| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2023/01514/И |
| Дугаар | 142/шш2023/01436 |
| Огноо | 2023-11-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 142/шш2023/01436
| 2023 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 142/ШШ2023/01436 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О аймаг, Б-Ө сум, Ш багт, ***** тоотод оршин суух, Г овогт Х-ийн Э /РД: ****************/,
Хариуцагч: О аймаг, Б-Ө сум, Ш баруун задгай, ******* тоотод оршин суух, Ж овогт А-ийн О /РД:*************/-т холбогдох
1,386,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Э нь өөрийн гэрийн хашааг бетон хашаагаар солих зорилгоор 2021 онд Танил техникийн захын замын ард зам дагуу байрлуулсан зарын дагуу иргэн А.Отай 99044790 утсаар холбогдон бетон хашаа хийлгүүлэхээр уулзаж тохироод урьдчилгаа мөнгө 60 хувь авдаг гэхээр нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1,386,000 төгрөгийг А.Оийн 5090403360 тоот дансанд шилжүүлсэн юм. Шилжүүлсэнээс хойш бетон хашаагаа авахаар маш олон удаа биечлэн уулзаж шаардлага тавьж хашаагаа нэхэж утсаар ярьж байсан. Уулзах бүрт удахгүй өнөө маргааш хэд хонгийн дараа гэсээр өдий хүрсэн 2022 оны 08 дугаар сард 12 ширхэг хавтан 7 ширхэг шон буулгасан 2023 оны 04 дүгээр сард 7 ширхэг шонгоо шөнө 01 цагийн үед ирээд ачаад авч явсан. Энэ үед нь цагдаад мэдэгдсэн одоог хүртэл үйлдвэр нь ажилсаар байгаа атал миний захиалсан хашааг хийж өгөхгүй авсан мөнгийг эргүүлэн өгөхгүй залилан мэхэлж намайг мөнгө санхүүгээр хохироосон энэ үйлдэлийг шалгаж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Х.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, депозит дансны хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч А.От холбогдуулан 1,386,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Х.Э нь өөрийн гэрийн хашааг бетон хашаагаар солих зорилгоор 2021 онд Танил техникийн захын замын ард зам дагуу байрлуулсан зарын дагуу иргэн А.Отай 99044790 дугаарын утас руу холбогдон бетон хашаа хийлгүүлэхээр уулзаж тохироод урьдчилгаа мөнгө 60 хувь авдаг гэсний дагуу 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1,386,000 төгрөгийг А.Оийн 5090403360 тоот дансанд шилжүүлсэн байна. Хариуцагчтай бетон хашаагаа авахаар нэхэмжлэгч маш олон удаа дараа биечлэн уулзаж шаардлага тавьж байсан байх боловч үүргээ биелүүлээгүй. 2022 оны 08 дугаар сард 12 ширхэг хавтан, 7 ширхэг шон буулгасан боловч 2023 оны 04 дүгээр сард 7 ширхэг шонгоо буцаан ачаад авч явсан байна.
Иймд хариуцагч А.Оаас 1,386,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Эод олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч А.От 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2023 оны 06 дугаар сарын 26-ный өдөр хариу тайлбар ирүүлэх хугацааг тогтоож өгсөн боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Иймд Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хариуцагч А.Оийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж овогт А-ийн О-аас 1,386,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г овогт Х-ийн Э -д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,126 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Оаас 37,126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Эод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН