| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/03699/И |
| Дугаар | 102/ШШ2023/03737 |
| Огноо | 2023-10-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2023/03737
| 2023 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2023/03737 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум, ... дугаар баг, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, худалдааны зөвлөх ажилтай, регистр ...., Ш овогтой А-ийн Ц,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Зүүн нарангийн ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., С овогтой Ш-гийн Г,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 1 904 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Ш.Г-д холбогдуулан 1 904 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
2.Хариуцагч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ группээ сунгуулах гэж мөнгө зээлсэн. Эхлээд 1 000 000 төгрөг, дараа нь 1 400 000 төгрөг зээлсэн. Үүнээс 800 000 төгрөг, 200 000 төгрөг зэргээр төлсөн. Би 2 хоногийн өмнө ажилд орсон. Үндсэн зээл 925 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
3.Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхний лавлагаа /хх 3/, Хаан банкны дансны хуулга /хх 4-8/, зорчигчийн тасалбар /хх 9/, мөнгө төлөх баталгаа /хх 10/ зэрэг баримтыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагаас 925 000 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.
А.Ц нь Ш.Г-д 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 1 400 000 төгрөгийг тус тус зээлүүлжээ.
Талууд 2 400 000 төгрөг зээлүүлсэн, зээлдэгч Ш.Г зээлээс 1 475 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй байна.
Харин зээлдүүлэгч зээлийг 5 хувийн хүүтэй зээлүүлсэн талаар маргаж 840 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч талууд зээлийн хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч хүү авах эрхээ алджээ.
Ш.Г 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Мөнгө төлөх баталгаа-г бичгээр гаргасан байх ба түүний хүү төлөхөөр тохирсон гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч А.Ц-гийн нотлох баримтаар гаргасан 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 8 900 төгрөгийн үнэ бүхий зорчих тасалбар нь зээлийн гэрээтэй холбоогүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй.
3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 45 414 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр буюу Ш.Ггаас 26 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш-гийн Г-гаас 925 000 /есөн зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж А-ийн Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 979 000 /есөн зуун далан ёсөн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 414 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г-гаас 26 750 төгрөг гаргуулж А.Ц-д олгосугай.
3.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА