| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/2323/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2736 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2736
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Юмжирдулам хөтөлж,
улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Д.Халзан нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчуул овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2308031440040 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, .. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Дархчуул овогт *******ын ******* /РД:../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 272 тоот гэртээ байхдаа өөрийн гар утсаараа "Poker RRR2" аппликейшн рүү нэвтрэн орж "******* *******" нэртэй клуб нээж, өөрийн Хаан банкны 505839**** тоот дансаараа 18.266 удаагийн гүйлгээгээр 455.557.333 төгрөг, П.*******гийн Хаан банкны 505837**** тоот дансаар 8959 удаагийн гүйлгээгээр 207.755.380 төгрөг, П.*******ийн Хаан банкны 500667**** тоот дансаар 3786 удаагийн гүйлгээгээр 108.920.597 төгрөг, Г.*******ын Хаан банкны 507618**** тоот дансаар 55 удаагийн гүйлгээгээр 12.141.500 төгрөг, Г.*******ий Хаан банкны 503142**** тоот дансаар 1299 удаагийн гүйлгээгээр 38.411.974 төгрөгийн тоглолтыг тус тус зохион байгуулснаас Г.******* нь өөрийн Хаан банкны 505839**** тоот дансаараа 46,808,993 төгрөг, П.*******гийн Хаан банкны 505837**** тоот дансаар 18,959,011 төгрөг, П.*******ийн Хаан банкны 500667**** тоот дансаар 6,838,497 төгрөг, Г.*******ын Хаан банкны 507618**** тоот дансаар 220,900 төгрөг, Г.*******ий Хаан банкны 503142**** тоот дансаар 113,978 төгрөг, нийт 72.941.379 төгрөгийн ашиг олж мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2308031440040 дугаартай хэргээс:
Эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоолууд /хэргийн 1-р хавтас 101, 154, 179 дэх тал/,
*******ын *******ийн эзэмшлийн Хаан банкны 530612**** тоот данс, *******ын *******ий эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 41704**** тоот данс, гийн *******гийн эзэмшлийн Хаан банкны 505837**** тоот данс, *******ын *******ий эзэмшлийн 500569****, 505839****, 500666**** тоот данс, мөн 503142****, 530616****, 508448****, 517504****, 530556****, 530584****, 530584****, 530606****, 530608****, 530606****, 530609****, 530616****, 540043****, 501928**** тоот данснуудын шилжилт хөдөлгөөний хязгаарласан Прокурорын 37, 39, 48, 57, 66 дугаартай тогтоол /хэргийн 1-р хавтас 8-10, 35-36, 109, 161, 186 дэх тал/,
*******ын *******ий эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 41704**** тоот дансны хуулга, Хаан банкны 503142**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 47-89 дэх тал, 2-р хавтас 64, 66 дах тал/,
ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 45106**** тоот дансны хуулга, Хаан банкны 503070**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 6-26, 63 дахь тал/,
Н.*******ий 2 ширхэг гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 191-192 дахь тал/,
*******ын *******ий эзэмшлийн Хаан банкны 505839**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 58-61 дэх тал/,
ийн *******гийн эзэмшлийн Хас банкны 505837**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 62 дахь тал/,
ийн Мөнхбаярын эзэмшлийн Хас банкны 500570**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 65 дахь тал/,
ийн *******ийн эзэмшлийн Хас банкны 500570**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 67 дахь тал/,
Дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хэргийн 2-р хавтас 69-101 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 2-р хавтас 57 дахь тал/,
Гэрч Г.*******ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 8-10, 171 дэх тал/,
Гэрч П.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 19 дэх тал/,
Гэрч П.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 198 дахь тал/,
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 200 дахь тал/,
Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 202 дахь тал/,
Санхүүгийн шинжээч, ахлах мөрдөгч цагдаагийн дэд хурандаа Л.Цацралын гаргасан 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 47250029 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /хэргийн 2-р хавтас 133-149 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ040125/104 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 166-170 дахь тал/,
Шинжээч Д.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 176-177 дахь тал/,
Шүүгдэгч Г.*******ий мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 69-67 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 25, 119, 131 дэх тал, 2-р хавтас 182 дахь тал/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 26-27, 132-133 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 120 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 121 дэх тал, 2-р хавтас 181 дэх тал/, дансны хуулга /хэргийн 1-р хавтас 138-145 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 2-р хавтас 1-2 дахь тал/, ял шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 110, 178 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хэргийн 2-р хавтас 180, 184 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 2-р хавтас 183 дахь тал/ зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*******ий гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Г.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 272 тоот гэртээ байхдаа өөрийн гар утсаараа "Poker RRR2" аппликейшн рүү нэвтрэн орж "******* *******" нэртэй клуб нээж, өөрийн Хаан банкны 505839**** тоот дансаараа 18.266 удаагийн гүйлгээгээр 455.557.333 төгрөг, эхнэр П.*******гийн Хаан банкны 505837**** тоот дансаар 8959 удаагийн гүйлгээгээр 207.755.380 төгрөг, хойд эцэг П.*******ийн Хаан банкны 500667**** тоот дансаар 3786 удаагийн гүйлгээгээр 108.920.597 төгрөг, төрсөн эцэг Г.*******ын Хаан банкны 507618**** тоот дансаар 55 удаагийн гүйлгээгээр 12.141.500 төгрөг, төрсөн дүү Г.*******ий Хаан банкны 503142**** тоот дансаар 1299 удаагийн гүйлгээгээр 38.411.974 төгрөгийн тоглолтыг тус тус зохион байгуулснаас Г.******* нь өөрийн Хаан банкны 505839**** тоот дансаараа 46,808,993 төгрөг, эхнэр П.*******гийн Хаан банкны 505837**** тоот дансаар 18,959,011 төгрөг, хойд эцэг П.*******ийн Хаан банкны 500667**** тоот дансаар 6,838,497 төгрөг, төрсөн эцэг Г.*******ын Хаан банкны 507618**** тоот дансаар 220,900 төгрөг, төрсөн дүү Г.*******ий Хаан банкны 503142**** тоот дансаар 113,978 төгрөг, нийт 72.941.379 төгрөгийн ашиг олж мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоолууд /хэргийн 1-р хавтас 101, 154, 179 дэх тал/,
*******ын *******ийн эзэмшлийн Хаан банкны 530612**** тоот данс, *******ын *******ий эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 41704**** тоот данс, гийн *******гийн эзэмшлийн Хаан банкны 505837**** тоот данс, *******ын *******ий эзэмшлийн 500569****, 505839****, 500666**** тоот данс, мөн 503142****, 530616****, 508448****, 517504****, 530556****, 530584****, 530584****, 530606****, 530608****, 530606****, 530609****, 530616****, 540043****, 501928**** тоот данснуудын шилжилт хөдөлгөөний хязгаарласан Прокурорын 37, 39, 48, 57, 66 дугаартай тогтоол /хэргийн 1-р хавтас 8-10, 35-36, 109, 161, 186 дэх тал/,
*******ын *******ий эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 41704**** тоот дансны хуулга, Хаан банкны 503142**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 47-89 дэх тал, 2-р хавтас 64, 66 дах тал/,
ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 45106**** тоот дансны хуулга, Хаан банкны 503070**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 6-26, 63 дахь тал/,
Н.*******ий 2 ширхэг гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 191-192 дахь тал/,
*******ын *******ий эзэмшлийн Хаан банкны 505839**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 58-61 дэх тал/,
ийн *******гийн эзэмшлийн Хас банкны 505837**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 62 дахь тал/,
ийн Мөнхбаярын эзэмшлийн Хас банкны 500570**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 65 дахь тал/,
ийн *******ийн эзэмшлийн Хас банкны 500570**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 67 дахь тал/,
Дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хэргийн 2-р хавтас 69-101 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 2-р хавтас 57 дахь тал/,
Гэрч Г.*******ий мөрдөн байцаалтад өгсөн: Би Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Миний төрсөн ах Г.******* гэж хүн байдаг юм. Г.******* ах маань 2023 оны 10 дугаар сарын эхээр надаас банкны дансаа хэд хоног хэрэглүүлчих гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн эзэмшлийн Хаан банкны 503142**** тоот дансыг өгч интернэт банкны нэвтрэх нэр, нууц кодыг хэлж өгсөн. Удалгүй дахин данс байна уу гэж хэлээд миний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 41704**** тоот дансыг авсан ба бас нэвтрэх нэр, нууц кодыг хэлээд өгсөн. Миний өгсөн тус хоёр дансыг удалгүй битүүмжилсэн байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудагдан ирсэн. ...Би заримдаа мөнгө хэрэг болбол 20.000, 30.000 төгрөг өгчих гээд авчдаг байсан. Тэрнээс биш дансаа ашиглууллаа гэж мөнгө авдаггүй байсан. ...Би ах Г.*******д дансаа өгчхөөд өөрөө ашиглаагүй. Миний Хаан банкны 503142**** тоот данс нь цалингийн зээл төлдөг өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нээгдэж 2,3 өөрөө орлого зарлагын гүйлгээ хийсэн. Тэр үед ах ашиглаагүй байсан. Яагаад гэвэл 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр битүүмжлэгдсэн байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 8-10, 171 дэх тал/,
Гэрч П.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо .. тоотод нөхөр Г.******* болон 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр Г.******* нь гар утсаараа цахим мөрийтэй тоглоом тоглуулаад байх шиг байдаг байсан. Би тэрэнд нээх оролцоо байдаггүй тийм зүйл тоодоггүй юм. Нөхөр Г.******* нь 2023 оны 10 дугаар сарын эхээр миний эзэмшлийн Хаан банкны 505837**** тоот дансыг нөхөр маань авсан. Нөхөр маань нэвтрэх нэр, нууц кодыг маань мэддэг байсан ба тухайн цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаандаа ашигласан байсан. Удалгүй хэд хоноод миний дансыг битүүмжилсэн байсан. ...Миний нөхөр Г.******* нь хүнээс цахим мөрийтэй тоглоом тоглуулдаг сайт аппликейшн худалдан авсан гэсэн. Тэрнийхээ үйл ажиллагаа явуулах зорилгоор миний дансыг авсан. ...Би дансныхаа орлого зарлагын мэдээллийг хараагүй миний нөхөр Г.******* мэдэж байсан байх. Нөхөр Г.******* нь миний дансыг ашиглаж байх хугацаанд би хувьдаа болон орлого зарлага гүйлгээ хийсэн зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 19 дэх тал/,
Гэрч П.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний хүү Г.******* нь 2023 оны 10 дугаар сарын эхээр надаас “дансаа өгөөч, би хүнээс мөнгө авах гээд байна” гэхээр нь миний хүү надад зөндөө тус болж байсан болохоор би итгээд өөрийн Хаан банкны 500667**** тоот дансыг нэвтрэх нэр, нууц кодтой нь хамт өгсөн. Тухайн хугацаанд ашиглаж байгаад над руу Хаан банкны дансыг чинь битүүмжлэгдлээ гэсэн ба дахиад данс байна уу? гэхээр нь би нээх их юм бодолгүй дахин Хас банкны 5005.... гэсэн данс байсан ба би дугаарыг нь бүтэн мэдэхгүй байна. Мөн удалгүй тус дансыг битүүмжилсэн байна гэж хэлсэн. Би яасан талаар хүү Г.*******ээс асуухад тодорхой юм хэлээгүй. Дараа нь цахим мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж миний 2 дансыг ашиглаж байсныг мэдсэн. ...Г.******* надаас гуйгаад байсан. Би *******ий хойд аав нь бөгөөд миний хүү надад их тус болж байсан учир би итгээд хоёр банкныхаа дансыг өгсөн. Миний данснуудаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан талаар сүүлд мэдсэн. ...Би хүү Г.*******ээс 50.000 төгрөг гуйж авч байсан. Тэрнээс биш данс ашигласан гэж би мөнгө нэхэж авсан зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 198 дахь тал/,
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би нөхөр Г.******* болон хүүхдийн хамт 3-уулаа амьдардаг юм. Г.*******ий төрсөн ах Г.******* гэдэг хүн байдаг юм. Манай нөхөр ******* хэлэхдээ “*******ээ ах чинь данс хэрэгтэй байна гэсэн, чи өөрийнхөө дансыг өгчихөөр яах гээд байгаа юм” гэхэд би “дансаа ашиглаж байгаа учир болохгүй байна. Чи ашигладаггүй юм чинь өгчих” гэхээр нь би Худалдаа хөгжлийн банкны 45106**** тоот дансыг 2023 оны 10 сарын эхээр авсан юм. Тэгээд ашиглаж байгаад удалгүй *******ээ ах холбогдоод “Голомт банкны данс амар байдаг юм шиг байна, шимтгэл багатай юм байна, чи ахдаа нээгээд өгчхөөч” гэсэн. Би Цамбагаравын Голомт банкны салбар дээр очиж 171518**** тоот данс нээлгээд ******* ах руу нэвтрэх нэр, нууц кодыг өгсөн....гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 200 дахь тал/,
Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Миний төрсөн хүү Г.******* нь 2023 оны 10 дугаар сарын дундуур над руу залгаад “аав би дансаа хаалгачихлаа, надад түр хэрэглүүлэх данс байна уу?” гэсэн. Би яагаад дансаа хаалгасан юм бэ гэхэд “аав би дараа нь хэлье” гэхээр нь “за за” гээд өөрийн эзэмшлийн Хаан банкны 507618**** тоот дансыг интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгтэй нь хамт өгсөн. ******* дансны дугаар авсан өдрийнхөө орой 20 цагийн орчимд над руу залгаад “аав Хаан банкны 507618**** тоот дансыг чинь хаалгачихлаа” гэхээр нь “яав, юу болоод яагаад хаасан юм бэ” гэхэд “би цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж таны дансаар мөнгө авч байгаад миний дансыг битүүмжилчихлээ” гэхээр нь түүнийг загнасан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 202 дахь тал/,
Санхүүгийн шинжээч, ахлах мөрдөгч цагдаагийн дэд хурандаа Л.Цацралын гаргасан 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 47250029 дугаартай Мөрдөгчийн магадалгаанд: Г.*******ий Хаан банкны 505839**** тоот дансанд 2023.01.01-2023.10.04- ний хооронд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй "shar66, **88**, Huur7777, saagii, 2hvv, PG13, hvv09, 88poker88...” гэх утгатайгаар нийт дүнгээр 18226 удаагийн гүйлгээгээр 455,557,333.0 төгрөгийн орлогын, 3716 удаагийн гүйлгээгээр 408,748,340.0 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Дээрх 455,557,333.0 төгрөгийн орлогоос өөрийн хамаарал бүхий П.*******гийн Хаан банкин дах 505837**** тоот дансанд 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс 2023 оны 10 сарын 04-ний өдрийн хооронд 139 удаагийн гүйлгээгээр 54,142,000.0 төгрөг, иргэн П.Ариунцэцэгийн Хаан банкны 504269**** тоот дансанд 2023.05.08-2023.08.04-ний хооронд 501 удаагийн гүйлгээгээр 53,745,000.0 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.
- П.*******гийн Хаан банкны 505837**** тоот дансанд 2023.03.07- 2023.05.21-ний хооронд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй "рoker, moon moon, Luuu44444, money, Монгол Хожил 999, LEGENDD...” гэх утгатайгаар нийт дүнгээр 8959 удаагийн гүйлгээгээр 207,755,380.0 төгрөгийн орлогын, 1974 удаагийн гүйлгээгээр 188,796,369.0 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна.
- П.*******ийн Хаан банкны 500667**** тоот дансанд 2023.10.15- 2023.11.01-ний хооронд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй "hartsaga, bazdag, zvvdnii hvn, HULEGU...” гэх утгатайгаар нийт дүнгээр 3786 удаагийн гүйлгээгээр 108,920,597.0 төгрөгийн орлогын, 569 удаагийн гүйлгээгээр 102,748,340.0 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна.
- Г.*******ын Хаан банкны 507618**** тоот дансанд 2023.11.23-нд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй "burznaa, JOKERRRR2, QQQQ, Бүргэд, зоос...” гэх утгатайгаар нийт дүнгээр 55 удаагийн гүйлгээгээр 12,141,500.0 төгрөгийн орлогын, 18 удаагийн гүйлгээгээр 11,920,600.0 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна.
- Г.*******ий Хаан банкны 503142**** тоот дансанд 2023.01.01-2023.10.14-ний хооронд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй "88888N, yedoo, azaz99, AAA9999, burznaa...” rэх утгатайгаар нийт дүнгээр 1299 удаагийн гүйлгээгээр 38,411,974.0 төгрөгийн орлогын, 370 удаагийн гүйлгээгээр 38,297,996.0 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна гэх /хэргийн 2-р хавтас 133-149 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний шинжээч Д.Баяраагийн гаргасан 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ040125/104 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 47250029 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар “Цахим мөрийтэй тоглоомын орлого байж болзошгүй” гэж тогтоосон нь эдийн засгийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй болно. Харин 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаанд Г.*******ий Хаан банкны 505839**** тоот дансанд “Цахим мөрийтэй тоглоомын орлого байж болзошгүй” гэх орлогын 18,266 удаагийн гүйлгээгээр 455,557,333.00 төгрөг, зарлагын 3,716 удаагийн гүйлгээгээр 408,748,340.00 төгрөг тус тус хийгдсэн нь үндэслэлтэй байна. /Хавсралт-1-ийн 6-р баганаар орлогын гүйлгээг, 7-р баганаар зарлагын гүйлгээг харуулав/
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаанд П.*******гийн Хаан банкны 505837**** тоот дансанд “Цахим мөрийтэй тоглоомын орлого байж болзошгүй” гэх орлогын 8,959 удаагийн гүйлгээгээр 207,755,380.00 төгрөг, зарлагын 1,974 удаагийн гүйлгээгээр 188,796,369.00 төгрөг тус тус хийгдсэн нь үндэслэлтэй байна. /Хавсралт-2-ын 7-р баганаар орлогын гүйлгээг, 6-р баганаар зарлагын гүйлгээг харуулав/
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаанд П.*******ийн Хаан банкны 500667**** тоот дансанд “Цахим мөрийтэй тоглоомын орлого байж болзошгүй” гэх орлогын 3,786 удаагийн гүйлгээгээр 108,920,597.00 төгрөг, зарлагын 569 удаагийн гүйлгээгээр 102,082,100.00 төгрөг тус тус хийгдсэн нь үндэслэлтэй байна. Хавсралт-3-ын 7-р баганаар орлогын гүйлгээг, 6-р баганаар зарлагын гүйлгээг харуулав/
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаанд Г.*******ын Хаан банкны 507618**** дансанд "Цахим мөрийтэй тоглоомын орлого байж болзошгүй" гэх орлогын 55 удаагийн гүйлгээгээр 12,141,500.00 төгрөг, зарлагын 18 удаагийн гүйлгээгээр 11,920,600.00 төгрөг тус тус хийгдсэн нь үндэслэлтэй байна. /Хавсралт-4-ийн 7-р баганаар орлогын гүйлгээг, 6-р баганаар зарлагын гүйлгээг харуулав/
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаанд Г.*******ий Хаан банкны 503142**** дансанд "Цахим мөрийтэй тоглоомын орлого байж болзошгүй" гэх орлогын 1,299 удаагийн гүйлгээгээр 38,411,974.00 төгрөг, зарлагын 370 удаагийн гүйлгээгээр 38,297,996.00 төгрөг тус тус хийгдсэн нь үндэслэлтэй байна. Хавсралт-5-ын 7-р баганаар орлогын гүйлгээг, 6-р баганаар зарлагын гүйлгээг харуулав/
Г.*******, П.*******, П.*******. Г.*******, Г.******* нарын Хаан банкны данисуудад орсон "Цахим мөрийтэй тоглоомын орлого байж болзошгүй" гэх орлогын гүйлгээнд уг хэрэгт хамааралгүй гүйлгээ ороогүй байна гэх /хэргийн 2-р хавтас 166-170 дахь тал/,
Шинжээч Д.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн: ЭЦА-ны ЭЗГХТГ-ын санхүүгийн шинжээчийн гаргасан 47250029 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар Г.*******ий өөрийн эзэмшдэг Хаан банк дахь 505839**** тоот дансаар 2023.01.01-2023.11.22-ны өдрийн хугацаанд "Цахим мөрийтэй тоглоомын орлого байж болзошгүй" гэх орлого 455,557.333.00 төгрөгийн, зарлагын 408,748,340.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь, үндэслэлтэй ба орлого зарлагын зөрүүгээр ашиг, алдагдал тооцогдоно. Өөрөөр хэлбэл Г.******* нь 46,808,993.00 төгрөг/ 455,557,333.00-408,748,340.00/ ашиг олсон гэж үзэхээр байна. Тэгэхээр Г.******* нь өөрийн Хаан банкны 505839**** тоот дансаараа 46,808,993.00 төгрөгийг ашиг олсон байна. Ингээд хүн тус бүр дээр зөвхөн "Цахим мөрийтэй тоглоомын орлого байж болзошгүй" гэх орлого, зарлагын хувьд /орлого- зарлага+ашиг, алдагдал/ ашиг, алдагдал гарна. П.*******гийн Хаан банкны 505837**** тоот дансаар 18,959,011.00 төгрөг, П.*******ийн Хаан банкны 500667**** тоот дансаар 6,838,497.00 төгрөг, Г.*******ын Хаан банкны 507618**** тоот дансаар 220,900.00 төгрөг, Г.*******ий Хаан банкны 503142**** тоот дансаар 113,978.00 төгрөгийн ашигтай олсон нөхцөл байдалтай байна. Г.******* нь дээрх хүмүүсийн дансаар мөрийтэй тоглоом тоглуулж нийт 72.941.379 төгрөгийн орлого олсон байх боломжтой байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 176-177 дахь тал/,
Шүүгдэгч Г.*******ий мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Миний бие эхнэр *******, дүү *******, ь, ах *******, аав ******* болон өөрийн Хаан банкны дансыг ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулснаа хүлээн зөвшөөч байна. Би прокурорыг өөрчлөлт оруулсан тогтоолыг мөн хүлээн зөвшөөрч байна. Дээрх хүмүүсийн дансыг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Миний бие дэлгэрэнгүй мэдүүлэг өгөхгүй. ...Би шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэгтэй танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 69-67 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус улсын иргэн нь “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрхтэй ба энэ нь хүн бүр хуулиар хориглоогүй, өөрийнх нь амьжиргааны санхүүгийн эх үүсвэр болсон ажил үйлчилгээг сонголтоороо, сайн дурын үндсэн дээр хийх болон өөрийн хүссэн, сонирхсон мэргэжлийг үзэмжээрээ эзэмших явдал юм.
Үндсэн хуулиар тодорхойлсон эрхийг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно” гэж баталгаажуулан хуульчилжээ.
Харин уг хуулийн 8.1 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөлтэйгөөр, мөн хуулийн 8.2 дугаар зүйлд энгийн зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх ажил, үйлчилгээний жагсаалтыг тус тус тогтоосон байх бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4-т “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор заасан байна.
Төлбөрт таавар болон бооцоот тоглоомыг зохион байгуулахад аливаа хэлбэрээр оролцож байгаа хүн, хуулийн этгээд нь энэ үйл ажиллагаанаас ашиг олох эсхүл өөрийн бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой байдаг бөгөөд эдгээр таавар, тоглоомын үр дүнг нь урьдчилан таах, тооцоолох боломжгүй эсхүл магадлал муутай, аз туршсан явдал тул энэ агуулгаараа бусдын санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй учир хууль тогтоогч уг ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулахаар зохицуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” бол гэмт хэрэгт тооцохоор заажээ.
“Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом” гэдэгт ашиг хонжоо олох зорилготой үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаардаг ба тус гэмт хэргийн обьектив тал нь хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний ашиг, хувь олж буй байдал нь хуульд заасан гэмт хэргийн субьектив талын шинж болдог.
Шүүгдэгч Г.******* нь эхнэр П.*******, төрсөн эцэг Г.*******, хойд эцэг П.*******, төрсөн дүү Г.******* нартай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байна.
Дээрх гэрчүүд нь шүүгдэгч Г.*******ийг цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөн түүнд өөрсдийн эзэмшлийн банкны дансаа ашиглуулж байсан талаар тодорхой мэдүүлсэн, гэрч П.*******, Г.*******, П.*******, Г.******* нар нь “” аппликейшн рүү нэвтрэн орж "******* *******" нэртэй клуб нээж цахим мөрийтэй тоглоом тоглож байсан талаар мэдүүлж, шүүгдэгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгч болон нэр бүхий гэрч нарын дансны хуулганд тулгуурлаж хийсэн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 47250029 дугаартай Мөрдөгчийн магадалгаагаар ... 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд түүний олсон ашгийн талаар тусгагдаагүй байх тул Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний шинжээч Д.Баяраагийн гаргасан 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ040125/104 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шинжээч Д.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн ...Г.******* нь өөрийн болон дээрх хүмүүсийн дансаар мөрийтэй тоглоом тоглуулж нийт 72.941.379 төгрөгийн орлого олсон байх боломжтой байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 176-177 дахь тал/-ээр үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Г.*******ий фейсбүүк цахим сүлжээнд хөзөр ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
“Мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэж интернэт, компьютер болон сүлжээний технологи ашиглан мөрийтэй тоглоом тоглуулах үйлчилгээг зохион байгуулсан үйлдлийг ойлгох ба мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа веб хуудас, фейсбүүк, пейж хуудас, гар утасны аппликейшн зэргийг өргөнөөр ашигласан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.******* нь үргэлжилсэн үйлдлээр мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийн тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хэргийн 2-р хавтас 110, 178 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Г.******* гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон гэмшсэн, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёс болоод гэм буруугийн зарчимд нийцсэн, дээр дурдсан нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Г.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинж /цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан/, гэмт хэрэг үйлдсэн арга /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 4 хүний дансыг ашигласан/ болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.*******д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол шаардахгүй юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан “шүүгдэгч Г.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч мөрийтэй тоглоом зохион байгуулаад ашиг орлого олоогүй. Иймд 72.941.379 төгрөг гаргуулж улсын орлого болгох” талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан тул шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон ашиг болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 72.941.379 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.*******ий эзэмшлийн Хаан банкны 500569****, 505839****, 500666**** тоот данс, Г.*******ий эзэмшлийн Хаан банкны 503142**** тоот данс, Г.*******гийн эзэмшлийн Хаан банкны 505837**** тоот данс, Г.*******ий эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкны 41704**** тоот данс, Б.*******ийн эзэмшлийн Хаан банкны 530612**** тоот данснуудын хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарласан Прокурорын 09, 48, 57, 66, 39, 37 дугаар зөвшөөрлийн тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.*******д холбогдох эрүүгийн 2308031480042, 2308031870043, 230803186041 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2308031440040 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын тогтоол хэрэгт авагдсан, прокуророос эрүүгийн 2308031440040 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг дурдах нь зүйтэй. /хэргийн 1 дүгээр хавтас 101, 154, 179 дэх тал/
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархчуул овогт *******ын *******ийг үргэлжилсэн үйлдлээр мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийн тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******ий гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 72.941.379 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Г.*******ий эзэмшлийн Хаан банкны ,,, **9 тоот данс,
Г.*******ий эзэмшлийн Хаан банкны*** тоот данс,
Г.*******гийн эзэмшлийн Хаан банкны ***тоот данс,
Г.*******ий эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкны **тоот данс,
Б.*******ийн эзэмшлийн Хаан банкны ***тоот данснуудын хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарласан Прокурорын 09, 48, 57, 66, 39, 37 дугаар зөвшөөрлийн тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР