Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0345

 

 

 

 

 

 2023          04          10                                     128/ШШ2023/0345

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                             

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И *******” ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.З

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А

Хариуцагч: дүүргийн ******* хэлтсийн ******* улсын байцаагч Ц.Ш, Э.Э,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э, М.Д.

Нэхэмжлэлийн шаардлага: ******* улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-23 дугаартай ******* нөхөн ногдуулалтын актаас ******* Маргаан таслах зөвлөлийн бууруулсан дүнгээс үлдсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А Т.Б*******, О.З, Л.Э, хариуцагч дүүргийн ******* хэлтсийн ******* улсын байцаагч Ц.Ш, Э.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь ******* улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-23 дугаартай ******* нөхөн ногдуулалтын актаас ******* Маргаан таслах зөвлөлийн бууруулсан дүнгээс үлдсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. дүүргийн ******* хэлтсийн ******* улсын байцаагч Ц.Ш, Э.Э нар нь “И *******” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан ******* ногдуулалт, төлөлтийн байдалд /Эрсдэлд суурилсан/  хяналт шалгалт хийж 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-23 дугаартай ******* нөхөн ногдуулалтын актаар 3,326,712,890.33 төгрөгийн зөрчилд нийт 321,027,422.4 төгрөгийн төлбөр тавьсан.

2.2.Нэхэмжлэгчээс тус актыг эс зөвшөөрч Нийслэлийн ******* газрын дэргэдэх ******* маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Тус зөвлөл уг гомдлыг 2022 оны 07 сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж "Нөхөн ногдуулалтын акт"-ын төлбөрөөс 290,570,482.90 төгрөгийн зөрчилд ногдох 30,305,717.92 төгрөгийн төлбөрийг бууруулж үлдэх хэсгийг хэвээр үлдээсэн.

2.3.Тус шүүхэд нэхэмжлэгчээс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан “******* улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-23 дугаартай ******* нөхөн ногдуулалтын актаас ******* Маргаан таслах зөвлөлийн бууруулсан дүнгээс үлдсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр дүүргийн ******* хэлтсийн ******* улсын байцаагч Ц.Ш, Э.Э нарт холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.4. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “******* улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-23 дугаартай ******* нөхөн ногдуулалтын актаас ******* Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 26 дугаар тогтоолын үлдэх хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            3.1. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчийн 2019 оны 8 сарын тайланд *******,******* яамны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 6,940,286.00 төгрөг /НӨАТ-тэй/-ийн орлого ******* системд давхар татагдаж, бусад и-баримтаар борлуулалтын орлого, бараа, ажил үйлчилгээний худалдан авалт дутуу татагдаж тайлан зөв илгээх боломжгүй байсан тул тайлан засварлахаар ******* албанд удаа дараа мэдэгдсэн боловч тайланг залруулах боломж олгоогүй. Компани тус тайлангаа залруулахаар 13 удаагийн үйлдлээр оролдож засагдаагүй тул тайланг илгээснээр ******* алба тус тайланг хүлээн авсан. ******* албаны байцаагч нар ******* тайлангуудыг системээсээ хянаад зөрүүтэй байвал залруулахаар буцаадаг боловч залруулах ажиллагааг хийгээгүй. ******* ерөнхий газрын мэдээллийн ажилтнаас лавлаж үзэхэд ******* системийн алдаа байна, шалгаж үзнэ гэсэн хариу өгсөн боловч өнөөдрийг хүртэл засагдаагүй. ******* хяналт шалгалтын улсын байцаагч нар тухайн сарын тайлангийн борлуулалтаас гадна бараа, ажил үйлчилгээний худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараас хасагдах татварыг ч тодруулалгүйгээр зөвхөн борлуулалтын орлогыг нуусан мэтээр нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан.

Энэ нь ******* хяналтын үйл ажиллагааны журмын 4 дэх хэсгийн 4.4.3-т "хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичих, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх; гэж заасныг хэрэгжүүлээгүй, зөрчсөн байна.

2019 оны 8 сарын борлуулалтын орлогыг тус компани И баримтын систем, Санхүүгийн тайлан, Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайлан, Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий журналд тусгасан. Мөн сарын нийт 355,904,104 төгрөгийн худалдан авалтаас 107,704,145.40 төгрөгийн Худалдан авалт системээс татагдаж зөрүү 255,199,958.60 төгрөг дутуу татагдсаныг тодруулаагүй. Нэмэгдсэн өртгийн албан ******* тайлан зөвхөн И баримт бичигдсэн худалдан авалт, борлуулалтыг системээсээ татаж авч тайлан гаргахаар зохицуулагдсан бөгөөд татвар төлөгч өөрсдөө гараар залруулж орлого, худалдан авалтаа нэмж тайлагнах боломжгүй байдаг.

******** аймгийн Засаг даргын Тамгын газар 189,137,188.00 /НӨАТ-тэй/ төгрөг /Татагдаагүй/

******** аймгийн Засаг даргын Тамгын газар 382,928,130.00 төгрөг/ НӨАТ-тэй/ /Татагдаагүй/

********,******* яам 6,940,286.00 төгрөг /НӨАТ-тэй, давхар татагдсан/

 2.Нөхөн ногдуулалтын актаар илрүүлсэн зөрчлийн 3а-д "2017 онд 1,243,353.70 төгрөгийн, 2018 онд 374,085.87 төгрөгийн, 2019 онд 726,360.88 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан өртөг зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн албан ******* тухай хуулийн 12 дугаар зүйл Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал: 12.1. Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан орлогын татвар ногдох орлогыг тодорхойлно;" гэж заасныг зөрчсөн гэжээ.

******* улсын байцаагч нар хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан гэх зардлыг нотлох баримтаар баталгаажуулаагүй атлаа аж ахуйн нэгжийн орлогын албан - ******* тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэж нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан нь ойлгомжгүй байна.

3.Нөхөн ногдуулалтын актаар илрүүлсэн зөрчлийн 3.6-д "2020 онд 2,133,280.55 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан өртөг, зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тухай хуулийн 13 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага 13.1.Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.12.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх” гэж заасныг:" зөрчсөн гэжээ.

******* улсын байцаагч нар хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан гэх зардлыг нотлох баримтаар баталгаажуулаагүй байтал ******* маргаан таслах зөвлөл компанийн үйл ажиллагаанд худалдан авсан и-баримтаар нотлогдсон зардлаас 930,280.00 төгрөгийн зардлыг үйл ажиллагааны зардалд холбогдоогүй хэмээн үлдэх 1,203,000.00 төгрөгийг зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардал хэмээн түүнд ногдох 192,480.00 төгрөгийг хасаж шийдвэр гаргасан. 930,280.00 төгрөгийн зардал нь үйл ажиллагааны бус зардал гэдгийг нотлох баримтаар тодорхойлоогүй.

4.Нөхөн ногдуулалтын актаар илрүүлсэн зөрчлийн 4-т "2017 онд 1,243,353.70 төгрөгийн, 2018 онд 374,085.87 төгрөгийн, 2019 онд 726,360.88 төгрөгийн, 2020 онд 2,133,280.55 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан ******* ногдуулалт, төлөлтийн тайланд Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган татвар ногдох орлогоо хассан нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан ******* тухай хуулийн 14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх: 14.6. Дараах бараа, ажил, Үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан ******* нийт дүнгээс хасахгүй: 14.6.2 хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ; гэж заасныг:” гэж заасныг зөрчсөн гэжээ.

******* улсын байцаагч нар хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан гэх зардлыг нотлох баримтаар баталгаажуулаагүй атлаа Нэмэгдсэн өртгийн албан ******* ногдуулалт төлөлтийн тайланд татвар ногдох орлогоос хассан хэмээн татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэж нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан нь ойлгомжгүй байна.

Маргаан таслах зөвлөл 2020 оны 2,133,280.55 төгрөгөөс 1,203,000.00 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардал хэмээн түүнд ногдох төлбөрийг Нөхөн ногдуулалтын дүнгээс хассан атлаа түүнд ногдох Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасагдах хэсгийг хасалгүй орхигдуулсан.

 5. Нөхөн ногдуулалтын актаар илрүүлсэн зөрчлийн "...5.а-д 2017 онд 190,909,090 90 110 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 19,090,909.09 Төгрөгөөр. 2019 онд 581,818,181.82 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 58,181,818.18 төгрөгөөр бууруулсан нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан ******* тухай 14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх. 14.1. Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд хуулийн заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно: 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн; 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэн, нэмэгдсэн өртгийн албан ******* падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй: гэж заасныг; 808 2020 онд 500,000,000.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 50,000,000.00 төгрөгөөр бууруулсан нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан ******* тухай хуулийн 14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх. 14.1. Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно: 14.1.1.үйлдвэрлэл, Үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн; 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан ******* падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй; гэж заасныг;" зөрчсөн гэжээ.

Хий бичилттэй падаанаар хасалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан хэмээн илрүүлсэн зөрчилдөө дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөөгүй, ******* албанаас анхааруулсан худалдан авалтыг буцаалт хийж бүртгэн тайланг залруулж ******* ногдлыг нэмэгдүүлж тайлагнасан байхад тодруулаагүй, орхигдуулсан.

******* улсын байцаагч нар хий бичилттэй падаанаар хасалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилдөө нотлох баримтыг гаргаж актад тусгаагүй Энэ нь ******* хяналтын үйл ажиллагааны журмын 4 дэх хэсгийн 4.4.3-т "хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичих, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх; гэж заасныг хэрэгжүүлээгүй, зөрчсөн байна. онд 581,818,181.82 төгрөгийн хий бичилттэй падааныг аж ахуйн нэгжийн орлогын албан

6.Нөхөн ногдуулалтын актаар илрүүлсэн зөрчлийн 6.а)-д “2017 онд 190,909,090.90, 2019 ******* тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган татвар ногдуулах 15.1.Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй: 15.1.2.албан орлогоо бууруулсан Орлогын албан ******* тухай хуулийн 15 дугаар зүйл. Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт нь 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;" зөрчсөн гэжээ. ******* улсын байцаагч нар хий бичилттэй падаанаар хасалт хийж төсөвт төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулсан зөрчилдөө нотлох баримтыг гаргаж актад Тусгаагүй Энэ нь ******* хяналтын үйл ажиллагааны журмын 4 дэх хэсгийн 4.4.3-т "хяналт Шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичих, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх; гэж заасныг хэрэгжүүлээгүй, зөрчсөн байна.

6.б) 2020 онд 658,789,766.45 төгрөгийн и-баримтгүй, анхан шатны баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тухай хуулийн 13 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага 13.1.Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно. 13.1.1. Тухайн ******* тайлант хугацаанд хамаарсан байх; 13.1.2.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх; 13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; 16 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал 16.1.Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй. 16.1.1.энэ хуулийн 13.1. 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал;" гэж заасныг тус тус зөрчсөн гэжээ.

Хий бичилттэй падаанаар хасалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайланд татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийн дүнг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Барилгын үйлдвэрлэл удаан хугацаанд үргэлжилдэг, он дамжсан бараа материалын үлдэгдэлтэй байдаг бөгөөд тус үлдэгдэл бараа материалаас 2020 оны тайлант хугацаанд хамаарах зардалд тооцохдоо 2020 онд хэрэгжсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тухай хуулийн 13.1-д заасан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардалтай ижил авч үзэж ******* тооцоолол хийсэн.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн дүүргийн ******* хэлтсийн ******* хяналт шалгалтын тасгийн ******* улсын байцаагч Ц.Ш, Э.Э нарын “И *******” ХХК-д нийт 321,027,422.4 төгрөгийн төлбөрийг хууль эрх зүйн үндэслэлгүй, ******* ерөнхий хуулийн 76 дугаар зүйлд: "...76.7...******* улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ******* улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана." гэж заасныг зөрчин ногдуулсан 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-23 дугаартай нөхөн ногдуулалтын актын Нийслэл дэх ******* газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолын үлдэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг үү. гэв.

            3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* акт гэдэг нь нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан ******* баталгаажуулалтын акт, буцаан олголтын актуудаас бүрддэг. ******* ерөнхий хуулийн 6.1 дугаар зүйлийн 6.1.26-т заасан бөгөөд нөхөн ногдуулалтын акт тавихын өмнө нь тусдаа нэмэгдсэн өртгийн албан ******* баталгаажуулалт хийгддэг байсан. Баталгаажуулалт хийгдсэний дараа хэдэн төгрөг илүү болон дутуу төлсөн болох, алдаа байгаа эсэх талаар гарч ирдэг байсан. Нөхөн ногдуулалтын акт тавигдахдаа нэгдүгээрт, хууль зүйн үндэслэлтэй хоёрдугаарт, тооцооллын алдаагүй гуравдугаарт, процессын алдаагүй байх ёстой. Гэтэл уг нөхөн ногдуулалтын акт нь нэгдүгээрт, хууль зүйн үндэслэлтэй байх ёстой.

Тухайн компанийн нягтлан бодогч ажлаасаа гарсан бөгөөд захирал хэн гэдэг нь мэдэхгүй хүнд очиж гарын үсэг зурж авч байгаа нь нөхөн ногдуулалтын акт хуульд заасан үндэслэлийн дагуу шалгагдаагүй байж болох нэг үндэслэл болно. Мөн нөхөн ногдуулалтын акт дахь тоонууд хоорондоо зөрүүтэй байх бөгөөд зөрүүтэй байсаар байтал яагаад хүлээж авч нөхөн ногдуулалтын акт тавьж байна вэ. Хий бичилттэй орлого, зарлагын баримтад нөхөн ногдуулалтын акт тавигдсан бэ гэхээр ******* ерөнхий газраас тогтоогдсон учраас бид бүхэн тавьсан гэх зүйлийг хэлдэг. ******* ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирсэн баримтаар нөхөн ногдуулалтын акт тавьсан байсан. Мөн ковидын нөхцөл байдлын үеэр зарим зүйл дээр залруулга хийгээгүй байхад ******* байцаагч нар нөхөн ногдуулалтын акт тавьсан. Тухайн үед хүү болон алданги тооцохгүй, тухайлбал залруулга хийх боломжийг нөхөж олгож байсан. Тиймээс энэ бүхнийг анхаарч үзнэ үү. гэв.

3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2019 оны 08 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан ******* тайлантай холбогдуулж 526,000,000 төгрөгийн нөхөн ногдуулалтын актын талаарх асуудал яригддаг. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан ******* тайлан ******* системд гарч ирэхдээ тухайн сарын тайлан шаардлага хангахгүй байна, худалдан авсан бараа 100,000,000 төгрөгөөр тайлагнагдсан боловч танай байгууллага тухайн сард 355,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн системд бүртгэгдсэн байдаг. Тухайн үед хэрэгжиж байсан ******* тухай хуулиар ******* улсын байцаагч алдаатай тайланг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид мэдэгдэж засуулах ёстой байтал үүнийгээ хэрэгжүүлээгүй атлаа нөхөн ногдуулалтын акт ногдуулж торгууль, алданги тооцсон байдаг. 2019 оны 08 дугаар сарын тайлан худалдан авалт хийхдээ ч алдаатай, борлуулалт талдаа ч алдаатай тайлан байгаа. Гэтэл тухайн компани 355,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн атлаа 100,000,000 төгрөгийн баримтыг хавсаргаж, үлдэх 255,0000,000 төгрөгийн талаар юу ч дурдалгүй нөхөн ногдуулалтын акт тавьсан байна. Гэтэл ******* ерөнхий хуульд ******* байцаагч нар тодорхой, шударга байх гэсэн зарчмыг баримталж ажиллан гэж заасан байх боловч тухайн зарчмыг баримтлалгүйгээр торгууль, алданги ногдуулсан. гэв.

3.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, ******* байцаагч нар хяналт, шалгалт хийхдээ ******* мэдээллийн санд бүртгэлтэй мэдээллийг төдийлөн шалгаагүй болох нь өмнөх маргаан таслах зөвлөлөөр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл ******* нэгдсэн системд бүртгэгдсэн 2017 болон 2018 оны залруулсан баримтыг авч үзэлгүйгээр тухайн тооцоолол хийгдсэн байсан. Хоёрдугаарт, 2016 оны тайлангаар бүргэгдсэн байхад тухайн бүртгэгдсэн мэдээлэлд нөхөн ногдуулалтын акт тавигдсан байх бөгөөд маргаан таслах зөвлөлөөр хянан хэлэлцэгдээд хасагдсан. Энэ нь ******* системд бүртгэлтэй байгаа мэдээллүүдийг нарийвчилж шалгаагүй талаарх үндэслэл тодорхой болж байна. Мөн 2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайланг нотлох баримтаар өгсөн бөгөөд тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах хэсэг бүртгэгдээгүй байхад бүртгэгдсэн гэх байдлаар хандаж байгаа нь ******* систем дахь бүртгэлийг нягталж үзээгүй гэх үндэслэлтэй байна. 2019 онд 1.5 тэрбум төгрөгийн орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар дутуу ногдуулсан гэх үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт тавигдсан. Гэтэл уг мэдээллийг ******* байцаагч нар санаатайгаар орлого нуун дарагдуулсан гэх үг, өгүүлбэртэйгээр бичсэн байдаг. Тэгэхээр нуун дарагдуулах гэж байсан бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл системийн алдаа гарсан болохыг нотлох баримтаар гаргаж өгсөн.гэв.

4.Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: дүүргийн ******* хэлтэст бүртгэлтэй, ******* тоот регистрийн дугаартай “И *******” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ******* ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн ******* хяналт шалгалт 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2321802064 тоот томилолтын дагуу тухайн байгууллагын санхүү, ******* тайлан, санхүүгийн анхан шатны баримт, банкин дах хийх, А харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн Монгол Улсын ******* ерөнхий хууль болон ******* бусад хуулиуд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтэд ******* төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2021 оны 09 дүгээр улсын сарын улсын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуусталх хугацаанд ******* байцаагч Э.Э, Ц.Ш нар хяналт шалгалт хийж 2021 оны 11 дүгээр 04-ний өдөр 23 тоот нөхөн ногдуулалтын актаар нийт 3,326,712,890.33 төгрөгийн зөрчилд 321,027,422.40 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

2019 оны 8 дугаар сард и-баримтаар бичигдсэн ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 189,137.1 (НӨАТ-тай) төгрөгийн, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 382,928.1 (НӨАТ-тай) төгрөгийн борлуулалтын орлого тухайн тайланд дутуу татагдсан, *******,******* яамны 6,940.2 мянган төгрөгийн (НӨАТ-тай) борлуулалтын орлого давхар татагдаж 13 удаагийн үйлдлээр засагдаагүй тул 2020 онд ******* ерөнхий газрын мэдээллийн ажилтнаас асууж үзэхэд ******* системийн алдаа байна, шалгаж үзнэ гэсэн хариу өгсөн боловч мөн л засагдаагүй. Ийнхүү ******* албаны системийн алдаанаас үүссэн дутуу татагдсан и-баримттай борлуулалтын орлогыг Нэмэгдсэн өртгийн албан ******* ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй хэмээн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэж, тухайн нөхцөл байдлыг тодруулахгүйгээр 25,752.8 мянган төгрөгийн торгууль, алданги ногдуулсан гэх талаар:

“И *******” ХХК нь 2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайлангаар 1,565,096,310.90 төгрөгийн татвар ногдох орлоготой, нэмэгдсэн өртгийн албан ******* тайлангаар 1,050,040,300.01 төгрөгийн татвар ногдох орлоготой тайлан ирүүлсэн. Оффис и-баримт програмд 1,565,096,310.90 төгрөгийн и-баримт шивсэн нь цахим ******* удирдлагын нэгдсэн системд баталгаажсан байсан. Иймд зөрүү болох 515,056,010.89 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан ******* тайланд тайлагнаагүй байгаа талаар нягтлан бодогч Зд танилцуулахад тухайн үед программын алдаанаас болоод тайлагнаж чадаагүй гэсэн тайлбар өгч байсан. ******* ерөнхий хуулийн 31 дүгээр зүйл.“******* тайланд залруулга хийх, 31 дүгээр зүйлийн 31.1."Татвар төлөгч ******* тайланг дараагийн ******* жилд багтаан залруулж болно." гэж заасны дагуу татвар төлөгчид тайланг залруулан тайлагнах эрхийг хуулиар олгосон байхад тайлан залруулаагүй тул зөрчилд авч хариуцлага оногдуулсан.

Тайлбар-2. Тус актын зөрчлийн тогтоох хэсгийн 3а, 36, 4-д дурдсан хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа ажил үйлчилгээний худалдан авалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардалд, нэмэгдсэн өртгийн албан ******* ногдуулалт, төлөлтийн тайланд “нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс авсан бараа” хэсэгт тус тус тусган татвар ногдох орлогоос хассан зөрчилд хэдний өдрийн худалдан авалтыг тооцож байгаа нь тодорхойгүй байна гэх талаар: Маргаан таслах зөвлөл 2020 оны 2,133,280.55 төгрөгөөс 1,203,000.000 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардал хэмээн түүнд ногдох төлбөрийг нөхөн ногдуулалтын актын дүнгээс хассан атлаа түүнд ногдох НӨАТ-аас хасагдах хэсгийг хасахгүй орхигдуулсан гэх талаар:

2017 онд 1,243,353.70 төгрөгийн, 2018 онд 374,085.87 төгрөгийн, 2019 онд 726,360.88 төгрөгийн, 2020 онд 2,133,280.55 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан зардлын дэлгэрэнгүй жагсаалтыг хяналт шалгалтын явцад татвар төлөгчид танилцуулсан ба тус компанийн гүйцэтгэх захирал Л.Батболд нөхөн ногдуулалтын актыг гардан авахдаа тухайн зөрчлийг хэсэгчлэн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн маргаан таслах зөвлөлийн 2020 оны 2,133,280.55 төгрөгөөс 1,203,000.000 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардал хэмээн түүнд ногдох төлбөрийг нөхөн ногдуулалтын актын дүнгээс хассан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тухай хууль /2019/-ийн 13 дугаар зүйлийн 13.2.5.ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн ******* жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон контракт байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх гэж заасан заалтад хамаарах ба нэмэгдсэн өртгийн албан ******* тайлангийн зөрчлийг бууруулах үндэслэл болохгүй. ХШ06/02 болон зардлын дэлгэрэнгүй жагсаалт хавсаргав.

Тайлбар-3. Тус актын 5а, 56, ба-д дурдсан Хий бичилттэй падаанаар хасалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх илэрсэн зөрчилдөө дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөөгүй, ******* албанаас анхааруулсан худалдан авалтыг буцаалт хийж бүртгэсэн тайланг залруулж ******* ногдлыг нэмэгдүүлж тайлагнасан байхад тодруулаагүй, орхигдуулсан гэх талаар:

Тус компанийн 2017 оны 190,909,090.90 төгрөгийн, 2019 оны 581,818,181.82 төгрөгийн, 2020 оны 500,000,000.00 төгрөгийн худалдан авалт нь байгууллагаас хуурамч НӨАТ-ын падаан үйлдсэн нь тогтоогдсон аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад дурдагдсан тул хий бичилттэй падаан гэж үзэн зөрчилд аван хариуцлага хууль хяналтын тооцсон. /2017 оны 190,909,090.90 төгрөгийн хий бичилттэй худалдан авалтын буцаалтыг татвар төлөгч ******* ерөнхий газрын шаардлагын дагуу буцаалт хийсэн нь нотлогдсон тул нөхөн ногдуулалтын актын нийт дүнгээс маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хасагдсан/.

Тайлбар-4. 2020 онд и-баримтгүй, анхан шатны баримтаар нотлогдохгүй зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайланд татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийн дүнг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Барилгын үйлдвэрлэл удаан хугацаанд үргэлжилдэг, бараа материалын үлдэгдэлтэй байдаг бөгөөд тус үлдэгдэл бараа материалаас 2020 оны тайлант хугацаанд хамаарах зардалд тооцохдоо 2020 онд хэрэгжсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тухай хуулийн 13.1-д заасан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан он дамжсан зардалтай ижил авч үзэж ******* тооцоолол хийсэн гэх талаар:

2020 оны 658,789,766.45 төгрөгийн и-баримтгүй, анхан шатны баримтаар нотлогдохгүй зардлыг тодорхойлохдоо нийт хасагдах зардлаас и-баримтгүй зардал цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого, нийгмийн даатгалын шимтгэл, импортын мэдээ, элэгдлийн зардал, санхүү байдлын тайлангийн бараа материалын зарцуулалтыг хасаж, мөн 500,000,000.00 төгрөгийн хий бичилттэй худалдан авалтыг нэмж тооцсон болно. гэв.

      ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч “2019 оны 8 сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчийн тайланд *******,******* яамны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 6,940,286.00 төгрөг /НӨАТ-тэй/-ийн орлого ******* системд давхар татагдаж, бусад и-баримтаар борлуулалтын орлого, бараа, ажил үйлчилгээний худалдан авалт дутуу татагдаж тайлан зөв илгээх боломжгүй байсан тул тайлан засварлахаар ******* албанд удаа дараа мэдэгдсэн боловч тайланг залруулах боломж олгоогүй. Компани тус тайлангаа залруулахаар 13 удаагийн үйлдлээр оролдож засагдаагүй тул тайланг илгээснээр ******* алба тус тайланг хүлээн авсан. ******* албаны байцаагч нар ******* тайлангуудыг системээсээ хянаад зөрүүтэй байвал залруулахаар буцаадаг боловч залруулах ажиллагааг хийгээгүй. ******* ерөнхий газрын мэдээллийн ажилтнаас лавлаж үзэхэд ******* системийн алдаа байна, шалгаж үзнэ гэсэн хариу өгсөн боловч өнөөдрийг хүртэл засагдаагүй ******* хяналтын үйл ажиллагааны журмын 4 дэх хэсгийн 4.4.3-д “хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичих, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх” гэж заасныг хэрэгжүүлээгүй, зөрчсөн, мөн хий бичилттэй падаанаар хасалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийн дүнг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөөгүй,” гэж, хариуцагчаас “татвар төлөгчид тайланг залруулан тайлагнах эрхийг хуулиар олгосон байхад тайланг 515,056,10.89 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар тайлагнаагүй, залруулаагүй, тус компанийн 2019 оны 581,818,181.82 төгрөгийн, 2020 оны 500,000,000 төгрөгийн худалдан авалт нь хууль хяналтын байгууллагаас хуурамч гэж НӨАТ-ын падаан  үйлдсэн нь тогтоогдсон аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад дурдагдсан тул хий бичилттэй падаан гэж үзэж зөрчилд авсан” гэж  тус тус маргажээ.

3. дүүргийн ******* хэлтсийн ******* улсын байцаагч Ц.Ш, Э.Э нар  “И *******” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан ******* ногдуулалт, төлөлтийн байдалд /Эрсдэлд суурилсан/ удирдамж, томилолтын дагуу хяналт шалгалт хийж, маргаан бүхий 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-23 дугаартай ******* нөхөн ногдуулалтын актаар 3,326,712,890.33 төгрөгийн зөрчилд 209,264,578,36 төгрөгийн татвар, 69,909,935.04 төгрөгийн торгууль, 41,852,909 төгрөгийн алданги, нийт 321,027,422.4 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

4.Нийслэлийн ******* газрын дэргэдэх ******* маргаан таслах зөвлөлийн 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-23 дугаартай ******* нөхөн ногдуулалтын актаар 3,326,712,890.33 төгрөгийн зөрчилд ногдуулсан 321,027,422.40 төгрөгийн төлбөрөөс 290,570,482.90 төгрөгийн зөрчилд ногдох 20,195,793.01 төгрөгийн нөхөн татвар, 6,070,767.91 төгрөгийн торгууль, 4,039,157.00 төгрөгийн алданги, нийт 30,305,717.92 төгрөгийн төлбөрийг бууруулж, 3,036,142,407.13 төгрөгийн зөрчилд ногдох 189,068,785.35 төгрөгийн нөхөн татвар, 63,839,167.13 төгрөгийн торгууль, 37,819,752.00 төгрөгийн алданги, нийт 290,721,704.48 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “ дүүргийн ******* хэлтсийн ******* хяналт шалгалтын тасгийн ******* улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-23 дугаартай нөхөн ногдуулалтын актын Нийслэлийн ******* газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолоор үлдээсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж тодруулсан бөгөөд дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

6.Нэхэмжлэл “И *******” ХХК нь 2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайланг 1,565,096,310.90 төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан ******* тайланг нийт 1,050,040,300.01 төгрөгийн татвар ногдох орлоготой тайлагнасан нь, зөрүү 515,056,010.89 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан ******* тайланд дутуу тайлагнаж татвар төлөөгүй нь ******* бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр нэгдсэн сангийн мэдээллээр нотлогджээ.

7.Нэхэмжлэгч нь дээрх нэмэгдсэн өртгийн албан ******* тайлан дутуу тайлагнасан үйлдлээ 13 удаагийн үйлдлээр засах гээд засагдаагүй, 2020 онд ******* ерөнхий газрын мэдээллийн ажилтнаас асууж үзэхэд системийн алдаа байна, шалгаж үзнэ гэсэн хариуг өгсөн боловч мөн л засагдаагүй гэж тайлбарлан маргажээ.

8.******* ерөнхий хуулийн 31 дүгээр зүйл.“******* тайланд залруулга хийх”, 31.1.Татвар төлөгч ******* тайланг дараагийн ******* жилд багтаан залруулж болно.” гэж заасны дагуу татвар төлөгч нь ******* тайлангаа дараагийн ******* жилд багтаан залруулах боломжтой байна.

9.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь ******* алдаатай тайлангаа дараагийн ******* жилд багтаан засварлах бүрэн боломжтой байсан байх бөгөөд ******* тайлангаа удаа дараагийн үйлдлээр засах гээд засагдаагүй, ******* системийн алдаатай байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

10.Нэмэгдсэн өртгийн албан ******* тухай хууль /2015 он/-ийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйл.“Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ”, 7.1.“Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:”, 7.1.1.“Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгчийн 2019 онд дутуу тайлагнасан 515,056,010.89 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж, торгууль, алданги тооцсон хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна.

11.Нэхэмжлэгч “И *******” ХХК нь  2017 онд 1,243,353.70 төгрөгийн, 2018 онд 374,085.87 төгрөгийн, 2019 онд 726,360.88 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авч, үүнийгээ аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тайлагнажээ.

12.Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тухай хууль /2006 он/-ийн 12 дугаар зүйл.“Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”, 12.1.“Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:” гэж заасныг зөрчсөн байх тул нөхөн татвар, торгууль, алданги тооцсон хариуцагч нарын шийдвэр мөн үндэслэлтэй байна.

13.Мөн нэхэмжлэгч “И *******” ХХК нь 2020 онд 2,133,280.55 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авч, үүнийгээ аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тайлагнажээ.

14.Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйл.“Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага”, 13.1.Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, 13.1.2.“албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул мөн нөхөн татвар, торгууль, алданги тооцсон хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна.

15.Нэхэмжлэгч “И *******” ХХК нь 2017 онд 1,243,353.70 төгрөгийн, 2018 онд 374,085.87 төгрөгийн, 2019 онд 726,360.88 төгрөгийн, 2020 онд 2,133,280.55 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан ******* ногдуулалт, төлөлтийн тайландаа нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган тайлагнажээ.

16.Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан ******* тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйл.“Албан татварт хасалт хийх”, 14.6.“Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан ******* нийт дүнгээс хасахгүй:”, 14.6.2.“хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул нөхөн татвар, торгууль, алданги тооцсон хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна.

17.Маргаан бүхий дүүргийн ******* хэлтсийн улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн “******* ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-23 дугаартай нөхөн ногдуулалтын актаар болон Нийслэлийн ******* газрын дэргэхэд маргаан таслах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 26 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “И *******” ХХК нь 2019 онд “Л” ХХК-аас 4 падаанаар нийт 581,818,181.82 төгрөг, 2020 онд “Д” ХХК-аас 7 падаанаар нийт 500,000,000.00 төгрөгийн нийт 1,081,818,181.82 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

18.Тодруулбал, Л” ХХК, “Д” ХХК-иуд нь Сонгинохайрхан дүүргийн ******* хэлтэст харьяалагддаг аж ахуйн нэгжүүд байх бөгөөд “******* хяналт шалгалтын танилцуулга”-ыг үндэслэн дээрх компаниудыг зөрчилтэй татвар төлөгчийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Мөн нэхэмжлэгчийн дээрх компаниудтай хийсэн гэх маргаан бүхий худалдан авалтууд нь анхан шатны санхүүгийн баримтаар /гараар бичсэн падаан, бэлэн мөнгөний кассын баримт нь гүйлгээний хуулга холбогдох баримтаар давхар нотлогдоогүй/ нотлогдохгүй байх тул тухайн компаниудаас хий бичилттэй падаан авч хасалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

19.Нэхэмжлэгч нь дээрх хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан ******* падаануудыг санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тайлагнасан нь төрийн сангийн тайлангийн мэдээлэл болон ******* бүртгэл мэдээллийн нэгдсэн сан дах аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайлангийн мэдээллээр тус тус нотлогдсон болохыг маргаан таслах зөвлөлийн тогтоолд дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

20.Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан ******* тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйл.“Албан татварт хасалт хийх”, 14.1.“Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:”, 14.1.1.“Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;”, 14.5.“Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан ******* падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул байх нөхөн татвар, торгууль, алданги тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

21.Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйл.“Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт” 15.1.Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй:”, 15.1.2.“албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;” гэж зааснаас үзвэл татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдахааргүй байна.

22.Хариуцагч ******* улсын байцаагчид дээрх хий бичилттэй падаануудыг  үндэслэн аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт 2017 онд 190,909,090.90 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан ******* хий бичилттэй падаанаас баримтаар нотлогдох 171,818,182.00 төгрөгийн зардлыг хасаж зөрүү 19,090,908.90 төгрөгийн баримтгүй зардлыг хассан зөрчилд, 2019 онд 581,818,181.82 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан ******* хий бичилттэй падаанаас баримтаар нотлогдох 523,636,363.00 төгрөгийн баримтгүй зардлыг хассан зөрчилд, 2020 онд 500,000,000.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан ******* хий бичилттэй падаанаас баримтаар нотлогдох 450,000,000.00 төгрөгийн зардлыг хасаж зөрүү 50,000,000.00 төгрөгийн зөрчилд нийт 127,27,271.88 төгрөгийн нөхөн татвар, 4,318,181.56 төгрөгийн торгууль, 2,545,454.00 төгрөгийн алданги, нийт 19,590,907.44 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тухай хуулийн дээрх заалтуудтай нийцсэн байна.

23.Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйл. “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага”,13.1.“Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.” 13.1.1.“Тухайн ******* тайлант хугацаанд хамаарсан байх;”, 13.1.2.“албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;”, 13.1.3.“зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;”, 16 дугаар зүйл.“Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал”, 16.1.“Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй.”, 16.1.1“энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал;” гэж тус тус заажээ.

24.Хариуцагч ******* улсын байцаагч нар нэхэмжлэгчийн 2020 оны татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тооцоолохдоо нийт хасагдах зардлаас и-баримтгүй зардал болох цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, нийгмийн даатгалын шимтгэл, импортын мэдээ, элэгдлийн зардал, санхүү байдлын тайлангийн бараа материалын үлдэгдлийн зарцуулалтыг хасаж 158,789,766.00 төгрөгийн зөрчил илрүүлсэн нь ******* бүртгэл мэдээллийн нэгдсэн сан дах и-баримтын мэдээллээр тогтоогдсон байна.

25.Дээрхээс үзвэл, хариуцагч ******* улсын байцаагч нар нэхэмжлэгчийг 2020 онд и-баримтгүй, анхан шатны баримтаар нотлогдохгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тайланд татвар ногдох орлогоос хасагдах зардал тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан 158,789,766.00 төгрөгийн зөрчилд 15,878,976.60 төгрөгийн нөхөн татвар, 6,351,590.64 төгрөгийн торгууль, 3,175,795.00 төгрөгийн алданги, нийт 25,406,362.24 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

26.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч “И *******” ХХК 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ******* 3,036,142,407.43 төгрөгийн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул түүнд ногдох нөхөн татвар, торгууль, алданги тооцож ногдуулсан хариуцаг нарын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

27.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “И *******” ХХК-аас дүүргийн ******* хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “ дүүргийн ******* хэлтсийн ******* хяналт шалгалтын тасгийн ******* улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-23 дугаартай нөхөн ногдуулалтын актын Нийслэлийн ******* газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолоор үлдээсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Нэмэгдсэн өртгийн албан ******* тухай хууль /2015 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 14.6, 14.6.2,  Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тухай хууль /2006 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан ******* тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг тус тус баримтлан “И *******” ХХК-аас дүүргийн ******* хэлтсийн ******* улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “ дүүргийн ******* хэлтсийн ******* хяналт шалгалтын тасгийн ******* улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн НА-23 дугаартай нөхөн ногдуулалтын актын Нийслэлийн ******* газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолоор үлдээсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ГАНБАТ