Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

                                                                                               

 

 

Д.Пнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02391 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Пнэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Н, Н.Онарт холбогдох,

 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 7 дугаар гудамж 89А тоот хаягт байрлах 36 м.кв агуулахын зориулалттай байшин, түүний доорхи газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч нарын өмгөөлөгч: Д.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.П миний нөхөр болох талийгаач С.Пүрэвжамц нь 2002 онд Н.О ийн ээж С.Нтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7 дугаар гудамж, 89А тоот хаягт байрлах 245 м.кв газраас 36 м.кв агуулахын зориулалттай байрыг, газрын хамт тасдаж худалдаж авахаар тохиролцож гэрээгээр тохирсон 2 000 000 төгрөгийг түүнд төлсөн. Тухайн үед уг газар нийт 247 м.кв хэмжээгээр С.Нийн охин Н.О ийн өмчлөлд байсан бөгөөд Н.О  нь Хятад улсад сурч байсан тул ээжтэй нь худалдах, худалдан авах гэрээг байгуулж мөнгийг төлсөн. Түүнээс хойш нөхөр бид 2 эзэмшиж байсан.

Ингээд охин Н.О  нь ирээгүй, мөн гэрчилгээ нь барьцаанд байсан гэх үндэслэлээр нөхөр бид 2 өөрсдийн нэр дээр шилжүүлж чадахгүй байж байгаад мөнгөний хэрэг болоод 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр М.Бт худалдах, худалдан авах гэрээгээр 12 800 000 төгрөгөөр зарсан.

Н.О  нь Хятад улсаас ирсний дараа буюу 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд М.Бт шилжүүлэх тодорхойлолтыг хийж нотариатаар гэрчлүүлж өгсөн. Уг тодорхойлолт надад газраа худалдсанаа зөвшөөрч баталсан6 Гэтэл нэрийг нь шилжүүлж чадахгүй байсан тул М.Б нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, мөнгөө буцаан авсан. Миний бие газрын өмчлөх эрхийг хууль ёсоор баталгаажуулахыг хүсч удаа дараа хандсан боловч охиныг Хятад улсаас ирэхээр хийе, эсхүл охин нь ирэхээр гэрчилгээ байхгүй гэх зэргээр хойшлуулсаар өдий хүрсэн. Уг байрыг агуулахын зориулалтаар ашиглаж, өөрийн эзэмшилд байлгаж байгаа бөгөөд одоо уг газар болон агуулахын зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 7 дугаар гудамжны 89А тоот хаягт байрлах 36 м.кв агуулахын зориулалттай байр болон газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.О  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эдгээр нэхэмжлэл гаргасан хүмүүсийг таньж мэдэхгүй тул хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүний нөхөр тус газрыг эзэмшиж байсан нь үнэн. Би маргаан бүхий газрыг 1995 онд худалдаж авсан. ...С.Пүрэвжамцтай гэрээ байгуулаагүй, байшин газар худалдаагүй, ...үнэхээр манай охины газарт давхцал байгаа бол таслаад өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Н, Н.Онарт холбогдох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 7 дугаар гудамж 89А тоот хаягт байрлах 36 м.кв агуулахын зориулалттай байшин, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Пнэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.П давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч миний бие өөрийн нөхрийн худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийг нотлох зорилгоор шүүхэд бодит явдлыг мэдэх болсон гэрч н.Хандаа, н.Цогтбаяр нарыг оролцуулсан бөгөөд тэдгээр гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна.

Хариуцагч Н.О ийн 2011 онь 06 дугаар сарын 14-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Газрын албанд М.Булганд шилжүүлэхээр хийж өгсөн тодорхойлолт нь хариуцагч тал маргаж буй газрыг худалдсан гэх нотлох баримт байхад анхан шатны шүүх дээрх баримтыг үнэлээгүй. Мөн шүүхээс нэхэмжлэгч нь "С.Пүрэвжамц нь н.Булгантамирт 15 000 000 төгрөгөөр худалдах гэж байсан. 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр н.Булгантамирт 36 м.кв газрын хуваахыг зөвшөөрч байна" гэж тайлбарласан атлаа хэргийн 13 дахь талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул үнэлээгүй болно хэмээн шүүхийн шийдвэрээ тайлбарласан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Н.О , С.Нарангэрэл нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7 дугаар гудамж, 89А  тоот хаягт байрлах 36 м.кв агуулахын зориулалттай байшин, түүний доорхи газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Д.П, С.Пүрэвжамц нар нь 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, нөхөр С.Пүрэвжамц 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсныг 4139 дугаартай гэрчилгээгээр бүртгэсэн байна. /хх 79/

 

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч С.Нтэй талийгаач нөхөр С.Пүрэвжамц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгөөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7 дугаар гудамж, 89А тоот хаягт байрлах 36 м.кв агуулахын зориулалттай байшин, газрын хамт худалдаж авсан гэх тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбараа баримтаар нотлож чадаагүй байна.

 

            Түүнчлэн, гэрч Ш.Хандаа “С.Пүрэвжамц манай дэлгүүрт бараагаа тавьж худалддаг байсан. Тэгээд С.Нээс байшин авлаа гээд 2002 онд нүүсэн. Гэрээ хийж, мөнгө өгч байхыг нь хараагүй”, гэрч Ц.Цогтбаяр “...уг байшинд 2004 онд С.Пүрэвжамц ах үйл ажиллагаагаа явуулж байсан. С.Нээс авсан гэж хэлсэн. Гэрээ байгуулах асуудлыг мэдэхгүй” гэх /хх 103-104/ зэрэг мэдүүлгүүдээр хариуцагч С.Н, С.Пүрэвжамц нарын хороонд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

            Маргаан бүхий газрын өмчлөгчөөр Н.О  нь 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байх тул хариуцагч С.Нийн “үнэхээр манай охины газарт давхцал байгаа бол таслаад өгөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй этгээд биш гэж дүгнэсэн нь зөв байна. /хх 62/

 

            Хэргийн 13 дугаар талд хариуцагч Н.О ээс 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд хандаж “н.Булгантамирт 36 м.кв газрыг хуваахыг зөвшөөрч байна” гэх тодорхойлолтыг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэжээ.

 

            Дээрх тодорхойлолт гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна. Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02391 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Поос давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН