Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар  128/ШШ2023/0302

 

2023         03            29                                  128/ШШ2023/0302

  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү*******.З*, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*, Т.М******,****** нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Га********, Н.Зо**********, гэрч Т.Ня*******, Б.Ре*********** нарыг оролцуулан “М******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хэлэлцээд,

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М******* ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “.../нийт 31.671.000 төгрөгийн санхүүжилт авах эрхтэй болохыг тогтоолгох” шаардлагаа дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Харин хариуцагчаас манай компанийг гэрээний дагуу санхүүжилт авах эрхгүй гэж маргаж байгаа учир шүүхээр санхүүжилт авах эрхтэй болохыг хянуулж, санхүүжилт авах эрхээ сэргээлгэх хүсэлтэй байгаа учир 31.671.000 төгрөгийн санхүүжилт олгохыг даалгах” тухай шаардлагаа өөрчилсөн гэж үзэж дэмжихгүй болохоо үүгээр илэрхийлж байна” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...31,671,000 төгрөг олгохыг даалгах, 31,671,000 төгрөгийн санхүүжилт гэж тоон шаардлагаас татгалзаж байна” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

            Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч *******Ма* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлж мөн шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ма****** ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...“.../нийт 31.671.000 төгрөгийн санхүүжилт авах эрхтэй болохыг тогтоолгох” шаардлагаа дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Харин хариуцагчаас манай компанийг гэрээний дагуу санхүүжилт авах эрхгүй гэж маргаж байгаа учир шүүхээр санхүүжилт авах эрхтэй болохыг хянуулж, санхүүжилт авах эрхээ сэргээлгэх хүсэлтэй байгаа учир 31.671.000 төгрөгийн санхүүжилт олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ма*******ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...“.../нийт 31.671.000 төгрөгийн санхүүжилт авах эрхтэй болохыг тогтоолгох” 31.671.000 төгрөгийн санхүүжилт олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Цэ*******аалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                            Ц.ОДМАА