Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 307/2025/0273/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Б.Д....

Шүүгдэгч Ө.Х....... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ........ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2518005230858 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......., 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын вагон үзэгч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ......6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Ө.Х...... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.......нь "........" ХК-нд худалдааны төлөөлөгч, борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2025 оны 5 дугаар сарын 01-13-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,052,872 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг завсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Х........ мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2518005230858 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

"......" ХК-аас 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 25/87 дугаартай албан албан бичгээр ирүүлсэн гомдол /хавтаст хэргийн 9 дэх тал/,

"........" ХК-ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24/173 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай" тушаалын хуулбар /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Худалдааны төлөөлөгч, борлуулагчийн ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 32-36 дахь тал/,

"......" ХК-ийн захирлын 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 25/81 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах тухай" тушаалын хуулбар 11-р /хавтаст хэргийн 41 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х.......2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...Ө.Х...... нь манай байгууллагад борлуулагчаар ажиллаж байсан. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 5 сар ажилласан. Манайхаас гарч буй бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдэд зарж борлуулах үүрэгтэй. Талх нарийн боовны цехэд захиалга өгөх түүний дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг маргааш өглөө нь өөрөө хариуцан хийдэг юм... Борлуулагч бараагаа хүлээж авахдаа бэлэн бүтээгдэхүүний зарлагын хүлээн авч, захиалга өгсөн дэлгүүрүүдэд зарж борлуулах ажлыг 100 хувь хариуцан баримтаар цехээс бараагаа тулгаж хүлээн авч SPCH программд шивж оруулна. Тэгээд бараагаа дэлгүүрүүдэд зарж борлуулахдаа SPCH программд оруулсан барааныхаа тоо ширхгээс хасаж борлуулалтаа хийдэг юм. Тэгээд тооцоогоо дансаар хийж байгаа байгууллагадаа байгууллагын данс руу гүйлгээ хийлгэж, бэлнээр өгч байгаа байгууллагууд борлуулагчдаа бэлэн мөнгө  өгдөг юм. Тухайн өдрийн орлогыг борлуулагч тухай бүрд нь надтай тооцоо нийлэх ёстой байдаг. Борлуулагч Ө...... нь бэлнээр авч байгаа тооцоогоо тухай бүрд нь байгууллагын данс руу хийхгүй дандаа 2-3 хоног хойшилж хийнэ, нэхүүлж шахуулж байж хийдэг байсан. Манайх санхүүгийн 2 программ ашигладаг байсан юм. Тэгээд дутсан өдрийнх нь гар тайланг өөрт нь өгөөд тулгалт хий гээд явуулахаар тооцоогоо шахахгүй хэд хоног авч яваад буцаагаад аваад ирдэг байсан. Байгууллагад борлуулагчаар ажилд орсноос хойш байнга бараа, бэлэн мөнгө дутдаг байсан. Манай байгууллага 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээл шалгалтаар бүтээгдэхүүн борлуулсан дэлгүүрүүдээр явж үзэхэд Ө.Х..... бараа зээлээр олгосон гэх 3-4 дэлгүүр Ө.Х....... бэлнээр мөнгөө тушаасан гэсэн тайлбар өгсөн. Энэ талаар тодруулах гэсэн боловч тухайн үед Ө.Х....... ажлаа хаяад явчихсан байсан... Ө.Х........ 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд ажилласан тайланг нь санхүүгийн программд шивж тулгалт хийхэд 1,167,900 төгрөгийн дутагдал гарсан. Үүнээс 903,700 төгрөгийн бараа дутсан, 264,200 төгрөгийн бэлэн мөнгө дутсан юм. Энэ талаар Ө.Х....... хэлсэн. Өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Харин 456,337 төгрөг нь бараа буцаалтын мөнгө юм... 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Талхны цехээс 343 ширхэг 875,200 төгрөгийн үнэ бүхий талх, 407 ширхэг 2,497,700 төгрөгийн үнэ бүхий нарийн боов хүлээн авснаас 28 ширхэг талх, 8 ширхэг нарийн боов буцаалтаар авсан, 95 ширхэг талх, 93 ширхэг нарийн боов бэлэн мөнгөөр зарсан, 216 ширхэг талх, 290 ширхэг нарийн боов зээлээр борлуулж үлдэгдлийн тооцоог хийгээгүй байна. 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 403 ширхэг талх, 298 ширхэг нарийн боов цехээс хүлээж авснаас буцаалт нь 6 ширхэг талх, 6 ширхэг нарийн боов авч, 126 ширхэг талх, 139 ширхэг нарийн боов бэлэн мөнгөөр зарж, зээлээр 181 ширхэг талх, 132 ширхэг нарийн боов зээлээр өгсөн байсан бөгөөд энэ өдрийн тооцоон дээрээ 48 ширхэг талхны үлдэгдэлтэй, нарийн боовны үлдэгдэлгүй гэж тайлагнасан. Тэгэхээр энэ өдөр 21 ширхэг нарийн боов, 42 ширхэг талх дутаасан байна. 2025 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 398 ширхэг талх цехээс хүлээн авч, өмнөх өдрийн 48 ширхэгтэй нийт 446 ширхэг талх, 369 ширхэг нарийн боов авч ажилдаа гарснаас 22 ширхэг талх 9 ширхэг нарийн боов буцаалтаар авч, бэлэн мөнгөөр 121 ширхэг талх, 63 ширхэг нарийн боов борлуулж, зээлээр 301 ширхэг талх, 295 ширхэг нарийн боов түгээлт хийсэн байна. Энэ өдрийн тайландаа үлдэгдэлгүй гэж тайлагнасан боловч 2 ширхэг талх, 2 ширхэг нарийн боов дутсан. 2025 оны 5 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд амралтын өдөр байсан учраас ажилд гараагүй.

2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 434 ширхэг талх 459 ширхэг нарийн боов авч гарснаас 30 ширхэг талх, 9 ширхэг боов буцаалтаар авч, бэлэн мөнгөөр 88 ширхэг талх, 110 ширхэг нарийн боов худалдаж, зээлээр 309 ширхэг талх. 325 ширхэг нарийн боов борлуулсан. Тэгээд тайландаа талхны үлдэгдэлгүй, 9 ширхэг нарийн боовны үлдэгдэлтэй гэж тусгасан. Тооцоод үзэхээр 7 ширхэг талх, 6 ширхэг нарийн боовны дутагдал гарсан.

2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 414 ширхэг талх өмнөх өдрийн үлдэгдэл 9 ширхэгтэй нийлүүлээд 496 ширхэг нарийн боовтой ажилд гарсан. Тэр өдөр 78 ширхэг талх, 28 ширхэг нарийн боов буцаалтаар авч, бэлэн мөнгөөр 91 ширхэг талх. 46 ширхэг нарийн боов худалдаж, зээлээр 243 ширхэг талх, 333 ширхэг нарийн боов зээлсэн. Тайландаа үлдэгдэлгүй гэж тусгасан, тооллогоор 12 ширхэг талх, 8 ширхэг нарийн боовны дутагдал гарсан.

2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 403 ширхэг талх, 395 ширхэг нарийн боовтой ажилд гарсан. Тэгээд 23 ширхэг талх, 15 ширхэг нарийн боов буцаалтаар авч, бэлэн мөнгөөр 105 ширхэг талх, 175 ширхэг нарийн боов худалдаж, зээлээр 217 ширхэг талх, 177 ширхэг нарийн боов түгээсэн байсан. Ингээд 38 ширхэг талх, 26 ширхэг нарийн боовны үлдэгдэлтэй гэж тайлагнасан. Тэр өдөр 20 ширхэг талх, 2 ширхэг нарийн боов дутсан.

2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өмнөх өдрийн 38 ширхэг талхны үлдэгдэлтэй нийлүүлээд 440 ширхэг талх, өмнөх өдрийн 26 үлдэгдэлтэй нийлүүлээд 372 ширхэг нарийн боовтой ажилд гарсан. Тэр өдөр 33 ширхэг талх, 13 ширхэг нарийн боов буцаалтаар аваад, бэлэн мөнгөөр 61 ширхэг талх, 33 ширхэг нарийн боов худалдаж, зээлээр 213 ширхэг талх, 256 ширхэг нарийн боов борлуулж, 121 ширхэг талх, 67 ширхэг нарийн боовны үлдэгдэлтэй гэж тайлагнасан. Ингээд 12 ширхэг талх, 3 ширхэг нарийн боов дутсан.

2025 оны 5 сарын 10-ны өдөр өмнөх өдрийн үлдэгдэлтэй 535 ширхэг талх, 466 ширхэг нарийн боов түгээхээр ажилд гарснаас 2 ширхэг талх, 1 ширхэг нарийн боов буцаалтаар авч, бэлэн мөнгөөр 168 ширхэг талх, 166 ширхэг нарийн боов худалдаж, зээлээр 365 ширхэг талх, 285 ширхэг нарийн боов борлуулж, үлдэгдэлгүй гэж тайлагнасан. Ингээд тэр өдөр 14 ширхэг нарийн боов дутагдуулсан байсан. 2025 оны 5 дугаар сарны 11, 12-ны өдрүүдэд амарсан.

2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 419 ширхэг талх, 420 ширхэг нарийн боовтой ажилд гарснаас 25 ширхэг талх, 16 ширхэг нарийн боов буцаалтаар авч, бэлэн мөнгөөр 114 ширхэг талх, 109 ширхэг нарийн боов худалдаж, зээлээр 254 ширхэг талх, 243 ширхэг нарийн боов борлуулж, тайландаа үлдэгдлээ тусгаагүй байна. Тэр өдөр 26 ширхэг талх, 52 ширхэг боов дутсан байсан. Манай байгууллага нь нарийн боовны цех, талхны цех гэж 2 тусдаа цехтэй байдаг. Борлуулагч нар өглөө 08 цагт ирж цехийн мастеруудаас тухайн өдрийн борлуулах бараагаа хүлээж авдаг. Ингэхдээ цехээс бараагаа нэг бүрчлэн тоолж хүлээж аваад, энэ тухай баримт падаан дээр гарын үсэг зурж хүлээж авдаг... .... нь Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг "М......." нэртэй дэлгүүрт 58,200 төгрөгийн барааг зээлээр өгсөн гэж бичээд мөнгийг нь бэлнээр авчихсан байсан. Мөн "...." нэртэй хүнсний дэлгүүрт 82,000 төгрөгийн барааг зээлээр өгсөн гэж бичээд мөнгийг нь авчихсан байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-26 дахь тал/,

Гэрч О....... 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “... ..... түгээлт хийсэн дэлгүүрүүдээр 2, 3 удаа явж зээл шалгалт хийсэн. Тэгэхэд бол зээлээр авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бэлэн мөнгөөр авсан 1, 2 удаагийн зөрчил илэрч байсан. Би тухайн үед нь ...... хэлэхэд "аан за, би өөрийнхөө хувь дансаар авчихсан байгаа" гээд шилжүүлчихдэг байсан юм. 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 17-ны өдрийг дуустал үлдэгдэл барааг нь гадуур түгээлт хийж явж дуусгасан. Ингэж түгээлт хийгээд явж байхдаа Х..... зээлээр бараа өгсөн гэх хүнсний дэлгүүрүүдтэй очиж уулзахад хэд хэдэн дэлгүүр барааны мөнгийг бэлнээр .......д өгчихсөн байсан. Би Х........ бараа хүлээлцэж тоолж хүлээж аваагүй 2025 оны 5 дугаар сарын 14-ний өглөө Х......бараагаа агуулахаас жолооч ..... нь манай өрөөнд орж ирээд "...... ажлаа хаяад архи уугаад аваад жолоочтойгоо цуг ажилдаа явсан. Тэгтэл тэр өдрийн үдээс хойш хамт явсан явчихлаа, чи надтай цуг яваад түгээлт хийгээд өгөөч за" гэж хэлэхээр нь би шууд ажилд нь гараад явсан юм. Би ...... ажлаа хаяж явахдаа үлдээсэн барааг 5 дугаар сарын 14-ний өдрөөс 17-ны өдрийн хугацаанд түгээлт хийж дуусгасан. Энэ хугацаанд миний түгээлт хийсэн бараанаас 420,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний дутагдал гарсан бөгөөд би дээрх барааг өөрөө тараасан учраас уг дутагдсан барааны үнийг би төлсөн... 2025 оны 5 дугаар сард .... түгээлт хийсэн дэлгүүрүүдээр зээл шалгалтаар манай компанийн захирал ...... болон тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Хулан гэж хүн явсан юм. Тэр үед шалгалтаар явахад "............" дэлгүүрээс 58,200 төгрөг, “...... дэлгүүрээс 82,000 төгрөгийн барааны үнийг бэлнээр мөнгө авчихсан байсан... Х......... нь нийт 140,200 төгрөгийн барааны үнийг зээлээр авсан боловч байгууллагын дансанд тушаагаагүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

Гэрч Б.Д...... 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би Дархан сумын 15 дугаар баг 10-р хэсэгт үйл ажиллагаа явуулдаг "......." хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаад 1 жил болж байна. Манай дэлгүүрт надаас өөр хүн суудаггүй... Би яг нэрийг нь бол мэдэхгүй, ямар ч байсан бараа хүлээлцсэн падаан дээр Х....... гээд нэрээ биччихдэг 1 борлуулагч байсан... Манай дэлгүүрт бараа материал ирсэн тохиолдолд би хүлээж аваад, тооцоог нь ч би өөрөө хийдэг. Манай дэлгүүр нь "......" ХК-иас 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зүссэн талх 7 ширхэг, Долгион боорцог 4 ширхэг, чанамал боорцог 3 ширхэг нийт 58,200 төгрөгийн бараа авсан. Үүнийхээ мөнгийг 2025 оны 5 сарын 10-ны өдөр бэлнээр борлуулагчид өгсөн байна. Мөн 2025 оны 5 сарын 10-ны өдөр франц атар талх 2, франц зүссэн талх 5 нийт 18,900 төгрөгийн бараа авсан бөгөөд тэр өдөртөө мөнгийг нь бэлнээр тооцож борлуулагчид өгсөн байна. Тэгэхээр 2025 оны 5 сарын 06, 10-ны өдрүүдэд авсан барааны үнэ болох нийт 77,100 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр борлуулагчид өгснийг борлуулагч хүлээн авлаа гээд гарын үсэг зурж нэрээ бичсэн байна. Би тус өдрүүдэд хүлээн авсан бараа, тооцоо хийсэн тухай баримтуудаа хуулбарлан өгье...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

Гэрч Г....... 2025 оны 11 дүгээр сарын 24-ний "...Манай "Б......." хүнсний дэлгүүр 2025 оны 5 дугаар сарын 05-нд 61,700 төгрөгийн боов, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 11,200 төгрөгийн талх худалдаж авсан байх бөгөөд тухайн үед нь төлбөрийг нь бэлнээр өгсөн байна...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 90-92 дахь тал/,

Гэрч Ж........ 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Бараа хүлээлгэн өгөхдөө баримт үйлдэж, гарын үсэг зуруулдаг. Мөн борлуулагч нь өөрөө жолоочтойгоо хамтраад бараагаа тоолж хүлээж аваад машиндаа ачдаг. Зарим тохиолдолд борлуулагч нар ажил дээр ирэхгүйгээр, над руу утсаар яриад жолоочид бараагаа өгвөл явуулчих гээд хэддэг юм. Тийм өдрүүдэд гарын үсэг зураагүй байгаа байх... Ямар ч гэсэн борлуулагч, эсвэл жолооч аль нь ч байсан надаас бараагаа нэг бүрчлэн тоолж хүлээж авдаг... борлуулагч, жолооч нар нь бүр нэг бүрчлэн тоолдог, хааяа нэг зарим цөөхөн тохиолдолд борлуулагч нь ганц нэг боорцог дутуу аваад явчихсан байвал өөрсдөө утсаар яриад буцаж ирээд авдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/,

Гэрч Э.Тү...... 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Гарын үсэг зураагүй өдрүүдэд ... биш жолооч нь ирж бараагаа хүлээж авч байсан юм. Би яг санаж байна, би өөрөө жолоочид нь нэг бүрчлэн тоолж хүлээлгэн өгч байсан. Би өглөө болгон эрт ирээд захиалгынх нь дагуу барааг нь тоолоод, падаанаа бичээд урьдчилаад бэлэн болгочихдог юм. Тэгээд борлуулагч, жолооч нар ирэхээр яг нэг бүрчлэн тоолж хүлээлгэж өгдөг юм. ...... гарын үсэг зураагүй шалтгаан нь өөр рүү нь залгахаар жолоочид өгчих гэдэг, заримдаа бол утсаа ч авдаггүй болохоор аргагүйн эрхэнд жолооч нь аваад явдаг байсан юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/,

"Ц......" ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/190 дугаартай: “...Ө....... нь 2025 оны 5 дугаар сарын 01-13-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,052,872 төгрөгийн хохирол учруулсан...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 110-115 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ө.Х...... үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ө.Х.......нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ө.Х...... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө......... 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Х........ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ...... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө......... 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х.......гтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.  

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР