Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2023/01241

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2023/01241

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр Согоот баг 6*******, ******* ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 895,454.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хувьтөгөлдөр нар оролцов.

 

Хариуцагч *******-ийн төлөөлөгч *******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 895,454.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* нь *******-тай 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Гал хамгаалагч худалдан авах ******* дугаартай гэрээ байгуулсан болно. Гэрээний 2.1-д гэрээний үнэ санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно. Энэ нь НӨАТ /нэмэгдсэн өртгийн албан татвар/ багтсан үнэ байна гэж заасан. ******* нь НӨАТ-ыг барааны үнэ дээр нэмж тооцож нийлүүлэгдэх барааны нэгж үнийг тооцсон. Гэвч ******* нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш байсныг 2021 оны санхүүгийн тайланд аудит хийсэн Мишээл-Од Аудит ХХК илрүүлж тус компанид 895,454.55 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж улмаар Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 94/А0150055 АХГ-2022/96/НА-СТА-ТӨА дугаартай төлбөрийн акт тогтоосон. Иймд Иргэний хуулийн 492.1-д заасныг үндэслэн *******-д илүү төлсөн 895,454.55 төгрөгийг гаргуулж *******-д олгож өгнө үү... гэв.

3. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *******-тай гал хамгаалагч худалдан авалт хийх үнийн санал хүргүүлж зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулсан. Манай компанийг НӨАТ төлөгч биш гэдгийг бүгд мэдэж байсан. Иймд энэ гэрээний 2.1-д заасан бичилтийн алдааг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй гэж бодож байна... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гал хамгаалагч худалдан авах гэрээ, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулах тухай актыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд манай компани нь *******-тай 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Гал хамгаалагч худалдан авах ******* дугаартай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.1-д гэрээний үнэ санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэж заасан. Гэвч ******* нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш байсныг 2021 оны санхүүгийн тайланд аудит хийсэн Мишээл-Од Аудит ХХК илрүүлж тус компанид 895,454.55 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж улмаар Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 94/А0150055 АХГ-2022/96/НА-СТА-ТӨА дугаартай төлбөрийн акт тогтоосон. Иймд Иргэний хуулийн 492.1-д заасныг үндэслэн *******-д илүү төлсөн 895,454.55 төгрөгийг гаргуулж *******-нд олгож өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...манай компани нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *******-тай гал хамгаалагч худалдахаар үнийн санал хүргүүлж зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулсан, манайх НӨАТ төлөгч биш гэдгийг бүгд мэдэж байсан, иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй... гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Гал хамгаалагч худалдах, худалдан авах ******* дугаартай гэрээ байгуулагдсан байна.

 

5. Уг гэрээний 2.1-д ...гал хамгаалагч 9,850,000 төгрөгөөр нийлүүлэхээр хүлээн зөвшөөрөв, гэрээний үнэ санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно, энэ нь НӨАТ багтсан үнэ байна гэж заасан байна.

 

6. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 94/А0150055 АХГ-2022/96/НА-СТА-ТӨА дугаартай төлбөр барагдуулах тухай актаар нэхэмжлэгч *******-ийг НӨАТ төлөгч бус копанитай НӨАТ-тай дүнгээр гэрээ байгуулсны улмаас хариуцагч *******-д НӨАТ-ыг илүү шилжүүлснийг тогтоож төлбөрийн акт тогтоосон байна.

 

7. Иймд худалдан борлуулсан барааны үнэн дээр нэмж НӨАТ-ын 895,454.55 төгрөгийг илүү авсан болох нь тогтоогдож байх тулхариуцагч *******-аас 895,454.55 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д нь олгох нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 26,041 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч *******-аас 895,454.55 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д нь олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 26,041 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ