2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2681

 

 

 

 

 

 

 

 

   2025         12            01                                    2025/ШЦТ/2681

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч Б.Билгүүн, шүүгдэгч Л.*****, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл, шүүгдэгч М.*****, түүний өмгөөлөгч П.Итгэл, Ж.Тэгшмандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***** овгийн *****ын *****,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***** адуут овгийн *****ын ***** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, **** оны **дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, Улаанбаатар хот дахь ***** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *****х дүүргийн ***** дүгээр хороо, ***** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***** овогт *****ын ***** /РД:*****/.

 

2. Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, ачаа тээврийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ***** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***** адуут овогт *****ын ***** /РД:*****/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч М.***** нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 (албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх)-т,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, мөн хуулийн 37.1.2 дах хэсэгт өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус шударга бус явдалтай эвлэрэхгүй байх,

Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгах, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт Гаалийн хяналтыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ, 274.2 дугаар зүйлийн 274.2.1 дэх хэсэгт өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг чандлан хадгалж, хувь хүний нэр хүндийг гутаахгүй байх, мөн хуулийн 274.2.2 дахь хэсэгт гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх, 274.2.5 дахь хэсэгт гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах,

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай  тушаалаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийлэг журмын 5.8.1 дэх хэсэг улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх,  5.10 дахь хэсэгт гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тухайн бүрдүүлэлтэд сонгогдсон хяналтын төлөвийн дагуу гаалийн хяналт тавина, мөн журмын 5.25 дахь хэсэгт гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана, Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны А/255 дугаартай тушаалаар баталсан Гаалийн байгууллагын цахим мэдээллийн аюулгүй байдлын журмын 1.3.7 дахь хэсэгт хэрэглэгч гэж байгууллагын мэдээллийн систем болон сүлжээнд хандах эрх бүхий албан хаагч, гэрээт ажилтан, мэргэжилтэн болон гаднын бусад байгууллагаас гаалийн байгууллагад түр хугацаагаар ажиллахаар ирсэн ажилтан, 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт хэрэглэгч нь эзэмшиж буй мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, систем, программ хангамжид нэвтрэх нууц үг, цахим гарын үсгийг хамгаалах,

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай тогтоолын 54 дүгээр хавсралтад заагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт болох гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд эрсдэлийн байгууллагад суурилсан гаалийн хяналтыг хэрэгжүүлэх, 1.1 гаалийн хяналтын бүс, баталгаат бүс, тусгай бүсийн дэглэм, журмыг сахиулах, гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган  ажиллах, 1.3 гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг ногдуулж, хураах, 1.4 гаалийн хяналтын бүс, гаалийн баталгаат бүс, итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох мэдээ, тайланг үнэн зөв гаргах, 3.2 гаалийн хяналт, шалгалттай холбоотой гаалийн удирдах төв байгууллага болон газрын удирдлагаас өгсөн удирдамж, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэснийг тус тус зөрчиж Л.*****гийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас ***** дугаартай чингэлгээр Улаанбаатар хот дахь гаалийн газрын ***** импорт гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн барааг түргэн шуурхай шалгуулж, бараанд ногдох гаалийн албан татвараас чөлөөлөгдөх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсаас ***** дугаартай чингэлгээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хот дахь гаалийн газрын ***** импорт гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.*****гийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг CAIS системд Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Н.*****гийн цахим эрхээр нэвтэрч Л.*****гийн гаальд мэдүүлсэн бараанд зөвшөөрөл олгон Зөвшөөрөв төлөв оруулсны улмаас Л.*****д 21.140.622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрүүлж, түүнд эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Яллагдагч Л.***** нь өөрийн 21.140.622 төгрөгийн үнэ бүхий барааг гаальд мэдүүлэлгүй гаалийн хяналт шалгалтын бүсээр хяналт шалгалт хийлгэхгүй нэвтрүүлэх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтан болох Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.*****тай 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг өнгөрсөн буюу ажлын цаг дууссан байхад түүнтэй уулзаж түүнд хууль бусаар нөлөөлж, улмаар М.***** нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсаас ***** дугаартай чингэлгээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хот дахь гаалийн газрын ***** импорт гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.*****гийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг CAIS системд Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Н.*****гийн цахим эрхээр нэвтэрч Л.*****гийн гаальд мэдүүлсэн бараанд зөвшөөрөл олгон Зөвшөөрөв төлөв оруулсны улмаас Л.*****д 21.140.622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж түүнд эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                          

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Шүүгдэгч М.*****: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Л.*****: “...2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би миний нэг кантинаар орж ирсэн. Гэхдээ тухайн өдөр би өөрөө очих боломжгүй байсан тул очоогүй. Миний өмнөөс манай ах, эгч хоёрын нэг нь очиж маягтыг бөглөж өгсөн. Яагаад биш гэж байгаа вэ гэхээр миний бичгийн хэв биш байсан. Би угаасаа тухайн өдөр ***** гэдэг хүнтэй уулзаагүй, энэ хүнийг мэдэхгүй. Харин 04 дүгээр сарын 01-ний өдөр над руу залгаад ирж кантенаараа шалгуул гэсэн тул өөрийн биеэр очиж шалгуулж, татвар ноогдуулсан тул төлсөн...”гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Гаалийн Ерөнхий газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг (1-р хавтаст хэргийн 3 дахь тал),

 

Гаалийн Ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай танилцуулга (1-р хавтаст хэргийн 4-6 дах тал),

 

Гаалийн ерөнхий газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ч.*****ын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А24-085 дугаартай “эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн” тухай тэмдэглэл, дахин шалгалтын тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 13-27 дахь тал),

Гаалийн улсын байцаагч Ч.*****ын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн танилцуулга (1-р хавтаст хэргийн 11-21 дах тал),

 

Гаалийн улсын байцаагч Ч.*****ын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн УБГГ А24-085 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, шийтгэлийн хуудас (1-р хавтаст хэргийн 28-29 дэх тал)

 

Иргэн Л.*****гаас татвар төлсөн баримтын хуулбар (1-р хавтаст хэргийн 30 дах тал),

 

Гэрч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Н.*****, тус газрын гаалийн улсын байцаагч М.***** нарыг ажлын чиглэлээр танина. Харин иргэн Л.*****г танихгүй. Энэ албан тушаал болон иргэнтэй ямар нэгэн харилцаа холбоотой зүйл байхгүй..

...2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ***** импорт гаалийн бүсэд 02-*****-24-I30699 мэдүүлгээр мэдүүлсэн Л.*****гийн 4 нэр төрлийн бараанд гааль зөвшөөрөв төлөвөөс ГЕГ-ын зөрчилтэй тэмцэх газраас дахин шалгалт хийхэд 9 нэр төрлийн 20540 кг ачаа байсан бөгөөд дахин шалгалтаар 21.1460.622 төгрөг 61 мөнгөний татвар нөхөн төлүүлж 10.570.311 төгрөг 31 мөнгө торгууль ногдуулсан бөгөөд тус бүрдүүлэлтийг хийсэн гаалийн улсын ахлах байцаагч Н.*****, М.***** нарыг шалгуулахаар ирүүлсэн зөрчилд дотоод хяналт шалгалтыг явуулж танилцуулгыг хүргүүлсэн. Уг дотоод шалгалтаар гаалийн улсын байцаагч М.***** нь иргэн Л.*****гийн мэдүүлсэн ачаанд гаалийн хяналт хийхгүй гааль зөвшөөрөв төлөв оруулсан байсан. Ингэхдээ  тухайн хяналтын бүсийн гаалийн улсын ахлах байцаагч Н.*****гийн CAIS системд нэвтрэх эрхийг ашиглаж мэдүүлгийг зөвшөөрсөн байсан. Гаалийн улсын байцаагч М.*****ын энэ үйлдэл нь Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгах, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай  тушаалаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийлэг журмын 5.8.1 дэх хэсэг улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх, 5.25 дахь хэсэгт гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана гэснийг тус тус зөрчиж биечлэн шалгаагүй шалгалтыг дутуу хийж гааль зөвшөөрөв төлөв оруулсан байсан.

...шалгалтаар илэрсэн 21.140.622 төгрөг 61 мөнгөний татвар төлөх, 10570.311 төгрөг 31 мөнгөний торгууль ногдуулах гэснийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албанаас тухайн ачаанд дахин шалгалтыг хийж торгуул шийдвэр ногдуулсан байсан.

...Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарын ажлын үндсэн чиг үүрэг, гүйцэтгэх ёстой ажлыг Гаалийн тухай хууль болон Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам, мөн Улаанбаатар хот дахь Гаалийн газраас боловсруулсан хяналтын бүсийн технологи ажлын зааварт тодорхой тусгасан байдаг.

..гаалийн улсын ахлах байцаагч Н.***** болон Гаалийн улсын байцаагч М.***** нарт миний гаргасан саналыг үндэслэж арга хэмжээ авагдаагүй. 2025 оны 02 дугаар сард болсон Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд тухайн хурлаас Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх шийдвэр гарсан...

...Хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч нарт CAIS систем өөрөө автоматаар хуваарь хийдэг. Хуваарийн дагуу хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч биет үзлэг хийсний дараа CAIS системд биет үзлэг хийгдсэн төлөвт оруулахад тухайн хяналтын бүсэд ажиллаж байгаа гаалийн улсын ахлах байцаагч гааль зөвшөөрөв төлөвт оруулж ачаа гарах боломжтой байдаг.

...Дотоод шалгалт хийх явцад эрх бүхий албан тушаалтнууд болох гаалийн улсын ахлах байцаагч Н.*****, гаалийн улсын байцаагч М.***** нь иргэнээс эд зүйл, мөнгө авсан, нэхсэн зүйл илрээгүй. Гаалийн улсын ахлах байцаагч гаалийн улсын байцаагч нараас хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлсөн эсэх талаар асуухад үгүй гэж хариулж байсан.

...Гаалийн мэдүүлэг гаргагч гаалийн мэдүүлгийг худал мэдүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.21-1, 2 заасны дагуу барааны татварыг нөхөн төлүүлж нөхөн төлсөн татварын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 33-34 дэх тал)

 

Гэрч Ч.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газраас "***** импорт" гаалийн хяналтын бүсэд *****аа овогтой *****гийн гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны гаалийн бүрдүүлэлт нь гааль зөвшөөрөв төлөвт орсон байсныг дахин шалгалт хийх чиглэл өгсний дагуу би 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 цaraac 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаанд "***** импорт гаалийн хяналтын бүсэд дахин шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Дахин шалгалтыг миний бие гаалийн улсын байцаагч Ш.Жаргалсайханы хамт бараа хүлээн авагч Л.*****г байлцуулан хийсэн дахин шалгалтаар барааны жинг тодорхойлох зорилгоор ***** дугаартай чингэлгийг дуулж үзэхэд 9.170 кг ачаа барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй пууний актаар тогтоогдсон. Дахин шалгалтыг "***** импорт" гаалийн хяналтын бүсийн теле хяналтын камерын дор ***** дугаартай чингэлийг задалж гаалийн байгууллагад мэдүүлсэн 4 нэр төрлийн барааг тулган шалгахад 4 нэр төрлийн болох хуучин буйдан 3 ширхэг, шкаф 10 ширхэг, хуучин амортизатор 33 ширхэг, хуучин гүйлтийн зам 38 ширхэг нийт 11.370 кг гэж мэдүүлсэн боловч бодит байдал дээр байгаагүй бөгөөд ***** дугаартай чингэлэгт 13R хэмжээтэй  тээврийн хэрэгслийн шинэ дугуй 130 ширхэг, 12R тээврийн хэрэгслийн дугуй 373 ширхэг, моторын тос KIXX 5W30 нэг ширхэг сав, 4литрийн хэмжээтэй нийт 60 ширхэг, моторын тос KIXX 10W30 нэг ширхэг сав, 6 литрийн хэмжээтэй нийт 339 ширхэг, моторын TOC KIXX W30 нэг ширхэг сав 6 литрийн хэмжээтэй нийт 339 ширхэг, моторын тос KIXX W30 нэг ширхэг сав,1 литрийн хэмжээтэй нийт 192 ширхэг, аккумлятор Delkor 80 ампертай 240 ширхэг, аккумлятор Delkor 60 ампертай 100 ширхэг, аккумлятор Delkor 90 ампертай 100 ширхэг, аккумлятор Delkor 100 ампертай 150 ширхэг тус тус гаалийн байгууллагад мэдээлээгүй нийт барааны жин 20.540 кг байсан. Л.***** нь гаалийн байгууллагад барааны нэр төрөл тоон хэмжээг худал мэдүүлж гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил үйлдсэнийг дахин шалгалт хийсэн тухай тэмдэглэл, холбогдогчийн гаргасан тайлбар, барааны жагсаалт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 1.21-1-1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авсан. Л.*****гийн мэдүүлээгүй 9 нэр төрлийн барааг дахин гаалийн байгууллагад мэдүүлэхэд нөхөн төлсөн татвар 21,140,622 төгрөг 61 мөнгөний татварыг нөхөн төлүүлж, 10,570,311 төгрөг 31 мөнгөний торгууль оногдуулан ажилласан. Энэ талаар танилцуулгад бүрэн тусгасан бөгөөд Гаалийн ерөнхий газарт шилжүүлсэн.

... Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа бол Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай журмын дагуу хийгдэг. Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нар тухайн бүрдүүлэлт CAIS программд улаан төлөвөөр сонгогдсон байсан учир бичиг баримтын байцаагч үнэлгээг хийж хяналт шалгалтын байцаагч биет үзлэг хийсний дараа хяналт шалгалтын байцаагч CAIS программаар бүрдүүлэлтээ баталгаажуулж хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч зөвшөөрдөг. CAIS программд улаан төлөвт орсон ачаа барааг хяналт шалгалтын заавал биечлэн шалгах үүрэгтэй бөгөөд улбар шар болон ногоон төлөвт орсон ачаа барааг биечлэн шалгахгүй байж болдог.

... Улаанбаатар хот дахь гаалийн газрын "***** Импорт" гаалийн хяналтын бүсийн Гаалийн хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагч Н.*****, хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч М.***** нар нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ыг 100 хувь хэрэгжүүлж ажиллаагүй нь тогтоогдсон учир албан үүрэгтээ хайнга хандсан гэж үзсэн. Тухайн үед Гаалийн хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагч Н.***** нь ажлаас явсан байсан бөгөөд түүний CAIS программд нэвтрэх эрхээр гаалийн улсын байцаагч М.***** нэвтэрсэн гэж ярьж байсан. Би бол тухайн асуудлыг өөрийн нүдээр бол хараагүй.

... Хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч нарт хяналт шалгалт хийх ачаа бараа нь автоматаар CAIS программаар хуваарилагддаг. CAIS программаар хуваарилагдсан гаалийн бүрдүүлэлтүүдийг гаалийн улсын ахлах байцаагч нь хяналтын байцаагч биет үзлэг хийж баталгаажуулсны дараа зөвшөөрч гаалийн бүрдүүлэлтийг гааль зөвшөөрөв төлөвт оруулдаг. Мөн тухайн хяналтын бүсэд орж гарч байгаа бараатай бараагүй чингэлгүүдэд хяналт тавьж ажилладаг. Гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нар нь CAIS программд бусдын эрхээр нэвтэрч болохгүй. Зөвхөн өөрсдийн CAIS программд нэвтрэх эрхээр нэвтрэх ёстой.

...Улаанбаатар хот дахь гаалийн газрын ***** импорт гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа гаалийн улсын байцаагч нарын ажлын цагийг царай таних цаг бүртгэлийн системээр бүртгэдэг. Миний санаж байгаагаар 2024 оны 03 дугаар сард гаалийн хяналтын бүсүүдэд царай таних цаг бүртгэлийн систем тавигдсан байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

Гэрч Н.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нь хяналтын бүсэд байгаа бараа, тээврийн хэрэгсэл нь мэдүүлэгт дурдсан барааны татварыг төлсний дараа тухайн ачаа тээврийн хэрэгслийг мэдүүлэгтээ тохирч байгаа эсэхийг биечлэн шалгаад CAIS систем дээр биет шалгалт хийсэн төлөвт оруулдаг. Үүний дараа гаалийн улсын ахлах байцаагч CAIS системд гааль зөвшөөрөв төлөвт оруулж ачаа бараа гаалийн хяналтын бүсээс гарах эрх үүсдэг. CAIS системд ачаа бараа нь улаан, улбар шар, ногоон төлөвт авагддаг бөгөөд тухайн иргэн, хуулийн этгээдийн эрсдэлийн түвшин тогтоогдсон байдаг. Ногоон төлөвт байгаа ачаа бараа нь бичиг баримт болон бит үзлэг шалгалтаар чөлөөлөгддөг. Улбар шар төлөвт авагдсан ачаа бараанд гаалийн улсын байцаагч бичиг баримтын шалгалт хийдэг бөгөөд биет үзлэг шалгалтаас чөлөөлөгддөг. Улаан төлөвт байгаа ачаа бараа нь ямар нэгэн шалгалтаас чөлөөлөгдөхгүй бөгөөд бичиг баримт, биет үзлэг шалгалтыг гаалийн улмын байцаагч явуулах ёстой.

...Гаалийн улсын байцаагч нарын ажлын ачааллыг үндэслэн CAIS программ автоматаар хуваарилдаг. Тэрнээс албан тушаалтан өөрсдөө сонголт хийдэггүй бөгөөд гаалийн улсын байцаагч нарын хувийн дугаараар харагддаг. Миний хувийн дугаар бол №078, гаалийн улсын байцаагч М.*****ын хувийн дугаар бол №989.

...Гаалийн улсын ахлах байцаагч нь хяналтын бүсэд байгаа ачаа барааг хяналтын камерын хяналт болон CAIS программаар хяналт тавьж ажилладаг. Онцлох ачаа бараанд гаалийн улсын байцаагчийн хамт биет үзлэгийг явуулдаг. Гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нар нь CAIS программд бусад албан тушаалтны эрхээр нэвтэрч болохгүй. Гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нар нь CAIS программд нэвтрэх өөрсдийн эрхтэй.

...миний ажлын цаг 09 цагаас 18 цагийн хооронд байдаг. Миний хувьд Улаанбаатар хот дахь гаалийн газрын ***** импорт гаалийн бүсэд Бүгд Найрамдах Солонгос улсаас ***** тоот чингэлгээр тээвэрлэгдэн ирсэн 02-*****-24I30699 дугаартай мэдүүлгээр Л.*****гийн нэрээр гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалт хийгээгүй. Уг бараанд хяналт шалгалт хийхэд ажлын цаг дуусаад 18 цагт явсан байсан. Уг бараанд намайг явсны дараа хяналт шалгалт хийсэн байсан. Тухайн өдөр би ажлаа тараад гэртээ дөнгөж орж ирэхэд Гаалийн ерөнхий газраас Л.*****гийн ачаа бараанд хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэн бөгөөд гаалийн хяналтын бүсээс гарахыг зөвшөөрсөн байна гэдгийг мэдсэн. Тэрнээс би өөрөө CAIS программд нэвтэрч Л.*****гийн ачаа барааг зөвшөөрсөн зүйл байхгүй. Тухайн ачаа барааг гаргахад гаалийн улсын байцаагч М.***** CAIS программд миний эрхээр нэвтэрч зөвшөөрсөн байсан. Түүнийг яаж мэдсэн гэхээр тэр өдөр М.*****тай утсаар ярихад миний эрхээр нэвтэрч зөвшөөрсөн гэдгээ надад хэлсэн. CAIS программд Л.*****гийн ачааг 18 цаг 10 орчим минутын үед зөвшөөрөв төлөвт авсан байсан.

...CAIS программд нэвтрэх миний эрхийг гаалийн улсын байцаагч М.***** яаж мэдсэн талаар бол мэдэхгүй байна. Би өөрөө CAIS программд нэвтрэх эрхээ М.*****д өгсөн зүйл байхгүй. Ажлын шугамаар CAIS программд нэвтрэх шаардлагатай үед өөр байцаагчид өгсөн байхад мэдсэн байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (1- р хавтаст хэргийн 41-43 дах тал),

 

Гэрч Х.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гаалийн хяналтын бүсэд байгаа ачаа бараа нь хяналт шалгалт хариуцсан гаалийн байцаагч нарт CAIS системээр автоматаар хуваарилагддаг. Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нь ачаа бараанд хяналт шалгалт хийж CAIS системд зөвшөөрсөн төлөв оруулсны дараа гаалийн улсын ахлах байцаагч зөвшөөрөв төлөв оруулсны дараа гарах хуудас хэвлэгдэж уг хуудсанд хяналтын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагч нар хувийн дугаар бүхий тэмдгийг дарснаар гаалийн хяналтын бүсээс гарах эрх үүсдэг.Гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нар нь CAIS программд бусад албан тушаалтан эрхээр нэвтрэхийг бол зөвшөөрдөггүй.

...Гаалийн улсын байцаагч нар нь гаалийн хяналтын бүсэд ээлжлэн ажилладаг бөгөөд хуваарийн дагуу 1 сар ажиллаад солигддог. Автоматаар ажиллах гаалийн бүсийг сонгодог. Тэрнээс гаалийн улсын байцаагч болох ахлах байцаагч нар нь өөрийн ажиллах гаалийн хяналтын бүсийг сонгодоггүй. Улаанбаатар хот дахь гаалийн газрын ***** импортын гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа гаалийн улсын байцаагч нар нь царай таних төхөөрөмжөөр ажлын цагийг бүртгүүлдэг. Уг царай таних төхөөрөмжийг хэзээнээс ашиглаж байгаа гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 49-50 дах тал),

 

Гаалийн байгууллагын цахим мэдээллийн аюулгүй байдлын журам (1-р хавтаст хэргийн 78-86 дах тал),

 

Гаалийн Ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/335 дугаартай М.*****ыг сэлгэн ажиллуулах тухай тушаал (1- р хавтаст хэргийн 113)

 

Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Б/677 дугаартай тушаал (1-р хавтаст хэргийн 114 дэх тал),

 

Албан тушаалын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 115-117 дахь тал),

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/345дугаартай албан бичиг, хавсралт баримтууд (1-р хавтаст хэргийн 119-126 дах тал),

 

Н.*****, М.***** нарт холбогдох сахилгын зөрчлийг сахилгын хорооны 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 144-148 дах тал),

 

Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 207-210 дах тал),

 

Яллагдагч М.*****ын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дахин өгсөн: “...и Улаанбаатар хот дахь гаалийн газрын ***** импорт гаалийн бүсэд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нэг сарын хугацаатай гаалийн улсын байцаагчаар ажилласан. Энэ хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Л.*****гийн нэрээр мэдүүлсэн ачаанд хяналт шалгалтыг явуулсан. Хяналт шалгалт хийх нь CAIS программаар сүлжээгээр автоматаар хуваарилагддаг юм. Бүгд Найрамдах Солонгос Улсаас ***** тоот чингэлгээр тээвэрлэгдэн ирсэн 02-*****-24130699 дугаартай мэдүүлгээр Л.*****гийн нэрээр гаальд мэдүүлсэн барааны чиглэлийг нээж үүдэн хэсгийн үзсэн бөгөөд цад хэсгийг харж чадаагүй. Учир нь цаг орой болсон учир поо буюу ачигч нар ажлын цаг дуусаад тараад явсан байсан. Тухайн үед иргэн ***** нь ачаагаа өнөөдөр авмаар байна, ачаагаа хонуулмааргүй байна, хонуулах юм бол талбайн төлбөр нэмэгдэж гарна гэсэн хүсэлтийг амаар гаргасан учир би хяналт шалгалтыг хийж CAIS программд зөвшөөрч тухайн үед ахлах байцаагчаар ажиллаж байсан ***** ажил тараад явсан учир түүний CAIS программд нэвтрэх эрхээр нэвтэрч зөвшөөрсөн. Тэгээд *****гийн ачааг гаргах зөвшөөрөл өгч гаргах гэж байхад Гаалийн ерөнхий газраас түүний ачааг зогсоох чиглэл өгч зогсоогоод шалгалтыг зохих журмын дагуу явуулсан.

...надад Л.*****тай ямар нэгэн танилын холбоо байхгүй. Л.*****тай уулзаж байгаагүй. Л.*****гийн ачаа барааг хянахтай холбоотой түүнээс болон бусад албан тушаалтнуудын зүгээс ямар нэгэн байдлаар нөлөөлсөн, айлган сүрдүүлсэн, дарамталсан зүйл байхгүй.

...Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын дагуу хяналт шалгалтын үйл ажиллагааг өөрийн болгоомжгүй хөнгөн хуумгай байдлаас болоод хэрэгжүүлж чадаагүй.

...Би өөрийн гэм бурууг хүлээж байгаа учир хялбаршуулсан журмаар шийдүүлж торгуулийн арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 3-4 дэх тал) болон шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамга*****дсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Л.*****, М.***** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын хяналтын прокуророос:

Шүүгдэгч Л.***** нь өөрийн 21.140.622 төгрөгийн үнэ бүхий барааг гаальд мэдүүлэлгүй гаалийн хяналт шалгалтын бүсээр хяналт шалгалт хийлгэхгүй нэвтрүүлэх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтан болох Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.*****тай 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг өнгөрсөн буюу ажлын цаг дууссан байхад түүнтэй уулзаж түүнд хууль бусаар нөлөөлж, улмаар М.***** нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсаас ***** дугаартай чингэлгээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хот дахь гаалийн газрын ***** импорт гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.*****гийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг CAIS системд Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Н.*****гийн цахим эрхээр нэвтэрч Л.*****гийн гаальд мэдүүлсэн бараанд зөвшөөрөл олгон Зөвшөөрөв төлөв оруулсны улмаас Л.*****д 21.140.622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж түүнд эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хатгагчаар хамтран оролцсон гэх гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөн хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан баримт мэдээлэлд үндэслэн тогтоох бөгөөд тогтоогдсон нөхцөл байдал нь хэргийн үйл баримтыг илэрхийлдэг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрэлцээтэй байдал болон хангалттай байдалд үндэслэн хэргийн үйл баримтыг тодорхойлж, тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж буйд хууль зүйн дүгнэлт хийдэг.

 

Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтныг нийтийн албан тушаалтад хамаарахаар хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хуульчлахдаа “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

 “Урвуулан ашиглах” гэх ойлголтын талаар албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлээ хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.

 

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан ” гэж тодорхойлон заасан тусгай субъекттэй гэмт хэрэг бөгөөд тухайн этгээдэд хэн хамаарах талаар Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан. Шүүгдэгч Л.***** нь тухайн гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй байна.

 

Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь объект, субъект, обьектив тал, субьектив тал гэсэн 4 хэсгээс бүрддэг ба эдгээрээс аль нэг нь үгүйсгэгдсэн буюу нотлогдоогүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу гэмт хэргийн шинжгүйд тооцогдох хэрэг хэрэгсэхгүй болох шууд нөхцөл үүснэ. Л.*****гийн хувьд гэмт хэргийн субъект үгүйсгэгдсэн буюу нотлогдоогүй тул гэмт хэргийн шинжгүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгох шууд нөхцөл үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.*****гийн өмгөөлөгч А.Энхгэрэл гэм буруугийн хуралдаанд: “...миний үйлчлүүлэгчийг улсын яллагчаас 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг өнгөрч байхад буюу ажлын цаг дууссан байхад М.*****тай уулзаж түүнд хууль бусаар нөлөөлж улмаар М.***** нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Л.*****г татвараас чөлөөлөгдөх нөхцөлийг бий болгож түүнд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар оролцсон гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтаар Л.***** нь гаалийн хяналтын бүсэд М.*****тай уулзсан гэдэг нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй байгаа. Учир нь М.***** нь Л.***** гэдэг хүнийг огт харж байгаагүй, танихгүй бөгөөд шүүхэд хэрэг шилжиж ирэхэд анх харж байна гэж мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн мэдүүлж ирсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийг гэмт хэргийн хатгагч гэж зүйчилж оруулж ирснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасныг удирдлага болгон дараах баримтуудаар няцааж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж зохицуулсан. Хуулийн энэ зохицуулалтыг шинжлэх ухааны онолын тайлбартай уялдуулан үзвэл хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд нь өдөөн турхирсан, тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шийдмэг бодол санаа төрүүлэх идэвхтэй үйл ажиллагаа явуулсан этгээдийг хэлнэ гэсэн байдаг. Хатгагчийн үйлдлийн шинж нь гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдэд хүч нөлөөлж чадахуйц үйлдэл байна гэдэг. Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд гаалийн байгууллага дээр огт очоогүй, өмнө нь харж, харилцаж байгаагүй төрийн албан хаагчийг гуйх боломжгүй. Гэмт хэргийн үйлдлийн шинжийг улсын яллагчаас тодорхойлохдоо 18 цаг өнгөрч байхад уулзсан гэж дүгнэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэн аль нь нэг нэгийгээ танихгүй хүмүүс байдаг бөгөөд тухайн өдөр Л.***** нь хүүхэд харах хүнгүй учир өөрийнхөө өмнөөс өөр хүн явуулж гаалийн мэдүүлгийн баримтыг 15 цагт бөглөж өгсөн болох нь хэрэгт авагдсан. Орой 18 цаг өнгөрч байхад гуйсан боломжгүй бөгөөд гуйсан талаар гэрчилсэн гэрч бусад нотлох байхгүй байна. Хэрхэн яаж нотолж байгаа нь тодорхойгүй байна. Л.*****гийн үйлдсэн нь гэмт хэргийн шинжтэй бус зөрчлийн шинжтэй үйлдэл байсан. 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаалийн дагалдах бичиг алдаатай ирсний улмаас гаалийн байгууллагад очсон хүн хүртэл Л.*****гийн өмнөөс буруу мэдүүлсэн бөгөөд тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрч улаан төлөвт орж байгаа тул тухайн өдөр биш байсан ч дараагийн өдөр шалгалтаар орох байсан. М.*****ын хувьд өөр хүний ачаа тээвэртэй андуурсан уу яагаад тэгж оруулсан болохыг тайлбарлаж байгаа нь шууд Л.*****г гэмт хэргийн хатгагч гэж зүйлчилж оруул ж ирэхэд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Улсын байцаагчийн шийтгэврээр гаальд алдаатай мэдүүлэг гаргасан болохоо тэр даруй хүлээн зөвшөөрч зөвтгөн мэдүүлж торгуулийн арга хэмжээг авхуулсан. М.*****ыг тухайн бүсэд томилогдож байгаа болохыг мэдэх боломжгүй гэдгийг гэрч Б.*****, Ч.***** нарын мэдүүлгээр хэнд хуваарилагдаж байгааг мэдэх боломжгүй системээс санамсаргүй байдлаар хуваарилагддаг гэсэн байдаг. Мөн Л.***** гэрчийн мэдүүлэгтээ тухайн гаалийн талбай дээр хяналт шалгалтын үед анх удаа очсон талаар мэдүүлсэн байдаг. Эдгээр баримтаас иргэн хуулийн этгээдийн хооронд гүйлгээ хийгдээгүй буюу эдийн засгийн давуу байдал олгосон гэх баримт хэрэгт авагдаагүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан тохиолдолд гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Миний үйлчлүүлэгчийн хувьд түүнд холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн шинж хангагдаагүй. Өөрийн гаргасан зөрчилдөө Зөрчлийн арга хэмжээ авагдсан байгааг шүүх анхаарч үзнэ үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байдаг. Гэтэл Л.***** нь Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан албан тушаалтанд хамаарахгүй байгаа. Шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн өмгөөллийн дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.*****гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

 

Харин шүүгдэгч М.***** нь хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалтнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан

-Гаалийн Ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/335 дугаартай М.*****ыг сэлгэн ажиллуулах тухай тушаал (1- р хавтаст хэргийн 113)

-Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Б/677 дугаартай тушаал (1-р хавтаст хэргийн 114 дэх тал) баримтаар тогтоогдсон тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх  заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт тухайлан заасан Авлигын гэмт хэргийн /нийтийн албан тушаалтан/ субъект болох юм.

 

Шүүгдэгч М.***** нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 (албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх)-т,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, мөн хуулийн 37.1.2 дах хэсэгт өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус шударга бус явдалтай эвлэрэхгүй байх,

Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгах, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт Гаалийн хяналтыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ, 274.2 дугаар зүйлийн 274.2.1 дэх хэсэгт өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг чандлан хадгалж, хувь хүний нэр хүндийг гутаахгүй байх, мөн хуулийн 274.2.2 дахь хэсэгт гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх, 274.2.5 дахь хэсэгт гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах,

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай  тушаалаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийлэг журмын 5.8.1 дэх хэсэг улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх,  5.10 дахь хэсэгт гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тухайн бүрдүүлэлтэд сонгогдсон хяналтын төлөвийн дагуу гаалийн хяналт тавина, мөн журмын 5.25 дахь хэсэгт гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана, Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны А/255 дугаартай тушаалаар баталсан Гаалийн байгууллагын цахим мэдээллийн аюулгүй байдлын журмын 1.3.7 дахь хэсэгт хэрэглэгч гэж байгууллагын мэдээллийн систем болон сүлжээнд хандах эрх бүхий албан хаагч, гэрээт ажилтан, мэргэжилтэн болон гаднын бусад байгууллагаас гаалийн байгууллагад түр хугацаагаар ажиллахаар ирсэн ажилтан, 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт хэрэглэгч нь эзэмшиж буй мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, систем, программ хангамжид нэвтрэх нууц үг, цахим гарын үсгийг хамгаалах,

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай тогтоолын 54 дүгээр хавсралтад заагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт болох гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд эрсдэлийн байгууллагад суурилсан гаалийн хяналтыг хэрэгжүүлэх, 1.1 гаалийн хяналтын бүс, баталгаат бүс, тусгай бүсийн дэглэм, журмыг сахиулах, гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган  ажиллах, 1.3 гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг ногдуулж, хураах, 1.4 гаалийн хяналтын бүс, гаалийн баталгаат бүс, итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох мэдээ, тайланг үнэн зөв гаргах, 3.2 гаалийн хяналт, шалгалттай холбоотой гаалийн удирдах төв байгууллага болон газрын удирдлагаас өгсөн удирдамж, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэснийг тус тус зөрчиж Улаанбаатар хот дахь гаалийн газрын ***** импорт гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.*****гийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг CAIS системд Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Н.*****гийн цахим эрхээр нэвтэрч Л.*****гийн гаальд мэдүүлсэн бараанд зөвшөөрөл олгон Зөвшөөрөв төлөв оруулсны улмаас Л.*****д 21.140.622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрүүлж, түүнд эдийн давуу байдал бий болгосон болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

- Гаалийн Ерөнхий газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг (1-р хавтаст хэргийн 3 дахь тал),

-Гаалийн Ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай танилцуулга (1-р хавтаст хэргийн 4-6 дах тал),

-Гаалийн ерөнхий газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ч.*****ын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А24-085 дугаартай “эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн” тухай тэмдэглэл, дахин шалгалтын тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 13-27 дахь тал),

-Гаалийн улсын байцаагч Ч.*****ын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн танилцуулга (1-р хавтаст хэргийн 11-21 дах тал),

-Гаалийн улсын байцаагч Ч.*****ын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн УБГГ А24-085 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, шийтгэлийн хуудас (1-р хавтаст хэргийн 28-29 дэх тал)

-гэрч Б.*****гийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 33-34 дэх тал),

-гэрч Ч.*****ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 36-37 дахь тал),

-гэрч Н.*****гийн*****гийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 49-50 дах тал),

-гаалийн байгууллагын цахим мэдээллийн аюулгүй байдлын журам (1-р хавтаст хэргийн 78-86 дах тал),

- гаалийн Ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/335 дугаартай М.*****ыг сэлгэн ажиллуулах тухай тушаал (1- р хавтаст хэргийн 113)

-гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Б/677 дугаартай тушаал (1-р хавтаст хэргийн 114 дэх тал),

-албан тушаалын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 115-117 дахь тал),

- Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/345дугаартай албан бичиг, хавсралт баримтууд (1-р хавтаст хэргийн 119-126 дах тал),

-Н.*****, М.***** нарт холбогдох сахилгын зөрчлийг сахилгын хорооны 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 144-148 дах тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...” гэж зохицуулсан.

 

Үүнээс дүгнэвэл гэмт этгээдүүд гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон хоёр буюу түүнээс дээш этгээд хууль бус үйлдлээрээ нэгдэж, хохирол, хор уршиг бий болгосныг хамтран оролцох гэж үзнэ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ...” гэж хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч нь шүүгдэгч нар нь тодорхой гэмт хэрэг үйлдэхээр тохиролцсон буюу гэмт хэрэг үйлдэх үедээ бие биеэ дэмжиж, эдийн болон бусад байдлаар давуу байдал бий болгож байгаагаа ухамсарласан байхыг ойлгох бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч нарыг гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж ***** овгийн *****ын *****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчил болно...” гэж зохицуулсан тул шүүгдэгч М.*****ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр дангаараа Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.***** болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар өмгөөлөгч нарын зүгээс маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах. Уг ялын бүсчлэлийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Шүүхийн шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.*****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна, бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал: “...М.*****ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй болохыг улсын яллагчаас дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөргүй, хэргийн нөхцөл байдлыг сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлүүд байгаа. Ажилдаа хайнга хандсаны улмаас ийм асуудалд холбогдсон, түүнээс Л.***** болон бусад этгээдээс ямар нэгэн зүйл авах сэдэл зорилго байгаагүй. Тухайн алдааг гарган гэдгээ мэдсэн даруйдаа тус чингэлгийг лацдаж илчлэх асуудлыг хийсэн. Мөн миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарагдаж байгаа. Улсын яллагчийн гаргаж буй санал нь хуульд заасан доод хэмжээгээр гаргаж байгаа тул улсын яллагчийн саналын дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Итгэл: “...улсын яллагчийн гаргаж буй санал нь М.*****ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол байхгүй. Эцгийнх нь хувьд 2025 оны 4 дүгээр сараас хойш 2 удаагийн зүрхний хагалгаанд орсон. Эцгийн хамт хоёулаа амьдарч, асарч тэтгэдэг болох нь хувийн байдлыг тодруулсан баримтаар харагдаж байгаа тул Ж.Тэгшмандал өмгөөлөгч болон прокурорын саналын дагуу шийдвэрлэж өгнө үү...” санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч М.***** нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч М.*****д нийтийн албанд ажиллах эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.***** нь 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд архи согтууруулах ундаа хэрэглэн ирсэн тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулахын тулд 2025/ШЗ/6588 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялын хугацаанд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж зааж зохицуулсан.

 

Тиймээс шүүгдэгч М.*****ын цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймд шүүгдэгч М.*****ын эдлэх 01 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар М.*****д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлт болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээн тус тус хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн арилжааны банкнаас ирүүлсэн CD хоёр ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгч М.***** нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв..

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас ***** адуут овгийн *****ын *****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***** овгийн *****ын *****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч ***** овгийн *****ын *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Шүүгдэгч М.*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 02 /хоёр/ жилийн  хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 /нэг/ жилийн зорчих эрх хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*****ын цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*****ын нийтийн албанд ажиллах эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD хоёр ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.*****д урьд авсан хувийн баталгаа гаргах болон шүүгдэгч М.*****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГ*****Ч ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ