Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/658  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                           Хэргийн индекс: 307/2025/0622/Э

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

улсын яллагч Ч.Мядагбадам,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518006270756 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* оны ******* дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, "Бороо Гоулд” ХХК-д дампын оператор ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* хорооллын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Хустайн даваа гэх газар 71- УКО улсын дугаартай Тоёота Кроун загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.14 “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...”, мөн дүрмийн 12.4 “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчиж хохирогч *******н жолоодож явсан - УРА улсын дугаартай Хонда СВК маркийн мотоциклийн араас мөргөсний улмаас хохирогч *******н эрүүл мэндэд баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, зүүн сарвуу, 3,4 дүгээр хуруу, 2 тохой, 2 өвдөг, нуруу, зүүн өгзөг хэсэгт хууларсан шарх гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

 

Яллах дүгнэлтэд тусгасан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон болно. Үүнд:

 

2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “...Дархан-Уул аймаг, Хонгор сум, Хустайн даваа өгсөөд мотоциклтой хүн хажуугаар орж ирээд мөргүүлчихлээ” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-8 тал),

 

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “...*******г хохирогчоор тогтоосон тогтоол” (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

Хохирогч *******н өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* цагийн үед өөрийн УРА - улсын дугаартай Хонда СВК маркийн мотоциклийг жолоодоод Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу гэр рүү харих зорилготой хөдөлсөн. Тэгээд би Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Хустайн даваа гэх газарт 2 дугаар эгнээгээр явж байтал урд 1 дүгээр эгнээгээр цагаан өнгийн тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Тэгэхээр нь би чигээрээ эгнээгээрээ яваад Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд эргэж харах үед миний араас Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэл 2 эгнээгээр ард явж байсан. Тэгээд миний ард явж байгаа Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх санаатай 1 дүгээр эгнээ руу шилжих үед тухайн тээврийн хэрэгсэл мөн адил 1 дүгээр эгнээ рүү шахаад миний араас мөргөж зам тээврийн осол гарсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 17 дахь тал),

 

Гэрч ын өгсөн: “...Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн найз ийн эзэмшлийн УБГ улсын дугаартай Тоёота альфард загварын тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Ингээд Хонгор сум өнгөрөөд Цайдмын хөндийн өнгөрөөд Хустайн даваа руу өгсөөд явж байсан юм. Би тухайн үед нэгдүгээр эгнээгээр 100 км/цагийн хурдтай явж байсан. Гэтэл миний зүүн гар талаар буюу 2 дугаар эгнээгээр улаан өнгөтэй шиг санагдаж байна нэг мотоциклтой жолооч их хурдтай гүйцэж түрүүлээд миний явж байсан 1 дүгээр эгнээнд байр эзлэн цааш хурдтай яваад өгсөн. Тэгээд араас нь Тоёота Кровн загварын тээврийн хэрэгсэл мөн адил намайг гүйцэж түрүүлээд урд гараад явсан. Тухайн үед бол цаг агаар тогтуун үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Тэгээд тэр Тоёота Кровн 1 дүгээр эгнээгээр явж байтал мотоцикл 2 дугаар эгнээгээр явж байгаад урдуур дараад орчихсон. Тэгснээ мотоцикл нь замын баруун гар тал руу гараад зогссон мотоциклийн жолооч 2 урсгалыг тусгаарласан бетоны хажууд байсан. Тоёота Кровн зорчиж байсан 1 дүгээр эгнээндээ урд талын крилон эвдэрчихсэн зогсож байсан. Тэгээд би хажууд нь очиж зогсоод цагдаа болон эмнэлэг дуудсан уу гэхэд дуудсан гэж байсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

Шүүгдэгч *******ын өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд өөрийн УКО улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа Сэлэнгэ аймгийн ******* сумаас Мандал сум руу ажил руугаа явж байсан. Тэгээд би Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Хустайн даваа гэх газарт 1-р эгнээгээр явж байтал 2 эгнээгээр чигээрээ улаан өнгийн мотоцикл гүйцэт түрүүлж гарч ирээд ойролцоогоор 20 секунд  орчим  болоод баруун гараа мотоциклийн бариулаас доош буулгаад жолоодлогоо алдаад гэнэт 1-р эгнээ рүү орж ирэхээр нь би баруун тал руугаа дараад тоормос гишгээд зогсож амжихгүй мөргөлдсөн. Тэгээд мөргөлдсөний дараа тухайн мотоциклийн жолооч зам дээр унаж өнхрөөд мотоцикл нь 2 дугуйн дээрээ цааш яваад жалга руу орж зогссон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

*******ын жолоочийн үнэмлэхийн хуулбар, барьцаалан зээлдүүлэг газар ХХК-ийн өмчлөлийн Тоёота Кровн маркийн 71- УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

ХХК-ний Honda CBR 1000RR  загварын мотоциклын эвдрэлийн үнэлгээ 7,017,400 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-30 дахь тал),

 

ХХК-ний Тоёота Кровн 204 загварын автомашины эвдрэлийн үнэлгээ 3,717,500 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 800 дугаартай “...*******н биед баруун сарвууны 5-р хурууны шивнүүр ясны хугарал, зүүн сарвуу, 3,4 дүгээр хуруу, 2 тохой, 2 өвдөг, нуруу, зүүн өгзөг хэсэгт хууларсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, зүүн сарвуу, 3, 4-р хуруу, 2 тохой, 2 өвдөг, нуруу, зүүн өгзөг хэсэгт хуурсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0225/1071, ЕГ0225/1072 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Кровн маркийн 71- УКО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа техникийн стандартыг хангасан эсэхийг тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн гэмтэл байх тул зам тээврийн осол нь техникийн бүрэн бүтэн байдлаас болсон гэх үндэслэлгүй. Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас болсон гэх үндэслэлгүй. Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Кровн маркийн 71- УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийн аюулгүйн хийн дэрний мэдрэгчид мэдээлэл бичигдсэн байна. Бичигдсэн мэдээллээс 4,2 секундийн үед 122 км/цаг хурдтай явсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 73-88 дахь тал),

 

2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 52-198/469 дугаартай “...Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /Зураг №2/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /Зураг №3/, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГ0225/1071, ЕГ0225/1072 дугаартай шинжээчийн дүгнэлт, “А” цэгийн байрлал, зам орчны байдал, тээврийн хэрэгслүүдийн явж байсан чиглэл, эвдрэлийн байдал зэрэг нотлох баримтуудтай танилцахад Тоёота Кровн маркийн 71- УКО улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.14 ...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна..., мөн дүрмийн 12.4 ...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно... гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн тохиолдолд Нопdа СВК1000РР маркийн УРА - улсын дугаартай мотоциклийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тоёота Кровн маркийн 71- УКО улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 96-99 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 800 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч *******н биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч *******ын үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.14 “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...”, мөн дүрмийн 12.4 “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж *******н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.5.Хохирол, хор уршиг:

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд эмчилгээний 1,796,973 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 7,017,400 төгрөг, нийт 8,814,373 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, ... сэтгэцэд ... хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зааснаар хохирогч *******н нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Тээврийн хэрэгсэл учирсан хохирол 7,017,400 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол болон замын зардал 1,840,974 төгрөг, нийт 8,858,374 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч *******д 1,841,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 301,462 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Иймд шүүгдэгч *******оос 7,017,400 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

                                                                                                                           

2.1.Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Шүүгдэгчээс хохирогчийн нэхэмжилсэн эд хөрөнгийн хохирол учирсан гэж 7,017,400 эрүүл мэндэд нь учирсан гэх 1,796,973 төгрөг, нийт 8,814,373 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 301,462 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж төрийн сангийн дансанд олгуулах саналтай. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж байна. *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахааргүй тогтоож, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах саналтай байна гэв.

 

Шүүгдэгч *******:  “...Би Улаанбаатар хот руу явж тээврийн хэрэгслээ зарж хохирогчид хохирлыг барагдуулна. Намайг өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэв.

 

2.2.Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт авагдсан шүүгдэгч *******ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 105-107 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ.

 

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид мөн хохирол төлбөрөөс төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Дээрх хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй юм.

 

2.3.Бусад асуудлын талаар

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *******ын дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч *******оос 7,017,400 төгрөгийг хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 101-р байр 8 давхарт 31 тоотод оршин суух Боржигон овогт Жигжидсүрэнгийн Мөнгөншагай (РД:ЦЖ010814 утас:99895790)-д олгосугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Энэ хэрэгт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******ын дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Дээрх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТ-АМГАЛАН