2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2820

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан эрүүгийн *************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************ төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********* мэргэжилтэй, ********** хийдэг, ам бүл 5, ээж, ах, эгч, дүүгийн хамт ***************************  оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*********** овогт Б.Г /регистрийн дугаар: ************/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2025 оны 04 дүгээр сарын 18-аас 2025 оны 04 дүгээр сарын 19-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” зочид буудлын өрөөнд хохирогч Э.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Э.Б, гэрч С.А, Н.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ********** дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Г-н сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг тайлбараар шүүгдэгч Б.Г нь 2025 оны 04 дүгээр сарын 18-аас 2025 оны 04 дүгээр сарын 19-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "*********" зочид буудлын өрөөнд хохирогч Э.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г-н нь хохирогч Э.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Буудлын өрөөнд пиво уухаар аягалсан байхдаа бага зэрэг асгасан. Гэтэл Б пиво асгалаа гээд уурлаад, дараа нь ахиад асгасан чинь бүүр уурлаад байсан. Тэрнээс хойш тасралтгүй шөнөжингөө агсан тавьсан. Хохирогчид 170.000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн. Өөр зүйл нэхэмжлээгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын өрөөнд Б гэдэг эмэгтэйг нүүр хамар хэсэгт нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон болохоо хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна. Тухайн үед Батханд гэх эмэгтэй уучихсан согтоод намайг маш олон удаа хэл үгээр доромжлоод агсам тавиад миний ам руу гараараа салаавч гаргах үед нь уур хүрээд тэвчихгүй нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн шалтгаан зорилго байхгүй. Би анх удаа хэрэгт холбогдож байна, би хүний биед халдаж гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

 

хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр танил дүү А-н хамт караокед 3 залуутай танилцаад гарч яваад Сүхбаатар дүүргийн ** дугаар хороонд байрлах *********** нэртэй буудалд орсон. Бид нар хамт сайхан ууцгааж байсан чинь тэр гурван залуугийн нэг залуу нь пиво асгаад байхаар нь уувал уу, битгий асгаад бай гэж хэлсэн тэрэнд тэр залуу уурлаад гараараа миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэр залуу намайг зодчихоод зугтаад гараад явсан, түүний найз гэх залуу унтаж байгаад сэрээд найзыгаа өмөөрөөд миний хөл рүү 1-2 удаа өшиглөөд намайг зөндөө муухайгаар харааж доромжилсон. Гичий, янхан, биеэ үнэлэгч гэх мэтээр хараасанд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

 

гэрч С.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 18-аас 2025 оны 04 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Б бид хоёр дөрвөн замын тэнд байдаг ******** баарнаас гараад нийтийн караокед орсон. Б хажуу ширээний залуучуудтай хандарсаар байгаад тэр 3 залуутай хамт буудалд орсон. Тэгээд нэг десант хувцастай залууг нь Б үгээр идээд, янз бүрээр хэлээд байсан, тэр залуу өчнөөн тэвчсэн тэгээд тэсэлгүй Б-н хамар руу яг урдаас нь пиво ууж сууж байгаад “чи одоо больчих тэгэх үү” гэж хэлээд нүүр рүү нь нэг удаа шууд цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Г, Т гэх найзын хамт 2025 оны 04 дүгээр сарын 18-аас 2025 оны 04 дүгээр сарын 19-нд шилжих шөнө *********ийн ойр орчимд караокед суусан тэгээд тэндээ манай найзууд 2 хүүхэнтэй танилцаад буудал орохоор болоод 100 айл ******** гэх зочид буудалд орсон тэгээд ууж суугаад би нэлээн муудсан байсан юу болсон эсэхийг мэдэхгүй байна буудалд орсон 2 хүүхний 1 нь манай найз Г муудалдсан юм шиг байгаа юм би юу болсныг хараагүй хамар луугаа цохиулсан гээд маргалдаад байсан. Манай 2 найзын хэн нь тэр хүүхний хамар луу цохисон эсэхийг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *************  дугаартай “1. Э.Б-н биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “**” дэлгүүрийн гадна хохирогч А.А үл ялих зүйлээс шалтаглан хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, үүдэн дээд баруун, зүүн 1 дүгээр шүдний хугарал (булгарал), уруул зулгаралт, язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Г-н дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-д 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Г нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд баримтаар 150.000 төгрөг нэхэмжилсэн.

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн шатанд хохирогчид 170.000 төгрөг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Харин хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийг улмаас өөрт учирсан эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт Б.Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР