2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2612

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          11          24                                      2025/ШЦТ/2612

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч Ц.Цэрэнбалжир, хохирогч О.*****, иргэний нэхэмжлэгч Ү.*****, шүүгдэгч Т.*****-*****, түүний өмгөөлөгч Ч.***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ***** овогт *****-*****рын *****-********** холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ****оны *** дүгээр сарын ***-ны өдөр, Улаанбаатар хотын ***** дүүрэгт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн т*****орхой ажилгүй, ам бүл 7, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт ***** дүүргийн *** дугаар хороо **** тоот***** оршин суух хаягтай, улсаа авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ***** овогт *****-*****рын *****-***** (РД:*****).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.*****-***** нь Баянгол дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** хашаан дотор 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минутын орчимд Тоёота приус маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жоло*****ож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-т заасан “жоло*****ид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналт үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, д/тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах”, мөн дүрмийн 12.3-т заасан “ жоло***** хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч О.*****, Ү.***** нарыг О.*****ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*****-*****: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Хохирогч О.*****: “...2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хань маань нас барсан тул ном уншуулж, буян хийж явсан гэнэт хажуугаас саарал өнгийн машин гарч ирсэн түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байгаа. Тэгээд эмнэлэгт тэргэнцэртэй явж байхдаа би яасан талаараа хэлж чадахгүй байсан чинь эмч та осолд орсон гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг үзүүлсэн чинь яс чинь хугарсан зүйл байхгүй тул 3 хоног эм уугаад хэвтрийн дэглэм бариад дахин үзүүлээрэй гэсэн. 3 хоног өгсөн эмийг нь уусан боловч гуя маань хавдаад эхэлсэн. Эмнэлэг амарч байгаа гээд үзүүлэх гээд үзүүлэх боломжгүй байсан. Хүүхдүүдээ ийм болсон талаар хэлэхэд улсын эмнэлэг амарч байгаа тул хувийн эмнэлэгт яаралтай үзүүлье гээд үзүүлсэн. Тэгээд хувийн эмнэлэгт үзүүлж эхо оношилгоо зэрэг үзлэгт хамрагдахад дотроо цус бөөгнөрч идээлсэн байгаа, хагарахын бол хүндрэл гарна гээд Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж 7 дугаар сарын 19-ний өдрөө хагалгаанд орсон. Хагалгаанд орохгүй байж болох уу гэсэн чинь болохгүй, үхжилт явагдсан байна гэж хэлсэн. Би зүрх муутай, даралт өндөр болсон. Нөхөр маань өөд болж дээрээс нь осолд орсны улмаас сэтгэл санааны байдал хүндэрч машин харахаар айдас хүрдэг болсон. Хүүхдүүд маань эрт үзүүлж арга хэмжээ авсандаа баярлаж байгаа. *****оо болтол эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээний төлбөр болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ү.*****: “...нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэв.

 

Хоёр. Эрүүгийн ***** дугаартай хэргээс:

 

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дах тал),

 

Жоло*****ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13 дах тал),

 

Хохирогч О.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би зээ охин *****гийн хамтаар төв ***** орж ном бичүүлчхээд гараад гэр рүүгээ харих гээд хашаанаас нь гарах санаатай явж байтал миний зүүн гар талаас нэг саарал машин ирээд мөргөсөн. Тэгээд юу болсон юм мэдэхгүй түргэн дуудаад би түргэний машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд *****иж үзүүлсэн. *****иж үзүүлэхэд намайг зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлээд 3 хоног ажиглаарай гэж хэлээд явуулсан. Тэгээд 2 хоно***** гуя руугаа хавдаад эхэлсэн, цус хурсан байх шиг байсан. Зүгээр болохгүй хавдаад цус хураад байхаар нь Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд яаралтай MRI шинжилгээ хийлгэ, зураг авхуул гэсэн. Гэмтлийн эмнэлгийн урд талд байдаг хувийн эмнэлэгт тус шинжилгээг өгөөд хариугаа аваад Мөнгөн гүүр эмнэлэгт *****иж үзүүлэхэд хагалгаа хийж тэр цус хуралтыг авах шаардлагатай, арьс үхэжсэн байна гээд хагалгаа хийлгэсэн.

 

...Ослын улмаас миний зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсний улмаас цур хурж хавдаад арьс үхжиж хагалгаанд орох шаардлагатай болсон. Эмчилгээнд гарсан зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дах тал),

Иргэний нэхэмжлэгч Ү.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эмээ *****ын хамтаар төв гадан орж ном уншуулчхаад буцаад гэр рүүгээ харихаар гарч явсан. Тэгээд *****гийн хашаан дотор байдаг машин замын урд талын явган хүний замаар явж байгаад тэр явган хүний зам дуусаад машин замтай огтолцсон. Дараагийн явган хүний зам руу орох гээд урдаас хойд чиглэлтэй бага зэрэг ташаад явган хүний гарц руу дөхөж байтал бид хоёрыг зүүн гар  талаас нэг машин хурд сааруулагч дээр зогсолгүй шууд давж гарч ирээд эхлээд эмээг мөргөсөн. Тэгээд эмээ унахад нь би татагдаад уначихсан. Би босо***** ирэхэд ухаангүй юм шиг байдалтай байсан. Тэгээд би  түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Түргэний машин ирээд эмээ бид хоёрыг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0525/1097 дугаартай:

“...1. О.*****ын биед зүүн гуяны хоёр толгойт булчингийн цус хуралт, зөөлөн эдийн нярцал,/ зүүн гуяны ар хэсгээс цусан хураа авах, шархыг угаах, үхэжсэн арьс, зөөлөн эдийн угаах мэс заслын дараах байдал/ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 26-27 дахь тал),

 

          Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 30-36 дах тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-39 дэх тал),

 

2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1321 дугаартай мөрдөгчийн магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 49-50 дах тал),

 

Яллагдагч Т.*****-***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тухайн өдөр төв гадангийн хашаан дотор улсын дугаараа авчхаад зүүж амжаагүй байсан Тоёота приус маркийн машиныг жоло*****он гар утсаа оролдож явж байгаад доош шал руу унгачихсан юм. Тэгээд гар утсаа авах гэж тонгойж байгаад урдаа явж байсан явган хүнийг харалгүй мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дах тал),

 

Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн эмчилгээ үйлчилгээ авсан төлбөрийн баримтууд (хавтаст хэргийн 74-80 дах тал),

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн болон Мөнгөн гүүр эмнэлэгт мэс засал хийлгэсэн талаарх өвчтөний түүх (хавтаст хэргийн 84-115 дах тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 117-118 дах тал),

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 123 дах тал),

 

Шүүгдэгч Т.*****-*****ын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 130-133 дах тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 129 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.*****-*****ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Т.*****-***** нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв *****гийн хашаан дотор 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минутын орчимд Тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жоло*****ож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-т заасан “жоло*****ид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналт үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, д/тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах”, мөн дүрмийн 12.3-т заасан “ жоло***** хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч О.*****, Ү.***** нарыг О.*****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

          Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0525/1097 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 26-27 дах тал),

          Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 30-36 дах тал),

          3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дах тал),

          Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн болон Мөнгөн гүүр эмнэлэгт мэс засал хийлгэсэн талаарх өвчтөний түүх (хавтаст хэргийн 84-115 дах тал),

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 117-118 дах тал),

          Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 123 дах тал), зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль боло***** Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.  

 

Авто тээврийн хэрэгслийн жоло***** хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг нь жоло***** авто тээврийн хэрэгслийг жоло*****он замын хөдөлгөөнд оролцож, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож, хор уршгийг хүсээгүй боловч бий болгосон буюу бусдын эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулснаар төгсдөг гэмт хэрэг юм.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-т заасан “жоло*****ид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналт үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, д/тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах”, мөн дүрмийн 12.3-т заасан “ жоло***** хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч О.*****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байна. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т.*****-*****ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж т*****руулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас гэм буруугийн хуралдаанд “...шүүгдэгч Т.*****-***** нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тус зүйл заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жоло*****ох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч баримтаар 4.091.040 төгрөг нэхэмжилсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас 186.000 төгрөг гарсныг нөхөн төлөөгүй байх тул тус хохирлуудыг шүүгдэгчээс гаргуулах. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний до***** хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6.480.000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хавсаргуулах, битүүмжлэгдсэн болон хураан авсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болно...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.*****: “...миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудал дээр маргахгүй бөгөөд хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хариуцлагын хувьд болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж ойлгож, гэмшиж байгаагаа мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн илэрхийлж ирсэн. Иймд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа торгуулийн ял шийтгэл оногдуулж өгч, тус торгуулийн арга хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү. Хохирол төлбөрийн асуудлыг миний үйлчлүүлэгч төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогчид нэг мөр төлөх боломжгүй тул цувуулж өгөх боломжтой байгаа...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Т.*****-***** болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт боло***** гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч нь үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх, шүүгдэгч Т.*****-********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон өмгөөлөгч, улсын яллагч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг тус тус харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жоло*****ох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.*****-***** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус т*****орхойлсон.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.*****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогчийн зүгээс эмчилгээний зардал болох эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, зардал бусад эд зүйлс, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 4.091.040 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна. Шүүдэгч нь хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Т.*****-*****оос нийт 4.091.040 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Цэцэгмаад олгуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “..гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ..” гэж заасны дагуу уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хохирогч О.*****ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 186.000 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай иргэний нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгчээс 186.000 /нэг зуун наян зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100 9000 200 80 тоот дансанд нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Хууль зүй, дото***** хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/207 дугаар тушаалын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож болох зохицуулсан тул мөрдөн шалгах ажиллагаанд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч О.*****ын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон /хавтаст хэргийн 37-39 дахь тал/ хохирогчийн зүгээс дээрх зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн тул тухайн гэмт хэрэг хэргийн гарсан цаг хугацаанд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний до***** хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан хохирол, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг арван найм аравны нэг дахин нэмэгдүүлэн тооцож /770.000х9=6.930.000/ нийт 6.930.000 (зургаан сая есөн зуун гучин мянга) төгрөгөөр хохирлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн ***** дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт Т.*****-***** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ***** овогт *****-*****рын *****-*****ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жоло*****ох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.*****-***** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.*****-********** оногдуулсан тээврийн хэрэгсэл жоло*****ох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*****-*****оос нийт 11.207.040 (арван нэгэн сая хоёр зуун долоон мянга дөчин) төгрөгийг гаргуулж

-хохирогч О.*****т 11.021.040 (арван нэгэн сая хорин нэгэн мянга дөчин) төгрөгийг,

-Эрүүл мэндийн даатгалын санд 186.000 (нэг зуун наян зургаан мянга) төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцсугай.

 

7. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.*****-********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ