| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0377/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/380 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Хилчинбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хилчинбаатараас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2521002320465 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 сарын 08-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******ын *******. /РД: *******/
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь хохирогч *******ын бусдаас бяруу худалдан авах зорилгоор 2024 оны 06 дугаар сард фейсбүүк платформд өөрийн ашигладаг цахим хаягаас "бяруу худалдан авна" гэж байршуулсан зарын дагуу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өөрийн дугаараас хохирогч *******ын дугаар луу холбогдож "1 тооны бяруу зарна" гэж хуурч, "тухайн 1 тооны бярууг 7 сард өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эх гийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу 500,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч *******т 500,000 төгрөгийн хохирол учруулж залилсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн бурууг ойлгож байгаа, хохирогчид олгох хохирол төлбөрийг төлнө” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь хохирогч *******ын бусдаас бяруу худалдан авах зорилгоор 2024 оны 06 дугаар сард фейсбүүк платформд өөрийн ашигладаг цахим хаягаас "бяруу худалдан авна" гэж байршуулсан зарын дагуу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өөрийн дугаараас хохирогч *******ын дугаар луу холбогдож "1 тооны бяруу зарна" гэж хуурч, "тухайн 1 тооны бярууг 7 сард өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эх гийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу 500,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч *******т 500,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би тогтмол хүүхдийн тэтгэмж төлдөг юм. 2024 онд надад хүүхдийн тэтгэмж төлөх шаардлага гараад Насанбаярын эхнэр Заяатай холбогдож улмаар 1 тооны бяруу худалдан борлуулахаар тохиролцож 500,000 төгрөг авсан юм. Би тухайн хүмүүст учирсан хохирлыг төлж барагдуулна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ын “...миний хувьд 2024 оны 06 дугаар сарын орчимд найзтайгаа хамтран иргэдээс бяруу худалдан авахаар болж өөрийн ашигладаг фейсбүүк хаягнаасаа аа бяруу худалдан авна гэсэн зарыг оруулсан. Тэгтэл 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ******* сумын иргэн ******* нь дугаарын утаснаас миний дугаарын утас руу залгаж надтай холбогдоод 1 тооны бяруу худалдан борлуулахаар тохиролцсон. Тухайн бярууг 2024 оны 07 дугаар сар гаргаад авна гэж тохирсон юм. Тэгээд би эхнэр ын Хаан банкны тоот данснаас *******гийн өгсөн Хаан банкны тоот данс руу бяруу гэсэн утгатай 500,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед ******* нь ******* сумын 2 дугаар багийн нутагт Б.Мөнхжаргал гэх хүний малыг хардаг байсан юм байна лээ. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр *******тэй ******* суманд очиж уулзсан чинь мориндоо мордоод алга болсон. Тэгээд ирэхгүй болхоор нь өөр айлуудаар авахаар тохирсон бяруугаа цуглуулж байгаад маргааш нь эргээд очсон чинь гэртээ ирээгүй байсан. Тэгтэл малын эзэн Мөнхжаргал нь надтай ирж уулзаад ******* надад 6,000,000 төгрөгийн өртэй, тэр өрнийхөө оронд миний малыг харж байгаа, 7,8 сар болж байна, өөр дээр нь бол 10 гаран төлөг байдаг, бяруу байхгүй гэж хэлсэн юм. Тэгээд үүнээс хойш *******тэй холбогдох бүрт бярууг чинь өгнө гээд байдаг боловч хэлсэндээ ерөөсөө хүрдэггүй. Түүний хувьд надаас авсан 500,000 төгрөгөө гэр бүлийнхээ хэрэглээнд зарцуулаад дууссан юм шиг байна лээ. ******* нь өөрийн эзэмшилд ямар нэгэн бяруутай эсэхэд эргэлзэж байгаа бөгөөд худлаа хэлж, намайг залилсан гэж бодож байна. Миний хувьд өөрт учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /хх 43-44, 46 тал/
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч гийн “...******* нь өөрийн нэр дээр ямар нэгэн мал, бяруу, үхэр зэрэг эд хөрөнгө байхгүй. Миний дансыг хааяа ашигладаг” гэх мэдүүлэг /хх 51-52, 55-56 тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Мөнхсайханы “...миний хувьд ******* сумын 4-р багийн нутагт өөрийн 1000 гаруй малыг маллан амьдарч байна. Манай нутгийн зүс таних дүү ******* нь 2023 оны 04 дүгээр сард мал төллөгийн үеэр надтай утсаар холбогдоод та төл дээрээ малчин авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би авна гэж хэлсэн бөгөөд ******* нь манай төл дээр 1 сарын хугацаанд ажилласан. Улмаар надаас бэлэн 1,200,000 төгрөг авч байсан. Үүний дараа 2023 оны 05 дугаар сарын сүүлээр ******* нь эргэж надтай утсаар ходбогдоод ах аа би эргээд тан дээр очъё, таны малыг харъя гээд байсан. Тэгэхээр нь би тэр даруйдаа ямар нэгэн шийд өгөөгүй. Учир нь ******* нь зальхай, худлаа ярьдаг, барьцгүй хүн болохоор тухайн үедээ итгэл төрөөгүй. Тэгтэл ******* нь дахиж над руу удаа дараа залгаад та надад итгэхгүй байгаа юм уу, би таны итгэлийг алдахгүй ээ. Сарын 800,000 төгрөгөөр бодоод 8 сарын мөнгө болох 6,400,000 төгрөгийг надад өгөөч, хэрвээ энэ мөнгөө өгвөл дүү нь маргаашнаас очоод шууд ажиллая гэж хэлсэн. Тэгээд би ээж тэй нь утсаар холбогдоод хүү чинь манай дээр малчнаар ажиллана гэнэ, яг найдвартай байх юм болов уу даа гэхэд ******* нь гэртээ ирэхгүй архи уугаад яваад байгаа, хэрвээ мал дээр очвол архи уухгүй, надад амар байна гэж хэлсэн. Тэгээд би ээжийнх нь данс руу 8 сар малчнаар ажиллах мөнгө болох 6,400,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын эхээр шилжүүлсэн байдаг. Тэгээд ******* нь тухайн мөнгөний өрөндөө надад ажиллахаар хэд хоногийн дараа ирсэн бөгөөд 10 гаруй хоног ажиллаад манай дээр архи дарс уугаад, малыг маань харахгүй байсан. Улмаар алга болсон бөгөөд түүний араас хөөцөлдөж байгаад 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн орчимд түүнийг олж аваад мал дээрээ аваачсан. Улмаар ******* нь 2024 оны 04 дүгээр сарын сүүл хүртэл манай дээр ажиллаж байгаад мөн яваад л өгсөн. 2024 оны 07 дугаар сарын орчимд *******г хайгаад сумын харьяат Насанбаяр гэх залуу манай дээр ирээд надтай уулзсан. Тэр хүнээс ******* нь бяруу өгнө гэж хэлээд 500,000 төгрөг авсан гэсэн. Тэгэхээр нь би Насанбаяр гэх залууд ******* нь надад өртэй бөгөөд өрөндөө миний малчнаар ажиллаж байгаа, түүний хувьд ямар нэгэн бяруугүй, эд хөрөнгөгүй хүн гэдгийг үнэнээр нь хэлсэн” гэх мэдүүлэг /хх 58-59 тал/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ДОР0825/043 дугаартай дүгнэлтэд:
“...1. Нармандахын Насанбаярын сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.
3. Цаашид сэтгэлзүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэжээ. /хх-ийн 62-63 тал/
Батхуягийн гэх хүний ХААН банк дахь тоот дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19, 24-25 тал/,
ийн гэх хүний ХААН банк дахь тоот дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-39 тал/,
Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь хохирогчид 1,200,000 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******г прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжилж байгаа ба хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шинжээчийн дүгнэлтээр 1 дүгээр зэрэглэл тогтоогдсон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөг/-г 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус зааснаар шүүгдэгч *******гээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,293,400 төгрөгийг гаргуулж, Дорнод аймаг, сумын 2 дугаар багт оршин суух хохирогч ******* /РД: , утас: , , /-д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ