Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/01519

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/01519

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Г.Я нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, рд:***, С.М,

 

хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Л.Д нарт холбогдох

 

өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, газар үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э

хариуцагч Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Г

хариуцагч М нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.М хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.*** хариуцагч М.***, Л.*** нарт холбогдуулан 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг, 20 хороо, төмрийн захын зориулалттай 209м2 талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр Г.***г тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Г нь *** тоот шийдвэрийг үндэслэн эзэмшдэг байсан. Г нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Түүний охин Г.*** Солонгос улсад ажилладаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ш.***, Б.***, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ш.***, Б.*** нарт тус тус Г нэр дээрх газрыг өвлөн авах тухай хүсэлтийг зохих байгууллага, Нотариатын танхим, нотариатчид бүртгүүлэх, хүсэлт гаргах, өвлөх эрхийн гэрчилгээ авах, өв нээхтэй холбоотой бүхий л эрхийг 3 жилийн хугацаатай олгосон. Итгэмжлэлийн дагуу Ш.***, Б.***, Б.*** нар дээрх газрыг өв хүлээн авах хүсэлтийг *** тойргийн нотариатч ***д 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд гарын үсгийн бүртгэлийн дэвтрийн 17 дугаарт бүртгэж өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ авахаар Нотариатчдийн танхимд хандахад Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.*** нь нэхэмжлэгчийн эмээ Л.***д өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчин олгосон байсан. С.*** нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 21.2.5, 21.2.9 зөрчиж хувийн байдлыг нь тогтоохгүйгээр буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан өв хүлээн авах эрхийг шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож хууль зөрчсөн. Нотариатч хамт амьдарч байсан гэх оршин суугаа газрын тодорхойлолтыг үндэслэсэн гэж тайлбарладаг боловч хамт амьдардаг гэдгийг тодруулахгүйгээр олгосон нь түүний тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Тэрээр Иргэний хуульд заасан өвийг хүлээн авах эрхтэй этгээдийг шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Мөн нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр *** дүүргийн нотариатч ***д маргаан бүхий хоёр газрыг өвлөн авахаар хүсэлт гаргасан байхад шалгалгүй шууд өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Д.*** нь Г хамт амьдарч байгаагүй болох нь *** тодорхойлолтоор тодорхой болсон. Г.*** нь Г төрсөн ганц охин бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар цорын ганц өвлөх эрхтэй этгээд бөгөөд хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан байхад Л.*** нь хууль ёсны өвлөгч эсэх, Г.*** өвлөх хүсэлт гаргасан, татгалзаагүй байхад өвийг хууль бусаар өөр этгээдэд олгож хууль зөрчсөн. Иймд хариуцагч С.***, Л.*** нарт холбогдох 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Г.***г *** өв хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг дэмжиж байна... гэв.

 

3. Хариуцагч Л.***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ асуудалтай холбоотой тайлбар байна. Манай талийгаач ах н.Г нь 2016-2018 он хүртэл буюу нас барах хүртлээ манай ээжтэй *** хамт амьдар байсан. Нас барахаасаа өмнө энэ газрыг хоёр хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Тэгээд төрийн албан хаагчийн хариуцлагагүй үйлдлээс болоод энэ асуудал нас барсных нь дараа нотариатаар ороогүй байна гэдэг асуудлаар хоёр хүнд шилжүүлсэн асуудал нь буцсан. Тэгээд үүнтэй холбоотой өв залгамжлах асуудал яригдаад дүүргийн нотариатч зохих хүмүүст хандахад сүүлийн 2 жил гаруй хугацаанд хамт амьдарч байсан эхийнхээ хувьд нэгдүгээр өв залгамжлагч байна гэсэн учраас үүний дагуу өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулах шаардлагатай гэсэн. 2019 оны 7 сард нэхэмжлэл гаргасан байсан. Ийм л асуудал болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэв.

 

4. Хариуцагч М.***гийн өмгөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.***гийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдөр өдөр хүргүүлсэн хариу тайлбар байгаа. Уг хариу тайлбарыг гаргахдаа тойргийн нотариатч С.*** иргэн Г.***гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбараа хүргүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд буруу шаардлага явж байна гэж бодож байгаа.Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.***гийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох дээрх гурван шаардлагуудын хувьд хариу тайлбараа гаргаж байгаа. Нотариатч С.*** бол нас барагч Г эзэмшлийн ***м.кв талбайтай эзэмших эрхтэй этгээдийн өв залгамжлах эрхийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгч иргэн С.*** нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өв нээх гэрчилгээ олгох бүртгэлийн дэвтрийн 06 тоотод бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хууль болон Нотариатын тухай хууль холбогдох дүрэм журмыг баримтлан олгосон. Иргэн Л.***гийн иргэний үнэмлэхээр үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож нас барагч Г нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэх, эзэмшилд нь байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээ, газрын албатай байгуулсан гэрээ, кадастрын зураг, нас барагчийг нас барах үед хамт амьдарч байсан талаархи ***, У***-ний өдрийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн төрөл садангийн тухай лавлагааг гаргуулж өвлөх эрхийн гэрчилгээ авах иргэн Л.***гийн хүсэлт зэргийг нягтлан шалгаж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч намайг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-ийг зөрчсөн гэж байгаа боловч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэж заасны дагуу иргэн Л.*** өөрийн цахим үнэмлэхтэй ирж нотариатч надаар үйлчлүүлсэн тул хуулийг зөрчөөгүй. Үйлчлүүлэгчийн өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хорооны засаг даргын тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, гэрлэлтээ цуцлуулсан болох тухай лавлагаа, иргэн Л.***г Гэх мөн болохыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа, гэрлэлтээ цуцлуулснаас хойш дахин гэрлэлт бүртгүүлээгүй болох лавлагаа гэсэн баримтуудыг шаардан гаргуулж, уг бичиг баримтуудыг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах гэх заалтын дагуу нотариатч миний бие үйлчлүүлэгчийн холбогдох бичиг баримтуудыг авч хянаж нягтлан үзэхэд ямар нэгэн зөрчилгүй байсан. Өвлөгчийг ердийн ба шүүхийн журмаар тогтооно гэж заасны дагуу нотариатч миний бие ердийн журмаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэний хуулийн 519 дүгээр зүйлд өв нээгдсэн газар, 520 дугаар зүйлд хууль ёсны өмчлөгчдийг мөн 528 дугаар зүйлд өв хүлээн авахаас татгалзах журам 1 Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд өвлөх эрхийн гэрчилгээ олгох, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо үндэслэх баримт бичгийг тус тус тодорхой зааж тусгасан байгаа. Энэ үйлдлийг нотариатч С.***гийн хувьд хуульд заасан эрх үүргээ зөрчөөгүй. Эдгээр хуулийн зүйл заалтыг баримтлаад нотариатч С.***гийн хувьд нас барагч Г*** эзэмшлийн газрын өв залгамжлах эрхийн гэрчилгээг хууль ёсны дагуу өвлөгч С.***д олгосон. Нэхэмжлэлд дурдсан шаардлагуудын хувьд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1233 тоот хүчин төгөлдөр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн ***-ны өдрийн *** тоот шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Энүүгээр юу хэлэх гээд байгаа вэ? гэхээр тухайн шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн өөр нэг шаардлага нь *** м.кв газрын хууль ёсны өвлөгч Г.*** биш болохыг тогтоолгох гэсэн ийм үндсэн нэхэмжлэлийн шаардлага явж байгаа. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч Г.*** нь хариуцагч С.***, Л.*** нарт холбогдох 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Г.***г *** газрын өв хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэл, хариуцагч Л.*** нь нэхэмжлэгч Г.***д холбогдох *** м.кв газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон нийтэд илэрхий болсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Энэ үйл хөдлөх эд хөрөнгийг хүчингүй болгуулах асуудал нь өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Нийтэд илэрхий болчихсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр байгаа учраас . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл болон 65 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

5. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / хэргийн 2 дугаар тал/

***-ны өдрийн итгэмжлэлүүд /хэргийн 4,68 дугаар тал/

Г.*** гадаад паспорт хуулбар /хэргийн 5 дугаар тал/

***, хавсралт /хэргийн 6-7 дугаар тал/

Г нас барсан бүртгэлийн лавлагаа /хэргийн 8 дугаар тал/

*** тоот Өвлөх эрхийн гэрчилгээ баримт /хэргийн 9 дүгээр тал/

2019.01.30-ны өдрийн Хүсэлт /хэргийн 10 дугаар тал/

Төрөл садангийн тухай лавлагаа /хэргийн 11-13 дугаар тал/

***/хэргийн 14 дүгээр тал/

2019.03.06-ны өдрийн Л.***гийн оршин суугаа газрын тодорхойлолт /хэргийн 15 дугаар тал/

2019.03.06-ны өдрийн Л.***гийн хүсэлт /хэргийн 16 дугаар тал/

Газрын төлбөр тооцоо нийлсэн акт, зураг, дүгнэлт, кадастрын зураг, газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж, хавсралт /хэргийн 17-24 дүгээр тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 63 дугаар тал/ нотлох баримтууд,

 

6. Хариуцагч С.***гийн шүүхэд ирүүлсэн

хариу тайлбар /хэргийн 29-30 дугаар тал/

шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол /хэргийн 31-42 дугаар тал/,

өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хэргийн 64 дүгээр тал/ нотлох баримтууд,

 

7. Хариуцагч Л.***гийн шүүхэд ирүүлсэн

итгэмжлэл /хэргийн 45 дугаар тал/

хариу тайлбар /хэргийн 47-48 дугаар тал/

банкны шилжүүлгийн баримт, орлогын ордер тасалбар /хэргийн 49 дүгээр тал/

2022.06.15-ны өдрийн дугаар 2255 тус шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 50-52 дугаар тал/ нотлох баримтууд,

 

8. Шүүхээс

Гэрч Б  мэдүүлэг /хэргийн 78-81 дүгээр тал нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч анх шүүхэд ... 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 06 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, *** талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр Г.***г тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгах... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хэргийн 1 дүгээр тал/

 

Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 06 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, *** талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр Г.***г тогтоолгох... тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч ...өв хүлээн авах хугацааг сунгах... тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...Бүгд Найрамдах Солонгос улсад сүүлийн 10 жилийн хугацаанд амьдарсан, Монгол Улсад огт ороогүй... гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талийгаач Г 2018.02.10-ны өдөр нас барсан, тэрээр *** газрыг эзэмшиж байсан. /хэргийн 8, 17-24 дүгээр тал/

 

Тухайн газар үл хөдлөх хөрөнгийг өвлөх хүсэлтийг түүний эх Л.*** хуульд заасан журмын дагуу гаргаснаар өвлөгч болсон ба өвийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол гарчээ. /хэргийн 10, 15-16 дугаар тал/

 

2020.06.08-ны өдрийн дугаар *** Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ...нэхэмжлэгч Г.*** Бүгд Найрамдах Солонгос улсад амьдарч байхдаа ***-ны өдөр ***-ны консулын хэлтэст цахим шуудангаар хүсэлт гаргаж Б.***, Ш.*** нарт итгэмжлэл олгосныг тус консул баталсан, уг итгэмжлэлээр Б.***, Ш.*** нарт Г эд хөрөнгө газрыг өвлөн авахтай холбоотой бүхий л хүсэлт гаргах эрхийг 3 жилийн хугацаатай олгосон, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2019.01.30-ны өдөр Монголын нотариатчдын танхимд өв хүлээн авах хүсэлт гаргасныг *** дүүргийн тойргийн нотариатч бүртгэж гэрчилсэн, гэвч хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргаагүй харьяалал зөрчсөн тул өв хүлээн авсан гэж дүгнэхгүй... гэх үндэслэлээр Г.***гийн өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгох, *** газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хяналтын шатны шүүх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 10-14, 31-42, 79-81 дүгээр тал/

 

Өв хүлээн авах хугацааг сунгах тухай нэхэмжлэгч Г.***гийн нэхэмжлэлийг шүүх хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно гэжээ.

 

Г.*** өв хүлээн авах хүсэлтээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Монголын Нотариатчдын танхимд гаргасан, гэвч Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан өв нээгдсэн газрын нотариатчид хүсэлтээ гаргаагүй харъяалал зөрчсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт бөгөөд энэ нь өв хүлээн авах хугацааг хожимдуулсан хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй ...байх үндэслэл болохгүй гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэл олгосон төлөөлөгч өв хүлээн авах хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргаагүйг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ...сүүлийн 10 жилийн хугацаанд БНСУ-д амьдарсан, 2017 оноос хойш Монгол Улсад огт ороогүй хүндэтгэн үзэх шалтгаантай... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тэрээр ...Сөүл дэх ЭСЯ-ны консулын хэлтэст цахим шуудангаар хүсэлт гаргаж Б.***, Ш.*** нарт итгэмжлэл олгож өв хүлээн авах хүсэлт гаргах түүнтэй холбоотой эрх олгосон... итгэмжлэл баримтаар нэхэмжлэгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Иймд Г.*** өв хүлээн авах хугацааг хожимдуулсан нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал бүхий хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар нэхэмжлэгчийн өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэв.

 

2022.10.17-ны өдөр Г.***гаас Б олгосон итгэмжлэлээр, 2023.03.03-ны өдрийн Г.***гаас Э олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4-5,68 дугаар тал/

 

2022.12.21-ны өдөр хариуцагч Л.***гээс Г олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 45 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Л.***, С.*** нарт холбогдуулан гаргасан 2019.03.06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Г.***г *** м.кв газрын өв хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Г.*** татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай нэхэмжлэгч Г.***гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэхь заалтад зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ