Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0378

 

2023 04 20 128/ШШ2023/0378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.А******* /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.С******* /РД:*******/

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын дарга З.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б /РД:/

Маргааны төрөл: Төрийн алба

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч О.А******* нь Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын даргад холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ээр маргаж байна.

2.Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Албан тушаалд томилж, цагдаагийн цол олгох тухай Б/05 дугаар тушаалаар О.А*******г Авто баазын Ашиглалтын хэлтсийн жолоочийн албан тушаалд томилжээ.

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Авто баазаас Ашиглалтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч О.А******* нь Алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх зөрчилд албаны шалгалт хийгдсэн.

Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын даргын зөвлөлийн хурлаар Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын Ашиглалтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч О.А*******д Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт заасны дагуу Цагдаагийн байгууллагад 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэж, Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын дарга 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн ахлагч О.А*******г албанаас халах тухай Б/ дугаар тушаалыг гаргажээ.

3.О.А******* нь тус тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс Гомдлын хариу хүргүүлэх тухай 01/2256 дугаар албан бичгээр ... Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн албанаас халсан шийдвэрийг гаргасан нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/ дугаар тушаал нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэж байх тул таны гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Иймд гомдолд дурдсан асуудлаар шүүхийн байгууллагад хандах эрхтэй гэж хариу өгсөн. Ийнхүү нэхэмжлэгч О.А******* нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

4.Нэхэмжлэгч О.А******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын Ашиглалтын хэлтсийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлагчийн албан тушаалыг 2018 оны 05 сараас хойш хашиж байсан билээ. Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын даргын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн Б/ тоот тушаалын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.12. 37.1.7 дахь хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81,4,5 дахь хэсгийг үндэслэл болгон шийдвэрлэсэн байна. Би Төрийн албаны тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7 дахь хэсэгт заасан үүргүүдийг биелүүлж ажиллаж байсан бөгөөд дээрх заалтуудыг огт зөрчөөгүй болно. Намайг буруутгаж байгаа ron үндэслэл нь Цагдаагийн алба хаагчийн Ёс зүйн дүрмийн 2.4.8 дэх хэсэгт заасан "согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэснийг зөрчсөн гэж үзсэн.

Гэтэл миний бие 2022 оны 09 сарын 24-ны өдөр согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан бөгөөд миний согтолтын зэргийг тогтоосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хэн нэгэн этгээд шалгаагүй, тэр талаар ямар ч баримт байхгүй юм. Нүд чинь улаан байна гэсэн үндэслэлээр согтуу байна гэж үзсэнд туйлын гомдолтой байна. Би 2022 оны 09 сарын 23-аас 24-нийг шилжих шөнө согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн ба маргааш нь буюу 09 сарын 24-ний амралтын өдөр оройн 19:30 минутын үед ажил дээрээ хувийн машинаа авахаар очсон. Тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Гэтэл намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэтээр гүтгэж үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна

Миний бие дээд шатны албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн ажиллаж байсан бөгөөд өмнө нь ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болно. Тухайн өдөр намайг хувийн машинаа авто зогсоол дээрээс авах үед тавьсан шаардлага нь хуульд нийцээгүй шаардлага байсан учир би биелүүлээгүй болно. Хэн ч өөрийн эзэмшлийн машинаа унаж, чөлөөтэй зорчих эрхтэй гэж үзэж байна.

Мөн 2022 оны 10 сарын 18-ны өдрийн Б/ тоот тушаалын үндэслэл хэсэг Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 3.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж заасан байх бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 сарын 23-ны өдрийн A/129 дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтаар батлагдсан Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэмд 3.1.1 гэсэн заалт байхгүй юм.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 сарын 23-ны өдрийн А/129 дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтаар батлагдсан Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 13. 17 дахь хэсэгт зааснаар "дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шаардлагыг биелүүлээгүй бол сануулах, цалин буруулах, цол бууруулах, албан тушаал бууруулах шийтгэл оногдуулна гэжээ. Гэтэл надад "халах" сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Учир нь 09 сарын сарын 24-ны өдөр болсон үйлдэл нь ёс зүйн зөрчил биш бөгөөд хэрэв ёс зүйн хариуцлага хүлээлгэж шийтгэл оногдуулах үндэслэл байх аваас өөр бусад сахилгын шийтгэлүүдийг хэрэглэх бүрэн боломжтой байсан гэж байна.

Дээрх үндэслэлүүдээр Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын даргын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн Б/ тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын даргын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн Б/ тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн актыг үндэслэлгүй гаргасан, Авто баазаас чамайг явуулна гэсэн заналхийлэл өмнө нь н.А, н.Г гэж хүмүүсээс ирж байсан мэтээр тайлбарладаг. Тухайн үйл явдал болсон өдөр буюу 09 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийг очиход шууд чи яв, наадхаараа яах гэж байгаа юм гэх байдлаар шууд маргаан үүссэн байдаг. Нэхэмжлэгч тухайн өдөр би ажлын цалингаа хасуулаад явж чадахгүй, тийм учраас би энд чинь унтаад ч болтугай байж байя гээд ширээн доор орж унтсан байдаг.

Гэтэл тухайн өдөр архи ууж явсан мэтээр н.Г тайлбар өгсөн байдаг. н.А******* тухайн өдөр Г.Мд наадхаа гаргаж болохгүй гэдэг даалгавар өгсөн. Нэхэмжлэгчийг шахаж, хавчиж боох замаар цагдаагийн албанаас гаргасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө хэлэхдээ албаны шалгалт явуулсан н.Г, албаны дарга н.А******* хоёртой таарамжгүй харилцаатай байдаг гэж хэлсэн. Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах тасгийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг дээр хамт ажиллаж байхдаа таагүй зүйл болж байсан юм гэж тайлбар хэлж байсан. Үүнийг шүүгчид ойлгуулах нь зүйтэй байх.

Нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үйлдэл бол хашилт дайрч байгаа асуудал биш, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэсэн үндэслэл байгаа. Гэтэл согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоохдоо Эрүүл мэндийн сайд, Спортын сайд, Хууль зүйн сайд нарын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 тоот тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах, эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журмыг үндэслэн шийдвэрлэх ёстой байсан. Тус журмын 2.1 дэх хэсэгт зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй дараах шинж тэмдэг илэрвэл багажаар шалгаж тогтооно гэж байгаа. Багаж гэдэг нь драгерыг хэлж байгаа. Мөн тус журмын 2.1, 2.2.3-д зааснаар нөхцөл байдал илэрвэл шалгах багажаар тогтоохоор шийдвэрлэсэн.

Гэтэл цагдаагийн албан хаагч өөрт нь боломж байхад энэ журамд заасан ажиллагааг биелүүлээгүй. Энэ талаар хавтаст хэрэгт баримт байхгүй. Цагдаагийн байгууллага босоо тогтолцоотой учраас Г.М******* мэдүүлгийг, эсвэл н.А*******ын өгсөн сонсох ажиллагааны тэмдэглэлийг, эсвэл н.Гийн өгөөд байгаа мэдүүлгийг 100 хувь бүрэн үнэн гэж хэлэхэд эргэлзэж байгаа. Эдгээр хүмүүс нэхэмжлэгчийг халахын тулд ийм зүйл хийсэн байж болзошгүй гэж хардаж байгаа. Мөн дээр дурдсан журмын 2.5 дах хэсэгт зааснаар амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промилл эсвэл цусан дахь спиртийн хэмжээ 0,5 промилл илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан. Гэтэл амнаас үнэртэж байгаа болгон 0,5 эсвэл 0,20 промилл байх ёстой биш. Үнэртсэн ч гэсэн 0,20 байсан юм уу 0,10 байсан юм уу гэдгийг тогтоосон зүйл байхгүй.

Тогтоогдвол Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар хүлээлгэж байгаа сахилгын зөрчил мөн ч гэсэн энэ бол Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил юм. Гэтэл зөрчилд шийтгэл оногдуулсан үйл баримт байхгүй байгааг шүүх харгалзаж үзнэ үү. Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн өдөр унтаад босож ирээд шартаад нэг аяга айраг уусан, өөр уусан зүйл байхгүй гэж тайлбарлаж байгаа. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт цагдаагийн албан хаагчид хориглох зүйлийг зааж өгсөн бөгөөд албан үүргээ гүйцэтгэж, албаны бэлэн байдал зарлагдсан үед ажлын байран дээр дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг цагдаагийн албан хаагчид хориглохоор заасан.

Хуулиар хориглоогүй асуудлаар захиргааны хэм хэмжээний актыг барьж халж байгаа нь өөрөө Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Сахилгын дүрмийн заалтууд нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.5 дах хэсэгт зааснаар тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгээгүй байсан. Мөн албаны хувцсаа өмсөөгүй, бэлэн байдал зарлагдсан нөхцөл байдал болоогүй байсан гэж тайлбарлаж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/201 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ёс зүйн дүрмийн 3.4 дэх хэсэгт ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн албан хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасны дагуу хална гэж заасан.

Маргаан бүхий захиргааны актаас харвал Ёс зүйн дүрмийн 3.4 дэх хэсгийг үндэслэл болгоогүй байгаа. Тэгэхээр ноцтой зөрчил гаргасан гэдгийг анхнаасаа тогтоогоогүй гэж харж байна. Ноцтой зөрчил гаргасан тохиолдолд 82.1.1-д заасныг баримтлах ёстой. Гэтэл ноцтой зөрчил гэдгийг тогтоогоогүй байна. Албаны шалгалтаар зөрчил үйлдсэн гэсэн болохоос зөрчил юм уу, ноцтой зөрчил юм уу гэдгийг тогтоогоогүй.

Мөн бидний зүгээс харгалзаж үзэх ёстой байсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн хувийн хэрэг, тодорхойлолтод байгаачлан 2018-2022 оны үйл явдал болсон өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч нэг ч удаа ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Ажил үүргээ сайн гүйцэтгэдэг, ажлын гүйцэтгэл өндөр байдаг гэдгийг албаны шалгалтын тэмдэглэл дээр бичсэн байдаг. Дараалал харгалзахгүй ч нөхцөл байдал харгалзан үзнэ. Иймд Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/ тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

5.Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын дарга З.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус баазын Ашиглалтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч О.А******* нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох гэхэд нь эрх бүхий албан тушаалтан шаардлага тавихад хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, тухайн алба хаагчийг мөргөн түрж, автомат хаалгыг эвдлэн гарч замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл гаргасан.

Энэхүү үйлдэл нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3.1.1, 4.1. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 21.1, 3.1, 3.2, 24.11 дэх заалтуудыг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 82.4.5-т зааснаар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон Цагдаагийн албанд 1 жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан.

О.А******* нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн A/201 дугаар тушаалтын 2 дугаар зүйлийн 2.4.11-т "согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх заасныг зөрчсөн болох нь авто баазын жижүүрийн шалгах механик, цагдаагийн ахлагч Г.М******* 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн илтгэх хуудас, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн О.А*******гийн өөрийн илтгэх хуудас, Ашиглалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.А*******ын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Техник үйлчилгээ, засварын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа М.О*******ын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Ашиглалтын хэсгийн дарга, цагдаагийн хошууч Г.Эын 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, жижүүрийн шалгах механик, цагдаагийн ахлагч Г.М******* тодорхойлолт, О.А*******гийн өөрийн өгсөн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өөрийн тодорхойлолт, тухайн өдрийн камерын бичлэг зэргээр тогтоогдсон.

Иймд О.А*******гийн тухайн өдөр согтолтын зэргийг шалгаагүй тул согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, нүд улайсан байсан гэдгээр дээр дурдсан нөхцөл байдлыг үгүйсгэхгүйгээс гадна эрх бүхий албан тушаалтын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, бусдад хохирол учруулах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Авто баазын даргын зүгээс О.А*******гийн хувийн автомашинаа чөлөөтэй эзэмших эрхийг зөрчөөгүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу ёс зүй болон сахилгын зөрчилд нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр шийтгэл оногдуулсан.

Иймээс Цагдаагийн Ерөнхий газрын Авто баазын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/ тоот тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, түүнийг илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Тухайн үеийн нөхцөл байдлын талаар гэрч мэдүүлдэг, бичлэг дээр байдаг, мөн багажаар шалгах боломж бололцоо байгаагүй юм. Нэхэмжлэгч өөрөө машинаасаа бууж ирэхгүй, багажаар шалгуулахгүй байсан бөгөөд шаардлага тавьсан албан хаагчийг мөргөөд гарж байгаа нь тогтоогддог. Тухайн үед багажаар үлээлгэх боломжгүй байсан гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Цагдаагийн байгууллага бол босоо тогтолцоотой цагдаагийн дарга гэрчид нөлөөлсөн байж болзошгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрч өөрөө Эрүүгийн хуульд заасны дагуу худал мэдүүлэг өгвөл тодорхой хуульд заасан хариуцлага хүлээхээр буюу шүүхээс хууль сануулж байгаад мэдүүлэг авсан байдаг. Иймд гэрч Г.М******* мэдүүлэг бол худал зүйл байхгүй, тухайн үед бодит болсон явдлыг мэдүүлсэн. Ноцтой зөрчил биш учраас сахилгын шийтгэл ногдуулах ёсгүй байсан юм гэж үзэж байх шиг байна.

Цагдаа Төрийн албаны тухай хуулийн 43.3 болон Цагдаагийн ёс зүйн дүрмийн 3.2-д зааснаар тухайн сахилга болон ёс зүйн дүрмийг гаргасан албан хаагчид Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан арга хэмжээнүүдээс дэс дараалал харгалзахгүйгээр аль нэгийг хэрэгжүүлэх боломжтой гэж хуулиар олгосон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулахын тулд ямар ямар нөхцөл байдал байсныг харгалзан үзэж тухайн шийтгэлийг оногдуулсан байгаа.

Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын зүгээс нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд холбогдох дүрэм журам, хуульд заасан бүхий л ажиллагааг ном журмын дагуу явуулж нэхэмжлэгчийн эрхийг бүрэн хангаж, тухайн албан хаагчийг ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж холбогдох арга хэмжээг хуульд заасны дагуу авсан. Тус албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/ дугаар тушаал бол хууль ёсны гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч О.А*******гаас Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргад холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/240 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С******* /хэргийн 69 дэх тал/-т итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу тэрээр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/ тоот тушаалыг хүчингүй болгож, урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэж эцсийн байдлаар тодруулсны хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн сиди хоосон буюу бичлэггүй байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримтаас хассан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээс өмнө сиди бичлэгийг гаргаж өгснийг хэрэгт нотлох баримтаар авсан болно.

2.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлон маргаж буй акт нь Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/240 тоот тушаал боловч хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.А*******г Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/ дугаар тушаалаар албанаас халсан байх ба энэ талаар тодруулахад бичиг хэргийн ажилтны алдаанаас тушаалыг буруу дугаарлан нэхэмжлэгчид гардуулсан талаар тайлбарласан, нэхэмжлэгч талаас үүнтэй холбогдуулан хүчингүй болгуулахаар маргаж буй актаа Б/ гэж тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.

3.Нэхэмжлэгч О.А******* нь Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын Ашиглалтын нэгдүгээр хэлтсийн цагдаа-жолоочийн албан тушаалд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн томилогдож, алба хаах гэрээ/хэргийн 82-86 дахь тал/-г Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын дарга, цагдаагийн хурандаа Ү.З*******тай байгуулсан байх ба Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Цагдаагийн ахлагч О.А*******г албанаас халах тухай Б/ дугаар тушаалаар ... О.А******* нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ийн 3.1.1, 4.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.1, 3.1, 3.2, 2.4.11 дэх заалтуудыг тус тус зөрчсөн ... үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-т заасныг баримтлан, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон Цагдаагийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

4.Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч ... Намайг буруутгаж байгаа гол үндэслэл нь Цагдаагийн алба хаагчийн Ёс зүйн дүрмийн 2.4.11 дэх хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэснийг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл миний бие 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан бөгөөд миний согтолтын зэргийг тогтоосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хэн нэгэн этгээд шалгаагүй, тэр талаар ямар ч баримт байхгүй, нүд чинь улаан байна гэсэн үндэслэлээр согтуу байна гэж үзсэнд туйлын гомдолтой байна. Учир нь согтуурлын зэргийг шалгахдаа надтай хувийн таарамжгүй харилцаа бүхий этгээдүүдээс авсан мэдүүлэгт үндэслэж шийдвэрлэсэн.

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоохдоо 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайд нарын хамтарсан А/138, А131 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам-ыг үндэслэн шийдвэрлэх ёстой байсан ... гэж,

Харин хариуцагчаас Тус баазын Ашиглалтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч О.А******* нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох гэхэд нь эрх бүхий албан тушаалтан шаардлага тавихад хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, тухайн алба хаагчийг мөргөн түрж, автомат хаалгыг эвдлэн гарч замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл гаргасан.

... О.А*******гийн тухайн өдөр согтолтын зэргийг шалгаагүй тул согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, нүд улайсан байсан гэдгээр дээр дурдсан нөхцөл байдлыг үгүйсгэхгүйгээс гадна эрх бүхий албан тушаалтын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, бусдад хохирол учруулах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Авто баазын даргын зүгээс О.А*******гийн хувийн автомашинаа чөлөөтэй эзэмших эрхийг зөрчөөгүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу ёс зүй болон сахилгын зөрчилд нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр шийтгэл оногдуулсан. гэж тус тус тайлбарлан маргаж байна.

5.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна:13.1.4. зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, гадаадын иргэн, харьяат, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний байгууллагын удирдлага; гэж заасны дагуу нэхэмжлэгч О.А******* нь төрийн тусгай албан тушаалд томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; гэж заасан үүрэг хүлээжээ.

5.1.Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно. гэж заасан байх ба хууль хэрэглэх зарчмын[1] дагуу маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль буюу Цагдаагийн албаны тухай хуулийг энэ маргаанд хэрэглэнэ.

5.2.Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:81.4.5.цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч О.А*******д энэ үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

5.3.Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2.Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална. гэж зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/201 дүгээр тушаалын[2] нэгдүгээр хавсралтаар Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг, хоёрдугаар хавсралтаар Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг тус тус баталжээ.

5.3.1.Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.5.4.ноцтой зөрчил гэж хууль тогтоомжид заасан цагдаагийн албаны нэр хүндэд харшлах үйлдэл хийх, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлөх, үр дагаврыг бий болгох, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг; 2.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хэм хэмжээний эрх зүйн акт, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах;, 2.4.Алба хаагч ёс суртахуунтай зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:2.4.11.согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх;, 3.1.Цагдаагийн алба хаагчийг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг албан тушаал, цол, ажилласан жилийг үл харгалзан шалгаж шийдвэрлэнэ., 3.2.Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулна. гэж,

5.3.2.Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3.1.Цагдаагийн алба хаагчид дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна:3.1.1.Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, ёс зүйн дүрмийг зөрчсөн;, 4.1.Энэ дүрэмд заасан сахилгын хэм хэмжээг зөрчсөн нь тухайн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэл болно. гэж тус тус заасан байна.

5.4.Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын албаны шалгалтын материал /хэргийн 17 дахь тал/-аас үзвэл цагдаа жолооч албан тушаалтай ахлагч О*******ын А*******г түүний 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан сахилга ёс зүйн зөрчилд холбогдуулан шалгалт[3] явуулсан байх ба Албаны шалгалт явуулсан тухай мэдээ-ний 3.Сахилга, ёс зүйн зөрчлийн хэлбэр хэсэгт тэмдэглэснээс үзвэл архидан согтуурсан, өмч хөрөнгө үрэгдүүлсэн, үүрэг даалгавар үл биелүүлсэн хүрээнд албаны шалгалт явуулжээ.

5.4.1.Нэхэмжлэгч О.А******* 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн бичсэн илтгэх хуудастаа ... Оройн 19.00 цагт автобаазаас хувийн машин болох 45-22 ДАР улсын дугаартай ... автомашинаа авч гарах гэж байгаад шалгах механикч ахлагч М******* тавьсан шаардлагыг биелүүлээгүй, үүдний хаалтыг дайраад гарсан нь үнэн болно. ... Хийсэн үйлдэл гаргасан алдаандаа үнэхээр гэмшиж байна. Дахин ийм хариуцлагагүй үйлдэл гаргахгүй. гэж өөрийн гаргасан зөрчил болох байгууллагын эд хөрөнгийг эвдэлж гарснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан,

5.4.2.түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, алба хаагчийг мөргөн түрж байгууллагын хөрөнгө эвдлэн гарч зугтаасан талаар жижүүрийн шалгах механик, цагдаагийн ахлагч Г.М /хэргийн 20 дахь тал/, дэд хурандаа Б.А******* /хэргийн 24 дэх тал/, нэхэмжлэгч О.А*******гийн өөрийн мэдүүлэг /хэргийн 28-29 дэх тал/ зэргээс гадна хэрэгт авагдсан гэрэл зураг, тухайн өдрийн камерын бичлэг зэрэгт үндэслэж Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/ дугаар тушаал үндэслэлтэй гэж үзлээ.

5.5.Тодруулбал нэхэмжлэгч О.А******* нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан, тухайлбал эрх бүхий албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, байгууллагын эд хөрөнгө эвдэлсэн, алба хаагчийг мөргөн түрж гарсан, хэдийгээр согтолтын зэргийг албан ёсоор шалгаж тогтоогоогүй ч тухайн зөрчил гарах үед О.А*******д шаардлага тавьсан албан тушаалтан буюу гэрч Гантулгын М******* мэдүүлгээр[4]/хэргийн 101-103 дахь тал/ нэхэмжлэгч нь зөрчил гаргах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдож байна.

5.6.Байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, үр дагавар бий болгох үйлдэл, эс үйлдэхүйг Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд ноцтой зөрчил-д тооцохоор заасан, албаны шалгалтын материалаас үзвэл зөвхөн архидан согтуурсан үндэслэлээс гадна үүрэг даалгавар үл биелүүлсэн, өмч хөрөнгө үрэгдүүлсэн үндэслэлүүдээр шалгалт явуулсан байхад ноцтой болон бусад зөрчил гаргасан алба хаагчид албанаас халах сахилгын шийтгэлээс бусад төрлийн сахилгын шийтгэл оногдуулаагүй нь буруу гэж шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрх буюу сонгох боломжид халдах хууль зүйн үндэслэлгүй юм.

5.7.Байгууллагын өмч хөрөнгө үрэгдүүлсэн/атомат хаалт дайрсан/ болон үүрэг даалгавар үл биелүүлсэн зөрчил гаргасан болохоо нэхэмжлэгч О.А******* хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргаагүй, түүнчлэн гэрчээс драгер багажаар шалгаагүй шалтгааныг асууж тодруулахад Тухайн үед тэгэх нөхцөл байгаагүй. Намайг драгер авчрах хооронд гарч явах гээд байсан юм., гэж мэдүүлсэн болон Цагдаагийн ерөнхий газрын автобаазын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Албаны шалгалт явуулсан дүнгийн тухай танилцуулгын Дүгнэлт хэсэгт ... Эрх бүхий албан тушаалтан утсаар холбогдож, унаж явсан тээврийн хэрэгслийг нь олж илрүүлэхээр хайх үед амьдардаг гэх хаягийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр байхгүй байсан, үргэлжлүүлэн найз нөхдийн хамт шоудаж байна гэж хариулсан ... зэргийг дурдах нь зүйтэй.

6.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4.Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна. гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 21.3. Цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цагдаагийн бага цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, цагдаагийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, энэ хуулийн 20.3-т заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж тус тус заасан ба хуулийн энэ заалтаар цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагчийг томилж, чөлөөлөх, сахилгын хариуцлага хүлээлгэх бүрэн эрхээ харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргад шилжүүлж болохоор байна.

6.1.Маргаан бүхий актын үндэслэх хэсэгт Байгууллагын даргын тушаал гаргах/код-136/-ын журам-ын 136.4.2 б, 136.5.2 е заалтуудыг баримталсан байх ба уг журмыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталжээ.

6.1.1.Журмын 136.4.2.Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн харилцааг зохицуулахдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн баримтжуулах зорилгоор байгууллагын дарга эрх хэмжээний хүрээнд тушаалыг дараахь ерөнхий чиглэлээр гаргана:б/хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар;, 136.5.2.Цагдаагийн төв байгууллагын тэргүүн дэд дарга, дэд дарга, алба, нэгж, дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга дор дурьдсан асуудлаар тушаал гаргаж болно:е/хамгаалалтын нэгж, авто бааз ... нь энэ журмын 136.4.2 дахь хэсгийн а, б, в, г, д, е, к дахь заалтын хүрээнд[5] гэж зааснаас үзвэл хуулиар бүрэн эрх шилжүүлэн авсан этгээд буюу Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын дарга нэхэмжлэгч О.А*******д сахилгын шийтгэл оногдуулсныг хуульд нийцсэн гэж үзнэ.

7.Иймд нэхэмжлэгч О.А*******д сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, зөрчлийн шинж байдалд тохирсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.А*******гаас Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргад холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА