| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/05502/И |
| Дугаар | 102/ШШ2023/02091 |
| Огноо | 2023-05-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2023/02091
| 2023 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2023/02091 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, У нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг,*** тоотод оршин суух хаягтай, рд:***, З холбогдох,
**** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн төлбөрт 22 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Я
хариуцагчийн өмгөөлөгч Т.М нар оролцож
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Мөнхзул хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.У хариуцагч П.З холбогдуулан **** УБС улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийн төлбөр хохиролд 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...нэхэмжлэгч Ч.*** болон С.*** нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Тус гэрээгээр Ч.*** нь Тоёота краун-210 маркийн, ***УАВ улсын дугаартай машиныг С.***д худалдсан. Харин С.*** нь оронд нь 18,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн төлбөр болох 22 000 000 төгрөгт нь ***жи эс 450 маркийн автомашин *** УБС улсын дугаартай автомашиныг оролцуулж өгөхөөр тохиролцсон. Тус тохиролцоонд Д.*** гэж Ч.***ын найз нь зуучилж өгсөн байдаг. 2020 оны 10 дугаар сард С.*** нь Ч.***од ***УБС улсын дугаартай автомашины улсын бүртгэлээр эрхийг шилжүүлж өгч чадалгүй явсаар байгаад 2020 оны 10 дугаар сард нас барсныг нь олж мэдсэн. Ийнхүү нас барсан учраас өв залгамжлах эрхийн гэрчилгээ авч чадалгүй явсаар 2021 оны 1 дүгээр сард Ч.***ыг хулгайн машин ашиглаж байна гэж цагдаагийн газраас дуудсан.Тухайн үед Баянгол дүүргийн прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж, иргэний хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлнэ үү гээд хэрэг нь хаагдсан. Тэр үедээ *** УБС улсын дугаартай автомашинаа хэрэглээд явж байсан. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүрэгт Ч.***ын лүү нь тус машиныг унаад явж байхад цагдаагийн газраас хулгайд алдагдсан машин байна гэж саатуулсан. Дуудлага өгсөн хүн нь П.*** бөгөөд машинаа хулгайд алдсан гэж тэмдэглүүлсэн байсан. Ингээд прокурорын газраас шалгаад С.*** нь сайн дураараа Ч.***од машинаа шилжүүлсэн гэдэг нь тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Нэхэмжлэгч Ч.*** нь П.***тай хэд хэдэн удаа машинаа нэр дээрээ шилжүүлэхээр холбогдсон боловч П.*** нь тус машиныг өгөхгүй гэсэн байр суурьтай байсан.2022 оны 4 дүгээр сард цагдаад хандахдаа тухайн машиныг журмын хашаанд орхисон бөгөөд нэхэмжлэгч маань машины түлхүүрийг өөртөө авч үлдсэн байсан. Гэтэл П.*** нь журмын хашаанд байсан машинд түлхүүр тааруулж, хууль бусаар авч яваад худалдан борлуулсан нь П.***гийн өөрийнх нь тайлбараар нотлогддог. Бидний зүгээс өвлөгч П.*** нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөр болох С.***гийн эд хөрөнгийг бүхэлд нь өвлөж авсан буюу *** УБС улсын дугаартай ***жи эс450 маркийн автомашиныг ч мөн адил өвлөж авсан учир тус хөрөнгийнхөө дагуу хариуцлага хүлээх ёстой гэж үзэж П.***гаас 22 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт энэ хүмүүс П.*** машин аваад, мөнгийг нь өгөхгүй байгаа гэж ярьдаг. Үндэслэлийг нь юу гэж ярьдаг вэ гэхээр 210 гэсэн машиныг бол худалдсан. ***УБС гэдэг машин гэж өөрсдөө хэлээд байгаа ч энэ дагуу ямар нэг хэлцэл гэрээ байхгүй, 210-г талууд хэдийд худалдах, худалдан авах гэрээ хийсэн бэ гэхээр 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийчихсэн. Энэ машин нь бол эзэн нь амьд байхад шилжчихсэн. ***УБС гэсэн машины тухай гэрээн дээр огт байдаггүй. Энэ гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг төлсөн гэж өөрсдөө хэлээд байгаа. Энэ машин нь 42,000,000 төгрөгийн машин гэж ханш гаргаж ирсэн. Би бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талууд худалдах, худалдан авах гэрээгээр 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрээ хийгээд, уг машиныг С.***д худалдсан. Ингэхдээ гэрээнд автомашины төлбөрийг 10,000,000 төгрөгөөр тохиролцсон. Энэ мөнгийг төлсөн. Хэн ч маргахгүй. Энэ худалдах, худалдан авах гэрээний үнэ дутуу байна гэж ярьж байгаа. Энэ гэрээний бүх талаас үзэхэд ямар ч ***УБС ***машиныг өгнө, авна гэсэн асуудал байхгүй. Харин гэрээ нь талууд гарын үсэг зураад, биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл шилжүүлэх, мөн төлөх мөнгөө төлсөн. 210 машин нь гэрчийн мэдүүлэг аваад ирэхээр н.Цогбадрах гэдэг хүн авсан. *** нь нэхэмжлээд байгаа 22,000,000 төгрөгт ямар нэг хариуцлага хүлээхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна хэрэг бүртгэлтийн хэргийн П.*** нээлгэсэн. Юу гэж нээлгэсэн бэ гэхээр манай гэр бүлийн машин хулгайд алдагдсан гэж гомдол гаргаж нээлгэсэн. Ингэх явцад цагдаагийн газраас юу гэж тогтоосон бэ гэхээр П.*** гэдэг хүн энэ машины эзэн байна шдээ. Энэ хүнд өгч явуулна гээд явуулсан. Түлхүүр тааруулсан гээд байгаа. П.*** энэ машины өмчлөгч юм чинь түлхүүр тааруулсан эсэх огт хамаагүй. Энэ машиныг зарах эрх ч П.***д байгаа. Гэтэл эндээс юу харагдаж байна гэхээр энэ хэрэгт ***УБС машиныг оролцуулсан гэдэг ямар нэг нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг тайлбар гаргаж байна... гэв.
4. Нэхэмжлэгчийн ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/
2022.10.04-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын тогтоол /хэргийн 5-8 дугаар тал/
2022.12.06-ны өдрийн Хүсэлт /хэргийн 13 дугаар тал/
2023.01.03-ны өдрийн Хүсэлт /хэргийн 34 дүгээр тал/
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай /хэргийн 42-43 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 45 дугаар тал/
2023.01.18-ны өдрийн хүсэлт /хэргийн 45,46 дугаар тал/
2023.02.13-ны өдрийн хүсэлт /хэргийн 62 дугаар тал/нотлох баримтууд
2023.03.03-ны өдрийн хүсэлт /хэргийн 65 дугаар тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 66 дугаар тал/
Тээврийн хэрэгслийн өмнөх өмчлөгчдийн мэдээлэл /хэргийн 67 дугаар тал/
*** ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 75 дугаар тал/
Тусгай зөвшөөрлийн цахим системийн лавлагаа тодорхойлолтын маягт /хэргийн 36 дугаар тал/
Зээлдэгчийн анкет /хэргийн 77 дугаар тал/
2003083 дугаар Зээлийн гэрээ /хэргийн 78-79 дүгээр тал/
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хэргийн 80-81 дүгээр тал/
Хүсэлт /хэргийн 105, 119 дугаар тал/ нотлох баримтууд
5. Хариуцагчийн ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 14-15 дугаар тал/
Тайлбар /хэргийн 50 дугаар тал/
Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 51-52 дугаар тал/
Гомдол /хэргийн 53 дугаар тал/
2023.03.04-ний өдрийн хүсэлт /хэргийн 82 дугаар тал/
Хүсэлт /хэргийн 103 дугаар тал/
Хүсэлт /хэргийн 112 дугаар тал/
Төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 114-115 дугаар тал/
П.***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 116 дугаар тал/
Н.Есүйгийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 117 дугаар тал/ нотлох баримтууд
6. Шүүхээс
2022,08.27-ны өдрийн Гэрч Д.***ын мэдүүлэг /хэргийн 19 дүгээр тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 20 дугаар тал/
2022.04.11-ний өдрийн гэрч П.***гийн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар тал/
2022.04.11-ний өдрийн гэрч Ч.***ын мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр тал/
2022.04.26-ны өдрийн гэрч Т.Төмөрзулын мэдүүлэг /хэргийн 25 дугаар тал/
2022.07.26-ны өдрийн гэрч О.С мэдүүлэг /хэргийн 26 дугаар тал/
2020.03.26-ны өдрийн *** дугаар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 27-28 дугаар тал/
2020.03.26-ны өдрийн *** дугаар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хэргийн 29-30 дугаар тал/
Шинжилгээний тодорхойлолт /хэргийн 31 дүгээр тал/
Шилжүүлгийн мэдээлэл /хэргийн 32 дугаар тал/
Д.***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 33 дугаар тал/
Тээврийн хэрэгслийн бүртгэл /хэргийн 38 дугаар тал/
Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдээлэл /хэргийн 39 дүгээр тал/
2023.05.14-ний өдрийн гэрч Д.***ыг асуусан тэмдэглэл /хэргийн 85-89 дүгээр тал/
Тээврийн хэрэгслийн бүртгэл /хэргийн 94-96 дугаар тал/
С.Б гэрчээр асуусан тэмдэглэл /хэргийн 101-102 дугаар тал/
Б.А гэрчээр асуусан тэмдэглэл /хэргийн 131-134 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2020 оны 03 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ч.***, иргэн /талийгаач/ С.***тай худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулж, өөрийн эзэмшлийн *** УАВ улсын дугаартай тоёото кроун маркийн тээврийн хэрэгслийг 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тээврийн хэрэгслийг С.***д шилжүүлэн өгсөн нь зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.
Дээрх гэрээний 3.3-т төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн бөгөөд гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч Ч.*** ...2020.03.26-ны өдрийн дээрх худалдах худалдан авах гэрээгээр *** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 10 000 000 төгрөг гэж бичсэн нь нотариатын зардлаас зайлсхийх зорилготой байсан ба жинхэнэ тохиролцсон үнэ 42 000 000 төгрөг байсан С.*** 18 000 000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх 22 000 000 төгрөгт *** УБС улсын дугаартай ***жи эс 450 маркийн автомашиныг тооцон өгөхөөр тохирч машиныг хүлээлгэн өгсөн боловч бичиг баримтаа тэгж байгаад шилжүүлээд авчихгүй гэж байсан боловч 2020 оны 10 сард түүнийг нас барсныг мэдсэн.
С.***гийн эхнэр Л.***д учир байдлаа хэлж хэд хэдэн удаа өөрийнхөө нэр дээр байгаа машиныг шилжүүлж өгөхийг хүссэн боловч тэрээр хариу өгөхгүй машин миний нэр дээр байхгүй гээд яваад байсан.
2022.04.11-ны өдөр *** УБС дугаартай машиныг манай дүү унаад явж байх үед цагдаа хураан авч өв залгамжлалын дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан П.***д өгсөн байсан. Худалдах худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлэн авсан байсан машиныг одоо буцаан авах боломжгүй болсон тул аман хэлцлээр тохиролцсон гэрээнээс учирсан хохиролд 22 000 000 төгрөгийг тооцон нэхэмжилнэ... гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...*** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар хийгдсэн ямар ч хэлцэл гэрээ байхгүй, 2020.03.26-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон машинаа авсан төлбөрөө төлсөн ямар ч маргаан байхгүй, энэ гэрээнд *** УБС дугаартай машины талаар тохиролцсон ямар ч зүйл байхгүй... гэж маргаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.
...*** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.***, талийгаач С.*** нарын хооронд 2020 оны 03 сарын 26-ны өдөр бичгээр байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэг төлбөрт шилжүүлэх талаар тусгаагүй, бичгээр байгуулсан гэрээ хэлцэл байхгүй, аман тохиролцоо байсан... гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлав.
Мөн нэхэмжлэгч аман хэлцэл болон 2020 оны 03 сарын 26-ны өдрийн бичгээр байгуулсан худалдах худалдан авах гэрээний зүйлийн тухайн үеийн зах зээлийн үнэлгээ 40 000 000 төгрөг байсныг гэрч ***, А нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт баримтуудаар нотлогдоно гэв.
Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэхдээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...миний бие 2020-03-026-ны өдөр С.*** гэх хүнтэй тоёото кроун-210 маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, уг машины төлбөрт бартераар С.***гийн *** УБС улсын дугаартай ***жи эс 450 маркийн тээврийн хэрэгслийг авч, зөрүү төлбөр болох 22 000 000 төгрөгийг С.***гаас дансаар хүлээн авсан... гэж тайлбарласан. /хэргийн 1 дүгээр тал/
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тээврийн хэрэгслийг буцаан авах боломжгүй тул машины төлбөрийг хохиролд тооцож 22 000 000 төгрөг гаргуулах шаардлагаар өөрчилж, үндэслэлээ ...2020 оны 03 сарын 26-ны өдөр С.***тай тоёото кроун 210 маркийн тээврийн хэрэгслийг ***жи эс 450 маркийн автомашин болон зөрүү төлбөрт 22 000 000 төгрөгөөр тооцож солилцсон... гэж тайлбарласан.
2022.04.11-ны өдөр Ч.*** цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...*** УБС дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 03 сард талийгаач ***гаас худалдан авахад ***гийн нэр дээр байсан, харин одоо хэний нэр дээр байгааг мэдэхгүй байна. *** бид хоёр 2020 оны 03 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Б.Б баталгаажуулсан худалдах худалдан авах гэрээ хийцгээж авсан... гэжээ. /хэргийн 24 дүгээр тал/
Гэрч Д.*** 2023 оны 03 сарын 14-ны өдөр шүүхэд мэдүүлэхдээ ...Ч.***, С.*** нарыг анх уулзуулж наймааг нь хийлгэж байсан. 24-57УАВ машин тухайн үед 38 000 000 төгрөг болж байсан, нөгөө машиныг нь 16 000 000 төгрөгөөр үнэлж авч байсан. Ч.*** машин захиална гээд *** 18 000 000 төгрөгийг миний данс руу хийсэн... гэж мэдүүлсэн ба хэрэгт 2020 оны 03 сарын 26-ны өдөр Норов гэсэн гүйлгээний утгатай гэрч Д.***ын эзэмшлийн Хаан банкны дансанд 18 000 000 төгрөгийн орлого орсон дансны хуулга баримт авагдсан байна.
Харин гэрч Д.*** 2022.08.27-ны өдөр Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...2020 оны 03 сард С.***тай манай найз *** аман тохироо хийж *** УАВ тээврийн хэрэгслээр *** УБС машинаа сольж нэмээд 22 000 000 төгрөгийг өгөхөөр болж *** УАВ машиныг *** руу шилжүүлсэн тухай надад утсаар хэлсэн. Тэр өдрөө *** миний дансыг мэддэг тул 18 000 000 төгрөгийг ***од өгөөрэй гэж шилжүүлсэн... гэж мэдүүлжээ. /хэргийн 19, 33, 86 дугаар тал
Гэрч Б.А шүүхэд мэдүүлэхдээ ... С.***гаас 5,6 сард тоёото кроун 210 маркийн машин 42 000 000 төгрөгөөр худалдаж авсан, банк бус дээр байсан. Машиныг худалдаж авахдаа би өөрөө мөнгийг шилжүүлж байсан. 18 000 000 төгрөгийг би өөрөө төлөөд 24 000 000 төгрөгийг байрны үнэд тооцсон, байгуулсан гэрээ хэлцэл байхгүй... гэж мэдүүлсэн. /хэргийн 132-134 дүгээр тал/
2020 оны 03 сарын 26-ны өдөр *** ББСБ, С.*** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр С.*** 17 000 000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүрэгт *** УАВ дугаартай тоёото кроун тээврийн хэрэгслийг барьцаалсан нь гэрээ баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 77-81 дүгээр тал/
Дээрх баримтуудыг судлан үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...22 000 000 төгрөгийг С.***гаас дансаар хүлээн авсан..., ...18 000 000 төгрөг бэлнээр өгсөн... гэсэн тайлбараа нотлоогүй, хүлээн авсан мөнгөн дүн зөрүүтэй, нэхэмжлэгч аман хэлцлийн гэрээний дүн 40 000 000 төгрөг гэсэн атал гэрч Д.*** 38 000 000 төгрөг гэж мэдүүлсэн, гэрч Д.***ын мэдүүлгүүд ...Ч.*** машин захиална гээд *** 18 000 000 төгрөгийг миний данс руу хийсэн..., ... тэр өдрөө *** миний дансыг мэддэг тул 18 000 000 төгрөгийг ***од өгөөрэй гэж шилжүүлсэн... зэргээр зөрүүтэй, гэрч Б.А мэдүүлэг бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.
Гэрч Д.***, гэрч П.*** нарын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг баримтаар 81 00УБС улсын дугаартай ***жи эс 450 маркийн тээврийн хэрэгсэл засварын газар байсан үйл баримт тогтоогдож байгаа, талийгаач С.***гаас уг тээврийн хэрэгсэл хэзээ хэрхэн нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжсэн хүлээлцсэн баримтгүй, нэхэмжлэгч Ч.***, талийгаач С.*** нарын хооронд байгуулагдсан бичгээр байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэг худалдан авсан *** УАВ тоёото кроун 210 маркийн тээврийн хэрэгслийн төлбөрт *** УБС ***жи эс 450 маркийн тээврийн хэрэгслийг худалдагчийн эзэмшилд шилжүүлэхээр аман хэлцэл тохиролцоо байгуулсан, талийгаач С.*** нас барахаас өмнө энэ нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл бодитоор байсан эсэх үйл баримт эргэлзээгүй, үнэн зөв баримтаар хангалттай нотлогдохгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
2020 оны 03 сарын 26-ны өдрийн бичгээр байгуулсан худалдах худалдан авах гэрээний талууд худалдагч буюу Ч.***, худалдан авагч буюу С.***, гэрээний зүйл *** УАС тоёото кроун 210 маркийн тээврийн хэрэгсэл, худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй тээврийн хэрэгсэл түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд 2020.03.26-ны өдөр шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг 2020.03.26-ны өдөр төлж худалдан авсан тээврийн хэрэгслийг хүлээж авах гэрээний гол нөхцлийн талаар талууд харилцан тохиролцсон нь гэрээний агуулгаас тодорхой ойлгомжтой энгийнээр тодорхойлогдож байна. /хэргийн 27 дугаар тал/
Энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа аман хэлцэл буюу*** УАВ тоёото кроун 210 маркийн тээврийн хэрэгслийн худалдах үнэ 40 000 000 төгрөг, худалдан авагч төлбөрт өөрийн өмчлөлийн *** УБС улсын дугаартай ***жи эс 450 маркийн тээврийн хэрэгсэл шилжүүлэх үлдсэн төлбөрийн үлдэгдэл 18 эсхүл 22 сая төгрөгийг бэлнээр төлөх, төлбөрийг төлөх хугацаа тохиролцсон зэрэг нэхэмжлэгчийн аман хэлцэл хийх хүсэл зоригийг илэрхийллийг талийгаач С.*** хүлээн зөвшөөрсөн тэрээр өөрийн хүсэл зоригоо бодитой, хангалттай илэрхийлж гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон үйл баримт тогтоогдохгүй, нэхэмжлэгч С.***гаас үүргээ биелүүлэхийг шаардаж байсан зэрэг нь нотлогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.4, 229 дүгээр зүйлийн 229.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар талийгаач С.***гийн 2020 оны 03 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ч.***той бичгээр байгуулсан худалдах худалдан авах хэлцэл, түүний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр гэж үзэж, нэхэмжлэгч Ч.***ын талийгаач С.***тай хийсэн гэх аман хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй тул хэлцэл хийгээгүйд тооцож, хариуцагч П.***д холбогдуулан гаргасан хохирол 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.***ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
П.*** талийгаач С.***гийн хууль ёсны өвлөгч мөн эсэх талаар зохигчид маргаагүйг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.4-т зааснаар П.***д холбогдуулан гаргасан *** УБС улсын дугаартай ***Жи Эс 450 маркийн тээврийн хэрэгслийн төлбөр хохиролд 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ