Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2023/0387/З |
Дугаар | 128/ШШ2023/0453 |
Огноо | 2023-05-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2023/0453
2023 05 19 128/ШШ2023/045
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би,******* улсын байцаагч Ш.Н******* холбогдох ******* хяналтын прокурор Н.А дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* хяналтын прокурор Н.А нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “... улсын байцаагч Ш.Н*******ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 06******* дугаартай шийтгэлийн хуудсаар М.Х*******т Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
улсын байцаагч Ш.Н******* шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбартаа: “... улсын байцаагч Ш.Н******* би 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай ******* хяналтын прокурор Н.А гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* хяналтын прокурор Н.А******* улсын байцаагч Ш.Н*******ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 06******* дугаартай шийтгэлийн хуудсаар М.Х*******т Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн байна.
2.******* улсын байцаагч Ш.Н******* нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгчээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
4. ******* хяналтын прокурор Н.А шүүхэд ирүүлсэн дүгнэлтийг хариуцагч******* улсын байцаагч Ш.Н******* нь хүлээн зөвшөөрсөн байгаа тул захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрджээ.
5. Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагавар нь******* улсын байцаагч Ш.Н*******ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 06******* дугаартай шийтгэлийн хуудаст прокурорын дүгнэлтэд заасан өөрчлөлтийг оруулсан шийдвэр дахин гаргах ёстой бөгөөд шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.
6. Энэхүү хууль зүйн үндэслэлүүдээр ******* хяналтын прокурор Н.А 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн******* улсын байцаагч Ш.Н******* холбогдуулан гаргасан ******* хяналтын прокурор Н.А 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ