| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/02396/И |
| Дугаар | 102/ШШ2023/03658 |
| Огноо | 2023-10-11 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2023/03658
| 2023 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2023/03658 | Улаанбаатар |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** байр хаягтай, рд:***, *** ХХК, рд:***, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Б холбогдох,
нэхэмжлэгч Э***ХХК-д 104 506 882,76 төгрөг, нэхэмжлэгч *** ХХК-д 174 421 030 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э
хариуцагч Л.Б
гэрч П.Б нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Оюунсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК, *** ХХК-ийн хариуцагч Л.Б холбогдуулан нэхэмжлэгч *** ХХК-д 104 506 882,76 төгрөг, нэхэмжлэгч *** ХХК-д 174 421 030 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...*** ХХК болон *** ХХК-нь тус шүүхэд Л.Б холбогдож нэхэмжлэл гаргасан. 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр гаргасан. Тус хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүтэн хуралдаж, хэлэлцэж гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хойшлуулж, нотлох баримт судлах үйл ажиллагаа хийгдсэн. *** ХХК-нь Л.Б борлуулахаар авсан үлдэгдэл барааныг төлбөр 104,506,882.76 төгрөг нэхэмжилж байгаа. Л.Б нь *** ХХК-д 2012 оны 10 дугаар сарын 10-наас 2020 оны 12 дугаар сарын 3-ний өдрийг хүртэл ажилласан. Л.Б нь ажиллаж байх явцад анх өр төлбөр гардаггүй байсан. 2016 оны хагас жилийн тооллогоор Л.Б нь дутагдал гаргаж эхэлсэн. Л.Б нь *** ХХК-ийн бөөний борлуулагчаар ажилладаг байсан. Ингэхдээ бараагаа компаниас бараа урьдчилж зээлээр аваад үүнийгээ борлуулсан орлогоо компанид тушаагаад борлуулсан бараанаасаа хувь хүртдэг байсан. 2016 оны хагас жилийн тооллогоос эхлэн Л.Б нь дутагдал гаргаж эхэлсэн. 1-дүгээр хавтаст хэргийн 35-р талд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн тооллогын дүнгээр 158,939,000 төгрөгийн дутагдал гарсан. Тооллогын баримт дээр гарын үсгээ зурсан. Тооллогын өр төлбөр, дутагдал гарсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Л.Б нь өр төлбөртөө сар бүр цалингаасаа 1,000,000 төгрөгөөр бууруулахаар хүлээн зөвшөөрсөн баримт эх хувиараа авагдсан байдаг. Уг баримтыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаанд даргалагчаас тодруулж асуухад өөрийнх нь гараар бичсэн гарын үсэг мөн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Сар бүр цалингаасаа болон нэмэлтээр өр дутагдлаа бууруулна гэсэн боловч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тооллогоор өмнөх өр төлбөр дээрээ нэмж дахин 92,604,000 төгрөгийн дутагдал гаргасан. Энэ дутагдлаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. 1+-р хавтасны 37,38-р талд авагдсан баримтаар батлагдаж байгаа. Мөн өөрийн гараар бичиж өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн тооллогоор өмнөх өр төлбөр дээрээ нэмж дахин 40,800,000 төгрөгийн дутагдал гаргасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч өөрийн гараар компанид хүсэлт бичиж өгсөн. Энэ нь 1-р хавтасны 40,41-р дээр талд авагдсан баримтаар тогтоогдож байгаа. 2016 оны 12 дугаар сарын 15-наас хойш 2019 оны 10 дугаар сарын 7 хүртэл тооллого хийгээгүй юм шиг харагдаж байдаг. Энэ хугацаанд тооллого тооцоо хийсэн байдаг. 2016 онд гарсан өр төлбөрөөсөө тодорхой хэмжээгээр хуваагаад явж байсан. Нийт өр төлбөр нь эхний тооллогоор 158,149,000 төгрөг хоёр дахь тооллогоор 92,604,000 төгрөг 2019 оны 10 дугаар сарын 7-ны тооллогоор 40,800,000 төгрөгөөр 291,543,000 төгрөгийн дутагдал гаргасан. Энэ хугацаанд эхний дутагдлаас 42,441,869 төгрөг мөн хоёр дахь тооллогоор 105,957,676 төгрөг дахин 34,602,372 төгрөг мөн 14,144,200 төгрөгийн төлөлт хийгдсэн. *** ХХК-ийн хувьд өр төлбөр нь 187,036,117 төгрөгөөр бар барагдуулалт хийгдсэн. Үлдэгдэл 104,506,883 төгрөгийн дутагдал одоо хүртэл төлөөгүй байгаа. Энэ өр төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 31 хүртэл тооцоо хийсэн. Тооцоо хийхдээ цаашид *** компани ажилтнуудыг шилжүүлэн авсантай холбоотой ажилтнуудыг шилжүүлэх шаардлага гараад ажилтнууд нь хүлээн зөвшөөрч байсан учраас тэр үедээ шууд *** ХХК-руу бөөний борлуулагч нарын ажил шилжсэн. 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа эхлэхдээ бүх тооцоо дахиж шинээр эхэлсэн. *** ХХК-д үүссэн өр төлбөрийг ***-д ажиллаж байгаа цалин орлогоосоо барагдуулаад явна гэдгээ амаар хийсэн. Тийм утгаараа Л.Б нь хүлээн зөвшөөрөөд 2022 он хүртэл ажилласан. Тухайн үед *** ХХК-д өр төлбөртэй байгаа үүнийгээ бууруулаад цаашаа ажиллахгүй гэсэн саналыг хэлэх боломжтой байсан. Л.Б нь тэгж хэлээгүй, цаашаа хүлээн зөвшөөрөөд ажилласан учраас *** ХХК-руу шилжиж ажилласан юм. *** ХХК-д сүүлийн 14,144,200 төгрөгийн өр барагдуулалт нь *** ХХК-д ажилласан хугацааны цалин хөлс хасагдаад эцсийн дүнгийн өр төлбөр нь 104,506,883 төгрөгийн өр төлбөрийг Л.Б аас гаргуулж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг *** ХХК-с гаргаж байгаа. *** ХХК нь 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс 2021 оны 9 дүгээр сарын 1-ийг хүртэл хугацаанд компанийн агуулахаас бараа бүтээгдэхүүн борлуулахаар авч ажилласан байдаг. Хугацааны хувьд 8 сар байсан. Энэ 8 сарын хугацаанд Л.Б нь бараа борлуулахаар нийт 2,087,831,980 төгрөгийн барааг агуулахаас борлуулахаар авсан. Сар бүр борлуулалтын төлөлтөө хийж байсан. Сар бүр хийсэн төлөлт нь сүүлд гаргаж өгсөн компанийн дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн. 2021 оны 1 дүгээр сараас бараа авсан. 2 дугаар сараас төлөлт хийгдээд 2021 оны 2 дугаар сард 116,602,000 төгрөгийн борлуулалтын орлого тушаасан. 3 дугаар сард 80,085,000 төгрөгийн борлуулалтын орлого тушаасан. 4 дүгээр сард 236,092,000 төгрөгийн борлуулалтын орлого тушаасан. 5 дугаар сард 307,910,000 төгрөгийн борлуулалт орлогыг тушаасан. 6 дугаар сард 233,348,000 төгрөгийн орлого тушаасан. 7 дугаар сард 265,756,000 төгрөгийн борлуулалтын орлого тушаасан. 8 дугаар сард 324,107,500 төгрөгийн борлуулалтын орлого тушаасан. 9 дүгээр сарын 2-ний өдөр тооллого хийдэг. Энэ үед тооллого хийхэд нийт авсан өр төлбөр нь 278,518,700 төгрөгийн өр дутагдал гарсан. Энэ нь 1-р хавтаст хэргийн 76-р хуудсанд тооллогын баримтаар Л.Б нь өөрөө гарын үсгээ зурсан. Энэ тооллогын баримт дээр Л.Б гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөггүй. Шүүхээс гарын үсгийг шинжээч томилоод шинжээчийн дүгнэлтээр Л.Бын гарын үсэг мөн байна гэсэн дүгнэлт гарсан. Л.Б арахад 9 дүгээр сарын 1-нээс хойш компани бараа нэмж олгоогүй. Өмнөх ***гийн өр төлбөр барагдахгүй. Л.Б өр төлбөрийг бууруулах үүрэг даалгаврыг өгч ажлуулсан. Энэ хугацаанд 10 дүгээр сарын 1-ний дахин тооллого хийсэн. Энэ тооллогоор 278,518,700 төгрөгөөс буураад 183,921,030 төгрөгийн өр дутагдал эцсийн байдлаар гарсан. Энэ тооллогын баримт дээр Л.Б нь гарын үсэг зураагүй. Л.Б нь ийм байдалтайгаар ажлаа хаяад явсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Нарантуул худалдааны төв дээрх кантинарыг лацдаад хурааж авсан. Бэлэн барааг нь тоолж аваад эцсийн байдлаар эрсдлийн санд өөрийнхөө нэр дээр 9 сарын хугацаанд хуримтлал үүсгэсэн байсан. 8,350,000 төгрөгийг төлөгдсөн байсныг хассан. Л.Б ын нэр дээр компани 1,150,000 төгрөгийн орлого орж ирснээр энэ хоёр дүнг хасаад *** компанийн өр дутагдал 174,421,040 төгрөгийн өр дутагдал юм. *** ХХК нь тамхи импортоор оруулж ирдэг компани юм. *** ХХК-ийн борлуулалтыг хариуцдаг компани нь *** болон *** компани нэг офисстой, нэг дор байрладаг, жижиглэн болон компанийн бөөний борлуулалт компанийн үйлчилгээ зохион байгуулагдаад тус тусдаа компани байгуулаад ажилтнуудаа шилжүүлэн ажлуулсан. Урт хугацааны тасралтгүй процесс байдаг. Санхүүгийн тооцооны хувьд тус тусдаа явж байсан. Өмнөх шүүх хуралд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс 2 компанийн өгсөн мэдээллийн дагуу Л.Б ыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Бүрэн хариуцлага хүлээх хариуцагч байсан гэдгийг компаниас гаргаж өгсөн баримтад үндэслэж нэхэмжлэлийн үндэслэл хууль зүйн шаардлагыг ярьж байсан. Компанийг төлөөлж байгаа хуульч миний хувьд нэхэмжлэлийн шаардлага талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2 компанийн хувьд хариуцагч талд тодорхой хөлс тохиролцож ажиллаж байсан. Мэдээж сар бүр тогтмол хөлс төлж байсан. Нийт агуулахаас борлуулахаар авсан барааны үнийн дүнгээс хувь тооцож сар бүр урамшуулал олгодог байсан. Мөн агуулахаас борлуулахаар авсан барааны 1 авдар тамхи тутамд борлуулагч нартаа 10,000 төгрөг нэмж зарах боломжийг олгодог байсан үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлэг мөн хариуцагчийн өөрийнх нь тайлбараар ч гэсэн тогтоогдож байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд компанид борлуулагч нарын өгсөн мэдээллээр хөдөлмөрийн харилцаатай байсан гэж тухайн үед бодож явсан гадаа илэрхийлэл болж байгаа баримт нь тэгж харагдаад байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан мөн борлуулагч нар компанитай хөдөлмөрийн гэх нэртэй гэрээ байгуулсан боловч компаниас урьдчилж бараа зээлээр авдаг байсан. Компанид үл хөдлөх хөрөнгө барьцаалж, барьцаалсан үл хөдлөх хөрөнгийнхөө үнийн дүнгээр урьдчилж дүйцэхүйц бараа зээлээр аваад борлуулаад борлуулалтынхаа орлогыг тушаагаад борлуулсан хэмжээгээр урамшуулал цалин авдаг. Компанийн шууд удирдлага өдөр тутмын үүрэг даалгавар гэж байхгүй. Ажлын цаг хөдөлмөрийн норм гэж байхгүй. Борлуулагч нар нь өөрсдийн сайн дурынхаа ажлыг эрхлэн гүйцэтгэдэг ийм нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байгаа. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж аль аль талдаа итгэл хүлээлгэж, их хэмжээний үнийн дүнтэй барааг урьдчилж зээлээр авсан. Л.Б нь компанийн гүйцэтгэх удирдлагатай төрөл садны харилцаатайгаар буюу давуу байдлаар өндөр итгэл хүлээлгэж ажиллаж байсан. Хоёр компанийн хувьд тооцоогоо сар бүр хагас жилээр хийж явж байсан. Өндөр үнийн дүнтэй тооцоо дээр баталгаажуулж гарын үсэг зурсан. Тооцоо нийлсэн актууд хийгдсэн байгаа. Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээг хангаж байна гэж үзэж байгаа. Талууд хөдөлмөрийн гэх нэртэй гэрээг байгуулж хариуцагч Л.Б ын хувьд *** ХХК-д 8 жил, *** ХХК-д 1 жил ажилласан. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар төлж байгаа нь шууд хөдөлмөрийн харилцаа байна гэх үндэслэл болохгүй гэж хуульчийн хувьд харж байна. Яагаад гэвэл нийгмийн даатгалын тухай хууль, хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар тухайн хэрэгт авагдсан баримтад нийцэж байгаа. Албан журмын даатгал болон хувь хүний орлогын албан татвар нь заавал хөдөлмөрийн гэрээнд үндэслэж төлөгддөг. Албан журмын даатгал татвар биш учраас хувь хүн орлого оруулсан бол албан журмын даатгалыг нь хийж явж байсан нь 2 компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хуульд нийцэж байна гэж харж байгаа. Хөдөлмөрийн гэрээ гэх нэртэй гэрээг байгуулсан боловч талуудын хооронд үссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийг зөвөөр шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдаж байгаа зөрчигдсөн эрхийг сэргээхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар *** болон *** компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж, Л.Б аас хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 463 дугаар зүйлийн 463.1-д заасныг үндэслэн Л.Баас нийт 279,927,912.76 төгрөгийг гаргуулж, *** ХХК-д 104,506,882.76 төгрөгийг, *** ХХК-д 174,421,030 төгрөгийг тус тус гаргуулж олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ...Би *** ХХК-д 2003 оны 6 дугаар сарын 15-нд ажилд орсон. *** ХХК-нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаагаар *** болон *** ХХК-ийн толгой компани юм. *** ХХК- нь 2003 оны 6 дугаар сарын 1-нд гэрчилгээгээ аваад 6 дугаар сарын 15-наас үйл ажиллагаагаа явуулсан. Анхны өдрөөс нь эхэлж борлуулалт хийж ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаагаар яагаад намайг тэр хугацаанаас эхэлж ажилласныг гайхаад байна. Яагаад гэхээр мэдүүлэг өгсөн 3 гэрч намайг 2003 оноос тэнд ажиллаж байсан гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй гэсэн асуудал байгаад байна. 3 хөдөлмөрийн гэрээг Л.Бтай хийсэн гэдэг дээр Л.Б гэж хуурамчаар гарын үсэг үйлдсэн. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй тэр олон жил ажиллаад, тэр их тэрбумын борлуулалт хийсэн байна гэхээр энэ нь цаанаа ам гэрээ байсныг тодорхойлж хэлдэг. Яагаад гэвэл тухайн компанийн захирал миний үеэл ах буюу манай аавын төрсөн эгчийнх нь гурав дахь хүүхэд юм. Захиралтай хамт 1991 онд Польш улс руу явж наймаа хийж байсан. 1993, 1994 онд Одхүү захирлын байрных нь төлбөрийн төлөлтийг төлөөд наймаа хийдэг байсан. Тийм учраас бид хоёр нэг нэгэндээ итгэх итгэл өндөр байсан. Би 2003 онд ажилд орсон. Намайг 2012 онд ажилд орсон гэж яриад байна. Яагаад ингэж хэлж байгааг нь одоо болтол ойлгохгүй байна. Өмгөөлөгч маань Одхүүтэй очиж учраа ол, их бага ч гэсэн мөнгийг нь төлөөд чи салаач, шүүхээр шийдвэрлүүлэх ах дүүсийн хооронд зохисгүй гэж хэлж байсан. Ингэж хэлж байгаа нь намайг тодорхой хэмжээнд мөнгө шашигдуулсныг хүлээн зөвшөөрөөд байна гэсэн санаа байсан юм болов уу гэж бодож байна. 2021 оны 9 дүгээр сарын 3-нд Л.Бын гарын үсэг мөн байсан гэж хэлж байгаа баримт дээрх гарын үсэг нь би тухайн үед хэрэглэхээ болиод 3 жил болсон гарын үсгийг гаргаж ирсэн. Тэр баримт дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн боловч тухайн үед би компанид өгч байсан бүх баримт дээр би өөр гарын үсэг зурж байсан. Нотлох баримтууд нэхэхэд компаниас гаргаж өгсөн зарлагын баримтууд дээр бүгд дээр нь байгаа гарын үсгээр нотлогдоно. Тэр гарын үсгийг би хэрэглэхээ болиод 3 жил болсон байсан. Яагаад гэхээр өмнө нь компанийн барааны нярав гарын үсгийг маань дуурайж зурж надад үзүүлж байсан учраас би айгаад, надад ингэж бараа хүлээлгэх юм байна гэж бодоод тухайн үед зурдаг байсан гарын үсгээ хэрэглэхээ больсон. Одоо миний хэрэглэж байгаа гарын үсэг Баатар Б тэр гарын үсэг маань хүчин төгөлдөр гарын үсэг юм. Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 3 бил үү тэр гарын үсгийг нэг ч удаа хэрэглээгүй байгаа. Яагаад гэхээр би өөр гарын үсэг хэрэглэдэг болсон. Банкны хуулганууд дээр ч гэсэн шинэ гарын үсгээ хэрэглэдэг болсон. Тэрийг нэхэмжлэгч тал маань мэдэхгүй учраас хавтаст хэрэгт оруул шинэчилсэн. Би энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэж гомдол гаргана. 2016 оны 6 дугаар сарын 10-наас хойш чиний бүх цалинг өрөнд авъя гэсэн гэрээг хийсэн. Тэр хийсэн гэрээ нь бичгээр хийгдсэн. Хавтаст хэргийн 35-р талын ард талын гэрээг хийгдсэн байгаа. Би энэ компаниас 2016 оны 6 дугаар сараас хойш нэг ч төгрөгийн цалин аваагүй. Миний цалинг өмнө нь Голомт банкны дансаар шилжүүлдэг байсан. Түүнээс хойш нэг ч төгрөг шилжүүлээгүй. Над руу шилжүүлээгүй дүн нь 133,000,000 төгрөг болж байгаа юм... гэв.
4. Нэхэмжлэгчийн ирүүлсэн
Нэхэмжлэл /1 хавтаст хэргийн 1-4 дүгээр тал/
Төлбөрийн даалгавар /1 хавтаст хэргийн 5-8 дугаар тал/
Итгэмжлэл /1 хавтаст хэргийн 9-10 дугаар тал/
*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 11 дүгээр тал/
*** ХХК-ийн дүрэм /1 хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/
*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 15 дугаар тал/
*** ХХК-ийн дүрэм /1 хавтаст 1 хавтаст хэргийн 16-18 дугаар тал/
Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах гэрээ /1 хавтаст хэргийн 19-20 дугаар тал/
Гэрээний сунгалт /1 хавтаст хэргийн 21 дүгээр тал/
Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах гэрээ /1 хавтаст хэргийн 22-23 дугаар тал/
*** ХХК-ийн 12/05 тоот захирлын тушаал /1 хавтаст хэргийн 24 дүгээр тал/
*** ХХК-ийн 20/43 тоот захирлын тушаал /1 хавтаст хэргийн 25 дугаар тал/
Хөдөлмөрийн гэрээ /1 хавтаст хэргийн 26-27 дугаар тал/
Ажлын байрны тодорхойлолт /1 хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/
*** ХХК-ийн 12/06 тоот захирлын тушаал /1 хавтаст хэргийн 30 дугаар тал/
*** ХХК-ийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалт /1 хавтаст хэргийн 31 дүгээр тал/
*** ХХК удаашралтай авлагын тооцоо /1 хавтаст хэргийн 32-33 дугаар тал/
*** ХХК-ийн 16/15 тоот захирлын тушаал /1 хавтаст хэргийн 34 дүгээр тал/
Нарантуул захын борлуулагч Бын авлагын тооцоо /1 хавтаст хэргийн 35 дугаар тал/
*** ХХК-ийн 16/21 тоот захирлын тушаал /1 хавтаст хэргийн 36 дугаар тал/
Л.Б тооллого /1 хавтаст хэргийн 37 дугаар тал/
Нарантуул захын борлуулагч Бын авлагын тооцоо /1 хавтаст хэргийн 38 дугаар тал/
*** ХХК-ийн 19/35 тоот захирлын тушаал /1 хавтаст хэргийн 39 дүгээр тал/
Хүсэлт /1 хавтаст хэргийн 40 дүгээр тал/
Амлалт /1 хавтаст хэргийн 41 дүгээр тал/
Л.Бын нийгмийн даатгалын дэвтэр /1 хавтаст хэргийн 42-47 дугаар тал/
Л.Бын цалингийн жагсаалт /1 хавтаст хэргийн 48-56 дугаар тал/
*** ХХК-ийн 2012-2020 оны борлуулалтын урамшуулал /1 хавтаст хэргийн 57-65 дугаар тал/
Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах гэрээ /1 хавтаст хэргийн 66-67 дугаар тал/
*** ХХК-ийн 21/10 тоот Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай /1 хавтаст хэргийн 68 дугаар тал/
*** ХХК-ийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалт /1 хавтаст хэргийн 69 дүгээр тал/
*** ХХК-ийн 21/02 тоот захирлын тушаал /1 хавтаст хэргийн 70 дугаар тал/
Хөдөлмөрийн гэрээ /1 хавтаст хэргийн 71-72 дугаар тал/
Ажлын байрны тодорхойлолт /1 хавтаст хэргийн 73 дугаар тал/
Л.Б цалингын жагсаалт /1 хавтаст хэргийн 74 дүгээр тал/
2021 оны борлуулалтын урамшуулал /1 хавтаст хэргийн 75 дугаар тал/
Л.Б тооллого /1 хавтаст хэргийн 76-78 дугаар тал/
*** ХХК-ийн 22/14 тоот захирлын тушаал /1 хавтаст хэргийн 79 дүгээр тал/
*** ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, ногдуулалт /1 хавтаст хэргийн 80-113 дугаар тал/
*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 114 дүгээр тал/
*** ХХК-ийн дүрэм /1 хавтаст хэргийн 115-121 дүгээр тал/
*** ХХК-ийн тусгай зөвшөөрөл /1 хавтаст хэргийн 122-123 дугаар тал/
Хөдөлмөрийн гэрээ / 1 хавтаст хэргийн 124-126 дугаар тал/
Хүсэлт / 1 хавтаст хэргийн 137 дугаар тал/
Итгэмжлэл /1 хавтаст хэргийн 145, 146 дугаар тал/
Тооцоо нийлсэн акт / 1 хавтаст хэргийн 154 дүгээр тал/
Номун табак ХХК-ийн 11/43 тоот тодорхойлолт /1 хавтаст хэргийн 155 дугаар тал/
Номун табак ХХК-ийн 12/22 тоот мэдэгдэл /1 хавтаст хэргийн 156 дугаар тал/
Номун табак ХХК-ийн 15/20 тоот тодорхойлолт /1 хавтаст хэргийн 157 дугаар тал/
Хүсэлт /1 хавтаст хэргийн 182 дугаар тал/
Гомдол /1 хавтаст хэргийн 196 дугаар тал/
Хүсэлт /2 хавтаст хэргийн 3 дугаар тал/
Нотлох баримт хүргүүлэх тухай /2 хавтаст хэргийн 4 дүгээр тал/
Бараа материалын зарлагын баримт /2 хавтаст хэргийн 5-39 дүгээр тал/
*** ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хавтаст хэргийн 40-77 дугаар тал/
*** ХХК-ийн 2021 оны 1-8 сар хүртэлх бөөний борлуулалт хөнгөлөлтийн тооцоо / 2 хавтаст хэргийн 78-85 дугаар тал/
Бараа материалын падаан /2 хавтаст хэргийн 112 дугаар тал/
Хүсэлт /2 хавтаст хэргийн 124 дүгээр тал/ нотлох баримтууд
5. Хариуцагчийн ирүүлсэн
Хариу тайлбар / 1 хавтаст хэргийн 131-133 дугаар тал/
Гомдол / 1 хавтаст хэргийн 142 дугаар тал/
Тайлбар /1 хавтаст хэргийн 153 дугаар тал/
Хүсэлт /1 хавтаст хэргийн 162 дугаар тал/
Хүснэгтэн тооцоолол /1 хавтаст хэргийн 163-181 дүгээр тал/
Хүсэлт /2 хавтаст хэргийн 136 дугаар тал/ нотлох баримтууд
6. Шүүхээс
2023.02.15-ны өдрийн 325 дугаар Шинжээчийн дүгнэлт, хавсралт баримтууд /1 хавтаст хэргийн 208-251 дүгээр тал/
2023.06.19-ний өдрийн 2156 дугаар Шинжээчийн дүгнэлт, хавсаргасан баримтууд /2 хавтаст хэргийн 100-118 дугаар тал/
Гэрч Л.А мэдүүлэг /2 хавтаст хэргийн 130-131 дүгээр тал/
Гэрч Д.Э мэдүүлэг /2 хавтаст хэргийн 132-134 дүгээр тал/
Гэрч П.Б мэдүүлэг /2 хавтаст хэргийн 142-144 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хариуцагч Л.Б 2012 оны 10 сараас 2020 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл *** ХХК-д борлуулагч, 2021 оны 01 сараас 2022 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд *** ХХК-д бөөний борлуулагчаар ажиллаж байсан нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Л.Б ын нийгмийн даатгалын дэвтэр, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, гэрч П.А, Д.Э нарын мэдүүлэг, ажилд авсан, чөлөөлсөн тушаал, ажлын байрны тодорхойлолт, цалингийн жагсаалт баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас 24-25, 28-31, 42-56, 73-74, 79-113, 131-133, 2 дугаар хавтас хэргийн 130-133, 141-144 дүгээр тал/
3. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ баримтад зурагдсан Л.Бын гарын үсэг шинжээчийн дүгнэлтээр биш гэх дүгнэлт гарсан тул талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. /1 дүгээр хавтас хэргийн 26-27, 71-72, 212-213 дугаар тал/
4. Гэхдээ дээр дурдсан баримтуудаар Л.Б *** ХХК, *** ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан нь тогтоогдож байх тул ажилтныг хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллуулж байсан, зохигч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ амаар байгуулагдсан, хөдөлмөрийн харилцаа үүссэн нь тогтоогдож байна гэж үзэв.
5. Л.Быг ...санхүүгийн тооллогоор борлуулалтын дутагдал, өр төлбөр гарсан, ажилдаа ирэхгүй байгаа... үндэслэлээр ажил олгогч 2022 оны 02 сарын 28-ны өдөр тушаал гарган хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, бөөний борлуулагчийн ажлаас чөлөөлсөн байна. /хэргийн 79 дүгээр тал/
6. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн гомдол маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлнэ, 2021 оны хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т энэ хуулийн 129.2, 130.1-д зааснаас бусад ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ажил олгогч ажилтны оршин суугаа газрын хаягаар шүүхэд гомдлоо ирүүлснийг тус шүүх харъяаллын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.
7. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дэхь хэсэгт заасан хугацааны дотор гомдлоо гаргасан, хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.
8. Нэхэмжлэгч ...278 927 912 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагуудад тамхины бөөний борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлогыг буцаан тушаагаагүй эд хөрөнгийн хохирол учруулсан ... гэж тайлбарласныг,
9. хариуцагч эс зөвшөөрч ...эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгээгүй, 2016 оноос хойш аваагүй цалинаа аваагүй түүнээс хохирол төлөгдөх ёстой, мөн 4 ширхэг баримт хуурамч болох нь тогтоогдсон, тамхи барааг борлуулсан авлагаа авч чадаагүй түүнээс хасагдаж тооцогдох тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ... гэж маргаж байна.
10. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
11. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон талаар зохигчид маргаагүй.
12. Зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, ажлын байрны тодорхойлолтод зааснаар борлуулагч нь нэхэмжлэгч байгууллагын агуулахаас тамхи барааг бэлнээр тоолж зарлагын баримтаар хүлээн авч бөөний болон жижиглэнгийн үнээр худалдан борлуулж, борлуулалтын орлогыг тухай бүр компанийн харилцах данс болон кассанд тушааж, барааны тооцоог сарын 15-ны өдрөөс хэтрүүлэхгүйгээр хийх, дараа тооцоогоор борлуулсан барааны төлбөрийг тохирсон хугацаандаа шаардан авч компанийн дансанд төвлөрүүлэх ажил үүргийн хуваарьтай эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээдэг ажил албан тушаал болох нь тогтоогдож байна.
13. 2016 оны 06 сарын 10-ны өдрийн авлагын тооцоо баримтаар Л.Б *** ХХК-д анх 158 139 000 төгрөгийн өр төлбөртэй гарснаас хойш өглөг авлага тооцоо нийлсээр 2020 оны 12 сарын 31-ны өдрийн байдлаар 129 764 571 төгрөгийн өр төлбөртэй гарсан нь 2016.06.10-ны өдрийн авлагын тооцоо, 2016.01.10-ны өдрийн Л.Бын дээрх тооцоог хүлээн зөвшөөрсөн тухай бичгийн баримт, удаашралтай авлага барагдуулах тухай *** ХХК-ийн захирлын тушаал, 2016.12.13-ны өдөр, 2016.12.15-ны өдрийн өглөг авлагын тооцоо, 2019.10.07-ны өдрийн Л.Бын гараар бичсэн хүсэлт, 2020.02.10-ны өдрийн Л.Бын гараар бичсэн амлалт бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 35-42 дугаар тал/
14. Л.Б 2021 оны 01 сараас 2021 оны 09 сарын хооронд *** ХХК-д нийт 278 518 700 төгрөгийн өр авлага үүсгэсэн нь 2021.09.02-ны өдрийн авлага өглөгийн тооцоо баримт, шинжээчийн дүгнэлт баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 76, 213 дугаар тал/
15. Хариуцагч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ирүүлсэн дээрх тооцоо баримтуудыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгээгүй гэж маргаж байгаа боловч тухайн ажил албан тушаал нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх эрх бүхий этгээд мөн болох нь ажил олгогчийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажил албан тушаалын жагсаалтын тушаал түүний хавсралт баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд 2021 оны Хөдөлмөрийн тухай хуульд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй болно. /хэргийн 68-69 дүгээр тал/
16. Хариуцагч нь байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлын хэмжээний талаар маргаж байгаа бөгөөд өөрийн тайлбар татгалзалтай холбоотой нотлох баримт хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
17. Нэхэмжлэгчийн шаардах эрх 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 133 дугаар зүйлийн 133.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч Л.Баас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирол 88 790 932 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
18. Л.Бын ажил олгогчийн эд хөрөнгөд учруулсан хохирлын хэмжээг дараах байдлаар тогтоов. Үүнд:
-2016 оны 06 сарын 10-ны өдрийн авлагын тооцоо баримтаар Л.Б *** ХХК-д анх 158 139 000 төгрөгийн өр төлбөртэй гарснаас хойш өглөг авлага тооцоо нийлсээр 2020 оны 12 сарын 31-ны өдрийн байдлаар 129 764 571 төгрөгийн өр төлбөртэй гарснаас хариуцагчийн цалин орлогоос 868 455 төгрөг, бусад авлага 14 441 200 төгрөг, *** ХХК-д ажилласан хугацааны цалин 10 245 033 төгрөгийг суутган нэхэмжлэгч 104 506 882 төгрөг нэхэмжилсэн хэмжээгээр тооцов,
-харин Л.Бын *** ХХК-д учруулсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг нэхэмжлэгч 2021.10.01-ны өдөр тооллого хийхэд үлдэгдэл 278 542 680 төгрөг байхаас бэлэн бараа 54 381 150 төгрөг, бусдаас авах авлага 40 240 500 төгрөг, борлуулалтын орлогын дутаглад 183 921 030 төгрөг гарсан. Үүнээс эрсдлийн санд хуримтлагдсан 8 350 000 төгрөг, 1 150 000 төгрөгийн борлуулалтын орлого компанид тушааж эцсийн үлдэгдэл 174 421 030 төгрөг нэхэмжилсэн.
19. *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гарын үсэг биш гэж тогтоогдсон 2021.02.04-ны өдрийн 118 150 000 төгрөгийн зарлагын падаан, 2021.04.21-ны өдрийн 28 450 000 төгрөгийн зарлагын падаан, хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй 2021.04.01-ний өдрийн хүлээн авагч Тамир гэх нэр бичигдсэн 41 600 000 төгрөгийн зарлагын падаан, 2021.05.06-ны өдрийн гарын үсэг нэр бичигдээгүй 1 936 980 төгрөгийн зарлагын падаан нийт 190 136 980 төгрөгийг хасаж /174 421 030 190 136 980 = 15 715 950 төгрөг/ үлдэх зөрүү 15 715 950 төгрөгийг *** ХХК-д төлөх хохирлын хэмжээ дүнгээс хасаж 104 506 882 15 715 950 = 88 790 932 төгрөгийг гаргуулахаар тогтоов./2 дугаар хавтас хэргийн 8, 16, 21, 24, 102 дугаар тал/
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 710 539 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 601 904 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар хариуцагч Л.Баас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирол 88 790 932 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 190 136 980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 710 539 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 601 904 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ