Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хэргийн индекс:6/2024/0357/Э 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,  

Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Улаанаа,  

Иргэний нэхэмжлэгч,   

Шүүгдэгч ****** , түүний өмгөөлөгч П.Батжаргал, 

Шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****** ургийн овогт ******, ****** ургийн овогт ****** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2403000970501 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч025 оны 06 дугаар сарын-ны өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

 

Монгол Улсын иргэн, ****** ургийн овогт ******  ****** , (РД: ******),  ****** оны ******  дугаар сарын ******* -ний өдөр******* аймагт төрсөн,******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл******* ,******* ,************** хамт******* аймаг******* сумын дугаар баг хороолол байрны тоотод оршин суух, урьд******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн007 оны 01 дүгээр сарын-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар******* жил 1 сарын хорих ял оногдуулж жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.  

Монгол Улсын иргэн, ургийн овогт , (РД: ****** ), оны дугаар сарын -ний өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ,*******,******* хамт******* аймаг******* сумын дүгээр баг******* байрны ****** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч ****** , нарыг галт тэрэгний машинч, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Би өртөө дээр зогсоход хоёр галт тэрэгтэй давхар зөрсөн. Ийм тохиолдол ховор байдаг. орж байх замдаа буюу Цайдмаас хөдлөөд бид хоёр хоорондоо орой0 цагийн үед очихоор ээлж солигдож таарах юм байна гээд ярилцаад явж байсан. Тэгээд өртөө рүү орохдоо би станцаараа жижүүрийг дуудаад ярьчхаад хэсэг хугацаанд би бодолд автчихсан байсан. Орох дохио өнгөрөөд гармаар орж ирж байх үед юун гэрэл зогсож байгаа билээ гэхэд нэг шараар орсон шүү дээ гэж хэлхээр нь яаралтай хийгээд би зогссон. Би хэлснийг нь анзаараагүй. Гэнэт нүдний буланд гэрэл харагдаад гэнэт юу билээ гэж бодоод яаралтай хийсэн. 150 орчим метрийн зайнаас харсан гэж бодож байна. Хараад л шууд ямар гэрлээр орсон билээ гэхэд нэг шараар орсон гэж хэлэхээр нь яаралтай хийсэн. Зөрж байна гэж хэлсэн юм байна лээ. руу******* талаасаа орох үед шуугиантай байгаад байдаг. Бүх л машинист энэ талаар мэднэ. Өмнө нь хоёр галт тэрэгтэй зөрсөн учираар шууд өнгөрөх байх гэсэн бодолтой байсан. Дараа нь бичлэг сонсох үед жижүүр хэлсэн байна лээ. Станц паржигнаад сайн сонсогдоогүй. Хохирлыг төлж барагдуулна. Гэмшиж байна. Хотод ажиллаж байсан ажлаасаа-3 сар чөлөө авсан байгаа. Одоо ахтайгаа хамтран сангийн ажил хийж байгаа тул өөрийнхөө боломжоор хохирол төлбөрөө төлөөд явна.” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “... өртөө рүү орох дохио нэг шар байна. Тэр үед би орох дохио нэг шар байна.0 км цагаас ихгүй хурдтай орно гэж машинистад шаардлага тавьсан. Машинист 60 км цагийн хурдтай явж байх үед намайг тэгж хэлэх үед машинист хурдаа сааруулах ёстой.0 км цаг хүртэл хурдаа сааруулах байтал ямар ч үйлдэл хийгээгүй. Миний яриаг сонсоогүй. Би гайхаад дахиж шаардлага тавьж орох дохио нэг шар байна.0 км цагаас ихгүй хурдтай орно. Дараагийн гэрлэн дохио хаалттай гэж дахиж хэлэхэд машинист ямар ч үйлдэл хийгээгүй. Тэр хугацаанд орох дохио өнгөрөөд би орох дохио хаалттай гэж хашхирч орилоод яаралтай хийлгэсэн. Би яаралтай хийхгүйгээр яаралтай хийх боломж надад байсан. Гэхдээ би илүү хугацаа алдах байсан. Өртөө рүү орох үед би машинистын хажуу талд зогсож үүргээ биелүүлж явдаг. Намайг яаралтай үйлдэл хийгээгүй гэж байна. Би яаралтай боломжтой байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би машинистын хажуу талд зогсож байгаа учир сандлын цаад талд байгаа яаралтай хийх нь хугацаа алдах байсан. Би тухайн үед машинистын хажуу талд зогсож байсан учир машинистад гарах дохио хаалттай гэж хэлэхэд машинист яаралтай хийсэн. Тэгээд төмөр замаас та хоёр дахиад хэдэн секунд алдсан бол та хоёр нас барах байсан гэж хэлсэн. Миний суудаг талд буюу зүтгүүрийн зүүн талд тоормос байрладаг. Хурлын танхимын хаалга болон миний зогсож байгаа хоорондын зайтай ижил хэмжээнд байрладаг. Машинист суугаад би машинистын хажуу талд суугаад явдаг. Өртөө рүү орох дөхөх үед би хажууд нь зогсож яваад шаардлага тавьдаг. Намайг шаардлага тавиагүй гэдгийг ойлгохгүй байгаа. Намайг яаралтай хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Ер нь машинист эрүүл саруул байгаа тохиолдолд би яаралтай тоормос хийх шаардлагагүй. Харин машинист ухаан алдах, таталт өгөх, өөрийгөө удирдах чадваргүй болсон үед яаралтай тоормос хийж болно. Тэр үед би шаардлагаа тавьсан. Орох дохио нэг шар байна.0 км цагаас ихгүй хурдтай орно гэж хэлэхэд машинист давталцал байхгүй. Орох дохио нэг шар байна.0 км цагаас ихгүй хурдтай орно гэж цуг хэлээд хурдаа сааруулах ёстой байтал ийм үйлдлийг хийгээгүй. Энэ талаар би анх мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Би давтаад орох дохио нэг шар байна.0 км цагаас ихгүй хурдтай орно гэж хэлэхэд ямар ч давталцал байгаагүй. Өртөө рүү ороход машинист өртөөний жижүүртэй станцаар ярьдаг. Би ярьдаггүй. Надад ярих эрх байхгүй. Машинисттай яриад ороход анхааруулах ногоон байна гээд бид хоёр давталцаад орсон. Харин орох дохио нэг шар байна гэж би түрүүлж хэлсэн. Би яагаад гараа урагшаа хойшоо хөдөлгөөд хажууд нь зогсоод байгаа нь хар, заа, хяна гэдэг дүрмээ баримтлаад би хажууд нь зогсож байсан. Машинист суудалдаа сууж байгаад орох дохио нэг шар байна гэхэд давталцаад хурдаа сааруулж орох ёстой. Гэтэл машинист надтай давталцаагүй. Өртөөний жижүүр чангаар хэлэхэд өртөөний жижүүрийн дуу нэг гарч ирээд, нэг чимээгүй болоод байсан. Дээр үеийн утастай, дээгүүрээ сонсож доод хэсгээр нь яриа сонсогддог утсаар машинист ярьсан. Тэр утсаар яриа гацалтгүй сонсогддог. Тэр утсаар машинист өөрөө яриад ойлголоо гээд салгасан. Өртөөний жижүүрийн яриаг би сонсох ёстой. Утсаар ярихад машинистад гацалтгүй сонсогддог. Утсаар ярихад би сонсох боломжгүй. Хохирлыг төлж барагдуулна. Би бүх зүйлийг үнэнээр нь ярьж байна. Анх өгсөн мэдүүлэгтээ ч энэ талаараа хэлсэн байгаа. Орох дохио өнгөрөөд гарах дохио хаалттай гэж хэлээд машинист ямар дохиогоор өнгөрсөн юм бэ гэж надаас асуухад нь нэг шараар өнгөрсөн шүү дээ. Би танд хоёр удаа хэлсэн. Сонсохгүй болохоор чинь танд хашхирч хэллээ. Нэг шараар орсон гэж хэлсэн. Дүрэмд зааснаар би яаралтай тоормос хийх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл миний яаралтай тоормос миний цаана байгаа учир очиж дарахаар хугацаа алдана. Би аймагт ажилд орсон байгаа. Шүүхээс тогтоосон хэмжээнд хохирол төлбөрийг төлнө.” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч мэдүүлэхдээ: “... хувь нийлүүлэх нийгэмлэгийн зүгээс одоогийн байдлаар хохиролд 117,350,135 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэхэмжилж байгаа. Оросын Холбооны Улсын ачааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хувь нийлүүлсэн нийгэмлэгт нэхэмжлэлээ одоогийн байдлаар ирүүлээгүй байна. Хохирол төлөх үүрэг хувь нийлүүлсэн нийгэмлэгт ногдоно. Оросын Холбооны Улсын ачааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг ирүүлэх юм бол нэмж нэхэмжилнэ. 117,350,135 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэх нэхэмжилж байна...” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв. 

Гэм буруугийн талаар: 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****** нь галт тэрэгний машинчаар, шүүгдэгч ****** нь туслах машинчаар галт тэрэг жолоодож байхдаа хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.  

Гэм буруугийн шүүх хуралдаад иргэний нэхэмжлэгч дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Шүүгдэгч нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй. Шүүгдэгч нар ажил үүргээ гүйцэтгэх явцдаа болгоомжгүйгээр манай байгууллагад хохирол учруулсан. Шүүгдэгч нарын хувьд согтууруулах ундааны зүйл болон мансууруулах бодис хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогддоггүй. Мөн өвчин бусад шалтгааны улмаас өөрсдийн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа шүүгдэгч нар нь болгоомжгүйгээр хохирол учруулсан. Иймд шүүгдэгч нарын хувийн байдал болоод хохирол төлбөрөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж шүүгдэгч нар тэнсэн харгалзах ял шийтгэж, хохирол төлбөр төлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж өгнө үү. Мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгт учруулсан хохирол шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй байна.” гэв. 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчгийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. ****** нь гэм буруу, хэргийн зүйчлэл дээр маргахгүй хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөөр ирсэн учир хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төмөр замаас нэхэмжилдэг. Хохирол төлбөрт нэхэмжилж буй нэхэмжлэлийн үнийн дүнтэй миний үйлчлүүлэгч мөн адил маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөртэй холбоотой өмгөөлөгчийн зүгээс маргах маргаан байхгүй. Энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй шийдэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй гэм буруу тогтоогдож байна гэж үзэж байна гэсэн байр суурьтай байсан боловч одоо маргаж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгчийн зүгээс хэлэх зүйл байна. Машинист 150-200 метр зайнаас харсан гэдэг. Энэ нь бодит байдалтай нийцэж байна. Яагаад гэвэл хэргийн нөхцөл байдлаас харахад мэдэгдэж байна. Зөрж өнгөрөх гэж байгаа галт тэрэгний толгойг харсан зайгаа хэлээд байна. Хараад тоормос гишгэснээс хойш*******78 метр явсан байна гэдэг нь галт тэргийг очиж мөргөөгүй. Галт тэрэг салаа зам дээр зогсож байхдаа сүүл хэсэг нь багтахгүй зогсоод сүүл хэсэгт нь очиж аваар хийсэн байдаг. Зогсоох нь зөвхөн машинистын үүрэг юм уу, дохио өнгөрснөөс хойш*******4 секундийн дараа тоормос гишгэсэн нь тогтоогдож байна. Дохио өнгөрснөөс хойш хэрвээ машинист зогсоогоогүй бол туслах машинист зогсоох бүрэн боломжтой байсан. Иймд улсын яллагчийн яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл, хохирол төлбөртэй холбоотой маргаан байхгүй. Хохирол төлбөрийг төлнө. Иймд гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Хэргийн бодит нөхцөл байдал асуудал тогтоогдсон гэдэг байр суурьтай байгаа. Оросын Холбооны улсаас нэхэмжлэх иргэний нэхэмжлэлийн асуудал дараагийн шийдвэрлэгдэх асуудал.” гэв. 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчгийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч явдаг юм байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй талаар заасан байдаг. Иймд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдэг байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал байна гэж харж байна. Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь төмөр замын холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байхыг шаарддаг. Зөрчсөн үйлдэл болгон гэмт хэрэг болохгүй. Ноцтой үйлдэл гэдгээр хууль тогтоогч тайлбарласан байдаг. Тэгэхээр шинжээч ноцтой үйлдэл мөн эсэхэд дүгнэлт гаргаагүй. Зам тээврийн зөрчил гаргасан гэж байгаа боловч энэ зөрчлүүдийн шууд шалтгаант холбоо хэнийх нь үйлдлээс болж зам тээврийн зөрчил гарсан бэ гэдэг шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Өөрөөр хэлбэл давталцаагүй үйлдэл нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн нөхцөл байдал мөн үү, үгүй юу гэдэг асуудал байна. Мөн үнэхээр хурд бууруулах арга хэмжээ авах эрх хэмжээ ньд байдаг эсэх асуудлаар шинжээчийн дүгнэлт гараагүй байх тул энэ гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь ноцтой зөрчил мөн үү, үгүй юу гэдэг дүгнэлт гараагүй байна. Энэ гэмт хэргийн субъект нь машинч гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч нь энэ гэмт хэргийн субъект болох уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Яагаад гэвэл эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Машинч туслах машинист гээд холбогдох хууль тогтоомжид ялгаатай тайлбарласан байна. Машинч бол туслах машинист юм аа гэж нэг ойлголтод хамааруулж шийдвэрлэх нь эргэлзээтэй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд энэ асуудалтай холбоотой холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй байна. Иймд гэмт хэргийн үндсэн шинж өнөөдрийн байдлаар хөдөлбөргүй тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, хохирол хор уршиг хэрхэн нотлогдсон бэ гэхээр өнөөдрийн нөхцөл байдлаас хоёр тавцанд вагон чингэлэг зүтгүүр гэсэн гурван төрлийн эд ангид хохирол учирсан нөхцөл байдал байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад зүтгүүрт яг ямар хохирол учирсан бэ, тавцант вагон ньынх биш байдаг. тэгэхээр тавцанд вагонд яг хэдэн төгрөгийн хохирол учирсан болох нь тодорхойгүй, чингэлэгт хэдэн төгрөгийн хохирол учирсан болох нь тодорхойгүй нөхцөл байдал байгаад байна. Мөн түүнчлэн тухайн эд хөрөнгүүдийг эзэмшигч өмчлөгч нь иргэний нэхэмжлэгчээр оролцох ёстой. Энэ утгаараа ажил олгогчийн хариуцлага яригдана.ын******* татах хэсэг Иргэний хуулийн98  дугаар зүйлд зааснаар ажил хөдөлмөрийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад хохирол учирсан байвал ажил олгогчийг иргэний хариуцагчаар татах ёстой байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад ажил олгогчийг иргэний хариуцагчаар татсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд холбогдох гэм хорыг шийдвэрлэхэд иргэний хуулийн98 дугаар зүйлийг хэрхэн хэрэглэх вэ гэдэг асуудал нь анхаарч үзэх асуудал болчхоод байна. Улсын дээд шүүх зам тээврийн холбогдолтой хохирол маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар тайлбар гаргасан байдаг. Засварлахад гарсан ажлын хөлс шууд хохиролд орохгүй, зөвхөн хор уршигт орно гэж тайлбарласан. Гэтэл өнөөдөр ажлын хөлсийг бүхэлд нь хохирол гэж тооцсон байгаа нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол түүнийг сэргээхэд гарсан хор уршиг зэргийг ялгамжтайгаар ялган тогтоосны үндсэн дээр тухайн хэрэг шийдвэрлэгдэх боломжтой байна. Миний үйлчлүүлэгчг яаралтай тусламж аваагүй гэж буруутгасан. Гэтэл яаралтай зогсоох арга хэмжээг ямар үед авдаг вэ гэдэгтэй холбоотой  гэдэг хүн гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө үндсэн машинист нь өөрөө албан үүргээ гүйцэтгэх боломжгүй тохиолдолд туслах машинист зогсоох үүрэгтэй. Ингэж зогсоохдоо ямар нэгэн байдлаар зогсоохгүйгээр зөвхөн мэдэгдэнэ гэсэн байна. Мөн энэ талаар хэлсэн байна. Жолооч буюу машинист ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа тохиолдолд туслах машинист зогсооно гэсэн байна. Үндсэн машинист байгаа тохиолдолд зогсоох боломжгүй. Ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй ухаан алдах, таталт өгөх зэрэг тохиолдолд туслах машинист зогсооно гээд хяналтын улсын байцаагч мэдүүлэг өгсөн байна. Үүнийг мөрдөн байцаалтын явцад шалган тогтоосон зүйл байхгүй байна. Иймд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна. Хэргийн бодит байдлыг тогтоох ёстой учир хэрэгт авагдсан баримтын хүрээнд ярьж байна. Өнөөдөр хохирол төлөгдсөн гэж прокурор хэлж байна. Хохирлыг яагаад тухайн байгууллага төлж байна вэ гэхээр иргэний хуулийн98 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүргээ гүйцэтгэсэн байна. Тэгэхээр энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна. Ажил олгогч нь ажилтнаасаа иргэний журмаар гаргуулж авах ёстой. Иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэхгүй улсын дээд шүүхийн тогтоол байдаг. Ажил олгогч ажилтнаасаа нэхэмжилж байгаа нэхэмжлэлээ иргэний шүүхэд гаргаж ёстой. Яг үндсэн эзэмшигч буюу нь хохиролгүй. Гэтэл иргэний хуулийн98 дугаар зүйлд заасны дагуу төлөөд явж байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн байгууллагыг иргэний хариуцагчаар татаагүй байна. Процессын зөрчил, хууль хэрэглээний алдаа болоод байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эдгээр хүмүүс зөрчил гаргасан байна гэдэг. Миний үйлчлүүлэгч гаргасан зөрчилтэйгөө маргадаггүй. Хамгийн гол нь энэ гэмт хэргийн субъектийг нь машинч гээд заагаад өгчихсөн. Машинч гэдэгт нь гэж эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болох юм уу, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх юм уу, энэ зүйлчлэлээр зүйчлэх юм бол хохирол төлбөр яах вэ, гээд хууль хэрэглээний асуудлын талаар л өмгөөлөгч миний бие яриад байна. За хэргээ хүлээсэн юм чинь хурдан шийдвэрлэе гээд явбал хуулийг нэг мөр хэрэглэх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах зарчим алдагдаг гээд байна. Иргэний хариуцагчаар татаагүй. Иргэний хариуцагч татаагүй байхад иргэний хариуцагч хохирлыг төлсөн. Ажилтнаасаа гаргуулах хохирол төлбөрийг иргэний журмаар шийдвэрлээд энэ хэргийг хохирол төлбөргүй байх нөхцөл байдал байна. Олон улсын ачаа харилцааны хэлэлцээрээр бид нар төлөөд явдаг гээд байна. Гэтэл нотлох баримт шинжлэн судлахад олон улсын төмөр замын ачааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон соёрхон баталсан хууль байхгүй. Хэрэгт авагдсан баримтад Орос хэлнээс иргэн орчуулав гэсэн байна. Монгол Улсын Нэгдэн орсон хууль байвал албан ёсоор Гадаад хэргийн яам орчуулгыг гаргадаг. Гэтэл иргэнээр орчуулуулсан байгаа нь хуульд хэр нийцэх вэ гэдэг талаар хэлээд байна. Бид нар хууль хэрэгжүүлээд бодитой байж бүх талаас нь шийдвэрлүүлэх ёстой учир энэхүү тайлбар дүгнэлтийг ярьж байна. Түүнээс маргаад буруу байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа зүйл байхгүй. Шүүгдэгч нар нь харилцан эсрэг байр суурьтай юм байна. Нэг нь би хэлж байгаад зогсоосон гэдэг, нөгөө нь хэлээгүй өөрөө харж байгаад зогсоосон гээд байна. камер байрлуулах ёстой үүргээ биелүүлээгүй байна. Камер байрлуулсан байсан бол өнөөдөр хэргийг шийдвэрлэхэд маш амархан болно. Камер байхгүйн улмаас миний үйлчлүүлэгчийг нэг л удаа хэлээд суучихсан. Тухайн үед би өөрөө харж байгаад зогсоосон гэдэг зүйлийг яриад байна. Энэ нөхцөл байдлыг ухаж ойлгож бүх талаас нь бүрэн дүүрэн шалган тогтоох ёстой. шууд чигээрээ явна гэж ойлгосон. Паржигнаад байсан учир яриаг сонсоогүй гээд байна. Үнэхээр паржигнасан юм уу, үгүй юу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Эргэлзээ бүхий зүйлүүд байгаа учир энэ хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломж байгаа юм уу гэдгийг шүүх харах байх.  Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд явж байгаа нөхцөл байдал байгаа юм байна. Гэхдээ яллагдагчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах баримт болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна.” гэв. 

Шүүгдэгч ****** , нарт холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: 

Шүүгдэгч нь машинчаар, шүүгдэгч ньаар*******-Замын-Үүд чиглэлийн ачааны*******402 дугаар галт тэргийг жолоодон 2024 оны 02 дугаар сарын-ны өдрийн 18 цаг*******8 минутын үед Дархан-Уул аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлахын өртөөний гарах дохионы 1 дүгээр замаар орж ирэхдээ нь Зам, тээврийн хөгжлийн сайдын020 оны А/154 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт "Төмөр замын дохиолол, холбооны журам"-ын 1.4-т "Энэхүү журмаар тодорхойлсон дохио, тэмдгийн заалтыг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох бүрд заавал дагаж мөрдөнө",*******.1-т "Гэрлэн дохио, семафорыг байнгын дохионд хамааруулж зориулалтаар нь дараах байдлаар ангилна: Оруулах-Өртөөг хоорондын замаас зааглах, галт тэргийг өртөө руу орохыг зөвшөөрөх буюу хориглох; Гаргах-Өртөөнөөс галт тэрэг хоорондын замд явуулахыг зөвшөөрөх буюу хориглох",*******.8-д "Оруулах гэрлэн дохио дараах дохиог өгнө: Нэг шар гэрэл-Галт тэрэг гол замаар зогсоход бэлэн явж өртөөнд орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай",*******.10.1-д "хагас автомат хориглолоор тоноглогдсон хэсэгт гаргах гэрлэн дохио дараах дохиог өгнө: Нэг улаан гэрэл-зогс! Дохио өнгөрөхийг хориглоно." гэж заасныг, 

****** нь Салхит өртөөний оруулах дохио нэг шар гэрэл асаж байхад машинчид "нэг шар" гэж хэлсэн ч машинч хурд бууруулах дохионы заалтыг давталцаагүйд хяналт тавьж, дахин давталцаагүй, машинч оруулах дохиог 60 км/ц хурдтай өнгөрөхөд албаны тоормос хийж хурд бууруулах шаардлага тавиагүй, давтах ПЧ1 дохио харанхуй байхад1 гаргах дохио хаалттай байгааг мэдэж машинчид хурд бууруулах, зогсох шаардлага тавиагүй нь Зам тээврийн хөгжлийн сайдын020 оны А/153 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт: техник ашиглалтын журмын.2.3- т "галт тэрэг жолоодож яваа машинч, нь дараах үүргийг чанд биелүүлнэ: зам чөлөөтэй эсэх, дохио, дохионы зааг болон тэмдгийг ажиглаж, тэдгээрийн шаардлагыг биелүүлж гэрлэн дохио, семафороор өгч байгаа дохио галт тэрэгний бригад, өртөө, замын ажилтнаас өгөх зогсоох, хурд бууруулах дохиог ажиглаж бие биедээ давталцаж байх; өртөөнд орох болон өнгөрөхдөө өгөгдөж байгаа дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээг нэн даруй авч байх; өртөөнд галт тэргийг зогсоох шаардлагатай үед хүлээн авах замын гаргах гэрлэн дохиог /гаргах гэрлэн дохио байхгүй бол хязгаарын шон/ өнгөрүүлэхгүйгээр галт тэргийг зогсоох",.2.5-д "замд явах үед зүтгүүрийн бригад дараах үйлдлийг гаргахгүй ажиллах шаардлагатай: энэхүү журам, суурь бүтэц эзэмшигчийн тушаал, шийдвэр, олгогдсон анхаарамж, дохионы заалтаар өнгөрөх тогтоосон хурдыг хэтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчсөнөөс 41 дохионы "улаан" заалтын*******78 метрийн өмнө яаралтай тоормос хийж, дохио өнгөрч, Улаанбаатараас-Сүхбаатар чиглэлийн ачааны59 дугаар галт тэрэг өртөөний дугаар зам дээр зогсож байхад, 18 дугаар тавцант вагоны хажуу талаас мөргөж замаас гаргасны улмаас хувь нийлүүлсэн нийгэмлэгт 117,350,135 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "...2024 оны 02 дугаар сарын-ны өдрийн 18 цаг*******0 минутын орчимын өртөө руу орж ирэх*******402 дугаар галт тэрэг хурдаа тохируулаагүйгээс тоормосыг хугацаандаа бариулалгүй илүү явалт хийж тогтоосон зайд зогсоогоогүйгээс болж гарах зам эзэлсэн59 дүгээр галт тэрэгний сүүлийн вагоныг мөргөсөн гологдол гарсан. Энэ гологдол гарсан гол шалтгаан нь орох дохио нэг шар байхад буюу дохиолол холбооны журмын 1.4-т заасан дохио тэмдэглэлийн заалтыг мөрдөөгүй байсан. Нэг шар гэрэл нь*******.8-т галт тэрэг гол замаар зогсооход бэлэн явж өртөөнд орохыг зөвшөөрнө. Дараагийн гэрэл дохио хаалттай буюу заавал зогс гэсэн дохиотой байхад машинч нэг шар гэрлийн хажуугаар 61-62 км/ц-ийн хурдтай явсан, зогсоох арга хэмжээг цаг тухайд аваагүй, тоормосыг оройтуулж хийсэн. Туслах машинч машинчийн үйл ажиллагаанд хяналт тавьж нэг шар гэрэл байна гэж давтаж хэлсэн боловч0 км/ц- аас дээш хурдтай явж болохгүй газар 61-62 км/ц хурдтай явж байгааг анзаарсан боловч дахин нэг шар гэрэл гэж хэлээд машинчийг ямар нэгэн үйлдэл хийхгүй байгааг анзаарсан боловч галт тэргийг зогсоох арга хэмжээг шууд авч яаралтай тоормос хийгээгүйгээс галт тэрэг мөргөлдөж замаас гарах гол шалтгаан болсон. Ийм учраас024 оны 02 дугаар сарын-ний өдрийн шуурхай хурлаас******* татах хэсгийн машинч , нартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай сахилгын шийтгэл оногдуулж Дохиоллын дүрмийн*******.8, Техник ашиглалтын дүрмийн.2.1В,.2.3А,.2.3Д, 6.2.4, Замын даргын A/839, A/75 тушаалуудыг ноцтой зөрчсөн гэж ажлаас халах шийдвэр гарсан. Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон байдаг бөгөөд энэ хэлэлцээрийн*******7 дугаар зүйлийн дахь заалтад "Ачааг тээвэрт хүлээн авсан цагаас эхлэн олгох хүртэл ачаа үрэгдсэн, дутсан, гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч хариуцлага хүлээнэ" гэж зааснаар чингэлэг болон чингэлэг доторх ачааг, мөн хэлэлцээрийн*******1 дугаар зүйлд зааснаар "Тээвэрлэгч вагон алдагдсан болон гэмтсэн нь өөрөөс шалтгаалаагүйг баталж чадаагүй бол тээвэрт хүлээн авснаас олгох хүртэл хариуцлагыг хүлээнэ." гэж тус тус заасан байх тул тухайн галт тэрэг нь БНХАУ- ын төмөр замаасаар дамжин ОХУ-ын төмөр замд хүлээлгэн өгөх Олон Улсын ачаа тулын суурь бүтэц дээр осол гарсан, тухайн ослын шалтгаан нь төмөр замын ажилтнуудын буруутай үйлдлээс болсон зэрэг нөхцөл байдлаас тээвэрлэгчийн хувьд хувь нийлүүлсэн нийгэмлэг нь гэмтсэн тавцант вагон, чингэлэг, чингэлэг доторх ачааны хохирлыг төлөх үүрэг ноогдоно. Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн6.2-т "Ачааг хүлээн авагч нь олгож буй тээвэрлэгчид хандаж гомдол гаргана." гэж заасан тул ОХУ-ын төмөр зам нь ачааг олгох үедээ гаалийн ажилтан, Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн эксперт хүлээн авагчийг байлцуулан тээврийн акт үйлдэж хохирлыг тогтох бөгөөд тухайн актыг үндэслэж төлбөр тооцоог төлнө. ОХУ-ын төмөр замаас ачааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хувь нийлүүлсэн нийгэмлэгт одоогоор ирүүлээгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн7-52 дугаар тал/, 

Иргэний нэхэмжлэгч ****** мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ”...Өнөөдрийн байдлаар 17, 18 дугаар тавцант вагон, чингэлэгтэй ачаа, эвдэрсэн чингэлгийн хохиролтой холбоотой баримтуудыг манай байгууллагад ирүүлээгүй байна. Нийгэмлэгийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн албанд ирүүлэх ёстой. Хохирлын баримт ирэхээр нь манай байгууллага Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн дагуу хохирлыг төлсөн. Одоогоор манайд учирсан байгаа 117.350.135 төгрөг дээр нэмж нийт хохирлыг гарган иргэний нэхэмжлэгчийн хувиар шүүхэд нэхэмжлэл гарган баримтыг хүргүүлнэ. Манай байгууллагад учирсан 117.350.135 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргуулахад эвдэрсэн зүтгүүрт хийх засвартай холбоотой санхүүгийн баримт нь гараагүй байсан тул уг засвартай холбоотой баримтыг Дархан татах хэсгээс ирүүлсний дараа нийт хохирлыг нэмж тооцож нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-60 дугаар тал/, 

Гэрчгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "... өртөөнд 18 цаг өнгөрч байхад орж ирсэн бөгөөд анхааруулах дохио дээр өртөөний жижүүртэй ярилцлага хийхэд "өртөөний жижүүр нь59 -р галт тэрэгний сүүлийн дохиог хараарай" гэж хэлснийг сонссон. Өртөөний жижүүртэй би ярьдаггүй машинч ярьдаг. Тухайн үед өртөөгөөр орж ирэх үед орох дохио нэг шар ассан байсан. Энэ нь галт тэрэг өнгөрөн явахыг зөвшөөрнө, хурд0 км.ц-с ихгүй явахыг хэлдэг. Манай галт тэрэг ойролцоогоор*******8 км. ц-ийн хурдтай явж байсан бөгөөд дараагийн гэрлэн дохиог харахад гарах дохио улаан буюу хаалттай байсан. Машинч яаралтай тоормос хийж галт тэргийг зогсоох гэхэд гарах хаалттай дохиог өнгөрч-р зам дээр зогсож байсан59 -р галт тэрэгний хажуу талаас нь мөргөж зогссон. ТухайнТЭ25КМ-0517 дугаартай зүтгүүр ньийн талд зүтгүүрийг зогсоох арга хэмжээ авах авто зогсоогуур буюу хийн тормосыг ажиллуулах үүрэгтэй автомат кноптой, гэхдээ ажил үүргийн дагуу машинчийн зүүн талд хажуу талд машинчид хяналт тавьж, аюулгүй байдлаа хангаж ажиллаж байсан, анхаарал дохио ногоон байхаар нь би баруун гараараа дохио руу заагаад "анхааруулах дохио ногоон байна" гэж нэг удаа хэлсэн, машинч эргэж “анхааруулах дохио ногоон гэрэл” гэж хэлсэн тэгээд орох дохио нэг шар байхаар нь би баруун гараараа заагаад "орох дохио нэг шар" гэж хэлтэл, машинч эргэж хариу хэлээгүй, би дахиад "орох дохио нэг шар" гэж хэлсэн, машинч хариу хэлж үйлдэл хийгээгүй тэгээд орох дохио өнгөрөөд гарах дохио хаалттай байхаар нь "гарах дохио хаалттай" гэж би орилоход машинч яаралтай тормос хийсэн. Туслах машинч зүтгүүрийг жолоодох эрх байхгүй, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу зүтгүүрийг зогсоох арга хэмжээ авах ёстой байсан боловч би орох дохио нэг шар гэж хоёр удаа хэлэхэд машинч хурдаа хасахгүй байхаар нь би яагаад0 км/цагаас ихгүй явах ёстой байхад хурдаа хасахгүй байна аа гэж бодоод байж байх үед гарах дохио хаалттай байхаар нь гарах дохио хаалттай гэж орилсон, зүтгүүр 60 км/цагийн хурдтай явж байсан болохоор дараагийн дохио руу хурдан орж ирсэн, би бас томилогдоод удаагүй 6 сар ажиллаж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71-77 дугаар тал/, 

Гэрчий мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "...******* өртөө орж******* дугаар замаас*******200 тонн төмрийн хүдэр бүхий*******7 вагон ачааг чирээд:39 цагт хөдөлсөн.******* өртөө өнгөрөөд өртөөн дээр 1 дүгээр замаар зогсолтоо авч*******503 дугаар галт тэрэгтэй зөрсөн. 18:16 цагийн үед өртөөнөөс жижүүрийн командаар хөдлөөд өртөө орж явахдаа тус өртөөний жижүүрийг станцаар дуудаж*******402 дугаар галт тэрэг өртөөнд ойртож байна гэж хэлсэн. Жижүүр станцаар 1 дүгээр замаар авч байна59 дүгээр галт тэрэгтэй зөрж байгаа. Зөрөх галт тэргэнд хяналт тавиарай гэсэн. Би станцаараа 1 дүгээр замаар авлаа гэж ойлголоо59 -р галт тэргэнд хяналт тавина гэж хэлээд хартал орох дохио өнгөрсөн байсан. Орох дохио улаан, ногоон, шар аль ассан байсныг анзаараагүй. Тэгээд урагш хартал гарах дохио улаан байсан. Тухайн үед*******8 км цагийн хурдтай явж байсан бөгөөд*******00 орчим метрийн зайтай явж байхдаа яаралтай тоормос хийсэн боловч бүрэн зогсолт хийж чадалгүй явсаар байгаад59 дүгээр галт тэрэгний, 18 дугаар вагоны хэсгийг зүтгүүрээрээ мөргөөд галт тэрэг замаас гараад зогссон. Би шоконд ороод зүтгүүрээс буугаад зааварлагч машинч руугаа залгаж хэлсэн. өртөөнд024 оны 02 дугаар сарын-ны өдөрТ925КМ-0517 дугаартай зүтгүүртэй орж байх үед ****** миний зүүн талд хяналт тавиад зогсож байсан, өртөө руу орох үед миний зүүн талд хяналт тавьж зогсож ажиллах үүрэгтэй байдаг, тухайнТ925КМ-0517 дугаартай зүтгүүр ньийн талд зүтгүүрийг зогсоох арга хэмжээ авах авто зогсоогуур буюу хийн тормосыг ажиллуулах үүрэгтэй автомат кноптой, гэхдээ ажил үүргийн дагуу миний зүүн талд хажуу талд машинчид хяналт тавьж, аюулгүй байдлаа хангаж ажиллаж байсан. Өртөө рүү орох үед машинч зам, дохиогоо хараад ажиллах, хяналт тавиад явах үүрэгтэй, зүтгүүр орох болон хөдөлгөөн үйлдэж байх үед машинч ажлын байраа орхих боломжгүй, байнгын аюулгүй байдлаа хангаж ажилладаг, өртөө зөрлөгт зогсолт хийж зөрөх үед би бие засах үйлдэл зэргээ хийдэг, хөдөлгүүрийн аюулгүй байдлыг хангах, өртөө, зөрлөг руу орох, гарах үед машинчийн хажууд зогсож аюулгүй байдлаа хангаж, хяналт тавьдаг, өртөө хоорондын замд хөдөлгүүрийг шалгаж ажилладаг, ажилд гарахын өмнө эмчийн үзлэгт ордог, машинчийн бие муудсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авч, жижүүрт мэдэгдэх үүрэгтэй, зүтгүүрийг жолоодох эрхгүй. Тухайн өртөө руу орох үед би өөр юм халть бодсон байсан. Тэгээд гэнэт юу билээ гэж бодоодаас ямар дохиогоор орсон бэ гэж асуухад нэг шар дохиогоор орсон гэсэн. Тэгээд яаралтай тормос хийсэн, давталцлаар ярина гэдэг нь нэг шар дохио гэж хэлэхэд нь машинч эргэж нэг шар дохио гэж хэлдэг. Тухайн үед нэг шар дохио гэж хэлсэн гэсэн, би юм бодож байсан болохоор хэлсэн үгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-69 дугаар тал/, 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "...Би024 оны 02 дугаар сарын-ны өдөр ТЗ-ын өртөөний жижүүрээр ажиллаж байхад Эрхэт зөрлөгөөс цаг*******1 минутад ачааны59 -р галт тэрэг манай өртөөний чиглэлд хөдөлсөн тухай мэдэгдсэн. Удалгүй УБТЗ-ын Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулаг холбоогоор надад "59 -р галт тэргийг хойноос ирж байгаа*******402 -р галт тэрэгтэй зөрүүлж явуул" гэж ажлын чиглэлийг өгсөн. Би түүний дагуу59 -р галт тэргийг 18 цаг 02 минутад өртөөний-р замаар хүлээн авч, тухайн галт тэрэгний машинч нарт*******402 дугаартай галт тэрэгтэй зөрж хөдлөх талаар мэдэгдсэн. Тухайн галт тэрэгтэй зөрөх хойд чиглэлээс ирж байсан ачааны*******402 дугаар галт тэрэг манай өртөөд 18 цаг*******8 минутад 1-р замаар орж ирэх үед буюу дохионы өмнө явж байх үед нь машинч нарт холбоогоор өртөөний жижүүр ,*******402 -р галт тэргийг 1-р замаар зогсолттой хүлээн авч байна. Оруулах гэрлэн дохио нээлттэй.59 -р галт тэрэгтэй зөрнө. Бүрэлдэхүүн болон сүүлийн дохионд хяналт тавиараа" гэж хэлэхэд галт тэрэгний машинч*******402-р галт тэрэг 1-р замаар зогсолттой хүлээн авч байна гэж мэдлээ. Оруулах гэрлэн дохио нээлттэй.*******17 гэхээр нь би*******402 -р галт тэрэгний машинч зөв ойлгож гүйцэтгэ.*******402 -р галт тэрэг контролд орсон. Зогсож болно. Тоормос оо суллахгүй зогсож байгаарай.-р замаас59 -р галт тэргийг явуулна" гэж хэлсэн. Тэгээд удалгүй холбоогоораа59 -р галт тэргийг хөдөлгөж болохгүй шүү" гэхээр нь гайхаад юу болсон талаар асуухад*******402-р галт тэрэгний машинч дахиж хариу өгөөгүй. Гэтэл Пто-ын үзэгч холбоогоор Тэрэг замаас гарсан байна гэхээр нь болсон асуудлын талаар өртөөний дарга , техникч нарт мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,  

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн:  "...ын даргын022 оны 11 дугаар сарын-ны А-839 тоот тушаалын*******.5 дугаар заалтаар зохицуулагддаг бөгөөд машинч ямар нэгэн шалтгаанаар хориглосон заалттай дохионы өмнө машинч ямар нэгэн үйлдэл хийхгүй бол галт тэргийг нэн даруй зогсоох бүх арга хэмжээг авна гэж заасан. Машинч нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу зүтгүүрийн жолоодлогыг орхиж явахгүй,ид жолоодлогыг шилжүүлдэггүй. Хэрэв машинч жолоодлого хийх боломжгүй болсон тохиолдолд зүтгүүрийг зогсоох арга хэмжээг авч хөдөлгөөн хийхгүй байж, өртөөний жижүүрт мэдэгдэж, дараагийн бригадад хүлээлгэж өгнө, нь жолоодлого хийх эрхгүй байдаг ба зүтгүүр бие даан жолоодох шалгалтад орж, үнэмлэх авч түүний дараа дахин зүгшүүрлэлтэд орсны дараа галт тэрэг жолоодох эрхтэй болно. Галт тэрэг хөдөлгөөн үйлдэж байх үед машинч нь жолоодлогыг орхиж явах эрхгүй юм..." гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 189-196 дугаар дахь тал/,  

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "...Өртөө, зөрлөгийн оруулах гэрлэн дохионы 1 шар дохионы дэргэдүүр өнгөрөх үед дараагийн дохио хаалттай гэсэн мэдээлэл өгч байгаа тул0 км/цагаас бага хурдтай буюу хурдаа бууруулаад цааш явсан бол галт тэрэгтэй мөргөлдөхгүй байх боломжтой, Зам тээврийн хөгжлийн сайдын020 оны дугаар сарын-ны өдрийн А/154 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралтад заасан “Төмөр замын дохиолол, холбооны журмын*******.8 Оруулах дохио дараах дохиог өгнө. Нэг шар гэрэл- Галт тэрэг гол замаар зогсоход бэлэн явж өртөөнд орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай байна гэж заасныг мөрдөөгүйгээс мөргөлдөж, осол гарсан..." гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн6-218-р дахь тал/, 

3ам, тээвэр хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын төмөр замын хяналтын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч гаргасан Nº23/012/04 шинжээчийн: “... машинч нь "Зам, тээврийн хөгжлийн сайдын020 оны А/154 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт "Төмөр замын дохиолол, холбооны журам"-ын 1.4-т "Энэхүү журмаар тодорхойлсон дохио, тэмдгийн заалтыг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч бүр заавал дагаж мөрдөнө",*******.1-т "Гэрлэн дохио, семафорыг байнгын дохионд хамааруулж зориулалтаар нь дараах байдлаар ангилна: Оруулах-Өртөөг хоорондын замаас зааглах, галт тэргийг өртөө руу орохыг зөвшөөрөх буюу хориглох; Гаргах-Өртөөнөөс галт тэрэг хоорондын замд явуулахыг зөвшөөрөх буюу хориглох",*******.8-д "Оруулах гэрлэн дохио дараах дохиог өгнө: Нэг шар гэрэл-Галт тэрэг гол замаар зогсоход бэлэн явж өртөөнд орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай",*******.10.1-д "хагас автомат хориглолоор тоноглогдсон хэсэг гаргах гэрлэн дохио дараах дохиог өгнө: Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно" гэж заасан байдаг.T25K-0517 дугаартай илчит тэрэгний машинч ,гийн өртөөний Ч орох дохионы заалтыг ажиглаж "нэг шар" гэж хэлснийг давтан хэлээгүй, Ч оруулах болон ПЧ1 давтах дохионы заалтыг ажиглаагүй өнгөрсөн, Ч оруулах дохио "нэг шар гэрэл" заалттай байхад албаны тоормос хийж хурд бууруулахгүйгээр 60 км/ц хурдтай өнгөрч, зогсоход бэлэн яваагүй, гаргах1 дохио "улаан" заалттай байхад яаралтай тоормос хийсэн, хаалттай "улаан" дохионы өмнө зогсоогүй, дохио өнгөрсөн, сумын бэлчирт зогсож байсан хөдлөх бүрэлдэхүүнийг мөргөж их хэмжээний хохирол учруулсан нь Зам, тээврийн хөгжлийн сайдын020 оны А/153 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт "Төмөр замын техник ашиглалтын журам"- ын 6.1.2-т "дохио бол үг дуугүй биелүүлбэл зохих тушаал мөн. тээврийн ажилтан дохионы шаардлагыг биелүүлэхийн тулд бололцоотой бүх арга хэрэгслийг ашигласан байх шаардлагатай. Хориглосон заалттай гэрлэн дохио, семафорыг өнгөрч болохгүй. Гэрлэн дохио ба семафорын гэрэл унтарсан, тодний заалт буруу, ойлгогдохгүй байх, дохионы бусад хэрэгслээр ойлгогдохгүй дохио өгвөл зогсохыг шаардана",.1.2-т "нэг шар /үл анивчих/ гэрэлтэй гэрлэн дохио нь хориглосон заалттай дараагийн дохионы өмнө албан тоормослолт хэрэглэн зогсож чадахуйц хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө. Суман шилжүүлгээр хажуугийн зам руу галт тэрэг явах үеийн хурдыг ашиглалтын нөөцлөлийг харгалзан суурь бүтэц эзэмшигч тогтооно".1.3-т өртөөнд галт тэргийг зогсоох шаардлагатай үед хүлээн авах замын гаргах гэрлэн дохиог /гаргах гэрлэн дохио байхгүй бол хязгаарын шон/ өнгөрүүлэх галт тэргийг зогсоох",.2.3-т "галт тэрэг жолоодож яваа машинч, нь дараах үүргийг чанд биелүүлнэ: а. зам чөлөөтэй эсэх, дохио, дохионы заагч болон тэмдгийг ажиглаж, тэдгээрийн шаардлагыг биелүүлж гэрлэн дохио, семафороор өгч байгаа дохио галт тэрэгний бригад, өртөө, замын ажилтнаас өгөх зогсоох, хурд бууруулах дохиог ажиглаж бие биедээ давталцаж байх; д. өртөөнд орох болон өнгөрөхдөө өгөгдөж байгаа дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эвдрэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээг нэн даруй авч байх",.2.4-т "галт тэрэг жолоодож явахдаа машинч дараах үйлдлийг гүйцэтгэнэ: б. байнгын дохио хориглосон заалттай байх буюу бусад дохионы заалт хурд бууруулахыг шаардсан байвал албаны тоормос хийж, хориглосон заалттай дохио өнгөрүүлэхгүйгээр галт тэргийг зогсоох ба харин хурд бууруулах дохиотой бол тухайн дохиогоор тогтоосноос илүүгүй хурдтай өнгөрч байх,.2.7-д "галт тэргийг осол аюулгүй жолоодох, хоорондын замд галт тэрэгний явах цагийг мөрдөж биелүүлэхийг түүчээний, хоёр дахь болон түлхэгч зүтгүүрийн машинч нар нэгэн адил бүрэн хариуцна" гэж заасныг тус тус зөрчсөн буюу төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн байна.", Туслах машинч нь "2ТЭ25КМ-0517 дугаартай илчит тэрэгний өртөөний Ч оруулах дохио нэг шар гэрэл асаж байхад байхад машинчид "нэг шар" гэж хэлсэн ч машинч хурд бууруулах дохионы заалтыг давталцаагүйд хяналт тавьж, дахин давталцаагүй, машинч оруулах дохиог 60 км/ц хурдтай өнгөрөхөд албаны тормос хийж хурд бууруулах шаардлага тавиагүй, давтах П41 дохио харанхуй байхад1 гаргах дохио хаалттай байгааг мэдэж машинчид хурд бууруулах, зогсох шаардлага тавиагүйгээс машинч1 дохионы "улаан" заалтын*******78 метрийн өмнө аралтай тормос хийж, дохио өнгөрч, сумын бэлчирт зогсож байсан хөдлөх бүрэлдэхүүнийг мөргөж их хэмжээний хохирол учруулсан нь Зам, тээврийн хөгжлийн сайдын020 оны А/153 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт техник ашиглалтын журмын.2.3- т "галт тэрэг жолоодож яваа машинч, нь дараах үүргийг чанд биелүүлнэ: а. зам чөлөөтэй эсэх, дохио, дохионы заагч болон тэмдгийг ажиглаж, тэдгээрийн шаардлагыг биелүүлж гэрлэн дохио, семафороор өгч байгаа дохио галт тэрэгний бригад, өртөө, замын ажилтнаас өгөх зогсоох, хурд бууруулах дохиог ажиглаж бие биедээ давталцаж байх; д. өртөөнд орох болон өнгөрөхдөө өгөгдөж байгаа дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээг нэн даруй авч байх; е. өртөөнд галт тэргийг зогсоох шаардлагатай үед хүлээн авах замын гаргах гэрлэн дохиог /гаргах гэрлэн дохио байхгүй бол хязгаарын шон/ өнгөрүүлэхгүйгээр галт тэргийг зогсоох",.2.5-д "замд явах үед зүтгүүрийн бригад дараах үйлдлийг гаргахгүй ажиллах шаардлагатай: а. энэхүү журам, суурь бүтэц эзэмшигчийн тушаал, шийдвэр, олгогдсон анхаарамж, дохионы заалтаар өнгөрөх тогтоосон хурдыг хэтрүүлэх" гэж заасныг тус тус зөрчсөн буюу төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн байна." гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 147-150 дугаар тал/, 

"Ашид билгүүн" хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн шинжээч ******024 оны 06 дугаар сарын-ний өдрийн NºШД-324-10118 дугаартай: " хувь нийлүүлсэн нийгэмлэгт 117,350,135 төгрөгийн хохирол учирсан.” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн1-169 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт “галт тэрэгний машинч, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан” үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч ****** , нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.   

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч ****** , нарын хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөн үйлдэл, түүний улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд ****** , нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг “Галт тэрэгний машинч, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.  

Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, ... эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 

497 дугаар зүйлийн97.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, ... этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.”, 

510 дугаар зүйлийн*******10.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж тус тус хуульчилжээ. 

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгд 117,350,135 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн024 оны 06 дугаар сарын-ний өдрийн №ШД-324-10118 дугаартай эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч нь шүүхийн шатанд*******,000,000 төгрөгийг төлжээ. 

 Иймд Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн*******10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчгөөс 55,675,067 төгрөгийг, шүүгдэгчгоос*******8,675,067 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулж " хувь нийлүүлсэн нийгэмлэг”-т олгож, гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч , нарыг тус тус жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг шүүгдэгч нарын оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу******* аймгийн******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох саналтай байна...” гэв.  

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчгийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Иргэний нэхэмжлэгчийн зүгээс хохирол төлбөр төлөх боломжоор хангаж өгнө үү гэсэн тул харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж өгнө үү. Шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Иймд Зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.  

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчгийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчгийн тухайд настай, олон улсын******* эрхийн конвенцод заасан агуулгаар нас нь өсвөр нас, өөрийн үйлдэл үр дагаврыг бүрэн ухамсарлах боломжгүй нас гэж ойлгодог. Тухайн ажилдаа 6 сарын хугацаанд маш богино хугацаанд ажилласан, туршлага нимгэн, тухайн үед айж сандарсан нөхцөл байдалтай, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас санамсар болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтогддог. Түүний хувийн байдлын тухайд бага насны хүүхдүүдтэй,******* нь ажил хийдэггүй учир гэр бүлээ тэжээн тэтгэх шаардлагатай. Шүүхээс шүүгдэгчгоос*******8,675,067 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь ажил хөдөлмөр эрхлэхэд хязгаарлах нөхцөл байдал тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч нь болон аймагт очиж ажил хийдэг. аймгийн гаралтай хүн байгаа тул******* аймгаас гарахыг хязгаарлаж байгаа нь хохирол төлбөр төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго, мөн чанар алдагдах, хохирол төлбөр төлөхөд учир дутагдалтай байна гэж харж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөхөө нөхөн төлөхийг сайн дураараа илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж  хорихоос өөр төрлийн ял буюу 1 жилийн хугацаанд тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэв.  

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** , нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч нь урьд 1 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдалтай боловч ****** эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. 

Шүүхээс шүүгдэгч ****** , нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдугүйгээр тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавихыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч ****** , нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6.2 дугаар зүйлийн 1,, дэх хэсэг,*******6.6,*******6.7,*******6.8 дугаар зүйлийн 1, дэх хэсэг,*******6.10 дугаар зүйлийн дэх хэсэг,*******6.13 дугаар зүйлийн 1,, дэх хэсэг,*******7.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч ****** ургийн овогт , ургийн овогт ****** нарыг галт тэрэгний машинч, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

2.Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч ****** , нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.   

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ****** , нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, биелэлтэд хяналт  тавьж ажиллахыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосугай. 

5.Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 497 дугаар зүйлийн 497.3, 510 дүгээр зүйлийн*******10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчгөөс 55,675,067 төгрөгийг, шүүгдэгчгоос*******8,675,067 төгрөгийг тус тус гаргуулж " хувь нийлүүлсэн нийгэмлэг ”-т олгож, гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг мэдэгдсүгэй. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар хэрэгт шүүгдэгч ****** , нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн*******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ****** , нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР