Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 535

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Т.Төрмөнх, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

шүүгдэгч М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Хардал овогт Төртогтохын Төрмөнх, Дамба овогт Мөнхбатын Үнэнжаргал, Халх овогт Цолмонгийн Хишигбат, Боржигон овогт Наранцэцэгийн Алтантөгс нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010794 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Хардал овогт Төртогтохын Төрмөнх, 1991 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 291 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:СО91091315,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Дамба овогт Мөнхбатын Үнэнжаргал, 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “АЙС” цэвэр усны компанид жолооч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо 28-09 тоотод оршин суух, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг,

-урьд 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:АЕ94012513,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Халх овогт Цолмонгийн Хишигбат, 1991 оны 6 дүгээр сарын 2-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Биг грийн лайт” ХХК-д борлуулагч ажилтай, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1877б тоотод оршин суух, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:ГМ91060212

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Наранцэцэгийн Алтантөгс, 1990 оны 5 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, засварчин ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Намгийн 1-т-13 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:СЭ90051678

Шүүгдэгч Т.Төрмөнх, М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс нар нь бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн бьюлдинг” ХХК-ний хашаанд байсан амбаарнаас Э.Төгөлдөрийн эзэмшлийн 1.500.000 төгрөгний үнэ бүхий 25 ширхэг паркетан шалыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.Төрмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байгаа” гэв.

Шүүгдэгч М.Үнэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байгаа” гэв.

Шүүгдэгч Ц.Хишигбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байгаа” гэв.

Шүүгдэгч Н.Алтантөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байгаа” гэв.

Хохирогч Э.Төгөлдөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би өөрийн компаний хашаанд байрлах контейнерт хулгай гараад байхаар нь шөнийн цагаар харуул хийж, дурангаар харж байтал...4 хүн контейнероос паркетан шал гаргаж зөөж байсан. Эрдэнэ-Очир гэх таньдаг залуугаа хойгуур нь явуулаад би өөрөө урд талаар нь яваад очтол паркетан шалны хажууд хоёр хүн сууж байхаар нь Эрдэнэ-Очир нэг залууг нь барьж аваад дартал “Баагий би баригдчихлаа” гэж орилсон. Нөгөө залуу нь гүйж ирээд Эрдэнэ-Очирыг өргөж шидээд зугтахад нь куртикийг нь бариад үлдсэн…” гэсэн мэдүүлэг. /хх21-25/,

Гэрч П.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Төгөлдөр бид хоёр хоёр талаар нь тойроод очтол хоёр хүн хашааны буланд паркетан шал өрчихсөн дээр нь сууж байхаар нь нэгийг нь бариад автал нөгөөх нь намайг араас татаж унагаагаад зугтаасан. “...Маргааш нь цагдаа дээр очиж харахад зугтаасан хоёр залуу мөн байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-28/,

Яллагдагч Т.Төрмөнх мэдүүлэхдээ: “...Бид нар Ургахнаран хорооллын урд байдаг хотхоноос 25 хайрцаг шалны пракет хулгайлсан. Хамгийн хойд талд байдаг том байшингийн хажуу талын контейнерээс хулгай хийсэн юм. Уг пракетуудаа авч чадалгүй хашааны гадаа хурааж байгаад хүн ирэхээр нь зугтаасан юм. Тэгээд би Жагаатай хамт машиндаа сууж яваад Баянзүрхийн товчооны цагдаад баригдсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-10/,

Яллагдагч М.Үнэнжаргал мэдүүлэхдээ: “...машинаа хулгай хийх газрынхаа урд нь зайдуу тавиад дөрвүүлээ хулгай хийх газар руугаа явсан. Төрмөнх урд дагуулаад бид гурав дагаж явсан. Тэгээд блокон хашаа даваад орохоор бид гурав дагаад орсон. Хашаанд байсан контейнерийг Төрмөнх заагаад “энэ дотор паркетан шал байгаа” гэсэн. Төрмөнх контейнерт ороод дотроос нь боодолтой цаастай паркетан шалыг бид нарт гаргаж өгөөд би доош нь буулгаад Хишигбат, Алтантөгс хоёр булан тойруулаад хашаа руу ойртуулсан. Нийт багцаараа 28 ширхэгийг зөөгөөд гаргасан. “...Тэгээд би машин дээр очих гээд явж байтал араас орилхоор нь зугтаасан, машинаа асаагаад хөдөлсөн. Тэгээд баруун тийшээ явж байтал нэг жижиг тэрэг урдуур зогсоод гэрчилгээ, бичиг баримт аваад цагдаа руу яваад өгсөн... гэсэн мэдүүлэг. /хх-11/,

Яллагдагч Ц.Хишигбат мэдүүлэхдээ: “...Бид нэг контейнер дээр ирээд Төрөө эвдэж онгойлгоод дотогш орсон. Дотроос нь боодолтой паркетан шал гаргаж ирээд бид нарт өгсөн. Бид нар хашаанаас гаргаж буланд өрж тавьсан. 20 гаран боодол шал гаргасан. Алтантөгс шалны хажууд сууж байтал харуул нь ирээд “юу болж байна” гээд Алтантөгсийг бариад авахаар нь Алтантөгс куртикаа тайлаад зугтаасан. Би мөн адил зугтаагаад гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг. /хх-58/,

Яллагдагч Н.Алтантөгс мэдүүлэхдээ: “...Төрмөнхийг дагаад явж байтал контейнерын гадаа ирсэн. Төрөө хаалганы дээд хэсгээр ороод дотроос нь боодолтой паркетан шал байсныг гаргаж ирээд цаашаа зөө гэсэн. Тэгээд бид нар зөөж байтал Үнэнжаргал “одоо болио, энэ ёстой бүтэхгүй юм байна” гэсэн. Төрөө “та нар чинь яаачив аа” гэхэд бид нар хулгай хийхгүй ээ гэсэн. “...Бид хоёр паркетан шалаа хараад сууж байтал гэнэт хажуунаас хүн гарч ирээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би дээшээ босоход миний куртика тайлагдахаар нь шууд зугтаасан...” гэсэн мэдүүлэг. /хх-63/,

Иргэний нэхэмжлэгч Б.Нямдаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Уг машиныг би 2016 оны 09 дүгээр сард худалдаж авсан. Би эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод “Бичил глобус” ХХК-ны нэр дээр 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөнгөний хэрэг гараад 900.000 төгрөгийн барьцаанд 2017 оны 07 дугаар сар хүртэл өөрөө унахаар барьцаанд тавьж зээл авсан юм. Миний хүүхэд болох Үнэнжаргал нь тэр өдөр найз Төгсөө гэх залуугийн юманд явчихаад ирье гээд гуйгаад байна гэхээр нь би Төгсөөгөөс лавлаж асуусан чинь “би гуйсан юм” гэхээр нь машинаа өгч явуулсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-27/,

Хохирогч Э.Төгөлдөрийн мэдүүлэг /хх23-25/, гэрч П.Эрдэнэ-Очир мэдүүлэг /хх-28/, яллагдагч Т.Төрмөнхийн мэдүүлэг /хх-51/, яллагдагч М.Үнэнжаргалын мэдүүлэг /хх-54/, яллагдагч Ц.Хишигбатын мэдүүлэг /хх-60/, яллагдагч Н.Алтантөгсийн мэдүүлэг /хх-65/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх86-108/, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмсөж явсан куртикийг хураан авсан тогтоол /хх15-16/, 23-67 УНЛ улсын дугаартай Тоёота карина маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол /хх-17-18/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Т.Төрмөнх, М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс нар нь бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн бьюлдинг” ХХК-ний хашаанд байсан амбаарнаас Э.Төгөлдөрийн эзэмшлийн 1.500.000 төгрөгний үнэ бүхий 25 ширхэг паркетан шалыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч Т.Төрмөнх, М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт хамаарч байх боловч дээрх зүйл ангид заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан ялаас хүндэрсэн байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Т.Төрмөнх, М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Төрмөнх, М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс нарыг бүлэглэн машин, механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Э.Төгөлдөр нь шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Төрмөнх, М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс нар нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Төрмөнх, М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хардал овогт Төртогтохын Төрмөнх, Дамба овогт Мөнхбатын Үнэнжаргал, Халх овогт Цолмонгийн Хишигбат, Боржигон овогт Наранцэцэгийн Алтантөгс нарыг бүлэглэн, машин, механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
  2. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан,  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Т.Төрмөнх, М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Төрмөнх, М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Төрмөнх, М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  3. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 23-67 УНЛ улсын дугаартай тоёота карина маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Нямдаваад буцаан олгосугай.
  4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Т.Төрмөнх, М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс нарт оногдуулсан  1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 
  5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Төрмөнх, М.Үнэнжаргал, Ц.Хишигбат, Н.Алтантөгс нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
  6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР