Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/01546

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 5 сарын ******* өдөр

Дугаар 183/ШШ2023/01546

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо,******* дугаар байр,******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай, Боржигон овогт******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн******* дугаар хороо,******* байранд байрлах,******* холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэвэлмаа,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч Г.Даваасүрэн нь миний төрсөн охин бөгөөд нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо,******* дугаар байрны******* тоот буюу 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцанд амьдардаг байсан. Уг орон сууц нь дээр үеийн 50-иад оны шахуу байр бөгөөд*******22 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл буюу хүчтэй шуурганы улмаас дээвэр нь нураад сэргэгдэх боломжгүй болж, Дүүргийн онцгой байдлын хэлтсийн холбогдох хүмүүс ирж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Мөн уг байрыг дахин төлөвлөлтөд оруулсан гээд нурах аюултай тул дотогш нэвтрүүлэхгүй, хамгаалтанд байгаа. Тус дүүргийн Засаг дарга*******22 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тоот,*******22 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тоот захирамж гаргаж түрээсийн айлд нь нүүлгэлтийн мөнгө 300.000 төгрөг, үндсэн айлуудад хоёр өрөө орон сууцанд 800.000 төгрөг, нэг өрөө орон сууцанд 600.000 төгрөгийг он дуустал өгсөн. Гэтэл манай охинд болохоор байраа түрээсэлж байсан гээд 300.000 төгрөг өгсөн. Манайх түрээсэлдэггүй гэж Засаг даргатай уулзсан чинь нэгэнт захирамж гарсан одоо захирамжид өөрчлөлт оруулах боломжгүй та шүүхээр яв гэж хэлсэн. Үүний дагуу шүүхэд хандсан. Нүүлгэн шилжүүлэхэд манайх угаасаа байсан юм чинь хоёр өрөөгөөр бодоод өгчих юм байх гэж бодоод орох оронгүй болсон хүмүүс хүүхдүүдээ Хэнтий аймаг руу аваачаад өгсөн цаг хугацаа таарч, цаг хугацаанд нь өргөдөл өгч чадаагүй байж байтал 300.000 төгрөгөөр тооцож,*******22 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 300.000 төгрөг шилжүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед уг байранд миний төрсөн дүү амьдарч байсан нь үнэн. Манай охингийн нөхөр Дорноговь аймгийн уурхайд ажиллаж байгаа учир эхнэр хүүхдүүдтэйгээ тийшээ явсан. Иймд хүүхдүүдийн амьдарч байсан орон сууц хоёр өрөө учир Хан-Уул дүүргийн Засаг даргын*******22 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тоот,*******22 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тоот захирамжийг үндэслэн*******22 оны 7,8,9,*******,11,12 сарыг сарын 800.000 төгрөгөөр тооцож 4.800.000 төгрөг гарч байна. Үүнээс нүүлгэлтийн мөнгө болох 300.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ******* дугаар хорооны орчим*******22 оны 6 дугаар сарын 18-ны өдөр аадар бороо, хүчтэй салхи, шуурганы улмаас,******* байрны дээвэр хуурч, ан цав үүсч, айл өрх амьдрахад эрсдэлтэй байдал үүссэн. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болсон тул дүүргийн Онцгой комисс*******22 оны 6 дугаар сарын-ний өдөр хуралдаж, тухайн голомтын бүсийг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг даргын*******22 оны 6 дугаар сарын*******-ны өдрийн А/375 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд 6 дугаар сарын 21, 22-ны өдөр тухайн байрны айл, өрхөөс өргөдөл авах үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын тамгын газар, хороо, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдыг томилон ажиллуулж, 83 өрхийн байр түрээслэхэд зориулж буцалтгүй мөнгөн тусламж хүссэн өргөдөл, 5 өрх бусдад түрээслүүлдэг тул нүүлгэлтийн мөнгө гаргуулах өргөдлийг хүлээн авсан. Улмаар*******22 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Онцгой комисс хуралдаж, тухайн байранд амьдарч байгаа айл, өрхийг нүүлгэн шилжүүлж, тусламж хүссэн өргөдөл өгч байраа чөлөөлсөн өдрөөс эхлэн байрны түрээсийн нэг өрөө орон сууцанд 600.000 төгрөг, хоёр өрөө орон сууцанд 800.000 төгрөг, түрээслэгч айл, өрхөд тухайн байрнаас нүүхэд 300.000 төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг даргын*******22 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамжаар иргэдийн эд хөрөнгөд учирсан хохирол, хэрэгцээний үнэлгээг гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж тухайн хоёр байрны нийт 96 өрхөөс өргөдөл ирүүлээгүй үлдсэн ******* өрхийг 6 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд ирүүлсэн өргөдлүүдийг хүлээн авч судалсан. Нэхэмжлэгч нарын нэр бүхий ******* өрхийн хүсэлтийн дагуу ******* дугаар хорооноос лавлагаа авсан бөгөөд тус хорооны Засаг даргын*******22 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тодорхойлолтоор хаяган дээрээ амьдардаггүй нь тогтоогдсон тул нүүлгэн шилжүүлэлтийн зардал 300.000 төгрөгийг шийдвэрлүүлэх саналыг ажлын хэсэгт ирүүлсэн. Саналын дагуу дүүргийн Засаг даргын*******22 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгчид нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 300.000 төгрөг олгохоор шийдвэрлэн 9 дүгээр сарын 22-ны өдөр Онцгой байдлын хэлтсээс шилжүүлсэн байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.6-д ...Дүүргийн Засаг дарга нэрвэгдэгсдэд санхүүгийн болон эд материал, сэтгэл зүйн тусламж, дэмжпэг үзүүлэх ажлыг зохион байгуулах... гэж заасан эрхээ хэрэгжүүлэхдээ бодит нөхцөл байдлыг олж тогтоон зайлшгүй нөхцөл байдал байгаа эсэхийг хянан үзэж, мөн иргэдийн хүсэлт зэргийг үндэслэн захиргааны актыг гаргасан. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд бүртгэл бүхий өрхийн бүртгэлийн дэвтэр хөтлөгдөөгүй,******* дугаар байрны******* тоотод байнга оршин суудаггүй байсан нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, өөрөөр хэлбэл орон сууцаа бусдад түрээсэлсэн, өөр хүн амьдарч байсан тул өгөх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь зөв юм. Мөн аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой хууль зүйн үндэслэлтэй байх ёстой, гэтэл нэхэмжлэгч мөнгө гаргуулахыг шаардсан энэ шаардлага нь гэрээний болон хэлцлийн харилцаанаас үүдэлтэй байдаг бөгөөд үүнээс үүдэн шаардах эрх үүсдэг. Нэгэнт шаардах эрхийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл,

 

4.Хариуцагчаас хариу тайлбар,*******22 оны 6 дугаар сарын-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл,*******22 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл,*******22 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл,*******22 оны 6 дугаар сарын*******-ны өдрийн 015/03 дугаар Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт,*******22 оны 6 дугаар сарын*******-ны өдрийн 016/04 дугаар Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт,*******22 оны 6 дугаар сарын*******-ны өдрийн А/375 дугаар Хан-уул дүүргийн Засаг даргын захирамж,*******22 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дугаар буцалтгүй тусламж үзүүлэх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, буцалтгүй тусламж олгох иргэдийн нэрс,*******22 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж,*******22 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар буцалтгүй тусламж үзүүлэх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, ажлын хэсгийн санал, Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5.Хариуцагчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн*******23 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд ирснийг хэрэгт баримтаар хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: миний бие нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо,******* дугаар байрны******* тоот буюу 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцанд амьдардаг байсан. Уг орон сууц нь дээр үеийн 50-иад оны шахуу байр бөгөөд*******22 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл буюу хүчтэй шуурганы улмаас дээвэр нь нурж, Дүүргийн онцгой байдлын хэлтсээс холбогдох хүмүүс ирж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Тус дүүргийн Засаг даргын*******22 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тоот,*******22 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тоот захирамжаар түрээсийн айлд нь нүүлгэлтийн мөнгө 300.000 төгрөг, үндсэн айлуудад хоёр өрөө орон сууцанд 800.000 төгрөг, нэг өрөө орон сууцанд 600.000 төгрөгийг он дуустал өгсөн. Гэтэл манайд бусдад түрээсэлж байсан гээд 300.000 төгрөг өгсөн. Манайх түрээсэлдэггүй гэж Засаг даргатай уулзсан чинь нэгэнт захирамж гарсан одоо захирамжид өөрчлөлт оруулах боломжгүй та шүүхээр яв гэсэн. Үүний дагуу шүүхэд хандсан тул*******22 оны 7,8,9,*******,11,12 сарын түрээсийн төлбөрийг нэг сарын 800.000 төгрөгөөр тооцож, 4.800.000 төгрөгнөөс нүүлгэлтийн мөнгө болох 300.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 4.500.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд бүртгэл бүхий өрхийн бүртгэлийн дэвтэр хөтлөгдөөгүй,******* дугаар байрны******* тоотод байнга оршин суудаггүй, орон сууцаа бусдад түрээсэлсэн, өөр хүн амьдарч байсан нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул түрээсийн мөнгө өгөх боломжгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдов.

 

5.Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах,,******* дугаар байрны дээвэр хуурч, ан цав үүсч, айл өрх амьдрахад эрсдэлтэй байдал үүссэн учир Гамшгаас хамгаалах тухай хуулийн *******.4-т заасны дагуу хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор тухайн объектийн бүсийг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлэх,*******22 оны 6 дугаар сарын-ний өдрөөс эхлэн тус байрнуудын 3 давхарт амьдардаг нийт ******* айл өрхийг эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэх, бусад айл өрхийг шат дараалалтайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг Засаг даргын тамгын газар болон холбогдох газрууд хамтран зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцсэн болох нь Хан-Уул дүүргийн Онцгой комиссын*******22 оны 6 дугаар сарын-ний өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

6.Дээрх мэдээллийн дагуу шалгалт хийж, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, холбогдох хууль тогтоомж, стандарт, норм, дүрмүүдийн хэрэгжилтийг хангаагүй, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой гарсан үед иргэдийн эрүүл мэнд хохирох, ихээхэн хэмжээний хохирол учрах зэрэг эрсдэлтэй тул иргэд амьдрах боломжгүй гэж, 2022 оны 6 дугаар сарын*******-ны өдрийн 015/03, мөн өдрийн 016/04 дугаартай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гарч, улмаар дээрх хоёр байранд үүссэн цагийн байдалтай холбогдуулан*******22 оны 6 дугаар сарын-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын*******22 оны 6 дугаар сарын*******-ны өдрийн А/375 тоот захирамж гарсан байна.

 

7.Хан-Уул дүүргийн Онцгой комиссын*******22 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4 дүгээр хурлаар тухайн хоёр байранд одоо амьдарч байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, тусламж хүссэн өргөдөл өгч байраа чөлөөлсөн өдрөөс эхлэн хоёр сар хүртэлх хугацааны түрээсийн байрны төлбөрийг нэг өрөө орон сууцанд 600.000 төгрөг, хоёр өрөө орон сууцанд 800.000 төгрөг, түрээслэгч айл, өрхөд тухайн байрнаас нүүхэд 300.000 төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэж, улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын*******22 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тоот буцалтгүй тусламж үзүүлэх тухай захирамж гарч, хүсэлт гаргасан 86 өрхийг хавсралтаар баталж, буцалтгүй тусламж олгох иргэдийн нэрсийг гаргаж, амьдран суух байр түрээслэх, нүүлгэн шилжүүлэхэд зориулж мөнгөн тусламжийг олгожээ.

 

8.Буцалтгүй тусламж олгох ажлын хүрээнд*******22 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд дээрх хоёр байрны айл, өрхөөс өргөдөл авах үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын тамгын газар, хороо, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдыг томилон ажиллуулсан байх ба эхний өргөдөл өгсөн айл өрхийн тоонд нэхэмжлэгч ороогүй байна.

 

9.Нэхэмжлэгч хүүхдүүдээ аваад Хэнтий аймаг руу явсан цаг хугацаа таарч, хугацаанд нь өргөдлөө өгч чадаагүй талаар тайлбарласан ба Хан-Уул дүүргийн Засаг даргын*******22 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/358 тоот ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн дагуу Ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж,,35 дугаар байрны оршин суугчдаас ирүүлсэн хүсэлтийг нэгтгэн судалж, дээрх хоёр байранд 96 айл өрх бүртгэлтэй байснаас*******22 оны 6 дугаар сарын 24-ний дотор 86 өрх хүсэлт ирүүлснийг шийдвэрлэж, өргөдөл ирүүлээгүй үлдсэн ******* өрхийг 6 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд ирүүлсэн өргөдлүүдийг хүлээн авч судалжээ.

 

*******.Түүнчлэн Онцгой комиссын*******22 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 5 дугаар хурлаар,35 дугаар байранд оршин суугчдад нэг удаагийн буцалтгүй тусламжийг үргэлжлүүлэн олгох,*******22 оныг дуустал буюу 9,*******,11,12 саруудын мөнгийг олгох асуудлыг шийдвэрлэсэн байна.

 

11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Нэхэмжлэгч нарын нэр бүхий ******* өрхийн хүсэлтийн дагуу ******* дугаар хорооноос лавлагаа авсан бөгөөд хорооны Засаг даргын*******22 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тодорхойлолтоорг хаяган дээрээ амьдардаггүй нь тогтоогдсон тул нүүлгэн шилжүүлэлтийн зардал 300.000 төгрөгийг шийдвэрлүүлэхээр ажлын хэсэгт санал ирүүлсэн. Саналын дагуу дүүргийн Засаг даргын*******22 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгчид нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 300.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн... гэж тайлбарлаж байх ба энэ талаар*******22 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлын хэсгийн саналд тусгагдсан байна.

 

12.Өөрөөр хэлбэл ажлын хэсэг,35 дугаар байрны оршин суугчдаас тусламж хүссэн өргөдлөөс гадна холбогдох бичиг баримт буюу уг байрны өмчлөгч эсэх, байрандаа амьдардаг эсэх, эсхүл бусдад түрээсэлдэг эсэх, тус хорооны өрхийн бүртгэлийн дэвтэрт бүртгэлтэй эсэхтэй холбоотой баримтыг хавсарган ирүүлснийг шалгаж улмаар хүсэлт ирүүлсэн айл өрхийн талаар тухайн хорооноос лавлагааг авсан байна.

 

13.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо,******* дугаар байрны******* тоотод оршин суудаг гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхэнд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын дүгээр гудамж, тоотод оршин суудаг гэж тэмдэглэгдсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн *******, 7 дугаар хорооноос лавлагаа гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

14.Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын*******23 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 40 тоот албан бичгээр Г.Даваасүрэнг тус хаягт бүртгэлгүй, амьдардаггүй гэж, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын*******23 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36 тоот албан бичгээр Г.Даваасүрэнг бүртгэлтэй бөгөөд одоогоор амьдардаггүй нь үнэн болно гэж тодорхойлсон байна.

15.Г.Даваасүрэн нь Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо,******* дугаар байрны******* тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч мөн болох нь*******06 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй боловч тэрээр тухайн орон сууцанд амьдардаггүй, түүний ээж*******гийн төрсөн дүү амьдардаг болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны*******22 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тоот Засаг даргын ...эзэмшигч нар нь амьдардаггүй бөгөөд дүү нь амьдардаг гэх... тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

16.Тус дүүргийн ******* дугаар хорооны,35 дугаар байранд одоо амьдарч байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, тусламж хүссэн өргөдөл өгч байраа чөлөөлсөн өдрөөс эхлэн хоёр сар хүртэлх хугацааны түрээсийн байрны төлбөрийг нэг өрөө орон сууцанд 600.000 төгрөг, хоёр өрөө орон сууцанд 800.000 төгрөг, түрээслэгч айл, өрхөд тухайн байрнаас нүүхэд 300.000 төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ гэсэн Хан-Уул дүүргийн Онцгой комиссын*******22 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04,*******22 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын шийдвэр, тус дүүргийн Засаг даргын буцалтгүй тусламж үзүүлэх тухай*******22 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн,*******22 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар захирамж, ажлын хэсгийн саналыг тус тус үндэслэн түрээсийн байрны төлбөрийг Г.Даваасүрэнд олгоогүйг буруутгах үндэслэлгүй байна.

 

17.Иймд нэхэмжлэгчгийн 7,8,9,*******,11,12 сарын түрээсийн төлбөрийг нэг сарын 800.000 төгрөгөөр тооцож 4.800.000 төгрөг, үүнээс нүүлгэлтийн буюу нэг удаагийн дэмжлэг 300.000 төгрөгийг хасч 4.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох 4.500.000 төгрөг гаргуулах тухайгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН