Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/03709

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/03709

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** тоотод оршин суух, рд:***, М.Г нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, *** байр хаягтай, рд:***, *** холбогдох,

 

ажилгүй байсан хугацааны цалин олговорт 25 627 297 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Д.Т нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г. хариуцагч М холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор 25 627 297 гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... нэхэмжлэгч Г. нь д сурагч байхаасаа эхлэн ажиллаж 2020 онд ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан байдаг. Уг асуудал нь хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдох шийдвэр гарч ажилдаа орох гэтэл с дэд захирлын орон тоо байхгүй гэдэг үндэслээлэр одоог хүртэл албан тушаалд нь эгүүлэн томилоогүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дэх хэсгийг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 25,627,297 төгрөгийн цалинг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн, нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэгдүгээрт энэ хэрэг нь иргэний хэргийн харьяаллын маргаан биш юм. ийн тухай хуулийн 3,1 дэх хэсэгт О *** энэ хуулийн дагуу байгуулагдаж, гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн гэж заасан байдаг. Мөн захиргааны ерөнхий хуулийн 5.1.4 дэх хэсэгт үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа гэж хуульчилсан байдаг. Эндээс үзэхэд үйлчилгээг нь заавал нийтээр дагаж мөрддөг, холимог өмчийн хэвлэл мэдээллийн байгууллага болох Мийн эрх барих дээд байгууллага нь Үндэсний зөвлөл бөгөөд захиргааны байгууллага юм. Хоёрдугаарт  Телевизийн тухай хуулийн 31.6.5 дэх хэсэгт зааснаар олон нийтийн радио, телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргын сонгон шалгаруулалтын дүнг Yндэсний зөвлөлд танилцуулсны үндсэн дээр тэднийг томилох гэж заасан байдаг. Мийн захирлын эрх хэмжээнд хамаарахгүй харин Үндэсний зөвлөлд хамаарах юм. Гуравдугаарт Г. нь ажиллаж байх хугацаандаа өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө өндөр урамшуулал бодож журамд өөрчлөлт оруулан, ажиллаас чөлөөлөгдсөн хүнд хуурамчаар тушаал гаргасан эрүүгийн хэрэг байгаа. Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12,1,4 дэх хэсэгт зааснаар хэргийн харьяалал зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар хуудас/

итгэмжлэл /хэргийн 3 дугаар хуудас/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 04390 тоот бүхий шийдвэр /хэргийн 4-6 дугаар тал/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 00474 тоот бүхий магадлал /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/

Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 5 сарын 04-ний 00512 тоот бүхий тогтоол /хавтаст хэргийн 11 дүгээр тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 12 дугаар тал/

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар /хэргийн 29-31 дүгээр тал/

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн тогтоол /хэргийн 32-33 дугаар тал/

тайлбар гаргах тухай /хэргийн 34 дүгээр тал/

Нийслэлийн прокурорын газар Прокурорын тогтоол /хэргийн 35-36 дугаар тал/

хүсэлт /хэргийн 37 дугаар тал/

Нийслэлийн прокурорын газар Прокурорын тогтоол /хэргийн 38-39 дүгээр тал/

хүсэлт /хэргийн 75 дугаар тал/

нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх тухай /хэргийн 78-79 дүгээр тал/.. нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

итгэмжлэл /хэргийн 15-16 дугаар тал/

хариу тайлбар /хэргийн 22-23 дугаар тал/

хүсэлт /хэргийн 24-25 дугаар тал/

сөрөг нэхэмжлэл /хэргийн 59-61 дүгээр тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 61 дүгээр тал/

**** зөвлөлийн 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 06 дугаарт тогтоол /хэргийн 62-63 дугаар тал/

*** захирлын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн А/108 тоот тушаал /хэргийн 64-65 дугаар тал/

*** 2021 оны 02 сарын 03-ны өдрийн тушаал /хэргийн 66-67 дугаар тал/

*** үйл ажиллагааг зохицуулах журам /хэргийн 67-70 дугаар тал/

***-2021 /хэргийн 71-72 дугаар тал/

ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлийн карт /хэргийн 73 дугаар тал/

төлбөрийн даалгаврын хуулбар /хэргийн 74 дүгээр тал/

итгэмжлэл /хэргийн 76 дугаар тал/

хүсэлт /хэргийн 77 дугаар тал/

ихэсгэсэн шаардлагад тайлбар хүргүүлэх тухай /хэргийн 86 дугаар тал/

үзлэг хийлгэх хүсэлт гаргах нь /хэргийн 87 дугаар тал/

*** 2021 оны 04 сарын 02-ний өдрийн 20 дугаарт тогтоол /хэргийн 88 дугаар тал/

*** 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 33 дугаарт тогтоол /хэргийн 89 дүгээр тал/

*** 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 41 дугаарт тогтоол /хэргийн 90 дүгээр тал/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2022

оны 01 сарын 17-ны өдрийн 114 дугаар бүхий тэмдэглэл /хэргийн 91-94 дүгээр тал/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах нь /хэргийн 95-97 дугаар тал/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 сарын 17-ны өдөр 114 дугаар бүхий магадлал /хэргийн 98-108 дугаар тал/.... нотлох баримтууд

 

6. Шүүхээс

Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт 2023 оны 09 сарын 11-ний өдрийн 3970 тоот /хэргийн 28 дугаар тал/

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Ариунболд-д 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 4105 албан тоот /хэргийн 41 дүгээр тал/

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 сарын 14-ний өдрийн 860 тоот /хэргийн 42 дугаар тал/

Нийслэлийн прокурорын газар 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 1/5264 тоот /хэргийн 52 дугаар тал/... зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ...ажилгүй байсан хугацааны цалин олговор 25 627 297 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч одоо хүртэл биелүүлээгүй, ажилд нь эргүүлэн томилоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулна... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...манайх хариуцагч биш, дэд захирлын орон тоо байхгүй, нэхэмжлэгч эрүүгийн журмаар хэрэгт шалгагдаж байгаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2-т зааснаар ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлээгүйгээс ажилтан буюу нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажил үүргээ гүйцэтгэх, түүнд тохирсон цалин хөлс авах эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж энэхүү зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар тухайн гомдол нэхэмжлэл нь хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяалалын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Г.ийн нэхэмжлэлтэй 2021.05.14-ны өдрийн Б/202 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2021 оны 11 сарын 24-ны өдрийн 102/ШШ2021/03086 дугаар тус шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж түүнийг Мийн дэд захирлын ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15 211 636 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал гарсан байна. /хэргийн 8-9 дүгээр тал/

 

Мөн 2022.12.13-ны өдрийн 4390 тус шүүхийн шийдвэрээр Г.д ажилгүй байсан 2021.11.25-2022.11.25-ны өдөр хүртэлх хугацааны цалин олговорт 29 026 284 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал гарсан байна. /хэргийн 4-11 дүгээр тал/

 

2021 оны 11 сарын 24-ны өдрийн 102/ШШ2021/03086 дугаар тус шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй буюу Г.ийг Мийн дэд захирлын ажил албан тушаалд эргүүлэн тогтоогоогүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Хариуцагч Г.ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр магадлалыг биелээгүй болох нь ...хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт зарлаж томилогдох ба сонгон шалгаруулалт зарлагдаагүй байгаа, ...хариуцагч байгууллагын бүтэц орон тоогоор дэд захирлын орон тоо байхгүй тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилоогүй... гэх тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 22-23 дугаар тал/

 

Тодруулбал хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...*** тухай хуульд зааснаар МҮОНРТ-ийн эрх барих дээд байгууллага *** нь захиргааны байгууллага тул хариуцагч биш, ... дэд захирлын орон тоо байхгүй..., ...Г.тэй холбоотой эрүүгийн хэргүүд хянан шалгагдаж байгаа... гэжээ.

 

Шүүх хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь Г.ийн нэхэмжлэлтэй ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй Мэд холбогдуулан гаргасан нэхэмжлэл маргааныг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр магадлалууд гарсан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм. /хэргийн 4-10дугаар тал/

 

Зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч Г. шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа өнөөдрийг хүртэл эргүүлэн тогтоогдоогүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан цалин олговроо нэхэмжлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5, 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас Г.ийн ажилгүй байсан 2022.11.26-ны өдрөөс 2023.10 сар хүртэлх 10 сар 02 хоног хугацааны цалин олговор нэг сарын дундаж цалин олговор 2 390 400 төгрөгөөр тооцож нийт 24 131 657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч зааснаар хариуцагч Мээс ажилгүй байсан хугацааны цалин олговор 24 131 657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 495 640 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Г.ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Мд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ