| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0052/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/300 |
| Огноо | 2020-08-31 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.5., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж, шүүгч Д.А, шүүгч Б.И нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Л.Э
Хохирогч Ц.О
Хохирогчийн өмгөөлөгч П.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б д холбогдох эрүүгийн 1825000000469 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
П овогт Ч-н Б, Монгол Улсын иргэн, **** оны 03 дугаар сарын 08-ны өдөр Булган аймаг Хутаг-Өндөр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 1, Орхон аймаг Баян Өндөр Даваат баг Манханы **-**тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлтгүй, регистрийн дугаар **********.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн Манханы **-* тоотод 65 настай Н-ын Ц-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-ыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “Би Ц ахтай 2018 он хавар танилцсан. Тэгээд 8 дугаар сард нэг уулзаж байсан. Манай гэрийн урд талын гудамны үзүүрийн хашаанд байдаг ер нь байнга орж гардаг, хуурай ах дүүгийн харилцаатай байсан. 09 сарын 21-ний өдөр би хөл гараа нилээн хүнд түлж гэмтээгээд хэд хоног гэртээ хэвтсэн. Тэгээд 09 арын 28-ны өдөр босч явдаг болоод очтол гэрийнхээ хаяаг манамаар байна гээд тэгээд хаяаг нь манах гээд хоёулаа шороо зөөх гээд би өргөж явж даахгүй байсан. Тэгээд тэрүүгээр явж байсан хүмүүст туслаад хаяаг нь манаж байсан. 29-ний өдөр цаад талынх нь айлын Я гуай байшингийнхаа доторлогоог янзлаад өгөөч гэхээр нь би чадах юм болов уу даа гэсэн чинь чи өндөр юм чинь дээшээгээ юмаа хадаад бай, би авч өгөөд байя гэсэн. Тэгэхэд Б А хоёр үүднийх нь өрөөнд цуг юм хийж байсан. Б Я-ийн дэлгүүрээс нэг шил архи аваад ганцаараа уугаад байсан, тэгээд орж ирэхэд нь би бол уухгүй, энэ хэд уугаад байх шиг байна гээд тиймэрхүү юм ярьж байсан. Тэгээд орой болоод тэдний дэлгүүрээс 1 жил архи Б, А хоёр авсан. Тэрийгээ талийгаачийнд хувааж уугаад тарцгаасны дараа Б дүү маань авч өглөө гээд дахиад 1 шил архи авч ирсэн. Тэгээд тэрийг уучихаад талийгаач бид хоёрт бас Я гуай 1 шил архи өгсөн. Тэрийг Б, Б, Талийгаач бид 3 хувааж уусан. Тэгэхэд Б талийгаачийг маш их дарамталж байсан, янз бүрээр хэлж байсан. “Зөрүүд пизда минь чамайг алсан ч яадаг юм” гээд хажууд нь суучихаад утсыг нь булаацалдаад, “утсаа өгч бай” гэсэн “миний утсаар яах гээд байгаа юм” гэсэн чинь энэ “мууг чинь эвдсэн ч яадаг юм” гэсэн. Тэгээд би тоглож байгаа юм болов уу гэсэн чинь аягатай цай руу нь шууд хийсэн. Тэгээд та чинь яаж байгаа юм бэ, хөгшин хүнийг ингэж болохгүй ш дээ гэж хэлж байсан. Маргааш нь 30-ны өдөр Г-тай тааралдсан. Г архи уусан дотор муухай байна, манайх нүүрс зарж байгаа архи уумаар байна, авах хүн байна уу чи асуугаад өгөөч гэхээр нь Н рүү утасдаад Г нүүрс зарна гэж байна 1 шуудай нь 5000 төгрөг гэж байна, та авах уу гэсэн чинь авъя гээд 10.000 төгрөгөөр 2 шуудай нүүрс авсан. Тэгээд Г нэг дэлгүүрийн данс руу мөнгийг нь шилжүүлээд 0.75 граммын архи авч тэрийг бид хоёр хувааж уусан. Тэндээс гараад хойд талынх нь гудамжид нэг антен зоох гээд хүмүүс юм буулгаж байсан. Тийшээ очиж бид хоёр юмыг нь буулгалцаж өгчихөөд тэд нар нэг 0.5 граммын архи өгсөн. Тэрийгээ аваад хоёулаа хойшоогоо алхаж явж байснаа Г за за би ерөөсөө явахаа болилоо гээд буцаад явсан. Би тэгээд нөгөө архиа аваад 2 цагийн үед талийгаачийнд ирсэн. Тэгэхэд талийгаач ганцаараа сууж байсан. Бид хоёр нөгөө архийг хувааж уусан. Зүүн гарынх нь тохойны дээгүүр хөх алаг болсон өчигдөр Б гарыг маань ингэсэн гээд байж байсан. Таны хажууд зүгээр сууж байсан, яагаад ингэсэн юм бэ гэсэн чинь суган доогуур гарсан гараараа миний хажуунаас базаад байсан та нарт мэдэгдэхгүйгээр гээд хэлж байсан. Тэгээд тэднийхээс би усны картыг нь авч яваад гэртээ ус авчирчихаад буцаагаад усны картыг нь оруулж өгсөн. Тэгээд орой Н-д очсон. Н гэртээ байсан, тэгээд дүү нь машинтай ирсэн, машинтай байгаа дээрээ нөгөө нүүрсээ очоод авъя, чи гэрийг нь заагаад өг гээд урд гэртээ байхгүй хадмындаа байна лээ гээд чи заагаад өг гэхээр нь цуг гэрт нь очсон. Тэгсэн чинь Г дахиад нэг шуудай нүүрс та нэмээд авчих 3 шуудай болгоод авчих тэгээд 5000 төгрөг нэмээд өгчих өдрийн мөнгөний 2500 төгрөг үлдсэн энэ дээр нэмээд дахиад 1 шил 0.75 граммын архи авчих гээд байсан. Тэгээд цуг явах уу гэсэн чинь байж байгаад явъя гээд тэгээд Н нүүрсийг нь ачаад машинтайгаа буцаад явсан. Тэгээд тэр хоёр хоорондоо утсаар яриад Г-д нилээн байж байгаад хоёулаа хойшоо цуг өгссөн. Тэгэхэд Н бол яг өөрийнхөө гудамны наад үзүүрт нь дэлгүүр байхад цаад үзүүртээ эхнэрээ хүлээгээд зогсож байсан. Өөрийнхөө гэрийн үүдэнд нь биш тэр нь талийгаачийн наах нь харалдаа гудамны үзүүрт байсан. Тэгээд архиа аваад хоёулаа манайд орж ууя гэсэн чинь Г яах юм бэ хоёулаа уувал би муудчихна, Ц ахынд орж ууя гээд тэднийх рүү орсон. Тэднийд ороход Б орон дээр унтаж байсан. 3 Талийгаач ганцаараа лаа асаачихсан жижиг шилтэй архи уугаад сууж байсан. Тэгээд нэг юмтай ирлээ гээд наадахыг чинь эхлээд хуваагаад уух уу гэсэн чинь яах юм бэ, Б босож ирээд өөрөө ууна биз сая жаахан ууж байгаад унтчихлаа гээд жижиг шилтэй архиа орныхоо хажууд тавьчихсан. Тэгээд бид хоёрын авч ирсэн архийг хуваагаад уугаад байж байсан чинь Г-ын утас нь дугараад авгай залгаад байна, би явлаа гээд явсан. Барилгын ажил байгаа шүү маргааш явах уу гэхээр нь би хөл гар ийм байдаг чадах болов уу даа гэсэн чинь, чи зүгээр очоод юм хийж байгаа болоод байж байхгүй юу цалин мөнгө өгнө ш дээ гээд Г гараад явсан. Талийгаач бид хоёр ууж байхад Б орон дээр унтаж байсан. Өглөө Б намайг сэрээсэн. Талийгаач миний хажууд орон дээр зэрэгцээд унтсан байсан. Тэгээд тамхи байна уу гэхээр нь Ц ахын ороодог тамхи наана чинь байсан даа гэхэд тамхи хайж байгаад тун удаагүй гараад явсан. Тэгээд би хэсэг хэвтэж байгаад босоод бие засчихаад эргэж орж ирээд талийгаачийг дуудсан чинь хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд дугарахгүй байсан. Тэгээд гэрийнх нь хогийг шүүрдэж дуусгачихаад очоод хөнжлийг нь сөхсөн чинь бие нь хөх алаг болчихсон, нүд ам нь хавдчихсан байсан. Тэгээд байж байсан чинь Г орж ирсэн, Ц ах ийм болчихжээ яасан юм бол би ингэсэн юм биш байгаадаа, би тасарсан байна гэж хэлсэн. Тэгээд Ц ахыг сэрэхэд асуусан чинь мэдэхгүй гэсэн. Хүн амьтан орж ирсэн үү гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Тэгээд би Г-г гарч явсаныг санаж байна тэрнээс цаашаа мэдэхгүй тасарсан байна гэсэн чинь би ч бас тасарсан байна гэж хэлж байсан. Тэгээд түргэн дуудах уу гэсэн чинь яах юм бэ, өвчин намдаах эм байна уу гэхээр нь гэрээс диклоденик авч ирж өгөөд тэгээд курткээ хайсан чинь куртка маань байхгүй байсан. Тэгээд байж байсан чинь Г гарч явснаа энэ мөн үү гээд миний курткийг авч ирж өгсөн, тэгээд бид хоёр манай руу явсан. Тэгээд барилгын ажил руу явах гээд гарсан. Г-тай Эрдэнэт цогцолборын өргөтгөл дээр очсон чинь цалин мөнгөө тохироогүй буцаад бид нар унааны мөнгө байхгүй алхаад өдөр 1 цаг 30 минутын үед харьцгаасан. Тэгээд би замаараа шууд Ц ахынд орсон Ц ах хэвтэж байсан, хоол унд идэх үү гэсэн чинь идэхгүй гэсэн. Тэгээд би гэрээсээ очоод жаахан борц авч ирж хоол хийж өгсөн. Тэгээд би таньтай ханьтай хонох уу гэсэн чинь тэгвэл сайн байна гэхээр нь би гэртээ харьж хөнжил гудсаа авч ирээд хамт хоносон. 01-ний өдөр маргааш 02-ны өдрөөс цастай гэж байна, танай хаалганы чинь дулаалгыг хийгээд өгөх үү гэсэн чинь тэгвэл сайн байна гэхээр нь гэртээ харьж дранк олж ирж хаалганых нь дулаалгыг хадаж өгсөн. 01-ний өдөр байж байхад Я эгч орж ирсэн. Тэгэхэд талийгаач бид хоёр хоёулаа байсан, тэгээд орж ирээд яасан юу болсон юм бэ гээд надаас асуусан тэгэхээр нь би мэдэхгүй байна, өчигдөр бид хэд архи уугаад тасраад унасан мэдэхгүй гэж хэлсэн. Хэн таныг ингэсэн юм бэ гээд талийгаачаас асуухад талийгаач би бас мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд түргэн дуудах уу гэсэн чинь за яахав гээд Янжаа эгч болохоор түргэн дуудахгүй бол болохгүй би гэртээ ороод утсаар түргэн дуудья гэсэн чинь за тэгвэл тэг тэг гээд, тэгээд Я гуай гэртээ орж түргэн дуудсан. Тэгээд нөгөө хийж байсан юм аа дуусгахгүй юм уу гэсэн чинь талийгаач ахын дүү ороод тэр юмыг нь дуусгачихгүй юу цаадах чинь ганц юм өгнө биз гэж хэлж байсан. Тэгээд тэднийд ороод байшингийх нь юмыг гүйцээж янзалж өгсөн. Тэгэхэд түргэн ирээд эмч ороод хувцасаа өмсөөрэй гэсэн чинь явахгүй гэсэн тэгэхээр нь явахгүй бол болохгүй гээд хувцасыг нь өмсгөөд, машинд суулгаад явуулсан. Би эргэж ороод Я гуайн байшингийнх нь юмыг янзлаад зогсож байсан чинь орой талийгаач ирсэн. Тэгэхээр нь та юутай хүрээд ирэв, яав гэсэн чинь өө гайгүй гайгүй, нэг дусал хийжийн алхаад ирлээ гэж хэлсэн. Эмнэлэг явахдаа надад түлхүүрээ үлдээгээд явчихсан. Тэгээд орой хонох гээд байж байтал Ц ахын хүү нь гээд залуу эхнэртэйгээ орж ирсэн. Та юун хүн бэ гэхээр нь ах нь энэ хойно байдаг, Ц ахтай ханьтай хонох гээд ирсэн юм аа гэсэн чинь юун сайн юм бэ гээд бэр нь тэгж байсан. Өнөөдөр дахиад хонодог юм уу гэсэн чинь та хоёр хүрээд ирлээ гэсэн чинь тэгвэл та ханьтай хоночихгүй юу даа, бид хоёр буцлаа гээд тэгээд 01-ний орой тэднийд дахиад хоносон. 01-02-нд шилжих шөнө их цас орж хоносон. 02-ны өглөө Б хашааны цаанаас хашгирч байсан. Тэгээд 4 гараад ирсэн чинь Дэнж рүү манай ахынх хашаа байшин авсан тэрний доторлогоо янзалж байгаа, чи очоод туслаад өгөх үү гэхээр нь Ц ахад хэлсэн чинь тэг тэг чи явчихаад ир гэхээр нь явсан. Тэгээд орой харих замаараа Ц ахынх руу орсон. Тэгэхэд хаалга нь дотроосоо уяатай байсан. Хашаа давж орсон хүний мөр байсан. Тэгээд би хашаа давж ороод хэн ирсэн юм бэ гэсэн чинь Б ирсэн гэж хэлсэн. Тэгээд харьж хоночихоод 03-ны өглөө эрт Б манайд ирээд тэр өдөр бас Дэнж рүү явчихаад орой ирээд Б ахынд цуг 2 шил архи хувааж уугаад тэндээ хоносон. Тэгээд 04-ний өглөө Цагдаа нар ирсэн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.О мэдүүлэхдээ: “Манай аав бол хэзээ ч ганцаараа архи ууж суудаггүй, ямарваа нэгэн хүнтэй цуг уудаг. Хамаг хэрэг нотлогдчихоод байхад хаа байсан нас барсан хүн рүү өөрийнхөө хэргийг чихэж байгаад нь маш их гомдолтой байна. Нэхэмжлэлийг шүүхэд өгсөн байгаа. Оршуулгын зардал 3.500.000 төгрөг, ар гэр сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг нийт 23.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манханы **-*тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 5-15 дугаар хуудас/
2. Цогцост үзлэг хийсэн “нуруунд 3 газарт шархны лент наасан баруун өгзөгт хөвөн скочоор нааж тогтоосон, баруун даланд 0,5x0,4 зулгаралттай, зүүн далан доор 2,5 х1,5 баруун ташаан дээр 4x2, 4x3, зүүн өгзөгөнд 11x4, зүүн гуяны ард дунд хэсэгт 6x2 см хэмжээтэй хөхөрч хүрэнтсэн. Баруун өгзөгний гадна хажууд 7x5 зулгарсан, 2 өвдөг шилбэ, баруун гуянд, тавхайнд 0,2х0,2-оос 2,5x1,5 см хэмжээтэй олон тооны зулгарсан, зүүн хөлний шилбэнд цагаан цаасан дээр 11 сарын 03-нд Н.Ц 65 эр 2018.11.04 05:10 цагт нас барсан гэж скочдож тогтоосон. Хөлний тавхай бохир, зүүн гуяны урд дунд хэсэгт 9x5, баруун гуяны гадна доод хэсэгт 3x2x1 х1 см хөхөрсөн, цээжний баруун талд 2 ширхэг шархны лент наасан, зүүн мөрөнд 6x5 талбайд зурагдсан зулгаралттай, зүүн бугалганы урд дунд хэсэгт 0,5x6 тавшсан зулгаралт, зүүн тохойд 1,3x0,7, 0,7х 0,5, 0,8x0,4, 1x0,4 0,6x0,3 см болон олон жижиг зулгаралттай, зүүн шуунд 0.5x0,3 зүүн бугуйнд 0,5x0,3 см, зүүн мөрний зурагдсан зулгаралтыг тойроод 10x7 зүүн бугалганы гадна доод 12x8 дотор дунд 7x4, дотор доод 4x3, зүүн шуунд дотор дунд 4x2, гадна дээд 2x1, гадна доод 8x3,5, дотор доод 4x2 хүрэнтэж хөхөрсөн баруун гадна дунд, урд дунд хэсэгт 3x0,5, 3x0, 8 0, 5x0,6 дээд хэсэгт 1x0,6 бугуйн гадна талд 1x1.8, 0,5x0,5 долоовор хуруунд 1x0,5 тавшсан зулгаралттай, баруун мөрөнд 1x0,7 6x0,5, 1x0,2 зулгарсан. Баруун шууны гадна дээд хэсэгт 15x8 баруун бугуйнд 4x2 хөхөрч хүрэнтсэн, цээжинд баруун дээд хэсэгт 4x2,7 зүүн доод хэсэгт 1,3x1, зүүн хөлөнд 8x1,5, 6x2,5 хөхөрч хүрэнтсэн. Цээжинд баруун хөхний хажууд 1x0,5 дунд доод хэсэгт 0,5x0,3, зүүн доод хэсэгт 1x0,5x0,8 зулгарсан. Нүүр битүү хөх хүрэн зүүн хөмсөгт 0,8x0,3, зүүн шанаанд 0,6x0,4, 0,3x0,2 духанд зүүн талд 0,3x0,2 гол хэсэгт 0,5x0,2 4x0,2, 1x0,2, 1x0,2 зулгаралтуудтай, нүүрний баруун тал хавдартай, 2 нүдний зовхи хаалттай ам жимийлттэй, гар хөл шулуун, туранхай, доод эрүүнд 3x5x1, хүзүүнд доод хэсэгт хүрэнтсэн, баруун нүдний салстад цус хуралттай хамрын нуруу мурий, дээд эрүүнд 1 доод эрүүнд 2 шүдтэй, доод уруулын дотор талд 1x1 хөхөрсөн, 1x0,8 доод уруулын дотор талд 1x0,8 ялзарч хүрэнтсэн, нүүрний цус хуралт ногоон туяатай, хавдар нь бууж буй, хүүрийн хөрөлт биеийн бүх хэсэгт явагдсан ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-23 дугаар хуудас/
3. Нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тухай “Даваат баг Манханы **-** тоотоос Шар өнгийн 1 хос гутал түүний хажууд саарал өнгийн даавуун өмд байсныг хураан авсан” гэх тэмдэглэл. /1-р хх-ийн 38-41-р хуудас/
4. Хохирогч Ц.О “бид нар гомдолтой байна ямар санаа сэдэлттэйгээр талийгаач аавыг минь зодож амь насыг нь хохироосон юм бэ гэдгийг шалгаж тогтоолгомоор байна. Б гэж хүн архи уухаараа тэнэг хүн шиг болчихдог, хүн зоддог агсан согтуу тавьдаг гэдгийг сонссон. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Оршуулгын зардалд нийт 3 500 000 төгрөг болсон. Гэхдээ бид нар баримтыг нь цуглуулж чадаагүй. 1 468 600 төгрөгийн баримтыг Цагдаагийн газарт гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/
5. Гэрч Б.М-гийн “2018 оны 11 сарын 01-ний өдөр намайг хадам ахын гэрт байхад миний утас руу танихгүй дугаараас залгаад эмнэлэгээс ярьж байна танай аав Ц-гийн биеийн байдал хүнд байна. Яаралтай хүлээн авах тасаг дээр ир гэж хэлсэн. Би эхнэр Д-ын хамт БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасагт ирэхэд аав дусал залгуулчихсан хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухадБ, Б нарын хамт гэртээ архи уугаад тасраад унтчихсан, өглөө сэрэхэд зодуулчихсан босож чадахгүй хэвтэж байсан гэсэн. Өглөө эрт Б болон Бнар орж ирээд Б“Б таныг зодсон гэж хэлсэн” гээд надад ярьсан. Аавын хажуу талын дэлгүүртэй эгч цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн гэсэн. Тэр эгчийн байшинд аав маань болон Б засвар хийж байсан гэсэн.... 2018 оны 11 сарын 03-ны ......би гэрлийг нь асаахад аав дотоожтойгоо газар хэвтэж байхаар нь би босгоод орон дээр хэвтүүлсэн. Тэр үед аав юм ярьж чадахгүй хөдөлж чадахгүй байсан ба би дотроо гэмтэл нь хүндрээд уначихсан байна гэж бодоод цай хийж өгсөн. Бараг 30-40 орчим минут болсны дараа аав “Б ” гээд байсан. Би ааваас яасан юм бэ гэж асуухад “Б орж ирээд намайг лааны тосоор түлсэн, орон дээрээс шидсэн, зодсон” гэж хэлсэн. Манай эхнэр цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа нар ирээд эмнэлэгт дуудлага өгөөд аавыг эмнэлэгийн машинаар эмнэлэгт хүргэж ирсэн боловч шөнийн 05 цагийн үед нас барчихсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 61-62-р хуудас/
6. Гэрч Г.Д-ын ”Миний нөхөр болох М.И-гийн төрсөн эцэг болох Н.Ц нь 2018 оны 11 сарын 01-ний өдөр хүнд зодуулсан, эмнэлэгт хүргэгдэж ирсэн талаар М.И-гийн утас руу эмч залгаж ярьсан. Тэр өдөр М.И бид 2 эмнэлэг дээр ирэхэд талийгаач дусал хийлгэсэн, нүүрэнхэсэг нь хавдчихсан, бөөр нуруу хэсгээр их өвдөж байна гэж ярьж байсан. Эмч нар толгойн зураг харуулаад маргааш гэмтлийн тасагт цаг аваад эмчид үзүүлэх хэрэгтэй гэсэн. Бид нарт мөнгө байхгүй байсан болохоор томографик авахуулаагүй. Талийгаач аавыг дагуулаад гэртээ авчирсан. Би нөхөр М.И хадам ээж Б болон хүүхдүүдийн хамт 1 хашаанд амьдардаг юм. Харин талийгаач аав Ц нь Даваат баг Манханы **-** тоотод ганцаараа амьдардаг. Орой нөхөр бид 2 гэртээ харих замдаа талийгаачийн хашааны гадаа ирэхэд М.И би орчихоод ирнэ гээд ганцаараа орсон. М.И гарч ирэхгүй байхаар нь би талийгаачийн гэрт ороход гэрийн галыг нь түлчихсэн сууж байсан ба аав газар уначихсан хэвтэж байна, би өргөөд орон дээр тавьчихлаа галаа түлээгүй хүйтэн байна гэж хэлсэн. Тухайн үед талийгаачийн уначихсан юм байх гэж бодсон. Талийгаач аав маань Б гээд байхаар нь би “яасан орж ирсэн юм уу ” гэхэд аав “орж ирсэн дандаа орж ирж намайг шоглоод байх юм, намайг алах гээд байгаа юм байхдаа” гээд амандаа үглээд байсан. Мөн лаа асаагаад биеийн тамирын өмд руу тусаасан, лааны тос нь наалдаад хорсоод байна гэж ярьж байсан. Тухайн үед талийгаач ёолоод босож хөдөлж чадахгүй байсан. Гэрт нь цус гэх мэт зүйл гарсан гойжсон зүйл харагдаагүй, талийгаач аав маань Б намайг зодсон гээд байхаар нь би ах Г-ын гэррүү гүйж очоод утаснаас нь цагдаад дуудлага өгсөн юм. Мөн эмнэлэгт бас дуудлага өгсөн. Би гэртээ хариад хүүхдээ хөхүүлчихээд эргээд талийгаачийн гэрт ирэхэд цагдаа болон эмнэлэгийн хүмүүс ирээд талийгаачийг аваад явчихсан байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 66-67-р хуудас/
7. Гэрч Д.Я-гийн “Талийгаач гэртээ ганцаараа амьдардаг. Хааяа Б ирчихсэн байдаг. Мөн Э гэдэг нэртэй найз нь ирчихсэн харагдаж байдаг. Голцуу гэртээ ганцаараа байдаг. Талийгаач архи их уудаг архины хамааралтай болчихсон. Би дэлгүүрийнхээ цонхоор харахад талийгаачийн гэрт Б ирчихсэн гэрийн хаалгыг нь дулаалаад байж байхаар нь Б аар дэлгүүртээ жаахан юм хийлгэх гээд талийгаачийн гэрт ороход талийгаач орон дээрээ хэвтчихсэн, Б хоол идээд сууж байсан. Би талийгаачаас чи яагаад хэвтээд байгаа юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Талийгаачийн нүүр нь тэр чигээрээ хөхөрсөн байхаар нь хэн чамайг зодсон юм бэ гэхэд Б намайг зодсон гэж хэлсэн. Тэр үед Б хамт байсан ба би Б аас айгаад түргэн дуудах уу гэхэд талийгаач тэгье гэж хэлсэн. Б архи уухаараа сэтгэцийн өвчтэй юм шиг болчихдог гэж хүмүүс ярьж байсан болохоор айгаад байдаг юм. Би дэлгүүрт ороод өөрийнхөө утсаар эмнэлэгт дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 68-69-р хуудас/
8. Гэрч Н.Б-гийн “Би 2018 оны 10 сарын 29-ний өдөр өөрийн танил А гэх хүнтэй гэрийнхээ хойд талын гудамжны арын Я гэх хөгшиний үүдний амбаарынх нь доторлогоог хийж байтал том өрөөг нь Ц, Б 2 засварлаж байсан. Ингээд орой тарах үед А хүүхдэд эм тариа авч өгөх гэсэн юм, 10 000 төгрөгө өгөөч гэхээр нь Я эгчээс 10 000 төгрөг авч өгч явуулсан. Улмаар тарах үед Ц-гийнд Б , А , Т бид нар орж 1 шил архи уучихаад орой 19 цагийн үед А бид 2 харихаар цуг гарсан. Ингээд би гэртээ ирж хоночихоод маргааш нь буюу 10 сарын 30-ны өдөр Я эгчийн хашаанд байх үхрээ авахдаа Ц-гийнд ортол ганцаараа бууз хийчихсэн бууз ид гэхээр нь би толгой өвдөөд байна гэтэл мөнгө байна уу гэхээр нь би Ц ахад 5000 төгрөг өгтөл дэлгүүр орж 0,33 граммын архи авч орж ирээд намайг уухуу гэхээр нь би толгой өвдөөд байна би уухгүй гээд орон дээр нь хэвтэж байтал гаднаас Б Г 2 орж ирээд Ц-гийн авч орж ирсэн архийг нь уучихаад Б Г 2 нүүрс зарлаа гээд 0.75 граммын Стандарт гаргаж ирээд уусан. Намайг уухгүй юм уу гэхэд нь би толгой өвдөөд байна уухгүй гэж хэлсэн. Ингээд Г явлаа гээд гарсан ба Ц Б ыг гэртээ харьж хонооч зайлаач гэтэл явахгүй суугаад байсан. Энэ үед би гарч яваад гэртээ харьж хоносон. Маргааш нь үхрээ туучихаад Ц-гийнд орж тамхи татая гэж бодоод гэрт ортол Б Ц 2 унтаж байсан ба Ц толгой дээгүүрээ хөнжилөө нөмөрчихсөн хэвтэж байсан. Гэр нь ундуй сундуй болчихсон байсан. Би тамхи татчихаад гарахдаа та 2 гэрээ янзлаач гэтэл Б нэг юм хэлсэн. Би сонсоогүй харин Ц хөнжилөө толгой дээрээ нөмөрчихөөд дуугарахгүй байсан. Инээд би яваад тугалаа айлын хашаанд хийчихээд Ц-гийнд орох гээд явж байтал А тай таарч А гараа гэмтээчихсэн Я эгчийн юмыг нь хийлцэж чадахгүй юм шиг байна гээд бид 2 Ц-гийнд ороход Ц гэртээ ганцаараа хэвтэж байсан ба хөнжилийг нь сөхтөл 2 нүд хөхөрч уруул нь цус болчихсон байхаар нь би “хэн таныг зодсон юм бэ гэтэл” би мэдэхгүй байна. “би Б тай л унтсан өөр хүн орж ирээгүй. Өглөө Б надад эм өгчихөөд явсан” гэсэн. Би Ц ахыг түргэн дуудаад өгье бие нь аймар болчихсон байна гэтэл хэрэггүй би зүгээр гээд байсан. Ингээд би А тай гарч яваад гэртээ харьсан ба 2018 оны 11 сарын 01-ны өдөр Н гэх танил маань хашаандаа хонь төхөөрч байхаар нь очтол тэнд О , Т , Н , Х нар байсан. Би тэд нартай сууж байтал гаднаас Б орж ирээд эм лент байна уу гэсэн. Бид нар яах гэж байгаа юм гэтэл Ц-д нааж өгөх гэсэн юм хавирга нь гэмтсэн юм шиг байна оёлоод байна гэхээр би Б ыг хөгшин хүнийг арай дэндүү зодсон байна лээ шүү гэтэл Б дуугай зогсоод байсан. Энэ үед надтай хамт байсан Н , Х нар ч хүртэл Б-д чи хөгшин хүнийг тэгж зодож болохгүй ш дээ гээд эм лент авч өг гээд Б д 1000 төгрөг өгтөл Ц-д эм тариа авч өгнө гээд явсан. Ингээд Б ыг явсаны дараа Н Б-ыг архи уучихаараа өөрийгөө юу хийж байгаагаа мэдэхээ больчихдог. Согтохоороо зурагтаа бүтээгээд мөн хий юм яриад солиороод байдаг юм гэж ярьж байсан. Энэ асуудлаас хойш Б болон Ц нартай тааралдаагүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 71-72-р хуудас/
9. Гэрч Д.Н “Би 2018 оны 10 сарын 31-ний өдөр хашаандаа Т , Б , О нарын хамт мал гаргаж байсан чинь Б гаднаас орж ирээд лент авах гэсэн юм мөнгө байна уу гэхээр нь би Б аас лентээр яах гэж байгаа гэтэл Б би хүн зодчихсон чинь бие нь муу байна гэсэн. Тэгэхээр нь би хэнийг зодчихсон юм гэтэл Ц-г зодчихсон юм гэсэн. Тэгэхээр нь би Б д 1000 төгрөг өгөөд энүүгээр деклоденк наалт аваад очихгүй юм гэсэн. Ингээд Б манай хашаанаас гараад явсан. Манайд эргэж ирээгүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 78-р хуудас/
10. Гэрч Ж.Г ын “Маргааш нь буюу 2018 оны 10 сарын 31-ний өглөө 7-8 цагийн үед Б ыг дагуулаад барилгын ажил хийх гээд Б ы гэррүү явж байхад Б талийгаачийн хашааны цасыг арилгаад зогсож байхаар нь би хашаанд ороод явах уу гэхэд Б өчигдөр би Ц ахыг зодсон юм шиг байна. Ц ах цагдаа эмнэлэгт хэлсэн шиг байна, гэхдээ намайг зодсон гэж хэлэхгүй, орой унтаж байхад хүн амьтан орж ирээд зодсон байх гэж хэлнэ гэж Ц ах надад хэлсэн гэсэн. Би Б ы хамт Ц-гийн гэрт ороход талийгаач орон дээрээ хөнжил нөмрөөд хэвтчихсэн, гэрийн доторх эд зүйлс нь замбараагүй байсан ба талийгаачийн нүүр нь битүү хавдсан байсан. Би Б ыг “чи арайч дээ хөгшин настай хүнийг арай дэндүү зодсон байна ш дээ” эм өгсөн юм уу гэхэд Б манай гэрлүү хамт яваад эм аваад ирэхүү гээд дээгүүрээ өмсөж байсан гэх куртикээ гэр дотор хайгаад байсан. Би бие засах гээд гэрээс гараад модны хажуу талд очиход газарт хар өнгийн куртик байхаар нь аваад Б д чиний куртик энэ юм биш үү гээд харахад куртикны баруун талын ханцуй хэсэг нь тэр чигээрэй цус болчихсон байсан. Б куртикээ аваад эм авах гээд гэрт нь очиход Б өвчин намдаах эм аваад цустай куртикээ байшингын урд талд хаячихаад гэрээсээ өөр куртик өмсөөд гарсан. Б ыг би Ц ахад очоод эмийг нь өгчихөөд ир би түрүүлж очоод Б-ий гэрт очоод хүлээж байя, чи араас хүрээд ирээрэй гэж хэлээд явсан. Б талийгаачийн гэрлүү явсан. Би гэрт очоод байж байхад Б араас 10-20 минут орчимын дараа ирсэн. Тэрнээс хойш Б тай уулзаагүй. Өчигдөр буюу 2018 оны 11 сарын 05-ны өдөр гадуур явж байгаад Б Т Н ах нартай таараад талийгаач нас барсан талаар мэдсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 82-83-рхуудас/
11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 216 дугаартай....” Ч.Б ы биеэс авсан цусанд 2,2 промиль процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 111-р хуудас/
13. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 271 дугаартай ...” Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас болон 1, 2, 3, 4, гэж дугаарлан ирүүлсэн гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ 5, 6, 7 гэж дугаарлан ирүүлсэн гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд тэнцэх гарын хээний дардсыг Гарын хээний нэгдсэн санд ****-****-*** дугаараар, шинжилгээнд тэнцэх 1, 2, 3, 4 гэж дугаарласан гарын мөрүүдийг ****-***-*** гэсэн дугаараар кодпон тус санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй харьцуулан хайлт хийж шинжлэхэд хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна. Тогтоолд дурьдсан Б-ын М.И/***************/, яллагдагч Чойжилийн Б /***************/, талийгаач Н-ын Ц /***************/, Г Б ын Д /***************/ гэсэн дугааруудаар гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй байна.” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 126-131-р хуудас/
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 6458 дугаартай ...”Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд шинээр гарсан гэмтэл байхгүй. Хуучин гэмтлийг хаана ямар хэмжээтэй гарсаныг үзлэг шинжилгээний хэсгээс харна уу” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 137-141-р хуудас/
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 6459 дугаартай “Шинжилгээнд саарал цамцанд түлэгдэлт, хөврөлт, цооролт, хөх өмдөнд ханзралт, түлэгдэлт, саарал өмдөнд түлэгдэлт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Хар өнгийн тэлээ, дотоож гэмтэлгүй байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Хэзээ гарсан цаг хугацааг тогторох боломжгүй” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 146-149-р хуудас/
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 12130 дугаартай... “Шинжилгээнд ирүүлсэн “Алтаннавч” тамхины ишинд шүүлч илэрч байна. Илэрсэн шүлс нь Н.Ц болон Ч.Б нарын шүлс байх боломжгүй байна. Илэрсэн шүлс нь Н.Ц-тэй удам төрлийн хамааралтай эрэгтэй хүний шүлс байна.” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 158-159-р хуудас/
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 12132 дугаартай....”Шинжилгээнд ирүүлсэн цайвар шаргал өнгийн бэлтгэлийн өмд дээр цус илэрч байна. Шаргал өнгийн хагас түрүүтэй гутал дээр цус илрээгүй. Цайвар саарал өнгийн бэлтгэлийн өмд дээр илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Н.Цгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 163-164-р хуудас/
18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 12145 дугаартай...”Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футболка дээр цус илэрч байна. Хөх саарал өнгийн брюк, хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн тэлээ, хар эрээн өнгийн эрэгтэй дотоож дээр цус илрээгүй. Саарал өнгийн футболка дээр илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Н.Ц-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 172-173-р хуудас/
19. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Магадлуулагч Ч.Б нь сэтгэцийн хувьд эрүүл төрөлхийн болон олдмол сэтгэцийн өвчингүй. Сэтгэцийн хувьд эрүүл, албадан эмчилгээ шаардлагагүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чалвартай” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 182-183-р хуудас/
20. Хохирлын баримтууд /1-р хх-ийн 247-250-р хуудас/
21. Хохирогч Ц.О “Ингээд би дүү нарын хамт 2018 оны 11 сарын 04-ний өдөр Орхон аймагт ирээд аавыг Б гэх хүнд зодуулсан талаар дүү М мэдсэн юм. Би Б ыг талийгаачийг яг яаж зодож амь насыг нь хохироосон болохыг тухайн үед байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 5-р хуудас/
22. Хохирогч Н.Ц-гийн “Намайг хэн ийм болтол зодсон талаар мэдэхгүй байна. Одоогоос 3 хоногийн өмнө хуурай дүү Б бид 2 манай гэрт 1 шил архи хувааж уусан юм. Ариа ууж дуусгаад Б яваад өгсөн юм. Тэгээд маргааш өглөө нь босох гэсэн чинь босож чадахгүй байсан. Намайг хэн зодсон гэдгийг үнэхээр мэдэхгүй байна. Б уул нь гэрээс гарсан юм. Б намайг 2 хоног сахисан юм” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 6-7-р хуудас/
23. Гэрч Г.Д-ын ...”Тухйн үед бид нарт мөнгө байгаагүй мөн хадам аав гэртээ харья удаан явахаар бие өвдөөд байна гэхээр нь би нөхөр Б.М-тэй хамт хадам аавыг аваад гэртээ харьсан. Эмнэлэг дээр очихдоо хадам ааваас нөхөр бид 2 хэнд зодуулсан талаар асуухад би мэдэхгүй байна. Б, Б 2 ирж манайд архи уусан. Мөн Б нэг танихгүй хүн даргуулж ирсэн. Намайг тэр 3-аас өөр хүн зодоогүй. Би архи уугаад тасраад унтчихаад сэртэл намайг хүн зодсон бололтой миний бие хөндүүр байсан гэж ярьсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 12-р хуудас/
24. Гэрч Б.М-гийн “Би Б , Б нартай архи уусан. Би нилээд согтоод улмаар унтаад босоод иртэл зодуулсан байсан гэж ярьсан. Улмаар зодуулсаных нь дараа маргааш нь Б найзтайгаа ирсэн ба Б л таныг зодсон байх гэж ярьж байсан. Мөн зодуулсаных нь маргааш Б найзтайгаа ирээд явсаны дараа Б орж ирээд аавыг сахиж 2 хоносон гэсэн. Энэ хугацаанд Б эмнэлэгт үзүүлээгүй аавд өвчин намдаах эм наалт авчирч өгсөн гэсэн. Манай аав зодуулахаасаа өмнө хажуу талын дэлгүүрийн эгч Я гийн байшинд Б тай хамт засвар хийж байсан ба 11 сарын 01-ний өдөр манай аавыг харагдахгүй байхаар нь Я эгч гэрт нь ортол зодуулсан бололтой байхаар нь эмч дуудсан гэсэн. Б аавын бие муу байгаа талаар Я эгчид хэлээгүй байна лээ” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 13-р хуудас/
25. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 786 дугаартай “Н.Ц нь 2018 оны 11 сарын 01-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн байна. Энэ нь БОЭТ-ын яаралтай түргэн тусламжийн үзлэгийн хуудасны хуулбараар тогтоогдож байна. Уг хуудасны хуулбараас үзэхэд Н.Ц-гийн биеэд гавал тархины битүү гэмтэл, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, гар нүүрэнд зулгаралт үүссэн байсан байна. Үзлэгийн хуудсанд бичигдсэн байдлаар гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 23-24-р хуудас/
26. Шинжээч эмч Ж.Г-гийн “Яаралтай тусламжийн хуудсанд үзлэг дэлгэрэнгүй бичигдээгүй, онош нь ерөнхийд нь тавигдсан учир гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байсан. Энэ хүнд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зөөлөн эдийн гэмтэл байсан байна гэж л дүгнэх боломжтой, өөрөөр гэмтлийг тодорхойлох боломжгүй байсан учир гэмтлийн зэрэг тогтоогоогүй. Гэмтлийн зэрэг тогтооход шалгуур үзүүлэлтүүд байх ёстой. Тодруулбал эрүүл мэнд сарниулах эсэх, гэмтсэн талбайн хэмжээ, гэмтлийн шинж тэмдэгүүд бичигдээгүй байна” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 27-р хуудас/
27. Гэрч Т.М-гийн ”Намайг 2018 оны 11 сарын 01-ний өдөр 16 цагт ажил хүлээн авч байхад Н.Ц гэдэг нэртэй 60 орчим настай эрэгтэй хүн хүлээн авах тасгийн орон дээр эмчилгээ хийлгээд хэвтэж байсан. Надад эмч О ээлж хүлээлгэж өгөхдөө хүнд зодуулсан, нүүр нь битүү хавдсан, хөхөрсөн архины хордлоготой, толгой нь өвдөлттэй хүн байгаа, ар гэрээс нь хүүхдийг нь утсаар дуудчихсан гэж хэлсэн. Н.Ц гэдэг хүний биед үзлэг хийхэд нүүр нь битүү хавдчихсан, хоёр гар нь хөхөрчихсөн байсан. Өөрөөс нь ямар зовиур байгаа талаар асуухад толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Н.Ц-д О эмч архины хордлого тайлах эмчилгээ хийж байсан ба уг эмчилгээг үргэлжлүүлсэн.Ц-гийн толгой өвдөж байна гэсэн зовиур болон нүүрний хавдар зэргээс үндэслэж тархи гэмтэл байгаа эсэхийг шалгуулахаар “Мэдипас” эмнэлэг рүү толгойн компьютер томографик хийлгэхээр хүүхдийнх нь хамт явуулсан. Ц нь буцаж ирээгүй юм шиг санагдаж байна. Өвчний түүх нээгээгүй.” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 10-р хуудас/
28. Насанд хүрээгүй гэрч Б.М-гийн “Тэрнээс хойш талийгаачийн гэрт очоогүй. Харин эмнэлэг дээр очиход өвөө эмнэлэгийн орон дээр хэвтэж байсан. Өвөөтэй уулзах гэхэд юм ярьж чадахгүй байсан ба эмч тариа хийх гэж байхад өвөөгөө аваад яваарай гээд байсан. Мөн Б гээд амандаа дуудаад байсан” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 11-р хуудас/
29. Насанд хүрээгүй гэрч Ц.А-ийн “2018 оны 11 сарын 03-ны орой 21 цагийн үед талийгаачийн гэрт очиход орон дээрээ сонин уншаад хэвтэж байсан. Ер нь талийгаач өвөө амьсгалж чадахгүй, цээж хэсэг нь дуугараад байсан. Гэхдээ сонин уншаад байх шиг байсан. Талийгаачийн гар утсыг би цэнэглэгчид залгаж өгсөн. Тухайн үед талийгаач зовиуртай ярьж байсан. Хүний асуусан асуултанд муу хариулж байсан. Амьсгалахаар цээж хэсэг нь дуугараад байсан. Тухайн үед гэртээ ганцаараа байсан.” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 12-рхуудас/
30. Гэрч Д.О-ын ”Ц-гээс асуулт асуухад хэл ам нь ээдэрч байгаад толгой их өвдөж байна гэж хэлсэн. Нүүрэн хэсэг нь битүү хавдсан хоёр гар нь шарх сорвитой байсан. Ц-д шинжилгээ бүрдүүлчихээд гэмтлийн эмчид үзүүлээд хэвтүүлэх төлөвлөгөөтэй байсан. Уг гэмтлийг компьютер томографик шинжилгээ хийлгэсний дараа шалгах байсан. Ц нь толгой их өвдөөд байна гээд ээрч гацаж яриад байсан болохоор амь насанд аюултай шинжилгээг хамгийн түрүүнд хийх ёстой байдаг болохоор компьютер томографик шинжилгээ хийлгэх гэж байсан юм. Хавирга хугарсаныг мэдрэх боломжтой, харин гадагшаагаа зөрчихсөн хугарлыг тэмтэрч үзэхэд өвчтөн зовиурлаж мэдэгдэнэ. Харин дотуур цус алдсаныг цустай хүндээр бие засах, хар өнгөтэй шингэн гарах, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Эхо шинжилгээгээр хэвлий шинэгнтэй эсэхийг тогтооно. Ц-нд хэвлийн эхо, цээжний хөндийн зураг авахуулаагүй, амин үзүүлэлтүүдийг нь дэмжих эмчилгээ хийж шинжилгээ төлөвлөчихөөд ажлаас буусан.” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 13-р хуудас/
31. Шинжээч эмч Ж.Г-гийн “Няцарсан уушигнаас цус шүүрэн гарч байсан нь нас барахаас өмнө 6-7 цагийн хооронд 500 мл хүртэлээ нэмэгдсэн байх боломжтой. Энэ нь нөжирсөн цусны улаан эсүүд хэлбэрээ хадгалсан, сийвэн тунасан байдлаас үзэхэд шинэ нөжирсөн цус болохыг Б алж байна. 5 хоног хүртэл хугацаанд цусны гистологи шинжилгээгээр ийм зураглал гардаг” гэсэн дүгнэлт. /3-р хх-ийн 86-87-р хуудас/
32. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /3-р хх-ийн 89-р хуудас/
33. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 10 сарын 04-ний өдрийн 1194 дугаартай ...”Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-гийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай байна. Ирүүлсэн задлан шинжилгээний дүгнэлт, задлан шинжилгээ хийгдэх үед авагдсан фото зураг, задлан шинжилгээний үед авагдсан эд эсийн шижилгээ зэргийг дахин нягталж үзэхэд талийгаач Н.Ц нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас баржээ. Талийгаач Н.Ц-гийн цогцост учирсан зүүн 2-6-р хавирга баруун 2-6-р хавирганууд нь шууд бус хугаралтай байх ба баруун талын 11, 12-р хавирганы далд хугарал гэмтлийн шууд болон шууд бус хугаралыг ялгаж авсан фото зураг байхгүй ба эд эсийн шинжилгээнд илгээгдсэн цусан бүлэнгээс харахад нас барахаас өмнө 0-6 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүдийг авсан даруйд эмнэлэгийн байгууллагад хүргэгдээд цээжний рентген зураг авч, үзлэг хийж оношийг тогтоох бүрэн боломжтой. Талийгаач нь дээрх гэмтэл авснаас хойш идэвхитэй үйлдэл хийх бүрэн боломжтой. Эд эсийн шинжилгээгээр задлан шинжилгээний үе авагдсан цусан бүлэн нь тусгай будгын аргаар будаж шинжлэхэд нас барахаас өмнө 0-6 цагийн дотор үүсгэгдсэн байхаар байна. Цээжний хөндий дэх цусан бүлэн нь гэмтлийн шинж чанараас шалтгаалан гарах хэмжээ нь харилцан адилгүй байдаг. Талийгаачийн цогцост учирсан баруун гарын шууны урд дунд хэсэгт 3*0.5см, 3*0.8 см, 0.5*0.6 см, дээд хэсэгт 1*0.6 см, бугуйн гадна талд 1*0.8 см, 0.5*0.5см, долоовор хуруунд 1*0.5см тавшсан зулгаралтууд нь нас барахаас өмнө 3 хоногоос дээш хугацаанд үүссэн байх боломжтой. Харин бусад гэмтлүүд нь нас барахаас өмнө 3 хоногийн дотор үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох, мохоо зүйлээр шүргэлцэх хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаачийн цогцост хийсэн залдан шинжилгээний үед авагдсан цусан бүлэн нь эд эсийн шинжилгээгээр тусгай будгын аргаар будааж шинжлэхэд наэс барахаас өмнө 0-6 цагийн цагийн дотор үүсгэгдсэн байхаар байх ба зүүн 2-6-р хавирганууд, баруун 2-6-р хавиргануудын хугарал гэмтлүүд нь сэхээн амьдруулах арга хэмжээний үед зүрхэнд шууд массаж хийх үед үүссэн байхаар байна. Хавиргануудын хугарлыг шарилд дахин шинжилгээ хийж нарийвчлан тогтоох боломжтой.” гэсэн дүгнэлт. /3-р хх-ийн 125-128-р хуудас/
34. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 685 дугаартай ..”Талийгаач Н.Ц-гийн биед нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, гар нүүроэнд зулгаралт бүхий гэмтэл нь 2018 оны 10 сарын 30-наас 31-нд шилжих шөнө үүссэн байжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн үед гавал тархины битүү гэмтэл, зөөлөн эдийн гэмтэл оношлогдон эмчилгээ хийгдсэн байдлаас үзэхэд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах гэмтэл үүсч байжээ. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт. /3-р хх-ийн 134-р хуудас/
35. Гэрч А.Э-ын “Би сайн санахгүй байна. Гэхдээ 2018 оны 11 дүгээр сарын 03-аас 04-ийг шилжих шөнө Н.Ц-гийн яаралтай тусламжийн хуудсыг харахад уг хүнд би үзлэг хийсэн байна. Яаралтай тусламжийн хуудаснаас үзэхэд 01 цаг 50 минутанд Ц гэдэг хүний биед үзлэг хийхэд хэд хоногын өмнө бусдад зодуулсан, зодсон хүнээ таньдаг, гэртээ хэд хоног хэвтэж байгаа ирлээ гэсэн өгүүлэмжтэй ирсэн байсан.Ц-гийн биеийн байдал хүнд, бүх бие янгинаж өвдөнө гэсэн зовиуртай, бие дээгүүр маш олон тооны том, жижиг шархуудтай, шархууд нь тавшиж хатсан, нүүрний хэсэг олон тооны хөхрөлтүүдтэй, биеийн дээгүүр хавдсан, хөхөрсөн, улаасан толбууд их, зүрхний авиа сул, хэм тогтворгүй, даралт 110/60, зүрхний хэм аппаратанд тогтоогдохгүй, гараар тэмтэрхэд 1 минутанд 63 цохилж байсан, амьсгал тархмал хиржигнүүр ихтэй, уушигны эрүүл амсгал ялгаж сонсогдох нь хүнд, амьсгал 1 минутанд 23 удаа амьсгална, хэл өнгөртэй, уруул омголдсон, хэвлий мэхийгэр тэмтэрхэд булчин чангаралттай, эмзэглэн, доороо бие зассан болвуу гэмээр бохир, их харагдах хавангүй, цээжний гарцыг үнэлэх боломжгүй, мэдрэлийн үзлэгээр хүүхэн харааны хэлбэр зөв, баруун талдаа том, гэрлийн урвуулд оролцоно, мөчдийн булчинд чангаралгүй, цаашид рентгенд цээжний зураг, ясны байдал үзэх, хэвлий эход харуулах, зүрхний цахилгааны бичлэг хийх, гэмтэл, дотрын эмчид үзүүлэх гэсэн шийдвэр гаргасан байна. Дээрх шинжилгээ, үзлэг хийгдэх явцад Ц-гийн амьсгал, цус эргэлтийн үйл ажиллагаа зогссон, тэгээд сэхээн амьдруулах тусламж буюу зүрхний массаж, хиймэл амьсгал, зүрхний үйл ажиллагаа дэмжих тариа зэргийг хийсэн. Сэхээн амьдруулах ажиллагааг 1 цаг гаран хугацаанд үргэлжпүүлэхэд үр дүн өгөхгүй байсан тул сэхээн амьдруулах ажиллагааг 05 цаг 10 минутанд зогсоосон байна. Талийгаач эмнэлэгт ирэхдээ л биеийн байдал маш хүнд ирсэн. Сэхээн амьдруулах ажиллагааг би удирдаж амьсгалын замыг хариуцаж хиймэл амьсгал хийж байсан. Бусад эмч, сувилагч нар зүрхэнд массаж хийж, цахилгааны гүйдлээр цохиулах ажлыг хийж байсан. Нам хэмийн осголт гэдэг нь бага хэмийн темпертурт удаан хугацаанд байснаас үүсэх биед гарах өөрчлөлтийг хэлдэг. Талийгаачийн хувьд осголтын шинж тэмдэг илэрсэн талаар санахгүй байна. Цээжний рентген зураг авхуулахад хавирганы хугарлыг бүрэн үнэлэх боломжгүй гэсэн байсан. Тухайн үед яаралтайгаар цээжний гэрэл зураг авахад өвчний биеийн байдлаас болж наашаа, цаашаа эргэх хөдөлгөөнд хавирга, яс давхцан байхыг үгүйсгэхгүй. Цаг хугацааны хувьд 1 жилийн хугацаа өнгөрсөн болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Өөрийнхөө үзлэг хийж бичсэн тэмдэглэлийг харж байж тухайн үйл явдлыг санаж байна” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 139-р хуудас/
36. Гэрч Ц.Б-ын...” 2018 оны 11 дүгээр сарын 03-аас 04-ийг шилжих шөнө БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр ажиллах байх хугацаанд 01 цаг 35 минутанд түргэн тусламжаар 67 настай, эрэгтэй, Н.Ц гэдэг хүн хүнд зодуулсан, бүх биеэр янгинж өвдөнө, цээжээр өвдөн гэсэн зовиуртай ирсэн.Ц-гийн амин үзүүлтүүдийг шалгахад даралт 120/80 -тай, амьсгал 44-тэй, судасны цохилт, хүчил төрөгчийн хэрэгцээ тодорхойлогдохгүй, саарал 5,3, зовиур ихтэй, ёолсон, ухаан балардсан байдалтай байсан. Ц гэдэг хүнээс юу нь өвдөж байгаа талаар асуухад цээжээр өвдөөд байна гэж хариулж байсан. Эрчимт эмчилгээний тасгийн жижүүр эмч Э эмчийг дуудаж Ц-г үзүүлж амин үзүүлэлтийг дэмжих, өвдөлт намдаад эмчилгээг хийж эхэлсэн. Мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээ, элэг, бөөрний үйл ажиллагаа, хэвлийн эхо, цээжний рентген зураг, цээжний рентген харалт, зүрхний цахилгаан бичлэг шинжилгээг хийж эхэлсэн. Мөн жижүүрт хонож байсан дотор гэмтлийн эмч нарыг дуудуулсан. Шинжилгээний хариугаар Ц-гийн биеийн байдал маш хүнд, олон эрхтэний дутагдалтай, уушигны сүрье, архины хурц хордлого гэсэн онош тавьж эмчилгээ хийсэн. Цээжний зургаар хавирганы хугарал бүрэн үнэлэх боломжгүй, баруун уушигны дээд талбай болон доод талтайд нэвчдэст сүүдэртэй, хоёр уушигны зураглал дархмал өтгөрч олширсон, угуудын бүтэц алдарсан, баруун уг дээш татагдсан байсан. Ц-г дотрын О, гэмтлийн С, Сэхээний тасгийн Э эмч нар үзлэг хийсэн. Шинжилгээ бүрдүүлэх, дуудагдаж байгаа эмч нарыг ирэх хүртэл хугацаа нь янз бүр байдаг. Н.Ц-гийн зүрхэнд би эллэг хийсэн. Сэхээн амьдруулах арга хэмжээг Э эмчийн хяналтанд зүрхний эллэг, амьсгал дэмжиг, зүрх судас дэмжих тариа, цахилгаанаар зүрх цохилуулах арга хэмжээ авсан боловч үр дүн өгөхгүй байсан тул сэхээн амьдруулах арга хэмжээг 05 цаг 10 минутанд дуусгасан. Талийгаачид осголтын шинж тэмдэг илэрсэн эсэхийг сайн санахгүй байна Цээжний зураг гэрэлт харахад хавирга ясанд хугарлыг бүрэн үнэлэх боломжгүй гэж байсан. Тийм учраас хавирга хугаралтай байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Сэхээн амьдруулах ажиллагааны үед талийгаачийн зүрхэнд би массаж хийсэн. Массаж хийх гэдэг нь эллэг хийх, цээж шахалт хийхийг хэлж байгаа юм. Зүрхэнд массаж хийх үед тухайн хүний хавирга хугарах боломжтой. Яагаад гэвэл биеийн харьцааны 1/3 орчим хэсгийг гараар дарж зүрхийг хүчээр цохилуулж байгаа юм. Энэ үед хавирга хугарах тохиолдол гарч болно.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 140-р хуудас/
37. Яаралтай тусламжийн хуудасны хуулбар /3-р хх-ийн 143-150-р хуудас/
38. Шинжээч Н.Т-гийн мэдүүлсэн “Тухайн талайгаач Н.Ц-гийн цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр авагдсан эд эсийн шинжилгээ, задлан шинжилгээ хийгдэх үед авагдсан фото зураг, задлан шинжилгээний тэмдэглэл зэргээс: Эд эсийн шинжилгээгээр давтан харахад- уушгины эд эсийн шинжигээгээр дистелектаз, голомтот цус харвалт, бронхспазм /гуурсанцаын авчилт/, зүрхний эд эсийн шинжилгээгээр- Цусны эргэлтийн алдагдал, булчингийн ширхгийн нягтрал, тэжээл хувирал, бөөрний эд эсийн шинжилгээгээр - сувганцрын тэжээл хувирал зэрэг шинж тэмдэгүүд илэрсэн, мөн задлан шинжилгээний фото зурганд ходооны их махиа хэсгийн салстын хуниас дагуу хүрэн улаан өнгийн цус харвалт байгаа. /Осголтын шинж тэмдэг болох см.Вишневскийн толбо/ зэрэг гол шинж тэмдэгүүд үүссэн байгаа тул уг материалуудыг үндэслээд талийгаач нь осгож нас баржээ гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тухайн орчны хэм хэдийн хэмжээний байхыг нарийвчлан гаргахгүй. Жишээлбэл зуны цагт, нойтон хувцастай, хоол идээгүй, спиртийн зүйл хэрэглэсэн тохиолдолд осгож нас барах эрсдэл маш олон байдаг. Нам хэмийн үйчлэлээр осгож нас барна гэдэг нь тухайн орчины температур хүйтэн байх үед тухайн хүн хоол хүнсний зүйл хэрэглээгүй, ходоод гэдэс хоосон байх, нойтон хувцастай байх, спиртийн зүйл хэрэглэсэн байх, хэт их цус алдсан гэх мэт олон зүйлээс шалтгаалан маш түргэн хугацаанд осголтын байдалд ордог. Хэрвээ тухайн осгосон хүнийг яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхгүй удаасан тохиолдолд хожимдож эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байдаг. Талийгаачид учирсан гэх зүүн 2-6-р хавирга, баруун 2-6-р хавирганы хугарал гэмтлүүд нь нэг шугамаар, нэг түвшинд байрласан байх ба задлан шинжилгээний фото зурагт хавсаргагдсан хавирганы хугаралыг харуулсан зурганд уг хугаралууд нь тэгш ирмэг нь цээжний хөндийн дотор талдаа, шүдлэг ирмэг нь гадна талдаа байрласан шууд бус хугарал байсан тул уг хугаралуудыг сэхээн амьдруулах арга хэмжээ авах үед зүрхэнд шууд массаж хийх үед үүсгэгдсэн гэж үзсэн. Харин баруун талын 11,12-р хавигрганы хугарал гэмтэл нь цохих, цохигдох үед үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой гэж үзсэн. Тухайн хүн ухаангүй эмнэлгийн байгууллагад осгосон байдалтай хүргэгдэх үед тухайн үзлэг хийж буй эмч осголт явагдаж байна гэдгийг шууд мэдэж онош тавих боломжтой. Сэхээн амьдруулах арга хэмжээ авахад зүрхэнд шууд массаж хийхэд хавирга яснуудын хугаралыг мэдэх боломжтой, хавирганы хугаралын чимээ сонсогдоно, тэмтрэгдэнэ. Уг авагдсан цусан бүлэнг эд эсийн шинжилгээгээр тухайн бүлэнгийн үүссэн хугацааг тогтоох зорилгоор тусгай будгийн аргаар буюу фибрин илрүүлэхийн тулд М5В буюу төмрийн будгаар будаж эсийн түвшинд микроскопоор харж хийгддэг шинжилгээ юм” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 176-177-р хуудас/
39. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 448 дугаартай “Орхон аймгийн ШША-ны шинжээч эмч Ж.Г-гийн 2018.12.10-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4,5-р хариулт үндэслэл муутай, бусад хариултууд үндэслэлтэй, ШШҮХ-ийн 2019.10.04-ний өдрийн 1194 дугаартай дүгнэлтийн 1,2, 5, 7, 9-р хариултууд үндэслэлгүй, бусад хариулт үндэслэлтэй байна. Талийгаачид зүүн талын 2-6-р хавирга, баруун талын 2-6-р болон 11,12-р хавирганы хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт, зүүн уушгины эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, дух, зүүн чамархайн хуйх, зүүн чамархайн булчингийн цус хуралт, нүүрний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн шанаа, цээжний баруун хэсэг, баруун дал, мөр, зүүн тохой, баруун өгзөг, 2 өвдөг, шилбэ, баруун гуя болон тавхайны зулгаралтууд, баруун нүдний салстын цус харвалт, доод уруулын язрал, нүүр, дээд уруул, ооч, зүүн бугалга, шуу, бугуй, зүүн дал, баруун шуу, бугуй, цээжний баруун, зүүн хэсэг, баруун ташаа, зүүн өгзөг, зүүн болон баруун гуяны цус хуралтууд, зүүн мөрний цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун шуу, бугуй болон 2-р хурууны тавшсан зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон байх ба дээрх тавшсан зулгаралтаас /хуучин/ бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл байх боломжтой байна. Зүүн талын 2-6-р хавирга, баруун талын 2-6-р болон 11,12-р хавирганы хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт, зүүн уушгины эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд зэргийн гэмтэлд, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын язрал гэмтэл нь дангаараа, бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь нийлээд дээрх журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 2018.12.10-ны өдөр гаргасан 89 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 9-р хариулт үндэслэлтэй, ШШҮХ-ийн 2019.10.04-ний өдрийн 1194 дугаартай дүгнэлтийн 2-р хариулт үндэслэлгүй байна. Талийгаачид учирсан үхэлд хүргэсэн цээжний битүү гэмтэл буюу зүүн талын 2-6-р хавирга, баруун талын 2-6-р болон 11,12-р хавирганы хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт, зүүн уушгины эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь 2018.10.30-31-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Талийгаач 2018.11.04-ний 01 цаг 55 минутаас 05 цаг 10 минут хүртэлх хугацаанд Орхон аймгийн БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт үзлэг, шинжилгээ хийгдсэн бөгөөд эмч нар талийгаач Н.Ц-д ЭЗ: баруун уушгины нэвчдэст үрэвсэл, сүрьеэгийн гаралтай, тархины хүнд гэмтэл, амьсгал зүрх судасны дутагдал 4-р зэрэг, олон эрхтний дутагдал, архины хүнд хордлого гэсэн онош тавьсан байна. Ирүүлсэн материалд эмчилгээ хийсэн талаар тэмдэглэл үгүй байна. Талийгаачид учирсан зүүн 2-6-р хавирга, баруун 2-6-р болон 11,12-р хавиргануудын хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохих, өшиглөх, дэвсэх үед үүссэн байх боломжтой байна. Үхэлд хүргэсэн гэх гэмтлүүдийг талийгаач 2018.10.30-31-нд шилжих шөнө авсан байх ба гэмтлийн дараа үйлдэл хөдөлгөөн тухайлбал хөл дээрээ явах, сонин унших зэрэг энгийн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цээжний хөндий дэх 500мл нөжирсөн цус нь 2018.10.30-31-нд шилжих шөнө олон хавирганы хугарсантай холбоотой үүссэн бөгөөд үүсэх хугацааны хувьд гэмтэл авснаас хойш бага багаар аажимдаа нэмэгдсэн байх боломжтой байна. Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон тавшсан зулгаралтууд 2018.10.30- ны өдрөөс өмнө үүссэн ба хавтаст хэргийн 20, 27 дугаартай гэрэл зурагт үзүүлсэн гэмтэл нь тавшсан зулгаралт байна. Хавтаст хэргийн 18, 19, 25, 30, 32 болон 33-37 дугаартай гэрэл зурагт үзүүлсэн зулгаралтууд шинэ зулгаралт байх ба арьсны түвшингээс доош байрласан, тав үүсээгүй, улаан хүрэн өнгийн зулгаралтууд нь нас барахын өмнөхөн /хэдэн цагийн өмнө/, хүрэн улаан тав тогтсон зулгаралтууд нь нас барахаас 3-5 хоногийн өмнө /2018.10.30-31-нд шилжих шөнө/ үүсгэгдсэн байх боломжтой байна. Тавшсан болон бусад зулгаралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн тухайлбал цохигдох, шүргэгдэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь цээжний битүү гэмтэл, зүүн талын 2-6-р хавирга, баруун талын 2-6-р болон 11,12-р хавирганы хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт, зүүн уушгины эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байх ба уушгины хатгалгаа өвчтэй байсан амьсгалын дутагдал гүнзгийрэхэд нөлөөлсөн байна. Талийгаачийн нүүр болон биеийн бусад хэсгүүдэд учирсан цус хуралт гэмтэл нь нас барахаас 3-5 хоногийн өмнө /2018.10.30-31-нд шилжих шөнө/ үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач осгож нас бараагүй байна” гэсэн дүгнэлт. /3-р хх-ийн 180-193-р хуудас/
40. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 225-227-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх болможтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ: “Хэргийн тухайд Ч.Бщ нь 2018 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймаг БаянӨндөр сум, Даваат баг Манханы 14-02 тоотод 65 настай Н.Ц-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Тухайн өдөр Ч.Б нь 2018 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө талийгаачийн гэрт хамгийн сүүлд үлдэж хоносон байдаг. Өнөөдрийн мэдүүлгээр их согтсон байсан учраас санахгүй байна гэсэн зүйлүүдийг ярьж байна. Маргааш нь уулзсан хүмүүс гэрч нарын мэдүүлгүүдээр хохирогчийг зодож гэмтээсэн энэ зүйлүүдийг гэрч нар бүрэн мэдүүлдэг. Ингээд эмнэлэгт дуудаж шалгуулсан. Энэ үед маргааш өглөө нь ирсэн Г-т мөн ярьсан байдаг. Ц ах цагдаа, эмнэлэгт хэлсэн юм шиг байна, өчигдөр би Ц ахыг зодсон юм шиг байна. Гэхдээ намайг зодсон гэж хэлэхгүй орой унтаж байхад хүн амьтан орж ирээд зодсон байх гэж хэлнэ гэж Ц ах надад хэлсэн гэж Б өөрөө мэдүүлдэг. Тэр өдөр тааралдсан хүмүүсээс тухайн үед Б нь хохирогчийн зодсон гэдгийг бүгд мэдүүлдэг. Ингээд хохирогчид шинжээчийн дүгнэлтээр хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь 448 дугаартай хамгийн сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогдсон. Үхэлд хүргэсэн энэ гэмтлийг 2018 оны 10 дугаар сарын 30- 31-нд шилжих шөнө авсан байх бүрэн боломжтой гэдэг нь хамтарсан шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотлогдож тогтоогдсон байгаа. Ингээд шинжээчийн дүгнэлтээр хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Иймд Ц-г зодож эрүүл мэндэд 16 нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэдэг нь нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч П.Г дүгнэлтдээ “Өнөөдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ч.Б холбогдох хэргийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад би өөрөө явсан, мөн шүүхийн шатанд хэрэг материалтайгаа танилцсан, хохирогчтой биечлэн уулзсан. Тэгэхээр шүүгдэгч бол гэм буруугаа хүлээхгүй байх боломжтой тэр бол өөрийнх нь эрхийн асуудал байдаг. Хавтаст хэргийн материалд шинжээчийн дүгнэлтүүд байгаа. Хамгийн гол гэрч бол Ц өөрөө амьд сэрүүндээ хэлээд байсан СД бичлэг байгаа. Мөн тэрийг өөрийнх нь хүү тодорхой хэлсэн байдаг. Я гуай хүртэл хэлдэг, чи яагаад хөгшин хүнийг ингэтэл нь зодчихдог юм бэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр талийгаач Цхүү Я гуайд хэлсэн л байгаа. Хавтаст хэргийн материалд гэрчүүдийн мэдүүлгүүд байгаа. Мөн бусад бичгийн нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтууд хангалттай бүрдсэн байна. Мөн шүүгдэгчид ял халдаах үндэслэлтэй болсон байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Мэдээж хэрэг хуулийн хүрээнд хуулийг гажуудуулахгүйн тулд хуулиа ярьж шалгаж байгаа. Гэтэл 5 мөрдөн байцаагчид шалгуулсан миний эрх зөрчигдсөн гээд янз бүрийн зүйл ярьж байна. Үүнийг ямар нотлох баримтаар яаж үгүйсгэж байгаагаа өөрөө тодорхой ярихгүй байна. Б гэж хүнийг л яриад байгаа, Б тэнд байсан юм уу, үгүй юу гэдэг тухай яригддаг боловч Б чинь талийгаач болсон. Бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5 гэсэн 2 зүйлчлэлээр буруутгаж байгаа. Энэ зүйлчлэлд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдож, яллах үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж үзэж байгаа. Ц-н авсан гэмтлийг Б учруулсан юм аа гэдэг холбогдох гэрчийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан тухай баримтуудыг хохирогчийн өмгөөлөгч тайлбарлаж хэлж байна. Энэ гэрчийн мэдүүлгүүд бол Б байж магадгүй юм аа гэсэн ийм л мэдүүлгүүд байгаа. Хохирогчийн шууд мэдүүлж байгаа мэдүүлэг гэж байгаа боловч энэ нь хууль сануулж авсан мэдүүлэг биш бөгөөд тухайн үед амь нас нь дээсэн дээр байж байгаа хүн энэ мэдүүлгийг үнэн зөв өгсөн үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Үүнийг мэдүүлэг гэж үзэх үү, үгүй юу гэдэг нь нотлох баримтын хувьд яригдаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу 5 шинжээчийн дүгнэлттэй хэрэг. Хамгийн анхны дүгнэлт бол 786 буюу тухайн Ц-н гэмтэлд арван тооны хугарал буюу зүүн хавирганы 2-6, баруун хавирганы 2-6, 11, 12 дугаар хавирга хугарсан баримт нотолгоо бүхий баримт анхны дүгнэлт дээр байхгүй. Энэ бол хамгийн анхны 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 786 дугаартай дүгнэлт, мөн үүнийг баталгуужуулж гаргасан 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 685 дугаартай дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтүүд үндэслэлгүй юм аа, үндэслэл муутай гарсан гэж дүгнэсэн нэг ч шинжээчийн дүгнэлт байхгүй. Энэ анхны дүгнэлт хийж байсан нотлох баримт нь юу байсан гэхээр анх эмнэлэгт ирж үзүүлж харуулж байсан нотлох баримтууд, рентген зураг байдаг. Цээжний рентген зураг өнөөдөр хавтас хэрэгт авагдаагүй. Гэхдээ 10 хавиргыг рентген зураг илрүүлээгүй, байхгүй байсан юм аа гэсэн дүгнэлт энэ хэрэгт байхгүй. Тэгэхээр анхны рентген зураг буюу 11 сарын 04-ний өдөр авсан рентген зурагт буюу зүрхний хэм алдагдалт явахаас өмнө дөнгөж эмнэлэгт очсон рентген зураг дээр хавирганы хугарал тодорхойлогдоогүй. Тэгээд энэ тодорхойлогдоогүй үндэслэл дээр энэ хоёр дүгнэлт гарчихсан. Тэгэхээр тодорхойлогдоогүй хавирганы үндэслэл дээр яаж үндсэндээ хавирга хугарсаныг анхны үзлэг хийсэн эмч Эрдэнэбаяр, мөн гэмтлийн эмч рентген зураг дээр дүгнэлт хийгээд хавирганы хугарлыг ерөөсөө тодорхойлоогүй. Тэгэхээр 17 энэ 1 хавирга хугарчихаад, 2 хавирга хугарчихаад илрээгүй биш, 10 хавирга хугарсан асуудал байгаа. Энэ 10 хавирга хугарсан асуудал дээр өнөөдөр улсын яллагч онц харгис хэрцгийгээр хүнд гэмтэл учруулсан гэж яллах гээд энэ олон удаагийн гэмтлээр үүсгэгдсэн үү, үгүй юу гэдэг энэ асуудлыг дагаад ярих асуудал үүсч байгаа. Тэгэхээр энэ 10 хавирганы хугарал анхнаасаа тодорхойлогдоогүй гараагүй илрээгүй ийм хугарлын асуудлууд яригддаг. Энэ 10 хугарал хэдийд үүссэн бэ гэдэг асуудал дээр хамгийн сүүлд буюу шинжээчийн 5 бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан гэж ярьж байгаа боловч энэ хугарал ямар хүчин зүйлээр хэдэн удаагийн цохилтоор үүссэн гэмтэл юм бэ гэж тодорхойлоогүй. Ганцхан юуг нь тодорхойлсон бэ гэхээр ташсан гэмтэл болоод олон удаагийн үйлчлэлээр үүссэн зулгаралтууд байна гэж тодорхойлсон болохоос биш өөрөөр тодорхойлоогүй. Харин хамгийн сүүлд гэж тодорхойлж байгаа энэ шинжээчийн дүгнэлтээр энэ хавирганы хугарлуудыг 2 дүгнэлт байж байгаа. Нэг нь 1194 дугаартай шинжээчийн дүгнэлт, энэ дүгнэлтийг үгүйсгээд 5 шинжээчийн 448 дугаартай дүгнэлт гарсан. Энэ хоёр дүгнэлтийн гол ялгаатай юм нь юу вэ гэхээр 1194 бол 10 хугарлын асуудлыг эмнэлэгийн тусламж үзүүлж байх явцад хугарсан байх магадлалтай, энэ хугарсан байх магадлалыг нь нарийн тодорхойлж өгсөн. Юу гэж тодорхойлсон бэ гэхээр энэ хавирганы хугарал гадагшаа хугарал байна. Ирмэг үзүүрүүд нь дотогшоо хугарсан хугарал байна, дотогшоо биш гадагшаа хугарсан хугарлууд байна гэж тодорхойлж өгсөн. Гэтэл 448 дугаартай дүгнэлтэд юу гэж тодорхойлсон бэ гэхээр цохих, дэвсэх, өшиглөх явцад хугарсан үүссэн гэмтэл байна гэж тодорхойлсон. Гэтэл баруун, зүүн талын 2, 6-р хавирга нэг шугаман хугаралтай, энэ шугаман хугарлыг 1194 тодорхойлохдоо шууд бус хугарал гэж тодорхойлсон. 11, 12-ын шууд болон шууд бус хугарал, хавтас хэрэгт авагдсан гэрэл зургаар тодорхойлогдож гарч ирээгүй учраас шууд уу, шууд бус уу гэдгийг тодорхойлох боломжгүй байна гэж 1194 тодорхойлсон. Тэгвэл сүүлийн 448 дугаартай дүгнэлтэд энэ талаар юу ч тодорхойлоогүй, үүнийг үгүйсгэж байгаа талаар юу ч дурдаагүй. Энэ гэмтлүүд нь ямар хугарлын шинжээрээ цохих, дэвсэх, өшиглөх гэмтэл болчихов үүнийг тодорхойлоогүй. Осголт гэж дүгнэсэн 1194 тодорхойлохдоо бүр гадагшаа чиглэсэн ирмэгтэй хугарал бөгөөд энэ хугаралаар нэг шугаманд үүссэн хугарал гэсэн. 11, 12 гэрэл зурагт авагдаагүй учраас сүүлийн шинжээч нар дүгнэх боломжгүй юм дээр сүүлийн шинжээч 11, 12 дугаар хугарал цохиж, дэвсэх үйлчлэлээс үүссэн байна гэж байгаа. Тэрийгээ ямар баримтаар үгүйсгэж байгаа. Яагаад гэхээр 1194 дугаартай дүгнэлт дээр тэрний зураг алгаа гээд тодорхойлсон байгаа. Энэ 11, 12 дугаар хавирганы хугарлын зураг хэрэгт авагдаагүй байна гэж тодорхойлсон байгаа. Тэгэхээр энэ тодорхойлолтоор өөрөөр хэлбэл одоо бид нар 448 дугаартай дүгнэлтээр улсын яллагч яллаж гэм бурууг нотлох гэж орж ирээд 2.1 буюу онц харгис хэрцгий гээд энэ хугарлуудыг олон удаагийн гэмтлээр үүсгэсэн ч юм шиг ийм дүгнэлт хийх гээд байж байгаа. Гэтэл энэ дүгнэлт нь нотлогдсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Зөвхөн энэ тавшсан зулгаралтууд хэдийд үүссэн юм бэ гэсэн дүгнэлт дээр олон удаагийн цохилтоор үүсгэсэн гээд байгаа. Энэ тавшсан тавшаагүй зулгаралтууд 3 үндсэн цаг хугацаанд энэ зулгаралтууд үүссэн байна гэж дүгнэсэн. Эхнийх нь 30-наас өмнө үүссэн байна гэсэн. Дараагийнх нь 30-31-ний хооронд үүссэн байна, тэрний дараагийх нь хэдхэн цагийн өмнө үүссэн байна гэсэн 3 өөр цаг хугацааны зулгаралтууд байгаа. Тэгэхээр энэ 3 цаг хугацааны зулгаралтын 30-наас өмнөхийг хэн үүсгэсэн юм. 31-ний өдрөөс нас барах хүртэл 04-ний өдрийг хүртэл хэн үүсгэсэн юм. 04-ний шөнийн шинээр байгаад байгаа тавшсан зулгаралтуудыг хэн үүсгэсэн юм үүнийг хэрэгт нотолж тогтоосон юм юу ч байхгүй. Анхнаасаа Б гэж явсаар байгаад бүх цаг хугацаанд үүсчихээд байгаа зулгаралтуудыг Б үүсгэсэн юм байна, олон удаагийн үүсгэлтээр үүсгэсэн юм байна. Энэ зулгаралтууд нь энэ хүнийг хүндрүүлж яллах гэмтлийн зэрэгт орох уу, үгүй юу, энэ гэмтлүүдийг хүнд гэж тодорхойлоогүй, зөвхөн хүнд гэмтлийг юу гэж тодорхойлсон бэ гэхээр цээжний битүү гэмтэл буюу арван хавирганы хугарал, уушигний няцрал ийм л дүгнэлтээр явж байгаа. Тэгэхээр энэ няцрал дүгнэлтүүдийг хоёр янзаар дүгнэсэн. 1194 дугаартай дүгнэлтийг үгүйсгээд буюу осголт гэдгийг үгүйсгэсэн юм аа гээд байдаг. Тэгвэл 18 448 дугаартай дүгнэлттэй харьцуулаад үзэхэд дотоод эд эрхтэнийх нь илэрч байгаа шинж тэмдэгүүдийг ерөөсөө 448 дугаартай дүгнэлт тодорхойлоогүй. Гэтэл 1194 юу гэж тодорхойлсон бэ гэхээр тэр эд эрхтэн дээр үүссээд байгаа цусан толбууд нь осголтын шинж тэмдгийг илэрхийлж байна гээд тодорхой заасан. Тэгвэл тэр цусан толбууд нь юуных юм бэ, юу байсан юм бэ гэдгийг 448 дугаартай дүгнэлт ерөөсөө тодорхойлоогүй. Гуравдугаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дах хэсгээр буюу энэ гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэж яллаж байгаа. Тэгэхээр энэ гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэж яллахын тулд ерөөсөө тэр гэмтлээсээ шалтгаалаад нас барсан байх асуудал яригдаж байгаа. Гэтэл энэ дүгнэлтийн үндэслэл эргэлзээтэй байдаг. Юу гэж эргэлзээтэй байдаг вэ гэхээр энэ гэмтлүүдийн улмаас амьсгалын сүрьеэгийн хүндрэлүүд үүсээд нас барсан гэж тодорхойлсон. Тэгэхээр алинаас болоод нас бараад байгаа юм. Яг энэ гэмтэл дангаараа байсан бол амь насыг аврах боломжтой байсан юм уу, боломжгүй байсан юм уу гэдэг дүгнэлтийг гаргаад өгөөч гээд мөрдөн байцаалтын шатанд хүсэлтүүдээ тавьсан, хүлээж авахаас татгалзсан. Энэ хүсэлтийг хүлээж авахаас татгалзсанаар Б ы эрх зүйн байдал дордсон уу дордсон. Яаж дордож байна вэ гэхээр энэ гэмтлийн улмаас амь насыг аврах боломжтой байсан юм уу яагаад гэвэл энэ гэмтлийг шинжээч 30-31-ний үүссэн гээд энэ хооронд нөгөөх нь ном сонингоо уншаад хичнээн метр газар явган алхаад гэр орных нь хүмүүст тэр 10 хавирганы хугарал нь огт мэдэгдэхгүй хоол ундаа идэж уугаад гэртээ тайван байгаад байгаа хүн. Тэгэхээр энэ хүн энэ шинж тэмдгээр үнэхээр энэ хүний амь насыг аврах боломжтой байсан юм уу, боломжгүй байсан юм уу амь насыг нь аврах боломжтой гэж үнэлэлт, дүгнэлт хийвэл энэ хэргийн улмаас хохирогч нас барсан гэж яллах үндэслэл болохгүй. Тэгэхээр үүнийг нотолсон тогтоосон үндэслэл бүхий дүгнэлтүүд нь Б ыг гэм буруутай гэж нотлох нотолгооны баримтууд мөн. Тэгэхэээр энэ дүгнэлт өөрөө нотлох баримтын нотолгооны шаардлагыг хангаагүй. Үнэхээрийн 1194-ийг буюу осголтын улмаас нас баржээ гэсэн дүгнэлтийг 448 дугаартай дүгнэлтээр үгүйсгэсэн бол үгүйсгэсэн үндэслэлээ маш тодорхой бичсэн байх ёстой. Гэтэл нэг ч үндэслэл тодорхой бичигдээгүй. Дараагийн асуудал нь энэ хавтаст хэрэгт авагдчихаад байгаа 31-ний өдөр хөнгөн гэмтэл авсан юм аа гэж зөрүүтэй шинжээчийн дүгнэлт одоо зөрүүтэй байгаа энэ 2 шинжээчийн дүгнэлтийн алийг барьж яллах юм бэ, тэгэхээр аль мэдүүлгийг шүүх барих вэ гэдэг дээр эргэлзээтэй болгочихсон. Энэ 786, 685, 448 гэсэн гурван дүгнэлтийн алийг барьж энэ хэргийг яллах вэ, хөнгөн гэмтэл гэж хөнгөнийг нь барих уу, хүнд гэмтэл байна гэж хүндийг нь барих уу, энэ хоёр гэмтлийн зөрүүтэй байдал арилаагүй. Хамгийн анхны хавтаст хэрэгт авагдсан рентген зургаар 10 хавирганы хугарал, гэтэл тэр 1194 дээр арван хавирганы хугарал нь тэр рентген зургаар тодорхойлогдоно, харагдана, илт мэдэгдэнэ гэж тодорхойлоод байгаа. Гэтэл тэр дээр 10 хугарал огт тодорхойлогдоогүй явчихсан. Тийм учраас үнэлэлт дүгнэлт өгөхдөө энэ хугарлын байдал, ташуу байгаа байдал зэргээс энэ ерөөсөө зүрхний амьсгалын юуг хэрэглэж байхдаа хугарсан хугарал байна гэж 1194 тодорхойлсон. Одоо болохоор энэ бүх гэмтлүүдийг 448 дугаартай дүгнэлтийг бариад Б учруулсан юм аа гэж яллаж байгаа үндэслэл бүхий нотлох баримтууд нь өөр хоорондоо ялгаатай 5 шинжээчийн дүгнэлт дээр өнөөдөр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Энэ байдлаа би сүүлдээ арга бараад ядаж амь насыг нь аврах боломжтой юм байна уу, үгүй юу энэ үнэлэлт дүгнэлт чинь энэ дотор байхгүй байна үүнийг үнэлж дүгнээчээ гээд хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Би юуг хэлэх гээд байна вэ гэхээр энэ бүгдийг тодорхой буюу цогцост хийсэн үзлэг шинжилгээ энэ дүгнэлтүүд тал бүрээс нь үндэслэлтэй, дүгнэлттэй тэр хугарлын шинжүүдийг хүртэл тодорхой болгож байж эцэс сүүлд нь тавшсан гэмтлүүдийг хэн учруулсан юм бэ гэдгийг эцэслэн тогтоож байж хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болно гэж үзэж байгаа. Тийм учраас прокурорт хэргийг буцааж энэ нөхцөл байдлуудыг тогтоогооч ээ гэж үзэж байгаа. Б г Б хардаад сэрдээд байгаа асуудал ярьж байна. Б гэж хүн энэ хэргээс болж нас барсан, энэ хэргээс болоод амиа хорлочихсон. Энэ нь ар гэрийнхэн нь өгсөн гэрчийн мэдүүлгээр 19 байдаг. Энэ талийгаачийг нас барсан гэж сонсоод хоол унднаас гараад царай зүс нь цонхийж явсаар байгаад өглөөний 7 цагт айлаас орж зүрхний эм гуйж авч ууж байснаа амь насаа хорлочихсон. Энэ хэргээс болсон гэдгийг гэрчүүд нотлоод байгаа. Тэгэхээр энэ хүн яагаад амь насаа хохироох болов гэдэг дээр энэ хэрэгт сэжиг бүхий асуудлууд үүсээд яваад байгаа учраас энэ хэргийг өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Ц.О мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрч Б.М , Г.Д , Д.Я , Н.Б , Ж.Г , Д.Н, насанд хүрээгүй гэрч Б.М, Ц.А, Д.О, Т.М, шинжээч Ж.Г, Ц.Б, Ж.Т нарын мэдүүлэг , Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 216 дугаартай, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 89 дугаартай, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 271 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 12132 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 12145 дугаартай, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 786 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 сарын 04-ний өдрийн 1194 дугаартай, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 685 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 448 дугаартай, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манханы **-*тоотод 65 настай Н-ын Ц-г зодож зүүн талын 2-6-р хавирга, баруун талын 2-6-р болон 11,12-р хавирганы хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт, зүүн уушгины эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, дух, зүүн чамархайн хуйх, зүүн чамархайн булчингийн цус хуралт, нүүрний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн шанаа, цээжний баруун хэсэг, баруун дал, мөр, зүүн тохой, баруун өгзөг, 2 өвдөг, шилбэ, баруун гуя болон тавхайны зулгаралтууд, баруун нүдний салстын цус харвалт, доод уруулын язрал, нүүр, дээд уруул, ооч, зүүн бугалга, шуу, бугуй, зүүн дал, баруун шуу, бугуй, цээжний баруун, зүүн хэсэг, баруун ташаа, зүүн өгзөг, зүүн болон баруун гуяны цус хуралтууд, зүүн мөрний цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун шуу, бугуй болон 2-р хурууны тавшсан зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан үйл баримт тогтоогдож байна.
Амь хохирогч Н.Ц нь Ч.Б д зодуулах үедээ согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан, амь хохирогч нь 65 настай, бие бялдар, эрүүл мэндийн хувьд Ч.Б-ы үйлдэлд эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, мөн амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр зодож тарчлаасан болох нь түүний бие махбодид учирсан олон тооны гэмтлүүдээр тогтоогдож байна.
Ч.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн прокурорын газраас Ч.Б-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.6 дугаар хэсэгт заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч энэ нь гэмт хэргийн шинжид хамааран зүйлчлэгдэж байгаа тул хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээгүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 347 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Б-ы шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч зохих оношлогоо эмчилгээг хийлгээгүйгээс гэмтлийн хүндрэлээр нас барсан хор уршиг учирсан байна. Хохирогч Ц.О оршуулгын зардал 3 500 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг, нийт 23 500 000 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилсэн бөгөөд оршуулгын зардалтай холбоотой 1 704 500 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн даавуун өмд, шар өнгийн хагас түрүүтэй 1 хос гутал, саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн бүс, цэнхэр өнгийн спорт гэсэн бичигтэй өмд, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн хагас ханцуйтай футболк, хар саарал өнгийн дотоож, Алтан навч гэсэн бичигтэй дутуу татсан тамхины иш, үс хумсны дээж, хар өнгийн куртик, эрээн өнгийн даавуун цамц, хүрэн улаан өнгийн футволк, цэнхэр өнгийн зузаан өмд, саарал өнгийн дотуур өмд, цагаан өнгийн хос оймс, ягаан өнгийн 2 ширхэг даавуу, бор өнгийн түрүүтэй хар өнгийн хос гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий 2 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч П овогт Ч-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ы цагдан хоригдсон 347 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 1 704 500 /нэг сая долоон зуун дөрвөн мянга таван зуун/ төгрөг гаргуулж хохирогч Ц.О /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн **-** тоот РД:**********, утас:********/-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 21795500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, саарал өнгийн даавуун өмд, шар өнгийн хагас түрүүтэй 1 хос гутал, саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн бүс, цэнхэр өнгийн спорт гэсэн бичигтэй өмд, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн хагас ханцуйтай футболк, хар саарал өнгийн дотоож, Алтан навч гэсэн бичигтэй дутуу татсан тамхины иш, үс хумсны дээж, хар өнгийн куртик, эрээн өнгийн даавуун цамц, хүрэн улаан өнгийн футволк, цэнхэр өнгийн зузаан өмд, саарал өнгийн дотуур өмд, цагаан өнгийн хос оймс, ягаан өнгийн 2 ширхэг даавуу, бор өнгийн түрүүтэй хар өнгийн хос гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А
ШҮҮГЧИД Д.А
Б.И