Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/01882

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/01882

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *** хаягтай, рд:***, *** ХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Б,

хариуцагч: Чингэлтэй дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***,  Г нарт холбогдох,

   зээлийн гэрээний үүрэгт нийт 49 740 722 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

хариуцагч Б.Б нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Алтаннаран хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХК хариуцагч Б.Б, Б.Г нарт холбогдуулан 49 740 722 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...хамтран зээлдэгч Б.Б Б.Г нар 2023 оны 03 сарын 31-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг 40 сарын хугацаатай сарын 0.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэй авснаас хойш зээлдэгч нар зээлийн төлбөрийг нийт 933 хоногийн хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан зээлдэгч Б.Б Нарны зам дагуу талбай түрээсэлж, авто завсрын үйл ажиллагаа эрхэлдэг байсан ба эргэлтийн хүрээний зориулалтаар авсан зээлдэгчтэй байгуулсан *** тоот зээлийн гэрээний дагуу 2020 оны 03 сарын 31-ний өдөр 40.000.000 төгрөгийн зээлийг зээлдэгч өөрийн *** тоот данснаас хариуцагчийн данс руу бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодит байдлаар олгосон зээлдэгч Б.Б хамтран зээлдэгч Б.Г нар зээл авснаас хойш гэрээний хавсралт нэгт заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг тухай бүрт хүргүүлж мөн уулзалт хийж гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэх талаар урьдчилан мэдэгдэж холбоотой ажилласан. Үүнд 2021 оны 12 сарын 13- ны өдрийн 10 тоот мэдэгдэл 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 02 тоот мэдэгдэл, 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 01 тоот мэдэгдэл, 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 02 тоот мэдэгдлийг тус тус хүргүүлж сануулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 2.839.676 төгрөг, хүү 3.524.308 төгрөг нэмэгдүүлсэн хүү 19.549 төгрөгийг тус тус төлсөн зээлийн барьцаанд Б.Г өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, *** тоот, 17 м.кв нэг өрөө орог сууцыг барьцаалсан. зээлдэгч Б.Б хамран зээлдэгч Б.Г нарт банкны зүгээс зээлээ төлж барагдуулах хангалттай хугацаа олгож хүлээсэн боловч зээлээ төлөхгүй байгаа тул ***тай байгуулсан 2020 оны 03 сарын 31-ний өдөр *** тоот бичил бизнес зээлийн үлдэгдэл болох 37 160 323,58 төгрөг үндсэн хүүгийн төлбөр 11.145.904.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.347.494.42төгрөг, нийт 49.653.722.70 төгрөг үүн дээр нотариачийн зардал нэмж нийт 49.740.722.70 төгрөгийг төлүүлж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 2020 оны 03 сарын 31-ний өдрийн дугаар *** тоот барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах зээл, зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: .... миний бие Б.Б нь *** ХК-ийн гаргасан 49 740 722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн төлбөрийг төлөх хугацаа авах саналтай...гэв. 

 

4. Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-5 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 6-10 дугаар тал/

Төлбөрийн баримт /хэргийн 11 дүгээр тал/

Татвар төлсөн баримт /хэргийн 12-13 дугаар тал/

*** ХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 14 дүгээр тал/

Баянзүрх дүүргийн салбарын захирал Рагчаа овогтой Гансүхэд итгэмжлэл олгох тухай албан бичиг /хэргийн 15 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 16 дугаар тал/

2020.03.31-ний өдрийн *** дугаар Зээлийн гэрээ /хэргийн 17-20 дугаар тал/

2020.03.31-ний өдрийн *** дугаар Барьцааны гэрээ /хэргийн 21-22 дугаар тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 23 дугаар тал/

Барьцаалбар №1/164091 /хэргийн 24 дүгээр тал/

Кассын орлогын баримт /хэргийн 25 дугаар тал/

Зээлдэгчийн анкет /хэргийн 26 дугаар тал/

Хамтран зээлдэгчийн анкет /хэргийн 27 дугаар тал/

Зээл хүссэн өргөдөл /хэргийн 28-29 дүгээр тал/

Б.Б, Б.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 30 дугаар тал/

Тодорхойлолт /хэргийн 31 дүгээр тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 32 дугаар тал/

***ны Хур мэдээллийн систем /хэргийн 33 дугаар тал/

Зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 34-35 дугаар тал/

Зээлдэгч Б.*** бичил бизнесийн зээл, зээлийн хүүний тооцооллын хүснэгт /хэргийн 36-37 дугаар тал/

2021.12.13-ны өдрийн 10 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 38 дугаар тал/

2022.03.03-ны өдрийн 02 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 39 дүгээр тал/

2022.12.02-ны өдрийн 01 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 40 дүгээр тал/

Б.Б *** ХК-д гаргасан өргөдөл /хэргийн 41 дүгээр тал/

2022.12.09-ний өдрийн 02 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хэргийн 42 дугаар тал/

Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт /хэргийн 43 дугаар тал/

***ны Хур мэдээллийн систем 2020.03.24 /хэргийн 44 дүгээр тал/

 ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 45 дугаар тал/

 ХХК-ийн дүрэм /хэргийн 46-48 дугаар тал/

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ №0046547 /хэргийн 49 дүгээр тал/

*** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /хэргийн 50 дугаар тал/

*** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн мэдэгдэл /хэргийн 51 дүгээр тал/

*** дугаар Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 52-54 дүгээр тал/

Барааны нэр төрөл, үзүүлэлт, нэгжийн үнэ хавсралт 1 /хэргийн 55-65 дугаар тал/

Хоорондын тооцооны үлдэгдэл баталгаажсан баримт /хэргийн 57 дугаар тал/

Бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 58 дугаар тал/

2019.01.01-ний өдрийн Авто машин засварын талбай түрээслэх гэрээ /хэргийн 59 дүгээр тал/

Зээл хүсэгчийн үйл ажиллагаатай танилцсан акт /хэргийн 60-63 дугаар тал/

Бараа материалын үлдэгдлийн жагсаалт /хэргийн 64 дүгээр тал/

Борлуулалтын орлогын түүвэр /хэргийн 65 дугаар тал/

*** ХХК-ийн дансны хуулга /хэргийн 66-74 дүгээр тал/

Борлуулалтын орлогын түүвэр /хэргийн 75 дугаар тал/

Б.Б Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 76-115 дугаар тал/

*** ХХК-ийн зарлагын баримт /хэргийн 116-118 дугаар тал/

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 119-120 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 121 дугаар тал/

Зээл хүсэгч Б.Б барьцаанд тавьж буй орон сууцны зураг /хэргийн 122-123 дугаар тал/

Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг тодорхойлох хүснэгт /хэргийн 124 дүгээр тал/

Unegui.mn зар /хэргийн 125-127 дугаар тал/

Зээлийн мэдээллийн сан зээлдэгчийн талаарх мэдээлэл /хэргийн 128-130 дугаар тал/

Б.*** Зээлийн дансны хуулга /хэргийн 131 дугаар тал/

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 132-133 дугаар тал/

Хэргийн мэдээлэл /хэргийн 134 дүгээр тал/

*** ХК-ийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хэргийн 135-137 дугаар тал/

Татвар төлсөн баримт /хэргийн 138 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 139 дүгээр тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 145 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 150 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХК-аас хариуцагч Б.***, Б.*** нарт холбогдуулан, 49 740 722,70 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...зээлийн гэрээний хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин тэрээр зээлийн төлбөрийг төлөх хугацааг сунгах, хугацаа авах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй болно.

 

Шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.***, Б.*** нар 2020 оны 03 сарын 31-ний өдөр Дугаар *** тоот Зээлийн гэрээг нэхэмжлэгч *** ХХК-тай байгуулан, 40 000 000 төгрөгийг сарын 1.70 хувийн хүүтэй, жилийн 20.40 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, машин тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт ба засвар зориулалтаар зээлжээ.

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2020 оны 03 сарын 31-ний өдөр Дугаар *** Барьцааны гэрээгээр хариуцагч Б.***гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг,  *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 17м2 талбай бүхий, нэг өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Зээлдэгч гэрээний үүргийг сарын бүрийн 15-ны өдөр зээлийг ашигласан хоногоор хүү төлөх, зээлийн үндсэн төлбөрийг төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна. /хэргийн 17-140 дүгээр тал/

 

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэхь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэхь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 40 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

Гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2020 оны 03 сарын 31-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн ***ны 103100660724 дугаарын данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 25, 34 дүгээр тал/

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 07 сарын 15-ны өдөр дуусгавар болох хэдий ч хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 933 хоног хугацаа хэтрүүлж, үндсэн зээл 37 160 323,58 төгрөг, хүү 11 145 904,70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 347 494,42 төгрөг нийт 49 653 722,70 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг нэхэмжлэгч нэхэмжилнэ гэжээ. /хэргийн 12-18 дугаар тал/

 

Нэхэмжлэгч хариуцагч нарыг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардсан байна.

 

Хариуцагч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүрэг биелүүлэхийг мэдэгдэж байсан эсэх, зээлийн нийт төлбөрийн хэмжээ, төлбөрийн тооцооллын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 49 653 722,70 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нотариатын зардал 87 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба зохигч нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлнэ гэсэн хуульд заасан үүргээ биелүүлсэнтэй холбоотой зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

 

Иймд хариуцагч нар мөнгөн төлбөр төлөх дээрхи үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хариуцагч Б.***гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 17м2 талбай бүхий, нэг өрөө үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476 853 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 476 418 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

2023 оны 02 сарын 09-ний өдрийн 25/137 тоот нэхэмжлэгчээс Б.Б олгосон итгэмжлэлээр /эвлэрэхээс бусад/, 2023 оны 03 сарын 28-ны өдрийн дугаар 0350 хариуцагч Б.***гаас Б.***д олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 16, 145 дугаар тал/

 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч Б.***, Б.*** нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 49 653 722,70 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч нар мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч Б.***гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 17м2 талбай бүхий, нэг өрөө үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476 853 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 476 418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ