсож байхад гарч идээд битгий хүнтэй маргаад бай оръё гээд намайг аваад орсон. Тэгээд би Лемонс караокены үүдээр ороод цаашаа алхаж байхад гэнэт миний араас цохих шиг болсон бөгөөд тэрнээс цааш юу болсныг санахгүй байна, би ухаан алдсан юм шиг байсан, нэг мэдсэн миний толгой боолттой эмнэлэг дээр байж байсан. Би *******аас эмчилгээний төлбөрт 200,000 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх төлбөр тооцоо байхгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ. /хх-ийн 24-25, 28 тал/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би найз ын хамт 2025 оны 03 дугаар сарын 06-ны орой 2000 цагийн орчим сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Лемонс караокед орж суусан юм. Тухайн үед бид хоёр нийтийн зааланд нь сууж хоёр хоёр пиво уугаад дуу дуулж байхад танил дүү нар таараад тус караокены кабинд сууж байгаа гэхээр нь бид хоёр хамт өрөөнд нь орж суусан юм. Ингээд байж байхад манай найз тамхи татахаар гарсан бөгөөд орж ирэхгүй удаад байхаар нь би ын араас гарсан. Тэгэхэд Лемонс караокены гадаа буриад малгайтай үл таних залуутай маргаад зогсож байхад нь би т хандаж битгий хүнтэй хэрүүл маргаан хий, оръё гээд аваад орсон. Тэгэхэд тай гадаа маргаж байсан залуу хамт орсон бөгөөд миний урд алхаж байхад нөгөөх буриад малгайтай залуу миний ард явж байснаа гэнэт миний хажуугаар орж ирээд миний урд явж байсан ыг пивоны шилээр цохиход шил нь бут үсэрч хагалсан бөгөөд нөгөөх залуу пивоны шилний хоолой хэсгээр ын толгойн ар хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгэхэд ын толгойноос маш их цус гарсан бөгөөд би тэр залууг бариад авах гэсэн чинь тэр залуу гартаа пивоны шилний  хагарсан хоолой барьчихаад ойртвол ална шүү гээд байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс орилолдоод, ын толгойноос цус гараад би тогтоох гэж байхад нөгөөх буриад малгайтай залуу гараад явсан” гэжээ. /хх-ийн 37-38 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Лемонс караокед үйлчилэгчээр ажилладаг юм. 2025 оны 03 дугаар сарын 06-ны орой 2000 цагийн орчим би ажил дээрээ байсан бөгөөд гадаа хаалганы хажууд зогсож байхад манай караокед үйлчлүүлж байсан монгол дээлтэй, бүрх малгайтай залуу караокены үүдэнд буриад малгайтай залуутай маргаж байсан. Тухайн үед би буриад малгайтай залууд чи их согтуу байна, явж амар, манайх чамд үйлчлэхгүй гэж хэлсэн чинь тэр залуу тоохгүй ороод явчихсан. Тэгэхэд монгол дээлтэй залууг хамт сууж байсан найз нь аваад орсон. Тэгээд би тэд нарын араас ороход хүүе гэхийн завдалгүй буриад малгайтай залуу монгол дээлтэй залуугийн араас очоод гартаа барьж байсан пивоны шилээр толгой руу нь 3 удаа цохисон. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ, хүн алах нь байна шүү дээ гээд монгол дээлтэй залуугийн толгойг гараараа дарахад тэр залуугийн толгойноос цус олгойдож гараад байсан. Тэгээд манай ажлынхан сандраад аонгол дээлтэй залуугийн толгой дээр алчуур авч ирж тавиад цусыг нь тогтоох гэж оролдсон боловч цус нь тогтохгүй гараад байсан. Тухайн үед манай ажлынхан эмнэлэг болон цагдаа дуудсан. Тэгж байхад монгол дээлтэй залууг пивоны шилээр цохисон залуу гараад явчихсан байсан. Тэгээд цагдаа ирээд араас нь эмнэлэг ирээд толгойгоо хагалуулсан залууг аваад явсан” гэжээ. /хх-ийн 41-42 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Лемонс караокед барменаар ажилладаг юм. 2025 оны 03 дугаар сарын 06-ны орой 2000 цагийн орчим би ажил дээрээ байхад гэнэт хүмүүс орилолдоод шуугиад явчихаар нь гараад харахад манай караокены үүдний хэсэгт монгол дээлтэй залуу доошоо тонгойгоод байж байсан бөгөөд тэр залуугийн толгойноос цус гарч байсан. Тухайн үед манай үйлчлэгч Саруул эгч тэр залуугийн толгойг гараараа дараад байж байсан бөгөөд хажууд нь буриад малгайтай согтуу залуу буриадаар бахираад байсан. Тухайн үед би айж сандраад тэр буриад залуугийн юу хэлээд байгааг нь ойлгоогүй. Тэгж байхад манай ажлынхан цагдаа эмнэлэг дуудсан бөгөөд цагдаа ирхээс өмнө буриад малгайтай залуу гараад явчихсан” гэжээ. /хх-ийн 45-46 тал/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон Түвшинжаргал овогтой РД: ЖЭ881998 нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,797,445 төгрөгийн түргэн тусламж, амбулаторийн хяналтын үзлэг, яаралтай тусламж, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгээс даатгалын хөнгөлөлттэй авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ. /хх-ийн 29 тал/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ДОР0725/174 дугаар дүгнэлтэд:

“...1. ын биед дагзанд шарх, хоёр талын ухархайн ханын хугарал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 58-59 тал/

******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйл байхгүй, хурдан шийдвэрлүүлмээр байна” гэжээ. /хх-ийн 72 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-19 тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ******* /РД: *******/ нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Лемонс” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус караокены үүдний хэсэгт тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь халдаж, ууж байсан пивоны шилээрээ толгой тус газарт нь 2-3 удаа цохиж, биед нь дагзанд шарх, хоёр талын ухархайн ханын хугарал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий гэмтэл, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч Б., , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ДОР0725/174 дугаар дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Иймд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “би шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэж мэдэгдсэн байх тул түүнийг шүүх хуралдаанаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч В.Рэнчинхадын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 1,797,445 төгрөгийг нэхэмжилсэн байх тул хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 1,797,445 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн  шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,797,445 /нэг сая долоон зуун ерэн долоон мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн  шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ