| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/2382/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2698 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.5., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2698
2025 12 03 2025/ШЦТ/2698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч Б.Ундрах, иргэдийн төлөөлөгч О.*****, хохирогч М.*****, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*****, шүүгдэгч Б.*****х-*****, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ***** овогт *****ийн *****х*****д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урьд нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 125 дугаар зүйлийн 125.1, 131 дүгээр зүйлийн 131.2-т тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
***** шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ** дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 16 хоногийн хугацаагаар тэнсэн суллагдсан,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил,щ 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ***дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан ***** овогт *****ийн *****х***** (РД:*****).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*****х***** нь 2024 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** ***** гэх нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч М.*****ийг эхнэр С.*****г зодлоо гэх шалтгаанаар нүүрэн нь цохисны улмаас толгойгоороо газар унаж эрүүл мэндэд нь дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн эдийн няцрал, хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
***** 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.*****тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгалын дутагдлаар нас барсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.*****х*****: “...2024 оны 02 дугаар сарын сүүлээр С.*****тай танилцсан. Найзындаа байж байхад хүнд зодуулсан гээд Чингэлтэй дүүрэгт байдаг манай найзынд ирэхэд нь анх танилцаж байсан. 03 дугаар сарын 27-ны өдөр та ***** ***** гэдэг дэлгүүрийн урд гараад ирээч гэхээр нь би очтол саарал өнгийн приус 20 маркийн машинаас хохирогч М.***** гэх хүнтэй цуг бууж ирж байсан. Тэгээд дэлгүүрээс нэг шил архи, тамхи аваад танайд ороод уучихъя гэхээр нь манай гэж айл байхгүй, би найзындаа түр байрлаж барилгын ажил хийж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хажуу талын талбай дээр авсан архийг нь уугаад сууж байтал М.***** чи утсаар ярчхаад өгье гээд авсан утсаа авъя гэж *****гаас гар утсаа нэхсэн чинь ***** би буцаагаад өөрт чинь өгсөн ш дээ, саяны такинд мартаад явуулсан юм биш үү гээд ярьж байтал ***** энэ хүн намайг буудал руу худлаа ярьж дагуулж ороод хүчиндэх гэж дайрсан, зодож нүдсэн гэхээр нь энэ эмэгтэй хүнийг яаж байгаа юм гээд маргалдаад энэ хүнийг цохисон.
Чингэлтэй дүүрэгт байцаалт өгчхөөд барилгын ажил хийгээд хөдөө яваад тус оны 08 дугаар сард Драгон дээр ирэхэд тэнд *****тай таарсан. Бид хоёр хамт сар гаруй хугацаанд тэрүүгээр архи ууж явсан. Тэгээд 10 дугаар сард амьдрах ухаан гэх төвийн хүмүүст баригдаж очоод тэндээ 2 сар болоод 2025 он гарснаас хойш тааралдаагүй байж байгаад 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр таарсан. Тухайн үед амьдрах ухаан төвөөс гараад хуучин эхнэр *****тэй буцаж нийлээд хамт амьдарч байсан. 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Драгон худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвөөс гадаад паспорт, жолоочийн үнэмлэх зэргээ захиалсан байсан тул очиж авах гээд явж байхдаа *****, *****баатар болон өөр бусад хүмүүстэй тааралдсан. Гэтэл намайг нэг шил архи аваад өгчих гэхээр нь би 1 iшил архи, 2 том пиво авч өгч хамт уусан. Тэр үед ***** надаас утсаа өгчих эсвэл 50.000 төгрөг өгчих гэхээр нь байхгүй гэсэн. Тэгээд би ер нь чамд өгөх албагүй гээд маргалдаад намайг өшиглөхөөр нь би нэг алгадаад цохисон чинь унахдаа ийм асуудал болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэв.
Хохирогч М.*****: “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой 08 цагийн үед Зайсанд ажиллаа хийгээд бууж байхад эдний найз хүүхэд эмэгтэй согтуу явж байсан бөгөөд ахаа утсаа өгч байгаач утсаар чинь нэг ярчихъя гээд миний утсыг аваад зугтаасан. Би нөхрийгөө дууд гээд дуудуулсан чинь энэ хүн өөрөө такси бариад нэг шил архи бууз энтэр барьсан ирж авсан.
...Таксиныхаа *****гийг би төлөхгүй буухаар нь би төлөөд ***** байр дээр очсон. Очоод утсаа авах гэсэн чинь дэлгүүрээс архи ундаа аваад дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь чи манай эхнэртэй буудалд ордог ямар овоо гар вэ гээд намайг зодсон. Би ухаан алдаж унаад түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*****: “...миний охин алдаад оноод явж байсан бөгөөд би засаж авах гээд араас нь зөндөө хөөцөлдөөд явж байсан. Энэ хүнтэй хамтран амьдарч байсан гэдгийг нь 5 дугаар сарын 15-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн цагдаа над руу залгаад охин чинь энд байна гэхээр нь би итгээгүй. Сүүлдээ би гарынх нь шуу хэсэг дээр шивээс байна уу гэж асуусан чинь байна гэхээр нь би яваад очсон. Түүнээс өмнө 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр миний охин биеэ даахгүй зодуулсан байдалтай ирж байсан. Энэ хүнтэй хамтран амьдардаг байсныг нь сүүлд охиноо тийм байдалтай болон байхад нь мэдэж авсан. Эмнэлэг дээр байхад энэ өндөр хар залуу болон нэг эмэгтэй хүнтэй ирээд намайг тэр эмэгтэй нь танай охиныг мэднэ, амьдралыг чинь мэднэ зэргээр сүрдүүлсэн. Тэгэхээр нь би та нартай хуулийн дагуу ярина. Миний охин үхэл амьдралын зааг дээр байж байна гэж хэлсэн. Миний охин энэ хүнтэй нийлэхээс өмнө гэртээ үр хүүхдээ хараад, уран хатгамал хийгээд байж байдаг байсан. Тухайн үед бор дарсанд жоохон орсон байсан боловч энэ хүнтэй нийлээд замаа алдсан. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр биеэ даах чадалгүй болтлоо зодуулсан ирэхдээ би энэ хүний гараас амьд гарах эсэхээ мэдэхгүй байна, хэрвээ надад муу зүйл тохиолдохын бол Хөвсгөл аймгийн Галт сумын *****ийн *****х***** гэдэг хүнээс миний амийг нэхээрэй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм гэртээ байж үр хүүхдээ хараад надад дэм болоод өг гээд байлгахаар дуудаад аваад явчихдаг байсан. Энэ хүн байгаагүй бол миний охин муу ч гэсэн гурван хүүхдийнхээ нүдэнд харагдаад байж байх байсан. Миний охиныг энэ хүн зөнгөөр нь хаясан байсан бол ийм байдал хүрэхгүй байсан. Ганцхан охинтой байсан түүнийгээ энэ хүний гарт алдаж, гурван хүүхдийн өнчрүүлж үлдсэнд маш их гомдолтой байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасаг, дуудлага лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 2 дах тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 4-7 дах тал),
Гэрч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би ажил дээрээ байхад 18 цаг 50 минутын үед ***** гэх хочтой эрэгтэй, ***** хоёр хамт явж байсан. Тэгсэн энэ хавиар архи уудаг гялгар *****оо гэх ах уначихлаа гэж байсан. Тэгэхээр нь би гарч харсан чинь ***** газар хэвтэж байсан. Хоёр цагдаа ирэхээр нь би хэсэг зогсож байгаад орсон.
... урьд өмнө *****, ***** нар маргалдаж зодолдож байсан.
..тухайн өдөр амнаас нь цус гарсан, гэдэс нь дээр нь гутлын улны мөр байсан. ***** зүүн хөлийн бүдүүн гуя хэсэгт нь гутлын улны мөр байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 15-16 дах тал),
Гэрч О.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…би өнөөдөр 14-20 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26 дүгээр хороо Драгоны ойр орчмоор ДЦ-4 салбарын а/а Б.*****ын хамт явган эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж ажилласан. Би өнөөдөр орой 19 цагийн үед Драгоны араар явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Төөгөө паб дэлгүүрийн хажуу талд хүмүүс бөөгнөрсөн байхаар нь хамтрагчийнхаа хамт яваад очтол нөхөртөө зодуулсан гэх эмэгтэй хүн амнаас нь цус гарсан байдалтай эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд би очоод тухайн эмэгтэйн биеийн байдлыг шалгаад шууд 103 дуудсан. Тухайн эмэгтэйг 103-т үзүүлээд тухайн эмч нар нь тархины гэмтэлтэй байж болзошгүй байна гэсэн тул 103 хүлээлгээд очсон.
…намайг яваад очиход тэнд байсан хүмүүс *****х***** гээд Драгон орчмоор байнга архи уугаад явж байдаг хүн тухайн эмэгтэйг зодсон гэснийг хэлж байсан. Би яаж цохисныг нь бол хараагүй…” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст19-20 дах тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны ЕГ0625/1837 дугаартай: “...Амь хохирогч нь их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгалын дутагдлаар нас баржээ.
Амь хохирогч С.*****гийн цогцост их тархины зүүн талын бөмбөлгийн хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, ховдлуудын цус харвалт, уртавтар тархи, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, эрүү, зүүн ташааны зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүдийг нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас өмнө 14-20 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Амь хохирогчид учирсан баруун чихний дэлбэн, эрүү, зүүн ташааны зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй. Амь хохирогч нь хоёр уушгины хатгалгаа, нойр булчирхайн үхжилт үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд нөлөөлсөн байх боломжтой. Эмнэлэгт 12 хоног эмчлэгдсэн тул спиртийн зүйл тогтоох боломжгүй. О бүлгийн цустай байна. Амь хохирогч нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ГССҮТ-д 12 хоног эмчлэгдэж байгаад нас барсан байх бөгөөд энэ хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 26-37 дах тал),
Гэрч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...миний бие Сонгинохайрхан дүүрэгт 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр цагдаа О.*****ы хамтаар тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон үйлчилгээний төв 22, 23 дугаар байр орчмоор явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Драгон төвийн хойд талын Эв эрдэнэ гэх дэлгүүрийн гадна 35-40 орчим насны эмэгтэй дээш харсан байдалтай, дээгүүрээ болон доогуураа хар өнгийн хувцастай, улаан алаг өнгийн пүүзэн гуталтай, халимаг үстэй байсан. Тэгээд бид хоёр очоод босоорой гэж хэлэхэд босоогүй. Тухайн үед тэр эмэгтэй нь хажууд нэг эрэгтэй хүн байсан. Тухайн үед чимээ авиа болон үг огт хэлээгүй. Тэгэхээр нь хамт гарч байсан цагдаа түргэн дуудаарай гэхээр нь 103 дуудаж 10 орчим минутын дараа ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 59 дэх тал),
Гэрч А.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 05 дугар сарын 14-ний 20 цаг 38 минутад яаралтай тусламжаар хүргэгдэн ирсэн. Ирэх үедээ ухаангүй, хүчилтөрөгчийн хэрэгцээ өндөр, шокны байдалтай, гавал тархины хүнд гэмтэлтэй, зүүн тал бөмбөлгийн хатуу хальс нь доор их хэмжээний цусан хураатай байсан. Ирээд яаралтайгаар тархины хагалгаанд орсон. Хагалгаанаас гарч ирээд эмийн эмчилгээг үргэлжлүүлэн, тархины дарагдал хэвэндээ төвийн гаралтай амьсгал зүрх,судасны цочмог хурц дутагдал болоод 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 29 цаг 26 минутад нас барсан.
...тархины гэмтлийн улмаас болсон эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Уг тархины гэмтэл нь цаг алдалгүй ирсэн ч амь аврагдах магадлал тун бага байсан. Тухайн өвчтөн нь маш их цаг алдаж ирсэн. Үнэлгээ өг гэвэл муу гэсэн үнэлгээ өгнө. Биед нь ганц нэг хуучин хөхрөл байсан.
...тархинд үүссэн гэмтлийг ямар шалтгааны улмаас ямар зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой эсэхийг шүүх эмнэлэг тогтооно. Амь хохирогч нь эмнэлэгт хүргэгдэж ирсэн цагаас хойш ухаан ороогүй тул асуумж авч чадаагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 61-62 дах тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 63-64 дэх тал),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 65-70 дах тал),
Гэрч Ж.*****баатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн орчимд амьдраад 14 жил тэнэмэл амьдралаар амьдарч байна. Тухайн өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 14-ний өглөө талийгаач С.***** болон тэр хавийн архичдтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байхад таньдаг найз *****х***** /***** хочтой/ хөдөө ажлаасаа ирээд 0,75 литрийн Хараа нэртэй архи, 2 литрийн пиво зэргийг авч хамт уусан юм. Тэгээд бид нар хамт архи уугаад Төөгөө пабын ард зогсож байж байхад Эв эрдэнэ дэлгүүрийн худалдагч ***** дуудаад намайг сүүн яваад ир гэсэн ба талийгаач С.*****, *****х***** хоёр муудалцаад үлдсэн. Намайг сүү аваад ирэхэд талийгаач С.*****гийн цээжин дээр гутлын мөр гарчихсан газар хэвтсэн байдалтай, *****х***** /***** хочтой/дэргэд нь зогсож байсан. Би тухайн үед гайхаад *****х*****гаас юу болсон талаар асуухад, бид 2 муудалцаад цохчихсон чинь бос ч ирэхгүй байна гээд байж байсан. Удалгүй 103-ын түргэний машин болон цагдаагийн алба хаагч ирээд талийгаач С.*****г аваад явсан. Түүнээс хойш 3-4 хоног *****х***** бид 2 гэмтлийн эмнэлэгт очиж талийгаач С.*****г эргэсэн боловч ар гэрийнхэн нь хөөгөөд байсан ба *****х***** надад юу ч яриагүй ор сураггүй алга болчихсон.
...Тухайн өдөр *****х*****, талийгаач С. *****г хөдөө ажилд авч явах гээд ирсэн байсан ба ***** явна, явахгүй гэх зэргээр маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 90-91 дэх тал),
Яллагдагчаар Б.*****х***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр талийгаач С. ***** нь миний хуучин хамтран амьдрагч ***** гэх хүүхэнтэй хардаад хэрүүл хийгээд байхаар нь алгадаад цохчихсон юм. Тэгээд газар унаад бос ч ирэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 111-112 дах тал),
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн С.*****гийн өвчний түүх (1-р хавтаст хэргийн 120-170 дах тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*****гаас мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн баримтууд (1- р хавтаст хэргийн 176-182 дах тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдийн ЕГ0825/2750 дугаартай: “...Б.*****гийн сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд түр зуурын эсхүл байнгын эсэх цаашид хэрхэн нөлөөлөх эсэх, үргэлжлэх цаг хугацааг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, нийгэм, гэр бүл, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах зэргээс шалтгаална. 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно...:гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 189-191),
Шинжээч эмч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...амь хохирогч нь гавал тархины гэмтэл авсны улмаас удаан хугацаанд хэвтэрт байхаар уушгины хатгалгаа, нойр булчирхайн үрэвсэл хүндэрч үүссэн байх тул үхэлд нөлөөлж болно. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь амь хохирогч нь эмнэлэгт олон хоног хэвтсэн байгаа...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 195-196 дах тал),
Хохирогч Ц.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би ажлаа тараад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажуу талд явж байтал нэг танихгүй согтуу эмэгтэй утсаараа яриулаач гэхээр нь би өөрийнхөө утсыг өгөөд явуулсан. Тэгтэл тэр эмэгтэй миний утсыг буцааж өгөхгүй ярьж явж байгаад таксинд суусан. Тэгэхээр нь би дагаад таксинд суутал Чингэлтэй дүүрэгт байрлах ***** ***** гэх дэлгүүрийн хажууд очоод буусан.Замд Баянбүрдээс тэр эмэгтэй нь нөхөр нь гэх хүн суусан. Тэгээд ***** *****ы гадаа очоод таксинаас буусны дараа дэлгүүр орохоор нь би тэр хоёрыг дагаад ортол тэр хоёр архи, ундаа аваад гарсан. Би гадаа гараад утсаа авъя гээд нөгөө эмэгтэйд хэлтэл нөхөр нь намайг барьж аваад куртикны энгэрээс боогоод толгойгоороо миний дух хэсэг рүү мөргөсөн. ***** миний ар дагзаар унагаасан. Би тухайн үед унаад балартсан. Би бага зэргийн халамцуу явж байсан. Би тэр хоёроос салаад утсаа авч чадалгүй шууд гэртээ харьсан ба толгой, хүзүү өвдөөд байхаар нь өнөөдөр үзүүлэхэд дагзны ар хэсэг хагарчихсан, толгой хавантай байна гэсэн. ..” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 19-20 дах тал),
Гэрч С.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2024 оны 03 сарын 07-ны орой 19-20 цагийн үед багшин дээдийн саад буюу Улаанбаатар зочид буудлын урд талаас нэг танихгүй ах намайг цагийн 100,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ******** дэн буудал руу орсон. 1 шилтэй 0,5 хараа архи, 1 жижиг ундаа аваад цагийн 20,000 төгрөгийн өрөөнд орсон. Эхлээд бид 2 ярилцаад сууж байснаа тэр ах гэнэт намайг есөн шидээр доромжлоод надад гар хүрээд миний ам руу бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд миний уур хүрээд би дайрч эхэлсэн. Тэгтэл миний цээжин дээр аймар хүчтэй дараад миний өмдийг шувтлаад бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд надад *****гө төгрөг өгөөгүй учраас утсаа надад өгсөн. Ингээд би цагдаа дуудна гэсэн чинь ах нь гэр рүү нь дөхүүлээд өгье гээд ***** байрны ***** ***** дээр ирсэн. Тэр ах надад утасныхаа кодыг гаргаж өгөөд май ав ар гэрээсээ хүн дуудаад ахыгаа битгий цагдаад өгөөрэй гэж хэлсэн. Таксинаас буугаад тэр ах намайг доромжлоод *****гөө авъя гэж хэлсэн. Би *****х*****д намайг тэр ах цохиж, нүдсэн гээд хэлчихсэн. Ингээд *****х*****гийн уур хүрээд тэр ахыг куртикнээс нь заамдаад цохиж байсан. Тэгээд тэр ах газарт унасныг мэдэж байна. Яаг яаж унасан талаар болон хаана цохисон талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 22 дах тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3794 дугаартай: “...М.*****ийн бие дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн эдийн няцрал, хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-ь зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 30-31 дэх тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хавтаст хэргийн 57-59 дэх тал),
Хохирогч Ц.*****ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн эмчилгээ үйлчилгээ авсан талаарх төлбөрийн баримтууд (2-р хавтаст хэргийн 72-73 дах тал),
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн М.*****ийн өвчний түүх (2-р хавтаст хэргийн 109-113 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (1-р хавтаст хэргийн 197-231 тал)
Яллагдагч Б.*****х*****гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (1-р хавтаст хэргийн 36-40 дэх тал) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.*****х*****д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.*****х***** нь 2024 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** ***** гэх нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч М.*****ийг эхнэр С.*****г зодлоо гэх шалтгаанаар нүүрэн нь цохисны улмаас толгойгоороо газар унаж эрүүл мэндэд нь дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн эдийн няцрал, хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
***** 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эв Эрдэнэ гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.*****тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 4-7 дах тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны ЕГ0625/1837 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дах тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 63-64 дэх тал),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 65-70 дах тал),
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн С.*****гийн өвчний түүх (1-р хавтаст хэргийн 120-170 дах тал),
Шинжээч эмч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 195-196 дах тал)
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3794 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст 30-31 дэх тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хавтаст хэргийн 57-59 дэх тал),
Хохирогч Ц.*****ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн эмчилгээ үйлчилгээ авсан талаарх төлбөрийн баримтууд (2-р хавтаст хэргийн 72-73 дах тал),
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн М.*****ийн өвчний түүх (2-р хавтаст хэргийн 109-113 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5/ нь хүнийг алах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл/-ээс гэмт хэрэгтэй обьектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай.
Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг.
***** хохирогч Ц.*****ийн эрүүл мэндэд нь дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн эдийн няцрал, хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг ***** хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *****х*****гийн 2024 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** ***** гэх нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч М.*****ийг эхнэр С.*****г зодлоо гэх шалтгаанаар нүүрэн нь цохисны улмаас толгойгоороо газар унаж эрүүл мэндэд нь дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн эдийн няцрал, хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
***** 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.*****тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*****х***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруу зүйлчлэл дээр маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.***** нь шүүгдэгч нь гэм буруутай гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруутайд тооцох нь зөв гэж байх гэсэн дүгнэлт гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Б.*****х***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т тус тус заасан гэмт хэргийн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.***** баримтаар 330.000 төгрөгийг нэхэмжилсэн. Амь хохирогч С.*****гийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд баримтаар 4.681.000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүхийн шинжилгээний байгууллагаас 3 дугаар зэрэглэлээр тогтоосон. Баримтаар гарсан зардлыг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулаагүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөх аргачлалын дагуу 13-аас 22.99 дахин нэмэгдүүлэхээр байх тул тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөг байсан тул 22.99 дахин нэмэгдүүлж 18.208.080 төгрөг байна. Иймд шүүгдэгч Б.*****х*****гаас 330.000 төгрөгийг Ц.*****д, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 22.789.680 төгрөгийг гаргуулж тус тус олгуулах. Эрүүгийн хариуцлагын хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хор уршиг болон нийгмийн аюулын шинж ихтэй. Хүний халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэг тул хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан 09 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх. Цагдан хоригдсон 133 хоногийг эдлэх ялд оруулан тооцох...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин: “…миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн яллаж оруулж ирж байгаа зүйл хэсгийн хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр сэдүүлж ирсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Ц.***** нь гар утасны төлбөрийг нэхэмжилсэн. Гэтэл тус гар утсыг С.***** гэх хүн авч худалдсан болох нь тогтоогдож байгаа. Тиймээс энэ хохирлыг тусад нь шийдвэрлэх нь зүйтэй байх. Баримтаар гарсан зардлаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоолгох. Сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. Эрүүгийн хариуцлагын хувьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан боловч энэ шүүхээр хэлэлцүүлэгдэж байгаа гэмт хэргийн хувьд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн гэж үзэх нөхцөл байгаа. Учир нь гэмт хэрэгт шалгагдаж байх явцдаа Чингэлтэй дүүрэгт үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа түүнийг хамт нь шийдвэрлэж өгнө үү гэж үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Хохирлын асуудлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул ажил хөдөлмөр хийх боломжгүй байсан тул төлж чадаагүй. Хувийн байдлын хувьд эцэг, эх нь өөд болсон ганцаараа байдаг. Гэмт хэргийн хор уршгийн хувьд хүний амь нас хохирсон тул дахин сэргээгдэх гэсэн ойлголт байхгүй гэдэгт дүгнэлт хийж байгаа. Улсын яллагчийн гаргасан 09 жилийн хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү. Дэглэмийн хувьд нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү…” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгч Б.*****х***** нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд шүүхээс ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Б.*****х*****д 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Б.*****х*****гийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*****х***** нь 2025 оны 07 сарын 23-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, 2025 оны 07 сарын 24-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 12 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 133 (нэг зуун гучин гурав) хоногийг (1-р хавтаст хэргийн 103, 115, 244, 2-р хавтаст хэргийн 102-104, 139-141 дэх тал) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, ***** ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Хохирогч Ц.*****ийн биед учирсан дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн эдийн няцрал, хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт…” бүхий хүнд хохирол нь энэ гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагаар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч Ц.***** нь эмчилгээ үйлчилгээ авсан талаарх 330.000 төгрөгийн төлбөрийн баримт /2хх-73/, Амь хохирогч С.*****гийн хууль ёсны төлөөлөгч 4.581.600 төгрөгийн төлбөрийн /1хх-176-178/ баримтуудыг тус тус гаргаж өгсөн байх ба шүүгдэгч нь тус баримтаар гарсан хохирол төлбөрүүдийг нөхөн төлөөгүй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/207 дугаар тушаалын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож болох зохицуулсан тул хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлалын 3 дугаар зүйлийн 3.3-т заасныг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***** тухайн гэмт хэргийн гарсан цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан хохирол, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг зуун тавь дахин нэмэгдүүлэн тооцож /660.000х22.99=15.173.400/ нийт 15.173.400 арван таван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуу) төгрөгөөр хохирлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
***** хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Б.*****х*****г 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*****х*****д оногдуулсан 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*****х*****гийн урьдчилан цагдан хоригдсон 133 (нэг зуун гучин гурав) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*****х*****гаас нийт 20.085.000 (хорин сая наян таван мянга) төгрөгийг гаргуулж
-хохирогч Ц.*****д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 330.000 (гурван зуун гучин мянга) төгрөгийг,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*****д оршуулгын зардалд 4.581.600 (дөрвөн сая таван зуун наян нэгэн мянга) төгрөг,
- сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15.173.400 (арван таван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг тус тус олгосугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмт хорын болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.*****х*****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ
ШҮҮГЧИД Д.АЛТАНЖИГҮҮР
Л.БААТАР