Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 387

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Ууганзаяа,                            

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч М.Золбоо, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч Б.Цулбаатар, түүний өмгөөлөгч С.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Мөнхтулга, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч Б.Золжаргал, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Мөнхбаярын Золбоо, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Тайжууд овогт Баянмөнхийн Мөнхтулга, Сайн овогт Булганцэцэгийн Золжаргал, Бичээч овогт Батдэлгэрийн Цулбаатар нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201525012289 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овгийн Мөнхбаярын Золбоо, 1994 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Монлаагийн 12-24 тоотод оршин суух хаягтай, Монгол-Солонгосын политехникийн коллежид автомашин механикийн хоёрдугаар курсын оюутан, /РД:ТЯ94072210/,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Тайжууд овгийн Баянмөнхийн Мөнхтулга, 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол суманд төрсөн, хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сар 01 хоногтой байсан, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 46 дугаар байрны 3-35 тоотод оршин суух хаягтай, Монголын үндэсний их сургуулийн хоёрдугаар курсын оюутан, /РД:ТЯ97120113/,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Сайн овгийн Булганцэцэгийн Золжаргал, 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын нэгдүгээр төрөхөд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг эх, эмээ, өвөө, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 2 дугаар 40 мянгатын 2-18 тоотод оршин суух хаягтай, Монгол-Солонгосын политехникийн коллежид автомашин механикийн хоёрдугаар курсын оюутан, /РД:УХ97063031/,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Бичээч овгийн Батдэлгэрийн Цулбаатар, 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сар 16 хоногтой байсан, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг эх, ах, эгч, нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 68 дугаар байрны 3-6-21 тоотод оршин суух хаягтай, Монгол-Солонгосын политехникийн коллежид автомашин механикийн хоёрдугаар курсын оюутан, /РД:ИЛ97122915/,

 

Шүүгдэгч М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Цулбаатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн иргэн Цогтсайханы эзэмшлийн 26-00 УБК дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 02 цаг 58 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 42 дугаар байрны хойд талд иргэн И.Наранжаргалыг согтуу явж байхад нь толгойн тус газар нь цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн ЮР-160К маркийн хар өнгийн гар утсыг дээрэмдэж 80.000 төгрөгнийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Цулбаатар, Б.Золжаргал нар нь давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн иргэн Цогтсайханы эзэмшлийн 26-00 УБК дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 30 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд иргэн А.Халиуныг согтуу явж байхад нь амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 1ргюпе-6 маркийн хөх саарал өнгийн гар утсыг дээрэмдэж авч биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, эд хөрөнгийн 1.700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Золжаргал нь М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Цулбаатар нартай бүлэглэн иргэн Цогтсайханы эзэмшлийн 26-00 УБК дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 30 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд иргэн А.Халиуныг согтуу явж байхад нь амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 1рпопе-6 маркийн хөх саарал өнгийн гар утсыг дээрэмдэж авч биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан 1.700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Цулбаатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн иргэн Цогтсайханы эзэмшлийн 26-00 УБК дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 02 цаг 58 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 42 дугаар байрны хойд талд иргэн И.Наранжаргалыг согтуу явж байхад нь толгойн тус газар нь цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн ЮР-160К маркийн хар өнгийн гар утсыг дээрэмдэж 80.000 төгрөгнийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч М.Золбоо, Б.Мөнхтулга, Б.Цулбаатар, Б.Золжаргал нар нь давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн иргэн Цогтсайханы эзэмшлийн 26-00 УБК дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 30 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд иргэн А.Халиуныг согтуу явж байхад нь амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 1ргюпе-6 маркийн хөх саарал өнгийн гар утсыг дээрэмдэж авч биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, эд хөрөнгийн 1.700.000 төгрөгний хохирол учруулсан болох нь

 

Шүүгдэгч М.Золбоо шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусадтай нийлж дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Найзуудтайгаа эгчийнхээ Гранд марк-2 маркийн автомашинаар таксинд явах гэж унадаг байсан. Бусадтай нийлж хэрэгт холбогдоно гэж бодож байгаагүй. Бид 4 нийлж гадуур явдаг ч хүнийн биед хүнд гэмтэл учруулсан асуудал байхгүй” гэв.

 

 Шүүгдэгч Б.Цулбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Наранжаргалын хувьд би огт оролцоогүй, мэдээгүй. Халиуны хувьд, Золбоо манай гэрийн гадаа ирээд намайг дуудсан. Хамт явж байгаад Сансарын тунелийн ойролцоо тамхи татсан. Халиун танхайраад байсан тул бид нар болиоч гэхэд бид нарыг доромжилсон тул би толгойн хэсэгт нь түлхэхэд эргэж хараад намайг өшиглөсөн. Тэгээд намайг манай найзууд аваад явсан” гэв.

 Шүүгдэгч Б.Мөнхтулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Наранжаргалын толгойн тус газар би цохиогүй. Халиуны хувьд бид нар машинд сууж байгаад буугаад тамхи татсан. Бие засахаар явахад Халиун машин өшиглөж дохиолол дуугаргасан бөгөөд болиоч гэхэд Цулбаатартай маргалдсан. Гэтэл Цулбаатар утас аваарай гэхээр нь авсан” гэв.

 Шүүгдэгч Б.Золжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг  хүлээн зөвшөөрөхгүй. Санаа, зорилгоор үгсэн тохиролцож хэрэг үйлдээгүй. Би гэртээ байхад Золбоо дуудаад 22 цагийн үед би гарсан. Тэгээд дөрвүүлээ уулзсан бөгөөд “өчигдөр 3 охинтой танилцсан, чамайг танилцуулъя” гэсэн. Тэгээд бөөнөөрөө уулзчихаад би гэр рүүгээ орох гэхэд цаг эрт байгаа учир гадуур жоохон явъя гэсэн. Сансарын шатахуун түгээх станцын ойролцоо зогсоод тамхи татахаар гадаа машиныхаа хажууд байхад бие засахаар 2 нь явсан. Бөөн шуугиан болоход утас аваарай гэхээр нь би утас авсан. Мөнхтулгын утас гэж бодсон. Гэтэл энэ 3 намайг орхиод явчихсан байсан тул би утсаар ярихад намайг буцаж ирж авсан. Тэгээд би Мөнхтулгын утсыг өгөөрэй гээд Золбоод утсыг өгсөн” гэв.

 

Хохирогч И.Наранжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...2015 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн үед Банана бааранд ажилладаг найз Отгончимэгтэй уулзаж хүлээх зуураа 3 шил 0,5 литрийн пиво уусан.Ажил нь тарж бид хоёр 02 цагийн үед "Хот бууз"ны харалдаа замын урдаас Отгончимэгийг таксинд суулгаж өгөөд өөрөө явган хүний замаар зүүн тийш ганцаараа гэр рүүгээ очихоор найз охин Болороотой юм яриад явсан. Тэгээд авто сэлбэг, вьетнам засварын газар өнгөрч угаалгын газрын баруун тал буюу вьетнам засварын газар хоёрын дундуур гараад утсаараа яриад шатаар бууж байтал араас хүчтэй цохих шиг болоод би газар унах үед миний нүүр лүү өшиглөөд гар утас аваад зугтсан. Намайг хоёр хүн цохиж унагаагаад гар утас аваад зугтаасан. LGF-160K маркийн дөрвөлжин хар өнгийн хуучин утас байсан 80.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг. /хх-13/,

Хохирогч А.Халиун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Гэр рүүгээ орохын өмнө найз охин руугаа утсаар яриад гэр рүүгээ орлоо шүү гэж хэлчихээд утсаа таслаад орц руугаа алхаад орцны үүдэнд ирж байтал гэнэт араас толгой руу цохиод унагаасан. Тэгээд дээрээс нүүр нүдгүй балбаж байгаад гадуур хувцасны зүүн халаасанд байсан гар утсыг аваад зугтаасан. Би босоод араас нь гүйхэд туранхай 3 залуу байсан ойролцоогоор 17-20 орчим насны 3 залуу байх шиг байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-69/,

 

Гэрч Ариунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хэдний өдрийг санахгүй байна. Дүү хар саарал өнгийн I phone 6 маркийн гар утас барьж орж ирээд олсон утас байгаа юм та утсаа сольчих гэж хэлсэн.Тэгэхээр нь за гээд сольсон чинь миний утсыг ломбарданд барьцаалсан юм байна лээ.Тэр хар утас нь дээрэмдэж авсан утас гэдгийг нь би сүүлд мэдсэн.Түүнээс хойш 2 хоногийн дараа дүү дахиж орж ирээд мөнгө хэрэгтэй байна гээд надтай сольсон хар саарал өнгийн I phone 6 гар утсыг авсан. Маргааш өглөө нь миний өөрийн утсыг авчирч өгсөн…” гэсэн мэдүүлэг. /хх-80/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Үзлэгээр 2015-10-13-ны 02:50 цагт бичигдсэн бичлэгт үзлэг хийсэн. 02:52:40 цагт явган хүний засмал замаар цэнхэр өнгийн хошуугүй цамцтай улаан өнгийн хошуутай цамцтай цагаан өнгийн пүүзтэй залуу согтуу гуйвсан байдалтай явах ба хажуугаар нь бараан өнгийн марк номер тодорхойгүй машин өнгөрөх бөгөөд хохирогч Вьетнам авто засварын газрын зүүн хойд булан болон авто угаалгын газрын завсраар ороход бараан өнгийн машинаас 2 хүн бууж араас нь орж 02:54:50 цагт 2 хүн гарч ирээд цааш явган хүний замаар явах ба 02:55:40 цагт хохирогч гуйвж гарч ирээд халаасандаа хоёр гараа хийсэн байдалтай баруун тийш яваад 02:56:30 цагт буцаад гүйж өнгөрөв” гэх тэмдэглэл. /хх-10/,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-65/, иргэний нэхэмжлэгч Б.Отгончимэгийн мэдүүлэг /хх-75/, шинжээчийн №9794 дугаартай дүгнэлт /хх-85/, шинжээчийн №14950 дугаартай дүгнэлт /хх-86/, ял шалгах хуудас /хх-210/, М.Золжаргалын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх214-237/, Б.Цулбаатарын хувийн бадлыг тогтоосон баримтууд /хх14-18/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-110/, зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар  хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Золбоо, Б.Цулбаатар, Б.Мөнхтулга, Б.Золжаргал нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байгаа тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч М.Золбоо, Б.Цулбаатар, Б.Мөнхтулга, Б.Золжаргал нарыг хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч  М.Золбоо, Б.Цулбаатар, Б.Мөнхтулга, Б.Золжаргал нар нь хохирогч нарт учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт битүүмжлэгдэн ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота Гранд Марк-2 маркийн 26-00 УБК улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмишигч  А.Цогтсайханд буцаан олгохоор шийдвэлэлээ.

Харин дээрх автомашиныг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр үнэлгээний компани үнэлсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооноос хамааруулан төлбөрийг ялгамжтай гаргуулах буюу М.Золбооноос 3.500.000  /гурван сая таван зуун мянга/ төгрөг, Б.Цулбаатар, Б.Мөнхтулга, Б.Золжаргал нараас тус бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялаас доогуур ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Мөнхбаярын Золбоо, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Тайжууд овогт Баянмөнхийн Мөнхтулга, Сайн овогт Булганцэцэгийн Золжаргал, Бичээч овогт Батдэлгэрийн Цулбаатар нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Золбоо, Б.Цулбаатар, Б.Мөнхтулга, Б.Золжаргал нарыг түс бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Золбоо, Б.Цулбаатар, Б.Мөнхтулга, Б.Золжаргал нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд цагдан хоригдсон М.Золбоогийн 41 хоног, Б.Золжаргалын 33 хоног, Б.Мөнхтулгын 25 хоног, Б.Цулбаатарын 25 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота Гранд Марк-2 маркийн 26-00 УБК улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч  А.Цогтсайханд буцаан олгосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Золбоогоос 3.500.000  /гурван сая таван зуун мянга/ төгрөг, Б.Цулбаатар, Б.Мөнхтулга, Б.Золжаргал нараас тус бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, М.Золбоо, Б.Цулбаатар, Б.Мөнхтулга, Б.Золжаргал нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
  8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Золбоо, Б.Цулбаатар, Б.Мөнхтулга, Б.Золжаргал нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР