| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0055/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2743 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2743
2025 12 09 2025/ШЦТ/2743
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,
иргэдийн төлөөлөгч Б.Наранцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхтуул, түүний өмгөөлөгч И.Хонгор,
шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****т холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь 2024 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн **** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй төрсөн охин хохирогч ****унтаж байхад нь хүчээр бэлгийн харьцаанд орж, улмаар эсэргүүцэл үзүүлэхэд нь нүүрэнд нь алгадгаж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, “хүчиндэх” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхтуул мэдүүлэхдээ: “...**** охиноо гэртээ авахдаа надад түрүүлж хэлдэг байсан. Тэгээд өөрөө буцаагаад хүргэж өгдөг байсан. Тэр өдөр надад юу ч хэлээгүй, тэр өдөр миний дүү төрсөн байсан, дүүгийнх манай гэрээс 300 метр ч хүрэхгүй зайтай байдаг. Нөхөр нь хөдөө явсан тул хүүхдийг нь харах гээд охин тэднийд очиж хоносон. Нөхөр нь ирэх болоогүй, 7 хононо гэж байсан тул охиноо тэнд хонож байгаа гэж бодсон. Гэтэл өглөө үүрээр охин уйлаад ороод ирсэн, яасан бэ гэхэд юу ч хэлэхгүй уйлаад тэврээд байсан. Тэгээд гаднаас манай бэр дүү орж ирээд миний чихэнд хэлсэн. Би охиноо тэвэрч уйлж байгаад явъя гээд машинаа асаагаад гэрт нь очсон. Тэнд өөрсдөө ороод яаж ч чадахгүй тул цагдаа дуудъя гээд дуудсан. Тухайн үед би байгаагүй, манай охин өмнө нь архи согтууруулах ундааны зүйл ууж үзээгүй, аав руугаа явахдаа алхам бүрээ надад хэлдэг байсан. Би эгчийнд очиж хономоор байна гээд зөвшөөрөл авдаг байсан, ямар нэгэн гаж зуршил байгаагүй, охин ****маань нэхэмжлэх зүйлгүй гэж хэлүүлсэн. Яагаад вэ гэхээр би төрсөн эцгийнхээ надад хийсэн үйлдлийг уучилж чадахгүй байгаа ч, ард нь үлдэж байгаа ар гэрийг нь, дүү нарыгаа яах вэ гэж бодоод энэ шийдвэрийг гаргасан гэж хэлж байсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-29 дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч ****:
“...би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр аав **** намайг гэрт ирээч хоол хийгээд гэр цэвэрлээд өг гээд өдөржин залгаад дуудаад байхаар нь 16 цагийн орчимд аав ****ын амьдардаг Сонгинохайрхан дүүргийн ****тоот гэрт нь очиход гэртээ ганцаараа 2 лааз пиво уучихсан байсан. Би аавд хоол хийж байтал аав пивоо ууж байгаад унтчихсан. Тэгээд 1 цаг орчим унтаад буцаж сэрээд дэлгүүр гарна гэхээр нь би хэрэггүй гэж хэлтэл гарна гээд бид 2 хамт Номин ороод 3 лааз пиво 2 сөжү 1 ундаа авсан. Тэгээд гэртээ орж ирээд авсан пиво сөжүгээ уугаад өнгөрсөнд болж байсан зүйлүүдийн талаар ярьж байсан. Миний нойр хүрээд байсан болохоор нь жижиг өрөөнд гар утсаа оролдож байгаад унтчихсан. Намайг унтах үед 23 цаг болж байсан, нэг сэрэхэд аав **** миний дээр гарчихсан байсан тухайн үед аав дотуур өмтэйгөө харин би өмсөж байсан шорт, футболктойгоо байсан. Тэгээд би “ааваа болиоч ээ” гэж дахин дахин хэлж хашхираад аавыг жийтэл байж бай гээд ахиад миний дээр гарсан бөгөөд би ахиад “ааваа боль, болиоч ээ” гээд алгадтал намайг зөрүүлээд зүүн хацар руу гараараа нэг удаа алгадсан. Тэгээд миний ухаан балартаад би орон дээр унасан, тэгээд миний бие рүү аавын бэлэг эрхтэн орж гараад байгааг би мэдэрсэн, тэгээд би боль гээд хөлөө таттал байж бай гээд миний хөлөөс татаад, миний дээр гараад үргэлжлүүлээд байсан. Тэгээд би тэрнээс хойш юу ч хийж чадаагүй. Тэгээд нэг ухаан ороход миний шорт дотуур өмдийг өмсүүлсэн байсан. Би маш их уйлсан учир ариун цэврийн өрөө ороод нүүр гараа угаагаад мөн өөрийнхөө эмзэг эрхтнийг угаасан. Намайг сэрхэд аав том өрөөнийхөө орон дээр хэвтэж байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд харих гэтэл аав шөнө болсон байна явуулахгүй гээд хориглосон. Тэгээд би аавтай маргалдаж, би таны охин биш гэж маш их уйлсан байх үед миний үерхдэг хүүхэд болох Нямдорж залгаад намайг уйлсан байгааг мэдээд намайг авахаар аавын гэрийн гадаа нь ирээд намайг орж ирж авсан. Нямдорж аавыг намайг өмөөрч гараараа нэг удаа алгадсан, тэгтэл аав Нямдорж руу хутга бариад дайрч байгаад миний гарыг санаандгүй зүсчихсэн. Тэгээд аав бид хоёрыг гарах гэтэл ойлголцъё гээд хэсэг хугацаанд аавыгаа уучлаарай, аавыгаа уучлаарай, уучлаарай гэдэг үгнээс өөр юм хэлж чадахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд Нямдорж намайг гэрт хүргэж ирэхэд 06 цаг өнгөрч байсан. Нямдорж намайг гэртээ ороод ээждээ хэлээрэй, чадахгүй байвал би хамт оръё гээд надтай хамт манай гэр рүү ороод ээжид бүх үнэнийг хэлсэн... намайг эмзэг эрхтнээ угаах үед нялцгай, бүдэг ягаан өнгийн зууралдсан зүйл гарсан байсан. Би болиулах гэж зөндөө гуйгаад гэдэс рүү нь хөлөөрөө жийсэн, зүүн хацар руу нь алгадсан, намайг эсэргүүцэх үед миний 2 гараас бариад бие хөдөлгөхгүй байсан. Мөн миний зүүн хацар руу нэг удаа алгадсан. Манай аав ээж хоёр 2010 оноос эхлэн тусдаа амьдарсан бөгөөд 2019 он хүртэл аавтайгаа нэг их уулзаж байгаагүй, гар утсаар ярьдаг, заримдаа ирж уулздаг байж байгаад сүүлийн 4 жилийн хугацаанд аавтайгаа уулзаж гэрт нь очиж хонодог болсон. Өнгөрсөн хугацаанд надад ямар нэг байдлаар халдаж байгаагүй.. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний орой нь би аав ****ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би 2 шил сөжү уусан харин аав **** 5-6 лааз пиво уусан. Би хэр их согтолттой байснаа мэдэхгүй байна. Гэхдээ би болж байсан үйл явдлыг санаж байна. Харин аав **** их согтуу байсан..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45, 198 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч ****:
“..Би 2024 оны 01 дүгээр сарын 24- ний өдөр 17 цагийн орчимд найз охин **** рүү ярьтал аавын гэрт ирсэн байна, өнөөдөр энд хононо гэж надад хэлж байсан. Тэгээд би шөнө 23 цагийн орчимд **** рүү залгаж, чат бичтэл хариу өгөхгүй байсаар байгаад шөнийн 01 цаг болсон. Би шөнийн 01 цагийн орчимд ****тэй чатаар холбогдож ярихад манай найз охин уйлж байсан. Би ****ийг яагаад уйлаад байгааг асуутал надад хариу өгөхгүй утсаа салгаад байсан. Би хэсэг хугацаанд хүлээж байгаад шөнийн 02 цагийн орчимд ахиж залгаад ярихад аав миний гар утсыг булаагаад тастаад байна, аав намайг оролдоод байна би согтуу юм санахгүй байна гээд хэлж байсан. Тэгэхээр нь би очоод авъя гээд хэлтэл намайг хүрээд ир гэсэн. Би шөнийн 03 цаг 20 минутын орчимд такси бариад Сонгинохайрхан дүүргийн **** тоотод ирээд хаалгыг нь цохитол ****ий аав **** гэх ах хаалга онгойлгохоор нь би уурандаа ****ын нүүрэн хэсэг рүү нь гараараа 1 удаа алгадтал **** хутга аваад намайг ална гээд дайрахаар нь би гэрийнх нь хаалгыг түлхээд онгойлгоогүй, гэтэл цаад талд **** хутгаа хая, боль гээд орилоод байсан. Би хаалгыг нь дараад байж байтал **** хаалга түлхээд явъя гээд гараад ирсэн. Тухайн үед ****ий зүүн гарын эрхий хуруу хэсэг нь зүсэгдсэн цус гарч байсан. Би юу болсон талаар асуутал аавын хутгыг нь булааж авах гэж байгаад өөрөө хуруугаа зүсчихлээ гэж хэлж байсан. Түүний дараа би ****ийг дагуулаад **** ахын гэрт нь ороод та охиноо яаж байгаа юм бэ гээд асуутал ах нь юу ч санахгүй байна, миний охин уучлаарай гэх зүйлийг л яриад байсан бөгөөд өөр зүйл ярихгүй байсан. Тэгээд би ****ийг дагуулаад гэрт нь хүргэж өгөх замдаа лавлаж асуутал аав миний дээр гараад хөдлөөд байхаар нь би болиоч гээд алгадтал зөрүүлээд намайг алгадаад одоохон дууслаа шдээ гэж хэлээд намайг хүчиндсэн гээд уйлаад байсан тул би ахиж олон юм асуугаагүй гэрт нь оруулсан.. Тухайн үед намайг ирэх үед **** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай надад хаалга онгойлгож өгсөн... Тухайн үед ****ий зүүн гарын эрхий хуруу зүсэгдсэн байдалтай, мөн зүүн хацар нь улайсан байдалтай байсан..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Гэрч Э.Ариунболдын:
“...Тухайн дуудлагыг шалгахад Сонгинохайрхан дүүргийн ****давхарт насанд хүрээгүй хохирогч **** ээж О.Мөнхтуулын хамт зогсож байсан бөгөөд хохирогчийн заасан **** тоот айлын хаалгыг тогшиход хаалгаа тайлахгүй байсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн ээж нь дотроо байгаа гээд дуудлагаар хаалга онгойлгодог хүн дуудаад хаалгыг онгойлгуултал дотроосоо түгжсэн байсан байна гэсэн. Тэгээд хаалгыг онгойлгуулж байх хооронд манай хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн ирээд гэрт нь орсон бөгөөд удалгүй гэртээ нуугдсан байна гээд холбогдогч ****ыг гаргаад ирсэн. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд хэргийн газрыг хүлээлгэн өгч дараагийн ажилд шилжсэн. ****ыг гэрээс нь гаргаж ирэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
Гэрч Ч.Нансалмаагийн дахин өгсөн:
“...05 цагийн орчим манай байшингийн хаалга дугарахад нь би доошоо бууж байсан чинь **** Мөнхтуул эгчийн орон дээр суугаад уйлж байсан манай үүдний өрөөнд ****ий ангийн хүүхэд Нямаа гэх залуу ирчихсэн байсан. Тэгээд би юу болсон талаар ****ээс асуусан чинь ихэр татаж уйлаад юм ярьж чадахгүй байхаар нь Нямаа гэх залуу дээр очоод юу болсон талаар асуусан чинь ****ийг төрсөн эцэг **** хүчиндчихлээ гэж хэлхээр нь лавлаад асуусан чинь **** над руу залгаад манай аав намайг хүчиндчихлээ чи гэрээс ирээд аваач гээд **** хорооллын байрнаас нь ****ийг аваад ирлээ. Мөн би **** гэх ахад хандаад “та хүний эцэг байж яаж байгаа юм” гэж хэлсэн чинь **** гэх хүн надад уурлаад хутга авч дайрах үед **** намайг өмөөрч урдуур орж байгаад гараа зүсүүлчихсэн гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгэхээр нь Мөнхтуул эгчийн хамтаар ****ийг аваад Сонгинохайрхан дүүргийн ****нутаг дэвсгэрт байрлах **** хороололд байх ****ын гэрт нь ирсэн чинь хаалгаа тайлж өгөхгүй байсан, тухайн үед Мөнхтуул эгч цагдаагийн байгууллагын 102-р тусгай дугаарт залгаж дуудлага мэдээлэл өгсөн, Мөн цагдаа нар ирэхээс өмнө Мөнхтуул эгч бид хаалгыг нь зөндөө нүдсэн боловч хаалга огт тайлж өгөөгүй... учир дуудлагаар хаалга онгойлгодог хүн дуудаж хаалгыг нь онгойлгуулсан чинь нэмэлтээр цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газар үзлэг хийж байхад **** нь гэртээ огт байхгүй байсан. Тэгсэн тухайн цагдаагийн бүрэлдэхүүн ****ыг орон доороо нуугдчихсан байсныг олж тогтоогоод түрүүлж ирсэн хоёр цагдаагийн албан хаагч нарт өгч явуулсан... би болсон асуудлын талаар.. лавлаж асуух үед **** надад хандан “би унтаж байсан чинь миний эмзэг эрхтэн маш хүчтэй өвдөхөөр нь сэрсэн чинь **** миний дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийгээд хөдөлж байхаар нь би ааваа болиоч гэж хэлээд буйдан дээрээс боссон чинь аав нэг удаа алгадаж газар унагаагаад миний дээр гараад үргэлжлүүлэн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийсэн. Би болиулах гэсэн боловч аавыг огт дийлээгүй..” гэж хэлээд уйлаад байсан..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-94 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1368 дугаар шинжээчийн: “..**** нь **** биологийн эцэг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 141-143 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1998 дугаартай шинжээчийн “..**** охин хальс урагдал гэмтэлгүй байна. Арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй. **** биед баруун сарвуунд зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 182-183 дахь тал/,
Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн:
“..хүн хүний охин хальсны бүтэц өөр өөр тогтоцтой байдаг. **** охин хальс нь салбант бүтэцтэй, бага зэрэг цочролтой 4 цагийн түвшинд давхралдсан, 6, 7 цагийн хооронд сууриа хүрээгүй төрлөхийн сэтэрхийтэй суурь нь нас байгаа зэргээс харахад охин хальс урагдахгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2923 дугаартай шинжээчийн “..**** нь хурьцал үйлдэх чадвартай байна..” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 166-167 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0325/1271 дугаартай шинжээчийн:
“..Хар өнгийн эмэгтэй дотоож, улаан өнгийн бүтээлэг зэргээс үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн 00-ын цааснууд болон ариун цэврийн хэрэглэлээс цус илэрсэн. 2 ширхэг ариун цэврийн хэрэглэлээс илэрсэн цус, 00-ын цааснуудаас илэрсэн цус, хар өнгийн эмэгтэй дотоожноос илэрсэн хучуур эсээс нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь **** гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ү хромосомын шинжилгээгээр улаан өнгийн бүтээлгээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь **** гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Уг бүтээлгээс эмэгтэй хүний ДНХ тогтоогдоогүй..” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 200-206 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 450 дугаар “..****нь гэмт хэрэг үйлдэгдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ****нь хэрэг үйлдэгдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 216-217 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 488 дугаар “..**** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. **** нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. **** нь хэрэг болохоос өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин хэрэг болсны дараа Сэтгэл гутралын хариу урвалтай болсон байх боломжтой байна. Дээрх хариу урвал нь олдмол болно. **** нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна..” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 218-220 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 373 дугаар шинжилгээний:
“...Хохирогч ****ий сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 132-133 дахь тал/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч **** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.573.400 төгрөгийг гаргуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Хонгор “...Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн 2 удаагийн мэдүүлгээр тогтоогддог. Болсон үйл явдал нь гэрч Нямдорж, Нансалмаа, Ариунболд нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Иймд гэм буруутайд тооцох боломжтой гэж үзэж, улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг “...Миний үйлчлүүлэгч ****ыг гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй төрсөн охин ****ийг унтаж байхад нь хүчээр бэлгийн харилцаанд орж улмаар эсэргүүцэл үзүүлэхэд нь нүүрэнд нь алгадаж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэх зүйл ангиар яллагдагчаар татаж, яллахаар дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гол нь хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, шинжилгээнд өгсөн эд зүйл болон ДНХ-ын шинжилгээний дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд **** нь өөрийн төрсөн охин ****ийг хүч хэрэглэн хүчиндсэн гэх асуудал эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байгаа. Хохирогч 2 удаа тогтвортой мэдүүлэг өгсөн гэдэг. Эдгээр мэдүүлгийг нь судлаад үзээхэд **** аавынхаа хамт гэрийнх нь ойролцоох Номин дэлгүүрээс 2 сөжү, 3-4 лааз пиво авсан гэдэг нь тогтоогдсон. **** 2 шил сөжү уусан гэдгээ хэлдэг. Болсон үйл явдлын талаар ярихдаа аав дотуур өмдтэйгөө би харин өмсөж байсан шорт, футболктойгоо байсан, нэг ухаан ороход миний шорт, дотуур өмдийг өмсүүлсэн байдаг гэдэг. Харин хэдийд шорт, дотуур өмдийг тайлсан талаар хэлдэггүй, миний бие рүү аавын бэлэг эрхтэн орж гараад байгааг би мэдэрсэн, тэгээд хөлөө татсан, нэг мэдэхэд нэг сэрэхэд, нэг ухаан ороход гэх байдлаар эргэлзээтэй мэдүүлсэн байдаг. Насанд хүрээгүй гэрч **** мэдүүлгээр яллахаар оруулдаг. Түүний мэдүүлэгт шөнийн 2 цагийн орчимд дахиад залгаж ярихад миний гар утсыг таслаад байсан, аав намайг оролдоод байна гэсэн гэдэг, мөн би согтуу юм санахгүй байна гэдгийг хэлж байсан гэж мэдүүлдэг. Гэрээр нь дүүрэн хоосон сөжүний сав байдаг, 2 удаа бөөлжөөд бөөлжсөн дээрээ унасан байсан, угаалгын өрөөнд оруулж угааж цэвэрлээд орилоод байсан тул алгадсан гэдэг талаараа **** мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлаас **** болсон асуудлыг бүрэн санаж байгаа эсэх, ухаан балартсан нь архи согтууруулах ундааны зүйл ууснаас болсон байх гэдэг нь энэ талаас харагдаж байгаа. Хамгийн гол нь ****ий өмсөж байсан хар өнгийн дотоожноос эрэгтэй хүний ДНХ илэрсэн, гэтэл энэ нь ****ынх биш. Тэгэхээр **** нь өмнө нь бэлгийн харилцаанд орсон, 7 хоногийн өмнө найз залуутайгаа бэлгийн харилцаанд ороход биеийн юм ирсэн байсан тул больсон гэсэн талаар өөрөө мэдүүлдэг. Хоёрдугаарт миний сарын тэмдэг ирсэн байсан тул би зөвшөөрөөгүй гэдэг. Тэгэхээр өөр эр бэлгийн эс илэрсэн байх магадлалтай. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд ажиллагаа хийгээгүй. Тухайн эр бэлгийн эс хэнийх байсан талаар шалгаагүй орхигдуулсан. Сайнзаяа бол ****ын эхнэр, **** эрэгтэй хүүхэд авч орсон, аавыгаа ирэхээс өмнө гаргаж явуулсныг СӨХ-ийн камерын бичлэгээс харсан гэдэг. Энэ талаар нарийвчлан шалгаагүй. ****ын гэрээс хураан авсан улаан бүтээлгээс эр бэлгийн эс илэрсэн, энэ нь ****ынх гэдэг нь тогтоогдсон. ****, **** нарын хооронд юу болсон бэ гэхээр **** өөрөө хэлэхдээ нялцгай шингэн зүйл гарсан гэдэг. Тэрийгээ улсын яллагч гол нотлох баримт болгоод байгаа нь угаасан гээд байгаа, угаахаас өмнө 9 ширхэг нойлын цаасаар арчаад сарын тэмдэг ирсэн цустайгаа арчаад нойлд хаясан байдаг. Үүнийг нь хурааж аваад шинжилгээ хийгдсэн. Угаагаад бэлэг эрхтнээс юм гарахгүй байж болно. Гэтэл дотуур өмд дээрээс нь өөр эр бэлгийн эс илэрсэн, цааснаас бол ямар нэгэн ДНХ илрээгүй. Эдгээр мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй байна. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Наранцэцэг “...Шүүгдэгч ****ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ****ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч **** нь:
2024 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн **** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй төрсөн охин хохирогч ****унтаж байхад нь хүчээр бэлгийн харьцаанд орж, улмаар эсэргүүцэл үзүүлэхэд нь нүүрэнд нь алгадгаж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлага лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Насанд хүрээгүй хохирогч ****:“...Намайг унтах үед 23 цаг болж байсан, нэг сэрэхэд аав **** миний дээр гарчихсан байсан тухайн үед аав дотуур өмтэйгөө харин би өмсөж байсан шорт, футболктойгоо байсан. Тэгээд би “ааваа болиоч ээ” гэж дахин дахин хэлж хашхираад аавыг жийтэл байж бай гээд ахиад миний дээр гарсан бөгөөд би ахиад “ааваа боль, болиоч ээ” гээд алгадтал намайг зөрүүлээд зүүн хацар руу гараараа нэг удаа алгадсан. Тэгээд миний ухаан балартаад би орон дээр унасан, тэгээд миний бие рүү аавын бэлэг эрхтэн орж гараад байгааг би мэдэрсэн, тэгээд би боль гээд хөлөө таттал байж бай гээд миний хөлөөс татаад, миний дээр гараад үргэлжлүүлээд байсан. Тэгээд би тэрнээс хойш юу ч хийж чадаагүй. Тэгээд нэг ухаан ороход миний шорт дотуур өмдийг өмсүүлсэн байсан. Би маш их уйлсан учир ариун цэврийн өрөө ороод нүүр гараа угаагаад мөн өөрийнхөө эмзэг эрхтнийг угаасан.
Тэгээд би хувцсаа өмсөөд харих гэтэл аав шөнө болсон байна явуулахгүй гээд хориглосон. Тэгээд би аавтай маргалдаж, би таны охин биш гэж маш их уйлсан байх үед миний үерхдэг хүүхэд болох Нямдорж залгаад намайг уйлсан байгааг мэдээд намайг авахаар аавын гэрийн гадаа нь ирээд намайг орж ирж авсан. Нямдорж аавыг намайг өмөөрч гараараа нэг удаа алгадсан, тэгтэл аав Нямдорж руу хутга бариад дайрч байгаад миний гарыг санаандгүй зүсчихсэн. Тэгээд аав бид хоёрыг гарах гэтэл ойлголцъё гээд хэсэг хугацаанд аавыгаа уучлаарай, аавыгаа уучлаарай, уучлаарай гэдэг үгнээс өөр юм хэлж чадахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд Нямдорж намайг гэрт хүргэж ирэхэд 06 цаг өнгөрч байсан. Нямдорж намайг гэртээ ороод ээждээ хэлээрэй, чадахгүй байвал би хамт оръё гээд надтай хамт манай гэр рүү ороод ээжид бүх үнэнийг хэлсэн.
Намайг эмзэг эрхтнээ угаах үед нялцгай, бүдэг ягаан өнгийн зууралдсан зүйл гарсан байсан. Би болиулах гэж зөндөө гуйгаад гэдэс рүү нь хөлөөрөө жийсэн, зүүн хацар руу нь алгадсан, намайг эсэргүүцэх үед миний 2 гараас бариад бие хөдөлгөхгүй байсан. Мөн миний зүүн хацар руу нэг удаа алгадсан. Манай аав ээж хоёр 2010 оноос эхлэн тусдаа амьдарсан бөгөөд 2019 он хүртэл аавтайгаа нэг их уулзаж байгаагүй, гар утсаар ярьдаг, заримдаа ирж уулздаг байж байгаад сүүлийн 4 жилийн хугацаанд аавтайгаа уулзаж гэрт нь очиж хонодог болсон. Өнгөрсөн хугацаанд надад ямар нэг байдлаар халдаж байгаагүй.
2024 оны 01 дүгээр сарын 24-ний орой нь би аав ****ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би 2 шил сөжү уусан харин аав **** 5-6 лааз пиво уусан. Би хэр их согтолттой байснаа мэдэхгүй байна. Гэхдээ би болж байсан үйл явдлыг санаж байна. Харин аав **** их согтуу байсан..” гэсэн мэдүүлэг,
- Насанд хүрээгүй гэрч **** “..Би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд найз охин **** рүү ярьтал аавын гэрт ирсэн байна, өнөөдөр энд хононо гэж надад хэлж байсан. Тэгээд би шөнө 23 цагийн орчимд **** рүү залгаж, чат бичтэл хариу өгөхгүй байсаар байгаад шөнийн 01 цаг болсон. Би шөнийн 01 цагийн орчимд ****тэй чатаар холбогдож ярихад манай найз охин уйлж байсан. Би ****ийг яагаад уйлаад байгааг асуутал надад хариу өгөхгүй утсаа салгаад байсан. Би хэсэг хугацаанд хүлээж байгаад шөнийн 02 цагийн орчимд ахиж залгаад ярихад аав миний гар утсыг булаагаад тастаад байна, аав намайг оролдоод байна би согтуу юм санахгүй байна гээд хэлж байсан. Тэгэхээр нь би очоод авъя гээд хэлтэл намайг хүрээд ир гэсэн. Би шөнийн 03 цаг 20 минутын орчимд такси бариад Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, 119 байр, **** тоотод ирээд хаалгыг нь цохитол ****ий аав **** гэх ах хаалга онгойлгохоор нь би уурандаа ****ын нүүрэн хэсэг рүү нь гараараа 1 удаа алгадтал **** хутга аваад намайг ална гээд дайрахаар нь би гэрийнх нь хаалгыг түлхээд онгойлгоогүй, гэтэл цаад талд **** хутгаа хая, боль гээд орилоод байсан. Би хаалгыг нь дараад байж байтал **** хаалга түлхээд явъя гээд гараад ирсэн. Тухайн үед ****ий зүүн гарын эрхий хуруу хэсэг нь зүсэгдсэн цус гарч байсан. Би юу болсон талаар асуутал аавын хутгыг нь булааж авах гэж байгаад өөрөө хуруугаа зүсчихлээ гэж хэлж байсан. Түүний дараа би ****ийг дагуулаад **** ахын гэрт нь ороод та охиноо яаж байгаа юм бэ гээд асуутал ах нь юу ч санахгүй байна, миний охин уучлаарай гэх зүйлийг л яриад байсан бөгөөд өөр зүйл ярихгүй байсан. Тэгээд би ****ийг дагуулаад гэрт нь хүргэж өгөх замдаа лавлаж асуутал аав миний дээр гараад хөдлөөд байхаар нь би болиоч гээд алгадтал зөрүүлээд намайг алгадаад одоохон дууслаа шдээ гэж хэлээд намайг хүчиндсэн гээд уйлаад байсан тул би ахиж олон юм асуугаагүй гэрт нь оруулсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Э.Ариунболдын “...**** тоот айлын хаалгыг тогшиход хаалгаа тайлахгүй байсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн ээж нь дотроо байгаа гээд дуудлагаар хаалга онгойлгодог хүн дуудаад хаалгыг онгойлгуултал дотроосоо түгжсэн байсан байна гэсэн. Тэгээд хаалгыг онгойлгуулж байх хооронд манай хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн ирээд гэрт нь орсон бөгөөд удалгүй гэртээ нуугдсан байна гээд холбогдогч ****ыг гаргаад ирсэн. ****ыг гэрээс нь гаргаж ирэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Ч.Нансалмаагийн дахин өгсөн “...би юу болсон талаар ****ээс асуусан чинь ихэр татаж уйлаад юм ярьж чадахгүй байхаар нь Нямаа гэх залуу дээр очоод юу болсон талаар асуусан чинь ****ийг төрсөн эцэг **** хүчиндчихлээ гэж хэлхээр нь лавлаад асуусан чинь **** над руу залгаад манай аав намайг хүчиндчихлээ чи гэрээс ирээд аваач гээд “****” хорооллын байрнаас нь ****ийг аваад ирлээ. Мөн би **** гэх ахад хандаад “та хүний эцэг байж яаж байгаа юм” гэж хэлсэн чинь **** гэх хүн надад уурлаад хутга авч дайрах үед **** намайг өмөөрч урдуур орж байгаад гараа зүсүүлчихсэн гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгэхээр нь Мөнхтуул эгчийн хамтаар ****ийг аваад Сонгинохайрхан дүүргийн ****нутаг дэвсгэрт байрлах “****” хороололд байх ****ын гэрт нь ирсэн чинь хаалгаа тайлж өгөхгүй байсан, тухайн үед Мөнхтуул эгч цагдаагийн байгууллагын 102-р тусгай дугаарт залгаж дуудлага мэдээлэл өгсөн, Мөн цагдаа нар ирэхээс өмнө Мөнхтуул эгч бид хаалгыг нь зөндөө нүдсэн боловч хаалга огт тайлж өгөөгүй... учир дуудлагаар хаалга онгойлгодог хүн дуудаж хаалгыг нь онгойлгуулсан чинь нэмэлтээр цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газар үзлэг хийж байхад **** нь гэртээ огт байхгүй байсан. Тэгсэн тухайн цагдаагийн бүрэлдэхүүн ****ыг орон доороо нуугдчихсан байсныг олж тогтоогоод түрүүлж ирсэн хоёр цагдаагийн албан хаагч нарт өгч явуулсан... би болсон асуудлын талаар.. лавлаж асуух үед **** надад хандаан “би унтаж байсан чинь миний эмзэг эрхтэн маш хүчтэй өвдөхөөр нь сэрсэн чинь **** миний дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийгээд хөдөлж байхаар нь би ааваа болиоч гэж хэлээд буйдан дээрээс боссон чинь аав нэг удаа алгадаж газар унагаагаад миний дээр гараад үргэлжлүүлэн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийсэн. Би болиулах гэсэн боловч аавыг огт дийлээгүй” гэж хэлээд уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1368 дугаар шинжээчийн “**** нь **** биологийн эцэг байх боломжтой” гэсэн дүгнэлт,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1998 дугаартай шинжээчийн “**** охин хальс урагдал гэмтэлгүй байна. Арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй. **** биед баруун сарвуунд зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,
- Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “хүн хүний охин хальсны бүтэц өөр өөр тогтоцтой байдаг. **** охин хальс нь салбант бүтэцтэй, бага зэрэг цочролтой 4 цагийн түвшинд давхралдсан, 6, 7 цагийн хооронд сууриа хүрээгүй төрлөхийн сэтэрхийтэй суурь нь нас байгаа зэргээс харахад охин хальс урагдахгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой” гэсэн мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2923 дугаартай шинжээчийн “**** нь хурьцал үйлдэх чадвартай байна” гэсэн дүгнэлт,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0325/1271 дугаартай шинжээчийн “Хар өнгийн эмэгтэй дотоож, улаан өнгийн бүтээлэг зэргээс үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн 00-ын цааснууд болон ариун цэврийн хэрэглэлээс цус илэрсэн. 2 ширхэг ариун цэврийн хэрэглэлээс илэрсэн цус, 00-ын цааснуудаас илэрсэн цус, хар өнгийн эмэгтэй дотоожноос илэрсэн хучуур эсээс нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь **** гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ү хромосомын шинжилгээгээр улаан өнгийн бүтээлгээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь **** гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Уг бүтээлгээс эмэгтэй хүний ДНХ тогтоогдоогүй..” гэсэн дүгнэлт,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 450 дугаар “**** нь гэмт хэрэг үйлдэгдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. **** нь хэрэг үйлдэгдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна” гэсэн дүгнэлт,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 488 дугаар “..**** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. **** нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. **** нь хэрэг болохоос өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин хэрэг болсны дараа сэтгэл гутралын хариу урвалтай болсон байх боломжтой байна. Дээрх хариу урвал нь олдмол болно. **** нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн дүгнэлт,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 373 дугаар шинжилгээний “Хохирогч ****ий сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Насанд хүрээгүй хохирогч ****болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирол төлбөртэй холбоотой баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй.
Харин насанд хүрээгүй хохирогч ****сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтээр “Хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосон байх тул хохирогчийн сэтгэл санааны хохирлыг эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэргийг харгалзан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хүснэгтэд тусгаснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 12.99 дахин үржүүлж 8.573.400 төгрөгийг шүүгдэгч ****аас гаргуулж насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгуулахаар байсан боловч, насанд хүрээгүй хохирогч ****төрсөн ээж, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхтуулын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ “Охин ****маань надаар дамжуулж нэхэмжлэх зүйлгүй гэж хэлүүлсэн. Яагаад вэ гэхээр би төрсөн эцгийнхээ надад хийсэн үйлдлийг уучилж чадахгүй байгаа ч, ард нь үлдэж байгаа ар гэрийг нь, дүү нарыгаа яах вэ гэж бодоод энэ шийдвэрийг гаргасан...” гэж мэдүүлсэн тул насанд хүрээгүй хохирогч ****сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн болно.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Хонгор “...Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг “...Эрүүгийн хариуцлагын талаар санал хэлэхгүй...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч ****ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн **** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ягаан өнгийн бүтээлэг 1 ширхэг, хар өнгийн дотуур хувцас 1 ширхэг, саарал өнгийн дотуур хувцас 1 ширхэг, хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл 2 ширхэг, өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг хэрэглэсэн ариун цэврийн цаас 10 хэсэг, “Music Festival” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн дотуур хувцас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ****ыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
ягаан өнгийн бүтээлэг 1 ширхэг, хар өнгийн дотуур хувцас 1 ширхэг, саарал өнгийн дотуур хувцас 1 ширхэг, хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл 2 ширхэг, өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг хэрэглэсэн ариун цэврийн цаас 10 хэсэг, “Music Festival” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн дотуур хувцас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ